Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХУУРАМЧ ХРИСТ ИТГЭГЧИД ИЛЧЛЭГДСЭН!

THE FALSE CHRISTIAN DISCOVERED!
(Mongolian)

Др Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 7, 2019

“Намайг "Эзэн минь, Эзэн минь" гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр Надад олон хүн "Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?" гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд "Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" гэж хэлнэ” (Матай 7:21-23)


Би 21 дүгээр эшлэлээс үзье,

“Намайг "Эзэн минь, Эзэн минь" гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

Өнөөдрийн үг миний өөрийн бодолд тулгуурлаагүй. Энэ нь Христийн Өөрийнх нь хэлсэн үг болон агуу Пуритан тайлбарлагч Матай Мийдийн (1629-1699) тайлбар дээр үндэслэсэн. Библийн тайлбарлагч Жон МакАртур Мийдийн Ихэнх Христ итгэгчид Илчлэгдсэн гэсэн номыг зөв гэж үзсэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа.

“Намайг ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

Хэн нэгэн маш их мэдлэгтэй байж болно, хэдий аврагдаагүй ч гэсэн Христийн талаар их мэдлэгтэй байж болно. Фарисайчууд бол маш их мэдлэгтэй хүмүүс байсан, гэсэн хэдий ч тэд бол хоёр нүүртнүүдийн үеийнхэн байсан. Олон хүмүүс маш их мэдлэгтэйгээ там руу явж буй нь хичнээн харамсалтай вэ! Зөвхөн ихийг мэдхийн тулд мэдэх нь сониучирхал дээр тогтсон байдаг. Өөрийгөө хир их мэддэгээ харуулхаар мэдэх нь зөвхөн өөрийн алдарын төлөө байдаг. Юу мэддэгээ мэддэг бөгөөд ашигладаг хүн л жинхэнэ Христ итгэгч юм!

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Хэдий алдагдсан ч гэсэн хүнд агуу сүнслэг бэлэг байж болно. Залбирлын бэлэг нь сүнслэг бэлэг юм. Хэдий хүн алдагдсан ч гэсэн гайхамшигтай залбирч болно. Хүн аврагдаагүй ч гэсэн номлолын бэлэг авьяастай байж болно. Иудас агуу номлогч байсан. Иудас ийнхүү хэлсэн, “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхагласан бөгөөд Таны нэр чөтгөрүүдийг зайлуулсан.” Тэр хэдий жинхэнэ Христ итгэгч биш ч гэсэн жинхэнэ Христ итгэгч хүмүүст гараад залбирсан, гараад номлосон байж болно. Хүн хэдий өөрөө бүрэн тусламж аваагүй байж бусдын төлөө залбирал хийгээд номлолоороо тусалж болно.

Номлол болон залбиралын хүч чадал нь номлогчийн эрх мэдэлд тулгуурладгүй, харин үүнийг ерөөдөг Бурханы эрх мэдэлд тулгуурладаг. Хэдий номлогч нь Там руу илгээгдэхээр байсан ч түүний номлолоор хүн аврагдаж болно! Пендлетон Хатан Марийн өдөр Сандерст түүний номлосон сайнмэдээний төлөө босч зогс хэмээн тунхагласан, гэсэн хэдий ч эцэст нь тэр итгэл үнэмшлээсээ ухарч Там руу явсан! Би маш хүчирхэг номлогч залуусыг таньдаг байсан ч хэсэг хугацааны дараа тэд хоёр нүүртэнгүүд байсан нь батлагдсан! Хүн Элч нар шиг номлож, тэнгэр элч шиг залбирч болох ч зүрх сэтгэл нь бас чөтгөрт эзлэгдсэн байж болно! Хүн хэдий өөрөө аврагдаагүй боловч маш агуу бэлгүүдтэй байж блно. Агуу харгалзагч ийнхүү хэлсэн, “Ядуу боловсролгүй хүмүүс Тэнгэр улс руу явж байх зуур өчнөөн сурсан зүйлтэйгээ нэг хэсэг нь Тамд унаж байна.” Ердөө алдагдсан хүн боловч өчнөөн бэлэг авьяастай байж болно. Нэг унц жинхэнэ нигүүлсэл гэдэг бол арван паунд бэлгүүдээс ч илүү үнэ цэнэтэй. Иудас Христийг дагасан! Тэр Христийн сайнмэдээг тунхагласан, тэр Христийн нэрээр чөтгөрүүдийг зайлуулсан, тэр Христтэй хамт нэг ширээнд суун идэж ууж байсан; гэсэн хэдий ч Иудас бол Там дахь “өөрийнхөө орон гэр рүү” явсан зүгээр нэг хоёр нүүртэн байсан! Тэр ариун нэгэн шиг харагддаг байсан боловч “бурханлаг байдлын дүртэй боловч хүчийг нь үгүйсгэдэг” тийм хуурамч байдалтай байсан.

