Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЦОХИУЛТ, ЗУЛГААЛТ, ДОРОМЖЛОЛ, НУЛИМАЛТ

THE SMITING, PLUCKING, SHAME AND SPITTING
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 25, 2018

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6).


Энэ бол Христийн зовлонг маш тодорхой зөгнөсөн Исаиа библи дэх Зарцын дууны гурав дахь нь юм. Энэ эшлэлийг Есүс бусад дагалдагч нартаа хам байхдаа хэлсэн,

“Тэр арван хоёрыгоо дэргэдээ авч, тэдэнд -Харагтун, бид Иерусалим уруу явж байна. Хүний Хүүгийн тухай эш үзүүлэгчдээр бичүүлсэн бүхэн биелэгдэх болно. Хүний Хүү харь үндэстэнд тушаагдахад, тэд Түүнийг доромжлон элэглэж, нулимж, ташуурдсаны дараа ална. Гурав дахь өдөр нь Тэр амилах болно гэж айлдав.” (Лук 18:31-33).

Исаиа 50:6 дахь гайхамшигтай эш үзүүллэг нь Есүсээс өөр хэн нэгэнд хамаарах боломжгүй юм. Энэ нь үг бүрчлэн Эзэн Есүс Христээр л биелэгдсэн юм.

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6)

Энэ орой би уг эшлэлээс гуран агуу үнэнийг та нарт харуулах болно.

I. Нэгдүгээрт, Есүс Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!”

Др Стронг (дугаар 5414) “nâthan” хэмээх Еврей үгийг “өгөх” гэсэн утгатай болохыг бидэнд хэлдэг. Үнэхээр Есүс цохигчдод нуруугаа “өгсөн.” Тэр сахлыг нь зулгаагчдад хацраа тавьж өгсөн. Тэр доромжлол, нулималтад Өөрийнхөө нүүрийг тавьж “өгсөн.” Есүс ийнхүү хэлсэн,

“Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө... Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө” (Иохан 10:17-18).

Мөн Гетсеман цэцэрлэгт тэд Есүсийг баривчлахаар ирэхэд Тэрээр Петрт хандан ийнхүү хэлсэн,

“Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг одоохон Өөр уруугаа илгээхээр би Эцгээсээ гуйж чадахгүй гэж чи бодож байна уу? Тэгвэл энэ нь болох ёстой гэсэн Судар яаж биелэгдэх билээ?” (Матай 26:53-54).

Цэргүүд ирээд Түүнийг бариад явах гэж байхад ч Есүс 72,000 тэнгэрэлчийг дуудаад хамгаалуулж чадах л байсан. Гэхдээ тэр санаатайгаар ийм зүйл хийхээс татгалзсан юм. Тиймээ, Аврагч маань Өөрийнхөө нурууг, хацраа, нүүрээ цохигчдод “өгсөн.” Тэрээр өөрийгөө эдгээр зовлонгуудад “өгсөн” нь Өөрийн хүмүүсээ аврах болон Түүн рүү ирэх тэдгээр хүмүүсийг чөлөөлөхөөр энэ дэлхийд ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд ийнхүү үйлдсэн. Тэр,

“Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн” (I Тимот 2:6).

Тэр,

“бузар булай энэ үеэс биднийг гэтэлгэхийн тулд бидний нүглийн төлөө Өөрийгөө өгсөн юм” (Галат 1:4).

Тэр,

“Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин” (Тит 2:14).

Тэр ийнхүү хэлсэн,

““Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө... Хэн ч Миний амийг Надаас авахгүй.Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө” (Иохан 10:17-18).

Тэр бидэнд хайртай учраас тарчлал, ичгүүр, загалмайд Өөрийгөө өгсөн! Тэр ийнхүү хэлсэн,

“Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй” (Иохан 15:13).

