Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АМИЙГ ХЭРХЭН ХРИСТ РҮҮ ДАГУУЛАХ ВЭ-
ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ!

HOW TO LEAD A SOUL TO CHRIST-
COUNSELING FOR CONVERSIONS!
(Mongolian)

Др Кристофер Л.Каган, Ph.D. (UCLA), M.Div. (Талбот Сургууль), Ph.D. (Кларемонт Дээд Курс) номлолыг бичиж, Рев Жон Самуел Каган номлосон
A sermon written by Christopher L. Cagan, Ph.D. (UCLA), M.Div. (Talbot Seminary), Ph.D. (the Claremont Graduate School), and preached by Rev.John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, August 26, 2018

“Та нар өөрчлөгдөж... болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).


Есүс хүн өөрчлөгдөх ёстой – өөрчлөлттэй байх хэрэгтэй - эс бөгөөс Тэнгэрийн хаанчлалд орохгүй хэмээн хэлсэн. Грек хэлэнд “өөрчлөгдөж” гэдэг үгийг “epistrepho” гэдэг. Энэ нь “эргэх” гэсэн утгатай. Энэ бол нүгэлтний залбирал үйлдэх, эсвэл гараа өргөх тухай дурьдаагүй. Энэ бол нүгэлт хүний шинэ төрөлтөд Бурханаас өгдөг зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. Есүс Никодимд ийнхүү хэлсэн, “Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй” (Иохан 3:3). Мөн дахиад Христ, “Чи дээрээс төрөх ёстой” (Иохан 3:7) гэж хэлсэн. Энэ бол зүрх сэтгэлийн уг үндсээрх өөрчлөлт юм. Библи ийнхүү хэлдэг, “Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна.” (II Коринт 5:17). Энэ зүгээр л нэг нүгэлтний залбирал үйлдэх төдий зүйл биш. Энэ бол өөрчлөлт! Энэ өглөө би та нарт нүгэлтнийг Христ дотор өөрчлөхөөр хэрхэн авчирах талаар зөвлөх болно.

Өөрчлөлт гэж юу вэ? Чи юу тохиолдохыг хүсэж байна вэ? Нүгэлтэнд өөрчлөлт хэрэгтэй болохоос шийдвэр хэрэггүй. Чарльз Финнейгийн (1792-1875) үеэс хойш дэлхий даяарх олон чуулгануудад өөрчлөлтийн оронд “Десишинизм” гэдэг зүйл байр суурь эзлэх болсон. Олон сая хүн шийдвэр гаргасан ч гэсэн өөрчлөгдөөгүй.

Тэгвэл “Десишинизм” гэж юу вэ? Өөрчлөлт гэж юу вэ? Др Каган болон миний аав Др Каган нарын бичсэн Today’s Apostasy гэдэг номонд тодорхойлолт нь байна.

     Десишинизм гэдэг бол хүн урагш гарч ирэх, гараа өргөх, залбирал үйлдэх, сургаальд итгэх, захирагдах амлалт авах, эсвэл өөр ямар нэг хүний гаднах үйлс, түүнтэй адилтгах зүйлс хийх, баталгаа, оюун санааны гайхамшигт өөрчлөлтөд итгэх зэргээр хүн аврал олох итгэл үнэмшил; энэ бол зөвхөн өөрийн өнгөцхөн шийдвэрээр гаргах шийдвэрээр хүн аврагдана гэсэн үнэмшил; эдгээр хүний үйлсийн нэгийг гүйцэтгэх нь хүнийг аврагдсаныг харуулсан гэдэг итгэл үнэмшил юм.
     Өөрчлөлт гэдэг бол Ариун Сүнс орхигдсон нүгэлтнийг зөвтгөж, босгон байгуулахаар Есүс Христ рүү дагуулдаг ажлын үр дүн, бөгөөд Бурханы өмнөх гэмт хүний орхигдсон байр суурийг аврагдсан байдалд аваачих, сүйрсэн аминд тэнгэрлэг амийг хайрлаж, тэгээд өөрчлөлт доторх амьдралд шинэ чиглэлийг буй болгох үйл явц юм. Үр дүн нь өөрчлөлт юм. (Today’s Apostasy, хуудсууд. 17, 18).

Шийдвэр гаргалт гэдэг бол хэн ч, хэзээ ч гэсэн хийж чадах хүний үйл ажиллагаа юм. Өөрчлөлт гэдэг бол хүний амьдрал хийгээд мөнхийн хувь заяаг үүрд өөрчилж байгаа ер бусын үйл явдал юм.

Шийдвэр гаргана гэдэг бол хүнийг өөрчлөлт рүү авчирхаас хавьгүй амархан зүйл юм. Номлогч нь маш олон тооны “шийдвэрүүдийг” тоолохоор авчирч чадна. Чи хаана ч, хэзээ ч шийдвэрүүдийг гаргаж чадна. Чи нүгэлтний залбиралыг хүмүүстэй гэрийнх нь гадаа, нисэх онгоцны буудал дээр, эсвэл хаа нэгтээ хамт хийж чадна. Чи тэднийг тоолж чадах ч гэсэн дахиад хэзээ ч бараг харахгүй байхаа. Тэд шийдвэр гаргадаг ч гэсэн хэзээ ч өөрчлөлтөд ороогүй байдаг.

