Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХАРИН ӨӨРИЙГ НЬ ХҮЛЭЭН АВСАН БОЛГОНД

AS MANY AS RECEIVED HIM!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 15, 2018

“Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ” (Иохан 1:11-13).


Есүс Иерусалимд байсан. Энэ бол дээгүүр өнгөрөх баярын үе байсан. Олон хүмүү Есүс гайхамшиг үйлдэхийг харсан. Тэд эдгээр гайхамшигийг хараад итгэсэн. Гэхдээ тэд Түүнд итгээгүй. Тэд гайхамшигт нь итгэсэн боловч Түүнд итгээгүй. Тиймээс тэдний итгэл ямар ч хэрэггүй болсон. Тэд надад өнөөгийн олон крисматик хүмүүсийг санагдуулдаг. Тэдний итгэл нь гайхамшиг үйлдэхэд чиглэдэг. Үнэндээ энэ бол “тэмдгүүд” юм. Тэд үргэлж л тэмдгүүд хийгээд гайхамшгуудыг эрэн хайж байдаг. Эдгээр нь иймэрхүү хүмүүсийг авардаггүй.

“Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв. Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.” (Иохан 2:24, 25).

Есүс тэдний зүрх сэтгэл рүү харж чаддаг байсан. Тэд ерөөсөө Түүнд итгэхгүй байгааг мэдэж байсан. Тэд зөвхөн гайхамшигт нь л итгэж байсан. Тэдний тэмдгүүд хийгээд гайхамшигт итгэж байгаа байдал нь тэднийг аврахгүй гэдгийг Тэр мэдэж байсан. “Тэд юунд итгэж байгааг нь Тэр мэдэж байсан.” Тэр “бүх хүмүүсийн” зүрх сэтгэлийг мэддэг. Тэр чиний зүрхийг мэддэг. Тэр та нарыг шинэ төрөлтөөр төрсөн эсвэл үгүй эсхийг мэдэж байдаг. Та нар дахин төрөхөөс өмнө зүрх сэтгэл чинь тэр чигээрээ гэм нүглээр бузарлагдсан байдаг. Библи ийнхүү хэлдэг,

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм...” (Иеремиа 17:9).

Есүс энэ орой хаана байсныг библи бидэнд хэлээгүй. Гэхдээ Никодим гэгч алдартай эрдэмт хүн “Есүс дээр шөнө дунд ирсэн.” (Иохан 3:1, 2) Одоо Иохан 1:11-13 үзье,

“Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.” (Иохан 1:11-13).

Гэмтэн Христийг хүлээн авахад аврал ирдэг. Эдгээр гурван эшлэл Түүнийг хүлээн авах үндсэн зүйлийг харуулдаг. Эшлэл 11 дээр ихэнхи хүмүүс Христийг хүлээн авахгүй болно гэдгийг хэлдэг. Ихэнх хүмүүс Там руу явах болно. Энд ингэж өгүүлдэг,

“Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй” (Иохан 1:11).

Эхэнд хэрэглэгдэж буй “өөрийнхөндөө” гэдэг нь дэлхийн хүн төрөлхтөнийг ерөнхийд нь хэлдэг. Хоёр дахь удаад гарч байгаа “өөрийнхөн” гэдэг нь Иудей хүнийг хэлж байна. Хэдийгээр тэдэнд Түүний талаар эш үзүүлсэн олон хүн байсан ч тэдний ихэнх хэсэг нь өөрсдийнхөө Аврагч болон Эзэн Түүнийг хүлээж аваагүй юм. Ерөнхийдөө Иудейчүүд болон хүн төрөлхтөн хоёул Христийг дэлхийг бууж ирэхэд хүлээж аваагүй – өнөөдөр тэд мөн Түүнийг хүлээн авдаггүй.

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов... Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй” (Исаиа 53:3).

Энэ нь орхигдсон гэмт хүмүүсийг Христ рүү авчирах Бурханы авралын ажлыг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ нь биднийг Иохан 1:12 дахь гол хэсэгт аваачдаг,

“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв” (Иохан 1:12).

Энэ үгнээс бид гурван зүйлийг гаргаж ирж чадна.

