Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ДАГАЛДАГЧИЙН ДУУДЛАГА

THE CALL TO DISCIPLESHIP
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 07 дугаар сарын 1-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, July 1, 2018

“Тэр тэдэнд бүгдэд нь хандаж — Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” (Лук 9:23-24).


Христ үүнийг хэнд хандаж хэлсэн бэ? Тэнд байсан бүх 12 Дагалдагчид үүнийг хэлсэн. Гэхдээ Тэрээр Марк 8:34-д үүнтэй адил зүйлийг бүх хүмүүст хандан хэлсэн,

“Тэрээр хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаж тэдэнд хандан -Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа үүрч Намайг дага” (Марк 8:34).

Тэгэхээр Есүс үүнийг Өөрийнхөө ирээдүйн дагалдагч нарт -Арван хоёрыг оруулаад бүгдэнд нь хэлсэн ойлгомжтой байна. Есүсийн дагалдагч байна гэдэг өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч, Түүнийг дагах ёстой болдог. Хэрвээ чи үүнийг хийх дургүй байгаа бол жинхэнэ Христэд итгэгч байх боломжгүй – зөвхөн Христэд итгэгч нэр зүүсэн дорой шинэ-евангелистууд л тэгдэг! Есүс ийнхүү хэлдэг, “Чи Миний дагалдагч болохыг хүсэж байна уу? Тэгвэл өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч, Намайг дага.”

Хэрвээ чи үүнээс татгалзвал юу болох вэ? Өнөөдрийн үгийн 24 дүгээрт тодорхой хэлсэн байна,

“Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” (Лук 9:24)

.

Манай чуулганд ирдэг хүмүүс хоёр төрлийн байдаг. Би тэднийг “авагчид” болон “өгөгчид” хэмээн нэрлэдэг. “Авагчид” гэдэг бол чуулганаас ямар нэг зүйлийг “авахаар” ирдэг хүмүүс. “Өгөгчид” гэдэг бол өөрсдийгөө Христийн дагалдагч болгон өгдөг хүмүүс. Чи хувиа хичээсэн хэдэн зуун хүнээр суудлаа дүүргэж чадна. Энэ нь юунд хүргэдэг вэ? Ийм байдал нь иймэрхүү хэдэн зуун хүмүүстэй болсоноор чуулганыг үхүүлэх байдалд хүргэнэ! Тэд бүр Ням гарагийн оройн цуглаанд ирэхгүй байх болно! Тэд бол евангелист “авагчид” юм. Дандаа л авч байдаг хүмүүс бол чуулганыг зөвхөн дээрэмддэг – тэд хэзээ ч чуулганд тус болдоггүй. Тэд хэзээ ч Христийн дагалдагчид болдоггүй! Тэд чуулганд муу нөлөө үзүүлдэг! Иймэрхүү амин хувиа хичээсэн хүмүүсийг авчирахаар бүү аз турш! “Цөөхөн гэдэг бол ихээс хавьгүй дээр”

“Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” (Лук 9:24)

.

Хэн нэг нь “Тэгэхээр энд дэндүү их бууж өгөх – дэндүү их алдах тухай байна” гэж магад. Тэгэхээр тэр бүхнээ алдаад, тэр Там руу явдаг! Есүст найдна гэдэг нь чи өөр юунд ч найдаж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ чи Есүс Христэд бус, өөр ямар нэг зүйлд найдвал чи бүхнээ алдлаа гэсэн үг!

“Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” (Лук 9:24)

.

