Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ИОНА – СЭРГЭЛТИЙН ЭШ ҮЗҮҮЛЭГЧ!

JONAH – THE PROPHET OF REVIVAL!
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, June 14, 2020

“ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа -Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв” (Иона 1:1, 2).


Иона библи гарцаагүй Ионагаар бичигдсэн байх ёстой. Би ингэж хэлж байгаа учир нь Ионагийн өөрөөс нь өөр хэн ч мэдэх боломжгүй тэр бодлууд хийгээд залбирлуудаар нь харагдаж байдаг. Ионаг түүхэн хүн байсан гэдгийг батлах зүйл 2 Хаад 14:24-25 дугаар зүйл дээр нэгэн настан багш түүнийг “Гат-хеферт байсан Амиттаин хүү эш үзүүлэгч Иона” (II Хаад 14:25) хэмээн дуудсанаар харагддаг. Эзэн Есүс Христ Өөрөө Ионаг түүхэнд байсан эш үзүүлэгч гэж ярьж байсан. Матай 12:39-41-ийг гаргаарай. Есүс Ионагийн талаар юу хэлснийг унших зуур та бүхэн босно уу,

“Харин Тэр тэдэнд -Хорон муу болоод завхай үеийнхэн тэмдгийг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр ямар ч тэмдгийг тэдэнд өгөхгүй. Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно. Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.” (Матай 12:39-41).

Боссон чигээрээ Лук 11:29-30 зүйлийг гаргаарай.

“Цугласан хүмүүс улам олон болох үед Тэр -Энэ үеийнхэн бол хорон муу үеийнхэн юм. Тэд тэмдгийг хайдаг боловч, Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Учир нь Иона ниневечүүдэд тэмдэг болсончлон, Хүний Хүү ч бас энэ үеийнхэнд тэмдэг болно. Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, тэднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос агуу зүйл байна.” (Лук 11:29-30).

Одоо сууцгаана уу.

Тиймээс 2 Хаад 14:25 дугаар зүйл Ионагийн талаар түүхэн мэдээлэл өгдөг. Лук 11:29-30 дугаар зүйл Есүс Христийг талаар Ионагийн тэмдэгийг дурьдсан. Мөн Матай 12:39-41 дүгээр зүйлээр Ионагийн дахин амилалт нь Есүс Христийн Өөрийнх нь оршуулга болон гурав дахь өдрөө булшнаас амилсан талаар мэдээлэл өгдөг. Тиймээс Хуучин гэрээнд Ионаг бодит хүн гэдгийг тэмдэглэсэн бөгөөд Христ Өөрөө Ионагийн үхэл амилал нь Христийн Өөрийнх нь үхэл амилалыг эш үзүүлсэн хэмээн хэлсэн.

Ноён Винстон Черчилл зөв хэлсэн, “Бид [чөлөөт сэтгэгч] профессор Градгринг болон Др Дрэйсдаст нарын туурвилуудаас юм ойлгоогүй үлдсэн. Эдгээр бүх зүйлс яг л Ариун бичээст [библи] өгүүлсэний дагуу өрнөж байгаад итгэлтэй байж болох юм.” (Др Ж.Вернон МсЖийгээс эш татав, Библиээр, бүлэг III, Ионагийн тэмдэглэл, Тайлбар, хуудас. 738).

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +
МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Нэгдүгээрт, Ионагийн дуудлага.

“ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа -Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир...” (Иона 1:1, 2).

Эшлэл 3,

“Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов” (Иона 1:3).

