Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ТЭМДГҮҮД

SIGNS OF THE LAST DAYS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 09 дүгээр сарын 9-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 9, 2018


Дагалдагч нар дэлхийн төгсгөл хэзээ болохыг мэдэхийг хүссэн. Тэд ийнхүү хэлсэн, “Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” (Матай 24:3). Тэд Христ тэдэнд тэмдэг өгөхийг хүссэн. Есүс Матай 24 бүлэг болон адил үйл явдалыг өгүүлсэн Лук 21 бүлгээр дамжуулан олон тэмдгүүдийг өгсөн. Матай 24 бидэнд маш олон тэмдгүүдийг хэлж өгдөг: Мөн Лук 21 түүнээс ч ихийг өгдөг. Өнөө орой бид ихэнхдээ Лук 21 бүлгээс үзэх болно. “Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” Христ үүний талаар Лук 21-д үүний талаар олон тэмдгүүдийг өгсөн, гэхдээ эхлээд бүгдээрээ II Петрийг үзье.

Одоо II Петрийн гуравдугаар бүлгийн 3 дугаар эшлэлийг үзээрэй. Энэ нь Скотфилд библи судлалын 1319 дүгээр хуудсанд байгаа. Энд ийнхүү хэлдэг,

“Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно” (II Петр 3:3).

Өнөө орой би энэ сэвдээр ярих болно: “Эцсийн Өдрүүдийн Тэмдгүүд,” учир нь яг одоо бид эцсийн өдрүүдэд амьдарч байна. Цаг хугацаа ахар богино.

Энэ II Петр 3:3-д буй “Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд” гэсэн хэсгийг анхаараарай. Ялангуяа “Эцсийн өдрүүд” гэсэн үгсийг. Та нар Библиэс ийм утгатай илэрхийллийг байнга харах болно.

Библи эцсийн өдрүүд гэсэн ойлголт түүхийн тодорхой цэгт байгаа гэдгийг бидэнд заадаг. Олон Библийн судлаач нар бид яг одоо тэр цаг үед байна хэмээн хэлдэг. Би тэдний зөв гэж боддог. Библи тодорхой өдрийг товлохыг эсэхгүүцэн анхааруулсан байдаг. Гэхдээ “эцсийн өдрүүд” хэмээн танигдсан тийм үе байгаа. Эдгээр тэмдэг бүр нь яг одоо бид ерөнхийдөө энэ үед амьдарч байгааг харуулдаг. Леонард Равенхилл ийнхүү хэлсэн, “Эдгээр нь эцсийн өдрүүд юм.”

II Петр 3:3-д буй дараагийн үг бол “элэглэн тохуурагсад” гэсэн үг. Эдгээр хүмүүс Христийн Дахин Ирэлт болон дэлхийн төгсгөлийн талаар сонсоод элэглэн шоолдог. Тэд шоолж, тохуурхаж, бас хошигнон шоолдог. Тэдгээр хүмүүс бол ичгүүр сонжуургүй, үл итгэгчид юм. Тэд ингэж хэлдэг, “Бид хаанаас ч Бурханыг олж чадахгүй байна. Бурхан энэ дэлхийг төгсгөнө гэж бид бодохгүй байна. Тэрбайтугай Бурхан байгаа гэдэгт ч бид итгэл төгс биш байна.” Тэд ирээдүйд болох шүүлтийн талаар, Есүс Христ өөр хэмжээст тэнгэрээс энэ газар дэлхийг дахиад ирнэ гэдгийг сонсоод элэглэн дооглож, тохуурхаж байдаг. Бурханы догшин уур хилэн дэх дэлхийн төгсгөлийн тааар бүх ойлголтыг тэд шоолдог.

“Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно” (II Петр 3:3).

