Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 43 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .



Номлолоос өмнө “Би Загалмайн Цэрэг үү?” магтаал дуулна (Др Исаак Ваттс, 1674-1748).


ХРИСТТЭЙ ХАМТ ЦОВДЛОГДСОН!

CRUCIFIED WITH CHRIST!
(Mongolian)

Др Химерс Жр.
Пастор Емеритус
by Dr. R. L. Hymers, Jr.
Pastor Emeritus

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, May 17, 2020

“Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм” (Галат 2:20).


Энд гарч буй “Христтэй хамт цовдлогдсон” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь бид сэтгэлийн харанхуй шөнөөр зайлшгүй туулна гэсэн утгатай гэж би итгэдэг. Бид заавал гэм нүглээ мэдэрч, хуулийн ташуурыг мэдэрч, хадаасыг мэдэрч, Христтэй үхэх юм – Түүний амилалттай нэгдсэн шигээ Түүний үхэлтэй хамт Христтэй нэгдэх.

Пастор Ричард Вурмбрэнд шоронгийн гянданд хоёр жил байх үедээ Христтэй хамт цовдлогдох байдлыг биеэр үзсэн. Түүний Бурханы Доод Газарт гэдэг номондоо өөрийнхээ хэрхэн Христтэй хамт цовдлогдсон талаараа тайлбарлан бичсэн байдаг. Вурмбрэнд ийнхүү хэлсэн,

     Би энэ шоронд ганцаарчлан хорих гянданд нь хоёр жилийн турш байсан. Надад унших болон бичих ямар ч зүйл байгаагүй; Миний бодлууд л наддаа анд нөхөр минь болж байсан бөгөөд би тийм гүн боддог хүн биш боловч сэтгэл минь тайван байх нь бараг л байгаагүй.
     Би Бурханд итгэж байсан уу? Одоо шалгалт ирлээ. Би ганцаараа байсан. Тэнд цалин гэж байхгүй, анхаарч үзэх алтан санаа ч гэж байхгүй. Бурхан надад зөвхөн зовлонг л санал болгож байсан – Би Түүнийг үргэлжлүүлэн хайрласаар байх уу?
     Аажмаар би амар тайвны үр жимсээ чимээгүйхэн ургуулж байгаа модны талаар сурч байсан... Би бүр [энэ ганцаарчлан хорих өрөөнд] байхдаа бодол болон мэдрэмжүүд маань Бурхан руу эргэж байгааг олж мэдсэн бөгөөд би нэг шөнөөс нөгөө шөнө өнгөртөл залбиралд сууж, сүнслэг дасгал хийж, магтан дуулж байсан. Би одоо жүжиг тоглож байгаа биш гэдгээ мэдсэн. БИ ИТГЭСЭН! (Бурханы доод газарт, хуудас. 120).

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Энд гарч буй “Христтэй хамт цовдлогдсон” гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь бид сэтгэлийн харанхуй шөнөөр зайлшгүй туулна гэсэн утгатай гэж би итгэдэг. Бид заавал гэм нүглээ мэдэрч, хуулийн ташуурыг мэдэрч, хадаасыг мэдэрч, Христтэй үхэх юм – Түүний амилалттай нэгдсэн шигээ Түүний үхэлтэй хамт Христтэй нэгдэх.

Над шиг зөрүүд хүмүүс бол бууж өгөх болон бүрэн “Христтэй хамт цовдлогдох” хүртлээ ийм замаар хэд хэдэн удаа туулах ёстой байдаг. Хэдий би одоо ная гаруй жил насалсан ч гэсэн би одоо ч гэсэн энэ үнэнийг сурсаар явна.

Би анх энэ үнэнийг Хятад чуулганд хэдэн арван жил “гадны хүн” байхдаа сурч эхэлсэн. Буи орхиод явахыг хүсэж байсан ч Бурхан намайг явуулаагүй. Эзэн намайг Еврей 10:25 болон библийн бусад хэсгээр дамжуулан маш тодорхойгоор явж болохгүй гэдгийг сануулсан. Тиймээс би “Христтэй хамт цовдлогдож” эхэлсэн.

