Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АНХНЫ ЧУУЛГАН ДАХЬ САЙНМЭДЭЭ ТАРААЛТ

EVANGELISM IN THE EARLY CHURCHES
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 19, 2018

“Есүс арван хоёрыгоо дуудаж... хоёр хоёроор нь илгээв” (Марк 6:7).


Эдгээр арван хоёр хүн Есүстэй ердөө л хэдхэн долоо хоног хамт байсан. Гэхдээ төд удалгүй Тэрээр тэднийг тунхаглуулахаар хоёр хоёроор нь илгээв. Есүс бүр тэднийг дуудсан тэр үедээ л “тэднийг тунхаглуулахаар илгээх” (Марк 3:14) зорилготой байсан. Эдгээр эрчүүд хараахан сайн сүнслэгээр өсөөгүй байсныг та нар сайн мэдэж байгаа. Иудас хараахан өөрчлөгдөөгүй, Томас сайнмэдээнд хараахан итгээгүй, хожим Петр Есүсийг Загалмайгаас холдуулахаар оролдох болно гэдгийг та нар сайн мэдэж байгаа. Гэсэн ч Христ тэднийг нэг удаа сайнмэдээ дэлгэрүүлэхээр гадагш явуусан! Петр болон Андрей нарт Есүсийн хамгийн анхны хэлсэн зүйл бол “Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв. Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа” (Матай 4:19-20).

Мөн жил орчмын дараа Христ Өөрийн дагалдагч нараас далан хүнийг дуудаад “тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээв” (Лук 10:1). Одоо босоод Лук 10 дугаар бүлгийг гаргаарай. Босоод хамтдаа 1-3 дугаар зүйл уншья.

“Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж, тэднийг Өөрийн очихоор яваа хот, газар бүрд хоёр хоёроор нь Өөрийнхөө өмнө илгээв. Тэр тэдэнд ийн айлдаж байлаа. -Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа. Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ.” (Лук 10:1-3).

Одоо сууцгаана уу.

Сайнмэдээ дэлгэрүүлэхээр хүмүүсийг хоёр хоёроор нь илгээдэг нь Христийн арга байсан. Өнөөдөр бидний хийх хэрэгтэй зүйл бол яг энэ гэж би боддог. Тэд нар дөнгөж шинэ хүмүүс, хамгийн сайндаа л балчир Христэд итгэгч хүмүүс байсан ч Тэрээр тэднийг шууд л илгээснийг анхаараарай. Тэд тэднийг илгээхээсээ өмнө тэдэнд Библи заахаар хэдэн жил зарцуулаагүй. Үгүй! Тэр тэдэнд ийнхүү хэлсэн,

“Замаараа л яв. Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хурга мэт илгээнэ” (Лук 10:3).

Христ эдгээр туршлагагүй залуу дагалдагч нарт юуны төлөө залбирах ёстойг хэлснийг бас анхаараарай. Тэрээр хоёрдугаар зүйл дээр яг юуны талаар залбирах ёстойг хэлсэн,

“Ургац арвин, харин ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацыг нь хураах ажилчдыг илгээхийг ургацын Эзэнээс гуйцгаа” (Лук 10:2).

Тэр эдгээр туршлагагүй далан залуу дагалдагч нартаа Бурхан ургацын талбай руу маш олон ажилчдыг илгээхийн төлөө залбир хэмээн хэлсэн! Др Жон Р.Райс өөрийнхөө нэгэн сэтгэл хөдөлгөм магтуу дуундаа үүнийг маш сайхан хэлсэн байдаг. Энэ та нарын дууны номны 4 дүгээр хуудсанд байгаа. Босоод дуулцгаая!

Бид Эзэний Ургацын төлөө залбирах хэрэгтэй,
   “Хураагчдыг Таны талбай руу илгээ”
Хураагчид нь цөөхөн байна; Талбай нь
   Цайрч, хатсаар, ургац нь арвин байна.
Би энд байна! Би энд байна! Ургацын Эзэн минь намайг илгээгээч,
   Над руу Өөрийн Ариун Сүнсээ үлээгээч.
Би энд байна! Би энд байна!
   Өнөөдөр хэдэн үнэт амийг аврахаар намайг илгээгээч.
(“Би Энд Байна”, Dr. John R. Rice, 1895-1980).