Яагаад тэд элэглэн шоолж, тохуурхадаг вэ? Дараагийн хэдэн үг үүний талаар бидэнд хэлдэг, “хүсэл тачаалаа даган” эсвэл “хүсэл тачаалынхаа араас яван.” Тэд гэм нүгэл дотроо амьдардаг. Ийм л учраас тэд Христ ирэхийг болон гэмт амьдралд нь ирээд саад болохыг хүсдэггүй. Тэд өөрсдийнхөө хүсэл тачаалд маш их дуртай, тэд гэм нүгэлдээ ч бас их дуртай, тийм болохоор Христ ирэхэд тэд дургүй байдаг бөгөөд Бурханы шийтгэлийн талаар Библийн үгсийг эсэргүүцэж байдаг. Бурхан бол гэм нүгэл хийгээд хорон муугийн эсрэг зэвүүцдэг Эзэн юм. Эдгээр элэглэн тохуурхагч хоёр нүүртэнгүүд баримтуудыг нягталж үзэхгүй байх болно.Тэд Библи уншидгүй. Тэд үнэнийг мэдэхийг хүсдэггүй – учир нь тэд бол хоёр нүүртэнгүүд юм. Тэд бол өөрсдийн хүсэл тачаалын араас явдаг элэглэн тохуурхагсад юм!

Тэгээд цааш нь ийнхүү өгүүлдэг, “Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог...” (7 дугаар зүйл үзээрэй). “Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна.” (II Петр 3:3-7).

Одоо аравдугаар зүйл үзээрэй:

“Гэвч Эзэний өдөр хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч, язгуур юмс галд хайлах бөгөөд газар ба түүн дээрх бүх үйл шатна.”

Бичээс дэх энэ үг нь шийтгэлийн өдөр ирж байна гэдгийг бидэнд хэлдэг. Гэмт дэлхий бүхлээрээ нэг л өдөр Бурханы шүүх сэнтийн өмнө зогсох хэрэгтэй болно. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй бол тэр өдөр Бурханы өмнө зогсох болно. Хэрвээ чи аврагдаагүй бол гэм нүглийнхээ зохих хариуг тэр өдөр авах болно.

Дагалдагч нар ирж буй энэ өдрийн талаар асууж байсан. Тэд ийнхүү хэлсэн, “Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ?” (Матай 24:3).

Христ тэдэнд маш олон тэмдгүүд өгсөн, одоо би тэднээс хэдхэн зүйлийг нь та нарт хэлж өгье.

I. Нэгдүгээрт, төгсгөл ойрхон буйг харуулах байгалийн үзэгдэлт тэмдгүүд байх болно.

Есүс ийм болно хэмээн хэлсэн,

“хүчтэй газар хөдлөлтүүд болно... Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө. Тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдсэнээс болж дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана” (Лук 21:11, 25-26).

Үүнийг бодоорой! “Дэлхий дээр” юу тохиолдохыг тэд харахдаа хүмүүс айдаст автаж, ухаан алдан унах болно гэдгийг Есүс хэлсэн. “Дэлхийд ирж буй зүйлсийн” улмаас тэнд стресс, түгшүүр, шаналал, их айдас байх болно хэмээн Тэр хэлсэн.

Хэдхэн жилийн өмнө эрдэмтэд Хойд Туйлын дээрх озоны давхаргад Майнэ мужийн дайны хэмжээтэй нэгэн цоорхойг олсон. Тайм сэтгүүлд далдалж зассан – түүхэн мэдээ байсан – “Маш том Хайлалт. Арктикт темпратур нэмэгдэхэд гариг орчимд хөрөлтийг тархааж эхэлсэн.” (Time magazine, Есдүгээр сарын 4, 2000, хуудас. 52-56). Тайм сэтгүүлд, “Хэсэгхэн төдий хайлалт явагдахад хойд бөмбөрцгийн цаг агаарыг сүйрүүлж чадна” гэж бичсэн байсан. Олон эрдэмтэд бид шинэ мөсөн эринд орж магадгүй хэмээн айж байсан. Пенн Улсын Их Сургуулийн геофизикч Др Ричард Аллей, “температурын уналт нь хүмүүст нөлөөлсөн түүхэнд тэмдэглэгдсэн өөрчлөлтүүдээс бүр (их) аюултай” гэж хэлсэн. Энэ нь хүн төрөлхтөний төгсгөл байж болох уу? Др Аллей ингэж хэлдэг, “Үгүй ээ, гэхдээ энэ нь хүн төрөлхтөнд таагүй үе байх болно. Маш таагүй.”