Өөрчлөлт гэдэг бол ихэнх хүмүүс нь чуулган руу ирэх хэрэгтэй бөгөөд Сайнмэдээг ойлгон Христэд итгэхийн тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй болдог. Зарим хүмүүс өөрчлөгдөхөөсөө өмнө хэдэн сар, бүр заримдаа хэдэн жилийн турш чуулганд явдаг.

Хүмүүсийг Христ руу хөтөлнө гэдэг бол тэр хүмүүс чиний урилгыг хүлээж авсаны дараа чи өөрөө хувиараа тэр хүнтэй гарцаагүй ярих хэрэгтэй болдог. Тэдэнтэй ярьж болохуйц газар өөр газар руу тэднийг дагуулах хэрэгтэй болдог. Тэднийг шууд л автоматаар залбирал руу дагуулах хэрэггүй. Нүгэлтний залбирал хийнэ гэдэг нь Есүст итгэнэ гэдгээс өөр зүйл юм. Гараа дээш өргөх, урагш гарах, эсвэл баптизм хүртэнэ гэдэг нь Есүст итгэнэ гэдэгтээ адилгүй юм. Эдгээр зүйлсийг хийж байгаа нь хүн Есүст итгэсэн гэдгийг батлахгүй юм. Есүст итгэнэ гэдэг зүйл бол өөрөө их ялгаатай, онцгой, ер бусын үйл явдал юм. Есүст итгэнэ гэдэг бол Есүст итгэнэ л гэсэн үг.

Хүнийг Есүст итгэж, жинхэнэ өөрчлөлтөд орох хүртэл нь дагуулна гэдэг бол цаг хугацаа, хичээл зүтгэл, залбирал, Бурханы нигүүлсэл хэрэг болдог үйл явц. Др Химерс болон Др Каган нар гучаас их жилийн турш өөрчлөлтийн талаар хүмүүст зөвлөж байгаа. Энд тэдний сурсан зарим зүйлсийг хуваалцья.

1. Нэгдүгээрт, пасторууд гэмт хүмүүсийг заавал сонсох хэрэгтэй.

Бүү таамагла – үнэндээ бүх евангелист номлогчид ингэдэг – гэмт хүн аль эрт Сайнмэдээг ойлгосон гэж. Та нар заавал тэднийг сонсох ёстой бөгөөд тэр юунд итгэж байгааг нь олж мэдэх хэрэгтэй. Түүний шашны суурь нь юу вэ? Тэр Есүсийн юунд нь итгэдэг вэ? Тэр Христ бол сүнс гэж боддог уу? Христ аль эрт түүний зүрхэнд нутаглаж байгаа гэж боддог уу? Есүс түүнд уурладаг гэж боддог уу? Тэр Тэнгэрийн улс руу явна гэж боддог уу, эсвэл үгүй юу? Түүний юу бодож байдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд дараа нь түүнд үнэнийг үзүүлж, Христийн үнэн рүү дагуулах хэрэгтэй.

Гэмтэн яаж амьдардаг вэ? Христ итгэлийн амийн амьдралаас нь хойш татдаг ямар нэг зүйл – порно, завхайрал, эсвэл гэр бүлийнхний эсэргүүцэл гэх мэт байгаа юм биш биз? Нүгэлтнүүд аврагдахын тулд өөрсдийгөө төгс болгох шаардлагагүй – тэд угаасаа чадахгүй. Гэвч санаатайгаар шаргуу байдлаар Христ итгэхгүй гэсэн гол гэмээсээ тал зуурсан хэн нэгэн байдаг. Үүний оронд тэр өөртөө итгэж байдаг.

Хэрвээ чи тэднийг сонсохгүй бол тэдэнд тусалж чадахгүй. Гэмт хүн яагаад чамтай ярилцахаар ирснийг нь олж мэдэх хэрэгтэй. Тэр Есүс өөрт нь юу хийж өгөөсөө гэж хүсэж байна вэ? Тэр яагаад ирсэн бэ? Нэг хүн ажилтай болохын тулд Есүс рүү ирсэн хэмээн хэлсэн. Гэхдээ энэ бол аврал биш юм! Хэдий Есүс түүнд ажил өгсөн ч гэсэн тэр хүн аврагдаагүй хэвээр л байгаа. Тэгэхээр тэр хүн заавал Есүсийн Цусаар дамжуулан гэм нүглээ уучлуулах хүсэлтэй байх ёстой.

2. Хоёрдугаарт, гэмтнүүд Есүс Христийн тал дээр алдаа гаргадаг.

Гэмтэн Есүсийн талаар юу боддог вэ? Түүнээс “Одоо Есүс хаана байгаа вэ?” гэж асуу. Библи хэлэхдээ Эцэг “Бурханы баруун гар талд” (Ром 8:34) Тэнгэрт Есүс заларч байгаа гэж хэлдэг. Гэхдээ ихэнх аврал аваагүй Баптистууд Есүс аль хэдийн бидний зүрхэн дотор эсвэл агаар мандалт Тэр хөвөөд явж байдаг хэмээн бодож байдаг. Хэрвээ Есүс хаана байгааг мэдэхгүй бол чи Түүн дээр очиж чадахгүй.

