Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




НУЛИМАСТАЙ ЗАЛБИРАЛ

TEARS IN PRAYER
(Mongolian)

Др Кристофер Л.Каган
by Dr. Christopher L. Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, June 2, 2019

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7)


Өнөөдрийн үг Есүс цовдлогдохын өмнөх орой Гетсемани цэцэрлэгт залбирсан талаар өгүүлж байгаа. Тэнд бидний гэм нүгэл Түүнд тохогдох үед Тэрээр маш хүнд дарамтанд байсан бөгөөд дараагийн өдөр нь Загалмай руу үүнийг Өөрийнхөө биед үүрээд явах хэрэгтэй байсан. Лукын Сайнмэдээ бидэнд ийнхүү хэлдэг,

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 22:44).

Энэ орой Христ “зовлон шаналалтайгаар” залбирсан. Өнөөдрийн үг Тэрээр “чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн.” хэмээн өгүүлсэн. Есүсийн залбирал маш их сэтгэл хөдлөл болон мэдрэмж, чанга хашгиралт болон нулимастай байсан. Энэ орой би сэтгэл хөдлөл болон мэдрэмжтэй залбирал талаар ярихыг хүсэж байна.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Нэгдүгээрт, мэдрэмжтэй хуурамч залбирал.

Олон Пентекост болон карисматикчууд орилж чарлан, хашгирах, сэтгэл хөдлөл болон мэдрэмжтэй байх нь залбиралын чухал хэсэг хмээн боддог. Тэд орилж чарлан хашгирах нь Ариун Сүнс залбиралд нь байна гэж боддог бөгөөд хэрвээ тэнд ямар нэг чичрэлт болон орилоон байхгүй бол Ариун Сүнс тэнд нь байхгүй байна гэж үздэг. Тэд энэ нь зөвхөн залбиралд бус, харин чуулганд хүмүүс дуулахдаа, номлол сонсохдоо, өөр юу ч хийж байсан хийгдэх ёстой байдал хэмээн хэлдэг. Гэхдээ тэдний буруу юм. Өөрийн ашиг тусын төлөөх сэтгэл хөдлөл бол юу ч биш юм. Энэ бүр залбиралыг бүр дордуулж болно. Цаашлаад бүр чөтгөрөөс байж болно.

Би та нарт хуурамч сэтгэл хөдлөлтэй залбиралын жишээг библиэс өгье. Елиа Баалын эш үзүүлэгчидтэй тэмцэлдсэн. Тэрээр Израйлын Бурханд хандан залбирч байхдаа тэднийг Баалдаа хашгирахдаа бүхэл өдрийг зарцуул гэж хэлсэн. Галаар хариулт өгсөн цорын ганц Бурхан Өөрийгөө жинхэнэ Бурхан гэдгийг харуулах байсан. Баалын эш үзүүлэгчид маш их сэтгэл хөдлөл хийгээд зэрлэг байдлаар залбирсан. Энэ нь өнөөдрийн олон чуулганд энгийн харагдаж болох! Тэд “өглөөнөөс үд дунд болтол Баалын нэрийг дуудан, -Баал аа, бидэнд хариулж өгөөч хэмээн орилолдов. Гэвч ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хийсэн тахилын ширээг тойрон цовхчив.” (I Хаад 18:26). Үд дунд өнгөрөхөд “тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.” (I Хаад 18:28) Гэвч “ямар ч чимээ гарсангүй, хэн ч хариулсангүй, хэн ч анхаарсангүй. (I Хаад 18:29). Тэгээд Елиа Бурханд хандан энгийн залбирал үйлдэхэд Бурхан Тэнгэрээс гал илгээсэн. Хуурамч эш үзүүлэгч нарын чөтгөрийн сэтгэл хөдлөл, дээш доош цовхчих, орилж хашгирах зэрэг бусад бүх нь сайн зүйл биш. Өөрт түшиглэсэн сэтгэл хөдлөл нь юу ч биш юм.

