Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 43 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЭРХЭН ЯЛАГЧ БАЙХ ВЭ!

HOW TO BE AN OVERCOMER!
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.,
Pastor Emeritus

Тимоти Лин, Ph.D, 24 жилийн турш миний пастор байсан
Амьдралыг-өөрчлөгч номлолоос ашигласан.
Adapted from a life-changing sermon
by Тимоти Лин, Ph.D., my pastor for 24 years.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, July 26, 2020

Номлолоос өмнө магтаал дуу дууна:
     “Би Загалмайн цэрэг үү?” (Isaac Watts, 1674-1748).

“Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач. Хайрт минь цэцэрлэгтээ ирж, шилмэл жимсийг нь идэг” (Соломоны дуун 4:16).


Энэ бол миний амьдралдаа сонсож байгаагүй маш чухал номлол. Хэрвээ та нар миний намтарыг уншивал яагаад энэ үг миний амьдралыг өөрчилснийг харах болно. Др Роберт Л.Саммер ийнхүү хэлсэн, “Би үнэний талд өөрийн хүслээр зогсож байгаа хүнийг талархан хүндэлдэг – хэдий давамгүй байдал бүгд түүний эсрэг байсан ч гэсэн. Р.Л Химерс Жр бол энэ төрлийн Христэд итгэгч юм.” (The Honor Was All Mine: Giants of the Faith Whose Paths Crossed Mine, Biblical Evangelism Press, 2015, хуудсууд. 103-105). Индонезид илгээгдсэн мишшионеруудын нэг нь ийнхүү хэлсэн, “Др Химерс олон үхлийн тулаанаас амьд үлдсэн баатар юм.” Намайг ялагчаар амьдруулахад хүргэн зоригжуулсан номлол бол Др Тимоти Линий энэ номлол юм. Энэ үгс нь та нарыг ч гэсэн мөн адил өөрчлөнө гэдэгт би итгэж байна.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Тимоти Лин ийнхүү хэлсэн, “Хүн азаар бүтээгдээгүй, харин Бурханы бүтээлийн дээгүүр эрх мэдэлтэй байхаар онцгойлон бүтээгдсэн... Иосефын амьдрал ирээдүйн [ирж буй Христийн Хаанчлалд] эзэмшин захирахын тулд итгэгчид бэлтгэгдэх хэрэгтэй гэдгийг харуулдаг.”

Иосеф Египетийн захирагч болохоос өмнө Бурхан [түүнийг] амьдралынхаа эцсийн мөч хүртэл ялагч болон Бурханы үгийг сахигч байлгахаар доош буулган хүн бэрх замаар хөтлөн бэлтгэсэн. Иосефын хийсэн агуу зүйл бол зөвхөн Египетэд амьдрах болсондоо бус, харин үеүүдийн турш Израйль хийгээд Бурханы чуулгантай холбоотой зүйл хийсэн. Иосефын захиргаа байхгүй үед зөвхөн Египетүүд өлсөж үхэж магадгүйгээс гадна Израйль үндэстэн устгагдаж, Эхлэл библид илчлэгдсэн Бурханы авралын төлөвлөгөө биелэхгүй байх аюул байсан.

Иосефын сүнслэг амьдралыг босгохоор авсан Бурханы арга хэмжээ Дуун 4:16-гийн гэрэлд тусгагдсан байж болох юм

.

““Умардын салхи аа, босооч, өмнөдийн салхи аа, ирээч. Цэцэрлэгийн маань үнэрийг анхилуулан, үнэрийг нь тараагаач” (Соломоны дуун 4:16).