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.
   (“Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.” Larry Norman, 1947-2008).

Та бэлэн үү?

Др Аллей шиг эрдэмтэд айн зовж байгаа,

“дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана” (Лук 21:26).

Дараагийн 25 жилд та нар Хойд Туйлын мөс хайлах хийгээд тэдний хэлсэн мөстөлт-үе гэнэт даруй ирвэл энэ үнэхээр аймшигтай. Чи ДОХ-ын тахал зогсохгүй нь тодорхойгоор Африкийг сүйрүүлж байгааг ухаарвал – үнэхээр аймшигтай. Та нар антибиотект тэсвэртэй сүрьеэ өвчний тархалт сэргэх болон ямар ч эмнүүдэд дарагдахгүй өөр шинэ “мангас” өвчнүүд гарч ирэхийг харвал – үнэхээр аймшигтай.

Олон залуус ирээдүйгээс айж байгаад гайхаад байх зүйлгүй. Сүүлийн үеийн судалгаагаар өнөөгийн өсвөр насныхны 80 хувь нь өөрсдийг нь сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэхгүй байгаа. Энэ санал асуулга нь эдгээр өсвөр насныхан байгаль экологи, Хойд Туйлын мөс хайлалт, мөсөн үе, эсвэл дэлхий усанд автах гэсэн зүйлсэд үргэлж санаа зовдог болохыг харуулдаг.

Залуучууд хар зөнгөөрөө л бидний дэлхий бүр муу болоод байгааг мэддэг. Тэгээд энэ нь тэднийг айлгаж байдаг. Өмнөд Калифорниад бүх жилийн турш хөлдүү өвөл байвал та нар юу хийх вэ?

“дэлхийд ирж буй зүйлсийг тэд санаж, айснаасаа ухаан алдана” (Лук 21:26).

Залуучууд хүн төрөлхтөн манай гаригаас шахагдаж байгаа гэдэгт үнэхээр их айдаг. Мөн би тэдний айдсыг – бүтнээр нь хуваалцаж байна!

Би эхнэртэйгээ гадна хашаандаа зогсож байсан. Би түүнээс, “Чи хамгийн сүүлд хэзээ хаан эрвээхэйг харсан бэ? Чи хамгийн сүүлд хэзээ бах болон ногоон мэлхийг харсан бэ? Тэд алга болсон – эсвэл саяхан л байдаг байсан” хэмээн асуусан. Тэрээр надад, “Тиймээ, бид үнэхээр хүрээлэн байгаа орчноо сүйтгэж байгаа” хэмээн хариулсан. Нэгэн эр надад, “Бид өөрсдийн үүрээ хогоор дүүргэж байгаа бөгөөд дэлхийгээ сүйтгэсээр байна.” гэж хэлсэн. Харамсалтай нь би түүнтэй санал нийлэхээс өөр аргагүй. Түүний гарцаагүй зөв байсан.

Байгаль орчинд бидний харж байгаа, мэдээллийн хэрэгслээр өдөр бүр гарч байгаа айдас төрүүлэм асуудлууд нь дэлхийн төгсгөлийн хийгээд Христийн Дахин Ирэлт тун ойрхон болсныг тэдмгүүд юм. Библи ийнхүү өгүүлдэг, “Өөрийн Бурхантай уулзахад бэлд.” Та нарт бэлдэхэд хангалттай цаг үлдээгүй! Ларри Норман ийнхүү хэлсэн,

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.

Та бэлэн үү?

Ийм л учраас та нар чуулган руу ирээд Христийг олох одоо хэрэгтэй байна! Манай дэлхийн цаг дуусаж байна.Та нар маш хурдан Христийг олж, өөрчлөгдөж, шийтгэл ирэхээс өмнө энэ чуулганд гүн орох хэрэгтэй. Чи Христ дотор байх үед л Бурхан чамайг хамгаалахаар амласан бөгөөд гэмтэхээс чинь хамгаалах болно.