Би энэ Иона гэж залууг ойлгож байна. Тийм л учраас Хуучин гэрээний Ионагийн энэ жижиг номд би дуртай. Иона Эзэний оршихуйгаас зугтсан. Би ингээгүй. Би мишшионероор дуудагсан бөгөөд үүнийгээ мэдэж байсан. Гэхдээ би дээд сургуулиа төгсөж чадахааргүй үнэхээр ядуу оюутан байсан. Би Өмнөд Баптистын мишшионер болохын тулд дээд сургууль болон библийн сургууль төгсөх хэрэгтэй байсан. Гэхдээ ямар ч байсан би Иона шиг зүйлийг мэдэрч байсан. Би дуудагдсан гэдгээ мэдэж байсан ч гэсэн дээд сургуулиа төгсөж чадахгүй болох вий гэсэн айдсаасаа болоод Бурханы оршихуйгаас зугтахаар оролдож байсан. Бурхан надад боломжгүй зүйлийг хийхийг сануулсаар байсан.

Нэгэн сургуулийн маань оюутан надад “би үйлчлэл хийж чадахгүй, учир нь би үйлчлэлээ сүйтгэээд бусниулна гэдгээ мэдэж байна” гэж хэлсэн. Тэр үйлчлэл нь бүтэлгүйтнэ гэдгээсээ айсаар байсан. Би бас ийнхүү бодож байсан. Тэгээд би ийнхүү хэлсэн, “Би энэ бүгдээс дахиж айхгүй болтлоо аль эрт олонтаа сүйтгэж бусниулагдсаар ирсэн.”

Хүнийг Бурханы дуудсан дуудлагаас нь холдуулдаг зүйл бол айдас юм. Айдас аль ч замаар явсан байсаар л байдаг. Энэ энгийн залуу хийсэн бүх зүйл дээрээ ялагч байсан – гэсэн ч тэр үйлчлэлээс айж байсан. Түүний бага дүү нь түүний талаар ийнхүү хэлсэн, “Миний ах бүхнийг хийж чадна.” Гэсэн ч тэр “бүтэлгүйтнэ” гэсэн айдсаасаа өөрийгөө чөлөөлж чадаагүй. Тэр 183 см өндөр, голч дүн нь “А”, бас авьяаслаг номлогч. Гэсэн ч тэр айдсаасаа болоод Эзэний оршихуйгаас зугтсан!

Залуусаа, би одоо та нарт амьдралаасаа сурсан зүйлээ хэлэхийг зөвшөөрөөч, “Бурхан чамайг хийлгэхээр дуудсан юуг ч чи хийж чадна – юуг ч гэсэн!” Библид “Намайг хүчирхэгжүүлэгч Христээр би бүхнийг хийж чадна” (Филлиппой 4:13). Би үүнийг амьдралаараа баталсан болхоор энэ нь үнэн гэдгийг мэднэ. Би одоо үе мөчний хэрх өвчин болох хавдар өвчнөөс амьд үлдсэн 80 гаруй настайгаа хэдий манай чуулганы ¾-ийг аваад одсон хоёр хорон муу хүнтэй чуулганы хүнд үеийг туулсан ч гэсэн би огтоос айхгүйгээр энд байна. Ийм байсан ч би ээжийнхээ энгэрт тэврүүлсэн нялх хүүхэд шиг амар тайван байна. Би айж байна уу? Үнэндээ би нэг хором ч айхгүй байна! Манай ээж талын эмээ Их Уналтын үед Франклин Д.Рузвелтийн “Чамд айгаад байх зүйл байхгүй, харин өөрөөсөө л ай” гэж надад хэлдэг байсан. Манай эмээгийн зөв байсан гэдгийг би олж мэдсэн!

Мөн би “Эзэний оршихуйгаас” чи үргэлж зугтааж чадахгүй гэдгийг олж мэдсэн. Яагаад? Учир нь Бурхан чамайг хаана ч байсан чамтай хамт явж байдаг – ийм л учраас! Чи Ионагын хийсэн шиг Таршиш руу явж болно. Харин Бурхан тэнд байсан шигээ одоо ч байгаа! Мөн Бурхан тунхаглагчийг их тулаангүйгээр хөтлөн дагуулахгүй.