Хоёрдугаар зуунд агуу теологич Ориген ийнхүү хэлсэн, “Христ итгэгчид дэлхий даяар итгэлийг тараахаар өөрсдийн хүчээр бүхнийг хийдэг.” Христ дэлхий дээрх үйлчлэлийнхээ эцэст ийнхүү хэлсэн,

“Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав. Амен.” (Матай 28:18-20).

Марк библийн эцэст Христ ийнхүү хэлсэн,

“Есүс тэдэнд -Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” (Марк 16:15).

Лук номын төгсгөлд Христ ийнхүү хэлсэн,

“Иерусалимаас эхлээд бүх үндэстэнд Түүний нэрээр нүглийн уучлалын гэмшил тунхаглагдах ёстой” (Лук 24:47).

Иоханы сайнмэдээний сүүл хэсэгт Христ,

“Эцэг Намайг илгээсний адил Би бас та нарыг илгээнэ” (Иохан 20:21).

Христ Тэнгэр рүү буцаад өргөгдөхөөс өмнөх Түүний үгс нь,

“Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв” (Үйлс 1:8).

Эдгээр тушаалууд нь зөвхөн Апостолуудад зориулсан, Христ итгэгч бүр өнөөдөр үүнийг дагах шаардлагагүй хэмээн хэлээд өөрийн чуулганаа хоёр хэсэгт хуваасан нэгэн хүн ч байдаг. Тэр Хайпер-Калвинизм хэмээх нөмрөг дор хүмүүсийг өөртөө дагуулаад цуглаанаас гарч явсан. Гэсэн ч тэндээс ямар ч тусыг олоогүй бөгөөд Есүсийн үгийг гуйвуулан, биелүүлээгүйгээс тэдэнд ямар ч ерөөл байгаагүй.

Спиржеон бол таван-талт Калвинист байсан, гэсэн ч тэр Хайпер-Калвинист байгаагүй. Хэрвээ бид үүнийг харвал энэ хоёрын ялгааг олж харна. Спиржеон ийнхүү хэлсэн,

Өө! Чуулган Аврагчийн тэдэнд хандан хэлсэн эдгээр үсгийг өнөөдөр ч сонсоосой гэдгийг би ямар их хүснэ вэ; Христ бол амьд үгүүд юм гэсэн үгсийг, тэдэнд л зөвхөн өмнө нь хүч чадал байсан биш, харин өнөөдөр ч мөн байгаа гэдгийг. Аврагчийн үүрэг даалгаварууд [тушаалууд] бол насан туршийн үүрэг юм: тэд зөвхөн Элчүүдэд үүрэг тохоогүй байсан, харин бидэнд ч мөн адил өгсөн бөгөөд бүх Христ итгэгчдэд “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж” гэсэн буулгыг даалгасан. Бид Хурганы анхны дагалдагч нарын үйлчлэлээс өнөөдөр чөлөөлөгдөөгүй; өнөөдрийн бидэнд өгөгдсөн даалгаврууд нь тэднийхтэй адилхан хэвээр байгаа бөгөөд бидний Ахмад биднийг тэднээс илүү төгс, түргэн шуурхай байхыг шаардаж байгаа (C. H. Spurgeon, The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1986 дахин хэвлэлт, бүлэг VII, хуудас. 281).

Бидний хүн нэг бүр Др Жон Р.Райс шиг хэлэх болтугай,

Би энд байна! Би энд байна! Ургацын Эзэн минь намайг илгээгээч,
   Над руу Өөрийн Ариун Сүнсээ үлээгээч.
Би энд байна! Би энд байна!
   Өнөөдөр хэдэн үнэт амийг аврахаар намайг илгээгээч.

Оройн Их Зоогын сургаалт зүйрлэлд Есүс ийнхүү хэлсэн, “Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.” (Лук 14:23). Хуримын Найрын сургаалт зүйрлэлд Есүс ийнхүү хэлсэн, “Тиймээс та нар гол гудамжаар явж, тааралдсан болгоноо хуриманд морилон ирэхийг урь" (Матай 22:9).

