Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 43 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БИБЛИЙН ДАГУУХ ҮЙЛЧЛЭГЧИД

BIBLICAL DEACONS
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.,
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, January 10, 2021

Номлолоос өмнө магтаал дуу дууна: “Ариун болох цаг гарга”
(William D. Longstaff, 1822-1894; 1, 2, 4-р бадгууд).


Энэ өдөр үйлчлэгч нарын талаар Бурханы хэлснийг та бүхэн ухаараасаа хэмээн би хүсэж байна. Үйлс 6:1-7 дугаар зүйлийг гаргаарай.

“Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ. Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж, -Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм. Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв. Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив. Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.” (Үйлс 6:1-7).

Одоо сууцгаана уу.

Лос-Анжелс дахь Нэгдүгээр Хятад Баптист Чуулган дахь миний удаан хугацааны пастор Др Тимоти Лин бүх үйлчлэгчид нэр дэвшиж буй хүмүүсээс арван зүйлийг биелүүлэх амлалтийг шаарддаг байсан.

“Чуулганд Үйлчлэгчээр Нэр Дэвшигчид зориулсан арван “ЁСТОЙГУУД”

(1) Зарц лугаа Эзэнд үйлчлэх хүсэлтэй бөгөөд нэг нэгнийгээ хүндлэх сэтгэлтэй байх ёстой.

(2) 1 Тимот 3:1-10-д заасан шаардлагуудыг сахих ёстой.

(3) Библи судалж, өдөр бүр залбирч, аравны нэгээ баяр хөөртэйгээр тогтмол өргөх ёстой.

(4) Гэрлэсэн бөгөөд эхнэр нь нөхөртөө үйлчлэгчийн хувиар нь өөрийнхөө бүхий л чадлаар дэмжиж туслах ёстой.

(5) Ням гарагийн сургуульд заах чадвартай байх ёстой.

(6) Бүхий л чадлаараа, ялангуяа зочид ирсэн үед Эзэнд үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой.

(7) Магтаал, Ням гарагийн сургууль, ажилтнууд болон бизнес уулзалт зэрэг өдөр тутмын бүхийл цугларалтад оролцох; мөн бүх л Чуулганы нэгжүүд болон төслүүдийг дэмждэг байх ёстой.

(8) Сургалтын боломж гарах үед, мөн чуулганы болон бусад хөтөлбөрүүдээр дамжуулан бусдыг сургах сургалтад оролцох ёстой.

(9) Шинэ Христэд итгэгчдэд сайн үлгэр дууриалал болох ёстой. Сургалтын зорилгогүйгээр тэдэнтэй маргаж, тэдэнд уурлах ёсгүй.

(10) Удирдагч нартайгаа хамтарч ажилладаг байх ёстой.
(Др. Тимоти Лин, TЧуулганы Өсөлтийн Нууц, хуудас. 45-46).


Др Линий зөв байсан. Хэрвээ үйлчлэгч нар Др Линий хэлснийг дагасан бол тэд чуулганыг хуваахгүй байх байсан. Гэхдээ өнөөдөр тийм байсангүй.

Манайх шиг бие даасан чуулганууд дахь үйлчлэгчид нь чуулганыг хагалах маш өндөр эрсдэлтэй байдаг. Манай чуулгануудад үйлчлэгч нар чуулганыг бутаргах шалтгааны 92 хувийг бүрдүүлж байна. Өмнөд Баптист чуулгануудад үйлчлэгчид чуулган хагалах 93 хувийн шалтгаан болж байна. Эдгээр тоонуудыг Др Рой Л.Брэнсоны Чуулганы Хагарал номноос авсан. Др В.А Крисвелл Др Рой Л.Брэнсоны Чуулганы Хагарал номны талаар ийнхүү хэлсэн,

Хэрвээ энэ жил чи ямар нэгэн номыг уншихгүйгээр орхих гэж байгаа бол Чуулганы Хагарал номыг бүү орхиорой. Энэ бол пастор бүр унших хэрэгтэй ном мөн шүү.

– Др. В. А. Крисвелл,
  Техасын Даллас дахь
  Нэгдүгээр Баптист чуулганы
  хүндэт пастор


Теннессийн Сүм Их Сургуулийн захирал Др. Лий Роберсон Др Брэнсоны номын талаар бас ийнхүү хэлсэн,

Ахлагчид болон удирдагчид энэ номыг уншаад тусыг нь хүртэх болно.

Др Брэнсон “Ихэнх үйлчлэгч нар өөрт нь таарахгүй ажлыг хийх гэж оролддог учраас аюултай байдаг” хэмээн хэлсэн. (Брэнсон, хуудас. 51).

Ирээдүйд хагарлаас бид хэрхэн зайлсхийх вэ? Др Брэнсон хэлэхдээ бид анхны зарчмууд руугаа эргэх хэрэгтэй гэсэн. Тэрээр эдгээрийг хэлдэг

a. Тэдний хөтөлбөр номлох, залбирах, заах, сайн мэдээ тараах зэрэг байсан.

b. Тэд өөрсдийнхөө ахлагчдад захирагддаг байсан.

“Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.” (Еврей 13:7).

“Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.” (Еврей 13:17).

c. Гээгдсэнийг аварч, тэднийг сургах нь үйлчлэгчдийн хүсэл байсан.

d. Бүхнийг хялбаршуул!