Би арвандолоон настай байхдаа өөрийгөө “номлолд тушаасан.” Надад хуучны өөрийгөө “номлолд тушаасан” гэдэг үг их таалагддаг. Би үүнийг дахиж сонсохоо болисон. Гэхдээ энэ нь одоо ч гэсэн өмнөх шигээ үнэн хэвээр байгаа. Жинхэнэ номлогч номлолд өөрийгөө “тушаах” хэрэгтэй болдог. Тэр энэ нь тийм амархан биш гэдгийг мэддэг. Тэр их мөнгө үүгээр хийж чадахгүй гэдгийг мэддэг. Тэр дэлхийгээс магтаал хүндэтгэл авахгүй гэдгээ мэддэг. Тэр ирээдүйд туулах бага зэргийн бэрхшээл зовлонгоор туулна гэдгээ мэддэг. Шилдэг номлогчид үүнийгээ мэддэг. Тэд олон жилийг сурахад зарцуулах хэрэгтэй болдог гэдгээ мэддэг – бага цалинтай ажилд орохоор – дэлхийн хүмүүст ямар ч хэрэггүй мэт тэр ажилд орохоор – дэлхийн ихэнх хүмүүст мунхаг харагдах, эсэргүүцэлтэй тулах тэр ажилд.

Би дөнгөж 17 нас өнгөрч байхдаа эдгээр бүх зүйлсийг мэдэж байсан. Би оройгоор дээд сургуулийн диплом авахад найман жилээ зарцуулсан. (өдөрт найман цаг ажиллаж, орой нь сургуульдаа явдаг.) Би оройн ангийн дээд сургуулийн төлбөрөө төлөхөөр долоо хоног бүрийн өдөр бүр 16 цаг ажилласан. Мөн би мастер зэрэг авахаар өөрийнхөө үзэн яддаг сургуульд дахиад гурван жил зарцуулсан. Тэгээд одоо байгаа энэ цуглааныг байгуулахаар дөчин жилийг зарцуулсан. Цаашид би эдгээрийг хийсээр байх уу? Өө, мэдээж! Ямар ч эргэлзэх зүйлгүй!

Би яагаад ийм замаар явсаар байсан бэ? Би өөрийгөө номлолд тушаасан юм. Энэ нь надад маш ойлгомжтой байсан. Хэрвээ би 17 настай байсан бол үүнийгээ дахиад хийх үү? Өө, мэдээж! Гарцаагүй! Ямар ч эргэлзэх зүйлгүй! Би энэ хорон муу цаг үед Бурханаар дуудагдсан номлогч байхад – маш их хангалт байдгийг олж мэдсэн! Хэрвээ надад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөс хүртэх шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэх ажлаас эхлээд - бүх дэлхий дахинд ажиллах боломж байсан ч би ямар ч эргэлзэх зүйлгүйгээр энэ чуулганы пастор байхыг сонгох байсан. Би та нарт үнэнээ хэлж байгааг Бурхан мэднэ! Бас миний хүү Роберт мэднэ.

Манай чуулган уналтад орж байхад эндээ үлдсэн агуу Христэд итгэгчдийг хараарай. Тэд энэ чуулганыг аварсан. Бид тэднийг “гучин ес” хэмээн нэрлэдэг. Тэднийг бүх найз нар нь орхисон. Чуулганы хуваагдлаар – хүн бүр өөрсдийнхөө найз нараас салсан! Энэ нь тийм амархан гэж бодож байна уу? Тэд бусад ямар ч Христ итгэгч нараас илүү ихээр ажилласан гэдгийг би болон – энд байгаа залуус мэднэ. Тэд аравны нэгээс хэтэрсэн, давсан хэмжээгээр – хэдэн мянган долларыг өгсөн. Тэд энэ чуулганыг аврахаар – цуглаан бүрд ирж оролцож, орой нь тасралтгүй ажилласаар байсан. Тэдний олонхийн хүүхдүүд нь замаасаа буцаж, дэлхий рүү явсан. Тэд Есүсийн төлөө энэ чуулганыг авч үлдэхээр маш их зүйлээ алдан зовсон. Хэрвээ тэд Есүсийн төлөө өөрсдийн бүхнээ өгөхдөө харамсаж байсан уу гэж асуу! Тэднээс асуу! Тэднээс асуу! Тэдний олонх нь Есүс Христийн төлөө энэ чуулганыг аврахаар өөрсдийн амьдралаа гаргуунд нь гаргасан. Тэд алдаа хийсэн үү гэж асуу! Тэд дахиад ингэж хийх үү гэж тэднээс асуу. Тэднээс асуугаад үз!

