Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДР ЖОН САНГЫН ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТ
(ХЯТАДУУДЫН НАМРЫН ДУНД САРЫН ФЕСТИВАЛД ХИЙСЭН НОМЛОЛ)

THE REAL CONVERSION OF DR. JOHN SUNG
(A SERMON GIVEN AT THE CHINESE MID-AUTUMN FESTIVAL)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, September 23, 2018

“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36).


Энэ 2018 оны Зургаадугаар сарын 4-ний өдөр “Тиананмений Талбайн Хядлага” болсоны хорин есөн жилийн ойг тэмдэглэсэн. Хятадын хэдэн мянган оюутнууд 1989 онд зургаан сарын турш илүү эрх чөлөөтэй байдлын төлөө тайван байдлаар эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал хийсэн. Тэгээд Зургаадугаар сарын өглөө эрт үндэсний армийн цэргүүд зэвсэггүй жагсагч нарын эсрэг гал нээж, хэдэн мянган хүнийг алж, хэдэн мянган хүнийг шархдуулан орхисон. Оюутан солилцоогоор Пенселваны Их Сургуульд ирсэн байсан Хонг Юужиан Бээжин дэх энэ хүч түрэмгийллийг зурагтаар үзсэн. Тэр хэлэхдээ Тиананмений Талбайн Хядлага нь өөрийнх нь найдвараа тавьдаг байсан шинжлэх ухаан, улс төрийн талаар эргэлцээнд оруулж, Христ итгэгч болох зам руу түүнийг хөтөлсөн хэмээн хэлсэн.

Тэрээр Тиананмений хядлага өөрийн болон бусад хүмүүсийн гэм нүглийн асуудал болон Христ өөрсдөд нь хэрэгтэй гэдгийг олж харахад тусалсан хэмээн ярьдаг: “Бурхан үүнийг зам тавихад бэлтгэж, Хятад хүмүүсийн зүрх сэтгэлийг бэлэн байдалд бэлтгэсэн гэж боддог хэмээн хэлсэн.” (World Magazine, Зургаадугаар сарын 6, 2009, хуудас. 38).

“Бүгдийг Есүст” магтаал дууг дуулцгаая!

Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.
   (“Бүхнийг Есүст” Mary D. James, 1810-1883).

Ворлд Сэтгүүлд ийнхүү хэлсэн,

Хятад дахь Христ итгэгч нарын өсөлтийн хувь өнгөрсөн 20 жилийн хугацаанд маш тэсрэлтэй байгаа. Мэргэжилтэнүүд хотжих явдал хурдацтай байгаа болон Христийг хүлээн авсан нөлөө бүхий сэтгэгчдийн тоо өсөж байгааг эш татдаг. (адил.).

Коммунистууд Хятадыг гартаа авсан 1949 оны тэр үед дор хаяж 1 сая гаруй Хятад итгэгчид байсан. Өнөөдөр Хятадад энэ нь 160 гаруй сая болтлоо өссөн байна. Хятадад ням гарагийн хүндэтгэлийн цуглаанд Америк, Канад, Их Британи, Австралийн итгэгчдийг бүгдийг оруулсанаас ч олон Христ итгэгчид чуулганд ирж байгаа! Стаистикч Др С.Л Каганы тооцоогоор Хятадад өдөр бүр 24 цаг тутамд 700 гаруй хүн дахин төрж байгаа. “Бүгдийг Есүст” магтаал дууг дахиад дуулцгаая!

Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

Хятад дахь Христ итгэлийн түүх бол хаасайгүй байгаа Христ итгэгч нарын анхаарлыг татах нь гарцаагүй. Одоогийн Хятадын мишшионеруудын хөдөлгөөнийг Роберт Моррисон (1782-1834) эхлүүлсэн. Лондонгын Мишшионеруудын Нийгэмлэг 1807 онд Моррисоныг Хятад руу илгээсэн. Түүнд туслахаар нийгэмлэгээс илгээсэн Виллиам Майлне 1821 онд библийг бүтнээр нь Хятад хэл рүү орчуулсан. Хятадад байсан түүний 27 жилийн туршид ердөө хэдхэн Хятад хүн усан баталгаа хийлгэсэн – гэсэн ч тэдгээр хүмүүс нь маш итгэмжит хүмүүсээр үлдсэн. Моррисоны Хятад библийн орчуулга, сайнмэдээний хэвлэмэл материалууд нь Хятад дахь евангелист Христ итгэгч нарт үндсэн суурь болсон.