Үг дамжуулах, залбирах, сайн мэдээ тараахаас бусад зүйлээсээ чөлөөлөгд.

1. Сарын бизнес уулзалтуудаас чөлөөлөгд

2. Үйлчлэгчдийн уулзалтуудаас чөлөөлөгд

3. Гэх мэтээр. (Хуудас. 228, 229, 230 Брэнсон).

4. Бизнес уулзалтууд, удирдах зөвлөлүүд, бусад хурлуудаас чөлөөлөгд.


Др Брэнсон ийнхүү хэлсэн, “Библид цор ганц ‘бизнес уулзалтууд’ нь пастор/эш үзүүлэгч нар хүмүүсийг цуглуулаад гол утга болох ‘Бид ийм зүйлийг хийх гэж байна’ гэдгээ хэлэхэд ард түмэн хариуд нь ‘Маш сайн байна, бид үүнийг хийх болно’ гэсэн тийм зүйл л байсан.”

Др Брэнсон хэлэхдээ, “Ихэнх үйлчлэгч нар өөрт нь таарахгүй ажлыг хийх гэж оролддог учраас аюултай байдаг” (Хуудас. 51).

Үйлчлэгч нар удирдах зөвлөлийг тэргүүлэхгүй; Библид тэдэнд шийдвэр гаргах эрхийг огтоос өгөөгүй байдаг. Чуулганыг удирдах эрхийг маш тодорхойгоор ахлагч нарт л өгөгдсөн. Бурхан ийнхүү хэлдэг,

“Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.” (Еврей 13:17).

Үйлчлэгч нарын нэг нь ийнхүү асууж байсан, “Үйлчлэгч нар юу хийх ёстой гэж та бодож байна вэ?”

Ахлагч нь Үйлс 6:1-6 дугаар зүйлийг нээсэн. Тэгээд тэр ахлагч хэлсэн, “Энд үйлчлэгч нарын хийх ёстой цор ганц ажлыг тодорхой бичсэн байгаа.” Өнөөх үйлчлэгч ийнхүү хэлсэн, “Библид үүнээс илүү их эрх мэдлийг үйлчлэгч нарт өгдөг!”

Тэгээд өөр нэг үйлчлэгч ийнхүү хэлсэн, “Библи үйлчлэгч нарт үүнээс илүү их хийх зүйлсийг өгдөгийг би мэднэ.”

Ахлагч ийнхүү хэлсэн, “Энэ бол уг сэдвээрхи бидний хамгийн сүүлд сонссон зүйл. Яагаад? Учир нь библид үүнээс өөр зүйл олдохгүй юм.”


Үйлчлэгч нар нь томилох хийгээд ахлагчдаа хийх болон хийх ёсгүй зүйлийг хэлэх ёсгүй тул энэ чуулганы үндэслэгч бөгөөд чөлөөнд гарсан ахлагчийн хувиар би яг одоо гурван үйлчлэгчийг нэг жилийн хугацаатай үйлчлэгчээр томилох гэж байна. Би Менсиа, Нганн, Жон Весли Химерс гурвыг нэг жилийн хугацаатай, Др Каганыг хоёр жилийн хугацаатайгаар томилж байан.

Бид нэгдүгээр сар бүрд уулзах бөгөөд тэнд үйлчлэгч нарыг шинээр томилох, эсвэл хэрвээ миний харж байгаагаар болно гэж үзвэл дахиад нэг жилээр сунгах зэргийг шийднэ.

Би одоо энэ гаргасан эшлэлээс унших болно. Одоо та бүхэн надтай хамт Үйлс 6:1-7 дугаар зүйлийг гаргаарай.

“Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан тэр үед грек хэлтэй иудейчүүдийн зүгээс нутгийн еврейчүүдийн талаар гомдол гарав. Учир нь өдөр тутмын хүнсний үйлчлэлдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар гомдол гаргажээ. Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж, -Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм. Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул. Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв. Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ. Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив. Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.” (Үйлс 6:1-7).

Өнөөдрийн төлөөх магтаалаа босоод хамтдаа дуулцгаая.

Ариун болох цаг гарга, Өөрийн Эзэнтэй үргэлж ярь;
   Үргэлж Түүн дотор амьдарч, Түүний Үгээр тэжээгд.
Бурханы хүүхдүүдтэй найз болж, сул доройд нь тусал,
   Түүний ерөөлийг хайхаа марталгүйгээр.

Ариун болох цаг гарга, дэлхий өнгөрөн одож байна;
   Зөвхөн Есүстэй хамт хувиар уулзах цаг гарга.
Есүс рүү харсанаар яг Түүнтэй адил болох болно;
   Найзууд чинь чиний байдлаас Түүнийг харах болно.

Ариун болох цаг гарга, сэтгэлдээ амар тайван бай;
   Түүний хяналт дор бүхий л бодол, үйл хөдлөлөө байлга.
Ингэж Түүний Сүнсээр хайрын оргилуур руу хөтлүүл;
   Удахгүй чи дээд үйлчлэлд тохирох болно. .
(“Ариун болох цаг гарга” William D. Longstaff, 1822-1894; 1, 2, 4-р бадгууд).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.