Ноён Прудхоммээс асуу. Тэр усан бассейнтэй хаусаа алдсан. Эхнэр нь үүнийг авсан. Тэрээр бүхэл шөнөжин уйлсан. Нөхөр нь яг л Тамд байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Эхнэр нь өөрийнхөө амьдралыг гаргуунд нь гаргасан! Тэр хэн байсныг та нар мэдэж байгаа. Ноён Прудхомме алдаа хийсэн үү? Тэр бүх зүйлээ алдаж байгаадаа харамссан уу? Тэр Есүсийг дагахаар өөрийгөө үгүйсгээд загалмайгаа үүрсэн амьдралаа харамсалтайгаар эргэн харсан уу? Үгүй, тэр тэгээгүй! Би энэ талаар ярина гэж түүнд хэлээгүй. Би түүнд үүнийг хэлэх шаардлагагүй. Тэр өөрийн сэтгэлийн гүнд “хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” (Лук 9:24) гэдгийг мэддэг. Хатагтай Салазараас асуу! Түүнээс асуугаад үз! Түүний нөхөр нь нас барсан! Тэдний хүүхдүүд явсан. Есүсийг дагахаар загалмайгаа авсандаа харамсдаг уу гэж түүнээс асуу. Би ингэх боломжтой байсан бол түүнээс тэгж асуухгүй. Би түүнээс асуух шаардлагагүй. Тэр үүнийгээ дахин дахин хийхэд бэлэн гэдгийг нь би түүгээр хэлүүлэлтгүй мэднэ. Тэрээр “хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна” гэдгийг мэддэг. Хатагтай Химерсээс асуу. Тэр надтай гэрлээд юу ч хожоогүй! Бидэнд юу ч байгаагүй. Бид ганц өрөөтэй байшинд амьдардаг байсан. Бидэнд тавилга байгаагүй. Бидэнд ТВ байгаагүй. Бид шалан дээр суугаад хэн нэгэн нь бидэнд өгсөн торон дахь тотийг хараад суудаг байсан. Би маш бага цалинтай байсан. Хүн бүр л бидэн рүү дайрдаг байсан. Би нэг чуулганы хуваагдлын дараа дахиад хуваагдах тэр аюул дунд сэтгэл минь урагдаж байсан тэр хүнд цаг үед – эхнэр маань намайг давхар үүрэх шаардлагатай болсон. Одоогийн энэ чуулганыг босгон байгуулахаар миний бяцхан цагаан эхнэрийн туулсан замаар туулах ямар ч залуу охин гэж байхгүй. Тэр амьдралдаа алдаатай сонголт хийсэн үү гэж асуугаарай. Тэр дахиад ингэж хийхэд бэлэн үү гэж түүнээс асуугаарай. Нада тэгж асуух боломж байсан ч гэсэн би тэгэхгүй. Би түүнээс ийнхүү асуух шаардлагагүй! Есүсийн төлөө тэр үүнийг дахиад хийх байсан гэдгийг би мэддэг! Ноён Лийгээс асуугаарай. Тэр Есүсийг дагахаар загалмайгаа үүрсэн учраас түүний эцэг эх нь үүрд мөнхөд түүний эсрэг болсон. Есүсийг дагахаар өөрийн амиа гаргуунд нь гаргасан нь алдаа байсан уу гэж түүнээс асуугаарай. Тэр ямар нэг яншилт эсвэл гомдолгүйгээр дахиад ингэхэд бэлэн гэдгийг би мэддэг. Ноён Матсусакагаас асуу. Тэр цагдаад ажилд орох боломжтой байсан. Тэд түүнийг авахыг хүсэж байсан. Гэсэн ч тэр энэ чуулганд туслах нь боломжгүй гэсэн өөр төлөвлөгөөгөө дагах боломжтой байсан. Тэр энэ чуулганыг аврахаар бидэнд туслахаар цагдаагийн газрын сайхан ажлаа орхиж байсныг би санадаг. Тэр “гучин ес”-ийн нэг байхаар өөрийгөө үгүйсгээд загалмайгаа үүрч байсныг би санадаг. Эрхэм ахан дүүс минь, Бурхан та нарыг ивээг! Та нарын хийсэн бүхнийг би хэзээ ч мартахгүй – Бурхан ч гэсэн! Жон Самуел Каган та нарын үлгэр жишээгээр аврагдсан. Та нар маш их өгсөн, гэхдээ манай чуулганы дараагийн пасторыг хүлээн авсан. Христ дахин ирэх үед “авагч!” бус, “өгөгч” байхын баяр хөөрийг та нар мэдэх болно. Та нар Христийн хаанчлалд Түүнтэй хамт үүрд мөнхөд хаанчлах болно! Жим Еллиот зэрлэг овогт Сайнмэдээг хүргэхээр хичээх үедээ нэгэн тарчлаагчаар алуулсан. Энд Жим Еллиотын хэлсэн үг байна,