Би нэгэн удаа архичин байсан нэг эрийг таньдаг байсан. Тэр архи ууж согтуурсанаар өөрийг нь дуудсан Бурханыг хаадаг байсныг хожим нь би олж мэдсэн, гэхдээ тэр Бурханы дуудлагад дуулгавартай байхаас маш их айдаг байсан. Тиймээс одоо тэр энэ айдсаа дарахаар орой бүр архи уудаг байсан. Түүний нэрийг Жон Бирч (тоглоогүй биз!) гэдэг бөгөөд тэр надтай нэг сургуульд байсан бөгөөд согтуу улмаас хулгай хийн дотуур байрнаас хөөгдсөн!

Би бас Алан гэж эрийг мэднэ. Би Аланыш Христ рүү дагуулсан ч гэсэн энэ маш хүнд байсан. Яагаад? Хэрвээ Алан аврагдвал Диваажин руу явах хэрэгтэй болох учраас айдаг байсан. Яагаад тэр Диваауин руу явахаас айдаг байсан бэ? Нэг удаа тэр надад ийнхүү хэлсэн, “Би аавтайгаа тэнд уулзах л болно, тэгээд аав нь түүнийг теологийн сургуульд яваад яг өөр шиг нь Пресбитериан номлогч болоогүйд маш уурлах болно” гэсэн. Алан жар гаран настай хөгшин хүн байсан. Тэр ням гарагт Пресбитериан цуглаан дээрээ ирээд аврагдчих вий хэмээн айсаар суудаг байсан, учир нь нас барсан аав нь Тэнгэрт их ууртай байгаа гэж боддог байсан! Тэр энэ бодлоороо дөч гаруй жил хуйхлуулсан байдаг. Харин надад түүний аав [Рев. Блэйк] төөрч яваад гэртээ ирсэн тэнүүлчин хүүгийн аав шиг баярлан хөөрч, тэврэх болно гэдгийг ойлгуулах боломж гарсан. Алан бол Христ рүү дагуулсан хүмүүсийн анхных нь байсан!

Намайг библийн сургуульд байх үед бидний нэг цугларалтад нэг оюутан охин аврагдсан. Тэр маш ичимхий охин байсан харин би түүнийг асуудалтай байгааг олж мэдээд түүнтэй ярилцахаар түүн рүү очсон. Тэрээр “Би аврагдсан гэдгээ ээждээ хэлэхээс айгаад байна” гэж хэлсэн. Би “Очоод ээждээ хэл. Тэр уурлахгүй ээ.” гэж хэлсэн. Гэхдээ миний буруу байсан. Түүний ээж нь түүнийг аврагдсан гэдгийг мэдээд охиноо гэрээсээ хөөж гаргасан. Би тэр охин уйлж байгааг харсан. Тиймээс би “Намайг ээжтэй чинь очиж уулзахыг зөвшөөрөөч” хэмээн гуйсан. Би пиджаж, зангиа зүүгээд хамаг байдгаараа гоёоод ээж дээр нь очсон. Тэгээд ээж нь миний хэн болохыг мэдэнгүүд над руу хашгичиж эхэлсэн. Эцэст нь би эзэгтэйн зочны өрөөнд орсон. Би ийнхүү хэлсэн, “Та охиноо гэртээ ирүүлхийг зөвшөөрөхгүй юмуу?” Тэрээр “Тэр секс хийж, хар тамхи татсан үед нь би түүнийг оруулж болох юм. Гэтэл тэр одоо Христэд итгэгч болчихлоо! Тиймээс би түүнийг манай гэрт байхыг хэзээ ч зөвшөөрөхгүй.”

Тэр өрөвдөлтэй охин чуулганы нэг айлд нүүж очоод, ажилд орж, тэндээ сургуулиа төгссөн. Эцэст нь тэр нэгэн Христэд итгэгч төлөвшсөн залуутай гэрлэсэн. Түүний ээж нь хуриманд оролцоогүйг нь би ойлгож байсан. Энэ шинэ хос Европын хэд хэдэн газраар мишшионероор явсан. Бид тэдэнд дэм болох үүднээс сар бүр мөнгө явуулдаг.