I. Нэгдүгээрт, Христийг хүлээн авна гэдэг нь ямар утгатай болохыг би тайлбарлах болно.

Грек хэлэндээ “хүлээн авах” гэдэг үгийг “lambanō.” Гэдэг. Энэ нь “авах,” “зөвшөөрөх,” “олж авах” гэсэн утгатай. Христийг хүлээн аваач хэмээн та нараас гуйж байна. Би та нарыг Христийг зөвшөөрөөч хэмээн гуйж байна. Би та нарыг Христийг олж аваач, Түүнд итгээч, Түүнийг Эзэн болон Аврагчаар хүлээн аваач хэмээн гуйж байна.

Христийг хүлээн авахад та нар библид Түүний талаар бичсэн байдлаар нь Түүнийг хүлээн авах ёстой. Христ бол Иммануел – Бидэнтэй хамт буй Бурхан. Бурхан махан биеэр илэрхийлэгдсэн. Бурханы Аавын цорын ганц Хүү. Хүнтэй адилаар бүтээгдсэн Гурвалын хоёр дахь Хүн. Одоо Тэнгэрт Бурхан Аавын баруун гарт заларж буй Бурхан – Хүн. Тэрээр хүнтэй адилаар онгон Мариагаас мэндэлсэн. Тэр бол үүрд мөнхийн Эзэн – эхлэл хийгээд төгсгөлгүй, Бурханы мөнхийн Хүү. Хэрвээ та нар үүнийг хүлээж авахгүй бол тэнд юуг хүлээж авах вэ? Та нарын гэмийг үүрч чадах, мөн та нарыг гэмээс үүрд мөнхөд аврах цорын ганц Аврагч юм!

Гэхдээ та нар Есүсийг өөрийнхөө Хаанаар хүлээн авахаас нааш та нар Есүсийг хүлээн авч чадахгүй. Тэр чиний амьдралыг удирдах ёстой. Та нар заавал Түүнд бууж өгөх ёстой. Та нар заавал Түүнд захирагдах ёстой. Та нар бие махбодь болон сүнсний хувьд Христээр удирдуулан өөрийгөө өгөх ёстой. Та нар өөрийгөө Түүний хяналтад захируулах ёстой. Та нар Түүнд захируулж, та нарын хүсэл, бодол, найдвар, амь амьдрал Түүний хяналтад байхыг зөвшөөрөх хэрэгтэй. Та нар цаашид “Тэр биднийг захирахгүй байх болно” гэж бүү хэл. Жон Каган “Христэд бууж өг! Христэд бууж өг!” гэж сонссон. Гэвч энэ нь түүнийг залхаасан. Тэр “Есүст бууж өгөхийг” хүсээгүй. Тэр Есүс өөрийг нь хянахыг зөвшөөрхийг хүсээгүй. Гэхдээ Жон зовлонтой байсан. “Есүс миний төлөө цовдлогдсон.. гэвч би Түүнд бууж өгөхийг хүсээгүй. Энэ бодол намайг нураасан...” Энэ үедээ Жон Есүст өөрийгөө өгсөн. Тэр ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө үхүүлэх хэрэгтэй байсан бөгөөд тэгээд Христ надад амийг өгсөн.” Жорж Матесон (1842-1906) үүний талаар сайн хэлсэн. Түүний магтан дуу “Эзэн, намайг Хоригдолоо болгооч” гэдэг нэртэй.

Эзэн, намайг хоригдолоо болгооч, тэгээд би эрх чөлөөтэй болно;
Намайг сэлмээ өгөхийг хүчлээч, тэгээд би байлдан дагуулагч болно;
Би өөрөө чармайн зогсох үед дэлхийн айдаст живсэн;
Өөрийнхөө гарт намайг хориоч, тэгээд миний гар хүчирхэг болно.

