Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДОВТОЛЖ БУЙ ҮХЭГСДИЙН ОРНЫ ХААЛГА!

STORMING THE GATES OF HELL!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2018 оны 07 дугаар сарын 8-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, July 8, 2018


Одоо Матай 16:18 дугаар зүйлийг гаргаад эшлэлийн сүүлийн хагасыг үзээрэй. Энэ нь Скотфилд Библи Судлалын 1021 дүгээр хуудсанд байгаа. Есүс ийнхүү хэлсэн,

“Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй” (Матай 16:18б).

Тайлбарлагч Р. С. Х Ленски ийнхүү хэлсэн, “Энэ үгийн цаад санаа нь бол Христийн чуулган руу дайрахаар Үхэгсдийн орны хаалга өөрийнхөө [чөтгөрийн] цэргүүдээ бургилан гаргаж ирэх боловч чуулган үүнд дийлдэхгүй” (Lenski, Матай 16:18б тайлбар). Мэдээж энд эцсийн өдрүүд дэх урвагч чуулгануудыг бус, харин жинхэнэ чуулганы талаар хэлсэн. Урвагч чуулганууд аль эрт чөтгөрийн сүнснүүдэд эзлэгдсэн. Библи үүнийг эш үзүүлсэн байдаг,

“Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг” (I Тимот 4:1).

Хуурамч чуулган дахь Сатан болон түүний чөтгөрүүдийн үйл ажиллагааны улмаас олон хүмүүс Бурханаар өгөгдсөн Библийн үгсийг орхин “итгэлээ орхих“ явдал гарна.

Энэ нь II Тимот 3:1-8-д дүрсэлсэн “эцсийн өдрүүд” дэх хуурамч чуулганыг буй болгодог бөгөөд ихэнх гишүүд нь иймэрхүү байдаг

“Бурханыг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дүртэй ч хүчийг нь үгүйсгэдэг. Чи тэднээс хол бай” (II Тимот 3:4, 5).

Тиймээс библиэс хоёр чуулган байгааг өнөөдөр бид харж болно – хуурамч чуулган болон жинхэнэ чуулган. Доорх амлалтыг Есүс зөвхөн жинхэнэ чуулганд өгсөн.

“Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй” (Матай 16:18б).

Өнөөгийн бидний Америк хуурамч чуулганаар дүүрсэн байна. Хуурамч чуулган нь Лаодик чуулгантай адил бөгөөд Скотфилд тэмдэглэлд “эцсийн байдал дахь урвалт” хэмээн тунхагласан. Өнөөгийн маш олон чуулганууд шиг Лаодик чуулганы урвалтыг Христ ийнхүү тодорхойлдог:

“Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна” (Илчлэлт 3:17).

“Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана” (Илчлэлт 3:16).

Чөтгөрийн сургаалыг сонсох (I Тимот 4:1) болон зөвхөн Христэд итгэгч дүртэй (II Тимот 3:4, 5) байсны улмаас ихэнх евангелист чуулганууд эцсийн өдрүүдийн урвалтын байдалд байна. Др Жон МакАртур энэ талаар их зөв хэлсэн, эдгээр чуулганы гишүүд нь хүсэл тэмүүлэлгүй, “бүлээн, хоёр нүүрт, Христийг мэддэг дүр үзүүлдэг, гэвч Түүнийх биш... эдгээр өөрийгөө хуурсан хоёр нүүртнүүд Христийг [бөөлжүүлдэг.]” Хэдийгээр Др МасАртур Христийн Цусны талаар буруу хэдий ч “өөрсдийгөө хуурдаг хоёр нүүртэн” хэмээн евангелист Христ итгэгч нарын олонхийг маш зөв тодорхойлсон.

Евангелист чуулганууд үнэндээ өөрсдийн бүх залуусаа алдаж байгаа гол шалтгаан бол энэ юм. Жонатан С.Дикерсон Их Евангелийн Уналт (Baker Books) гэсэн гарчигтай ном бичсэн. Тэр жинхэнэ статистик гаргасан. Өнөөдөр залуусын зөвхөн 7 хувь л Христ итгэгч байхыг хүсэж байгаа. Залуу евангелистуудын тоо удахгүй 7 хувиас “4 хувь эсвэл бүр бага болтол - шинэ дагалдагчид нэмэгдэхгүй л бол” унах болно. (Dickerson, хуудас. 144)