Дараагийн сорилт нь Марин Мужийн Өмнөд Баптист библийн сургуульд байхдаа тулгарсан. Тэндхийн бараг бүх багш нар нь бүр ангидаа Библийг хэдэн хэсэг урж, тасддаг, дахин төрөөгүй либералчууд байсан учраас би тэр газрыг үзэн яддаг байсан. Би тэнд үзэн ядалтаар дүүрэн байсан ч харин Бурхан надад дахиад л ямар зүйл мэдэрч буйгаас үл хамаараад наад газраа үлд хэмээн хэлсэн. Би сургуулийнхаа ангид байж байсан нэгэн шөнө дунд Бурхан намайг гадагшаа гар хэмээн дуудсан. “Нэгэн намуухан аяархан хоолойгоор” Бурхан надад “Одоогоос олон жилийн дараа чи энэ оройг дурсах бөгөөд чиний гол үйлчлэл өндөр настай болсон үед чинь эхэлнэ хэмээн Миний хэлснийг чи санах болно... Одоо чи айхгүй байхад суралцах болно... Би чамтай хамт байх болно... Хэрвээ хэн ч хүсэхгүй гэж чи хэлэхгүй бол, мөн энэ нь олонтоо хэлэгдэх хэрэгтэй байгаа ч – бусад хүмүүс үүнийг хэлэхээс айж байгаа ч, хэрвээ хэн ч хүсэхгүй гэж чи хэлэхгүй бол, эсвэл ядаж тэд энэ нь маш сайн гэж хэлэхгүй бол.”

Тэгээд манай сургуулийн номлол хариуцсан Др Гордон Грийн багш надад ийнхүү хэлсэн, “Химерс чи бол шилдгүүдийн нэг маш сайн номлогч. Гэхдээ... чи асуудал гаргахаа болихгүй бол Өмнөд Баптист чуулганд хэзээ ч пастор болохгүй шүү.” Би түүний нүд рүү нь хараад “Хэрвээ энэ нь ийм өртөгтэй бол би түүнийг хүсэхгүй байна” гэж хэлсэн. Одоо надад алдах юу ч байхгүй. (Бүх Айдсаа Эсэргүүцэх, хуудас. 86).

Тэгээд би Лос-Анжелс руу ирээд энэ чуулганыг эхлүүлсэн. Дараа нь Крейтон намайг “зөвшөөрөхгүй” болхоороо энэ чуулганыг хагалсан. Тэр надтай яагаад санал нийлэхгүй байсан бэ? Түүний хүлээн зөвшөөрдөггүй олон асуудлын эсрэг би тууштай зогсож байсан учраас тэр надтай таардаггүй байсан! Тэр бол ердөө “гөлчгий” шиг жижигхэн хүн бөгөөд Бурханы үнэний талд зогсохоос айдаг байсан! Буцхан хулгана минь баяртай!

Одоо миний 80 гаруй насанд Бурхан намайг эцсийн цагийн урвалт дахь Түүний талаарх эш үзүүллэгийн дуу хоолойнд тасралтгүй бэлдэж байгааг би ойлгож байгаа. (II Тесалоник 2:3).

Хүмүүс та нарыг шүүрэн авагдах болно хэмээн хэлж байх зуур би Марвин Ж.Росенталын Чуулганы Уур хилэн-Өмнөх Шүүрэлт хэмээх номондоо хэлсэн шиг бид гарцаагүй Их Гамшигын үеийг туулах ёстой болно гэдгийг хэлсэээр байгаа. Крейтон мэтийн хүмүүс та нарыг Шинэ-евангелизм руу уруу татаж байхад ч би “Христийн төлөө тууштай бай – юу ч болж байсан” хэмээн хэлсээр байна.