Намайг нуугаач, Өө миний Аврагч, нуугаач,
   Амьдралын шуурга арилах хүртэл;
Хоргодох газар руу аюулгүйгээр хөтлөөч;
   Өө, эцэст нь миний сүнсийг аваач!
(“Есүс, миний амийг хайрлагч” Charles Wesley, 1707-1788).

II. Харин хоёрдугаарт, төгсгөл ойрхон байгааг харуулах яс үндсээр гадуурхах тэмдгүүд байх болно.

Лук 21:10 ийнхүү өгүүлдэг,

“Тэгээд Тэр цааш нь тэдэнд –Үндэстэн (Грекээр ethnos буюу угсаатны бүлэг) үндэстнийхээ (угсаатны бүлэг) эсрэг, хаанчлал (Basilean = үндэстний бүлэг) хаанчлалынхаа (үндэстний бүлэг) эсрэг босох бөгөөд” (Лук 21:10).

Үүнийг бид өнөөдөр харж байгаа. Бид өөрсдийн бүхий л технологи, шинжлэх ухаанаа ашиглаад угсаатны хоорондох тулаан, үндэстнүүдийн хоорондох дайныг зогсоох боломжгүй байгаа. Ерөнхийлөгч бүр л Арабчууд хийгээд Иудейчүүдийн хооронд энх тайван тогтоохоор хичээдэг. Гэсэн манай бүх ерөнхийлөгчид бүтэлгүйтсэн! Зөвхөн Христ дахин ирэх үед л үндэстэн угсаатны хооронд амар тайван тогтох болно. Хэн ч үүнийг хийж чадахгүй – тэрбайтугай ирж буй Антихристууд ч бүрэн амжилтад хүрч чадахгүй. Зөвхөн Есүс Христ л төрөл бүрийн угсаатан, ястан, үндэстнүүдийн дунд энх тайвныг авчирах болно – Тэр дэлхийд буцан ирэхдээ (зөвхөн үүний дараа л) дэлхийд жинхэнэ энх тайван тогтож, сайн сайхан нь хүмүүст ирэх болно!

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.

Энэ орой та бэлэн үү?

III. Дараа нь гуравдугаарт, бидний эргэн тойрон жүүдийн эсрэг тэмдгүүд дүүрэн байгаа нь төгсгөл ойрхон буйг харуулж байна.

Маш олон мунхаг хүмүүс дэлхийгээс Бурханы сонгосон ард түмэн болох Иудейчүүдийг үзэн яддаг. Лук 21 бүлэгт ийнхүү хэлдэг:

“Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг (эсвэл хүрээлэгдэхийг) та нар харахдаа, энэ хотын хоосрол ойрхон буйг (энэ нь дөхсөнийг) мэдэх болно” (Лук 21:20).

Иудейчүүдийг үзэн яддаг Антисемизм нь эцсийн өдрүүдэд маш хүчтэйгээр өсөх бөгөөд харь үндэстнүүдийн их арми Иерусалимд буй Иудейчүүдийн эсрэг яг л Дэлхийн II дайнд Гитлер хийсэн шиг тэднийг устгахаар ирэх болно. Гэхдээ Библид тэмдэглэснээр Иудейчүүд бол Бурханы сонгосон ард түмэн. Библи ийнхүү хэлдэг,

“Тэд эцгүүдийн улмаас хайрлагдагсад юм” (Ром 11:28)

.

Хэрвээ энэ нь Абрахам, Мосэ, эш үзүүлэгч нарын төлөө байгаагүй бол чи өнөө орой энд байхгүй байх байсан. Ийм л учраас Израйлийг маш ихээр дэмждэг хүмүүс дотор Библид-итгэдэг Баптистууд байдаг.