Тэгээд нэг өдөр сэтгүүлчид түүний ээжийн гэрийн гадаа олноороо бөөгнөрсөн байсан. Цагдаа хаалгыг нь эвдэж ороод ээжийг нь – шалан дээрээ үхсэн – түүний гарт хагас шил архи барисан байдалтай олдсон!

Өө, энэ охин Христэд итгэгч болон мишшионер болхын тулд хичнээн нулимс болон өвдөлт дундуур явах хэрэгтэй байсан болоо! Гэхдээ тэрээр сайнмэдээний талбар руу Эзэнд дуулгавартай байж, мөн айдсаа давахаар хангалттайгаар Есүсийг хайрласан! Тэр Есүсийн юу хэлэх болон Түүний хэлсэнд дуулгавартай байх тал дээр хангалттай сүнслэг байсан.

Босоод библийн Матай 10:34-39 дугаар зүйлийг гаргаарай.

“Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн. Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно. Эцгийгээ, эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ. Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш. Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно.” (Матай 10:34-39).

Одоо сууцгаана уу.

Та нарын заримын чинь гэр бүлүүд та нарыг манай чуулганд явуулахгүйн тулд хамаг байдгаа хийж байгаа гэдгийг би мэднэ. Энэ охины зориг болон түүний жишээг санаад дагаарай. Хэрвээ чи тэгж үйлдвэл тэд маш их уурлах болно – хэсэг хугацааны турш. Гэхдээ тэд чиний сайн амьдралыг хараад эцэст нь тэд – ирээдүйд – манай чуулганд чамтай хамт ирэх болно. Хэдий тэд хэзээ ч чамайг зөвшөөрөхгүй ч гэсэн Христийг дагах итгэл чамд байх ёстой! Эзэний оршихуйгаас зугтахаар оролдох болон Ионатай адилхан байх хэрэггүй!!!

Хятад чуулганд надад дотно хоёр найз байсан – Бен болон Жак. Бен Др Линий эсрэг их тэрсэлдэг байсан. Эцэст нь тэр найз бүсгүйтэйгээ хамт холдон явсан. Би түүнийг дахиж хэзээ ч хараагүй. Харин Жак эм найруулагч болхоор сургагдаж байсан. Гэхдээ тэр үүндээ дургүй байсн тул Талбот библийн сургуульд орж, улсаар номлогч болсон. Тэр миний маш дотно найз болсон. Түүний хуриман дээр би түүний хамгийн ойрын найзаар сонгогдож байсан. Тэр манай нэг цугларалтад Есүст итгэсэн. Тэгээд тэр дараа нь “Хэдэн жилийн дараа миний төрсөн аав ээж хоёрын авралын үр жимс нь гарсан... Би аавыгаа Ням гарагийн Сургуулийн багшаар сургаж үйлчилж байгааг нүдээрээ харж байсан бөгөөд оюутнуудынхаа амьдралд нөлөөлж, чуулганы өсөлтийг хангаж байсан.”

II. Хоёрдугаарт, Ионагийн зовлон шаналал.

“Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув. ЭЗЭН далайд хүчит салхи илгээн, далайн шуурга босгосонд хөлөг онгоц сүйрэхэд хүрэв.” (Иона 1:3-4;).

Үгийг үзээрэй. Иона далайн шуурга Бурханаас байсныг мэдэж байсан.

“Иона тэдэнд -Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв.” (Иона 1:12).

Эцэст нь далайчид Ионаг аваад далай руу шидсэн бөгөөд тийнхүү далайн догшин намдсан.

“ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв. Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.” (Иона 1:17-2:1).

Анхандаа үүнд итгэхэд надад хэцүү байсан. Харин хожим энэ үйл явдал бол загалмай дээр үхээд, оршуулагдан, тэгээд дахин амилсан Есүсийг дүрсэлж байгааг ойлгосон.

