Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭР ХҮМҮҮСИЙГ ЯВЖ БУЙ МОД МЭТ ХАРСАН!

HE SAW MEN AS TREES WALKING!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 26, 2018

“Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс -Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад -Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ” (Марк 8:22-25).


Христ Бетсайдад ирсэн. Гэхдээ Тэр Бетсайдад номлол хийгээгүй. Бетсайдад Түүний дагалдагчид нэгэн сохор хүнийг Түүнд авчирсан. Гэхдээ Христ энэ хүнийг энэ хотод эдгээгээгүй. Бетсайда бол Есүс таван загас, хоёр загасаар 5,000 хүнийг хангалттайгаар хооллосон тэр газар байсан. (Марк 6:38-44). Есүс тэнд тэнгис дээгүүр алхаж, олон гайхамшигуудыг тэнд үйлдэж байсан. Гэсэн ч Бетсайдагын хүмүүс гэмшиж Есүст итгээгүй юм. Тиймээс Христ энэ хотыг хараасан. “Шүүлтийн Өдөр” энэ хот Бурханаар маш аймшигтайгаар шийтгэгдэх болно гэдгийг Христ хэлсэн.

Одоо Христ Өөрийн дагалдагч нарын хамт энэ хараагдсан хотод ирсэн.

“Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв” (Марк 8:22).

 

Энэ бол энэ нүгэлт Лос-Анжелес хотод залуус хэрхэн өөрчлөгдөх талаарх дүрслэл юм.

I. Нэгдүгээрт, хот хараагдсан ч сонгогдсон сохор хүү бол тэгээгүй!

“Сонгогдогсод” гэдэг бол Бурхан дэлхийг бүтээхээс өмнө “Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ” (Ром 11:7) хэмээсэн Түүний аврахаар сонгосон хүмүүс юм. Энэ хот Есүс Христээс татгалзсан учраас тэрчигээрээ хатуурч, Бурханд орхигдсон – гэхдээ хэдий хот тэрчигээрээ хараагдсан ч гэсэн Дагалдагч нарын Есүст дагуулж ирсэн сонгогдсон нэгэн хүн уг хотод байсан!

“Сонгох” гэдэг нь шилэх эсвэл шигших гэсэн утгатай. Бүтээлээс өмнө Бурхан хүн төрөлхтөнөөс Өөрөө аврахаар шилж сонгосон.

Энэ сохор хүн тэр сонгогдсон нэгэн байсан. Тиймээс Дагалдагч нар энэ нэг хүн рүү илгээгдээд, түүнийг Есүс рүү авчирсан!

Одоо хот бүхлээрээ Есүсээс татгалзсан учраас завхарч, хараагдсан. Бид хүмүүсийг чуулганд урихаар гарч явдаг. Тэдний ихэнх нь ирэхгүй гэдгийг бид мэддэг. Тэдний ихэнх нь аль эрт аврагдсан хэмээн бодож байгаа гэдгийг бид мэддэг. Лос-Анжелс хотын ихэнх хүмүүс Чөтгөрийн хяналт дор байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Тэд Есүсийн талаар сонсохоор чуулганд ирнэ гэсэн санааг үзэн яддаг! Гэсэн ч бид чуулганд хүмүүсийг авчирахаар гадагш гардаг, хэдий Бурхан аль эрт тэднээс татгалзсан учраас тэд аврагдахгүй бөгөөд тэдний олонх нь хэзээ ч боломжгүй болсон гэдгийг бид мэдэж байдаг. Библи ийнхүү хэлдэг, “Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж... тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ... [Тэд бол] Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй... сайныг үзэн ядагч... Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно.” (Ром 1:26-30; II Тимот 3:3, 4).

Тиймээ, манай хот бүхэлдээ худал хуурмаг, хар тамхи татагчид, сексийн донтонгууд, нийгмийн халамжаар амьдрагчид, гажууд этгээд хүмүүс, Есүс Христийг үзэн яддаг хүмүүсээр дүүрэн байгааг бид мэддэг! Та нараас илүү би эдгээрийг мэднэ. Би энэ бурангуй хотод жаран жилийн турш номлол хийж байна!