Гэмт хүнээс “Есүс гэж хэн бэ?” хэмээн асуу. Олон хүмүүс Тэр бол түүхэн дэх агуу багш нарын нэг, зүгээр л нэг хүн хэмээн боддог. Гэхдээ энэ “Есүс” хэнийг ч аварч чадахгүй. Зарим нь Түүнийг сүнс, эсвэл Есүс бол Ариун Сүнс хэмээн боддог. Гэхдээ Христ бол сүнс биш. Есүс үхлээс амилсаны дараа нь библи ийнхүү хэлдэг,

“Гэвч тэд айн сандарч, сүнс үзэгдэв хэмээн боджээ. Есүс тэдэнд -Та нар юунд зовж, зүрхэнд чинь эргэлзээ төрнө вэ? Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв. Тэр үүнийг айлдаад, тэдэнд Өөрийн гар, Өөрийн хөлийг үзүүлэв. Тэд баярлан, гайхсандаа итгэж ядан байхад нь Есүс тэднээс -Та нарт идэх юм байна уу? гэж асуухад тэд хайрсан загас Түүнд өгөв. Тэр загасыг авч, тэдний өмнө иджээ.” (Лук 24:37-43).

Есүс үхлээс амилсаныхаа дараа юм идэж байсан. Сүнс юм иддэггүй. Сүнсэнд Христэд байсан шиг махбодь хийгээд яс гэж байдаггүй. Мөн сүнс – тэрбайтугай Ариун Сүнсэнд – гэм нүглийг угаах Цус гэж байдаггүй!

Нүгэлтнээс “Есүс чамд уурладаг уу?” гэж асуу. Олон Католикчууд болон бусад хүмүүс Түүнийг маш ууртай гэж боддог. Тэд Шинэ гэрээнд байдаг Есүст бус – харин ууртай “Христэд” итгэж байдаг. Библи Есүс нүгэлтнүүдэд хайртай хэмээн хэлдэг. Тэрээр загалмай дээрх дээрэмчин, завхайрч байгаад баригдсан эмэгтэйг уучилсан. Нүгэлт хүмүүс яаж өөрт нь ууртай байдаг хэн нэгэнд итгэж чадах вэ? Эдгээр буруу ойлголтуудыг засч, нүгэлтнүүдийг жинхэнэ Есүс рүү чиглүүлэх хэрэгтэй.

3. Гуравдугаарт, гэмтнүүд авралын тал дээр алдаа гаргадаг.

Авралын талаар үндсэн гурван алдаатай ойлголт байгаа. Олон гэмтнүүд хэрвээ эдгээр зүйлсийн нэгийг л үйллвэл тэд аврагдах юм шиг боддог – эсвэл хэрвээ тэд эдгээрийн нэгийг л үйлдсээр байвал энэ нь тэдний аврагдсаны баталгаа болно хэмээн боддог. Энд гэмтнүүд Христэд итгэхийн оронд өөр зүйлд итгэдэг гурван үндсэн ойлголт байна.

Биеийн үйлдэл: Баптизм, урагш гарах, гараа өргөх, захирагдах амлалт гаргах, зарим гэм нүглээ хүлээн зөвшөөрөх, (Оюун ухаанаа өөрчлөнө гэдэг бол Библийн дагуух гэмшил биш) эсвэл гэмтний залбирал үйлдэх. Эдгээр хүний ажлууд хэнийг ч аварч чадахгүй юм. Библи, “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу... аварсан юм.” (Тит 3:5).

Оюун бодлын үйлдэл: Зөв бодолтой байх, эсвэл Есүс болон авралын талаарх Библийн баримтуудад итгэх. Нүгэлтнүүд үргэлж л “Есүс миний төлөө загалмай дээр үхсэн гэдэгт нь би итгэдэг” гэж хэлдэг. Гэхдээ хэдэн сая хүмүүс энэ баримтад итгэдэг. Тэрбайтугай Чөтгөр хүртэл Есүс бол Загалмай дээр үхээд амилсан Бурханы Хүү гэдэгт нь итгэдэг. Тэр үүнийг харсан. Библи ингэж хэлдэг, “Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм” (Иакоб 2:19). Гэмт хүн Есүс Христийн баримтад итгэх бус, харин Түүнд Өөрт нь итгэх ёстой.

Сэтгэл хөдлөлийн үйлдэл: мэдрэмж, туршлага, Христээс илүүгээр “баталгаа” эрэн хайх, эсвэл амьдралдаа илүү сайныг мэдрэх. Сэтгэл хөдлөл дээшилж, доошилж байдаг. Хүн бүрд л сайхан бодол болон мэдрэмжүүд байдаг. Мөн хүн бүрд л муухай бодол болон мэдрэмжүүд байдаг. Гэмтэн үүнийг мэдэж байдаг. Түүнд өөрт нь иймэрхүү мэдрэмжүүд байдаг. Хэрвээ чи мэдрэмжиндээ итгэвэл чи өөрийгөө аврагдсан гэдэгтээ итгээд орхигдох болно, орхигдоод тэгээд аврагдана, өөрийн бүх амьдралын турш. Аврал бол зөвхөн Христэд л байдаг, тэрнээс бус мэдрэмжинд байдаггүй. Эртний нэгэн магтуунд ийнхүү хэлдэг,

Миний найдвар Есүсийн цус болон зөвт байдлаас
   Доор өөр юунд ч байгуулагдаагүй.
Би шилмэл зүйлд ч [бодол, мэдрэмжийн суурь] найдаж зүрхлэхгүй
   Харин Есүсийн Нэрэнд бүрэн түшиглэх болно.
Хадан суурь Христ дээр би зогсож байна,
   Бусад бүхий л газар элсэнд живдэг;
Бусад бүхий л газар элсэнд живдэг.
   (“Хадан Суурь” Edward Mote, 1797-1874).