Английн ангаахын доктор Жеймс Хадсон Тэйлор 1853 онд Хятадыг зорин явсан. Тэрээр одоогийн Гадаадын Мишшионерийн Нөхөрлөл хэмээн алдартай байгууллагыг 1860 онд Хятадын Дотоод дахь Миссион байгууллага нэртэйгээр анх байгуулж байсан. Эцэст нь Др Тэйлорын хамтран зүтгэгч нар Хятадын бүхий л орон нутаг даяар Христ итгэлийг түгээн дэлгэрүүлсэн. Хадсон Тэйлор 1905 онд Чангша гэдэг газар насан өөд болсон.

Жон Санг 1901 онд төрсөн. Тэр Хятадын түүхэнд агуу евангелист гэдгээрээ танигдсан нэгэн. Түүний номлолоор дахин төрсөн хэдэн мянган итгэгчид Коммунистууд 1949 онд засгийн эрхийг авсаны дараа ч гэсэн Христэд итгэмжит хэвээр байсан. Өнгөрсөн 60 жилийн туршид Хятад дахь Христ итгэгчдийн тоо өнөө цагийн түүхэн дэх Христ итгэлийн агуу сэргэлт болохуйцаар тэсрэлт дагуулж байна. Энэ өглөө би та нарт Др Жон Сангийн талаар гайхалтай түүхийг хуваалцах гэж байна. Түүний амьдралын талаар Др Елгин С.Мойерын хэлсэн зүйлсээс хэсгийг эш татан та нарт танилцуулья.

Жон Санг (1901-1944) бол үндэстэн даяар алдартай евангелист; Хятадын Фукиен аймгийн Хингхвад мэндэлсэн; Методист пасторын гэр бүлд төрсөн. [Ес орчим насандаа хуурамчаар “дахин төрсөн.”] Гайхалтай оюутан; Веслеиан болон Охио Их Сургуулиуд, Юнион Теологын сургуульд тус тус сурч байсан. Химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Буцаад Хятадад ирэхдээ шинжлэх ухаан түгээхээс илүү Сайнмэдээг тунхагласан. Хятад болон хөрш зэргэлдээ орнуудаар арван таван жилийн турш сайнмэдээг гайхамшигт хүч чадал болон нөлөөлөлтэйгээр тараасан. (Elgin S. Moyer, Ph.D., Who Was Who in Church History, Moody Press, 1968 хэвлэлт, хуудас. 394).

“Бүгдийг Есүст” дахиад дуулцгаая!

Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.

Энэ бол Др Жон Сангийн амьдралын талаар товчхон зураглал байлаа. Би түүнийг есөн насандаа дахин төрсөн гэдэгт итгэдгүй. Түүнийг 1927 оны хоёрдугаар сар хүртэл дахин төрсөн байсан гэдэгт нь итгэдгүй.