Иерусалим дахь Есүсийн байгуулсан нутгийн чуулган Түүний сайнмэдээ түгээх тушаалыг үгчлэн биелүүлж байсан. Пентекостын дараах хэдхэн долоо хоногийн дотор тэргүүн тахилч “та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод” (Үйлс 5:28) хэмээн гомдоллож байсан. Үйлс 6:1-ээс бид “Шавь нарын тоо өсөн нэмэгдсээр байсан” гэдгийг уншидаг. Дараа нь Үйлс 12:24-өөс бид, “Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа” гэдгийг хардаг. Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн,

Самаарт, Үйлчлэгч Филип тунхаглахаар явсан талаар Үйлс 8:6 дугаар зүйлээс бид хардаг, “Хурсан олон... түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа.” Тэгээд дахиад 12 дугаар зүйлд, “Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайн мэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй, эмэгтэй олон хүмүүс баптисм хүртэцгээж байлаа.” Бурханы хүч дүүрэн ямар гайхалтай үе бэ, Шинэ Гэрээний үеийн чуулгануудын хувьд хүмүүс аврагдана гэдэг бол энгийн зүйл байсан.
     Үнэндээ, Үйлс 9:31 ингэж хэлдэг, “Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж... Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.”
     Шинэ гэрээний үеийн чуулганууд “өссөөр” байсан гэдэг нь аврагсдын тоо өсөж, чуулганууд томорсоор байсан гэсэн үг. Эдгээр Шинэ Гэрээний үеийн чуулгануудад Христэд итгэгч нар нь чадах чинээгээрээ хүн бүрийг аврахаар, өдөр бүр гэрчлэхээр хичээдэг байсан тул энэ нь энгийн, тогтмол зүйл байсан. (John R. Rice, D.D., Why Our Churches Do Not Win Souls, Sword of the Lord Publishers, 1966, хуудас. 25).

Др Райс цааш нь үргэлжлүүлэн “Хавчлага, харь хүмүүс дунд, хаалттай хүмүүс зэргийг үл харгалзан тэд хүмүүсийг аварсаар байсан... Шинэ Гэрээний чуулгануудын гайхалтай өсөлт нь бараг л бидний оюун бодлоос хэтэрсэн зүйл байсан. Варнокын Протестант Илгээлтүүдийн Түүх хэмээх номондоо нэгдүгээр зууны эцэст Пентекостоос хойш [жаран долоон жил] ойролцоогоор 200,000 Христ итгэгчид байсан гэж өгүүлдэг. Тэрээр гуравдугаар зууны эцэс гэхэд аймшигтай хавчлага хийгээд хэдэн мянган хүний эрүү шүүлтээс үл шалтгаалан ойролцоогоор [8,000,000] Христ итгэгч байсан хэмээн хэлдэг. Тэд Ромын Эзэнт Гүрний хүмүүсийн арван тавны нэг орчим нь одоогоор байсан! [Энэ бол 15 хүн тутмын нэг нь Христ итгэгч байсан гэсэн үг]... Ромын Эзэнт Гүрэн даяар аймшигтай цуст хавчлага өрнөж байхаас үл хамааран. Иерусалимд Стефан, Иакоб хоёр аймшигтайгаар алуулсан, өөр олон хүмүүст ‘үхлийн хавчилт үзүүлэн, эр, эмгүй хүлж шоронд хийж байсан’ (Үйлс 22:4), Паулд хорих ял оноож, түүнийг алахаар оролдож байхаас үл хамааран Иудейчүүд дунд хэдэн мянгаараа аврагдаж байсан. Паул болон бусад хүмүүсийг цаазаар авсан Неро хааны аймшигтай цуст хавчлага; Хадриан, ялангуяа Антонинус Пиус, Маркус Аурелиус, Септимус Северус нарын доорх хавчлагаас үл хамаараад сайнмэдээний гал дүрэлзэн ассаар байсан. Воркмэн ийнхүү хэлсэн,