Дараа нь би Др М.Р ДеХаан Иона болон аварга загасны талаар юу бичсэнийг олж уншсан. Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

Энэ ном бол үнэндээ дахин амилалтын эш үзүүллэг юм. Эзэн Есүс Иона бол Ниневчүүдэд зориулсан тэмдэг байсантай адил Өөрөө тийм байсан талаар хэлсэн. Тэрээр Өөрийнхөө үеийнхэнд үхлээс амилсан тэмдэг болох болно... Иона хэмээх энэ жижиг ном Эзэн Есүсийн дахин амилалтыг дүрслэн заадаг. (Thru the Bible, Ионагийн үхлээс амилсан талаарх тэмдэглэл, Бүлэг III, хуудас. 739).

Иона 1:17 үзээрэй.

“ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.” (Иона 1:17).

Одоо Иона номын хамгийн чухал хэсгийг үзээрэй, энэ бол Иона 2:9-ийн хамгийн сүүлийн зургаан үгс юм,

“Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.” (Иона 2:9б).

Би одоо энэ хүрээд зогсож, Ионагийн аварга загасан доторх зовлон шаналал талаар өөрийн бодлоо та нарт хуваалцахыг зөвшөөрнө үү.

Нэгэн орой би Иона номыг уншиж байтал өмнө огт бодож байгаагүй зүйл толгойд зурс хийн орсон. Хүмүүс сэргэлтүүд гадна талын нөхцөл байдлаас болоод л авалцан асдаг хэмээн ерөнхийдөө боддог. Хэдэн алдартай номлогчид коронавирус нэг сэргэлтийг “асаах” болно хэмээн ярьж байгаа. Би үүнд огтоос итгэдгүй!!! Энэ бодол бол Финнейгийнх бөгөөд энэ бол огтоос худал юм.

Харин энд сэргэлтийн жинхэнэ баримт байна – энэ нь галыг “бадраадаг” (Өнөөдөр шинэ-евангелистууд хэрэглэдэг үгийг би үзэн яддаг) – сэргэлт бол Бурханаар Өөрөөр нь “бадран асдаг”, “Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.” (Иона 2:9б)

Гэхдээ тэр нэгэн орой миний маш тодорхой харсан зүйл бол – сэргэлтийн агуу түүхүүдийг уншиж байхад бид бүгдээрээ л гол сэргэлтүүдийн удирдагч нар зовлон шаналал дундуур туулан гарсныг олж мэддэг. Миний санаанд орж байгаа заримаас нь би та нарт хэлж өгье.

Жон Весли – Анхдугаар Агуу Сэргэлтийн өмнө түүний туулсан зовлон шаналалуудаас цөөхнийг нь л би энд хуваалцья. Тэрээр Жоржиа мужид мишшионераар яваад бүтэлгүйтсэн. Тэр чөтгөрүүдийн талаарх зөрчил дундуур туулсан. Түүний хөрөг зургийг шатаасан. Тэр бараг үхэх шахсан. Түүний найз Жорж Вайтфийлд түүнтэйгээ харилцаагаа тасалсан. Тэр өөрийн урсгал чиглэлийнхэнд муулуулах болсон. Тэр аавынхаа чуулганд муу хэлүүлж, пастор нь түүнд Эзэний зоог барихыг нь хориглож байсан. Тэрээр түүний үсийг нь зулгаадаг эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд тэр нь салаад явсан. Тэгээд Весли өөрийнхөө Пентекостыг туулсан. Тэгээд л дөнгөж өөрийнхөө Пентекостыг туулж эхэлсэн! Гадаа мөстэй хүйтэн үед ч хэдэн мянган хүн түүний номлолыг сонсохоор зогсдог байсан. Түүний амьдрал болон ажил үйлсийнх нь талаар Хааны түшмэл ийнхүү хэлсэн: “Ганцаараа маш олон хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлсөн түүн шиг нэгэн үгүй. Ганцаараа үй олон зүрхнүүдэд хүрсэн нэгэн үгүй. Английн төлөө амьдралаараа ийнхүү үйлчилсэн хүн үгүй.” Саяхан нэгэн хэвлэлийн байгууллага Жон Весли бол “Апостоликийн цаг үеэс хойш хамгийн агуу номлогч нарын нэг байсан” өгүүлсэн байдаг.