Өөрийн ашиг тусын төлөөх сэтгэл хөдлөлтэй би олонтаа таарч байсан. Энэ нь хэзээ ч сайн зүйл авчирдаггүй. Нэг удаа би уулзалтын өрөөнд нэгэн охинд зөвлөгөө өгч байхдаа түүнийг Христ рүү дагуулахыг хичээж байсан. Тэр орилж, чичирсээр байсан. Намайг асуухад тэрээр өөрийгөө зогсоож чадахгүй байсан. Тэр өөрийнхөө гэм нүгэлд шаналан орилж байна гэж хэлж байсан боловч хэзээ ч уйлалтаас Есүс рүү шилжээгүй юм. Тэр хэзээ ч анхаарлаа Христ рүү чиглүүлээгүй. Тэр ерөөсөө аврагдаагүй. Хожим нь тэр чуулганыг орхисон бөгөөд гэм нүглийн гүн ангал руу явсан.

Зарим хүмүүс маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Ямарч зүйл байсан нулимс асгаруулан чангаар уйлдаг. Яг ингэдэг нэгэн охиныг би санаж байна. Энэ бол яг номлолын дараа эсвэл Христэд итгэхээр зөвлөгөө авч байхад л болдог зүйл биш. Энэ үргэлж л ингэдэг байсан. Тэр үргэлж л нулимс урсган чангаар уйлдаг байсан. Тэр оюун бодлоо Христ рүү, эсвэл чуулган руу, эсвэл Библи рүү чиглүүлж чаддаггүй байсан. Нэг өдөр тэр маш их гунигтай болсон. Тэгээд өөрийн мэдрэмжээ дагаад чуулганыг орхин явсан. Би түүнийг дахиж хэзээ ч хараагүй.

Уйлж хашгирах нь ямар нэг зүйлийг “жинхэнэ” болгодгүй. Энэ нь залбиралыг жинхэнэ болгодгүй. Өөрийгөө орилж чарлан уйлах байдалд аваачих нь ямар ч зүйлийг хийхгүй. Чи залбирахдаа юуны талаар залбирч байгаагаа бод. Чи нулимс асгаруулан эсвэл нулимасгүй залбирч байж болно. Есүс Гетсемани цэцэрлэгт Өөрийн сэтгэл хөдлөлөө харуулсан. Тэрээр “чанга хашгиран нулимастайгаар” залбирч байсан. Гэхдээ тэр Өөртөө нийцүүлэн ийнхүү залбираагүй. Түүний нулимс нь залбиралыг нь сайн зүйлд хүргэсэн биш. Түүний нулимс нь Түүний залбиралаас урсан гарч байсан. Эдгээр нь Түүний залбиралын үргэлжлэл байсан. Хүн төрөлхтөний гэм нүгэл Түүнд тохогдох үед Тэр Өөрийнхөө дарамт, Өөрийнхөө шахалт, өвчин шаналалаас Бурханд хандан уйлан залбирсан. Тиймээс энэ нь чамд ч байгаа. Уйлах гэж бүү оролд. Уйлах гэж бүү төлөвлө, бүү бэлтгэ. Зүгээр л залбир. Бурхан чамайг уйлахад хүргэж магад, эсвэл тэгэхгүй ч байж магад, гэхдээ энэ нь хэзээ ч жинхэнэ залбиралын баталгаа болохгүй.

II. Хоёрдугаарт, мэдрэмжгүй хуурамч залбирал.

Өнөөдрийн “залбирал” хэмээх маш олон тэр зүйл бол огтоос залбирал биш юм. Энэ нь зүгээр л нэг хүний хэлсэн үг, Бурханд хандсан жинхэнэ залбирал биш юм. Энд гарч буй үгс нь чихнээ чимэгтэй, шашинлаг сонсогддог ч гэсэн ямар нэг утга байхгүй, Бурхан руу хандан эргэсэн зүйл үгүй, Түүнээс ямар нэг зүйл хүссэн зүйл байхгүй зүгээр л нэг албан ёсны хэллэг байдаг.

Би маш олон төгсөлтийн арга хэмжээнд оролцож байсан. Ёслолын арга хэмжээ эхлэхийн өмнө “онгод дуудах” гэх утга бүхий зүйл байдаг. Энэ нь нэг төрлийн залбирал мэт боловч үнэндээ тийм биш. Төлөөний хүн төгсөлт амжилттай байх хийгээд оюутнуудын амьдрал сайн сайхан байхын төлөөх хүсэлт бүхий өгүүлбэрийг эхнээс нь дуустал нь уншидаг. Гэхдээ хэн ч Бурханаас хариулт авахаар, үнэндээ ямар нэг зүйл хийх, эсвэл ямар нэг зүйлийг өөрчлөх хүлээлт байдаггүй – тэдгээр “залбирч буй” хүмүүсээс нэг нь тэгдэггүй. Энэ онгод дуудах зүйлд зүрх сэтгэлийн хөдлөл эсвэл илэрхийлэл ерөөсөө байдаггүй.