“Алдах ёсгүй ашгаа хадгалж чадалгүйгээр өгчихдөг хүн бол тэнэг биш.”

Амен.

Нэгэн залуу Др Каганд “Би одоо мэргэжлийн хүн. Би цаашид чуулганд хоёр цагаас илүү зүйл хийж чадахгүй” гэж хэлсэн. Др Каган, “Др Чаныг юу гэж бодож байна. Тэр бол эмч. Тэр бол мэргэжлийн хүн! Тэр чуулганд цаг наргүй ажилладаг. – дээр нь нэмээд бусдаас илүүгээр цаг наргүй их дээд сургуульд сайнмэдээ тараадаг” хэмээн хариулсан. Тиймээ, Др Чаныг хараарай! Тэр Есүсийн зөв гэдгийг мэддэг - “Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага” (Лук 9:23). Дараа нь Др Каган руу хараарай. Түүнд маш өндөр цалинтай аюулгүй, өндөр ашигтай ажлыг санал болгож байсан – нэг удаа бус, бүр дөрвөн удаа. Тэр энэ бүгдээс татгалзсан. Яагаад? Учир нь тэр Лос-Анжелесийг орхин Нью-Иорк эсвэл Вашингтон руу нүүх шаардлагатай болсон. Тэрээр чуулганы хөнөөлт хуваагдлаас чуулганаа аврахаар эндээ үлдэхийн тулд – хэдэн мянган долларыг орхин – энэ бүх саналаас татгалзсан. Тэр тэнэг байсан уу? Христийн төлөө өөрийгөө алуурчинд тушаасан Жим Еллиотыг сонсоорой. Түүний хэлсэн үгийг өөрийнхөө библи дээр тэмдэглэж аваарай.

“Алдах ёсгүй ашгаа хадгалж чадалгүйгээр өгчихдөг хүн бол тэнэг биш.” (Жим Еллиот, Христийн төлөө зовогч)

Би цааш нь загалмайгаа үүрч, өөрийгөө үгүйсгэсэн “гучин ес”-ийн талаар дахин дахин дурьдаад байж болно – Ноён Сонг, Ноён Менсиа, Ноён Гриффит – хавдарын эмчилгээнийхээ дараа биеэсээ дусал унжуулаад чуулган руугаа өөрийгөө чирэх шахуу ирж байсан. Би түүний цонхийсон царай, хөмсгөнөөс нь хөлс дусаж, уначихгүйн тулд индэрээс бариад байхыг – дуулахыг харж байсан.