Марие Монсен – Энэ эмэгтэй Хятадад сэргэлт ирэхийн төлөө мацаг барин залбирсан. Чөтгөр түүнийг газарт унагаж, түүний биеийг яг л могой шиг атиралдан мушгируулахад хүрэгсэн. Тэр ямар ч тусламж, эсвэл дэмжлэггүйгээр ганц бие мишшионер эмэгтэйгээрээ явсан бөгөөд Хятадын гэр бүл цуглаануудад агуу сэргэлт бууж иртэл тасралтгүйгээр тэр өдрүүдэд залбирсаар байсан.

Жоннатан Гофорт – Тэр эхнэрийнхээ хамт маш ихээр тарчилсан Хятад руу явсан. Тэдний хүүхдүүдийн дөрөв нь нас барсан. Гофорт өөрөө хоёр удаа бараг үхэх шахсан. Тэр нас барсан хүүхдүүдээ Христэд итгэгч нарын булшинд хүргэхээр 12 цагийн турш тэргэнд түрэн авч явсан. Хатагтай Гофорт болон хүүхдүүд нь хэрхэн зовсон талаар та бүхэнд хуваалцах цаг байгаа гэдэгт найдаж байна. Тэдний хүү Констэйнс өөд болох үед “бидний бяцхан Констэйнс эгчийнхээ төрсөн өдөр болох 1902 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хажууд нь оршуулагдсан.”
     Зөвхөн тэгээд л Бурханы сэргэлтийн гал Гофортын уулзалтуудад бууж ирсэн. Энэ нь залбирлаар өгөгдсөн. Хатагтай Гофорт ийнхүү хэлсэн, “Энэ нь яг л гэнэт аадар бороо мэт хүчтэйгээр бууж ирсэн... Тиймээс энэ нь шуурган залбирлаар буй болсон. Тэнд үүнийг хориглох, болон ийнхүү үйлдэхээр оролдох зүйл байгаагүй... Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд Бурханы хүчин дор ирсээр байсан... Зарим Бурханаас маш хол төөрч явсан хүмүүс одоо нийтийн өмнө өөрийн гэм нүглээ гэмшээд Түүнд буцан ирж байсан... Тэнд ямар ч эргэлзээ байгаагүй. Бүхий л хүмүүс залбиралд нэгдэж байсан... Бид бүгдээрээ л цугларалтандаа өвдөг сөгдөн, бүр талархал болон алдаршуулалттайгаар ирж байсан! Бид Бурханы бидэнд хандан “Ийнхүү байсаар бай, Намайг Бурхан гэдгийг мэд” гэсэн үгийг толгой гудайн сонсох ажлыг л хийж чадаж байсан.Одоо бид ‘Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна’ гэдгийг сурсаар байна.
     Бараг 700 гаруй үй олон хүмүүс нийтийн өмнө өөрсдийн гэм нүглээ гэмшихээр цугларцгааж байсан... Энэ үед цуглаанаа өндөрлөхөд маш хэцүү байсан. Бараг цуглаан бүр бараг гурван цагаар хэтэрдэг байсан... Үнэндээ цуглаан бүр бүхэл өдөржингөө үргэлжилж байсан... Гофорт богинохон үгийн цагаар эхлээд цаашаа хүн бүрийн амьдралд хүрсэн илүү сайн зүйл хүртэл үргэлжилдэг байсан... Тэнд ерөнхийдөө тэсвэр хатуужилтай, хатуу чанга Пресбитеранчууд байсан бөгөөд нигүүлсэлийн төлөө Бурханд чангаар хашгирч байсан... дараа нь нэгэн хүчтэй Пресбитеран номлогч ганцаараа нэг өрөөнд сэтгэлээр маш их шаналчихсан, уйлсан байдалтайгаар олдож байсан.” Хатагтай Гофорт “Иймэрхүү залбирлууд – шууд болон энгийн, итгэлтэй! Ийм уур амьсгал нь маш их урам зоригтой байдлыг бүрдүүлж байсан!”
     “Цагаан арьст мишшионерууд Хятад ахан дүүстэйгээр хамт өөрсдийн алдаа зөрчил болон гэм нүглээ гэмшихэд оролцож байсан бөгөөд богино хугацаагаар ирэгсэд ч мөн адил. Энэ бол бүгд хамтдаа болгогдож байсан цаг байсан – Хятад хүмүүс Хятад хүмүүс рүүгээ – мишшионерууд нь Хятад хүмүүс рүүгээ, бүгдээрээ Христ дотор хамтдаа нэгдэж байсан учраас. Христ бид бүгдээрэнд нь хандаж, ‘Тэд бүгд нэг болно... Би тэдний дотор, Та Миний дотор байдаг. Ингэснээр тэд төгс нэгдэн.’”