Өнөөдөр яагаад чуулганд залуучуудын тоо ийм их уналттай байна вэ? Жон МакАртурын хэлсэн шиг гол шалтгаан нь тэд “өөрсдийгөө хуурдаг хоёр нүүртнүүдийг” чуулганыхаа гол гишүүд хэмээн үздэгтэй холбоотой. Тэд хуучны чуулганыг эргэн тойрон дахь гэмт дэлхийтэй харьцуулаад унжгар, сул дорой, хүч чадалгүй хэмээн үздэгтэй холбоотой! Теологич Др Давид Ф Веллс ч бас адилхан бодолтой. Ийм л учраас тэр Үнэний төлөө орон зайгүй: Эсвэл Евангелист Теологид Юу л Болоод байна даа? (Eerdmans, 1993) гэсэн номоо бичсэн. Алдартай теологич Др Карл Ф.Х.Хенри мөн адил бодолтой байсан. Тэр ийнхүү хэлсэн,

“Бүхэн бүтэн үе [шинэ төрөлтийн] сэргэн мандалтын ойлголтгүйгээр өсөн өндийж байна. Завхарсан нийгмийн тоосонд балмад хүмүүс хутган үймүүлсээр байгаа бөгөөд аль хэдийн эрэмдэг чуулганы сүүдэрт гэтэн явж байна” (Twilight of a Great Civilization, Crossway Books, хуудас 15-17).

“Эрэмдэг чуулган.” Др Карл Ф.Х Хенри евангелист чуулганыг ингэж нэрлэсэн! “Эрэмдэг чуулган.” Мөн агуу номлогч Др Мартин Лойд Жонс “Сүүлийн зуун жилд аймшигтай урвалтууд чуулганд байр сууриа эзлэн өссөөр байна” хэмээн хэлсэн. (Revival, Crossway Books, хуудас. 57).

Үнэндээ бид чуулганууд дахь бүх залуусаа алдсаар байан. Бид “шинэ дагалдагч нарыг төрүүлэх” тал дээр бүрэн уналтад орж байгаа. Др Веллс ийнхүү хэлсэн, “Евангелист [чуулган] өөрийнхөө үндсэн зарчмыг алдаж байна.” Евангелист чуулганууд зөөлөн, сул дорой, өөрт төвлөрсөн, хувиа хичээсэн байдалтай байна – үндсэн дагалдагчид босгох талаар ярих эсвэл дуудахаас айж байгаа. Залуус сонирхохгүй байгаад гайхаад байх зүйл үгүй!

Бид энд та нарыг сул дорой, амиа хичээсэн евангелист болгохоор байж байгаа юм биш. Бид энд та нарыг Есүс Христийн үндсэн дагалдагч болгон дуудахаар энд байгаа юм! Энэ бол манай чуулганы зорилго юм. Бидний зорилго бол Христ доторх өөрсдийнхөө хамгийн өндөр чадвартай залуусыг хүрэхэд нь урамшуулах явдал юм. Бид энд залуусыг Есүс Христ болон Түүний Хаанчлалд алтан медальтай ялагч болгон урамшуулахаар байж байна. Сонгогдсон залуус үндсэн Протестант Христ итгэгч болох дуудлагын төлөө бэлэн байдаг. Хүчирхэг Калвинист Христэд итгэгч байх дуудлагад бэлэн бусчууд нь өөрсдийгөө шахан зайлуулах болно! Есүсийн “Олон хүн дуудагдсан ч цөөхөн нь сонгогдох болно” хэмээн хэлснийг санаарай.

Сайнмэдээнд хойргиших цаг одоо биш. Өнгөрсөн шөнө бид энд чуулгандаа оройн хоол идээд “Христийн Элч Паул” киног үзсэн. “Христийн Элч Паул” кино нь нэгдүгээр зууны Христэд итгэгчид Христийн жинхэнэ дагалдагч байхаар хүнд хэцүү зовлон хавчлага туулж байгааг харуулсан. Өнөөдөр үдээс хойш бид өөр залуусыг үндсэн дагалдагч болгохоор сайнмэдээ тараахаар гадагшаа гарах гэж байна. Христэд дуулгавартай байх тэр цаг ямар сайхан бэ. Христ ийнхүү хэлсэн, “Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир” Есүс Христ биднийг аврахаар цуст загалмай дээр үхсэн. Есүс Христ бидэнд амь өгөхөөр махбодь болон ястайгаар биеэрээ үхлээс амилсан!

