Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 42 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ БОЛОХОД ЯМАР ТӨЛӨӨС ГАРАХ ВЭ

WHAT IT COSTS TO BECOME A CHRISTIAN DISCIPLE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 17, 2019

“Та нарын хэн чинь цамхаг барихыг хүсвэл эхлээд суугаад, үүнийг дуусгахтайгаа юу хэмээн зардлыг нь тооцоолохгүй вэ?” (Лук 14:28).


Одоо надтай хамт Матай 16 дугаар бүлгийн 24 дүгээр эшлэлийг гаргаарай.

“Тэгээд Есүс шавь нартаа -Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Өнөөгийн ихэнх залуус ямар нэг зүйлийг дагахдаа ямар нэг шалтгаангүйгээр, амьдралдаа зорилгогүйгээр амьдарч байна. Та нар зүгээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Үнэндээ өнөөгийн залуус минут минутаар л амьдрахын төлөө байгаа мэт. Та нар амьдралыг яг л телевизийн суваг солихтой адил үздэг – нэг нэвтрүүлгийг бүрэн үзэхгүйгээр нэгээс нөгөө сувгийг сольж байгаа шиг.

Одоо үүнд л аюул байна. Та нар хэзээ бүтэн түүхийг үздэггүй. Олон залуус энэ чуулганыг харж байгаа байдал нь бас ийм байдаг. “Суваг хэсэгч” чи – нэг үзэгдээд л, алга болоод л байдаг. Нэг ням гарагт нь Лас Вегас яваад л нөгөө ням гарагт нь цуглаандаа ирээд л. Гэхдээ ийм байдлаар чи хэзээ ч бүрэн түүхийг сонсдоггүй. Чи ердөө л нэг хэсэгхэн, хэлтэрхийг л авдаг. Жишээлбэл чи зөвхөн евалюцийн онолийг л сонсдог бөгөөд хүмүүсийн үхэл, шийтгэл, сүнсний эцсийн хувь заяаны талаарх онол, авралын талаарх онол, чөтгөр байдаг талаар онол гэх мэт өөр бусад зүйлийг нь орхигдуулдаг.

Жинхэнэ Христэд итгэгч байана гэдэг бол чи өөрийгөө бүрэн Есүс Христэд хаяж өгнө гэсэн үг:

“Тэгээд Есүс шавь нартаа -Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Одоо аврал бол нигүүлсэлээр юм. Үл итгэгч хүн Есүсийн “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага.” Гэсэн зүйлийг хэзээ ч хийж чадахгүй. Гэхдээ Бурхан Сайнмэдээг сонсгохоор чамайг энэ чуулган руу хөтөлдөг. Пуритан Томас Ватсон “Бурхан хөтөлж эхлэхэд бид дагаж магад” хэмээн зөв хэлсэн. Эсвэл хэдий чи сэтгэлийн гүндээ дагах ёстой гэдгээ мэдэж байсан ч дагахгүйгээр шийдэж магад.

Үл итгэгч хүн тэр чигээрээ зөрчилдөөн байдаг. Чи чуулганд ирээд дотооддоо номлогч хийгээд библийн талаар маргаан өрнүүлдэг. Зүрхэндээ чи “Би библид итгэдгүй” хэмээн хэлдэг. Гэсэн ч дараа нь чи “Миний амьдрал асуудалтай байна. Надад үүнээсээ гарах арга зам найдлага үнэхээр алга” хэмээн боддог. Чи ийнхүү эргэж буцсан байдалд байдаг. Чиний нэг хэсэг нь Бурханы эсрэг тэрсэлж, нөгөө хэсэг чинь Бурхан дотор найдвар байна гэдэгт итгэх хүсэлтэй байдаг. Энэ бол дотоод зөрчил юм. Энэ орой энд буй хүн бүр ийм адилхан асуудалтай нүүр тулж байсан.

Би энэ чуулганы шатаар дээш доош уруудаад л, энд байгаа залуучуудын талаарх түүхийг дараалуулан яриад байж чадна. Тэдний хүн бүр л дотоод зөрчилдөөнтэй байсан. Энэ зөрчилдөөн нь мэдээж чинийхтэй яг адилхан биш байж болох ч гэсэн ихэнхдээ адилхан байдаг. Чиний нэг хэсэг чинь чуулгандаа буцан ирэхийг хүсэж, тэнд Бурхан хийгээд аврал байгаад найдаж байхад нөгөө хэсэг нь Бурхан хийгээд бичээс, номлогчийг эсэргүүцэж байдаг.

Нэгдүгээрт, чиний дотор буй энэ зөрчлийн эх сурвалжууд нь юу вэ? Нэгдүгээрт, энэ бол дэлхий (эцэг эх, найз нөхөд, зугаа цэнгэн). Дараа нь чиний махбодь (чи цуглаанд очихыг хүсдэггүй, чөлөөтэй секс хийх, өөрийн хүссэн зүйлээ хийх). Тэгээд Чөтгөр. Нөгөө талаасаа Ариун Сүнс. Тэр бол чиний дотор намуухан дуугаар ярьдаг. Тэр чамайг Есүс Христ болон энэ нутгийн чуулган руу дууддаг. Тиймээс чиний сүнсэн дотор зөрчил өрнөдөг. Бурхан чамайг нэг тал руу дуудаж байхад – гэм нүгэл хийгээд дэлхийлэг зүйлс нь чамайг нөгөө тал руу нь чангааж байдаг.