Бидний өмнөх чуулганууд дээр Хятад дахь Др Гофортын цуглаануудтай гаднах байдлаараа төсөөтэй хэд хэдэн цуглаанууд болж байсан. Би “гаднах байдлаараа” гэдгийг зориуд хэлж байгаа. Гэвч манай чуулганы “удирдагч” нарын ихэнх нь өөрсдийн гэм нүглээ Бурханы өмнө худал гэмшсэн. Тиймээс Др Тозерийн хэлсэн шиг тэд хоёр нүгэлтэй холбогдсон – худал хэлэх гэм болон Бурханы нэрээр худал хэлэх гэм! Крейгтон өөрийгөө “гүйцэд” болох хүртлээ “номлох” хэрэггүй хэмээн Др Каганд хэлэхдээ худал хэлсэн. Тиймээс энэ өрөвдөлтэй жижигхэн эр Христээс урвасан Иудасаас, үнэхээр гэмшисэн Петрээс өөдгүй байдалд хүрсэн.

Жоннатан Гофортынд өрнөсөн жинхэнэ сэргэлт нь 1960-аад оны сүүлээр Хятадын Нэгдүгээр Баптист Чуулганд Др Тимоти Линийд өрнөсөн жинхэнэ сэргэлттэй маш адилхан байсныг би биеэрээ харсан бөгөөд тэнд “Ариун Сүнсний бэлгүүд” гэх ямар ч тодотгол байгаагүй – харин зөвхөн үнэн гэмшил хийгээд залбирал л байсан. Харамсалтай нь энэ нь надад “гэм нүглийн буруутгал болон гэмшил” нь зөвхөн сэтгэл хөдлөлийнх байсан юм шиг санагддаг – үнэн биш. Крейгтон болон Гриффит шиг хүмүүс Бурханыг хуурч чадна хэмээн бодож санаж байгаа нь намайг маш ихээр гайхшруулсаар байдаг!!! Ямар харалган юм бэ!!!

Хэдэн шөнийн өмнө манай угаалгын өрөөнд би энэ номлолыг бичиж байхдаа ванныхаа буланд суусан байсан. Тэгээд улмаар хий суугаад хойшоо савж унаад толгойгоо ванны доод буланд цохисон. Тэгээл миний хөл дээшээ сарвайсан байдалтай хойшоо унасан. Би босох гэж хичээсэн боловч чадаагүй. Би тэнд унаад ванндаа гацсан байхдаа хүзүүгээ гэмтээсэн байх гэж бодсон. Гэхдээ би хөлөө гозолзуулж чадаж байсан учраас нуруу нугасны судлаа гэмтээгээгүй гэдгээ мэдэж байсан.