Хоёр зуун жилийн турш Христ итгэгч болно гэдэг бол маш их золиос, гадуурхагдан хавчигдсан бүлэгт хамаарч, нийтлэг бурангуй ёсны давалгааны эсрэг сэлэх, эрх мэдэлтний доорх хорионд орох, хэзээ ч хамаагүй хоригдох хийгээд маш аймшигтай үхлийн ялаар шийтгэгдэх боломжтой байдалд орно гэсэн үг байсан. Хоёр зуун жилийн турш хүн Христийг дагана гэдэг бол өөрийнхөө эрх чөлөө, амиараа... дэнчин тавих бэлэн байдалд өөрийгөө оруулах тэр төлөөсийг тооцох ёстой болдог байсан. Хоёр зуун жилийн турш Христ итгэлтэй байна гэдэг бол ердөө л гэмт хэрэгтэн болно гэсэн үг байсан” (Rice, адил., хуудаснууд 27-28).

Др Райс ийнхүү хэлсэн, “Хамгийн аймшигтай нөхцөл байдал, хүчтэй үзэн ядалт, хавчлага, ‘хаалттай хаалганууд’ дунд Шинэ Гэрээний Христ итгэгчид сүнсийг аврах гайхамшигтай ажлаа орхигдуулаагүй авч явсаар байсан. Сүнсийг аврах манай чуулгануудын байдлыг яаж Шинэ гэрээний үеийн сургаал хийгээд үйл ажиллагаатай харьцуулах вэ?” (Rice, адил.). “Шинэ Гэрээний чуулганууд хийгээд Шинэ Гэрээний Христ итгэгчдийг өнөөгийн бидний чуулганууд хийгээд Христ итгэгч хүмүүстэй харьцуулж үзвэл аймшигтайгаар, ичгүүртэйгээр унасан байхыг харж болно.” (Rice, адил., хуудас. 29).

Мөн Др Райс ийнхүү хэлсэн, “Зөвхөн бүх хүч чармайлт нь Шинэ Гэрээний сүнсийг аврах байдалтай дүйцдэг... Бидний өрөвдөлтэй төрөлх байдлын хандлага нь дуулгавартай байдлаас салан унаж, гал халуун хүсэлдээ автах, бүлээн байдлыг эрэн хайх, Бурханы ажлыг хийхдээ хайнга хандах зэргээр урсгал даган хөвж байгаа. Нэгэн хуучны агуу дуунд ийнхүү хэлдэг,

Төөрхийг хүсэж байна, Эзэн, Би үүнийг мэдэрдэг
Би хайртай Бурханаа орхихыг хүсэж байна

Тиймээс чуулгануудад дахин дахин хэрэгтэй зүйл бол зүтгэлтэй байдлын сэргэлт, сүнсийг аврах өрөвч байдлын сэргэлт, бидэнд Бурханы хүч байхын төлөөх сэргэлтүүд юм. Чуулганы хувьд бүх хүч чармайлтыг эс тооцон Шинэ Гэрээний загвараас хойшхи сүнсийг аврах замаас өөр арга байхгүй.” (Rice, адил., хуудас. 149-150).

Др Райсын хүн бүр сайнмэдээг тараах ажил хийнэ гэдэг санаа ол “бүтэхгүй” хэмээн хэлэх хүмүүс байгааг би мэдэж байна. Тиймээс зарим нь Хайпер-Калвинизм руу эргэдэг – таван талт Калвинизм биш- харин та нар орхигдсон хүмүүсийн араас явах хэрэггүй гэсэн үзэлтэй Хайпер - Калвинизм руу; Бурхан Христ итгэгчдийн сайнмэдээний ажлыг хийснээр нь бус Өөрийнхөө хүчит нигүүлсэлээр тэднийг авчирах болно. Жорж Вайтфилд, Виллиам Карей, Спиржеон, өөр бусад агуу сүнсийг аврагч хүмүүс бол таван талт Калвинистууд байсан, гэхдээ тэд бол Хайпер – Калвинистууд байгаагүй. Тэд нар бид бүгдээрээ “сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийх” (II Тимот 4:5) хэрэгтэй гэдэгт итгэдэг байсан. Би Өөрчлөгдсөн пастор бүр Рев. Лайн Х.Муррайгын Спиржеон v. Хайпер-Калвинизм (Banner of Truth Trust, 1995) гэдэг номыг уншаасай хэмээн хүсэж байна. Энд дараад үүнийг захиалж болно. Энэ бол чамд сэргэлт өгч, зүрх сэтгэлийг чинь бүлээцүүлж, орхигдсон хүмүүст сайнмэдээ түгээх зүтгэлийг чинь дахин сэргээх гайхалтай ном юм!