Есүс Тэнгэр улс дахь хаан суудлаасаа дараах зорилгоор бууж ирсэн: Биднийг амьтай болгохоор Өөрийн амийг эдгээр тарчлал хийгээд ичгүүрт өгсөн! Өө, ямар гээчийн бодол вэ! Тэр ийнхүү хэлдэг, “Би чамд хайртай учраас Би цохигчдод нуруугаа өгсөн. Энэ бол та нарыг чөлөөлөх цорын ганц зам байсныг би мэдэж байсан учраас Би сахлыг минь зулгаагчдад хацраа тавьж өгсөн. Эцсийн Шүүлтийн өдөр чиний нүүрийг ичгүүрээс аврахын тулд ичгүүр хийгээд нулималтад Би нүүрээ өгсөн!” Тэрээр чамд хайртай бөгөөд найз чинь болохын тулд л эдгээр аймшигтай зүйлсэд Өөрийнхөө амийг өгсөн! “Есүс бол Нүгэлтнүүдийн Найз!” дууг босоод дуулцгаая!

Есүс бол нүгэлтнүүдийн найз,
   Нүгэлтнүүдийн найз, Нүгэлтнүүдийн найз;
Есүс бол нүгэлтнүүдийн найз,
   Тэр чамайг чөлөөлж чадна!
(“Есүс бол Нүгэлтнүүдийн Найз,” John W. Peterson, 1921-2006).

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6)

II. Хоёрдугаарт, Есүс чиний нүгэлт амийг эдгээхээр Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!”

Тэр “Цохигчдод [Өөрийнхөө] нуруугаа өгч,” Үүнийг хөнгөнөөр бүү хүлээн ав! Библи ийнхүү хэлдэг,

“Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав” (Иохан 19:1)

.

Спиржеон ийнхүү хэлсэн,

Захирагч Пилат Түүнийг аймшигтай ташуурын тамлалд тушаасан... ташуур нь.. бухын шөрмөсөөр хийгдсэн... үзүүрт нь хонины шагайнуудыг дунд чөмгөний үзүүртэй ястай хамт уясан нь энэ аймшигтай ташуурдалд бүрээр чичирсэн биеийн нурууны махыг хуу татан урах зорилготой байсан. Ташуурдалт нь ерөнхийдөө зүгээр үхэхээс илүү зовоох зорилготой тийм шийтгэл байсан бөгөөд үнэндээ ихэнх нь энэ ташуурдалт дундаа эсвэл үүний дараахан үүнийгээ даалгүй үхдэг байсан. Бидний ерөөлт Аврагч маань өөрийнхөө нурууг цохигчдод өгсөн бөгөөд [тэд] тэнд гүн шарх үлдээсэн. Өө, нүд халтирам зовлон! Бид яаж үүнийг цааш нь харж тэсэх вэ? (C. H. Spurgeon, “The Shame and Spitting,” The Metropolitan Tabernacle Pulpit, Pilgrim Publications, 1972 дахин хэвлэлт, бүлэг XXV, хуудас. 422).

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6)

Есүс ээ, Та яагаад цохигчдод нуруугаа өгсөн юм бэ? Мөн, Исаиа үүний талаар хариултыг бидэнд өгдөг,

“Түүний шархаар бид эдгэрсэн” (Исаиа 53:5).

Түүний нуруун дээр буусан “ташуурдалтаар” бидний сүнс гэм нүглээс эдэгрсэн! Элч Петр үүний талаар маш тодорхой хэлсэн,

“Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ” (I Петр 2:24).

Гэм нүглээс болоод урагдан сүйдсэн бидний сүнс Есүсийн амссан шархаар эдгэрэх боломжтой!

Тибер тэнгисийн дэргэд Есүс зогсож байхад маш их хүмүүс ирсэн,

“Тэр тэднийг бүгдийг нь эдгээсэн” (Матай 12:15).

Тэр тэднийг эдгээсэн шиг та нарын нүгэлт зүрхийг хэдий “эдгэршгүй өвчтэй” (Иеремиа 17:9) байсан ч эдгээж чадна. Чарльз Весли “Тунхаглагч Тэнгэрэлчийн Дууг Сонс” хэмээх өөрийнхөө алдартай Христмасын магтан дуундаа Христ “Өөрийнхөө далавчиндаа эдгэрэлтэйгээр амилсан... ертөнцийн хүүхдүүдийг сэргээхээр төрсөн, тэднийг хоёр дахь удаагаа төрүүлэхээр төрсөн” хэмээн өгүүлсэн байдаг. Есүст ирээрэй, тэгэээд сүнсэнд буй гэмийн шархнаасаа Түүний шархаар эдгэрээд дахин төрөөрэй!