Гэхдээ эцсийн өдрүүдэд нүгэлт ертөнцийн хүмүүс Иудейчүүдийн эсрэг эргэх болно хэмээн библи хэлдэг. Бурхан ийнхүү хэлдэг:

“Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно” (Зехариа 12:3).

Энэ нь яг одоо болж байна. Энэ нь бидний амьдарч буй эцсийн өдрүүдийн нэг тэмдэг нь юм.

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.

Та бэлэн үү?

IV. Дараа нь дөрөвдүгээрт, энд шашны тэмдгүүд – хуурамч шашин дахь төөрөгдүүлэлтийн тэмдгүүд төгсгөл ойрхон буйг харуулж байна.

“Тэр -Төөрөлдөхгүйн тулд болгоомжтой бай... нэрээр минь олноороо ирэх болно. Тэдний араас бүү дага” (Лук 21:8).

Мөн Христ ийнхүү хэлсэн:

“Хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ” (Матай 24:24).

Та нарын ТБН телевизээр үздэг ихэнх нь – 17 дугаар сувгаар үздэг энэ төрлийн зүйлс – бол төөрөгдүүлэлт юм. Бенни Хинн бол мэхлэгч юм. Жоел Остийн бол мэхлэгч. Ихэнх евангелист радио, телевизүүд бол мэхлэлт. Ийм л учраас би зөвхөн Др МсЖийг л зөвхөн үзэхийг санал болгож, бусдыг нь бол зөвшөөрдөггүй! Би эелдэг зөөлөн шинэ-евангелистуудад итгэдгүй!

“Цаг нь ирэхэд хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүслийнхээ дагуу, чихийг нь гижигдсэн багш нарыг өөрсдөдөө цуглуулах” (II Тимот 4:3).

Энэ тэмдэг яг одоо болж байна! Төгсгөл ойрхон байна!

V. Тавдугаарт, шашны хавчлагын тэмдгүүд байгаа бөгөөд энэ нь төгсгөл ойрхон буйг харуулж байна.

Христ итгэгчдийн хавчлага дэлхий даяар урьд өмнө үзэгдээгүйгээр өрнөж байна. Жишээ нь коммунист Хятадад олон Христ итгэгч нар нууцаар цуглаж байна. Лос-Анжелес Сэтгүүл Хятадад сайнмэдээ дэлгэрүүлээд хөөгдсөн гурван сүнсийг аврагч нарын талаар мэдээлэл гаргасан:

Хятад улс Хятадын төв хэсэгт подвалд цуглаан хийж байсан Протестантуудыг бүслэн баривчилсны дараа АНУ-ын гурван (сүнс - аврагч) сайнмэдээ тараагчийг хөөж гаргасан хэмээн нэгэн хүний эрхийн байгууллага мэдээлсэн. Уг мэдээнд... тэдэнтэй хамт хэдэн арван Хятад итгэгчид баривчлагдан шоронд хоригдсон болохыг мэдээлсэн. Хятад дахь Хонг Конг дахь Хүний Эрхийн Төв болон Ардчилсан Хөдөлгөөний төвд үндэслэн дурьдсан мэдээлэлд өөр тавин дагалдагчид... Протестант нөхөрлөлийнхөн гурван аймгаас баривчлагдсан байна.

Өнөөдөр бидний харж байгаа дэлхий даяарх Христ итгэгч нарын хавчлагыг Есүс зөгнөсөн байсан. Тэр ийнхүү хэлсэн,

“Харин энэ бүгдээс өмнө Миний нэрээс болж тэд та нарыг барьж, хавчиж, синагогт тушааж, шоронд хорино...” (Лук 21:12).

Тэгээд Тэр цааш нь хэрвээ чи жинхэнэ Христ итгэгч болбол гэр бүлийнхэн хийгээд хамаатнууд чинь хүртэл та нарыг хавчих болно гэсэн. Бид үүнийг яг энэ Лос-Анжелест дахин дахин болж байгааг харсаар байгаа. Христ ийнхүү хэлсэн:

“Харин та нарыг эцэг эх, ах дүүс, садан төрөл, анд нөхөд чинь хүртэл бариулна... Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядах болно” (Лук 21:16-17).