Др Райс Христ итгэлт хүмүүсийг сайнмэдээ түгээх ажилд зүрх сэтгэлээ зориул хэмээн шаардаж байсан нь буруу биш. Ихэнх чуулганууд орхигдсон хүмүүсийг дагуулан ирэхэд үр дүнтэй цаг зарцуулахгүй байгаагаас үүдэн сул дорой болж байгаа. Тэд хүмүүст гэмших хангалттай цаг өгөхгүй, Христ Есүс дотор жинхэнэ өөрчлөлтийг амсуулахгүйгээр тэдэнд баптизм хүртээхээс өмнө “шуурхай залбирал” үйлдүүлдэг. Та нар “десишинизм” асуудлын талаар Др Каган бид хоёрын бичсэн Өнөөгийн Урвалт: Манай Чуулгануудыг Десишинизм Хэрхэн Сүйрүүлж байна вэ гэдэг номыг манай сайтаар энд дарж ороод үнэгүйгээр уншиж болно.

Нялх хүүхдийг битгий байнтай ус руу шид! Миний та нарт эш татан танилцуулсан Др Жон Р.Райсийн санаатай би зуун хувь санал нэг байна. Бид анхны чуулгануудын сайнмэдээ түгээх зүтгэлийг дахин авч үзэн тэднийг үлгэр жишээг дагах хэрэгтэй! Бид өөрсдөө орхигдсон хүмүүст сайнмэдээ түгээх ажлаа өргөжүүлцгээе! Хүмүүст баптизм хүртээхэээсээ өмнө чадах чинээгээрээ хүмүүсийг жинхэнэ өөрчлөгдсөн эсэхэд маш анхааралтайгаар хандацгаая! Юуны түрүүнд Христийн тушаалыг санацгаая,

“Зам, хашаа хавиар яв. Гэрээр минь дүүрэн хүн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” (Лук 14:23).

Хоёрдугаар зуунд Ориген ийнхүү хэлсэн, “Христ итгэгчид дэлхий даяар итгэлийг тараахаар өөрсдийн хүчээр бүхнийг хийдэг.” Бүгдээрээ үүнтэй адил зүйлийг хийе! Босоод Др Освалд Ж.Смитийн гайхалтай дууг дуулцгаая – “Дэлгэрүүлцгээе! Дэлгэрүүлцгээе!” Энэ дууны номны 1 дүгээрт байгаа.

Үргэлж бидэнд хүчтэй, сэтгэл хөдөлгөсөн уриа үгийг өгөөч,
Гал дүрэлзэх тулааны дохио биднийг ялалт, эсвэл үхэл рүү дууддаг.
Үг чуулганыг амралтаас сэрээдэг, Эзэний агуу тушаалд хандуулахад
Дайчдаа, дуудлага ирсэн сэрцгээ, Бидний уриа бол дэлгэрүүлцгээе!

Баярт сайнмэдээг Есүсийн нэрээр дэлхий даяар одоо тунхагла;
Энэ үг тэнгэрээр жингэнэж байна: Дэлгэрүүлцгээе! Дэлгэрүүлцгээе!
Үхэж, мөхөж буй хүмүүст Сайнмэдээний нигүүслийн бэлгийг мэдүүл;
Одоо ертөнц харанхуйд байна, Дэлгэрүүлцгээе! Дэлгэрүүлцгээе!
(“Дэлгэрүүлцгээе! Дэлгэрүүлцгээе!” Dr. Oswald J. Smith, 1889-1986;
      Аянд “Ийм байж болох уу?”, Charles Wesley, 1707-1788).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би Энд Байна” (Dr. John R. Rice, 1895-1980).