Хэдий зүрх сэтгэл нь хэзээ ч өөрчлөгдөөгүй ч гэсэн Христ итгэгч гэдгээ ил тод хэлдэг хүн байж болно. Тэр сайн Христ итгэгч шиг харагддаг хоёр нүүртэн боловч бардам байдал болон тэрслэлээр дүүрэн байдаг. Олон хүмүүс зөвт мэт харагдавч зөвт байдлыг маск болгон өмсөж, зүрхэн дэх бардамнал хийгээд тэрслэлээ үүгээр нуудаг. Тийм хүн библийн сургуульд сурч, албан ёсоор томилогдсон гэсэн тодотголтой байдаг. Гэтэл түүний зүрх огт өөрчлөгдөөгүй байдаг. Тийм болхоор тэр дэлхийн үзэсгэлэнт эмэгтэйг дагахаар бидний чуулганыг хаяад явдаг. “Учир нь Дем энэ өнөө үеийг хайрлаж, намайг орхиод Тесалоник уруу явсан.” (II Тимот 4:10). Др Крейгтон Л.Чаны бардамнал болон тэрслэл нь ил болох үед, түүний маск хуу татагдах үед л түүний хоёр нүүртэн болох нь батлагдсан бөгөөд бид түүнийг хоёр нүүртэн болохыг мэдсэн.

Тэр өдөр Надад олон хүн "Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгуудыг үзүүлж байсан биш билүү?" гэж хэлэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд "Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" гэж хэлнэ.

Нэг гэрт хулганууд, муурнууд хамтдаа амьдарч болно. Гэхдээ гэр нурах шинжтэй болбол илүү аюулгүй өөр газрыг хайхаар тэд зугтах болно. Чуулганы баяр хөөртэй өдрүүдэд олон хоёр нүүртэнгүүд хүрч ирдэг. Харин чуулган ганхах үед тэд зугтдаг – тэдний өмнө нь юу хэлж байснаас үл хамаарч тэд бол жинхэнэ Христ итгэгчид биш гэдэг нь батлагддаг. Энд тэдний зарим нь байна.

Нэг хүн ийнхүү хэлсэн, “Тэр намайг хаашаа ч хөтөлсөн би дагах болно. Би хичнээн хүнд асуудал, бэрхшээлтэй байсан ч Есүс... надад амь өгсөн. Есүсийн үнэт нэрийг магтья.” Гэхдээ манай чуулган хуваагдаж эхлэх үед энэ хүн хамгийн түрүүнд зугтан явсан.

Нэгэн хятад охин ийнхүү хэлсэн, “Бурхан миний төлөө хийсэн агуу зүйлсийг бусад хүмүүс мэдээсэй хэмээн би хүсэж байна. Бурхан миний амьдралыг Түүний гэрчлэгчээр хэрэглэх болтугай.” Гэтэл тэр эмэгтэй манай чуулган хуваагдахаас бүр өмнө зугтан явсан!

Өөр нэгэн хятад эр ийнхүү хэлсэн, “Есүсээр аврагдана гэдэг хичнээн агуу зүйл болохыг би үгээр илэрхийлж чадашгүй нь... Христ миний төлөө хийсэн агуу зүйлсийг бусад хүмүүс мэдээсэй хэмээн хүсэж байна.” Гэсэн ч энэ үгээ хэлсний дараахан Чанийг дагаад тэр явсан бөгөөд түүний үг ямар ч үнэ цэнэгүй байсныг харуулж байна. Тэр бол ердөө там руу явах хоёр нүүрт нэгэн байсан юм!

Ветьнамын нэгэн залуу ийнхүү хэлсэн, “Есүсийн бүх л хайр надад байгаа, би Түүнийг хангалттай хайрлаж чадахгүй байна. Миний Аврагч Есүст би амьдралаа өгч байна.” Нэг жилийн дараа тэр Аврагчаасаа урвасан бөгөөд урвагч Чанийг дагаад чуулганыг орхисон.

Өөр нэгэн оюутан ийнхүү хэлсэн, “Есүс Христийн үнэт цусаар намайг цэвэрлэсэн Бурхандаа би талархаж байна. Эзэнийг магтья!” Гоё сонсогдохгүй байна гэж үү? Гэтэл төд удалгүй энэ үгээ хэлсний дараа тэр чуулганыг орхиод гэмийн дэлхий рүүгээ явсан.

Япон Америк охин ийнхүү хэлсэн, “Миний гэрчлэл бол маш энгийн. Би Есүст итгэсэн бөгөөд Тэр намайг аварсан” – Гэтэл богинохон хугацааны дараа тэр юу хэлж байснаа мартсан бөгөөд урвагч Чантай хамт гарч явсан!

Мексик эр ийнхүү хэлсэн, “Аврагчийн хайраар би өршөөл хүртсэн бөгөөд би үүнийг хэзээ ч мартахгүй” – Гэтэл тэр хэсэг хугацааны дараа юу хэлснээ мартаад бас л Чаний араас явсан. Надад түүний урвагч Чаний ойр байгаа, хоёр нүүрт тэрслэгч нартай хамт зогсоод авахуулсан зураг нь байгаа.