Христ хэрвээ чи жинхэнэ Христ итгэгч болбол олон найз нар гэр бүлийнхэн чинь та нарыг хавчих болно хэмээн хэлсэн. Бүү инээ. Энэ дэлхийн ихэнх газарт энэ нь аль хэдийн биелэж байгаа. Энэ орой бас дэлхийд олон газар Муслимчууд биднийг үзэн яддаг, биднийг алдаг, биднийг шоронд хийдэг.

Нэгдүгээрт, тэд чадах чинээгээр энэ цуглаанд яваад аврагдахаас чинь болиулах гэж хичээх болно. Гэхдээ хэрвээ чи энэ чуулганд явахаа үргэлжлүүлсээр, хэрвээ аврагдах зүйлсийг хийсээр байвал тэд чам руу ноцтой хандаж, бүр үзэн ядах болно. Тэд та нарыг зогсоож чадахгүй гэдгээ харах үедээ хэдэн сарын дараа ерөнхийдөө ингэхээ зогсоодог.

Гэвч төлөөсийг тооц! Зарим хүмүүс хэрвээ жинхэнэ Христ итгэгч болно гэвэл энэ зүйлд дургүй байдаг! Хэн нэгэн чамайг эсэргүүцэх болно! Энэ харанхуй үед жинхэнэ Христ итгэгч болоход төлөөс гардаг. Энэ нь бид эцсийн өдрүүдэд байгаагын тэмдэг юм.

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.

Та бэлэн үү?

VI. Эцэст нь Христ бидэнд зургаа дахь тэмдгийг төгсгөл ойрхон байгааг харуулахаар өгсөн. Би үүнийг “сэтгэл зүйн тэмдэг” хэмээн нэрлэдэг.

Христ ийнхүү хэлсэн,

“Хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор (айдас) та нарын зүрх дарамтлагдахгүйн (шаналах, эсвэл бөхөх) тулд болгоомжлогтун (анхаарагтун). Тэрхүү өдөр хавх буух мэт та нар дээр гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно” (Лук 21:34-35).

Манай чуулганд хэдэн удаа ирсэн нэгэн залуу ийнхүү хэлсэн, “Би дараагийн Ням гарагт ирж чадахгүй. Би манай нагац эгч нүүхэд нь тусална.” Тэр үүнийг зургаан өдөр хийж “болох байсан”, гэхдээ энэ нь Ням гарагийн өглөө заавал хийх хэрэгтэй болсон. Тэр амьдралын асуудлаар шаналсан. Өнөөдөр хүмүүс чуулганыг маш тэнэг шалтгаанаар, амархан тасалдаг. Тэд амьдралын төлөөх асуудалд дарамтлагдсан. Бурханы шийтгэлийн өдөр тэдэн дээр хавх мэт ирэх болно – тэд үүнийг өчүүхэн төдий зүйлээр тооцох үед төгсгөл ирэх болно!

Амьдрал дайн дажин, буу зэвсэгээр байсан,
Хүн бүр л хог мэт гишгэгдэж байсан.
Бүгд бэлэн болсон гэж би найдаж байна.

Та бэлэн үү?

Өмнө нь та нар хар тамхи, секст автаж байсан байж болох ч та нар гэр бүлийн асуудлаар дарамтлагдаж, түүн доор зовдог. Энэ олон жилийн турш эдгээд нь залуу хосуудад тохиолдож байхыг би харсаар ирсэн.

Тэгээд Есүс ийнхүү хэлсэн:

“Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун ” (Лук 21:36).

Ийм л учраас та нар энэ дэлхийн төгсгөл хийгээд Шийтгэл ирэхэд бэлэн байх зүйлсийг хийх хэрэгтэй юм. Та нарын хийх хэрэгтэй гурван зүйл байна:

(1) Энэ чуулганд ир. Хэрвээ үүнийг хийхгүй бол юу ч та нарт тус болохгүй.