Манай улсын нийслэл Вашингтон ДС-д нэг удаа би очсон. Тэнд би Үндэсний Дуганд очсон. Ерөнхийлөгч Рейгэн дөнгөж нас барсан байсан бөгөөд тэд түүний оршуулгын ёслолыг үйлдэхэд бэлэн болсон байсан. Тэнд Хамба лам “залбирал”-ын үг хэлхийг би сонссон. Гэхдээ тэр ерөөсөө залбирал хийгээгүй. Тэр зүгээр л номоос бичвэрийг уншиж байсан. Ердөө л ийм зүйл хийсэн. Тэр Бурханыг ямар нэг зүйл хийгээч хэмээн хүсээгүй. Тэр хариултыг ч хүлээгээгүй. Тэр тэнд үүнийг л үйлдэх гэж байж байгаа учраас ердөө л хэдэн үгс хэлсэн. Тэнд зүрхнээс гарч буй ямар ч мэдрэмж байгаагүй.

Есүс сүмд залбирал өргөхөөр явж буй нэгэн фарисайн талаар өгүүлсэн байдаг. Тэр хүн ийнхүү хэлдэг, “Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай бишээ. Тэр байтугай энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг" (Лук 18:11, 12). Тэр ерөөсөө залбираагүй. Тэр ямар нэг зүйлийг Бурханаас хүсээгүй. Харин үүний оронд тэрээр өөрийнхөө хичнээн сайн байсан талаар Бурханд хэлсэн. Христ тэр зөвхөн “өөртөө залбирсан” (Лук 18:11) хэмээн хэлсэн. Тэр мэдрэмжээ харуулаагүй. Тэр өөрийн зүрх сэтгэлээс залбираагүй.

Христ фарисай нарын хуурамч залбиралыг буруутгаж байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл, та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг атлаа удаан залбирах дүр үзүүлдэг” (Матай 23:14). Тэд өөрсдийгөө ариун гэдгийг бусдад харуулахын тулд удаан залбирдаг байсан. Гэхдээ тэдний гол хүсэж байгаа зүйл нь настай эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөнгө салгахад чиглэж байсан. Энэ үнэхээр ойлгомжтой байсан. Тэдний үзүүлдэг байсан мэдрэмж бүр нь гадна талын хулхидалт байсан учраас тэд сайн мэт харагддаг байсан. Тэд зүрхнээсээ залбирдаггүй байсан. Тэдний зүрх сэтгэл зөв байгаагүй.

Чи “Би тэдэн шиг биш” хэмээн хэлж магад. Гэхдээ чи дуржигнатал унших адил хуурамчаар залбирдаггүй гэж үү? Би ингэж байсан. Өөрийнхөө хувийн залбиралын цагтаа залбирч буй хүмүүсийнхээ талаар бодохгүй, Бурхан үнэхээр хариулаасаа хэмээн асуухгүйгээр зүгээр л нэр хийгээд зарим нэг зүйлсийг дурьдаад өнгөрдөггүй гэж үү? Чуулганы залбиралын цагт та нар ингэдгүй гэж үү? Би тэгдэг байсан. Та нарын төлөөлөн залбирах ээлж болсон учраас – та нар ямар нэг зүйлийн төлөө залбирах ёстой л учраас гэсэн байдлаар залбирдаггүй гэж үү? Залбиралын цаг дуусахад чи баяртай болдог бөгөөд чи цаашаа залбирах шаардлагагүй болдог. Энэ бол жинхэнэ залбирал биш. Энэ бол зүгээр ямар нэг хийж байгаа зүйл юм. Чи хэн нэгнийг “сайн залбируулахаар” хүчээр оролдож байсан уу? Би залбирлын цаг нь болоход төлөвлөдөг нэгнийг мэднэ. Энэ бол жинхэнэ залбирал биш, энэ бол зүгээр яриа төдий хоосон зүйл. Би “Өөрийнхөө залбирлуудыг бүү төлөвлө, тэдгээрийн төлөө залбир!” гэж хэлдэг. Залбирлын цуглааны өмнө хэсэг хугацаанд Бурханд хандан залбиралдаа туслахын төлөө цаг гарга. Чи цуглаан дээр эсвэл ганцаараа үедээ юуны төлөө залбирч байгаагаа бод. Хэрвээ Бурхан туслахгүй бол асуудал хичнээн муу байгаа талаар бод. Бурханаас ирэх хариулт нь чамд хичнээн хэрэгтэйг бод. Мацаг барилт нь залбиралдаа анхаарлаа төвлөрүүлэх болон үүнийг чи хичнээн чухалд тооцож буйгаа Бурханд харуулахад тустай бөгөөд чиний залбиралд хэрэгтэй юм. Залбиралдаа Бурхан руу хандаж, өөрийн чинь хүсэж байгаа зүйлийг Бурхан өгөхийн төлөө гуй. Чи маш мэдрэмжтэйгээр хашгирч байж болно. Өөрийгөө бүү зогсоо. Бурхан үүн рүү чамайг хөдөлгөж байна. Заримдаа чи уйлахгүй байж болно. Өөрийгөө уйлуулах гэж бүү оролд. Уйлан хашгирч буй учраас залбирал сайн биш – мөн уйлахгүй байгаа учраас энэ нь сайн биш юм. Бурхан залбиралд чинь орших үед л залбирал бол сайн юм!