Есүс Христ үхлээ амилсаныг би мэддэг. Би үүнийг зөвхөн Амилалтын баяраар бус, харин өдөр бүр мэддэг. Би орой унтахдаа ч үүнийг мэдэж байдаг. Би үүнийг өглөө, бүх л өдрийн турш мэдэж байдаг. “Тэр энд алга – Тэр үхлээс амилсан!” Бурханы үг Христ үхлээс амилсан гэдгийг хэлсэн учраас би мэддэг! Тэрээр хөгшин миний амнаас гарах үгээр дамжуулан чамд очих болно. Тэр чамд очих болно. Тэр чамд – “Би үүрд мөнхөд амьд” хэмээн хэлдэг. Христ амьд учраас Тэр юу хийж чадахыг би мэддэг. Тэр амьд байгаа учраас чи ч мөн адил амьд байна. Тэр үүрд мөнхөд амьд учраас Түүний нигүүлслээр чи ч үүрд мөнхөд амьдрах болно. Жинхэнэ Христийн дагалдагчид төгсгөл гэж байхгүй. Есүстэй хамт маргаашийн гэрэлт мөнх амь руу ирээд бидэнтэй хамт яваараа. Тэр чамайг хэзээ ч унагахгүй! Ирээд энэ чуулганыг Христ болон Түүний Хаанчлалын төлөөх хүчирхэг арми, цэргийн дивиз болгоход бидэнд туслаарай!

Жон Каган одоо 24 настай. Тэр бол Есүсийн дагалдагч. Тэр бол загалмайн цэрэг. Тэр бол Христийн хаанчлал дахь алтан медальтай. Өнөө орой 6:15-д тунхаглах түүний номлолыг би уншсан. Энэ би урьд хожид уншиж байгаагүй үнэхээр сэргэлт өгсөн номлолуудын нэг нь болсон байсан. Ирээд пастор Жон та нарыг сэргээхийг зөвшөөр, тэгээд түүнтэй хамт ирээд энэ чуулганыг Сатан чөтгөрийн хүчний эсрэг Бурханы төлөөх арми, гэрэлт цамхаг болгоцгооё!

Бурханы хүмүүсээ босцгоо! Өчүүхэн зүйлс хийсэн;
Хаадын Хаанд үйлчлэхээр зүрх, сэтгэл, оюун, хүчээ өргө

Бурханы хүмүүсээ босцгоо! Чуулган чиний хийхийг хүлээж байна,
Түүний үүрэгт хүч нь тэнцвэргүй; Бос, тэгээд түүнийг агуу болгооч!
   (“Өө Бурханы хүмүүсээ босцгоо” William P. Merrill, 1867-1954;
      Пастор найруулсан).

Энэ дууны номны 1-д байгаа. Босоод дуулцгаая!

Бурханы хүмүүсээ босцгоо! Өчүүхэн зүйлс хийсэн;
Хаадын Хаанд үйлчлэхээр зүрх, сэтгэл, оюун, хүчээ өргө

Бурханы хүмүүсээ босцгоо! Чуулган чиний хийхийг хүлээж байна,
Түүний үүрэгт хүч нь тэнцвэргүй; Бос, тэгээд түүнийг агуу болгооч!

Одоо сууцгаана уу.

Тиймээ, бид евангелист чуулганууд сул дорой бөгөөд Лаодик чуулган шиг урвалтын байдалд байсан шиг цаг үед амьдарч байна. Тиймээ, үндсэндээ тэд өөрсдийнхөө залуусыг алдаж дуусч байгаа. Тиймээ, тэд өөрсөдтэйгээ хүчээ нэгтгэх залуусыг урамшуулж чадахгүй байгаа. Тиймээ, тэр зөөлөн, залхуутай, сонирхолгүй байдаг. Тиймээ, би та нар шиг залуу байхдаа тэд намайг хэрхэн “унтрааж” байсныг би санадаг. Би тэдний эсрэг Мартин Лүүтэр шиг ариун байдлаар эсэргүүцдэг. Бусад нь Өөрчлөлтийг мартсан. Тэднийг унтахыг зөвшөөр. Яг энд манай чуулганд шинэ Өөрчлөлт байхын төлөө ирээд бидэнд туслаарай! Одоо Өөрчлөлт! Маргааш Өөрчлөлт! Үүрд Өөрчлөлт!