Христийг хүлээн авна гэдэг нь Түүнийг өөрийн Аврагч болон өөрийн Хаанаар болгох ёстой гэсэн үг. Та нар заавал Өөрийгөө түүнд өгөх ёстой. Энэ та нарт заавал болох ёстой. Түүний үнэт Цус та нарын гэмийг арилгасан уу? Та нар Түүний Цусанд итгэсэн үү? Энэ нь та нарыг өөрсдийн чинь гэм нүглээс чинь цэвэрлэсэн үү? Түүнийг Хаанаар тооцож өөрийгөө захируулсан уу? Та нар Түүнээс зуурч, өөрийнхөө болгохоор Түүнээс шаардахаас нааш Христийг хүлээн авахгүй юм. Түүнийг “хүлээн авна” гэдэг нь Түүнд “итгэнэ” гэсэн үг – Өөрийн Аврагчаар, Өөрийн Хаанаар зөвшөөрөн Түүнд итгэх юм. Дуулаач ийнхүү хэлсэн шиг, “Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, Чи замдаа сүйрэх болно... Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!” (Дуулал 2:12) Бурханы Хүүг үнс! Бурханы Хүүд захируул! Бурханы Хүүд итгэ! Энэ бол Бурханы Хүүг “хүлээн авах” гэсэн утга юм.

II. Хоёрдугаарт, Түүний Хүүг хүлээн авсан бидэнд Бурханы хүүхэд болох эрхийг өгдөгийг бид олж мэддэг.

“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв...”

Энд гарч буй “эрх” гэдэг үг нь “exousia.” гэсэн үгний орчуулга. Жамиесон Фауссет болон Броунд “Энэ үг нь... эрх мэдэл болон чадварыг харуулдаг. Энд хоёулаа агуулагдаж байгаа” (хуудас. 348). “Бурханы хүүхдүүд” гэдэг нь “Бурханы хүүхэд” (NKJV) хэмээн сайжруулан орчуулагдсан. Христийг хүлээн авна гэдэг нь өөрийнхөө итгэлийг Түүнд өгч, өөрөө Түүнд бууж өгөх юм. Та нар яаж Бурханы хүүхэд болох вэ? Есүс Христийг хүлээн авсанаар.

Намайг хоёр настай байхад манай аав намайг орхисон, тэгээд би дахиад хэзээ ч түүнтэй хамт амьдраагүй. Би том болох үедээ өөрөөсөө ах хөвгүүдээр тохуурхагддаг байсан. Тэд надаар тоглон ийнхүү хэлдэг байсан, “Робертод аав байдаггүй.” Би гарын үсгээ зурж эхэлсэн үеэс энэ нь эхэлсэн. “Роберт Л.Химерс Жр.” Би аавынхаа дараа нэрээ авсан. Би нэрнийхээ ард “хоёр дахь” гэсэн хэсгийг оруулсан нь надад үнэхээр эцэг байсан гэдгийг харуулдаг. Би үүнийг энэ өдрийн төлөө хийдэг. Би хүн бүр намайг аавтай байсан гэдгийг мэдээсэй хэмээн хүссэн! Гэхдээ Бурханыг өөрийнхөө Ааваар хүлээн зөвшөөрөх нь үүнээс илүү чухал юм! Есүсийг хүлээн авсан эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүрт тэдний Эцэг болдог Бурхан байгаа! Хэрвээ энэ орой би энд зогсоод та нарт хандан би АНУ-ын ерөнхийлөгчийн хүүхэд байсан гэвэл та нар надад атаархах байхаа. Гэхдээ би Бурханы хүүхэд гэдгээ хэлэх н үүнээс илүү миний бахархах зүйл юм. Би Есүсийг хүлээн авсан, Есүс надад Бурханы хүү байх, энэ дэлхийг захирдаг Түүний хүүхэд байх эрх мэдэл, хүч чадал өгсөн!

Би бол Хааны хүүхэд,
   Хааны хүүхэд:
Миний Аврагч Есүстэй,
   Би бол Хааны хүүхэд,
(“Би бол Хааны Хүүхэд” Harriet E. Buell, 1834-1910).

