Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЧИ ХОЦОРЧ ҮЛДЭХ ҮҮ?

WILL YOU BE LEFT BEHIND?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 16, 2018

“Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай” (Матай 24:42).


Бидний мэдэж байгаа шиг миний уншдаг бараг л бүх сонинд Библийн эш үзүүлэг болон дэлхийн төгсгөлтэй холбоотой ямар нэг зүйл байдаг. Манай дэлхийн төгсгөл ирэхээс өмнө бидэнд маш хичнээн бага хугацаа үлдсэнийг Бурхан бидэнд харуулахын тулд эдгээр тэмдгүүд болж байгаа.

Лос-Анжелес хотын Өдрийн сонинд бичигдсэн тэргүүн мэдээнүүдийг хараарай.

Гүүрүүд муудаж байна. Улсын бүртгэлд дурьдснаар улсын гүүрүүдийн бараг дөрөвний нэгээс илүү хувь нь үнэхээр чанаргүй, өгөрч муудсан, эсвэл одоогийн хөдөлгөөнийг даах даац нь хэтэрсэн байгаа бөгөөд Америкийн замын систем ачааллаа дийлэхгүй болсоныг нэг бүрчлэн дурьдсан.

Америк бол дэлхий дээрх хамгийн агуу гүрэн, гэсэн ч бид өөрсдийнхөө зам хийгээд гүүрүүдийг хэвийг явуулж чадахгүй байгаа!

Эмийн Дутагдал Эмнэлэгүүдийг Шаналгаж байна. Үндэсний хэмжээнд эмнэлэгүүд насанд хүрсэн хүмүүсийн татрангийн тарилгыг нормоор хувиарлан өгч байна... амин чухал вакцинуудын дутагдлаас болоод. Энэ бол олон жилийн туршид тохиож байгаа хамгийн их эмийн дутагдалд орсон жил болсон – энэ нь зөвхөн энэ жилээр л дуусна хэмээн найдах хэрэггүй. Эмнэлэгүүдэд өдөр бүр хэрэглэгддэг эмийн дутагдал нь [одоо] байнга давтамжтайгаар, бүр хүнд байдлаар тохиолдож байгаа бөгөөд үргэлж л цөөхөн сайн хувилбараас нэгийг нь сонгох байдлааш шийдвэрлэж байгаа... [Энэ] нь эмч нар хийгээд эм зүйч нарыг үүнийг шийдвэрлэхээр тэвдэх байдалд оруулдаг... Эмнэлэгүүд эмчилгээний зардалын огцом өсөлттэй нүүр тулгарч, тэдний ихэнх нь ердөө хэдхэн өдрийн эмийн хангамжийн нөөцтэй байгаа учраас урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй дутагдалд аажмаар орж байгаагаа мэдэрч байгаа.

Килимэнжарогын Мөсөн Талбай Хайлж байна. Африкийн Килимэнжаро Уулын орой дахь цагаан мөс алга болж байгаа бөгөөд энэ ширгэлтийн уршгаар мөсөн уулууд хаа сайгүй алга болж байна. “Цаг уурын өөрчлөлт” улмаас мөсөн оройнууд хайлж энэ орой бүх дэлхийг заналхийлж байна!

Маш хүчтэй Газар хөдлөлтүүд ихэнх хүмүүсийг маш их айдас дунд үлдээж байна!

Иерусалимд машинтай бөмбөг дэлбэрч байна. Иерусалимд Ортодокс Иудейчүүдийн хороолол ойролцоо машинтай бөмбөг шууд дэлбэрч байшин барилгыг чичрүүлж, агаарт метал эдийн хэлтэрхийнүүд нисэж байсан.

Эдгээр нь зүгээр л тохиолдлын юм шиг санагдаж магад. Гэхдээ Библийн эш үзүүллэгийг мэддэг хүмүүс бид одоо эцсийн өдрүүдэд амьдарч байгаагийн шинж тэмдгүүд мөн гэж хүлээн зөвшөөрдөг. Бидний мэдэж байгаачлан дэлхийн төгсгөл библийн зөгнөлийн дагуу маш ойрхон болж байгаа нь ойлгомжтой байна.

Есүс ийнхүү хэлсэн,

“Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай” (Матай 24:42).