Эдгээр буруу ойлголтуудыг засч, нүгэлтнүүдийн гэмийг Түүний Цусаар уучлуулахаар Есүст Өөр рүү нь чиглүүлэх хэрэгтэй.

Христийг ярьдаг олон хуурамч санаанууд байдаг ч тэд “Түүнийг ямар нэг юмны дор” эсвэл өөр ямар нэг зүйл “дундуур Түүнийг оруулж” байдаг. Зарим хүмүүс хэрвээ чи баптизм хүртвэл Христ дотор авралыг авах болно гэдэг. Энэ нь Христийг усан баптизм “дундуур” болон “доогуур” оруулж байдаг. Олон хүмүүс хэрвээ чи нүгэлтний залбирал хийвэл аврагдах болно гэдэг, энэ залбирал бол Есүст итгэхтэй адилхан гэдэг. Тэгээд тэд хүмүүсийг энэ залбирал үйлдүүлэхээр авчирдаг, тэгээд тэдний маш цөөхөн нь Есүст итгэж аврал авах үед тоолдог. Энэ бол Христийг залбирлын үгнээс “доогуур” болон “дундуур” нь тавьж байгаа зүйл юм. Библи ийнхүү хэлдэг, “Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” (Ефес 2:20), нүгэлтний залбиралын үгс биш юм. Нүгэлтнүүдийг Есүс Христ рүү Өөрт нь чиглүүлэх хэрэгтэй.

Хүмүүс нэг алдаанаас гараад нөгөө алдаа руу явж байгааг би хардаг. Тэд эхлээд мэдрэмжийг хайх байдлаар эхэлдэг. Дараагийн удаад тэд “Надад ямар ч мэдрэмж төрсөнгүй. Би зөвхөн Христ миний төлөө үхсэн гэдэгт нь л итгэж байна.” Гэмт хүн мэдрэмж хайх нэг алдаанаас Христийн талаар баримтад итгэх өөр нэг алдаа руу шилжсэн. Нүгэлтнийг энэ худал хуурмагын боолчлолоос гарган олзолж, түүнийг Христ рүү чиглүүл.

4. Дөрөвдүгээрт, гэмтнүүдэд зүрх сэтгэл дэх гэм нүглийн буруутгал хэрэгтэй.

Гэмтэй хүн зүрх сэтгэлийн гэмийн зэмлэлд орох ёстой. Хүн бүр л ямар нэг байдлаар гэмтэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүн бүр л ямар нэг буруу юм хийсэн учраас л өөрсдийгөө төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би үүний талаар ярих гээгүй.

Би бодит эсвэл тодорхой нэг гэмийн талаарх ойлголтын талаар ярих гээгүй байна. Тиймээ, гэмтэй хүн олон нүгэл үйлдсэн байдаг. Гэхдээ зөвхөн энэ гэмүүдийн талаар бодох нь түүнийг аврахгүй. Хэрвээ чи тодорхой гэм нүглийн жагсаалт дундуур яваад байвал энэ хүн “би эдгээр нүглүүдийг үйлдээгүй, тиймээс би гарцаагүй аврагдах болно” хэмээн бодож магад. Эсвэл тэрээр “Би эдгээр зүйлсийг үйлдэхээ больё, тэгээд энэ нь намайг аврагдсан гэдгийг харуулах болно” гэдэг.

Гэм нүгэл үүнээс маш их гүн явдаг. Хүн бүрт Адамаас өвлөн авсан төрөлх гэм нүгэл дотор нь байж байдаг. Хүн бүр хорон муу зүрхтэй. Библи ингэж хэлдэг, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.” (Иеремиа 17:9). Гэмт хүн бүр л дотроо амин хувиа хичээсэн байдаг. Гэмт хүн бүр л зүрхэндээ Бурханы эсрэг тэрсэлж байдаг. Энэ тодорхой гэмүүдээс бүр илүү гүнзгий байдлаар хүмүүс гэм хийдэг. Тэдний үйлдэж байгаа зүйл нь тэд хэн бэ гэдгээс гарч ирж байдаг. Гэмт хүний хийдэг ямар ч зүйлсээс илүү гүнзгий түүний зүрх сэтгэл, түүний бүх л байгаа байдал нь нүгэлтэй, буруу байдаг. Гэмт хүн өөрийн зүрх сэтгэл дэх нүглээ мэдрэх ёстой. Өөрийнхөө номлолд болон номлолын дараа түүнтэй ярилцах үедээ түүний зүрх сэтгэл дэх гэмийн талаар нь хэлж өг.

Ямаа өөрийгөө хонь болгож чадахаас илүүгээр нүгэлт хүн өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй. Энэ нь тэр орхигдсон нэгэн бөгөөд өөрийгөө аварч чадахгүй гэсэн утгатай юм. Тэрээр өөрөөсөө Христэд итгэж чадахгүй. Зөвхөн Бурхан түүнийг Есүс рүү дагуулж чадна. Христ ийнхүү хэлсэн, “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би тэр хүнийг эцсийн өдөрт амилуулна.” (Иохан 6:44). Үүнийг “Сайнмэдээний хавчуурга” гэж нэрлэдэг – нүгэлтэн Христ рүү ирэх ёстой, гэхдээ тэр үүнийг хийж чадахгүй. Тэр өөрийгөө аврах юу ч хийж чадахгүй. Библи хэлдэг шиг, “Аврал ЭЗЭНээс ирдэг” (Иона 2:9). “Би сүйрсэн тул надад зовлон ирэг!” (Исаиа 6:5) хэмээн Исаиа хэлсэн шиг гэмтнүүд түүнтэй адил байх ёстой. Түүний зүрхэн дэх нүглийг нь харуул. Тэр өөрийгөө аварч чадахгүй гэдгийг нь харуул. Түүнд өршөөл хэрэгтэй гэдгийг нь харуул. Тэгээд тэр Христ рүү ирж магад юм.

