Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ӨНӨӨДӨР БИДЭНД ИЛЭРХИЙЛЭГДСЭН
БИБЛИЙН ЭШ ҮЗҮҮЛЛЭГЭЭС ОРХИГДСОН ХЭСЭГ

A MISSING PIECE OF BIBLE PROPHECY
ILLUMINATED FOR US TODAY
(Mongolian)

Др Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 22, 2019

“Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун...” (Даниел 12:4; Скотфийлд 919 хуудас)

“Харин би сонссон боловч ойлгож чадсангүй. Тиймээс би -Эзэн минь, энэ бүх явдлын үр дүн юу болох вэ? гэж асуув. 9 Тэрээр -Даниел аа, өөрийнхөө замаар явагтун. Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм.” (Даниел 12:8,9; Скотфийлд 919 хуудас)


Эш үзүүлэгч Даниел “эцсийн цаг”-ийг нарийвчлан ойлгоогүй байсан. Эшлэл 8 дээр “Харин би сонссон боловч ойлгож чадсангүй” гэдгээс бидэнд тодорхой харагдаж байна. Тэгээд Бурхан Даниелд “Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм” гэж хариулсан. (Даниел 12:9).

Даниел эш үзүүллэгийн үгсийг ойлгодог байсан. Харин тэр эцсийн цагийн үйл явдал хэрхэн өрнөхийг ойлгохгүй байсан. “Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм” (Даниел 12:9). Түүнд гайхамшигтай үгс өгөгдөж байсан. Гэхдээ түүнд эдгээр үгсийг утга нь илчлэгдээгүй байсан. Эдгээр үгсийн илчлэлт нь “эцсийн цаг хүртэл” нууцлагдсан. Бид энэ эцсийн үед ойртох үед эш үзүүллэгийн гүн ойлголтууд их болох болно.

Би анх удаа “шүүрэлт” талаар сонсож байснаа маш тодорхой санаж байна. Манай багш бидэнд шүүрэлт нь Гамшигийн долоон жилийн өмнөх үед болно гэж хэлж байсан. Би багшаасаа Гамшигийн өмнө шүүрэлт болно гэсэн зүйл библийн хаана байдаг вэ гэж би асуусан. Тэр надад хариулж чадаагүй. Тиймээс би долоон жилийн Гамшгийн өмнө шүүрэлт “даруй” болох талаар хэдэн арван жил асууж явсан. Тэгээд би гамшиг-өмнөх шүүрэлт анх Ж.Н Дарбигээс гарсан гэдгийг олж мэдсэн бөгөөд Дарби нь үүнийг арван таван настай Маргарет МакДоналд хэмээх карисматик охины зүүднээс “авсан” байдаг. Зарим шалтгааны улмаас Ж.Н Дарби үүнийг ярьж эхэлсэн. Хожим энэ нь С.А Скотфийлдийн Скотфийлд Библи Судлалд орж дэлгэрсэн. Одоо энэ шинэ-евангелистуудын ихэнх хэсгүүдийнх нь байр суурь болдог.

Дараа нь Марвин Ж.Росентал Чуулганы Шүүрэлтийн Өмнөх-Уур Хилэн хэмээх номыг бичсэн. (Томас Нелсон, 1990). Түүнчлэн Росенталын бичсэн бүхнийг би зөвшөөрдөггүй ч гэсэн тэр хэзээ “шүүрэлт” болох талаар илүү ойлгогдохуйц үүдийг нээсэн гэж боддог. Та Рев.Росенталын үзлийг шүүмжилэхээсээ өмнө номыг нь аваад үүнийг нь анхааралтай уншаарай. Тэрээр “шүүрэлт” нь Илчлэлт 16 дугаар бүлгийн “Аягатай-Шийтгэл”-д Бурхан уур хилэнгээ асгахаас өмнөхөн Гамшгийн үеийн сүүлийн хэсэгт болох талаар заасан. Энэ надад маш ойлгомжтой байна – энэ нь нэг охины зүүдэнд үндэслэснээс илүү ойлгомжтой байна!

