Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ИРЭХ ЮМС – ШИНЭ ЖИЛИЙН НОМЛОЛ

THINGS TO COME – A NEW YEAR’S SERMON
(Mongolian)

Др Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, January 5, 2020

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж; Та нар Христийнх; бөгөөд Христ Бурханых мөн” (I Коринт 3:22-23).


“Ирэх юмс.” Эдгээр үгс нь Христийг мэдэхгүй хүмүүсийг айлгаж байгаа! “Ирэх юмс.” Бидний эргэн тойрны хүмүүс айдас ба чичрэлтэйгээр энэ ирээдүйтэй нүүр тулж байна! Тэд гүн цөхрөл болон гутралд орж байгаа.

Бид өдөр бүр л өглөө телевиз интернэтээр дэлхий дахины асуудал, дайн тулаанууд, терроризм, үхэл болон сүйрэл зэргийг харсаар гэртээ босч ирдэг. Бид аллагуудыг үздэг. Бид бөгдөлтүүдийг үздэг. Бид террористуудын цуст аллагуудыг үздэг. Хүчингийн хэргүүд, гудамны дээрмүүд, хулгай, өлсгөлөн болон хавчлага зэрэг зүйлс нүдний минь өмнө өрнөж байна. Энэ дэлхий дэх энэ аймшигтай үйл явдлуудыг өөр ямар ч үеийнхэн ингэж амархан үзэж байгаагүй. Бид тэдний зөвхөн уншиж байсан зүйлийг одоо харж байгаа. Бид өдөр бүр агаарын шугамаар дамжуулан дэлхий дахины сүйрлүүдийг хурцадмал байдал, зовнил түгшүүр, айдсаар дүүрсэн мэдээлэлтэй авч байгаа. Христ одоо цагийн цахим харилцааны хөгжлийг мэдэж байсан гэдэгт би итгэдэг. Тэр дэлхий дахины “хямрал” болон “сандрал” талаар ярьж байсан (Лук 21:25,)

“Дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана... ” (Лук 21:26).

Онгоцууд барьцаалагдаж байна. Барилгууд дэлбэрч байна. Цөмийн бөмбөг хэзээ ч шууд хэрэглэж мэдэх солиотой хүмүүсийн гарт шилжиж байна. Шинжлэх ухаан болон улс төрийн нөлөө бүхий удирдагч хүмүүс дэлхийн дулаарлын аймшиг үүдэнд ирснийг бидэнд сануулсаар байгаа. Бүү инээ! Тиймээ, “Ирэх юмс” гэсэн үгс нь хэдэн сая хүмүүсийг айлгаж байгаа. Христийн эш үзүүлсэний дагуу “Дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана” гэсний дагуу болж байна.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Хамгийн шилдэг гэх эдгээр аймшгийн телевизүүдийн эфирээр би амьдралдаа хэзээ ч үзэж байгаагүй Вашингтоны хамгийн муухай нөхцөл байдлуудтай тулгарч байна! Олон улс төрчид өөрсдийн оюун ухаанаа алдсан юм шиг санагдаж байна! Ялангуяа Ардчилсан намынхан!

Энэ бүгд дээр нэмэгдээд бидний гэр бүлийн хагарал бутрал, гэр бүл салалт тоогоо алдсан, үр хүүхдүүд орхигдож, төөрч, нийгмийн хямралаар замаа алдах байдалд орж байгаа бодит байдлууд байна. Энэ үеийнхний гуравны нэг – жаран сая гаруй нь эхийн хэвлийд байхдаа үр хөндөлтөөр нядлуулж байна! Африк гаралтай Америк долоон хүүхдийн дөрөв нь Америкийн хоморголон устгах “хуульчлагдсан” үр хөндөлтөөр хэрчүүлж, устгагдаж байна. Иймээс алан хядагч нарын чимхүүр хэдэн сая эмэгтэйчүүдийн нандин хэвлий рүү нэвтрэн орсоор байна. Аюулгүй газар алга байна! Нуугдах газар ч алга! Ирландын алдартай яруу найрагч Виллиам Батлер Иеатс үүний талаар өөрийнхөө “Дахин Ирэлт” гэсэн шүлэгтээ ийнхүү хэлсэн:

Юмс бутран унаж; суурь нь оршиж чадахгүй болсон;
Жинхэнэ замбраагүйдэл дэлхий дээр ноёлож байна,
Хаа сайгүй,цусан-далай халин оволзож байна
Цэвэр ариун ёс уусан живж байна;
Хорон муу нь тэр чигээрээ эрч хүчээр дүүрч байхад
Шилдэгүүд нь итгэл үнэмшил нь ховордоно...

Вашингтонд Конгрессийн Алтан Медаль гардан авч байхдаа Билли Грахам ийнхүү хэлсэн, “Бид өөрсдийгөө сүйрүүлэх эрмэгт тулсан тийм нийгэмд оршиж байна” (Los Angeles Times, Тавдугаар сарын 3, 1996, хуудас. A-10). Хүмүүс аюулгүй байдал байхгүйг мэдэрч байна! Хүмүүс өдөр бүр телевиз интернэтээр үзэж байгаа аймшигтай байгалийн гамшигаас нуугдах газар байхгүй гэдгийг ойлгож байгаа. Хүмүүсийн зүрхэнд “Ирэх юмс” гэдэг нь хүрээд айдас хүйтэст автах болно гэсэн үгэнд гайхах шаардлаггүй!

Гэхдээ өнөөдрийн үг нь эдгээр орхигдсон хүмүүст өгөгдөөгүй. Эдгээр нь аль эрт өөрчлөгдсөн хүмүүст зориулан бичигдсэн зүйл юм. Энэ 21 дүгээр зүйл дээр Элч ийнхүү хэлсэн, “Бүх юм та нарынх юм.” Эшлэл 22-д жинхэнэ Христ итгэгчдэд хамаатай зүйлсийг жагсааж бичсэн. Эдгээр жагсаалтын сүүлд нь тэр ийнхүү хэлсэн, “Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22). Хэрвээ та жинхэнэ Христэд итгэгч бол ирээдүй чамд хамаарагдана!

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22)

I. Нэгдүгээрт, Христ итгэгчийн ялалт бол чинийх!

Есүс ийнхүү хэлсэн,

“Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.” (Матай 16:18).

Номлогчдын хаан С.Х Спиржеон ийнхүү хэлсэн,

Бид улс төрийн нөхцөл байдлыг... харахдаа үүнийг харанхуй, аюултай байдлаар боддог. Үүлс энд ч тэнд ч хуралдаж байдаг; Аюул заналхийлэл, хаан сэнтийнүүдийн уналт сүйрэл дунд энэ нь аюулгүй мэт санагдахад бид Бурханы Чуулганд өөрт нь айн чичирч байдаг. Гэхдээ хаан ширээний өөрчлөлтүүд нь хэзээ ч Чуулганыг сүйрүүлэх байдалд хүргэж байгаагүй. Түүхийн ямар ч хямралд, ямарч байгалийн гамшгийн байдалд ч, дэлхийг доройтуулах ямар ч сүйрэлд ч Чуулган ямагт ялах ёстой... үндэстнүүдийн уналтуудаас Христийн [чуулган] баялагийг хураадаг. (C. H. Spurgeon, “Things to Come! A Heritage of the Saints,” Spurgeon’s Sermons Beyond Volume 63, Day One Publications, 2009, хуудаснууд. 341-342).

Британий Хаант засаглал бутарч унасан, харин тэдний өмнө колончилж байсан улсуудад Христ итгэл цэцэглэн хөгжсөн. Бурханы-илгээсэн сэргэлтийн түрлэг хэдэн сая хүмүүсийг чуулганууд руу илгээсэн! Америкийн “Хаанчлал” нурах ирмэгтээ ганхаж эхлэхэд Гурав дахь Ертөнцийн хэдэн арван хүмүүс Бурханы төгс хүчээр Христийн мутарт даатгагдан чиглүүлэгдсэн! Намайг энэ орой ярьж байхад Есүсийн эш үзүүллэг ямарч сааталгүйгээр биелэл рүүгээ явж байна,

“Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана...” (Матай 24:14).