III. Гуравдугаарт, Есүс нүгэлт чиний оронд орохоор Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!”

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6)

Үүнээс илүүгээр ойлгомжтой байна гэж байхгүй:

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:5-6).

Есүс чамайг Тамын тарчлалаас аврахаар чиний оронд эдгээр бүх тарчлалыг туулсан юм!

“Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад” (Матай 26:67).

“Зарим нь Түүний өөдөөс нулимж, нүдийг нь боож нударгалан, жанчиж, -Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа” (Марк 14:65).

“Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо” (Матай 27:30).

“Тэд Түүний толгойг хулсаар цохилж, Түүний өөдөөс нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөсөөр байлаа” (Марк 15:19).

“Есүсийг харгалзагсад Түүнийг зодож, Түүгээр доог тохуу хийв. Тэд Есүсийн нүдийг боогоод, -Хэн Чамайг цохив, эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа. Тэд Түүний эсрэг элдвийн юм хэлж, доромжлон гутааж байв” (Лук 22:63-65).

“Тэгээд Пилат Есүсийг аваачиж ташуурдуулав” (Иохан 19:1).

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6)

Иосеф Харт үүнийг маш сайн илэрхийлсэн,

Есүс хичнээн тэвчээртэй зогсож буйг хараарай,
   [Энэ аймшигтай газарт] доромжлогдсон!
Нүгэлтнүүд Хүчирхэг гарыг нь уясан,
   Тэгээд Бүтээгчийн нүүр рүү нулимсан.
(“Түүний Шаналал” Joseph Hart, 1712-1768; Dr. Hymers найруулсан).

Есүс энэ бүх зовлонгоор туулсан. Тэгээд дараа нь тэд Түүний гар хөлийг Загалмай дээр хадсан! Тэр чиний оронд эдгээр бүх аймшиг хийгээд өвдөлтийг туулан явсан. Тэр чиний гэмийн шийтгэлийн төлөөсийг төлөөд чамайг эдгээж цэвэрлэн Бурхан руу авчирхаар чиний оронд Загалмай дээр зовж үхсэн!

“Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой.” (I Петр 3:18).

Др Исаак Ваттс ийнхүү хэлсэн,

Түүний толгойноос эхлээд гар, хөлийг нь хар,
   Шаналал хайр холилдон урсаж байна;
Ийм шаналал хайр зохицоу байсан үе байна уу
   Эсвэл өргөсөөр хийсэн ийм инээдтэй титэм байна уу?

Надад байсан бүхий л төрөлх байдлын хүрээ
   Энэ нь дэндүү жижигхэн байсан
Хайр үнэхээр гайхалтай, үнэхээр тэнгэрлэг,
   Миний сүнс, амь хийгээд бүхнийг хангадаг.
(“Гайхалтай Загалмайг Би Харахдаа” Isaac Watts, D.D., 1674-1748).

Мөн Виллиам Вилиамс ийнхүү хэлсэн,

Хүний нүглийн хүнд ачаа,
   Аврагч дээр тохогдсон,
Дээл мэт гашуун зовлонг Тэр өмссөн
   Нүгэлтнүүд босгон байгуулагдахын төлөө
Нүгэлтнүүд босгон байгуулагдахын төлөө.
   (“Зовлон дахь Хайр” William Williams, 1759).