5. Тавдугаарт, хэрвээ гэмтэн зүрх сэтгэлдээ гэмийн буруутгалтай бол түүнийг Христ рүү дагуулахыг хичээ.

Надтай ярихаар ирсэн хүн бүрийг би Христ рүү дагуулдаггүй! Зарим хүмүүс зүгээр л сонирхож байдаг. Тэд гэм нүглээсээ өршөөгдөх хүсэлгүй байдаг. Зарим нь зүгээр л бусад хүмүүсийг дагаад хүрээд ирдэг. Зарим хүмүүс гэмийн талаар ямар ч ойлголтгүй, Бурханаас өгсөн ухааралгүйгээр ирдэг. Эргэн тойронд байгаа хүмүүсээ Христэд итгүүлэхээр залбиралд дагуулах нь тэднийг зүгээр л хуурамч өөрчлөлтөд оруулахад л хүргэнэ. Ингэх үед тэр хүн Христэд итгэсэн байж магадгүй юм шиг санагддаг уу?

Манай чуулганы нэгэн охин хэлсэн шиг гэмтэн “өөрийгөө үзэн ядах” байдалд орох ёстой. Тэр заавал “өөрийнхөө төгсгөл рүү ирэх” ёстой. Исаиа “Би сүйрсэн тул надад зовлон ирэг!” (Исаиа 6:5) гэж хэлэх үедээ төгсгөлдөө ирсэн байсан. Тэгээд үүний дараа Христэд итгэх нь үнэхээр амархан байдаг. Тэр ямар нэг юм сурах гэж оролдоогүй. Түүнд өөрийг нь аврах Христ хэрэгтэй.

Гэмтэн Христэд Өөрт нь заавал итгэх ёстой. Нүгэлтнийг Есүс Христ Өөр рүү нь чиглүүлж, Түүний Цусаар гэмийг нь уучлуул. Чи хүнийг зүгээр л “Есүс ээ, би Танд итгэж байна. Өөрийнхөө Цусаар гэмийг минь угаагаач” гэсэн энгийн залбирлаар удирдаж болно. Эсвэл ямар ч залбиралгүйгээр Түүний Цусаар дамжуулан уучлуулахаар Христ рүү эргүүлэн хөтлөх хэрэгтэй. Тэр нүгэлтэн залбирал хийх хэрэггүй. Тэр нүгэлтэн өөрийн оюун бодолдоо Есүсийн дүр төрхийг бүтээх шаардлагагүй. Үгс өөрөө “зөв” гэж байдаггүй. Зарим хүмүүс “зөвт” үгсийг - цээжилж – давтан хэлдэг ч Христэд итгэдгүй. Загалмай дээрх дээрэмчин төгс үгсийг хэлээгүй. Тэр ийнхүү хэлсэн, “Есүс ээ, Та Өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай” (Лук 23:42). Гэхдээ тэр ямар ч найдваргүй гэмтэн гэдгээ мэдэж байсан бөгөөд Христ рүү эргэсэн юм. Энэ маш энгийн зүйл байсан! Эзэн түүнд ингэж хариулсан, “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” (Лук 23:43). Христэд Өөрт нь итгэнэ гэдэг ямар нэг үгс хэлэхээс хамаагүй чухал зүйл юм!

6. Зургаадугаарт, чи гэмтэнтэй ярилцсаныхаа дараа түүнээс хэдэн энгийн асуулт асуу.

Түүнээс “Есүст итгэсэн үү?” гэж асуу. Хэрвээ тэр “үгүй” гэж хэлбэл дахин ярилц. Хэрвээ тэр “тийм” гэж хэлбэл хэзээ Есүст итгэснийг нь асуу. Хэрвээ тэр, “Би Түүнд бүх амьдралаа итгэж байгаа.” Эсвэл “Би Түүнд олон жилийн өмнө итгэсэн” гэж хэлбэл тэр өөрчлөгдөөгүй байна гэсэн үг.

Хэрвээ тэр “Би Христэд дөнгөж сая итгэсэн” гэвэл тэр юу хийснийг нь асуу. Түүний итгэлийн үйлсийг нь өөрөөр нь тайлбарлан хэлүүлэхээр оролдох хэрэгтэй. Хэдий хүмүүс өөрчлөгдөөгүй ч гэсэн “чуулганы үгсийг” сонсон цээжлээд, түүнийгээ эргүүлэн давтаж хэлээд байдаг. Гэмт хүн өөрийнхөө итгэл дотроо юу хийсэн байна? Тэр Христийн талаарх ямар нэгэн юмсад итгэсэн байна уу? Тэр мэдрэмжиндээ итгэсэн байна уу? Эсвэл тэр Христэд Өөрт нь шууд итгэсэн байна уу?