“Титэм болон сэнтийнүүд мөхөж магад.” Энэ дууг дуулья!

Титэм болон сэнтийнүүд мөхөж, Хаанчлалууд өсөж буурдаг,
   Харин Есүсийн чуулган хувирашгүйгээр үлдэх болно;
Үхэгсдийн хаалганууд хэзээ ч чуулганы ялалтыг зогсоохгүй;
   Бидэнд Христийн өөрийнх нь амлалт буй; энэ нь унахгүй.
Урагшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаан руу алхацгаая,
   Есүсийн загалмайг өмнөө аваад явцгаая!
(“Урагшилцгаая, Христийн цэргүүдээ,” Sabine Baring-Gould, 1834-1924).

Одоогийн дайчин чуулган удахгүй ялагч чуулган болно! Удахгүй тэнгэрэлч чангаар ийнхүү тунхаглана,

“Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” (Илчлэлт 11:15).

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22)

II.Хоёрдугаарт, ирж буй Христийн Хаанчлал бол та нарынх!

Есүс ийнхүү хэлсэн,

“Дөлгөөн хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд дэлхийг өвлөн авах болно” (Матай 5:5).

Мөн Есүс ийнхүү хэлсэн,

“Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм” (Лук 12:32).

Энд Америкт болон дэлхий даяар Христ итгэгчид гадуурхагдан доромжлогдож байна. Гурав дахь ертөнцөд Христ итгэгчид итгэлээсээ болоод хавчигдан, шоронд орж, бүр алуулж байгаа. Өнөөгийн бидний үеийн үл итгэгчид болон хүмүүнлэг хүмүүс биднийг уналтад орж байна гэж боддог. Гэхдээ тэд маш эндүүрч байна! Библи ийнхүү хэлсэн,

“Хэрэв бид тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно” (II Тимот 2:12)

Түүний Хаанчлал дэлхийг захирах үед! Тэгээд бид Христэд магтан дуулах болно,

“...Учир нь Та нядлуулсан бөгөөд бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг Бурханд Өөрийнхөө цусаар худалдан авч өгсөн билээ. Та тэднийг бидний Бурханы төлөөх хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно” (Илчлэлт 5:9-10).

Дууны номны хоёрт буй “Шөнө харанхуй байсан” магтан дуу. Үүнийг дуулцгаая!

Харанхуй шөнө байсан гэм бидний эсрэг дайрсан;
   Зовлонгийн хүнд ачааг бид үүрсэн;
Харин одоо бид Түүний ирэх тэмдгүүдийг хардаг;
   Бидний зүрх дотроо гэрэлтэж байна,
Баяр хөөрийн аяга маань дүүрэн бялхаж байна!
   Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүмүүсээр гадуурхагдсан яг тэр Есүс;
   Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч хийгээд агуу алдараар, Тэр дахин ирж байна!
    (“Тэр Дахин Ирж байна,” Mabel Johnston Camp, 1871-1937).

Үүнийг дахиад дуулцгаая!

Харанхуй шөнө байсан гэм бидний эсрэг дайрсан;
   Зовлонгийн хүнд ачааг бид үүрсэн;
Харин одоо бид Түүний ирэх тэмдгүүдийг хардаг;
   Бидний зүрх дотроо гэрэлтэж байна,
Баяр хөөрийн аяга маань дүүрэн бялхаж байна!
   Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүмүүсээр гадуурхагдсан яг тэр Есүс;
   Тэр дахин ирж байна, Тэр дахин ирж байна,
Хүч хийгээд агуу алдараар, Тэр дахин ирж байна!

Хэрвээ чи өөрчлөгдсөн бол Христийн ирж буй Хаанчлал чинийх юм!