Би ийм хүндхэн байдалтай тэнд хэвтэж байх үед чөтгөр надад бидэнд ямар ч сэргэлт ирэхгүй хэмээн шивнэсэн. Энэ бол Бурхан сэргэлтүүдээ даатгаж өгөхөөс өмнө аварга загасны гэдсэнд байсан Иона шиг агуу шалгалтуудыг биеэрээ туулсан Весли, Марие Монсен, Жоннатан Гофорт, бусад Жон Санг гэх мэт хүмүүсийн араас гарч ирсэн түүхэн дэх хамгийн агуу сэргэлтүүдийг Бурхан надад харуулсан тэр үед юм. Одоо бидэнд ийм сэргэлт байж болох уу? Магадгүй. Гэвч бид чин үнэнч бөгөөд маш итгэмжит байх ёстой эс бөгөөс бидний зарим шиг энэ олон жил залбирч байгаа шиг байдалтай байвал Бурхан бидэнд жинхэнэ сэргэлтийг илгээхгүй!

Иона шиг пастор Ричард Вурмбрэнд загасны гэдсэнд 14 жилийн турш Коммунистуудын шоронд байсан. Тэрээр эдгээр 14 жилээс гурван жилийг нь ямар ч хүн байхгүй, зөвхөн түүнийг тамлагч нарыг л харж гянданд байсан. Яагаад Бурхан Вурмбрэндийг энэ бүгдээр туулуулах болсон бэ? Хэрвээ та нар түүний номуудыг уншивал Бурхан түүний шоронг хайр болон үнэнч байдалд сургахаар ашигласан болохыг мэдэх болно. Би Ричард Вурмбрэнд шиг үнэнч хүнтэй өмнө хэзээ ч уулзаж байгаагүй. Тэрээр гянданд байхдаа шоронгоос суллагдаад бүх дэлхийд хандан үнэнийг тунхаглахад суралцсан. Крейгтон болон Гриффит нар шиг жижигхэн хүмүүс хэзээ ч үнэнч эрчүүд болохгүй. Тэд тэрбайтугай Бурханд худал хэлсэн. Тэд хэдий гэм нүгэлдээ “гэмшисэн” ч энэ нь тэдний хувьд ямар нэг үнэ цэнэтэй зүйл биш.

Жон Весли, Марие Жонсен, Жоннатан Гофорт нар нь дэмий цаг нөгцөөгчид бус, харин жинхэнэ ажил хэрэгч хүмүүс байсан гэдгийг амархан ойлгоход хангалттай байдаг. Мөн бас Иона!

Др А.В Тозер ийнхүү хэлсэн, “Хэрвээ бид үүнийг хийх хангалттай тэнэг бол бид сэргэлт ирэхийн төлөө Бурханд хандан Түүний шаардлагуудыг харалгүй өнгөрч, Түүний хуулиудыг зөрчсөөр байх байдалтайгаар дэмий гуйж нэг жилийг барах байсан байх. Эсвэл бид одооноос дуулгавартай байж, дуулгавартай байдлын ерөөлөөс суралцаж болно... Бурханы Үг бидний өмнө байна. Бид зөвхөн үүнийг уншаад, бичигдсэн зүйлийг нь үйлдэхэд сэргэлт ирнэ... амьдрал дээр тарьж, суулгасны дараа ургац ирдэг шиг л ирэх болно.” (“Сэргэлт гэж юу вэ? – Хэсэг I”). Үнэнч байдал бол Бурханы эрэн хайж буй зүйл!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.


ИОНА – СЭРГЭЛТИЙН ЭШ ҮЗҮҮЛЭГЧ!

JONAH – THE PROPHET OF REVIVAL!

Др Химерс Жр.
Dr. R. L. Hymers, Jr.

“ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж, айлдахдаа -Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв.” (Иона 1:1, 2).

(II Хаад 14:25; Матай 12:39-41; Лук 11:29-30)

I.    Нэгдүгээрт, Ионагийн дуудлага, Иона 1:1, 2, 3; Филиппой 4:13;
Матай 10:34-39.

II.   Хоёрдугаарт, Ионагийн зовлон шаналал, Иона 1:3-4, 12; 1:17-2:1; 1:17; 2:9б.