Еми Замбалага бидний чуулганд мэндэлсэн. Тэр цуглаан бүрд л ирдэг байсан. Гэхдээ энэ нь түүнийг Христ итгэгч болгоогүй. Тэр төрөлх байдлаараа бусадтай л адил нүгэлтэн байсан. Тэр өөрийнхөө гэм нүгэл хийгээд өөрийнхөө асуудалд орооцолдсоор байсан. Гэхдээ нэгэн цуглааны дараа тэрээр урагш гарч ирсэн. Тэр өвдөг сөгдөөд Христэд итгэсэн! Түүний юу гэж хэлснийг сонсоорой,

“Миний нүгэл яг л хөлгүй далай мэт тэлж байсан. Би үүнийг цаашид барьж дийлэхгүй болсон. Надад Христ хэрэгтэй байсан! Надад Түүний Цус хэрэгтэй байсан! Би өвдөг сөгдөөд Есүст Өөрт нь итгэсэн. Бурхан намайг шүтээнүүдийн мэдрэмжүүд, сэтгэцийн задлан шинжлэл, батлах хүсэл тэмүүлэлээс чөлөөлөхөөр надтай барилдсан. Би үүнийг зөнгөөр нь тавьж Аврагчийн мутарт сүйрхийг зөвшөөрсөн. Ямар нэг хуурамч өөрчлөлт эсвэл би өмнө нь байнга л хийдэг байсан мэдрэмжээ шагах хийгээд өөрийгөө хянах байдлаас айхаас илүүтэй би итгэлээр Христ рүү харсан. Амьд Христ намайг аварсан. Тэр Өөрийнхөө үнэт Цусаар намайг угаасан. Тэр гэмийн хүнд ачааг надаас зайлуулсан. Есүс намайг Там руу илгээх зохистой Бурханы уур хилэнг Өөртөө авсан. Тэр миний бүх гэмийг уучлан өршөөсөн. Миний бүртгэл Түүний Цусаар “Буруугүй” хэмээн тамгалагдсан. Тэр миний хамгаалагч, миний аврагч, миний баатар, миний Эзэн! Би Элч Паул шиг энэ үгийг л хэлэх байна, “Түүний үгээр хэлшгүй бэлэг – Есүсийн төлөө талархал нь Бурханд байг.”

Есүс бол чиний оронд байдаг. Тэр чиний өмнөөс үхсэн – чиний гэмийг төлөөсийг барагдуулахаар. Агуу Спиржеон ийнхүү хэлсэн, “Бусад хүмүүс ямар нэг зүйл номлож магад, гэхдээ энэ индэрийн тухайд эндээс үргэлж Христийн орлуулалтын тухай байн байн дуугарах болно!”

Есүс Загалмай дээрх үхэл тарчлалаар чиний гэмийн-өрийг төлсөн! Есүс рүү ирээрэй, Тэр чиний гэмийг уучилж, амийг чинь аврах болно! Та нар чин зүрхнээсээ ийнхүү хэлэх болтугай.

Эзэн минь, би очиж байна!
   Одоо Тань руугаа очиж байна!
Калварид урссан тэрхүү
   Цусанд намайг угааж, намайг цэвэрлээч.
(“Эзэн минь, би очиж байна” Lewis Hartsough, 1828-1919).


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Миний Есүс, Би Танд Хайртай” (William R. Featherstone, 1842-1878).


ЦОХИУЛТ, ЗУЛГААЛТ, ДОРОМЖЛОЛ, НУЛИМАЛТ

THE SMITING, PLUCKING, SHAME AND SPITTING

Доктор Р.Л Химерс Жр

“Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь зулгаах хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй” (Исаиа 50:6).

(Лук 18:31-33)

I.   Нэгдүгээрт, Есүс Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!”
Иохан 10:17-18; Матай 26:53-54; I Тимот 2:6; Галат 1:4;
Тит 2:14; Иохан 15:13.

II.  Хоёрдугаарт, Есүс чиний нүгэлт амийг эдгээхээр Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!” Иохан 19:1; Исаиа 53:5; I Петр 2:24;
Матай 12:15; Иеремиа 17:9.

III. Гуравдугаарт, Есүс нүгэлт чиний оронд орохоор Өөрийгөө эдгээр тарчлалд “өгсөн!” Исаиа 53:5-6; Матай 26:67; Марк 14:65;
Матай 27:30; Марк 15:19; Лук 22:63-65; Иохан 19:1; I Петр 3:18.