Иосефын амьдралыг анхааралтай судлахад Бурхан хэрхэн умардын болон өмнөдийн салхийг ээлжлэн түүн рүү үлээлгэснээр түүний зан чанарын анхилуун үнэр тархан гарах хүртэл хөтөлсөн болохыг бид ажиглаж болно. Бурханы түүнийг зовлонгоор, бие бялдарыг нь биеийн хүчний хөдөлмөрөөр, түүнийг ямар ч хамгаалалтгүйгээр ичгүүр, доромжлолд оруулж, шудрага бусаар хавчин гадуурхаж, ач хариулахгүй зан гаргах зэрэг зүйлсээр дамжуулан түүний оюун санаа хөгжиж, мэдрэмж нь тогтворжиж, сэтгэлийн хат сууж, итгэл болон зан чанар нь бат болж, Эзэнд найдах итгэл нь өсөх зэргээр зан чанар нь бэлтгэгдсэн. Иосефын амьдрал дахь умард болон өмнөдийн салхины үйл ажиллагаа маш тодорхой харагдаж байгаа бизээ.

Өмнөдийн Салхи – Эцэг эхийн хайран дахь жаргал

Одоо Эхлэл 37:1-4 нээгээрэй.

“Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ. Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ. Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ. Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.” (Эхлэл 37:1-4).

Др Лин ийнхүү хэлсэн, “Хүүхдийн зан чанарын өсөлтөд эцэг эхийн хайр маш их зүйлийг гүйцэлдүүлдэг...”

“Иосеф хайр болон хорон муу хоёрын ялгааг мэдэж байсан... хайр ба үнэн хоёр харилцан уялдаатай ойлголт, харин хоёр тусдаа жинхэнэ хайр болон хорон муу хоёр бол тийм биш. Оргилж буй хорон муугаа тэвчинэ гэдэг бол хайр биш, харин энэ нь хулчгар байдал юм... Тухайн байдалд хүний сэдэл нь хувиа хичээгээгүй байдалтай байдаг, хорон муу байдлаа ил гаргах нь сайн зүйл бөгөөд дэмжүүштэй зүйл... Иосефын илчилсэн хоёр зүүд нь ах нарынх нь бардам занг хөндөж, атаа жөтөөг нь хөдөлгөсөн; гэсэн ч Иосеф ах нараа хайрлаж, аавынхаа үгэнд дуулгавартай хэвээр байсан.”

Би өөрөө аавын хайр амсаагүй өссөн, гэхдээ миний ээжийн хайр болон дэмжлэг аавыгаа үзэн ядахаас хол байлгасан. Миний ээж тийм төгс биш ч гэсэн “тэр бол миний залуу насан дахь хамгийн эелдэг, хайр татам, ухаантай эмэгтэй байсныг би мэднэ. Тэр намайг номонд дурлуулж, машин барихад сургаж, хамгийн гол зүйл нь юу хэлэх ёстойгоо хичнээн ганцаараа байсан ч гэсэн хэлж чаддаг байдалд сургасан.” (хуудас. 16 миний намтарын). Тиймээс ээж минь наддаа үргэлж миний хамгаалагч болон дэмжигч минь байсан. Ээжийн маань сүүлчийн үг нь “Роберт, би чамдаа хайртай шүү” юм (хуудас. 181). Миний ээж 80 настайдаа эцэст нь аврагдсан явдал бол миний амьдрал дахь хамгийн баяртай үйл явдал байсан.

Умардын Салхи – Боолоор худалдагдсан –
Эхлэл 37:18-36

Намайг уншиж байх зуур Эхлэл 37:23-28 гаргаад босоорой.

“Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж, түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа. Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ. Иуда ах дүү нартаа хандаж -Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров. Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.” (Эхлэл 37:23-28).

Одоо сууцгаана уу.

Др Лин ийнхүү хэлсэн, “Чин сэтгэл, дуулгавартай байдал, тэвчээр, үнэнч байдал, хичээл зүтгэл, нухацтай байдал, мэргэн ухааныг амар хялбар амьдралаар олж авдаггүй, харин хүнд бэрх хийгээд саад бэрхшээлийг туулж байж олдог. Иосеф гэртээ үлдсэн бол хэзээ ч бүрэн бэлтгэгдсэн [ялагч] болж чадахгүй байсан. Түүнийг 20 мөнгөн зоосоор худалдсан нь түүнийг үхэх хүртэл аюулд орох шалтгаан болж болох л байсан. Хэдий тэр Иосеф ийм нөхцөл байдлаар Бурхан хэрхэн өнөөх хоёр зүүдийг нь биелүүлэх юм бол гэж гайхаж байсан ч гэсэн тэр ах нараа буруутгаж эсвэл хараагаагүй юм.”