Др Санг өөрөө 26 нас хүртлээ сүнслэг асуудал дундуур туулан явтлаа дахин төрөөгүй байсан гэж хэлдэг. Түүнийг есөн настай байх үед Хингхвад сэргэлт болж байсан. Нэг сарын дотор гэхэд Христ дотор итгэлийн баталгаа хүртсэн 3000 итгэгч тэнд байсан. Сайн Баасан гарагийн өглөө тэрээр Гетсемани Цэцэрлэг дэх Есүс” нэртэй номлол сонссон. Номлогч нь унтаж буй дагалдагч нарыг эр зоригтой Есүстэй харьцуулан хэлсэн. Номлолын төгсгөлд олон хүмүүс гэмшин уйлсан. Тэдгээр гэмшин шаналагч нарын дунд Хятадын Методист пасторын есөн настай хүү Жон Санг ч гэсэн байсан. Энэ нь Жон Санг өөрийн амьдралаа Христэд “зориулсан” хэмээн санагдахад хүргэсэн, гэхдээ үнэндээ тэр үед тэрээр жинхэнээсээ өөрчлөгдөөгүй байсан. Хятад Баптист чуулганы миний өмнөх пастор Тимоти Лин (түүний аав ч гэсэн номлогч байсан) шиг Жон Санг арвангурван насандаа номлол хийж, аавдаа тусалж байсан. Гэсэн ч Др Лин шиг тэрээр хараахан жинхэнэ өөрчлөлтөд ороогүй байсан. Жон Санг бол өөрийнхөө ангид шилдэг сурагч байсан бөгөөд сургуулиа маш амжилттай төгссөн хүндэт сурагч байсан. Тухайн үедээ тэрээр “бяцхан номлогч” хэмээх хочтой байсан. Гэхдээ эдгээр бүх хичээл зүтгэл, үйл ажиллагаанаас үл хамаараад түүний зүрх сэтгэл бүрэн амар тайвныг олоогүй байсан. Чуулганд түүний хийж байсан ажил нь түүний тодорхойлохдоо “Кингфишер шувууны өд шиг содон, зуны навчис шиг гайхалтай байсан ч Эзэн Есүст өргөхөөр түүгээд өгчих нэг ч үр жимсгүй байсан.” (Leslie T. Lyall, A Biography of John Sung, China Inland Mission, 1965 хэвлэлт, хуудас. 15).

Санг 1919 онд 18 насандаа Америк явахаар шийдсэн бөгөөд Охио Веслиан Их Сургуулиас бүрэн тэтгэлэг хүлээн авсан. Тэрээр эрүүл мэнд болон теологын чиглэлээр хичээлийн хуваарь сонгосон боловч теологын хичээлээ орхиод математик болон химийн чиглэлээр нарийвчлан судлахаар шийдсэн. Тэрээр ерөнхийдөө чуулганд явж, оюутнууд дунд зохион байгуулж байгаа евангелийн ажлуудад оролцоод явж байсан. Харин сүүлийн семистер үеэр тэрээр Библи судлал болон залбирлын цуглаануудыг тоохоо болисон бөгөөд нэг шалгалтын материалаа хуулсан хэрэгт орж байсан. Тэрээр гурван зуун оюутантай сургуулийн шилдэг дөрвөн оюутны нэг байсан бөгөөд онц дүнтэй төгсөж байсан. Тэр физик болон химийн чиглэлээр алтан медаль болон мөнгөөр шагнуулж байсан. Тэрээр гоц эрдэмтдийн онцгой нийгэмлэг болох Фи Бета Каппа Нийгэмлэгийн гишүүнээр сонгогдож байсан бөгөөд тэтгэлэг олгох шилдэг тэмдэг бүхий алтан түлхүүрээр шагнагдаж байсан.

Тэрээр тэр үеэсээ Харвардын Их сургууль зэрэг олон сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилгыг хүлээн авах болсон. Тэр Охио Улсын Их Сургуулиас Шинжлэх Ухааны Мастерийн зэргийн тэтгэлэг хүлээн авсан. Тэр энэ ззргээ ердөө есөхөн сарын дотор дүүргэсэн! Дараа нь тэр Харвардаас эрүүл мэндийн судалгааны чиглэлээр тэтгэлэгийн санал хүлээн авсан. Тэр бас өөр нэг библийн сургуулиас тэтгэлэгт санал хүлээн авсан байсан. Тэр теологоор сурах хэрэгтэй гэдгээ мэдэрч байсан ч гэсэн түүнд ирж байгаа алдар хүнд нь үйлчлэгч болох түүний хүслийг мохоож байсан. Үүний оронд тэрээр Охио Улсын Их Сургуулийн химийн доктрантурт сурахаар орсон. Тэр докторын зэргээ ердөө хорин нэгэн сарын дотор дүүргэн дуусгасан! Ингэж тэрээр Америкт докторын зэрэг хамгаалсан анхны хятад хүн болсон. Тэрээр нэгэн сонинд “Охиогын хамгийн алдартай оюутан” гэсэн гарчигтайгаар нийтлэгдэж байсан. “Гэвч түүний зүрх сэтгэлийн гүнд ямар ч амар тайван байгаагүй. Өсөлтийн сүнслэг дайн дажин нь өөрөө гүн хямралын үеийг нь харуулж байсан.” (Lyall, адил., хуудас. 22).