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22)

III. Гуравдугаарт, шинэ тэнгэр болон шинэ газар бол та нарынх!

Энэ хуучирсан дэлхий өнгөрөн одох болно! Христ дэлхий дээр мянга жил хаанчилхаар ирэх үед Сатан хорионоосоо чөлөөлөгдөн энэ дэлхийн үл итгэгч тэрслэгч нарыг дагуулан Түүний эсрэг босно (Илчлэлт 20:7-9). Тэгээд тэнгэрээс Бурханы гал бууж ирнэ (Илчлэлт 20:7-9).

“...Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана... Тэр өдөр тэнгэр шатан устаж, халуун илчинд нь бодисууд хайлах болно” (II Петр 3:10, 12).

Гэвч хэзээч бүү цөхөр, Элч Иохан өөрийн үзэгдэлдээ ийнхүү хэлсэн,

“Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис байхгүй болов. Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө очихоор гоёсон сүйт бүсгүй мэт бэлтгэгдэн Бурханаас гарч, тэнгэрээс буун ирэхийг би харлаа. (Илчлэлт 21:1-2).

Бурхан шинэ Тэнгэр болон шинэ газраа бүтээхэд тэнд Шинэ Иерусалимд чи байх болно – Хэрвээ чи жинхэнэ Христ итгэгч мөн бол! Тиймээ, Бурханы энэ шинэ диваажинд, шинэ газарт, Шинэ Иерусалимд чи үүрд мөнхөд байх болно!

Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22)

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж” (I Коринт 3:22)

Гэхдээ бидний эхэнд үзсэн үгийг бүтнээр нь дахиад нэг үзсэнээр өнөөдрийн үгийг би дуусгах ёстой,

“...Ирэх юмс ч бүгд та нарынх аж; Та нар Христийнх; бөгөөд Христ Бурханых мөн” (I Коринт 3:22-23)

.

Христэд хамаатай хүмүүсийн төлөөх гайхалтай “ирэх юмс”-ийг бид үзэж байна. Гэхдээ тэдний нэг нь та мөн үү? Та итгэлтэйгээр би бол “Христийнх” гэж хэлж чадах уу? Хэрвээ чи чадахгүй бол эдгээр бүх гайхалтай амлалтуудын нэг нь ч чамд хамаарахгүй! Спиржеон ийнхүү хэлсэн, “Хэрвээ чамд итгэл байхгүй бол ирээдүй чиний хувьд юу ч биш бөгөөд харин айдас л байх болно... Хэрвэ чи Христийнх биш бол чамайг баярлуулах ямар ч зүйлийг бид хэлж чадахгүй.” (адил., хуудас. 347).

Эцэст нь хэрвээ чи энэ бүх зүйлээ алдаж, үхэлтэй Христгүйгээр нүүр тулбал энэ амьдралдаа маш их мөнгө олж, өөрийгөө зугаацуулан цэнгэж байсан байдал чинь ямар тус болох юм бэ? Хэрвээ чи Христэд үнэнч байгаагүй бол “Ирэх юмс” нь чамд их аймшиг болох болно. Сүнс чинь аврагдахын төлөө их ухаарал чамд өгөгдөхийн төлөө чамтай хамт би гуйж байна. Чи өөрийнхөө гэм нүгэл болон нүгэлт зүрхнийхээ талаар бодоосой хэмээн би гуйж байна. Чиний гэм нүгэл гарцаагүй итгэл найдварыг чинь хөсөрдүүлж, Галт Нуурт чамайг шидэх болно гэсэн үнэнийг чи анхаараасай хэмээн би гуйж байна. Чамайг харанхуйгаас болон энэ дэлхийн гэмээс эргээсээ хэмээн би залбирч байна. Би чамайг даруйхан шууд Есүс Христ рүү очоосой хэмээн залбирч байна. Чи итгэлээр Түүнийг хараад Түүний мөнхийн Цусаар гэм нүглээ угаалгаасаа хэмээн би залбирч байна! Түүн рүү очоорой. Нэг удаа цовдлогдоод одоо алдаршисан Бурхан Хүү рүү өөрийгөө бүрэн өгөөрэй. Тэр чамайг аврах болно! Тэр чамайг аврах болно! Тэгээд баяр хөөр, итгэл найдвар болсон миний ярисан “Ирэх юмс” биднийх болсон шиг бас чинийх болох болно!