Хятадаас ирсэн залуу эмэгтэй ийнхүү хэлсэн, “Есүс надад хайртай! Одоо би миний Аврагч Есүс Христийн төлөө дуу дуулмаар байна!” Гоё сонсогдохгүй байна гэж үү? Гэхдээ төд удалгүй тэр чуулганаас зугтан урвагч Чаний араас явсан!

Хэн нэгэн нь надад “Др Химерс дахиад Хятад хүнийг битгий авчир. Тэд бүгдээрээ хоёр нүүртэй худалч хүмүүс!” гэж хэлсэн. Тэд жинхэнэ өөрчлөлтийг туулахгүй л бол миний дээр дурьдсан орхигдсон хүмүүс шиг байж болох юм. Есүс ийнхүү хэлсэн, “Чи дахин төрөх ёстой” (Иохан 3:7)

“Үнэгүйдсэн нигүүлсэл” болон “хөнгөмсөг итгэлийн үзэл” бол шинэ нэр төрөл боловч “Хуулийн эсрэг үзэл – Антиномианизм” бол тийм биш. Мартин Лүүтэр (1483-1546) энэ хэллэгийг бидэнд өгсөн. Энэ нь авралын бүхийл ашигтай байдлыг хүсдэг боловч үүрэг хариуцлагыг нь тоодоггүй тэдгээр хүмүүсийг илэрхийлдэг (Soli Deo Gloria хэвлэлийн газар, Матай Мийдсийн Ихэнх Христ итгэгчид Илчлэгдсэн хавтастай, оршил үгийг Жон МакАртур).

Урвагч Чаний хүмүүсийн нэг нь ингэж ярьдаг, “Др Химерс өөрийнх нь цуглаанд л явахгүй бол хэн ч аврагдаж чадахгүй хэмээн боддог.” Түүн шиг урвагчид өөрсдийнхөө аврагдаагүй болон хорон муу гэм нүглээ далдлахаар бараг л иймэрхүү зүйлийг худлаагаар ярих болно. Намайг тэгэж хэлээгүй гэдгийг бүрэн мэдэж байгаа тэр хүн ингэж худлаа ярисанд би огтоос гайхаагүй – бас би ийм зүйлд ч итгэдгүй.

Харин би чуулган бол “Христийн бие” (Ефес 4:12) гэдэгт бол итгэдэг. Түүний чуулганыг орхиод явсан тэдгээр хүмүүс Түүний биеийг бол доройтуулж байгаа. Түүний чуулган руу дайрч буй хүмүүс Түүний Бие рүү дайрч байгаа. Түүний чуулганыг хувааж байгаа хүмүүс Түүний Биеийг хувааж байгаа. Түүний чуулганы гишүүн биш хүн бол Түүний Биеийн эрхтэн биш. Олон шинэ-евангелистууд Бичээст няхуур хандадгүй. Ийм л учраас тэд Христийн биеэс урвадаг!

Зарим хүмүүс үүнийг “газрын тэмдэг”-ийн дүр зураг гэдэг. Хүмүүс үүнийг юу гэж нэрлэх нь нэг чухал биш бөгөөд энэ нь Библийн байр суурь юм. Чуулган бол “Христийн Бие!”

Энэ өглөө би та нарыг Есүс рүү ирээч хэмээн хүсэж байна. Тэр үхлээс дахин амилсан. Тэр дээр Тэнгэрт Бурханы баруун гарын хүндэт суудалд заларч байгаа. Есүс рүү ирээрэй. Дэлхийлэг байдал болон гэм нүглээсээ эргээрэй. Есүс итгэ, Тэр Өөрийн үнэт Цусаараа чиний бүхий л гэм нүглийг цэвэрлэх болно! Есүст итгэ, тэгээд чи чуулган болон Түүний биеийн эрхтэн болох болно. Амен.

Хэрвээ та Есүст итгэх талаар бидэнтэй ярихыг хүсвэл нааш ирээд эхний баруун эгнээнд ирээд зогсоорой. Бид 5 дугаар “Яг Намайг Байгаагаар” дууг дуулах үед ирээрэй.

Яг намайг байгаагаар, нэг ч тайлбаргүй, гэхдээ миний төлөө Таны цус урссан
Та намайг Өөртөө урьсан, Өө Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!

Яг намайг байгаагаар, хүлээхгүйгээр, гэмийн харанхуйгаас сүнсийг аврахаар
Толбыг цэвэрлэх Таны Цус руу, Өө Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!

Яг намайг байгаагаар,хэдий олон мөргөлдөөн, эргэлзээнд сэтгэл минь үймэрсэн ч
Дотроо тэмцэл, түгшүүртэй, юу ч үгүй, Өө Бурханы Хурга, Би очиж байна! Би очиж байна!
   (“Яг Намайг Байгаагаар” Charlotte Elliott, 1789-1871, Пастор найруулсан).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.