Энэ үеэрээ тэрээр либерал теологи болон тэдний “нийтийн сайнмэдээ” гэсэн сургаалын нөлөөнд орсон байсан. Либерал теологи нь Есүсийг Аврагч бус, харин сайхан сэтгэлийн жишээ болсон нэгэн хэмээн заадаг. Миний бодлоор Жон Санг есөн настай байхдаа Есүсийг “сайхан сэтгэлийн жишээ” хэмээн зөвхөн бодсон учраас түүнээс хойш хуурамч өөрчлөлтөд орсон байхаа. Гэвч Бурхан түүнийг дуудсан хэвээр л байсан. Нэгэн орой тэрээр ганцаар сууж байхдаа Бурхан түүнд “Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” хэмээн хэлэхийг сонсох шиг санагдсан.

Маргааш нь тэрээр либерал Методист профессортой ярилцсан. Тэрээр профессорт Америкт уг нь теологи сурахаар ирсэн болохоо хэлсэн. Тэр профессор нь түүнийг Нью-Иорк руу явж шашны маш их теологижсон Юнион Теологын Сургуульд явж сурахад ятгасан. Яг тэр үеийн эргэлзээн дундаа тэрээр явахаар шийдсэн. Юнион Сургууль түүнд бүрэн тэтгэлэг болон амьдралын хангалттай зардлыг санхүүжүүлсэн. Хожим нь тэрээр үйлчлэлд орохыг нэг их хүсээгүй, харин ердөө л аавынхаа хүслийг гүйцээхээр нэг жилийн турш теологоор сурахыг хүссэн, тэгээд дараа нь эргээд шинжлэх ухааны карьераа хөөсөн гэж хэлсэн. Түүний зүрх сэтгэл маш их самуурал хийгээд харанхуйгаар дүүрэн байсан.

1926 оны намар Др Жон Санг Юнион Теологын Сургуульд элсэн орсон байсан. Маш их либералчлагдсан Др Хенри Слоэйн Коффин дөнгөж ерөнхийлөгчөөр томилогдоод байсан. Багш нарын дунд Библид-итгэгч нарыг эсэргүүцсэн хэд хэдэн ном бичсэн Др Харри Емерсон Фосдик шиг чанга хатуу либералчууд дүүрэн байсан. Тэрээр “Библийн орчин цагийн хэрэглээ” болон “Эзэний Эр Хүн” гэх мэт ном бичсэн байсан. Фосдикийн хамгийн алдартай лекц нь “Уламжлалтууд ялах болов уу?” (1922) гэсэн гарчигтай байсан. Фосдик долоо хоног бүр өөрийнхөө радио нэвтрүүлгээр Христийн махбодиор дахин амилсан болон Библид итгэмжит байхын эсрэг номлол хийдэг байсан. Уг сургууль нь Библийг шүүмжлэх хийгээд сайнмэдээний теологийг үгүйсгэх гол эх үүсгэвэр болж байсан. “Библи дэх шинжлэх ухаанаар батлагдаагүй алив зүйл ямар ч хэрэгцээгүй итгэл үнэмшил хэмээн үгүйсгэгдэж байсан! Эхлэл библи нь түүхэн бус бөгөөд гайхамшигуудад нь итгэж байгаа нь шинжлэх ухаан ч бус хэмээн үзсэн. Есүсийн Загалмай дээрх үхэл болон Түүний махбодийн дахин амилалтын үнэн цэнэтэй орлуулалт нь үлгэр дууриалал авах түүхэн хүнээр дүрслэгдэж байсан нь үгүйсгэгдэх болсон. Залбирал нь цаг үрсэн дэмий ажлаар тооцогдох болсон. Ийм зүйлтэй [санал нийлэхгүй] байх нь өрөвдөлтэй эсвэл эсвэл тоог тохуу болох байдалд хүргэдэг байсан. (Lyall, адил., хуудаснууд. 29-30).