Библи ийнхүү хэлдэг, “ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын [Америкчуудын] бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.” (Иошуа 24:15). Чи заавал сонголтоо хийх ёстой. Харамсалтай нь та нарын ихэнх нь буруу сонголт хийх болно. Миний үйлчлэлийн 60 жилийн туршлага та нарын бараг ихэнх нь буруу сонголт хийх болно гэдгийг надад хэлдэг. Библи ийнхүү хэлдэг,

“Аминаас үхлийг илүүгээр сонгох болно” (Иеремиа 8:3).

Чи яах гэж байна?

Хоёрдугаарт, яагаад зөв сонголт хийх хэрэгтэй гэж? Яагаад чи энэ нутгийн чуулганд ирж, ням гараг бүр энд байх хэрэгтэй гэж? Яагаад чи Христ рүү ирээд өөрчлөгдөх хэрэгтэй гэж?

1. Учир нь энэ нь чамд амьдрах утга учрыг өгөх болно.

2. Учир нь энэ нь чиний эргэн тойронд буй бүтэлгүйтлийг эргүүлэх болно. Христийг олдог хэн ч бүтэлгүйтэлд ордоггүй.

3. Учир нь энэ нь чамд ирээдүйн итгэл найдвар өгөх болно.

4. Учир нь энэ нь чиний буруутгалыг зайлуулаад элбэг хангалуун амар тайван амьдрал руу хөтлөх болно.

Сабина Вурмбрэнд амьдралынхаа зовлон зүдүүр дунд гэрэл гэгээтэй, баяр хөөртэй, инээмсэглэн байсан нь Есүс Христийг хувиараа мэддэг байсан учирт юм. Сабина бол бид бие даасан Баптист чуулганыг дахин босгон байгуулахаас өмнө манай чуулганд олон жил байсан. Би эхнэртэйгээ пастор Вурмбрэнд болон түүний гэргийтэй гэрт нь оройн хоол иддэг байсан. Тэр Христийн улмаас бүхнээ золиосолсон. Гэсэн ч тэр миний урьд хожид харж байгаагүй хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан.

Энэ чуулганд нилээд олон жил явж байгаа хэнээс ч гэсэн үүнийг асуугаарай! Одоо Тэнгэрт буй Сабина Вурмбрэндээс асуугаарай! Тэд энэ нь үнэн гэдгийг хэлэх болно! Чи энэ нутгийн чуулганд байж, өөрчлөгдөхөөр сонголт хийх хэрэгтэй, учир нь энэ бол зөв сонголт юм. Ийм л учраас чиний зүрхэнд “Түүний зөв гэдгийг чи мэднэ” гэсэн намуухан дуу байдаг.

Дараа нь гуравдугаарт, хэрвээ чи Христчин амьдралаар амьдрахыг хүсэж байгаа бол чиний заавал орхих ёстой болон хийж эхлэх ёстой зүйлс байгаа гэдгийг би заавал хэлэх ёстой.

Есүс ийнхүү хэлсэн:

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Чи библи рүү ирэхэд Бурхан бүрэн зориулалт шаардаж байгааг мэдэх болно. Абрахамаас Бурхан юу шаардсаныг хараарай. Нэгэн өдөр Бурхан ийнхүү хэлсэн, “Абрахамаа, би чамайг гараад Мориа уул руу явахыг хүсэж байна, тэгээд олон жилийн турш хүлээсэн, энэ дэлхийн бүхнээс илүүгээр хайрладаг цорын ганц хүүгээ аваад тийш явахыг хүсэж байна, тэгээд түүнийгээ тахилын ширээн дээр өргөл болгон өгөөсэй хэмээн хүсэж байна.”

Абрахам Бурханыг дуулгавартай дагаад уул өөд явсан, тэгээд Бурханд дуулгавартайгаар хүүгээ тахилын ширээн дээр тавиад маш хурц иртэй хутгаа аваад түүнийг хүүгийнхээ зүрхэн тушаа чиглүүлсэн. Харин Бурхан түүнийг хутгаа далайсан байхад нь зогсоосон. Бурхан ийнхүү хэлсэн, “Абрахам, энэ нь бүрэн хангалттай. Одоо би чамайг бүхий л замынхаа туршид надтай хамт явахад бэлэн гэдгийг мэдлээ.”