Есүс тухайн өдрийг хэлхийн эсрэг анхааруулсан. (Матай 24:36; Үйлс 1:7). Гэхдээ Есүс бидэнд төгсгөл ойртож байгаа ерөнхий шинж тэмдгүүдийг хараарай гэсэн. Бид яг одоо тэр цаг үед амьдарч байгаа гэдэгт би итгэдэг. Библи төгсгөл нь ойрхон хэмээн заадаг.

Библи Христ агаар мандалд ирэх болно хэмээн заадаг. Христэд чин зүрхнээсээ итгэн өөрчлөгдсөн амьд хийгээд үхсэн итгэгчид тэнгэрт Түүнтэй уулзахаар өргөгдөх болно. (I Тесалоник 4:14-18). Библид итгэдгүй зарим хүмүүс библи дэх энэ эш үзүүллэгийг элэглэн шоолдог. Тэд ийм зүйл хэзээ ч болохгүй хэмээн инээд алдацгаадаг. Гэхдээ тэд буруу бодож байна. Нэг л өдөр шүүрэлт удахгүй тохиох болно. Тэгээд чи хоцорч үлдэх болно.

Энэ шүүрэлттэй холбоотой гурван асуудлын талаар товчхон бодож үзэцгээе.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

МАНАЙ НОМЛОЛУУД ОДОО ГАР УТСАНД ЧИНЬ СУУХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.
ЭНЭ ХУУДАС РУУ ОРООРОЙ WWW.SERMONSFORTHEWORLD.COM.
ТЭНД БАЙХ “APP” ГЭСЭН ҮГТЭЙ НОГООН ТОВЧИЙГ ДАРААРАЙ.
ТЭГЭЭД ГАРЧ ИРЭХ ЗААВАРЧИЛГААГ ДАГААРАЙ.

+ + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + + +

I. Нэгдүгээрт, шүүрэлтийн өмнөх нөхцөл байдал.

Шүүрэлтийн яг өмнө дэлхий юутай адил байх талаар библи тодорхой хэлдэг. Есүс ийнхүү хэлсэн:

“Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно” (Матай 24:37-39).

Ноа зөвт байдлыг тунхаглагч байсан. (II Петр 2:5). Тэр өөрийн үеийнхэнд шийтгэл ирж байна гэдгийг анхааруулсан. Гэсэн ч хүмүүс түүнийг үгээр тоглоом тохуу хийн шоолж байсан. Тэд түүнийг сонсоогүй. Тэд өөрсдийн дэлхийлэг гэмт амьдралаа яг тэр үед үргэлжлүүлсээр байсан.

Энэ бол яг өнөөдөртэй адилхан юм. Хэн нэгэн нь чамайг чуулганд авчирдаг. Тэгээд номлол сонсдог. Тэгээд чи шууд л хуучин амьдралаа хөөгөөд буцаад явдаг. Чи гэмшидгүй. Чи Есүс Христэд итгэдгүй. Бид та нар руу утасдахад та нар энэ чуулган руу буцаад ирдэггүй.

Та нар хөгжилтэй байхыг хүсдэг. Та нар дэлхийг “тулааны талбар гэхээс илүүтэй тоглоомын талбай” хэмээн боддог хэмээн Др А.В Тозерийн хэлсэн мартагдашгүй үгийг хэрэгжүүлдэг. Та нар амьдрал бол Диснейлэнд шиг тоглоомын газар гэж боддог. Та нар амьдралынхаа бүхий л зорилгыг “хөгжилтэй” байх явдал хэмээн боддог. Та нар Ням гараг бүр чуулган дээр Бурханд зориулсан цаг гаргахаас дургүйцдэг. Нэг жижигхэн асуудал гарахад л ням гарагийг тасалдаг. Чи өөрчлөгдөөгүй. Чи бол жинхэнэ Христ итгэгч биш. Үхэл чам руу ирэх үед чи бэлэн биш байх болно. Шүүрэлт ирэх үед чи хоцорч үлдэх болно! Хэсэгхэн хугацааны өмнө ноён Гриффитын “Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна” гэсэн дуу шиг.

Есүс ийнхүү хэлсэн:

“Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай” (Матай 24:42).

II.Тэгээд хоёрдугаарт, шүүрэлтэд бэлэн бус байгаагийн аюулыг бод.

Одоо Матай 25 бүлэг гаргаарай. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1035 дугаар хуудсанд байгаа. Хуучны номлогчид бүгдээрээ бичээст буй онгон бүсгүйчүүд Христтэй уулзахад бэлэн бус байгаа хүмүүсийг илэрхийлж байгаа хэмээн хэлсэн. Би тэдний зөв гэж хүлээн зөвшөөрдөг.