Др Санг өөрийнхөө бүхий л оюун ухааны хүчээр либерал теологын сургааль руу шумбан орсон. Тэр жилээ тэрээр маш өндөр үнэлгээ авсан боловч Буддист болон Таоизмын шашин судалж байх зуураа Христ итгэлээсээ татгалзсан. Тэрээр өрөөндөө ганцаараа буддийн маани мэгзэмийг уншиснаар өөрийгөө огоорон амар тайванд хүрнэ гэж бодсон боловч тэгээгүй. Тэрээр “миний сэтгэл хээр талд төөрсөн” хэмээн бичиж байсан.

Түүний амьдрал тэсвэрлэхэд бэрх болсон. Тэр “Би унтаж эсвэл идэж чадахгүй болсон... миний зүрх сэтгэл маш гүн гунигт авсан” хэмээн бичих болсон. Сургуулийн ажилтнууд түүнийг гүн хямралын байдалд орсон хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ сэтгэл хямралын байдалд байхдаа тэр хэсэг оюутнуудтай хамт Нью-Иорк хотын Нэгдүгээр баптист чуулганы Библид итгэдэг уламжлалт пастор Др А. М Халдеманыг сонсохоор явж байсан. Др Халдеман “Онгон төрөлтийг үгүйсгэгч тэр нь Библийн Христ итгэлийг үгүйсгэдэг” гэсэн алдартай үгийг хэлсэн. Др Халдеман Харри Емерсон Фосдик болон Юнион Теологын Сургуультай шууд тэрсэлдэг байсан. Жон Санг түүний номлолыг сонирхолынхоо улмаас сонсохоор явж байсан. Гэсэн ч тэр орой Халдеман номлол хийгээгүй. Харин түүний оронд арван таван настай охин гэрчлэлээ хуваалцсан. Тэр Бичээсээс уншаад загалмай дээрх Христийн үхэл нь бидний оронд тэгсэн гэдгийг ярьсан. Санг тэр цуглаан дээр Бурханы оршихуйг мэдэрч чадсан хэмээн хэлсэн. Түүний сургуулийн найзууд нь элэг доог хийж байсан ч тэр өөрөө өөр дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сайнмэдээний цугларалтад оролцсон. “Бүгдийг Есүст” дахиад дуулцгаая!

Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.

Тэрээр Нэгдүгээр Баптист Чуулганы сайнмэдээний цугларалт дээр мэдэрсэн хүчийг олж мэдэхээр Жон Весли, Жорж Вайтфайлд зэрэг өөр бусад агуу номлогч нарын Христ итгэлийн намтарыг уншиж эхэлсэн. Сургууль дээр нь нэг хичээл дээр багш нь Загалмай дээрх Христийн үхлийн орлуулалтын эсрэг маш хүчтэй эсэргүүцэж байхыг сонссон. Жон Санг хичээлийн эцэст босож зогсоод уг багшид бусад бүх оюутныг цочтол нь хариулж эхэлсэн.