Түүнээс “Есүс Христ чиний төлөө юу хийсэн бэ?” гэж асуу. Хэрвээ тэр хүн Христ Өөрийнхөө Цусаар түүний нүглийг уучилсан талаар ярихгүй, харин өөрийнхөө хувийн бодол, мэдрэмж, сайн үйлсийнхээ талаар ярьж байвал тэр аврагдаагүй байна гэсэн үг!

Түүнээс “Хэрвээ чи өнөөдөр үхвэл Тэнгэрийн улс руу, эсвэл Там руу явах уу?” гэж асуу. Хэрвээ тэр “Тэнгэрийн улс” хэмээн хариулбал яагаад гэдгийг нь асуу. Хэрвээ Бурхан түүнээс яагаад Тэнгэрийн улсад орох ёстой вэ? хэмээн асуувал Бурханд юу гэж хэлэх вэ гэдгийг нь асуу. Хэрвээ тэр хүн сайн үйлсээ, эсвэл Христ болон Түүний Цуснаас өөр ямар нэг зүйлийг ярьж байгаа бол тэр аврагдаагүй байна! Дараа нь түүнээс “Одоогоос нэг жилийн дараа чамд муу бодол санаа байгаад, тэгээд үхвэл чи хаашаа явах вэ?” гэж асуу. Хэрвээ тэр “Там” гэж хариулбал тэр Христэд бус, харин сайн байх байдалд тулгуурласан байна. Тэгээд чи түүнээс “Одоогоос нэг жилийн дараа чи чуулганыг хэзээ ч дахиж ирэхгүйгээр орхиод, хэн эмэгтэй (эсвэл эрэгтэй)-тэй хуримлахгүйгээр амьдарч, түүнтэй секс хийж, өдөр бүр хар тамхи хэрэглэж байвал чи Христ итгэгч мөн үү? биш үү?” хэмээн асууж болно. Хэрвээ тэр “тийм” гэж хариулбал тэр хэзээ ч гэмийн асуудалтай холбогдож байгаагүй бөгөөд одоо ч гэсэн аврагдаагүй байгаа юм.

Түүний зүгээр л “Би Есүст итгэсэн” хэмээн хэлэхэд бус, харин түүний итгэсэн тэр үедээ Есүстэй юу хийсэн гэдгийг тайлбарлуулан асуух нь чухал байдаг. Чи тэр өдөр түүнд тохиолдсон бүх зүйлсийг эсвэл бүх амьдралынх нь түүхийг сонсоход бус, түүний итгэсэн үеийнх нь талаар сонсохыг хүсэх хэрэгтэй. Би тодорхой бодлууд эсвэл мэдрэмжүүдийг ойлгох гэж оролддоггүй. Харин түүний гэмийн мөн чанар хийгээд Христэд Өөрт нь итгэсэн үйлсээр нь Түүний Цусаар энэ гэм нүгэл нь уучлагдсан тэр зүйл заавал байх ёстой гэдгийг анхаардаг. Нэг бүрчлэн туулсан амьдрал нь өөр хүмүүсийн хувьд ялгаатай байж болно. Хүний хэлсэн үгнээс нь түүний жинхэнэ байдал болон үнэн дүр төрхийг би эрэн хайдаг.

Хэрвээ хүн алдаа гаргасан бол түүнийг нь засаад, түүнтэй дахиад ярилцах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн өнөөх алдаагаа дахин дахин гаргасаар байвал тэр өөрчлөгдөх тал дээр нухацтай хандахгүй байна гэсэн үг юм. Бурхан аврал руу хөтлөн дагуулж байгаа тэдгээр хүмүүс номлол хийгээд чиний зөвлөгөөг сонсох болно. Тэдгээр сонсдоггүй хүмүүс нь өөрчлөгдөхгүй юм.

Хэрвээ тэр хүн чамтай ярилцсаныхаа дараа аврагдахаас татгалзан буцаж явбал бүү сэтгэлээр унаарай. Сайнмэдээ анх удаа сонссон хүмүүсээс цөөхөн хүмүүс өөрчлөгддөг, харин ихэнх нь тэгдэггүй. Ихэнх хүмүүс Христэд итгэхээсээ өмнө дахин дахин эргэж буцсаар байдаг.

Хүн бүрийг нэгээс олон удаа шалгах хэрэгтэй. Хүмүүсийг тэр даруйд нь бүү усан баталгаа хий. Тэднийг ядаж нэг жил хүлээ, өнөөгийн чуулганы энэ урвалтын цаг үед хоёр жил хүлээвэл бүүр сайн гэдгийг нь хэлэн гуй. Хоёр эсвэл гурван жил бүр сайн байж магад. Тэдний итгэл чин үнэн гэдгийг мэдэхэд чамд хугацаа өгөх болно. Энэ үеээр чи тэднийг олон аргаар шалгаж болно. Чи түүний чуулганы үйлчлэлээс гадуурх – түүний гэрчлэлийг түүнээс асуу. Чи түүнээс хэдэн долоо хоног эсвэл бүр хэдэн сарын дараа асуу. Христэд итгэдгүй тэдгээр хүмүүс нь хийсэн “гэрчлэлээ” мартдаг бөгөөд нэг эсвэл хоёр жилийн дараа алдаа гаргах болдог. Тэд зүгээр л хийсэн болж “өнгөрөөхийг” хүссэн байдаг, гэвч тэд Есүст итгээгүй байдаг. Зарим нь зарим үгийг цээжлээд, түүнийг давтан эргүүлж хэлдэг, гэвч чи өөр замаар, өөр цагт тэднээс асуувал тэд юу хэлэхээ мэддэггүй, учир нь тэдэнд Есүст итгэсэн хувийн туршлага байдаггүй.