Энэ яагаад чухал вэ? Яагаад гэдгийг нь би хэлэх болно. Хэрвээ шүүрэлт нь долоон жилийн Гамшгийн өмнө болвол Христ итгэгчид юу ч хийх шаардлагагүй болно. Ням гарагийн өглөө зүгээр л олон түмэнтэй нэг цаг байхаар явахад болно! Та нарт сүнсийг аврах шаардлага байхгүй. Та нар бурханлаг бус байдлаас тусгаар байх шаардлагагүй. Энэ нь цаашлаад Антиномианизм (Ёс Суртахууныг Эсэргүүцэх Үзэл гэснийг дараад унш) үзлийг дэвэргэх хандлагатай юм.

Өнөөдрийн номлолын гарчиг нь “Өнөөдөр бидэнд илэрхийлэгдсэн библийн эш үзүүллэгээс орхигдсон хэсэг” гэсэн гарчигтай. Үүний “орхигдсон хэсэг” гэдэг нь юу вэ? Энэ бол “Урвалт” юм. Би библийн эш үзүүллэгийг 50 гаруй жил судалж байна. Энэ “Урвалт” гэсэн чухал сэдэв бидний цаг үед маш ихээр үл тоомсорлогдон ирж гэсэн зүйл миний санаанд гэнэт орж ирсэн. Миний ширээн дээр Библийн эш үзүүллэг талаар гурван чухал ном байдаг – энэ сэдвийн талаар гол санааг бүгдийг агуулсан. Эдгээр нь сайн бурханлаг эрчүүдээр бичигдсэн бөгөөд эдгээр эрчүүд энэ чухал сэдвийн талаар итгэж болох хүмүүс юм. Гэвч эдний хэн нь ч “Урвалт” талаар хэсэг тусгаагүй. Мөн “Урвалт” бол өнөөгийн бидэнд гол зүйл юм.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Одоо 2 Тесалоник 2:3 гаргаарай. Энэ нь Кинг Жемсд байгаа.

“Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй.” (2 Тесалоник 2:3; хуудас 1272 Скотфийлд).

Энэ эшлэл Нью Американ Стандарт Библид ийнхүү орчуулагдсан,

“Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд урвалт гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш [Эзэний Өдөр] ирэхгүй.” (2 Тесалоник 2:3; NASB).

“Урвалт” нь “hē apostasia” гэсэн үгнээс гаралтай. Энэ нь Кинг Жемс орчуулганд итгэлээс салах явдал” хэмээн орчуулагдсан.

Др В.А Крисвелл бол Кентакигийн Луйсвайл дахь Өмнөд Баптист Теологийн Сургуулиас Грек хэлний тайлбараар доктор зэрэг хамгаалсан. Др Крисвелл үргэлж л Шинэ гэрээн дэх Грек үгнүүдэд анхаарал хандуулдаг нэгэн юм. Др Крисс ийнхүү хэлсэн, “Эзэний өдрийн өмнө төлөвшсөн итгэгчид салан унах тэмдэг үзэгдэнэ. Энд гарч буй [hē] нь Паулд онцгой урвалтын талаар бодол байгааг харуулдаг.” Үүнийг мэдсэнээр 2 Тесалоник 2:3-аас хоёр чухал зүйлийг сурч болно,


1. Эзэний Өдрийн өмнө энэ урвалт болох болно.

2. Эзэний Өдрийн өмнө Антихрист “илчлэгдэх” болно.


Эдгээр хоёр зүйл нь энэ үеийн төгсгөл болох Гамшиг болон Бурханы уур хилэнгийн цаг болох Эзэний Өдрийн өмнө тохиох болно. Гамшгийн өмнөх Шүүрэлтийн онолоорх Христ итгэгчид нь аль эрт алга болсон байна. Ийм л учраас өнөөгийн евангелист Христ итгэгчид “Урвалт” талаар номлодгүй бөгөөд өнөөгийн ихэнх библийн эш үзүүллэгийн номуудад “Урвалт” талаар хэсэг байдаггүй юм!

Гэхдээ хэрвээ Марвин Росенталын зөв бөгөөд түүний зөв бол яг одоо бид “Урвалтын” өмнө байж таарна! Энэ нь өнөөгийн Христэд итгэгчдэд хэрхэн нөлөөлөх бол? Гурав дахь ертөнцөд өмнөх бүх цаг үеэс илүүгээр хавчлага маш хүчтэй өрнөж байна. “Барууны ертөнцөд” бид Сатан болон түүний чөтгөрүүдээс маш их доромжлолыг амсаж байна. Эш үзүүлэгч Даниел эдгээр зүйлс хэлэгдсэн ч гэсэн тэрээр ийнхүү хэлсэн, “Би ойлгож чадсангүй.” Тэгээд Бурхан Даниелд, “Учир нь эдгээр үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан юм” гэж хэлсэн. (Даниел 12:8,9).

