Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДАГАЛДАГЧИД БОЛОН ЧӨТГӨРҮҮД

DISCIPLES AND DEMONS
(Mongolian)

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр бичиж,
Жон Самуел Каган тунхагласан
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Rev. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, July 22, 2018


Энэ бол Христ Өөрийн Дагалдагч нарыг сургах талаар хийсэн гурав дахь хичээл. Тэднийг сургасан Есүсийг бид дагах үедээ өнөөдөр дагалдагч нарыг хэрхэн сургах талаар бид сурдаг.

Өнөөдрийн манай чуулганууд залуусыг сургахаар оролдож байгаа аргаар Есүс Өөрийн дагалдагчдыг сургаагүй. Есүсийн дагалдагч босгосон аргад бид маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй, учир нь Тэр маш амжилттай байсан бөгөөд манай чуулганууд ихэнхдээ бүтэлгүйтдэг. Өнөөгийн алдаануудын нэг бол бид тэдэнд эхлээд дагалдагч болгохоор сургахаас өмнө тэднийг өөрчлөх гэж оролддог. Гэхдээ Есүс дагалдагч нараа дахин төрөхөөс өмнө гурван жилийн турш Өөрийн дагалдагч нартаа зааж сургасан. (Иохан 20:22; J. Vernon McGee and Thomas Hale үзээрэй). Есүс юу хийсэн болон өнөөдөр бид хийхээр оролдож байгаа зүйл хоёрын гол ялгаа нь энэ юм.

Христийн тэдэнд заасан сэдвүүдэд өөр нэгэн гол ялгаа нь оршиж байдаг. Хамгийн эхэнд Есүс тэднийг дуудаад ийнхүү хэлсэн, “Би та нарыг хүмүүсийн загасчид болгоё” (Марк 1:17) Тэр тэднийг нэг гол зорилгод сургасан – тэднийг бусад хүмүүсийг дагалдагч болгох хэмжээнд хүртэл бэлтгэхэд байсан. Хамгийн эхэнд Есүс тэдэнд хэлсэн зүйл нь Түүний зорилго байсан. Энэ ч гэсэн миний зорилго юм. Өнөөдөр чуулганууд Ням Гарагийн Сургуульд хийдэг шиг Библийн түүхүүдийг та нарт заахаар би энд байгаа юм биш. Миний зорилго бол та нарыг сүнсийг аврагчид болгох, бусдыг Христийн дагалдагч болгон алдагдсан сүнсийг аврахаар авчирдаг хүмүүс болгоход сургах явдал юм. Хамгийн эхэнд Христ үүнийг тэдэнд хэлсэн. (Марк 1:16-20 үзээрэй).

Христийн тэдэнд заасан хоёр дахь зүйл бол Сатан болон түүний чөтгөрүүдтэй хэрхэн харилцах талаар байсан. Марк 1:21-27.

“Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт ороод сургаж эхлэв. Хүмүүс Түүний сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгэн мэт тэдэнд сургаж байв. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй хүн байжээ. Тэр хүн хашхиран -Назарын Есүс ээ! Бид Танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирэв үү? Таныг хэн болохыг, Бурханы Ариун Нэгэн гэдгийг чинь би мэднэ гэв. Есүс түүнийг буруушааж, -Дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унагааж татвалзуулаад, чанга дуугаар орилон түүнээс гарав. Бүгд гайхаж өөр хоорондоо -Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал! Тэр бузар сүнснүүдэд хүртэл тушаахад тэд Түүнийг дуулгавартай дагаж байна гэж ярьж байлаа” (Марк 1:21-27).

Хайгаарай. Христ анхны дөрвөн Дагалдагч нартаа заасан хоёр дахь зүйл бол Түүний хүч чадал Сатан хийгээд түүний чөтгөрүүдээс дээгүүр гэдгийг харуулсан. Шинэчилсэн Библи Судлалд (хуудас 290) ийнхүү өгүүлдэг,

Чөтгөрүүд бол унасан тэнгэрэлчүүд юм... Сатанд үйлчилдэг. Сатаны тэрслэлтэй нэгдсэн тул тэд тэнгэрээс хөөгдсөн... Сатаны армийн чөтгөрүүд олон төрлөөр хууралт болон цөхрөлийг [ашигладаг.] Тэднийг эсэргүүцэх гэдэг бол сүнслэг тулааны тушаал юм. (Ефес 6:10-18).

Шинэ дагалдагчийн чинь хувьд Есүс та нарыг Сатан хийгээд түүний чөтгөрүүдийн талаар мэдээсэй хэмээн хүсдэг. Есүстэй нүүр тулсан хүмүүсийн нэг нь чөтгөрт эзлэгдсэн байсан. Кинг Жемс Библид чөтгөрүүд гэсэн Грек үг нь “бугууд” хэмээн орчуулагддаг. Марк 1:39 үзээрэй,

“[Есүс] бүх Галил даяар синагогуудад нь очиж тунхаглан, бугуудыг зайлуулж байлаа” (Марк 1:39).

Чи Есүсийн дагалдагч болохдоо эргэн тойронд чинь байх чөтгөрүүдийн талаар ойлголттой болох ёстой. Чөтгөрүүд Библиэр өгөгдсөн үнэнийг хүмүүст харуулахгүйн тулд сохолдог. Чөтгөрүүд та нарыг айлгахаар оролдох бөгөөд манай чуулганд ирэхийг чинь болилуулах гэдэг. Чөтгөрүүд чамайг Христэд итгэгч болохоос чинь холдуулахаар хичээх болно. Др Томас Хэйл ийнхүү хэлсэн,

Чөтгөрт эзлэгдэнэ гэдэг бол сэтгэл мэдрэлийн өвчний нэг төрөл биш гэдгийг бид ямагт санах ёстой. Чөтгөрүүд хийгээд ёрын муу сүнснүүд бол тэргүүн чөтгөр болох Сатаны зарц нар юм. Тэд бол хорон муугын ажилчид юм. Тэд хүн рүү орж ирэхдээ тэднийг Сатаны хоригдол болон зарц болгодог. Зөвхөн Есүсийн хүч чадлаар л эдгээр чөтгөрүүд ялагдаж, хүн эрх чөлөөтэй болдог. (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary; Марк 1:21-28 тайлбар).