Гэсэн ч хаа нэгтээ эдгээр байрнуудын нэгэнд, эдгээр боулингын газруудын нэгэнд, эдгээр сургуулиудын нэгэнд мөн сонгогдсон нэгэн байгааг би мэднэ – эдгээр завхарсан хэдэн мянган бөөн гэмтнүүд цугларсан газруудын нэгэнд Бурханы цорын ганц Хүү Есүс Хрисээр аврагдахаар сонгогдсон тэр залуу эрэгтэй, эсвэл эмэгтэй байгааг би мэдэж байгаа!!! Тэр сонгогдсон хүн нь чамайг гэдэгт би итгэдэг!

Тэгээд уг залуу эсвэл бүсгүй чуулган руу буцан ирээд, Сүнсээр гэрэлтэж, Чөтгөрөөс чөлөөлөгдөж, Загалмай дээр Есүс Христийн урсгасан цусаар угаагдах болно!!!

Цовдлогдсон Нэгэний Цусаар аврагдсан!
   Одоо гэмээс цагаатгагдсан бөгөөд шинэ ажил эхэлсэн.
Эцэгт магтаалыг, Хүүд магтаалыг өргөн дуулцгаая,
   Цовдлогдсон Нэгэний Цусаар аврагдсан!
Аврагдсан! Аврагдсан! Миний гэм бүгд уучлагдаж, нүгэлгүй болсон!
Аврагдсан! Аврагдсан! Би цовдлогдсон Нэгэний Цусаар аврагдсан!
   (“Цусаар аврагдсан”, S. J. Henderson, 1902).

Амен! Бурханыг магтаж байна! Халлелүяа! Би цовдлогдсон Нэгэний Цусаар аврагдсан!

Энэ хүн бол Бурханаар сонгогдсон нэгэн байсан. Тэгээд Дагалдагч нар ирээд түүнийг энэхүү Тамын-үүр хот болсон нүгэлт газраас авсан – яг л бид яваад та нарыг авчирсан шиг! Тэд энэ сохор хүүг Есүс рүү авчирсан! Амен! Хот хараагдаж, шийтгэгдэхээр болсон байсан, гэхдээ сонгогдсон сохор хүүгийн хувьд бол тийм биш юм! Тэд түүнийг Есүс рүү авчирсан!

II. Хоёрдугаарт, залуу хүү сохор байсан.

Тэр бүрэн хараагүй байсан – тэр бол тэрчигээрээ сохор нэгэн байсан! Тэр бол толгойг нь цавчиж байсан ч мэдэхээргүй таг сохор байсан!!! Тэр яаж болохоор тийм сохор байсан! Тиймээ, энэ залуу сохор байсан - СОХОР!

Одоо энд ямар нэг зүйл байна! Энэ нь тэр сохор гэсэн үг, тиймээ! Гэхдээ Шинэ Гэрээнд үүнээс илүү утга байна! Матай Хенри үүнийг “сүнслэг сохор байдал” хэмээн тодорхойлсон. Лукын Сайнмэдээ бидэнд Есүс Исаиа 61:1 дүгээр зүйлийн тунхаглалыг биелүүлэхээр “Сохруудад хараа оруулах” (Лук 4:18) ирсэн гэдгийг хэлдэг.

Есүс сохор залуугын гараас бариад “тосгоноос гаргаад,” (Марк 8:23) явсан. Энэ нь хэрвээ хүмүүс Есүсээр хараа орохыг хүсэж байгаа бол бусад нүгэлтнүүдээсээ тусгаарлагдах хэрэгтэй гэдгийг харуулдаг. Библи ийнхүү хэлдэг,

“Үл итгэгчидтэй буруу буулганд бүү ор... Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай» гэж Эзэн айлддаг. «Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” (II Коринт 6:14, 17-18).