Би Жон Самуелыг үзэн яддаггүй. Тэр ердөө л эцсийн өдрүүдийн эш үзүүллэгийн дуу хоолойнд тэнцэх хангалттай хүч чадалгүй л юм байна гэдгийг ойлгож байгаа. Хэрвээ тэр надтай хамт үлдвэл “шахагдан шатаагдах” болно гэдгээсээ л айсан. Энэ нь Жон Самуел хараахан “Христтэй хамт цовдогдоогүй” учраас юм. Би маш олон удаа “шахагдан шатаагдах” байдалд орсон учраас цаашид энэ зүйл нь намайг айлгахаа больсон!

Эдгээр эцсийн өдрүүдэд хүчтэй байх талаарх миний номлолд Др Каган талархаж байгаагаа надад үргэлж хэлдэг. Энэ нь надад бүхнээс илүү урамшуулал болдог! Хэрвээ та нар “Христтэй хамт цовдлогдсон” бол эдгээр урвалтын өдрүүдэд (II Тесалоник 2:3), Др Каган болон надтай хамт тэсэх боломжтой болрх бөгөөд та нар Вурмбрэнд шиг алдартай тамлагдагч – эсвэл хамгийн багадаа алдартай итгэгч шиг болох болно!

“Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм” (Галат 2:20).

Др Тимоти Лин Бурханы Хаанчлал номондоо ийнхүү хэлсэн, “Өнөөгийн чуулганы хүмүүс бүхнээс илүүгээр өөрийгөө хайрладаг учраас Бурханы дуу хоолойг сонсдоггүй... Тэдний зүрх сэтгэл хатуурсан бөгөөд сонсохоос илүүгээр суралцахад ихэнх цагаа зарцуулдаг. Үнэн хэрэгтээ олон хүмүүс энгийн наад захын үнэнийг үгүйсгэж байх зуураа бүгдийг мэдэж байгаа хэмээн боддог. Тэдний олонх нь амьдралын зорилго нь юу болох талаар юу ч хэлж чадахгүй байдаг! Др А.В Тозер энэ жишээг хэлсэн.

Их Сургуулийн залуу оюутнаас “Боб, чи яагаад энд байгаа юм бэ?” гэж асуу.
“Би гэр бүлтэй болохыг хүсэж байна; Би мөнгөтэй болохыг хүсэж байна; Би аялахыг хүсэж байна.”
“Гэхдээ Боб, энэ бол алсын хараагүй бодол шүү дээ. Чи эдгээрийг хийнэ, тэгээд хөгширөөд үхэх болно. Чиний амьдралын алсын хараа чинь яг юу вэ?”
Тэгээд Боб магад ингэж хэлэх байхаа, “Би амьдралын ямар нэг алсын хараа буй эсэхээ яг сайн мэдэхгүй байнаа.”
Ихэнх хүмүүс амьдралын зорилгоо мэддэггүй (“Хүний зорилго,” хуудас. 27).

Христ итгэгчид магад тэдний амьдралын зорилго бол Тэнгэрийн улс руу явах гэж. Гэхдээ Др Лин Тэнгэрийн улс руу явах нь амьдралын зорилго гэж хэлсэн библийн нэг ч эшлэл байхгүй гэдгийг дахин дахин хэлсээр байсан!

Чиний амьдралын зорилго чинь ямар байх хэрэгтэйг харуулсан II Тимот 2:12 дугаар зүйлийг үзээрэй. 12 дугаар зүйлийн эхний хэсгийг уншья,

“Хэрэв бид зовбол, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно...”

“Зовох” гэдэг нь “тэвчих” гэсэн утгатай. Илчлэлт 20:6-д ийнхүү хэлдэг, “Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жилийн турш хаанчлах болно.” Энд гарч буй “зовох” гэдэг үг нь “тэвчих” гэсэн утгатай. II Тимот 2:12-ийн хам сэдэв нь II Тимот 2:1-11 дүгээр зүйлд байгаа. Скотфийлд 1 дүгээр зүйлийн талаар зөв тайлбарладаг, “Энэ бол урвалтын үе дэх ‘сайн цэргийн’ зам мөн.” Христтэй хамт хаанчлахыг Лук 19:11-27 дахь арван минагын сургаалт үлгэрээр маш тодорхой харуулдаг. Христтэй хамт хаанчлахаар бэлтгэж байгаа тэдгээр хүмүүст “арван хот захирах эрх мэдэл"(эшлэл. 17), эсвэл “таван хот захирах эрх мэдэл"(эшлэл. 19) өгөгдөх болно. Др Лин энэ бол үнэхээр шудрага зүйл байх болно гэж хэлсэн. Энэ амьдралдаа тэвчсэн нь Түүний ирж буй Хаанчлалд Христтэй хамт хаанчлах болно! “Зовох” гэдэг нь “тэвчих” гэсэн утгатай.