Жон С.Дикерсон Евангелистуудын Их Уналт (Baker Books, 2013) хэмээх үнэхээр сайн номыг бичсэн. Дикерсон дараах үгийг хэлсэн Гайб Лиаонсоос эш татсан,

“Энэ мөч бол түүхийн бусад цаг үеэс тэс ялгаатай. Энэ онцгой байдал нь жинхэнэ хариултыг шаарддаг. Хэрвээ бид өөр замаар урагшлахаар санал болгон салж унавал бид бүхэл бүтэн үеүдээ үл тоомсорлосон болон ичгүүр сонжуургүй үзэл рүү [алдах болно]... бидний найзууд өөр төрлийн мөргөл [рүү] халтиран орсоор байх болно... бага цаг, гэхдээ илүү сэтгэл татам (The Next Christians, Doubleday, 2010, хуудас. 11; миний тодотгол).

Дикерсоны номын гадна хавтасд ийнхүү хэлдэг,

“Америк чуулган... цөөрч байна. Залуу Христ итгэгчид зугтаж байна. Бидний хандив барагдаж байна... Нэгдсэн Улсын соёл маш хурдтайгаар үзэн ядалт болон дайсагнал руу эргэж байна. Энэ сүйрлийн гамшгаас бид яаж зайлсхийж чадах вэ?”

Би Жон Дикерсоны номын эхний хагаст дуртай байсан хэдий ч хэрхэн бэлдэх тухай сүүлчийн хэсэгтэй нь огт санал нийлэхгүй.

Бэлтгэлийн тухайд яг одоо бид “Урвалтын” эхэн үед байгааг ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид илүү гамшиг болохоос өмнө бид шүүрэгдэнэ хэмээн бодвол бид юун түрүүнд юу байгаад бэлтгэлгүй байх болно.

Пастор Ричард Вурмбрэнд бол Христийн улмаас Руминд Коммунист шоронгуудад арван дөрвөн жил тамлуулсан евангелист үйлчлэгч юм. Түүний шоронд туулсан амьдрал бол Америкт мэдэгдсэн Христ итгэгчдийн ямар ч зовлонгоос хавьгүй аймшигтай юм. Түүний шоронд шөнө унтахад нь харханууд хөлийг иддэг байсан. Тэр зодуулж байсан. Улангассан хөзөрчид түүний нуруу болон биед маш аймшигтай шарх сорви үүсгэсэн. Тэр бараг үхлийн ирмэг хүртэл өлсөж байсан. Эдгээр аймшигтай зүйлс 14 жил үргэлжилсэн. Энэ нь Пастор Вурмбрэндийг зовлонгийн судлал буюу “Зовлонсудлал” хэмээн нэрлэсэн зүйлийг хөгжүүлэхэд хүргэсэн. Тэрээр Америкт (гайхамшигаар) ирсэний дараа олон чуулганд – манай чуулган хүртэл зовлонд бэлдэх хэрэгтэй гэдгийг зааж эхэлсэн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Бид шоронд орохоосоо өмнө одооноос бэлтгэлээ базаах хэрэгтэй. Шоронд чи бүхнээ алдах болно... амьдралыг тааламжтай болгодог юу ч үлдэхгүй. Өмнөх амьдралын тааламжтай байдлаас татгалзахгүй тэвчих хэн ч байхгүй.” (Жон Пайпер эшэлсэн Let the Nations Be Glad, Baker Books, 2020, хуудас. 10).

Др Паул Никүйст ийнхүү хэлсэн, “Бэлэн бай. Соёлын өөрчлөлтүүд манай улсыг устгах зуур удахгүй бид библийн хавчлагад хариу үзүүлэх... нутгаа орхих талаарх зүйлтэй тулгарах болох нь.” ” (J. Paul Nyquist, Prepare: Living Your Faith in an Increasingly Hostile Culture, Moody Publishers, 2015, хуудас. 14).