(2) Христ рүү ир. Тэр чиний гэмийн төлөө үхсэн. Тэр үхлээс бичээсийн дагаа махан биеэр дахин амилсан. Яг одоо Тэр Бурханы баруун гар талын сэнтийд заларч байгаа. Тэр одоо чиний төлөө тэнд байгаа. Түүн рүү ир. Есүст итгээд аврагдаарай!

(3) Зөвхөн энэ чуулганд ирэх хэрэгтэй бус, зөвхөн Христэд ирэх хэрэгтэй бус, харин чи бас залбирах хэрэгтэй. Эцсийн өдрүүдэд Христ итгэлийн амьдралаар амжилттай байхын тулд залбирах нь нэг чухал түлхүүр болно хэмээн Есүс хэлсэн.


Ирж буй шийтгэлээс чи хэрхэн зугтах гэж байна вэ? Библи ийнхүү хэлдэг, “[Христ] бидний гэм нүглийг модон дээр өөрийн биедээ үүрсэн” – Загалмай дээр. Христ чиний оронд тэнд байж чадна. Тэр чиний гэмийн төлөөх төлөөсийг төлөхөөр Загалмай дээр чиний өмнөөс шийтгэгдсэн! Энэ загалмай дээр Христ Өөрийнхөө үнэт Цусыг асгаруулсан. Түүний Цус чиний бүх гэм нүглийг цэвэрлэж чадна – тэгээд эцсийн цаг ирэхэд чи бэлэн байх болно! Энэ орой чамайг Есүс Христэд итгээрэй хэмээн гуйж байна! Чарльз Весли ийнхүү хэлсэн,

Намайг нуугаач, Өө миний Аврагч, нуугаач,
   Амьдралын шуурга арилах хүртэл;
Хоргодох газар руу аюулгүйгээр хөтлөөч;
   Өө, эцэст нь миний сүнсийг аваач!

Нэгэн магтаал дуу ийнхүү хэлдэг,

Өнөөгийн дэлхийд Есүс бол ганц хариулт юм,
Түүнээс дээр өөр хэн ч байхгүй, Есүс бол ганц зам!

Энэ орой Есүст итгэ, тэгээд Тэр чамайг аврах болно! Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Бүгд Бэлэн Болсон гэж Би Найдаж Байна” Larry Norman, 1947-2008).


ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ТЭМДГҮҮД

SIGNS OF THE LAST DAYS

Доктор Р.Л Химерс Жр

“Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн тохуурхагсад хүсэл тачаалаа даган элэглэн тохуурхсаар ирэх болно.” (II Петр 3:3).

I.   Нэгдүгээрт, төгсгөл ойрхон буйг харуулах байгалийн үзэгдэлт тэмдгүүд байх болно, Лук 21:11, 25-26.

II.  Харин хоёрдугаарт, төгсгөл ойрхон байгааг харуулах яс үндсээр гадуурхах тэмдгүүд байх болно, Лук 21:10.

III. Дараа нь гуравдугаарт, бидний эргэн тойрон жүүдийн эсрэг тэмдгүүд дүүрэн байгаа нь төгсгөл ойрхон буйг харуулж байна, Лук 21:20; Ром 11:28; Зехариа 12:3.

IV. Дараа нь дөрөвдүгээрт, энд шашны тэмдгүүд – хуурамч шашин дахь төөрөгдүүлэлтийн тэмдгүүд төгсгөл ойрхон буйг харуулж байна, Лук 21:8; Матай 24:24; II Тимот 4:2-3.

V.  Тавдугаарт, шашны хавчлагын тэмдгүүд байгаа бөгөөд энэ нь төгсгөл ойрхон буйг харуулж байна, Лук 21:12, 16-17.

VI. Эцэст нь Христ бидэнд зургаа дахь тэмдгийг төгсгөл ойрхон байгааг харуулахаар өгсөн. Би үүнийг “сэтгэл зүйн тэмдэг” хэмээн нэрлэдэг, Лук 21:34-36.