Түүний хандлага, биеэ авч яваа байдлыг хар. Танай чуулганыг орхисон бөгөөд чамайг сонсохоос татгалзсан хүн бол гэм нүгэлт нухацтай ханддаггүй, Христэд итгээгүй хүн гэдгийг нь харуулдаг. Чуулганд болон Христ итгэлийн амьдралд байнга буруу хандлагатай хүн бол гэм нүгэлт нухацтай ханддаггүй, Христэд итгээгүй хүн гэдгийг нь харуулдаг.

7. Долоодугаарт, зөвлөх үйлчлэлийн жинхэнэ тестийг сана.

Зөвлөх үйлчлэлийн жинхэнэ тест гэдэг бол энэ юм: ТЭР ХҮН ӨНӨӨХ ӨДӨР ХРИСТЭД ИТГЭЭГҮЙ БӨГӨӨД ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ БАЙСАН ГЭДГИЙГ НЬ ЧИ ХЭЛЖ ЧАДАХ УУ? ТЭР ХҮНД ЗААВАЛ БУЦАЖ ИРЭЭД АВРАЛЫНХАА ТАЛААР ДАХИАД ЧАМТАЙ ЯРИЛЦАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ НЬ ЧИ ХЭЛЖ ЧАДАХ УУ? Ингэж хийдэг ямар ч пасторыг би мэдэхгүй. Ийм л учраас манай чуулганууд өнөөдөр дүүрэн аврагдаагүй хүмүүс, дээр нь нэмээд Ням гарагийн сургуулийн багш нар, үйлчлэгчид, пасторын эхнэрүүд, мөн пасторууд өөрсдөө орно. Пасторууд урилгыг хүлээж авсан хүн бүрийг залбирал үйлдэхийг шаарддаг. Тэд үүнийг хийдэг, тэгээд тэд баптизмын тоогоо тоолж чаддаг. Тэдний баптизм хүртээсэн тэдгээр хүмүүсийн бараг нэг нь ч аврагдаагүй байдаг. Тэд дахин төрөөгүй учраас чуулгандаа итгэмжит хэвээр үлддэггүй. Тэдгээр хүмүүс бол “замаа орхисон” хүмүүс биш. Тэд өөрчлөгдсөн гэдгийг шалгах цагийг пастор нь хэзээ ч гаргадгүй байсан учраас тэд бол орхигдсон хүмүүс юм. Чи хүнд одоо ч гэсэн аврагдаагүй бөгөөд эргэн ирэх хэрэгтэй гэдгийг нь хэлж чадаж байгаа гэдэг нь чиний үйлчлэлийн жинхэнэ тест юм. Чи яг л “хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан” (Иохан 12:43) хүмүүстэй адилхан байна уу? Эсвэл чи хүмүүс үүнд дуртай байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарч үнэнийг ярьдаг уу?

Энэ бол хэлэх арга: Чи жинхэнэ өөрчлөлтөд итгэдэг үү – Христэд жинхэнэ итгэсний үр дүн бол жинхэнэ Христ итгэгчийн амьдралын үр дүн мөн үү? Хэрвээ чи хүн бүрийг залбиралд дагуулах, эсвэл гараа өргөх, эсвэл картанд гарын үсэг зурах зэргийг шаарддаг бол чи бол “Десишинист” юм.

Та нарын зарим нь жинхэнэ өөрчлөлтөд итгэдэг гэж би найдаж байна. Та нарын зарим нь хүн бүр Христэд итгэж, өөрчлөгдсөн гэдгийг баталгаажуулахаар цаг гаргах хэрэгтэйг ойлгодог гэдэгт би найдаж байна. Үүнийг итгэмжит пастор хийдэг. Итгэмжит хоньчин хоньдынхоо төлөө анхаарал тавьдаг. Танай хүмүүс Христэд итгэсэн бөгөөд өөрчлөгдсөн гэдэгт нь чадах чинээгээрээ анхаарал хандуулах болно гэдэгт чинь би найдаж байна.

ЭНЭ ТАЛААР БИ МАШ ИХ НАРИЙВЧЛАН СУДАЛСАН, ЭНЭ ӨӨРЧЛӨЛТ БОЛ НЭГ ИХ БОДООД БАЙХ ШААРДЛАГГҮЙ ҮНЭХЭЭР ЭНГИЙН ЗҮЙЛ ХЭМЭЭН БОДОЖ БАЙЖ МАГАД. Гэхдээ анагаахын мэргэжилд эх баригчаас хүүхдийг хэрхэн төрүүлэх талаар нарийвчлан мэдэх ёстой зүйлийг шаардахгүй бол яах вэ? Хэрвээ тэд яг нэг зүйлийг хийж, эсвэл гараа угаахгүй, эсвэл төрөх дөхөх үед нь юу хийхээ мэдэхгүй байсан гэх мэтээр байвал яах вэ? Хэрвээ бид сүнсийг төрүүлэхдээ хийдэг шиг хүүхэд төрүүлэх ажилд хандвал хэдэн сая хүүхдүүд ямар ч утгагүйгээр үхэх болно – учир нь яг одоо хэдэн сая сүнснүүд ямарч хэрэгцээгүйгээр үхэж байгаа бөгөөд бид тэдний өөрчлөлтийг баталгаатай болгоход хангалттай цаг зарцуулдаггүй эсвэл ТЭНД ҮҮНИЙГ ЕРӨӨСӨӨ ЗААДАГГҮЙ - Библийн сургууль болон семинаруудаар үүнийг яаж хийхийг заадаггүйн улмаас там руу явж байна!!!