Өмнөдийн Салхи – Итгэл болон хүндлэлийг олсон нь –
Эхлэл 39:1-6

Намайг унших зуур Эхлэл 39:1-6 гаргаарай.

“Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа. Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ. Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ. Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа.” (Эхлэл 39:1-6).

Дээшээ хараарай.

Иосеф Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэж хүнд худалдагдсан. Иосеф гомдоллохын оронд босоод ажиллаж, өмнөө тавигдсан үүрэг албыг гүйцэтгэж байсан. Тэр өөрийн эзнийхээ тааллыг олж, амжилттай нэгэн болж өөрчлөгдсөн. Гэхдээ Иосефт дараагийн дасгалжуулалт хэрэгтэй байсан. Тиймээс Бурхан түүнийг ичгүүрт оруулахыг зөвшөөрсөн.

Умардын Салхи – Уруу татлага болон шудрага бус байдалтай нүүр тулсан нь –
Эхлэл 39:7-20

Одоо намайг Эхлэл 39:1-18 уншиж байхад босоорой. Др Лин ийнхүү хэлсэн, “Умардын салхи залуусын амьдрал руу үлээхэд тэд үүнийг гамшиг хэмээн боддог... Гэхдээ ийм төрлийн асуудал нь үргэлж л Бурханы нигүүлслийн илэрхийлэл байдаг. Иеремиа ийнхүү хэлсэн, ‘Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой.’ (Иеремиагийн гашуудал 3:27). Саад бэрхшээлгүй амар амьдрал залуусыг эвддэг. Харин залуу насны буулга бол тэднийг өндөрт хүрэхэд нь шат болж өгдөг.”

“1 Иосеф Египет уруу хүргэгдэв. Тэнд түүнийг авчирсан ишмаелчуудын гараас Фараоны түшмэл, ордны харуулын захирагч Потифар гэдэг нэгэн египет хүн түүнийг худалдан авчээ. ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн Египет хүний гэрт сууж байлаа. Түүний эзэн нь ЭЗЭН түүнтэй хамт байгааг харж, мөн ЭЗЭН түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгож байгааг үзэв. Иосеф эзнийхээ хайр ерөөлийг хүртэж, түүнд зарагдсанд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон, бүх эд хөрөнгөө түүнд даатгажээ. Тэрээр Иосефоор эд хөрөнгөө харгалзуулсанаас хойш ЭЗЭН Иосефын улмаас тэр египет хүний орон гэрийг ерөөж, ЭЗЭНий ерөөл нь түүний гэр болон тариалангийн талбайд байсан бүх эд юмсад хүртжээ. Тэрээр Иосефын гарт бүх эд хөрөнгөө даатгаад, өөрийн идэх хоолноос бусад зүйлийг мэдэхээ больжээ. Иосеф чийрэг сайхан биетэй, үзэсгэлэнтэй сайхан эр байлаа. Түүнээс хойш эзнийх нь эхнэр Иосефыг харцаараа өдөж, -Надтай унтаач хэмээн гуйв. Харин Иосеф татгалзаж, эзнийхээ эхнэрт -Миний эзэн гэрийн доторх бүх эд хөрөнгийг мэддэггүй, бүгдийг нь надад даатгасан учир энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв. Тэр эмэгтэй өдөр бүр Иосефыг гуйсаар байсан боловч Иосеф үгийг нь сонссонгүй, түүнтэй унтсан ч үгүй, түүнтэй хамт байсан ч үгүй. Нэгэн өдөр Иосефыг ажлаа хийхээр гэрт нь ороход, гэрийнхнээс нэг ч хүн тэнд байсангүй. Тэр эмэгтэй түүний хувцаснаас чангааж, -Надтай унтаач гэсэнд Иосеф түүний гарт хувцсаа орхиод, гадагш зугтан гарав. Иосеф түүний гарт хувцсаа хаяад зугтан гарахыг хараад, тэр эмэгтэй гэрийнхнээ дуудан, тэдэнд хандаж -Хараач, эзэн маань бидэнд еврей хүн авчирч, түүгээр биднийг доромжлууллаа. Тэр намайг хүчирхийлэх гэж над уруу орж ирлээ. Тэгээд би чангаар хашхирсан. Тэр миний чанга дуугаар хашхирахыг сонсоод, хувцсаа надад орхиод гадагш зугтан гарлаа гэв. Тэрээр эзнийгээ гэртээ иртэл нь нөгөө хувцсыг дэргэдээ тавьж байв. Тэгээд тэр түүнд мөн л нөгөө үгээ хэлж -Таны бидэнд авчирсан еврей зарц намайг доромжлохоор над уруу орж ирлээ. Намайг чанга дуугаар хашхирахад тэрээр хувцсаа надад орхиод, гадагш зугтан гарсан гэв.” (Эхлэл 39:1-18).