НОАГИЙН ӨДРҮҮД БОЛ УРВАЛТ ЮМ

Есүс ийнхүү хэлсэн,

“Учир нь Хүний Хүүгийн залран ирэх нь [Ноагийн] өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй юм. Хүний Хүүгийн залран ирэх нь түүнчлэн байх болно.” (Матай 24:37-39; хуудас. 1034).

Олон евангелистууд Ноагийн өдрүүд бол их зовлонгийн үе байсан хэмээн боддог. Гэхдээ өөр байгаа. Ноагийн өдрүүдийн хүмүүс “Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа.” (Матай 24:38).

Энэ Америк болон Барууны ертөнцөд яг одоо болж байна! “Гурав дахь ертөнцөд” маш их хавчлага байгаа. Хятад шиг газруудад мөн жинхэнэ сэргэлт болж байна. Харин Америк болон Баруунд болохгүй байна! Энд хүмүүс матерлизмд анхаарлаа хандуулж байна. Тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Эдгээр нь зүгээр л энгийн хийдэг зүйлс. Гэхдээ өшөө илүү байна. Энэ бол тэдний амьдралын төв болдог - “идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа” Тэд эдгээр нь амьдрахын төлөөх зүйлс гэж бодсон! Тэдний амьдралын төв нь Бурхан биш байсан! Энэ бол тэдний хувьд хамгийн чухал амьдралын материаллаг зүйлс!

ЛАОДИК ДАХЬ ЧУУЛГАН БОЛ АМЕРИК БОЛОН БАРУУН ДАХЬ ЧУУЛГАНЫ ДҮР ЗУРАГ ЮМ

Есүс ийнхүү хэлсэн,

“Лаодик дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Анхдагч нь үүнийг айлдаж байна. "Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана. Яагаад гэвэл чи "Би баян. Баяжсан тул дутах зүйл ер байхгүй" гэдэг. Чи өөрийнхөө хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн байгааг мэдэхгүй байна. Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, өөрийгөө хувцаслахын тулд болон нүцгэн байдлын чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох нүдний тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.” (Илчлэлт 3:14-19; хуудас. 1334).

Энэ бол урвагч чуулганы дүр зураг. Энэ бол “чи халуун ч биш, хүйтэн ч биш” (Илчлэлт 3:16). Энэ бол дахин төрөөгүй хүмүүсээр дүүрэн чуулган. (Илчлэлт 3:17) Энэ бол гэмшихийг эсэргүүцсэн чуулган байсан. (Илчлэлт 3:19)

Бид өнгөрсөн 40 жилд хоёр удаа чуулган хуваагдахыг харсан. Хоёуланд нь “бүлээвтэр” байхыг хүссэн хүмүүс биднийг орхин явсан. Тэд хоёулаа сүнсийг аврах тал дээр “бүлээвтэр” болсон байсан. Тэд хоёулаа жинхэнэ Христ итгэгчдийг эсэргүүцэж байсан. Биднээс хүмүүсийг салгаж байгаа тэдний хувьд бид бол “маш хатуу” байсан бөгөөд хэрвээ тэд биднийг орхиж байгаа бол тэдний хувьд илүү “хөгжилтэй” явдал байхаар байсан. Тэд хоёулаа “галтай” чуулгантай болно гэсэн зорилго нь бүтэлгүйтсэн. Тэд хоёулаа бүлээвтэр орчинд өөрийн хүмүүсээ байлгаж чадахгүй гэдгийг олж мэдэхэд (дэндүү оройтсон) байсан. Тэд хоёулаа төгсгөлд нь бүтэлгүйтсэн. Есүс ийнхүү хэлсэн, “Би чамайг амнаасаа нулимж [бөөлжиж] гаргана” (Илчлэлт 3:16). Тэд дэлхийгээс салахыг хүсэхгүй байсан, тиймээс тэд дэлхий, махбодь, чөтгөрийг шургуулан оруулсан. Тэд идэвхтэй Фундаменталистууд байхыг хүсэхгүй байсан, тиймээс тэд маш хурдан бүлээвтэр шинэ-евангелистууд болсон! Сүнслэг байдлаар бол тэд маш хурдан ердөө л хагас үхсэн байдалтай болсон – эсвэл бүр муу!