Би Освалд Ж.Смитын үг, Хомер Роүдхийверийн ая “Тэгээд Есүс Ирсэн” дууны үгээс унших гэж байна. Есүс чиний амьдралд ирэхэд Түүний Цус чамайг бүх нүглээс чинь цэвэрлэнэ; Загалмай дээр урсгасан Түүний Цус бол одоо ч гэсэн чиний гэмийг угаах чадалтай. Мөн Есүс чамд мөнхийн амьдрал өгөхөөр үхлээс амилсан. Зөвхөн Есүст итгэ, Тэр чиний гэмийг уучилж, чамд үүр мөнхийн амьдрал өгнө. Өнөө орой 6:15-д та нар буцаж ирээд бидэнтэй хамт оройн хоол иднэ гэдэгт би итгэж байна. Др Химерс “Нэгэн Сохор Есүсээр Эдгэрсэн нь” гэсэн нэртэй сайнмэдээний номлол хийнэ. Өнөө орой 6:15-д буцаж ирээд Др Химерсийн номлол сонссоны дараа оройн хоол хамт иднэ гэдэгт итгэж байна.

Өргөн замын дэргэд нэг гуйлгачин ганцаар сууж байсан,
Түүний нүд нь гэрлийг харж чадахгүй сохор байсан.
Тэр дэвсгэрээсээ зууран сүүдэрт чичрэн байсан.
Тэгээд Есүс ирсэн, харанхуй түүнээс зайлхийг тушаасан.
Есүс ирэх үед соригчийн хүч нуран унадаг;
Есүс ирэх үед нулимс бүр арчигддаг,
Тэр гунигыг зайлуулж, алдарт амиар дүүргэдэг,
Есүс ирээд зогсоход бүх зүйлс өөрчлөгддөг.

Муу сүнснүүд түүнийг гэр болон найзуудаас нь салгасан,
Зовлон зүдгүүр дунд булшнуудад тэр оршиж байсан;
Чөтгөрийн хүч түүнийг эзэмдэхэд тэр өөрийгөө гэмтээсэн,
Тэгээд Есүс ирсэн, хоригдлыг чөлөөлсөн.
Есүс ирэх үед соригчийн хүч нуран унадаг;
Есүс ирэх үед нулимс бүр арчигддаг,
Тэр гунигыг зайлуулж, алдарт амиар дүүргэдэг,
Есүс ирээд зогсоход бүх зүйлс өөрчлөгддөг.

Тиймээс хүмүүсээ өнөөдөр Аврагчийг олох боломжтой,
Тэд тачаал, завхайрал, гэмээ дийлж чадахгүй байсан;
Тэдний шархалсан зүрх нь уйтгар, ганцаардалд үлдээсэн,
Тэгээд Есүс ирсэн, Өөрөө дотор минь оршисон.
Есүс ирэх үед соригчийн хүч нуран унадаг;
Есүс ирэх үед нулимс бүр арчигддаг,
Тэр гунигыг зайлуулж, алдарт амиар дүүргэдэг,
Есүс ирээд зогсоход бүх зүйлс өөрчлөгддөг.
   (“Тэгээд Есүс Ирсэн” Dr. Oswald J. Smith, 1889-1986;
      Аяыг Homer Rodeheaver, 1880-1955).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Тэгээд Есүс Ирсэн” (Dr. Oswald J. Smith, 1889-1986;
Аяыг Homer Rodeheaver, 1880-1955).


АМИЙГ ХЭРХЭН ХРИСТ РҮҮ ДАГУУЛАХ ВЭ-
ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ!

HOW TO LEAD A SOUL TO CHRIST-
COUNSELING FOR CONVERSIONS!

Др Кристофер Л.Каган номлолыг бичиж,
Рев Жон Самуел Каган номлосон

“Та нар өөрчлөгдөж... болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

(Иохан 3:3, 7; II Коринт 5:17)

1. Нэгдүгээрт, пасторууд гэмт хүмүүсийг заавал сонсох хэрэгтэй.

2. Хоёрдугаарт, гэмтнүүд Есүс Христийн тал дээр алдаа гаргадаг,
Ром 8:34; Лук 24:37-43.

3. Гуравдугаарт, гэмтнүүд авралын тал дээр алдаа гаргадаг,
Тит 3:5; Иакоб 2:19; Ефес 2:20

4. Дөрөвдүгээрт, гэмтнүүдэд зүрх сэтгэл дэх гэм нүглийн буруутгал хэрэгтэй, Иеремиа 17:9; Иохан 6:44; Иона 2:9; Исаиа 6:5.

5. Тавдугаарт, хэрвээ гэмтэн зүрх сэтгэлдээ гэмийн буруутгалтай бол түүнийг Христ рүү дагуулахыг хичээ, Исаиа 6:5; Лук 23:42, 43.

6. Зургаадугаарт, чи гэмтэнтэй ярилцсаныхаа дараа түүнээс хэдэн энгийн асуулт асуу.

7. Долоодугаарт, зөвлөх үйлчлэлийн жинхэнэ тестийг сана,
Иохан 12:43.