Одоо сууцгаана уу.

Нэгэн өдөр Иосеф Потифарын гэр ажиллаж байхад түүний эхнэр түүнийг чангааж, хамт унтаач хэмээн ятгасан. Харин Иосеф угз татан өөрийгөө чөлөөлөөд, хувцсаа түүний гарт үлдээгээд зугтан гарсан.

Энэ сорилт нь бусад залуучуудад сэтгэл татам байж болох ч Иосеф үүнийг ялан дийлсэн. Тэр тэндээс даруй зугтан гарсанаараа үүнийг хурдан ялан дийлсэн. Зарим сорилт нь түүнтэй нүүр тулсанаар ялан дийлж болох ч секс болон дур тачаалын сорилтууд нь зөвхөн зугтан явсанаар л ялан дийлж болдог (II Тимот 2:22 ийнхүү хэлдэг, “Идэр насныхаа дур хүслүүдээс зугт.”) Иосефын ялалт – түүний үнэнч байдал – Бурханд хандсан, түүнд таатай хандсан Потифарт, өөртөө, тиймээс түүний цэвэр ариун байдал бузар булайгаас хамгаалагдсан. Бурханы алдарын төлөө бузар эмэгтэй хүсэл тачаалд бууж өгөхийн оронд шоронд явах нь дээр гэж үзсэн. Потифарын нэрийн төлөө өөрийгөө хамгаалалгүйгээр итгэл эвдсэн эзнийхээ эхнэрээс татгалзсан. Тиймээс тэр дуугүй байж чадсан. Потифар гэртээ буцан ирэх үед түүний эхнэрийн гүтгэлгэ болон Иосефийг шоронд хийх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.

Өмнөдийн Салхи – Дэвшил болон Нөхөрлөл –
Эхлэл 39:21-40:22

Эхлэл 39:19-22 гаргаарай. Намайг унших үед босоорой.

“Эзэн нь "Таны зарц намайг ингэлээ" гэж өөрт нь хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод, уур нь шатжээ. Иосефын эзэн түүнийг барьж, шоронд хорив. Тэр шорон нь хааны ялтнуудыг хорьдог шорон байжээ. Иосеф шоронд хоригдож байсан ч ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ. Шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Иосефын гарт даатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Иосеф хариуцлагатай байв.” (Эхлэл 39:19-22).

Одоо сууцгаана уу

Хэдий Иосефын орчин нь бүр дордсон ч гэсэн түүний сүнслэг байдал бол тэгээгүй. Бурханы оршихуй түүнийг шоронд хүртэл ерөөсөөр үргэлжилж байсан.