Энэ бичээст Есүс маш сүнслэг утгыг илэрхийлсэн сургаалт зүйрлэлийг өгсөн. Түүний ярьж байсан зүйл нь ямар агуу үнэн зүйл байв? Матай 25:13 үзээрэй. Есүс ийнхүү хэлсэн:

“Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай” (Матай 25:13).

Тиймээс, энэ бичээс чамд зориулсан сануулга юм!

Эдгээр онгон бүсгүйчүүдийн тав нь бэлтгэлтэй. Тэд Христийн эрэлтэд бэлэн байдаг. Харин бусад тав нь Түүнийг ирэхэд бэлэн бус байв. Уг сургаалт зүйрлэлийг нэг бүрчлэн маш ихээр тайлбарлах нь аюултай. Энэ бичээсийн энгийн санаа нь бол энэ юм: Шүүрэлтийн үед Есүс дахин ирэхэд олон хүмүүс бэлэн биш байх болно.

Одоо аравдугаар эшлэл үзээрэй:

“Тэднийг худалдаа хийхээр явсан хойгуур сүйт залуу ирээд, бэлэн байгсад түүний хамт хуримын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ” (Матай 25:10).

Жинхэнэ Христ итгэгчид шүүрэгдэн авагдах үед яг л Ноагын Хөвөгч авдарын хаалга хаагдсан шиг үүд хаагдах болно. Өөр ямар ч хүн тийшээ орохгүй. “Тэгээд үүдээ хаажээ.”

Одоо 11 дүгээр зүйл үзээрэй:

“Дараа нь бусад охид ирж “Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч” гэхэд 12 харин тэр хариуд нь “Үнэнээр Би та нарт хэлье. Би та нарыг танихгүй” гэв” (Матай 25:11-12).

Тэгээд дараа нь 13 дугаар зүйлд энэ мэдэгдлийг чамд зориулан гаргасан:

Та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй тул соргог бай” (Матай 25:13).

Бид энэ үеийн ерөнхий байдлыг мэднэ, гэхдээ яг өдөр эсвэл цагийг мэдэхгүй.

Тэгээд энэ өдөр хийгээд цаг ирэхэд чиний хувьд бүх зүйл оройтсон байх болно. Номлолын өмнө ноён Гриффитын “Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна” гэсэн дуу шиг.

III. Дараа нь гуравдугаарт, шүүрэлтийн дараа хоцорч үлдэж тэдгээр хүмүүс Бурханаар орхигдох болно. Тэд аврагдах боломжгүйгээр буруутгагдах болно.

Илчлэлт номын арванзургаа дугаар бүлгийг үзээрэй. Энэ хэсгээс шүүрэлтийн дараа Христийг-эсэргүүцэгч дэлхий дээр асгарах Бурханы уур хилэнгийн талаар бид үзэж болно. Хоёрдугаар эшлэлд тэд аймшигтай хортой яр тусах тухай өгүүлдэг. Дөрөвдүгээр эшлэлд дэлхийн усны ундаргууд цус болох тухай бидэнд хэлдэг. Наймдугаар бүлэгт хүмүүс галаар шарагдах тухай бидэнд өгүүлдэг. Аравдугаар эшлэлд дэлхий харанхуйгаар дүүрч, хүмүүс өвчний улмаас хэлээ хазлах болно гэсэн. Арваннайм дугаар эшлэл хүчтэй газар хөдлөлт болох тухай бидэнд хэлдэг. Хориннэг дүгээр эшлэл тэнгэрээс “асар том мөндөр” солир адио унах болно гэдгийг бидэнд хэлдэг.

Эдгээр бүх зүйл болоход хүмүүс Христ рүү эргэх болов уу? ҮГҮЙ! Есдүгээр эшлэлийн сүүлийн хэсгийг үзээрэй.

“Түүнд алдрыг өргөе хэмээн гэмшсэнгүй” (Илчлэлт 16:9).

Мөн арваннэгдүгээр эшлэлд:

“Зовуур, шархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд өөрсдийнхөө үйлсэд гэмшсэнгүй” (Илчлэлт 16:11).

Хорин нэгдүгээр эшлэлийн сүүлийг үзээрэй:

“[Тэд] мөндрийн гамшгаас болж Бурханыг доромжлов; Учир нь үүний гамшиг үлэмж их байлаа” (Илчлэлт 16:21).