Лаодик чуулганы урвалт дунд Филаделфи чуулган шиг бид байж чадах уу? Филаделфи чуулганд хандан Христ ийнхүү хэлсэн,

“Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй” (Илчлэлт 3:8).

Бид тэр чигээрээ Христийн үндсэн залуу дагалдагчидтай чуулгантай байж чадах уу? Чи магад үүнийг үл гүйцэлдэх зорилго гэж болно. Энэ боломжгүй. Надад ерөнхийлөгчийн үгийг бэлтгэдэг Патрик Ж.Бучананы “үл гүйцэлдэх зорилго бол зөвхөн тэмцэлдэж буй нэгэнд л үнэ цэнэтэй байдаг” гэсэн үг таалагддаг. Өнөө орой 6:15-д буцаж ирээд бидэнтэй хамт оройн хоол идээрэй. Өнөө орой буцаж ирээд пастор Жон Каган та нарыг тулаанд нэгдэхэд уриалахыг зөвшөөрөөрэй – энэ үнэхээр үл гүйцэлдэх зорилго биш юм. Энэ тийм юм шиг санагдаж болно, гэхдээ ялалт бол тодорхой юм. Христ ийнхүү хэлсэн, “Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.” “Түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.” Үхэгсдийн орны хаалга гэдэг бол тамын хаалга юм. Биднй Эзэн Христ үхлээс амилсан учраас үхэгсдийн орны хаалга биднийг дийлэхгүй! Учир нь Тэр амьд тул “Үхэгсдийн орны хаалга” биднийг дийлэхгүй! Амен. Өнөө орой 6:15-д буцаад ирээрэй. Үхэгсдийн орны хаалга биднийг дийлэхгүй.

Би Др Францис А.Счаефферын үгээр эдгээр уриалгаа дуусгана. Др Счаеффер бол агуу теологич, манаай үеийн жинхэнэ эш үзүүлэгч байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Евангелист чуулган бол дэлхийлэг бөгөөд амьд Христэд итгэмжит бус юм... Би чамайг уриалж байна. Би үндсэн Христэд итгэгчдийг дуудаж байна, ялангуяа залуу радикал Христэд итгэгчдийг бидний соёл, нөхцөл байдал, чуулганд буруу сүйтгэл авчирч байгаа зүйлстэй тэмцэлдэхээр хайр дотор зогсох.” (The Great Evangelical Disaster, хуудас. 38, 151).

Босоод магтаал дуу 2 дуулцгаая. Энэ бол Мартин Лүүтэрийн Шинэчлэлийн талаарх магтуу. Хамаг чадлаараа чангаар дуулцгаая!

Хүчирхэг цайз бол бидний Бурхан, хэзээ ч нурахгүй хамгаалалт,
   Үхлийн өвчин тархсан цусан дунд ч Тэр бидний туслагч.
Бидний эртний өшөөтөн одоо ч биднийг зовоохоор ажилласаар;
   Түүний чадвар хүч нь агуу, хэрцгий үзэн ядалтаар тэр зэвсэглэсэн,
Энэ ертөнцөд түүнтэй эгнэх хэн ч үгүй.

Чөтгөрөөр дүүрсэн энэ дэлхий биднийг сүйтгэхээр заналхийлсэн ч
   Бид айхгүй, Бурхан үнэнээр бид ялахыг Тэр хүссэн юм
Аймшигт харанхуйн жонон – Бид түүнээс айн чичрэхгүй;
   Түүний хилэнг бид даван гарна, Өө! түүний мөхөл зайлшгүй,
Ганц жижиг үг л түүнийг унагах болно.

Дэлхийн бүх хүчээс дээгүүр Үг - тэдэнд талархах хэрэггүй - Хэвээр;
   Бидэнтэй хамт буй Түүгээр дамжин Сүнс ба бэлгүүд биднийх
Өмч хөрөнгө хамаатнуудтайгаа явцгаая, энэ хатуу амьдралаар ч;
   Махан биеийг тэд хөнөөж магад: Бурханы үнэн одоо ч хэвээр
Түүний хаанчлал үүрд мөнхөд.
      (“Хүчирхэг Цайз бол Бидний Бурхан” Martin Luther, 1483-1546).

Пастор Жон биднийг залбиралд хөтлөн дагуулаад хоолны төлөө талархал өргөнө үү.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Хүчирхэг Цайз бол Бидний Бурхан” (Martin Luther, 1483-1546).