Иосеф шоронд нөхөрсөг харилцааг шоронд үүсгэх боломжтой болсон. Мөн шоронд хоригдсон байсан Фарао хааны сөнч болон талхчин хоёр зүүдэлсэн зүүднээсээ болоод шаналж байсан. Хэн ч тэдний зүүд нь ямар учиртай болохыг тайлбарлаж чадахгүй байсан. Иосефын оюун бодолд Бурхан бүхнийг хийж чадсан. Тэрээр сөнч болон талхчин хоёрын зүүдийг тайлбарласан. Энэ хоёр тайлбар нь гурав хоногийн дараа яг хэлсний дагуу болсон. Сөнч нь хуучин ажилдаа буцан орж, талхчин нь толгойгоо авахуулсан. Хэдий шоронд байсан ч гэсэн энэ бол Иосефт өмнөдөөс ирсэн салхи байсан.

Умардын Салхи – Тус мэдэхгүй болон Удаашралтай байдал –
Эхлэл 40:23

Эхлэл 40:23 үзээрэй.

“Ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.” (Эхлэл 40:23).

Дахиад хоёр жилийн Иосефын шорон дахь амьдрал түүний хувьд маш ширүүн умардын салхи байсан нь гарцаагүй юм. “Ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.” (Эхлэл 40:23). Энэ бол уг сөнчийн хунишгүй занг харуулж байна. Талархаж мэддэггүй мйм нөхцөл байдал хүнийг дэлхийг үзэн ядах байдал руу хөтөлдөг боловч Иосеф тэгээгүй. Тэр энэ хугацаанд Бурхан ажиллахыг тэсвэртэйгээр хүлээж чадах хатан зоригт суралцсан. Бурхан шорон дахь Иосефын хугацааг сунгаснаар Бурхан ажиллах хүртэл тэвчээртэйгээр байх болон Бурханы итгэмжит байдалд гүн бат найдсаар байх байдлыг нь нэмэгдүүлсэн. Бурханы удаашрал нь Түүний ялалтад өгч байгаа нэмэлт ивээл байсан. Хожим Давид ийнхүү хэлсэн, “ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн.” (Дуулал 27:14)

Өмнөдийн Салхи – Хаан адил Захирагч –
Эхлэл 47:12-31

Намайг Эхлэл 47:12-17 унших үед босоорой

“Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үр хүүхдүүдийг нь хоол хүнсээр хангах болжээ. Ган зудад үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт хоол хүнсгүй болж, Египет болон Канаан нутаг ган зудад үгүйрэн туйлджээ. Иосеф үр тариа худалдаж, Египет болон Канаан нутгийн бүх мөнгийг хурааж, Фараоны ордонд авчрав. Египет болон Канаан нутгийнхан мөнгөө дуусгажээ. Египетчүүд бүгдээр Иосефт ирж -Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд хоол хүнс өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд Иосеф -Та нар малаа авчирч өг. Та нарын мөнгө дууссан учир би малын чинь оронд үр тариа өгье гэжээ. Тэгээд тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд хоол хүнс өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ хоол хүнсээр хангав.” (Эхлэл 47:12-17).

Одоо сууцгаана уу

Др Лин ийнхүү хэлсэн, “Сахилгажуулалтыг хүлээн авч байхад энэ нь таатай байдаггүй; Энэ үргэлж л өвдөлт болон таагүй байдаг. Гэхдээ үүгээр сургагдаж буй хүмүүст энэ нь зөвт байдлын үр жимсний ургалтыг буй болгож байдаг.” Еврей 12:11 үзээрэй,

“Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг.” (Еврей 12:11).

Дээшээ хар.

Энэ урт хоёр жилийн эцэст Бурхан Фараод зүүд өгч, сөнч Иосефыг санаж, тэр хааны зүүдийг тайлбарласан. Сөнч Фарао хаанд зүүдийг нь тайлж өгөх хүн Иосеф гэдгийг хэлсэн! Зүүдний утга нь элбэг дэлбэг долоон жилийн төгсгөлд долоон жилийн өлсгөлөн байна гэдгийг хэлсэн. Фарао Иосефыг уг төлөвлөгөөг хэрэгжүүлэгчээр томилж, өлсгөлөнгийн долоон жилд бэлтгэ гэсэн. Иосеф энэ ажлыг ер бусын авьяасаар хийж чадна гэдгийг олж харсан. Тиймээс Иосеф бүх Египет нутаг даяарх захирагчаар томилогдсон (41:38-43) бөгөөд Египетчүүдийг мэргэн ухаан болон энэрлээр захирч – мөн өөрсдийн ахан дүүсийг дасгалжуулалт болон хайраар удирдсан. Эцэст нь Иосеф өөрийн ах дүүсээс дээгүүр өргөмжлөгдсөн (49:26).