Тэд Бурханаар орхигдох болно гэдгийг та нар харж байна. Тэдний хувьд аврагдана гэдэг дэндүү оройтсон зүйл байх болно. Тэд үл уучлагдах гэм нүгэлд холбогдох болно.

“Бурхан тэднийг... зөнд нь орхиж” (Ром 1:24).

“Бурхан тэднийг... зөнд нь орхиж” (Romans 1:26).

“Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ” (Ром 1:28).

Ноён Гриффитын “Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна” гэсэн дуу шиг.

Хэрвээ чи шүүрэгдэхийг хүсэж байвал, хэрвээ чи аврагдахыг хүсэж байвал одоо Бурхан чамтай ярьсаар байгаа энэ үед чи аврагдах ёстой. Хэрвээ чи дэндүү удаан хойшлуулбал энэ нь дэндүү оройтох болно.

Өнгөрсөн долоо хоногт Флоренц хар шуурга Хойд болон Өмнөд Каролинаг дайрсан. Хүмүүст хотыг орхиж явахыг сануулсаар байсан. Ерөнхийлөгч хүртэл анхааруулсан. Засаг дарга сануулсан. Цагдаа болон Галынхан гудамжаар яван цагаан хоолойгоор орхин явахыг сануулсаар байсан. Хүмүүст маш их анхааруулга өгсөн. Гэсэн ч зарим мунхаг хүмүүс үлдсэн – тэгээд тэд үерийн усанд живсэн. Та нар Христ ирэх тухай анхааруулыг авсаар байгаа. Хэрвээ чи сонсохгүй бол шүүрэлтийн үеэр хоцорч үлдэх болно. Хэрвээ чи дэндүү удаан хойшлуулбал энэ нь дэндүү оройтох болно.

Христ чиний гэмийн төлөөсийг төлөхөөр үхсэн. Тэр үхлээс амилаад Тэнгэрт Бурханы баруун гарын сэнтийд заларсан. Одоо Түүнд итгэ, Түүний Цус гэмийг чинь угааж, чи шүүрэлтэд бэлэн байх болно. Хэрвээ чи хойшлуулбал “Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна” гэсэн үг чамд зориулагдах болно. Ноён Гриффитын “Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна” гэсэн дуу шиг. Энэ дуу номны 3 дугаарт байгаа. Босоод хамт дуулья. Нэг их хурдан биш. Үгийг нь бодоорой!

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
   Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.
   Хүүхдүүд үхэж, өдрүүд нь хүйтэн болсоор,
Өмх талх уут алдаар худалдагдах болно,
   Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.
Оюун бодлоо өөрчлөх цаг алга байна,
   Яаж чи ийм харалган байж чадаж байна вэ?
Аврагч чамайг дуудсан, харин чи хойшлуулсан,
   Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна,
Чи хоцрон үлдэж байна,
   Чи хоцрон үлдэж байна.

Эхнэр нөхөр нэг оронд унтаж байна,
   Эхнэр нь чимээ сонсоод эргэн хартал – нөхөр алга.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.
   Хоёр эр уул өөд алхаж байна,
Нэг нь алга болж, нөгөөх нь зогссоор хоцорсон,
   Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.
Оюун бодлоо өөрчлөх цаг алга байна,
   Яаж чи ийм харалган байж чадаж байна вэ?
Аврагч чамайг дуудсан, харин чи хойшлуулсан,
   Хүү ирж байна, чи хоцрон үлдэж байна,
Чи хоцрон үлдэж байна,
   Чи хоцрон үлдэж байна.
( “Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.” Larry Norman, 1947-2008.
      Дахилтыг нь пастор найруулсан).

Хоцорч бүү үлд. Есүст итгэ, тэгээд одоо энэ орой аврагд!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө бичээсийг уншина: Матай 24:37-42
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.” (Larry Norman, 1947-2008).


ЧИ ХОЦОРЧ ҮЛДЭХ ҮҮ?

WILL YOU BE LEFT BEHIND?

Доктор Р.Л Химерс Жр

“Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай” (Матай 24:42).

I.   Нэгдүгээрт, шүүрэлтийн өмнөх нөхцөл байдал, Матай 24:37-41.

II.  Хоёрдугаарт, шүүрэлтэд бэлэн бус байгаагийн аюул, Матай 25:1-13.

III. Гуравдугаарт, шүүрэлтийн дараа хоцорч үлдэж ихэнх хүмүүс буруутгагдах болно, Илчлэлт 16:9, 11, 21.