Эсвэл Мосэг бодож үз. Мосэ бол Фарао хааны охины өргөмөл хүүхэд байсан. Тэр бол Египетийн хаан ширээ залгамжлагч байсан. Тэр өөрийнхөө өдрүүдийн дэлхий дэх хамгийн агуу хаанчлалын хаан болох боломжтой байсан. Түүнд хүнд байж болох бүхий л эд баялаг, хүч чадал, эрх мэдэл хийгээд алдар нь байсан. Гэсэн ч Мосэ Бурханы хүмүүсийн хамт зовох зорилгоор энэ бүх зүйлээсээ татгалзсан. Бурхан Мосэг ашиглахын тулд бүхий л зүйлээсээ татгалзахыг шаардсан. Тэгээд Бурхан түүнийг дасгалжуулж, залбируулж, сургахаар говь цөл рүү хөтөлсөн.

Эсвэл Жозефийг хар. Түүнийг ах нар нь боолоор худалдсан. Тэр Потифар гэж хүний төлөө Египетэд ажиллахаар явах хэрэгтэй болсон. Тэр өөрийн гэр бүл хийгээд анд нөхдөөс алс хол байсан. Тэр ердөө өсвөр насандаа л байсан. Тэр нөхцөл байдалдаа зохицон амьдарч болохоор л байсан. Бурханаас өөр хэн ч үүнийг мэдэхгүй байж болох л байсан. Потифарын эхнэр маш үзэсгэлэнтэй байсан. Тэр түүнийг өөртэй нь унтаач хэмээн ятгаж байсан. Тэр Потифарын эхнэрийн дэмжлэгтэйгээр энэ хаант улсад амжилтад хүрч болох байснаа мэдэж байсан – гэсэн ч тэр түүнээс татгалзсан. Эхнэр нь түүнийг тэврэх үед тэрээр өөрийн нөмрөгөө орхиод зугтсан. Энэ нь түүнийг шоронд оруулж үхлийн ял сонсох байдалд хүргэсэн. Тэр ийм зүйлд үнэхээр яах нь вэ гэдгийг мэдэхээр Бурхан энэ залууг сорин үзэж байсан юм. Хожим нь тэрээр шоронгоос суллагдаад Египет нутгийн дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалд томилогдсон.

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Эсвэл Даниел. Тэд ийнхүү хэлсэн, “Даниел, Вавилонд цаашид залбирахгүй шүү. Хэрвээ чи залбирвал арслангийн нүхэнд хаягдах болно шүү.”

Гэсэн ч Даниел өдөрт гурван удаа цонхоо онгойлгоод залбирсан. Хэдий тэр улсынхаа ерөнхий сайд байсан ч гэсэн тэд түүнийг арслангийн нүхэнд хаясан. Бурхан арслангийн амийг хаах гэж байсныг Даниел мэдээгүй байсан. Бурхан түүнийг төлөөсийг төлөхөөр дуудсан бөгөөд тэр үүнийг хүслээрээ үйлдсэн.

Энэ орой Есүс та нарт үүнийг хэлж байна,

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Матай 16:24).

Энэ нь чи бусад хүмүүсээс ялгаатай болно гэсэн утгатай. Өнөөдөр ихэнх залуус адилхан хувцасладаг. Тэд адилхан харагддаг. Тэд адилхан үйлддэг. Тэд өөр байхаас айдаг. Хэрвээ та нарт үсээ хусуулсан, хамартаа ээмэг зүүсэн найзууд байдаг бол чи ч гэсэн үсээ хусуулаад хамартаа ээмэг зүүхийг хүсэх болно – тиймээс чи бусдаасаа өөр харагдахыг хүсэхгүй – тиймээс чи тэдэнд нийцэж амьдрах болдог. Гэхдээ библи чамайг арай өөр байхаар дуудаж байна – нийт масс дундаас гараад оюун ухаан хийгээд сүнсээрээ нийцэж амьдардаггүй тийм нэгэн болгохоор дууддаг.

Бусад хүмүүс Бурхан гэж байхгүй гэж хэлэх эсвэл Бурхан ямар ч хамаагүй гэх үед та нар өөрийн хүслээр босож зогсоод Бурхан бол маш чухал, үнэ цэнэтэй бөгөөд Бурхан бол миний амьдралын цөм хэмээн хэлэх ёстой! Сабина Вурмбрэнд хэдий дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр ах нь, нэг эгч нь, эцэг эх хоёр нь Гитлерийн ангид Руминаас хууль бусаар ачигдан цаазлагдсан ч гэсэн ийнхүү үйлдэж байсан.

Бусад хүмүүс “Баптист чуулган руу дахиж бүү оч. Надтай хамт яв. Хамтдаа өөр хаа нэгтээ явья” гэх үед чи “Үгүй ээ, би тэнд буцаж очихыг хүсэж байна. Би Бурханыг хүсэж байна. Энэ хичнээн их төлөөстэй байсан ч хамаагүй би Есүс Христийг хүсэж байна! Би тэр радикал пасторыг дахин сонсмоор байна. Би тэр Баптист Табернакл чуулганд байдаг хүмүүст байдаг зүйлийг хүсэж байна!” хэмээн сэтгэлээсээ хэлэх ёстой.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Жак Нганн гоцлол дуулна:
“Эзэн Ирж Байна” (Sarah Doudney, 1841-1926).