Хэрвээ чи Бурханы хүүхэд бол үнэхээр Түүгээр хайрлагдсан нэгэн юм. Хэрвээ чи Бурханы хүүхэд бол “тэнгэрлэг зүйлсийг хуваалцагчид” болон Түүнтэй холбогддог. Хэрвээ чи Бурханы хүүхэд бол Түүн рүү хичнээн орой ч хамаагүй ирж болох бөгөөд Тэр тэнд чамайг хүлээн аваад, хөтлөн дагуулах болно. Жон Каган гайхалтай аавтай. Тэр өөрийнхөө гайхалтай ааваа “миний аав хоёр доктор зэрэгтэй” хэмээн хэлж танилцуулдаг. Гэхдээ би өөрийнхөө Аавын талаар илүү их зүйлийг хэлж чадна! Миний дэлхийн аав маань ахлах сургууль ч төгсөөгүй. Гэхдээ миний тэнгэрлэг Аав бол дэлхий ертөнцийн Хаан юм.

Миний Аав бол хауснууд, газартай баян,
   Тэр мутартаа дэлхийн баялгийг атгаж байдаг!
Бадмааргыг, алмазыг, мөнгийг, алтыг ч,
   Түүний авдарууд дүүрэн, Тэр үгээр хэлшгүй баян.
Би бол Хааны хүүхэд, Хааны хүүхэд:
   Миний Аврагч Есүстэй, Би бол Хааны хүүхэд.

Надад миний дээд сургууль эсвэл библийн сургуулийн төлбөрийг төлөх, эсвэл шинэ машин авахад туслах дэлхийн аав байгаагүй. Гэсэн ч надад “Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор [намайг] хэрэгтэй бүхнээр хангах” (Филиппой 4:19) Тэнгэрлэг Аав байгаа. Надад “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна.” (Филиппой 4:13) гэсэн амлалтыг өгсөн Тэнгэрлэг Аав байгаа. Бүх л алдар, магтаал, хүндэтгэл нь намайг хүчирхэгжүүлэгч Хаан, миний амьдралын турш дахь хэрэгцээг минт хангагч миний Эцэгт байх болтугай. Миний намтар дотор Др Каган ийм зүйлийг хэлсэн байгаа,

      Энэ бол бүдэрч, цөхөрч, шархалж байсан нэгэн хүн маш их саад бэрхшээлийг даван туулж, өөрийгөө тэнхэрүүлсэн нь Есүс Христ ч гэсэн ийм хүмүүст бас тусалж чадна гэдгийг өөрөөрөө харуулсан түүх юм!
      Тэрээр агсан согтуу тавидаг дампуурсан гэр бүлд өсөж торнисон – гэхдээ хэдэн мянган хүний амьдралыг өөрчлөгч хүн болсон. Тэр дээд сургуульдаа тэнцээгүй – гэхдээ хичээсээр гурван доктор зэрэг авч, 17 ном бичсэн хүн болсон. Тэр гадаадад мишионер болохоор хичээсэн ч бүтэлгүйтсэн – гэхдээ дэлхий даяар хүмүүсийг хүчирхэгжүүлэгч эх сурвалж болон буцаж ирсэн!
      Хэн нэгэн ийм үед бууж өгөх байсан бол Др Химерс Лос-Анжелес хотын төвд хорин үндэстэн ястан бүхий хүмүүсээс бүрдсэн гайхалтай чуулганыг тарисан бөгөөд дэлхийн хязгаар хүртэл очсон дэлхий дахины хэмжээнд ажиллах үйлчлэлийг буй болгосон...
      Энэ бол бүх л айдсын эсрэг – боломжгүй зүйлийг биелүүлэн босч ирсэсн Др Р.Л Химерс Жр-ийн амьдралын түүх юм. Би түүнтэй ойрхон дөч гаруй жилийн турш хамт ажилласан учраас мэдэж байна.
       – Др Кристофер Л.Каган.

Би бол Хааны хүүхэд юм!

Залуусаа, итгэл найдвараа Есүс Христ дээр тавь. Христийг хүлээн аваарай, Тэр та нарт Бурханы хөвгүүд, охидууд болон эрхийг өгөх болно. Тэр миний амьдралыг том хаус, гайхалтай чуулганд пастор хийх, гайхалтай гэргий, хоёх сайхан хөвгүүн, мөн хоёр өхөөрдөм ач охидтой хамт ерөөсөн. Би бол Хааны хүүхэд юм!