Залуучууд олон удаа аврагдаж, Бурханыг мэдэхийг хүсэж байдаг ч гэмт найз нар – Есүст бууж өгөхгүй тэдгээр найз нараасаа болоод ингэж чаддаггүй. Есүс түүний харааг сэргээхээсээ өмнө энэ залууг “тосгоноос гаргаад” явсанд нь Бурханд талархаж байна. Тэр энэ Тамын орчноосоо гарах хэрэгтэй байсан юм. Гар! Тэндээс гар! Тэр өөрийг нь сохор чигээр нь байлгахыг хүсэмжилж байдаг тэдгээр хорон муу найз нараасаа холдох хэрэгтэй байсан юм! Есүс түүний гараас хөтлөөд “тосгоноос гаргаад” явсан. Хэрвээ энэ залуу Бетсайдад байсан хорон муу найз нартайгаа нөхөрлөлөө хадгалсаар байсан бол аврагдаж чадахгүй байх байсан гэдэгт би итгэдэг!

III. Гуравдугаарт, түүний гэгээ аажмаар ирсэн.

“Тэр нүд уруу нь нулимсны дараа [үгчилбэл, “түүний нүдэн дотор руу нь нулимсан”], түүн дээр мутраа тавиад түүнээс -Чи [ямар нэгэн юм] харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад -Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ.” (Марк 8:23-25). Сургаалт үгс ном үүний талаар сайн тайлбарыг өгдөг,

“Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна” (Сургаалт үгс 4:18).

Юуны түрүүнд чи бол сүнсээр сохор юм. Чи чуулганд ирдэг, гэхдээ ихэнх сонсож байгаа зүйлсээ сайн ойлгодгүй. Тэгээд чи Христ чамд туслах болно гэдгийг ойлгож эхэлдэг. Есүс чамд тусалж магад гэсэн найдвар чамд төрж эхэлдэг. Гэсэн ч чи Түүнийг харж чадахгүй, Түүнийг мэдэрч чадахгүй байдаг. Тэгээд чи “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Еврей 11:1) гэдгийг ухаардаг.

Элч Томас ийнхүү хэлсэн, “Би итгэхгүй.” Тэгээд Есүс ирсэн бөгөөд Томас Түүнийг “Миний Эзэн, Миний Бурхан” хэмээн дуудсан. Есүс Томаст хандан, “Хараагүй хэдий ч итгэсэн тэдгээр хүмүүс ерөөлтэй еэ” хэмээн хэлсэн. Хоёр мянган жилийн турш Есүс “Хараагүй хэдий ч итгэсэн” хэдэн сая хүмүүсийг аварсан.

Жон Каганыг сонсоорой. Тэр ийнхүү хэлсэн, “Би ямар ч амар тайвныг олж чадахгүй байсан. Би яг л үхэж байгаа мэт мэдрэмж төрж байсан... [тэгээд] миний хийх ёстой бүх зүйл бол [Есүст] итгэх юм байна гэдэг нь надад маш тодорхой болсон. Тэгэхэд надад ямарч махбодийн мэдрэмж байгаагүй, надад Христ байгаа гэсэн мэдрэмж надад хэрэггүй байсан! Би зөвхөн Есүс рүү харж байсан! Есүс миний гэмийг угаасан гэдгийг би зөвхөн итгэлээр л мэдэж байсан бөгөөд би бодит баталгаагүй байдал дотор би яаж үүнийг мэдэж байгаадаа гайхаж байсан, гэхдээ... би нухацтай бодсоны дараа би итгэлээ Есүст тавьсан гэдгээ мэдээд амар тайвныг олсон. Есүс бол миний цорын ганц хариулт юм.”