III. Гуравдугаарт, мэдрэмжтэй болон мэдрэмжгүй жинхэнэ залбирал.

Өнөөдрийн үг Христ цэцэрлэгт “чанга хашхиран, нулимсаараа” залбирал болоод гуйлтуудаа өргөсөн талаар хэлсэн. Гэхдээ заримдаа жинхэнэ залбирал өчүүхэн төдий эсвэл бүр мэдрэмжгүйгээр хариултаа авах тохиолдол байдаг. Баалын эш үзүүлэгчид өөрсдийн хуурамч бурхдад хэрхэн залбирсан талаар би хэлсэн. Одоо би Елиа хэрхэн залбирсан талаар та нарт хэлье. Тэр ийнхүү залбирсан,

“Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч. Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч” (I Хаад 18:36, 37).

Энд Елиа уйлсан талаар бичигдээгүй. Тэр үсэрч цовхчисон талаар дурьдаагүй. Тэр мэдээж өөрийгөө зүсээгүй! Тэр зүгээр л чухал залбирлаа Бурханд хандан хийсэн. Тэр Бурханаас Өөрийгөө жинхэнэ Бурхан гэдгийг харуулж өгөөч гэж залбирсан. Тэгээд Бурхан залбиралд нь хариулж, Елиагын тахилыг шатаахаар тэнгэрээс галыг илгээсэн. Хүмүүс ийнхүү хэлсэн, “ЭЗЭН л Бурхан мөн, ЭЗЭН л Бурхан мөн гэж хашхиралдав.” (I Хаад 18:39). Елиагын сэтгэл хөдлөлийг дурьдаагүй итгэлтэй залбирал нь Баалын галзуурсан эш үзүүлэгчдээс илүү гэдгийн эсрэг зогссон. Жинхэнэ залбиралд мэдрэмж хэрэг болдоггүй. Үүнд Бурхан л хэрэгтэй!

Гэхдээ ихэнх цаг хугацаанд мэдрэмж, мөн нулимс нь жинхэнэ залбиралтай хамт явдаг. Хэрвээ чи өөрийнхөө хэрэгцээг мэдэрч байвал мэдрэмж байгаа нь чамд ердөө л төрөлх зүйл юм. Чи шаргуугаар, яаралтайгаар, уйлан байж Бурханыг дуудаж болно. Чи нулимс асгаруулан Түүнээс хүсэн гуйж болно. Цаг бүрд л Библи нулимс болон залбиралыг холбосон байдаг. Дуулаач ингэж залбирсан, “ЭЗЭН, миний залбирлыг сонсож, Миний хашхирах дуунд чих тавиач. Нулимсанд минь бүү дуугүй байгаач.” (Psalm 39:12).