Хэрвээ та нар Христийг хүлээн авч, Түүний төлөө амьдарвал Тэрээр дэлхийг гайхах хүртэл нь төрөл бүрийн аргаар та нарын амьдралыг ерөөж чадна – та нар ч гэсэн Хааны хүүхэд болох болно. Тэгээд та нар ийнхүү дуулах болно,

Би бол Хааны хүүхэд,
   Хааны хүүхэд:
Миний Аврагч Есүстэй,
   Би бол Хааны хүүхэд,

“Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв. Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.” (Иохан 1:11-13).

III. Гуравдугаарт, бид Христийг хүлээн авахад Бурхан бидэнд шинэ төрөлтийг өгдөгийг бид олж мэддэг.

“Тэд цусаар биш, махан биеийн хүслээр ч биш, хүний хүслээр ч биш, харин Бурханаар төрөгсөд билээ.” (Иохан 1:13).

Энэ номлолын үндсэн санаа хийгээд дүрслэлийг би “Номлогчдийн Хаан” агуу Спиржеоноос авсан гэдгийг та нарт хэлэх ёстой. Эзэн Есүс Христэд итгэдэг хүн бүр дахин төрсөн юм. Зарим теологч нар итгэл эсвэл дахин өөрчлөлт хоёрын – аль нь эхнийх вэ гэдэг дээр гайхацгаадаг. Би Спиржеонтой санаа нэг байгаа. Тэр итгэх хийгээд өөрчлөгдөх хоёр нь “зайлшгүй нэг дор болно” хэмээн хэлсэн. Өөрчлөлт гэдэг бол шинэ төрөлтийн тухай теологын үг юм. Спиржеон ийнхүү хэлсэн, “Хэрвээ би Есүс Христэд итгэвэл Би өөрчлөгдсөн, эсвэл өөрчлөгдөөгүй хүн Эзэн Есүс Христэд хэзээ ч итгээгүй гэж үү хэмээн асуух шаардлагагүй юм; хэрвээ өөрчлөгдсөн би Есүст заавал итгэх ёстой бол түүний хувьд гэм нүгэлдээ үхсэн хэвээр байна гэдэг нь тодорхой... Итгэлийн үйлс нь хүн өөрчлөгдсөн гэдгийг харуулж байдаг.”

Бид Христ итгэгч шиг дахин төрөөгүй. Бид хэзээ ч “хүний хүслээр” төрдөггүй. Энэ дэлхий дээрх хамгийн агуу Христ итгэгч хүн ч гэсэн биднийг шинээр бүтээж чадахгүй. Бид “махан биеийн хүслээр” дахин төрөөгүй. Бид өөрсдийнхөө чөлөөт хүслээр төрөөгүй. Хүмүүний хүсэл нь дахин төрөлтийг буй болгох хүч чадал байхгүй. Бид заавал дээрээс дахин төрөх ёстой. Ариун Сүнс бидэн рүү нэвтэрч биднийг шинэ бүтээл болгодог хүч чадал нь болж байдаг.

Хаана Есүст итгэх итгэл байна тэнд шинэ амь байх болно. Хаана итгэл үгүй байна тэнд амь гэж байхгүй. Хэрвээ та нар Есүс Христэд итгэсэн бол та нар “хүний хүслээр бус, харин Бурханаар” дахин төрсөн юм. Би та нараас энэ асуултыг асуух ёстой – Та нар Христийг хүлээн авсан уу? Тийм эсвэл үгүй. Та нар Есүс Христийг хүлээн авсан уу? Та нар зөвхөн Түүнд итгэдэг үү? Та нар ийнхүү хэлдэг үү,

Хадан суурь Хрис дээр би зогсдог,
Бусад бүхий л хөрс бол элсэн далай гэж үү?

Та нар Есүс Христэд итгэдэг үү? Та нар Түүнийг хүлээн авсан уу? Хэрвээ та нар Түүнийг хүлээн аваагүй бол яагаад болохгүй гэж? Түүнийг хүлээн авахад ямар ч хэцүү зүйл байхгүй гэж үү? Энэ бол надад итгэж болох нэг зүйл. Гэхдээ энэ бол Есүс Христэд итгэх өөр нэг зүйл юм. Түүнд итгэнэ гэдэг бол Түүнийг хүлээн авна гэсэн үг. Түүнд найдна гэдэг бол Түүнийг хүлээн авна гэсэн үг.