Филип Чаныг сонсоорой. “Би хэзээ ч өөрчлөгдөхгүй хэмээн бодож байснаа санаж байна. Би бүр өөрчлөлт гэдэг ерөөсөө бодит эсэхэд эргэлзэж эхэлсэн... [Тэгээд] Др Химерс Христ байдаггүй тэдгээр хүмүүсийг Сатан хэрхэн сохолж байдаг талаар номлосон. Тэр Сатаны хийдэг аргуудын нэг бол орхигдсон хүний оюун бодол дотор ажилладаг бөгөөд тэднийг өөрт нь заавал баталгаатай мэдрэмж төрөх ёстой хэмээн бодуулахад хүргэдэг хэмээн хэлж байсан. Тэгээд Др Химерс намайг заавал Есүс болон зөвхөн Түүнд итгэх ёстой гэдгийг хэлсэн. Хэн ч, юу ч биш. Яг үүний өмнө [миний бодол] эргэлзээ хийгээд хувийн тунгаан бодолтод автсан байсан... Тэгээд яг тэнд Есүс байсан. Яг тэнд Аврагч намайг Өөрийн гартаа тосон авахаар хүлээж байсан үе байсан! Миний амийг хайрласан тэр нэгэн Есүс рүү харахгүй, гэмээсээ зуурсаар байж би яаж чадах билээ? Би өвдөг сөгдөөд, Есүс Христэд Өөрт нь итэгсэн. Би ямар нэг зүйл мэдрэхийг хүлээгээгүй. Би Сатаны хууралтыг сонсох гэж хүлээгээгүй. Би гэмээсээ цэвэрлэгдэхийн тулд Есүс рүү явах хэрэгтэй болсон. Би хүлээх ёсгүй байсан! Баталгааг эрэн хайсан бодлууд маань алга болсон. Би Есүст итгэсэн. Есүс [Өөрөө] миний баталгаа хийгээд найдвар болсон. Есүс миний гэмийн хүнд ачааг зайлуулсан. Тэр миний гэмийн бичлэгийг Өөрийн Цусаараа арилгасан. Одоо надад “Миний амийг хайрлагч Есүс” дуу санаанд орж байгаа бөгөөд надад Есүс доторх анд найз нар байгаа. Өөрийн цусаараа миний гэмийг уучилсан Өөрийн Хүү Есүсийг өгсөн Бурханд магтаал нь байх болтугай!”

Одоо Есүсийг олон жилийн турш эсэргүүцсэн нэгэн охиныг сонсоорой. Тэр ийнхүү хэлсэн, “Би гэм нүглийн гүн буруутгалд орсон бөгөөд дотроо ямарч найдваргүй байдлыг мэдэрч байсан. Би бараг өдөр бүр залбирч байсан. Би номлолын хуулбарыг өдөр бүр уншиж байсан. Би илүү их мэдрэмж хийгээд илүү их итгэлийг хүлээсээр байсан тул эдгээр нь надад ямар ч тус болоогүй. Би Др Каганд өөрийгөө төөрөгдлийн мананд орсон, тэгээд Есүс рүү ирж чадахгүй байгаа тухайгаа хэлсэн. Др Каган ийнхүү хариулсан, ‘Тэгээд тэр төөрөгдлийн манантайгаа Есүс рүү ирээрэй!’ Намайг өөрчлөгдөхөөс яг өмнөхөн ноён Гриффит ‘Хэрвээ чи илүү сайн болохыг хүлээвэл чи хэзээ ч ерөөсөө ирэхгүй” гэсэн дууг дуулсан.’ Миний мэдрэмж хийгээд [сэтгэл хөдлөл] хэзээ ч баталгаатай байж чадахгүй гэдгийг [би мэдэж байсан,] тиймээс би цаашид эдгээрт итгэж чадахгүй болсон. Би Есүст итгэсэн тэр үед Тэр намайг уучилж, бүхий л гэмээс минь цэвэрлэсэн. Тэр намайг Өөрийнхөө үнэт Цусаар намайг угааж, бүх гэмийг минь цэвэрлэсэн. Есүс намайг Сатанаас чөлөөлж, эрх чөлөөтэй болгосон! Би эцэст нь намайг Там руу илгээж, намайг устгах Сатаны боол болон байснаас намайг хайрлаж, намайг халамжилж байдаг Есүсийн боол байхыг илүүд үзсэн.” Одоо дууны номны 2-ийг гаргаарай. Босоод үүнийг дуулцгаая!