Өөрөөсөө асуу. Хэрвээ Чантай хамт гарч явсан хүмүүс Хятадад байсан бол тэд газар доорх чуулганд үлдэх байсан болов уу, эсвэл тэд Коммунистуудын дэмжлэгтэй “Гурван-Өөрөө Чуулган”-д явах байсан болов уу? Та нар хариултыг нь мэднэ! Чи аль эрт хариултыг нь мэдэж байгаа! Тэд үнэндээ Коммунист чуулган руу гүйх л байсан. Яагаад? Учир нь тэд жинхэнэ Христ итгэгчдийг хүсэж байгаагүй. Тэдний ам зөөлөн шинэ евангелист “чуулган”-аар өлсөж байсан. Энэ бол урвагч Чаны тэдэнд өгсөн зүйл юм! Зөөлөн, шинэ-евангелист “чуулган.” Чи үүнийг мэднэ! Чи аль эрт үүнийг мэдэж байгаа!!! Би та нарт өөр шинэ зүйл хэлэхгүй!!!

Би өнөөдрийнхөө үгийг өнөөгийн шинэ-евангелист чуулганууд дахь урвалтын тодорхойлолтуудаар дуусгах болно,

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их зантай, доромжлогч, эцэг эхдээ дуулгаваргүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, үл эвлэрэгч, гүтгэгч, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай.” (II Тимот 3:1-5; хуудас 1280, 1281).

“Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй.” (II Тимот 3:7; хуудас. 1281).

“Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно” (II Тимот 3:12; хуудас. 1281).

“Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул. Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах бөгөөд чих нь үнэнээс эргэж, үлгэр домгуудад хандах болно. Харин чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.” (II Тимот 4:2-5; хуудас. 1281).

“Учир нь Дем өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан. Креск Галат уруу, Тит Далмат уруу явсан.” (II Тимот 4:10; хуудас. 1281).

“Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалын эсрэг хэрүүл маргаан, саад тотгор гаргагч хүмүүсээс сэрэмжлэхийг би ятгаж байна. Тэднээс холдогтун. Тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.” (Ром 16:17, 18; хуудас. 1210).

Миний эрхэм ах дүүсээ, агуу эш үзүүлэгч Даниел өнөөдөр орой та бүхэнд номлосон зүйлсийг бүрэн ойлгож чадаагүй байсан. Гэсэн ч Бурхан Марвин Росентал хэмээх мишшионерийг босгоод “Шүүрэлтийн шинэ ойлголт. Гамшиг болон Дахин ирэлт” талаар бидэнд ярьж байгаад Түүнд талархаж байна. (The Pre-Wrath Rapture of the Church хавтасны гадар, Thomas Nelson, 1990).

Тиймээ, бид одоо эцсийн цагийн агуу урвалтын эхэн үед байна. Тиймээ, бид Хятад хүмүүст байдаг шиг, Ричард Вурмбрэндийн туулсан шиг, “Гурав дахь ертөнцийн” хүмүүст байгаа шиг хавчлага дундуур туулах хэрэгтэй болно. Гэхдээ Христийг хайрладаг тэдгээр хүмүүс эцсийн цагт ялах болно гэдгийг Есүс ийнхүү хэлсэн,

“Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.” (Илчлэлт 3:10-13; хуудас. 1334).

Босоод “Би Загалмайн Цэрэг мөн үү?” дууны 1,2,4 дүгээр бадгийг дуулцгаая.

Хурганы дагалдагч би загалмайн цэрэг мөн үү,
Би Түүний үйлсийг хийхээс айх, эсвэл Түүний нэрийг ярихаас айх уу?

Би хөнгөн тансаг цэцэгтэй орон дээрээ тэнгэр өөд хүргэгдэх үү,
Бусад нь ялалт өөд тулалдаж, цусан далай дундуур сэлж байхад уу?

Хэрэв эзлэх бол би заавал тулалдана; намайг зоригжуулаач, Эзэн;
Би хөлсөө туслуулан, өвчнөө тэсвэрлэж, Таны Үгээр дэмжигдсэн.
   (“Би Загалмайн Цэрэг мөн үү?” Dr. Isaac Watts, 1674-1748).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.