Би алт мөнгөнөөс Есүстэй байхыг илүүд үзнэ
   Би хязгааргүй баянаас Түүнтэй байхыг илүүд үзнэ
Би бүхнээс Есүстэй байхыг илүүд үзнэ
   Өнөөдөр энэ дэлхийн өгдөг бүхнээс

Ноён Гриффит тэнэг үү?

“Алдах ёсгүй ашгаа хадгалж чадалгүйгээр өгчихдөг хүн бол тэнэг биш.

Би өнөөдөр Эзэн Есүс Христийн төлөө амьд чуулганыг босгохоор, Есүс Христийг дагахаар өдөр бүр өөрийгөө үгүйсгээд загалмайгаа үүрээд явсан - “гучин ес”-ийг эрэгтэйчүүд бүрээр нь, эмэтгэйчүүд бүрээр нь нэрлээд хэлж болно.

Бид энэ байрны зээлийн гэрээг шатааж байхад би залуусыг зогсоод бод хэмээн хэлж байсан. Бид удахгүй энэ дэлхийг орхино. Хатагтай Роопийн орган хөгжмийг хэн үргэлжлүүлэх вэ? Хэн ноён Роопийн хаалган дээрх хамгаалагчийг хийх вэ? Та нар дундаас хэн нь өдөр шөнөгүй байх тэр байх суурийг эзлэх вэ – та нар дундаас хэн нь өөрийгөө үгүйсгээд Ричард болон Роналд Бландины байрыг авах вэ? Тэд энэ дэлхийг орхих үед цаг наргүй, өдөр шөнөгүй өөрийн амиа алдан байж дэлхийгээс ямар ч шагналгүй тэдгээр ажлуудыг хэн үргэлжлүүлэх вэ? – “Гучин ес” бид бүгдээрээ удахгүй өнгөрөх болно – үүний талаар ерөөсөө бодоогүй залуус төд удахгүй үүнтэй учрах болно. Гал тогоонд хатагтай Күүкийг хэн орлох вэ? Виллие Диксоныг хэн орлох вэ? Та нар түүний хоолыг иддэг. Гэхдээ одоо наян настай хатагтай Виллие Диксоныг орлох залууг та нар дотроос би олж харахгүй л байна. Би эдгээр эрхэм настайчуудыг хэн орлохыг харахгүй л байна! Тэр юу хийдгийг ер нь та нар мэдэх үү? Тэр та нарыг хооллохоор долоо хоногт хэдэн өдрийг зарцуулдаг тийм тэнэг хүн үү? Тэр тэнэг гэж үү?

“Алдах ёсгүй ашгаа хадгалж чадалгүйгээр өгчихдөг хүн бол тэнэг биш.

Залуус та нараас хэн нь ирэх гуч эсвэл дөчин жилд хүч чадалтайгаар энэ чуулганыг үргэлжлүүлэхэд бүхнээ золиослох вэ? Др Каган тэр үед өнгөрсөн байх болно. Түүнийг хэн орлох вэ? Др Чан ч яваад өгнө. Хэн түүний оронд ажиллах вэ? Та нарын ихэнх нь ноён Диксон, эсвэл Рик болон Рон Бландин нарыг орлож чадахгүй! Та нар тэд нэг их чухал биш гэж бодож байгаа, гэвч та нар тэднийг орлож чадахгүй! Энэ нь өөрийгөө золиослохыг шаарддаг. Энэ нь загалмайгаа үүрэх хэрэгтэй болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.” (Лук 9:23, 24).