Есүс, миний амийг хайрлагч,
   Намайг Өөрийнхөө далавчаар хучаач,
Хүчит давалгаа бүчин ирэх үед,
   Салхи хүчтэй байсаар байх тэр үед:
Намайг нуугаач, Өө миний Аврагч, нуугаач,
   Амьдралын шуурга арилах хүртэл;
Хоргодох газар руу аюулгүйгээр хөтлөөч;
   Өө, эцэст нь миний сүнсийг аваач!
(“Есүс, миний амийг хайрлагч”, Charles Wesley, 1707-1788).

Одоо сууцгаана уу.

Та нар Есүсээр гэм нүглээ цэвэрлүүлхийг хүсэж байгааг би мэднэ! Есүс чамайг авраасай хэмээн хүсэж байааг чинь би мэднэ! Төгс болхыг бүү хүлээ. Ердөө л Есүс чамайг гэм нүгэл хийгээд хилэнцээс чинь аврахыг л хүлээ. Төгс болгох байдал дараа нь болох болно. Одоо Есүсийн үгсийг сонсоорой. Эдгээр нь Есүсийн өөрийнх нь хэлсэн үгс юм.

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая” (Матай 11:28).

“Хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир.” Та нар орой ор руугаа явах үедээ үргэлж гэм нүгэл хийгээд орхигдсон байдлаа мэдэрдэг. Та нар ор руугаа гэм нүгэлдээ санаа зовсон байдалтайгаар орой ордог. Өнөө орой дахиад л яагаад санаа зовон ор руугаа явах гэж? Есүс ийнхүү хэлдэг,

“Хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Чамд баталгаа хэрэггүй. Чамд амралт хэрэгтэй. Чиний сүнсний төлөөх амралт. Дууны номны 3 дугаар дууг гаргаарай. Үүнийг дуулцгаая.

Би Таны уриалгахан дууг сонсдог,
   Энэ нь намайг Эзэн Тань руу дууддаг
Таны үнэт Цусанд угаалгахаар
   Калвари дээр урссан тэр Цус
Би ирж байна, Эзэн! Одоо Тан руу ирж байна!
   Өөрийн Цусанд намайг угаагаач, намайг цэвэрлээч
Калвари дээр урссан тэр Цус
(“Би ирж байна, Эзэн” Lewis Hartsough, 1828-1919).

Хэрвээ та нар Есүст итгэх талаар бидэнтэй ярилцахыг хүсэлтэй бол ирээд эхний хоёр эгнээд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би ирж байна, Эзэн” (Lewis Hartsough, 1828-1919).


ТЭР ХҮМҮҮСИЙГ ЯВЖ БУЙ МОД МЭТ ХАРСАН!

HE SAW MEN AS TREES WALKING!

Доктор Р.Л Химерс Жр

“Тэднийг Бетсайдад ирэхэд хүмүүс нэгэн сохор хүнийг Түүн уруу авчирч, түүнд мутраа хүргэхийг Есүсээс гуйв. Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс -Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад, нөгөө хүн хараад -Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна гэж хэллээ. Тэгэхээр нь Тэр дахиад мутраа нүдэн дээр нь тавихад тэр хүн анхааралтай харав. Түүний нүд нь засарч, юм бүгдийг сайн харах болжээ” (Марк 8:22-25).

I.   Нэгдүгээрт, хот хараагдсан ч сонгогдсон сохор хүү бол тэгээгүй!
Ром 11:7; Ром 1:26-30; II Тимот 3:3, 4.

II.  Хоёрдугаарт, залуу хүү сохор байсан, Лук 4:18; Марк 8:23;
II Коринт 6:14, 17-18.

III. Гуравдугаарт, түүний гэгээ аажмаар ирсэн, Марк 8:23-25;
Сургаалт үгс 4:18; Еврей 11:1; Матай 11:28.