Хэрвээ Др Каган та нараас, “Чи Есүс Христэд итгэсэн үү?” гэж асуувал та нар юу гэж хариулах вэ? Та нар Түүнийг харах шаардлага байхгүй. Та нар Түүнийг мэдрэх шаардлага байхгүй. Та нар зөвхөн Түүнд итгэх хэрэгтэй. Др Каган та нараар тохуурхах гээгүй. Тэр та нарыг дэмжиж, би та нарт баптизм хүртээхийг хүсдэг. Бид та нар шиг хүмүүс Есүст итгэхийг харах дуртай. Есүс та нарын гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Та нар Түүнд итгэх үү? Одоо энэ орой яагаад Есүст итгэж болохгүй гэж? Та нар “Би Түүнд итгэмээр байна.” хэмээн хэлдэг. Тэгээд яагаад одоо хийж болохгүй байна вэ? Мэдрэмжээ бүү хай. Есүс рүү хар. Ямар нэг онцгой зүйл тохиолдохыг бүү хай. Есүс рүү хар. Өөртөө бүү төвлөр. Та нарт өөрийг чинь аврах ямар ч зүйл байхгүй. Өөрийн хувийн бодолдоо бүү түшиглэ. Есүст Өөрт нь итгэ. Есүсийг хүлээн ав, Тэр та нарыг хүлээн авах болно!

Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
   Яагаад одоо Аврагчид итгэж болохгүй гэж?
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
   Яагаад одоо Аврагчид итгэж болохгүй гэж?

Ертөнцөд та нар хайсаар бүтэлгүйтсэн
   Үймэрсэн бодолдоо жаахан ч гэсэн амар тайвныг;
Христ рүү ирээд Түүнд итгэ,
   Амар тайван амралтыг чи хүлээн авна.

Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
   Яагаад одоо Аврагчид итгэж болохгүй гэж?
Яагаад одоо биш гэж? Яагаад одоо биш гэж?
   Яагаад одоо Аврагчид итгэж болохгүй гэж?
(“Яагаад Одоо Биш Гэж?” Daniel W. Whittle, 1840-1901;
      Пастор найруулсан).

Есүст итгэнэ гэдэг бол энгийн зүйл. Еми Забалага юу гэж хэлснийг сонсоорой, “Би итгэлийг минь баталгаажуулах ямар нэг төрлийн туршлага эсвэл мэдрэмжийг хайж байсан... эцэс төгсгөлгүй Есүсийн эсрэг. Би өөрийгөө зөнд нь орхиж, Есүсийг хүлээхээ болисон.” Жон Каган ийнхүү хэлсэн, “Тэнд ямар нэг үйлдэл эсвэл миний хүсэл гэж байгаагүй, харин миний зүрх сэтгэлд намайг аварсан Христээс ирсэн энгийн амар тайван байсан.” Еми болон Жон хоёр Есүст итгэсэн. Тэд Түүнийг хүлээн авсан. Ингээд л болсон! Энэ орой таныг Есүст итгэхийн төлөө би залбирч байна. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“A Child of the King” (Harriet E. Buell, 1834-1910).


TОВЧЛОЛ

ХАРИН ӨӨРИЙГ НЬ ХҮЛЭЭН АВСАН БОЛГОНД

AS MANY AS RECEIVED HIM!

Доктор Р.Л Химерс Жр

“Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв” (Иохан 1:12).

(Иохан 2:24, 25; Иеремиа 17:9; Иохан 3:1, 2; 1:11-13; Исаиа 53:3)

I.    Нэгдүгээрт, Христийг хүлээн авна гэдэг нь ямар утгатай болохыг би
тайлбарлах болно, Дуулал 2:12.

II.   Хоёрдугаарт, Түүний Хүүг хүлээн авсан бидэнд Бурханы хүүхэд
болох эрхийг өгдөгийг бид олж мэддэг, Филиппой 4:19, 13;
Иохан 1:11-13.

III.  Гуравдугаарт, бид Христийг хүлээн авахад Бурхан бидэнд шинэ
төрөлтийг өгдөгийг бид олж мэддэг, Иохан 1:13.