Др Лин ийнхүү хэлсэн, “Бурхан Иосефыг дэлхийн хаанчлалыг удирдуулахаар сургасан шиг Бурхан Өөрийн ялагч нарыг Түүний ирж буй Хаанчлалд эрх мэдэлтэй байлгахаар сургаж байдаг. Аврал бол нөхцөлгүй бөгөөд үүнд ямар ч ажил оролцохгүй. Харин Христийн ирж буй Хаанчлалд Түүнтэй хамт хаанчлалхын тулд нөхцөл шаарддаг.” Библи ийнхүү хэлдэг,

“Хэрэв бид [зовлонг] тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно” (2 Тимот 2:12).

Пастор Ричард Вурмбрэнд Коммунист шоронд 14 жилийн турш зовлон туулсан. Пастор Вурмбрэнд ийнхүү хэлсэн, “Өөрийгөө хатуу хүтүүгээр туулуулаагүйгээр дотоод зөрчил болон гамшиг дундуур итгэмжтэйгээр үлдсэн нэг ч Христ итгэгчтэй би таарч байгаагүй.” (Өмнөтгөл үг “Хэрвээ Хана ярьж чаддаг бол”).

Мөн тэрээр “ Миний ахан дүүс минь, та нарын амьдрал бол Бурханы мутар дахь шавар гэдэгт итгэх ёстой. Тэр хэзээ ч алдаа гаргахгүй. Хэрвээ Тэр чамд хатуу хандах үе байвал... зүгээр л итгэ. Тэр чамайг хайлуулж байгаа үгийг олж унш. Амен.” (хуудас. 16).

Хэрвээ чи Иосеф шиг ялагч болох юм бол Бурханаас чамд энэ амлалт байх болно. Илчлэлт 2:26 гаргаарай.

“Ялагч ба Миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалдаг хүнд Би үндэстнүүдийг захирах эрх мэдлийг өгнө” (Илчлэлт 2:26).

Баярлалаа, Др Тимоти Лин, таны агуу номлолоор дамжуулан бидэнд заасан зүйлсэд. Эрхэм пастор минь, энэ миний амьдралыг өөрилсөн. Энэ үгийн төлөө би амьдралаараа өртэй!

Өнөөдрийн “Би Загалмайн Цэрэг мөн үү?” магтаалыг босоод хамтдаа дуулцгаая.

Хурганы дагалдагч би загалмайн цэрэг мөн үү,
Би Түүний үйлсийг хийхээс айх, эсвэл Түүний нэрийг ярихаас айх уу?

Би хөнгөн тансаг цэцэгтэй орон дээрээ тэнгэр өөд хүргэгдэх үү,
Бусад нь ялалт өөд тулалдаж, цусан далай дундуур сэлж байхад уу?

Надтай нүүр тулах дайсан үгүй юу? Би үерийг зогсоохгүй гэж үү?
Энэ бузар ертөнц нигүүлсэх анд уу, Бурханд хүрэхэд туслах уу?

Хэрэв эзлэх бол би заавал тулалдана; намайг зоригжуулаач, Эзэн;
Би хөлсөө туслуулан, өвчнөө тэсвэрлэж, Таны Үгээр дэмжигдсэн.
     (“Би Загалмайн Цэрэг мөн үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Хэрвээ чи хараахан аврагдаагүй бол Есүс Христэд итгээрэй гэж би хүсэж байна. Тэрээр чиний гэмийн төлөөсийг төлөхөөр Тэнгэрээс доош бууж ирээд загалмайд үхсэн. Есүст итгэсэн тэр мөчид Түүний Цус нь чамайг бүхий л гэмээс угаасан. Таныг Есүст итгэхийн төлөө би залбирч байна.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.