Бурхан Др Каганыг дуудаж байх үед тэрээр пастор Вурмбрэндийн Христийн төлөө тарчилсан номыг уншдаг байсан. Тэрээр пастор Вурмбрэнд шиг иудей хүн байсан болохоор пастор Вурмбрэндийг хайрлах нь түүний хувьд энгийн зүйл байсан. Тэрээр “Христийн төлөө тарчилсан”-ыг уншихдаа Вурмбрэндийн заасан шиг адилхан золиослолын үнэ цэнэтэй чуулганыг олно хэмээн бодож байсан. Др Каган УКЛА-гийн ойролцоо гудманд намайг номлож байхыг харсан. Тэрээр хүмүүс над руу хашгичиж, юм шидэж байхыг харсан. Др Каган “Энэ миний номлолыг нь сонсохыг хүсэж байгаа хүн мөн байна” хэмээн бодсон. Тэгээд тэр манай чуулганыг хайж олоод ирсэн. Өөр нэгэн орой Др Каган миний “Чи ямар нэг зүйлсийн төлөө шатан дуусах гэж байна. Яагаад Христийн төлөө шатан дуусаж болохгүй гэж?” хэмээн хэлсэнийг сонссоноо надад ярисан.

Тэгэхэд Др Каган ердөө л хорь гаруй насны залуу байсан. Залуу хүн гэхэд ямар их гүн бодолтой байсан бэ! “Чи ямар нэг зүйлсийн төлөө шатан дүрэлзэх гэж байна.” Мэдээж! Хүн бүр л эрт орой хэзээ нэгэн цаг “шатаж дуусах” болно! Та нарын үс унаж эхэлж байна. Нүүрэнд чинь үрчлээ сууж байна. Хамгийн сайхан амьдрал хүн хэцүү байдаг. Дараагийн чиний мэдэж байгаа нэг зүйл бол чи хөгширч байгаа. Тэгээд эцэст нь чи шатаж үгүй болоод үхэх болно. “Чи ямар нэг зүйлсийн төлөө шатан дүрэлзэх гэж байна.” Тиймээ, үнэндээ эдгээр нь бүгдэд тохиолдох болно. Чи шатаж дуусах болно!

Гэхдээ цаашлаад бүр гүн бодрол – “Яагаад Христийн төлөө шатан дуусаж болохгүй гэж?” Бүх үеүдийн турш дахь агуу Христ итгэгч нарт яг ийм бодол байдаг байсан - “Чи ямар нэг зүйлсийн төлөө шатан дуусах гэж байна. Яагаад Христийн төлөө шатан дуусаж болохгүй гэж?” Та нар 31 насандаа “шатаж дууссан” Хенри Мартин (1781-1812) шиг болохыг хүсэхгүйгээр түүний талаар яаж уншиж чаддагыг чинь би мэдэхгүй. Та нар 29 насандаа “шатаж дууссан” Роберт МкЧейны (1813-1843) шиг болохыг хүсэхгүйгээр түүний талаар яаж уншиж чаддагыг чинь би мэдэхгүй. Та нарын зарим чинь тэдний талаар унших, бүр Википедиагаас харахаас ч маш их айдаг. Тэд та нарт нөлөөлөхөөс та нар айж байна уу? Хенри Мартин болон Роберт МкЧейни шиг эр хүмүүс хаана байна вэ? Гладис Айлвард шиг залуу бүсгүйчүүд хаана байна вэ? Бид тэр нэгэн дагалдагч болж тэдэнд арга замыг нь үзүүлэхгүйгээр залуусыг дагалдагч болгоход урамшуулдаг тийм чуулган байж хэзээ ч чадахгүй юм!