Хезекиа хаан үхлийн хүнд өвчин туссан. Хезекиа Бурханд хандан залбирсан. Тэр хэрхэн залбирсан бэ? Библи ийнхүү хэлдэг, “Хезекиа цурхиран уйлав.” (II Хаад 20:3) Мэдээж тэр уйлсан. Тэр үхэх гэж байсан. Тэр маш их уйлсан. Тэр залбиралдаа уйлж байсан. Тэгээд Эээний үг эш үзүүлэгч Исаиад ирсэн. Исаиа ийнхүү хэлсэн, “Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ.” (II Хаад 20:5) “Би чиний нулимсыг чинь харлаа.” Бурхан Хезекиа хааны нулимс асгаруулсан өрөвдөлтэй залбирал гуйлтыг мэдэрч сонссон. Тэгээд Бурхан хариулж, хааны амийг аварсан.

Шинэ гэрээнд нэгэн эр Есүс рүү ирсэн. Түүний хүү нь чөтгөрт эзлэгдсэн байсан. Христ түүнээс хүүг нь эдгээнэ гэдэгт итгэж байна уу хэмээн асуусан. Тэгээд “хүүгийн эцэг тэр дороо хашхирч -Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” (Марк 9:24) гэсэн. Есүс чөтгөрийг хүүгээс хөөсөн. Уг эшлэл үргэлж итгэлээр сул дорой хүмүүст залбирлын хариултаа авч болно гэдгийг харуулдаг. “Итгэлгүй байгаад минь туслаач.” Гэхдээ уг эшлэлд эцэг нь “нулимс асгаруулан” Христэд хандан хашгирсан талаар өгүүлдэг. Энэ хүн Дагалдагч нарын нэг байгаагүй. Тэр бүр дахин төрсөн нэгэн ч байгаагүй. Тэр бол зүгээр нэг “цугласан олон доторх нэгэн” (Марк 9:17) олны дунд байсан хүн байсан. Гэхдээ тэр өөрийнхөө хүүг Есүс рүү авчираад Түүнд хандан нулимс асгаруулан залбирсан.

Энэ хүн яагаад Есүс рүү нулимс асгаруулан хашгирсан бэ? Тэр залбирлын дайчин байгаагүй. Тэр бүр аврагдаагүй байсан. Ийм байдлаар Христэд хандан ярих нь яаралтай хэрэгцээгээ харж мэдэрсэн хүнд байдаг л хэвийн зүйл юм. Түүний хүү чөтгөрт эзлэгдсэн бөгөөд Есүсгүйгээр түүнийг чөлөөлөх өөр арга байгаагүй. Энэ хүн өөрийгөө хүчээр уйлуулаагүй. Түүний хэрэгцээний улмаас, түүний гарцаагүй байдлаас нь түүний нулимс асгарсан. Өөрийнхөө хэрэгцээг, яаралтай байдлаа ухаарсан, ямарч найдваргүйгээ мэдэрсэн байдал үргэлж нулимс асгаруулан хашгирахад хүргэдэг. Тэр мэдрэмж дотроо жинхэнэ залбирал өргөсөн.

Энэ нь биднийг өнөөдрийн үг рүү хөтөлнө. Христ цэцэрлэгт “чанга хашхиран, нулимсаараа” залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр уйланхай нэгэн байгаагүй. Тэр бүх зүйлд л уйлж байдаг уйланхай охин шиг байгаагүй. Тэр гуч гарсан насанд хүрсэн эр хүн байсан. Тэр яагаад уйлсан бэ? Учир нь Түүний зүрх сэтгэл хөдөлсөн. Тэр Өөрт нь тохогдож байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэм нүгэл бүрийг мэдэрч байсан. Тэр маргааш өдөр нь загалмай дээр заавал тэсэх ёстой аймшигтай зовлонгийнхоо талаар бодож байсан эс бөгөөс хэн ч аврагдаж чадахгүй байсан. Гэсэн ч хүний гэм нүглийн ачаа Түүнийг бараг алах шахсан. Бурханы нигүүлсэл байгаагүй бол Тэрээр уг орой цэцэрлэгт үхэх байсан бөгөөд хэзээ ч загалмайг гүйцэлдүүлэхгүй байх байсан. Христийн зүрх сэтгэл нь догдолж байсан. Тиймээс Тэр “хашхиран, нулимсаараа” залбирсан. Энэ тохиолдолд энэ нь хэвийн зүйл байсан. Хэрвээ тэр ямарч мэдрэмжгүй залбирсан бол энэ нь бидний гайхширалыг төрүүлэх байсан. Есүс “хашхиран, нулимсаараа” залбирсан. Өнөөдрийн үг бидэнд “Түүний залбирал сонсогдсон” хэмээн хэлдэг. Бурхан Түүний залбиралд хариу өгч, Түүнийг маргааш өдөр нь Загалмай руу явахад амьд үлдээсэн. Бурхан Түүний “ хашхиран, нулимсаараа” залбирсан гуйлтад хариулсан.