Эцэст нь 1927 оны хоёрдугаар сарын 10-нд тэр жинхэнэ өөрчлөлтөд орсон. “Тэр өөрийнх нь амьдарлд тархасан байгаа бүхий л гэм нүглээ олж харсан. Эхэндээ тэр гэмээсээ салах ямар ч аргагүй мэт, гарцаагүй Там руу явах ёстой мэт санагдсан. Тэр гэм нүглээ мартах гэж оролдсон боловч чадахгүй байсан. Тэдгээр нь түүний зүрхийг сүлбэж байсан. Тэгээд тэрээр Лук xxiii бүлгийн Загалмайн түүх рүү очсон бөгөөд уг түүхийг уншихад энэ нь амьд болж эхэлсэн... тэр Загалмайн доор өөрөө байгаа мэт санагдсан бөгөөд [Христийн] гайхалтай Цус нь түүний бүхий л гэм нүглийг угаахаар урсаж байгааг олж харсан... тэр шөнө дунд хүртэл тасралтгүйгээр уйлан залбирч байсан. Тэгээд тэрээр “Хүү минь, нүгэл чинь уучлагдсан” гэх [дууг сонсох] шиг болсон бөгөөд түүний мөрөн дээрх бүхий л гэмийн ачаа нэг мөр алга болох шиг санагдсан... тэр хөл дээрээ цовхчин ‘Халлелүяа!’ хэмээн хашгирсан.” (Lyall, адил., хуудаснууд. 33-34). Тэр дотуур байрныхаа коридоороор хашгиран Бурханыг магтан гүйж байсан. Тэр одооноос хүн бүрд, сургуулийнхаа багш нар ангийнханаа оролцуулаад Христ хэрэгтэй гэдгийг ярьж эхэлсэн. Тэрбайтугай бүр Харри Емерсон Фосдикт хүртэл аврагдах хэрэгтэй гэдгийг хэлсэн. “Бүгдийг Есүст” дахиад дуулцгаая!

Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг:
Бүхнийг Есүст! Бүхнийг Есүст! Миний бүх л өдөр, цагийг.

Сургуулийн захирал нь түүнийг маш их хичээл хийсний улмаас ухаанаа алдаж хэмээн бодоод түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт галзуурахаас нь хамгаалж явуулсан. Тэрээр зургаан сарын турш энэ эмнэлэгт эмчлүүлсэн. Тэд түүнд галзуурсан хүний хамгаалах хувцас өмсгөсөн байсан. Тэр хугацаанд тэрээр библийг эхнээс нь дуустал дөрвөн удаа уншисан. “Иймээс сэтгэл мэдрэлийн эмнэлэг нь Жон Сангийн жинхэнэ теологийн сургууль болсон” (Lyall, хуудас. 38). Эцэст нь тэрээр энэ нөхцөл байдлын улмаас Америк руу бус – харин Хятад руугаа буцах хэрэгтэй гэдгийг ухаарсан. Жон Санг либерал теологийн номнуудыг шатаан “чөтгөрүүдийн номууд” хэмээн нэрлэж, Юнион Сургуультайгаа холбоогоо тасалсан.

Хятад руу буцах замдаа Хятадын аль нэг их сургуульд химийн багшийн орон тоонд амархан орж чадах юм байна гэдгээ мэдэж байсан. Нэг өдөр усан онгоц аялалын төгсгөлд эрэгт ойртох үед Жон Санг өрөөнөөсөө доош буугаад чемоданаасаа өөрийнхөө дипломууд, медалиуд, нийгэмлэгийн түлхүүрүүд бүгдийг хөлгийн гадагшаа [далай руу] бүгдийг шидсэн. Аавынхаа сэтгэлийг бодоод докторын дипломоо үлдээгээд бусдыг нь бүгдийг нь хаясан. (Lyall, хуудас. 40).