Хэрвээ та жинхэнэ Христ итгэгч болох талаар манай пасторуудтай ярилцахыг хүсэж байвал суудлаасаа босоод хойд талын өрөөнд очоорой, одоо чи өрийнхөө гэм болон Христ Есүсийн авралын талаар чөлөөтэй ярьж чадна.

Одоо өөр нэг хэлэх зүйл байна. Бид Христ дотор энэ сайн мэдээг алс хол газарт дэлгэрүүлэхийг эрэн хайх найдвар тээх нь зөв биш гэж үү? Энэ шинэ жилд бидэнд өгсөн Христийн Агуу Тушаалд (Матай 28:19-20) дуулгавартай байж өөрийн амьдралаа дахин зориулах нь зохистой биш гэж үү?

Бүх зүрх, сэтгэлээрээ бид хувийн сайнмэдээндээ болон манай чуулганы сайнмэдээ тараалтад үйлчилсэнээр, мөн гэр бүл найз нөхдөдөө Есүсийн авралын сайн мэдээг сонсгож авчирахыг эрэн хайж Есүст дуулгавартай байх болно хэмээн бүгдээрээ хамтдаа хэлцгээе. 2020 онд боломж бүрийг ашиглан сайн мэдээ тарааснаар Христэд дуулгавартай байхад Бурхан бидэнд туслах болтугай! Босоод дууны номны хамгийн сүүлийн хуудсанд буй дууг дуулцгаая.

Бидэнд цагийн төлөө уриа өгөөч, эмээхүй үг, үгийн хүч,
Дүрэлцэх амьсгал мэт члалт эсвэл үхэл рүү дуудах тулааны уриа
Эзэний агуу хүсэл рүү очих, Чуулганыг хэвтрээс нь босгох тэр үг,
Дуудлага ирсэн, дайчид босцгоо, бидний уриа Сайнмэдээ дэлгэрүүл!
Баярт сайнмэдээг одоо тунхагла, дэлхий даяар, Есүсийн нэрээр;
Энэ үг тэнгэрт жингэнэж байна: Сайнмэдээ! Сайнмэдээ дэлгэрүүл!
Үхэж, унаж буй хүмүүст Сайнмэдээний нигүүлслийн бэлгийг мэдүүл!
Дэлхий одоо харанхуйд байна, Сайнмэдээ! Сайнмэдээ дэлгэрүүл!
   (“Сайнмэдээ! Сайнмэдээ дэлгэрүүл!” Dr. Oswald J. Smith, 1889-1986;
   Dr. Hymers найруулсан; “Ийм байж чадах уу?” дууны аяанд Charles Wesley, 1707-1788).

Амен!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.


ИРЭХ ЮМС – ШИНЭ ЖИЛИЙН НОМЛОЛ

Др Химерс Жр.

“Ирэх юмс ч бүгд та нарынх аж; Та нар Христийнх; бөгөөд Христ Бурханых мөн.” (I Коринт 3:22-23)

(Лук 21:25, 26; I Коринт 3:21, 22).

I.   Нэгдүгээрт, Христ итгэгчийн ялалт бол чинийх!
Матай 16:18; Матай 24:14; Илчлэлт 11:15.

II.  Хоёрдугаарт, ирж буй Христийн Хаанчлал бол та нарынх!
Матай 5:5; Лук 12:32; II Тимот 2:12; Илчлэлт 5:9-10.

III. Гуравдугаарт, шинэ тэнгэр болон шинэ газар бол та нарынх!
Илчлэлт 20:7-9; II Петр 3:10, 12; Илчлэлт 21:1-2;
Матай 28:19-20.