Итгэгч нар аа, би та нараас асууя. “Та нар нулимстайгаар хашгиран залбирдаг уу?” Та нарын хийдэг залбирал бүрийг чинь би хэлээгүй ээ. Би нараас дахиад асууя, “Та нар хэзээ нэг цагт нулимстайгаар хашгиран залбирч байсан удаа байна уу?” Тэгэх хэрэгтэй шиг үргэлж биш ч гэсэн бараг л би тэгдэг. Заримдаа та нар хэрэгцээнийхээ дарамтан дотроос, Бурханд хариу өгөөч хэмээн – заримдаа нулимстайгаар хашгиран гуйн залбирч байсан уу? Хэрвээ та хэзээ ч ингэж залбирч байгаагүй бол таны залбирлын амьдрал тийм ч сайн биш байна гэсэн үг. Харин дээрх шиг байдлаар залбирдаг бол залбирахаа зогсоолгүй, залбирал чинь сайжрах хүртэл хүлээх хэрэгтэй. Энэ бол Бурханы хүсдэг зүйл биш. Харин хэрэгцээг чинь харуулахын төлөө Бурханд хандан залбир, тэгээд чи мэдрэмжтэйгээр залбирах болно. Хэрвээ чи мацаг барьж байгаа бол өлсөх тоолондоо юуны төлөө залбирч байгаагаа бод. Бурхан руу эргээд залбир.

Та нарын зарим нь алдагдсан хүмүүс. Та нар Есүст итгэдгүй. Би та нараас асууя, “Та нар хашхиран, нулимсаараа гэм нүглээ мэдэрдэг үү – ядаж хааяа ч болтугай?” Та нарт гэм нүгэлтэйгээ ухаарах байдал байдаг уу? Уйлна гэдэг нь зорилго биш – Есүс бидний зорилго. Уйлсан ч бай, үгүй ч бай Түүнд итгэ. Гэхдээ би тарт хэлье, “Та нар зүрх сэтгэлд буй гэм нүглийнхээ төлөө гашууддаг уу?” Та нарын зүрх сэтгэл “эдгэршгүй өвчтэй” (Иеремиа 17:9) учраас тэгэх хэрэгтэй. Та нарын зүрх сэтгэл дэх бузар гэм нүгэл илчлэгдэхийн төлөө Бурханд хандан залбир. Тэгээд Бурхан чамайг Христ руу дагуулахын төлөө залбир.

Есүс чиний хэрэгцээний чинь хариулт: Тэр бол гэм нүглийг чинь барагдуулагч, анагаагч юм. Тэр бүх гэм нүгэл, бүр зүрх сэтгэл дэх гэм нүглийг чинь төлөө загалмай дээр үхэж төлөөсийг төлсөн. Тэр гэм нүглийг чинь халхавчилхаар цусаа урсгаж, үүрд мөнхөд угаан ариусгасан. Тэр зөвхөн Өөрийнхөө төлөө бус, бас чиний төлөө үхлийг амиар ноёрхохоор үхлээс амилсан. Хэрвээ чи Есүст итгэвэл үүрд мөнхөд аврагдах болно. Хэрвээ та нар Христэд итгэх талаар бидэнтэй ярихыг хүсвэл эхний нэг, хоёрдугаар эгнээнд хүрч ирээд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө Жак Нганн гоцлол дуулна:
     “Залбирахыг Надад Заагаач” (Albert S. Reitz, 1879-1966).


НУЛИМАСТАЙ ЗАЛБИРАЛ

TEARS IN PRAYER

Др Кристофер Л.Каган

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7)

(Лук 22:44)

I.   Нэгдүгээрт, мэдрэмжтэй хуурамч залбирал, I Хаад 18:26, 28, 29.

II.  Хоёрдугаарт, мэдрэмжгүй хуурамч залбирал, Лук 18:11, 12;
Матай 23:14.

III. Гуравдугаарт, мэдрэмжтэй болон мэдрэмжгүй жинхэнэ залбирал,
I Хаад 18:36, 37, 39; Дуулал 39:12; II Хаад 20:3, 5; Марк 9:24, 17; Иеремиа 17:9.