Др Жон Санг Хятадын түүхэн дэх хамгийн алдартай евангелист болохоор 1927 оны намар Шанхайд онгоцноосоо буусан. Түүнийг байнга л “Хятадын Весли” хэмээн хочилдог байсан. Жон Санг үнэхээр хүчирхэг Сайнмэдээ тунхаглагч болсон. Ердөө гуравхан жилийн дотор түүний номлолоор Хятадад 100,000 гаруй хүн өөрчлөгдсөн! Тэр мөн Бирм, Камбуж, Сингапур, Солонгос, Индонез, Филиппинд номлол хийж байсан. Түүний нутгийн аялга бусдад түгээмэл биш байсан учраас тэр дандаа орчуулагчтай номлол хийдэг байсан. Яг л Жорж Вайтфайлд шиг Жон Санг өөрийнх нь номлолыг хүлээн авсан хүмүүст хувиараа зөвлөгөө өгдөг байсан. “Өнөөгийн Хятад болон Тайвань дахь Христ итгэгчид Сангийн үйлчлэлээс маш их зүйлийг өвлөж авсан; бөгөөд тэр бол хорьдугаар зууны алс дорнодод зориулагдсан Бурханы гайхамшигт бэлгүүдийн нэг байсан.” (T. Farak, in J. D. Douglas, Ph.D., Who’s Who in Christian History, Tyndale House, 1992, хуудас. 650). Др Сангийн хамгийн сайн намтар нь Рев. Виллиам Е. Счубертийн “Би Жон Санг санаж байгаа” нэртэй ном юм, үүнийг www.strategicpress.org. сайтаас авах боломжтой. Үүн рүү ороод Рев. Счубертийн намтарыг худалдаж аваарай. Энд дараад Леслай Ляаллын бичсэн Др Жон Сангийн намтарыг худалдаж аваарай (Счубертийнх шиг сайн биш ч гэсэн бага зэргийн шүүмжлэл байгаа бол сонирхох маягаар). Энд дараад “Нэг удаа гээгдсэн тэмдэглэл” нэртэй Др Жон Сангийн өдрийн тэмдэглэлийг худалдан аваарай. Энд дараад Др Сангийн талаарх Википедиа танилцуулгыг уншаарай.

Тэрээр дөчин дөрвөн насандаа 1944 онд хавдар өвчнөөр нас барсан.

“Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?” (Марк 8:36).

Та нар Др Санг шиг жинхэнэ өөрчлөлтөд орох нь миний залбирал юм. Бурхан та нарт амьдралын чинь хоосон байдлыг харуулахыг; Бурхан та нарыг гэм нүглийн буруутгалд авчирахыг; Бурхан та нарыг Христийн орлуулагч Цусаар дамжуулан гэм нүглээс чинь цэвэрлэхийн төлөө Түүн рүү дагуулахын төлөө би залбирч байна. Чи Христэд итгэхдээ дахин төрөх бөгөөд Түүн дотор гайхалтай шинэ амьтай болно. Мөн энэ орой 6:15-д “Др Жон Сангтай Либерал Сургуульд” гэсэн гарчигтай номлол сонсохоор буцаад ирэхийн төлөө чинь би залбирч байна. (Энд дараад үүнийг уншаарай.) Амен. Босоод дууны номны нэгдүгээрт байгаа “Есүс Бүгдийг төлсөн” дууг дуулцгаая.

Аврагч “Сул дорой хүү минь, үнэндээ чиний хүч өчүүхэн, хараад залбир,
Надаас өөрийнхөө бүх зүйлийг олборло” гэхийг би сонсдог.
Есүс бүгдийг төлсөн, надад буй бүгдийг Түүнд;
Нүгэл цусан улаан толбоо үлдээсэн,
Тэр үүнийг нь цас шиг цагаан болгон угаасан.

Эзэн, одоо би үнэхээр Таны хүчийг оллоо, зөвхөн надад хамаатайг,
Уяман өвчтөний толбыг арилгаж чадах, мөн чулуун зүрхийг минь хайлуулах.
Есүс бүгдийг төлсөн, надад буй бүгдийг Түүнд;
Нүгэл цусан улаан толбоо үлдээсэн,
Тэр үүнийг нь цас шиг цагаан болгон угаасан.
   (“Есүс Бүгдийг Төлсөн” Elvina M. Hall, 1820-1889).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бүгдийг Есүст” (Mary D. James, 1810-1883).