Хүмүүс хар тамхины хүчирхийлэл, ид шид, Бурханы эсрэг их тэрслэлийн бусад төрлүүдээр чөтгөрт эзлэгдэх болдог.

Хэн нэгэн “Тийм байж,” “Би хар тамхи хэрэглэдгүй, би ямар нэг ид шидийн үйл ажиллагаанд оролцдоггүй, би иймэрхүү зүйлсийг хийдэггүй” гэж хэлдэг. Чамайг гэм нүгэлд ийм гүн ороогүйд би талархаж байна. Гэсэн хэдий ч та нарын оюун санаа “агаарын хүчний ноёрхогчоор” ажиллаж (өдөөгдөж) байдаг. (Сатан; Ефес 2:2). Тиймээс та нарын шинэчлэгдээгүй оюун санаа “агаарын хүчний ноёрхогчоор” өдөөгдөж байдаг.

Хоёр дахь Сатаны хийдэг зүйл бол үнэнийг мэдүүлэхгүйн тулд чамайг сохолдог. II Коринт 4:3-4 сонсоорой.

“Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ.” (II Коринт 4:3-4).

“Энэ дэлхийн бурхан” гэдэг үг нь “энэ үеийн бурхан” хэмээн орчуулагдсан нь илүү дээр байдаг. Сатан бол энэ үеийн бурхан юм. Сатан “үл итгэгчдийн” бодол санааг сохолсон. Та нар би яагаад Христийн Сайнмэдээг ойлгодгүй юм бол хэмээн гайхаж магад. Хариулт нь энгийн – энэ үеийн бурхан [Сатан] чиний бодол санааг сохолсон. Гэхдээ Христ бол Сатан эсвэл түүний ямар ч чөтгөрүүдээс хавьгүй илүү хүч чадалтай. Ийм л учраас Христ Капернаумд тэр чөтгөрийг маш амархан хөөн зайлуулсан. Христ ийнхүү хэлсэн, “Түүнээс гар” гэхэд чөтгөр “түүнээс гарсан” (Марк 1:25, 26).

Хэрвээ чи жинхэнэ Христ итгэгч болон Есүсийн дагалдагч болохыг хүсвэл Христ чиний бодол санаанд байгаа Сатаны хяналтыг зайлуулах шаардлагатай болдог. Нэгэн Хиппи Др Химерст нэг удаа ийнхүү хэлсэн, “Надад тархи суулган шилжүүлэлт хэрэгтэй.” Энэ бол арай хэтэрхий арга байсан. Тэр залууд хэрэгтэй байсан зүйл нь бол Есүсээр өөрийнхөө бодол санааг цэвэрлүүлэх нь байсан. Есүсийн хийдэг арга бол маш энгийн байдаг. Тэр Бурханы Үг – Библиэр чиний бодол санааг угаадаг. Библи “үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэх” (Ефес 5:26) тухай өгүүлдэг. Дуулал 119:130 ийнхүү өгүүлдэг,

“Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг.” (Дуулал 119:130).

Чи Есүсийн дагалдагч болохыг хүсэж байна уу? Энд эхлэх практик арга байна. Унтахаасаа өмнө орой бүр Др Химерсийн номлолыг манай вебсайтаас ороод нэгийг уншаарай. Манай вебсайт бол www.sermonsfortheworld.com. Хэрвээ чи Др Химерсийн номлолуудаас ор руугаа явж унтахаасаа өмнө нэгийг уншивал Библийн эшлэлүүд болон тайлбарууд нь чиний бодол санааг цэвэрлэж, чи удахгүй Есүст итгээд аврагдах болно! Босоод магтан дуу 5, “Библи Үнэнг би мэднэ” дуулцгаая.

Шинэ болон Хуучин гэрээний Библи Бурханаас ирснийг би мэднэ,
   Библи Үнэнг би мэднэ, Хөглөгдсөн, ариун, амьд Үг.
Библи Үнэнг би мэднэ, би мэднэ, би мэднэ;
   Библи Үнэнг би мэднэ, бүх зам дуустал тэнгэрлэгээр хөглөгдсөн.
   
Библи бүхэлдээ үнэнг би мэднэ, миний дотор амар тайвныг өгдөг;
   Өдрөөс өдөрт намайг олж тайвшруулан гэмээс дээр ялалт өгдөг.
Библи Үнэнг би мэднэ, би мэднэ, би мэднэ;
   Библи Үнэнг би мэднэ, бүх зам дуустал тэнгэрлэгээр хөглөгдсөн.

Хэдий дайснууд ичгүүргүйгээр хуучин үгийг үгүйсгэвч шинэ хэвээр,
   Хэлэгдсэн энэ үнэн үргэлж илүү чихэрлэг, Библи Үнэнг би мэднэ.
Библи Үнэнг би мэднэ, би мэднэ, би мэднэ;
   Библи Үнэнг би мэднэ, бүх зам дуустал тэнгэрлэгээр хөглөгдсөн.
(“Библи Үнэнг би мэднэ,” Dr. B. B. McKinney, 1886-1952).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Библи Үнэнг би мэднэ” (Dr. B. B. McKinney, 1886-1952).