Манай хатагтай Коок төрөхөөс нь хорин жилийн өмнө нас барсан нэгэн өвгөнд дурласан. Тэр хүн бол маш баян гэр бүлд төрсөн бөгөөд бүх хөрөнгөө өвлөн авсан. Тэр мөн дэлхийд алдартай хөнгөн атлетикийн тамирчин байсан. Тэгээд тэр Есүсийн дагалдагч болсон. Тэрээр маш хянуур аажмаар өөрийн хөрөнгөө тарааж эхэлсэн. Тэгээд тэ Хятад руу бүр гүн рүү нь мишшионероор явсан. Тэрээр арван дөрвөн жилийн турш эхнэр хүүхдүүдээсээ хол харь хүмүүст сайнмэдээний дуудлагаар явсан. Дараа нь тэр Африкийн гүн рүү явж, шинэ сайнмэдээний талбар нээсэн. Эцэст нь тэр Африкийн гүнд алс хол амиа алдсан. Түүний Христийн төлөөх - карьер болон зовлон шаналал нь ийнхүү дууссан. Түүний гэр орон, гэр бүл нь ч өнгөрөн одсон. Энэ гайхалтай өвгөн амьдралынхаа эцсийн мөчид “Эзэн Есүс Христийн төлөө миний золиосолж чадах ямарч зүйлийг би мэдэхгүй” хэмээн хэлсэн. Манай хатагтай Коок төрөхөөс нь хорин жилийн өмнө нас барсан энэ өвгөнд дурласан. Тэр ингэсэнд нь би их баяртай байгаа. Хэрвээ тэр түүнд дурлаагүй, түүнээс үлгэр дуурайл аваагүй бол тэр хувиа хичээсэн, Сан Фернандогийн хөндийгөөр нэгэн сайн үүлдрийн нэг нохой дагуулсан дунд эргэм насны цагаан арьст эмэгтэйчүүдийн нэг нь байх байсан. Гэхдээ С.Т Студдийн нөлөөгөөр тэрээр Лос-Анжелесийн төвд залуусыг хооллож, асрахаар өчнөөн цагаа зарцуулж байгаа. Хэдэн жилийн өмнө хатагтай Коок нэгэн жижиг жаазанд өөрийнхөө баатар Чарльз Студдийн үгтэй дурсгалыг надад бэлэглэсэн. Би судлалдаа үүнийг өдөр бүр хардаг. Энэ нь,

“Цорын ганц амьдрал,
   Энэ нь удахгүй өнгөрөн одно;
Христийн төлөө хийсэн зүйл л зөвхөн
   Үүрд мөнхөд үлдэнэ.”
      – С. Т. Студд.

Мөн Есүс бид бүгдэд ийнхүү хэлдэг,

“Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ аварна.” (Лук 9:23, 24).

Хэрвээ бид зарим залуусыг аварч, тэднийг Есүсийн дагалдагч болгохоор дасгалжуулахыг хүсэж байгаа бол бид өөрсдөө Христийн дагалдагч залуусаар дүүрэн чуулган байх ёстой! Бүгдээрээ босоод “Таны Төлөөх Их Хайр” магтаал дуу 2-ыг дуулцгаая.

Таны төлөөх их хайр, Өө Христ, Таны төлөөх их хайр!
   Би өвдөг сөгдөн Таныг сонсон залбирч байна;
Энэ миний чин хүсэл: Их хайр, Өө Христ, Таны төлөөх,
   Таны төлөөх их хайр, Таны төлөөх их хайр!

Нэг удаа би дэлхийн жаргалыг хүссэн, амар тайван амралтыг хайж;
   Одоо би зөвхөн Таныг хайж байна, хамгийн шилдгээ өргөж байна;
Энэ л миний бүх залбирал болно: Их хайр, Өө Христ, Таны төлөөх,
   Таны төлөөх их хайр, Таны төлөөх их хайр!

Эцсийн амьсгалаа хураахдаа ч шивнэн Таныг магтах болно;
   Энэ бол миний зүрхнээс өргөх сүүлчийн магтаал байх болно;
Энэ миний залбирал байх болно: Их хайр, Өө Христ, Таны төлөөх,
   Таны төлөөх их хайр, Таны төлөөх их хайр!
(“Таны Төлөөх Их Хайр” Elizabeth P. Prentiss, 1818-1878).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Таны Төлөөх Их Хайр” (Elizabeth P. Prentiss, 1818-1878).