Тэгвэл бид юуг заавал тэвчих ёстой вэ? Бид дэлхийг хайрлахгүй байснаар тэвчих болно,

“Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй. Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.” (I Иохан 2:15-17).

Бид чуулганы хуваагдлаар орхиж яваагүйгээрээ тэвчдэг,

“Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм” (I Иохан 2:19).

Бид хуурамч эш үзүүлэгч нарыг дагахыг эсэргүүцсэнээр тэвчдэг,

“Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин тэднийг Бурханаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд сүнснүүдийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгчид дэлхийд гарсан байна” (I Иохан 4:1).

Бид Бурханд таалагдах зүйлсийг хийснээр тэвчдэг,

“Гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ” (I Иохан 3:22).

Бид Бурханы тушаалыг сахиснаар тэвчдэг,

“гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүний мэлмийд тааламжтай зүйлсийг үйлддэг билээ. Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, Түүний бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм” (I Иохан 3:22, 23).

Бид өөрсдийнхөө багш нарт захирагдсанаар тэвчдэг,

“Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай. Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.” (Еврей 13:7, 17).

Бид “Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан” байснаар тэвчдэг– тууштай!

“Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай” (I Коринт 15:58).

Эдгээр зүйлийг тэвчсэнээр Түүний ирэх Хаанчлалд Христтэй хамт хаанчлуулах дагалдагч болгохоор Бурхан биднийг дасгалжуулдаг.

“Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно. Чуулгануудад Сүнс юу айлддагийг чихтэй нэгэн нь сонсогтун" (Илчлэлт 3:21, 22).

Пастор Ванг Мин Дао (1900-1991) итгэлийнхээ улмаас Коммунист Хятадын шоронд 22 жилийн турш хоригсдон. Тэр ийнхүү хэлсэн,

“Зарим нь надаас өнөөдөр чуулган ямар замаар явах хэрэгтэй талаар асуудаг. Би ямар ч эргэлзээгүйгээр Элч нарын явсан замаар гэж хэлдэг... үхэх хүртлээ итгэсээр байсан.” Энэ үг Др Жон Сунгын оршуулга дээр хэлэгдсэн. Тэр шоронд хоригдож байхдаа огт шүдгүй, хараагүй, сонсголгүй болсон. Хожим тэрээр шоронгоос суллагдаад эхнэртэйгээ хамт өөрийнхөө байранд хэсэг Христ итгэгч нарт 1991 онд үхэх хүртлээ тэдэнд заасаар байсан.

Одоо босоод өнөөдрийн магтаалыг дуулцгаая,

Хурганы дагалдагч загалмайн цэрэг бол би,
Би Түүний ажлаас айх уу, эсвэл Түүний нэр хэлэхээс ичих үү?

Бусад нь шагнал авахаар тулалдаж, цуст далайд сэлж байх зуур
Би цэцгэн хээт амар тайван орноосоо тэнгэр өөд өргөгдөх ёстой юу?

Надтай тулах дайснууд үгүй гэж үү? Би энэ үерийг сөрөхгүй гэж үү?
Энэ нүгэлт ертөнц намайг Бурханд, нигүүсэлд хүргэх найз гэж үү?

Хэрэв би хаанчилвал дайтах нь мэдээж, Эзэн намайг зоригжуулаач
Би Таны үгээр хүчирхэгжин хүнд хэцүүг үүрч, зовлонгоо тэсвэрлэнэ
   (“Би Загалмайн Цэрэг мөн үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.