Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СОШИАЛ МЕДИА, ВИДЕО ТОГЛООМ, ПОРНО НЬ ТА НАРЫН АМЬДРАЛЫГ СҮЙДЛЭХ БОЛНО!

SOCIAL MEDIA, VIDEO GAMES AND PORNOGRAPHY
WILL RUIN YOUR LIFE!
(Mongolian)

Доктор С.Л Каганы хийсэн хичээл
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өдөр, 2018 оны 03 дугаар сарын 18-ний өдөр

A lesson by Dr. C. L. Cagan
given at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Afternoon, March 18, 2018

“Хуурмаг хоосныг харахаас Хоёр нүдийг минь эргүүлэн” (Дуулал 119:37).


Өнөөдрийн үгэнд гарч буй “хуурмаг хоосон” гэдэг үг нь Еврей хэлэндээ “хорлонтой,сүйтгэлтэй, ёс суртахууныг эвдэх, ашиггүй” (Стронгын Дугаарлалт#7723) гэсэн утгатай байдаг. Дуулаач Бурханд хандан нүдийг нь “хорлонтой,сүйтгэлтэй, ёс суртахууныг эвдэх, ашиггүй” зүйлсээс хамгаалж өгөөч хэмээн залбирсан. Өнөөдөр залуус өдөр бүр хэдэн цагаар ийм зүйлсийг үйлдэж байгаа – эдгээр хорлонтой,сүйтгэлтэй, ёс суртахууныг эвдэх, ашиггүй зүйлсийг.

Энэ юу вэ? Чи компютер дээр юу хийдэг вэ! Би хэзээч компютер эсвэл гар утас бүү хэрэглэ гэж хэлээгүй. Үүнийг сургуульдаа эсвэл ажлынхаа зорилгоор ашиглаарай. Би хэзээч интернэт рүү бүү ороорой гэж хэлээгүй. Хэрэгтэй үед нь үүнийг хэрэглээрэй. Гэхдээ би чамд өдөр бүр цагийг чинь үрдэг зүйлийг ярьж байна. Би Фэйсбүүк болон бусад сошиал медиа талаар ярьж байна. Би видео тоглоомын талаар ярьж байна. Би порногын талаар ярьж байна. Эдгээр нь чамд тустай бишээ. Эдгээр нь зүгээр л нэг хор хөнөөлгүй хөгжилтэй зүйл биш. Эдгээр нь чамайг гэмтээх болно. Эдгээр бүгд нь ямар ч хэрэггүй зүйл – цаг үрсэн. Эдгээр нь чамайг сүйтгэж чадна. Эдгээр нь чиний амьдралыг сүйдлэх болно.

Нэгдүгээрт, сошиал медиа чиний амьдралыг сүйдлэх болно. Сошиал медиа гэж юу вэ? Энэ нь хүмүүс хэрхэн интернэт орчинд нийгэмшиж байгаа тухай юм. Тэд өөр хоорондоо мессэж явуулдаг. Тэд зургаа аваад нэгэндээ илгээдэг. Тэд өөрсдийнхөө цахим “андуудад” юу хийцгээж байна хэмээн мэндчилдэг. Тэд бусад хүмүүс юу хийж байгааг хархаар үздэг. Тэд өөр хоорондоо сэтгэгдэлээ үлдээдэг. Тэд үүн дэр өчнөөн цагаа үрдэг.

Би сошиал медиагаас сайн зүйлсийг олж хардаггүй. Үүгээр хүнийг цуглаанд уриад ирж байсан хүнийг би хэзээч харж байгаагүй. Хүмүүс Христийн талаар энд гэрчилж байхыг би хэзээч харж байгаагүй. Би библийн эшлэл ч харж байгаагүй. Энд тэрчигээрээ хоосон яриа хов жив л байдаг – хэдий цуглаанд явдаг хүмүүс байсан ч гэсэн!

Би фэйсбүүкийн талаар ярьж байна. Би Инстаграм болон Снапчат талаар ярьж байна. Би Твиттерийн талаар – жиргээгээ явуулж, бас хүмүүсийн жиргээг уншиж! Би та нарыг цагаа хэрхэн үрж байгаа талаар ярьж байна.

Хүмүүс дунджаар сошиал медиад өдөрт хоёроос дээш цагийг зарцуулж байна. Энэ зөвхөн Америкт бус, бүр дэлхий даяар тийм байна! (Үүнийг үзээрэй The Statistics Portal, Adweek болон Social Media Today. Энд дараад эдгээр нийтлэлийг уншаарай.) Өдөрт хоёр цаг гэдэг бол дундаж хугацаа юм. Зарим хүмүүс өдөрт тав эсвэл зургаан цаг зарцуулдаг. Гэхдээ хоёр цагийн талаар бодож үзье. Амьдралын чинь турш энэ нь дунджаар таван жилийг үрэх болно!

Та нар сошиал медиад цагаа үрэхийн оронд өдөрт хоёр цаг хичээл хийвэл хамаагүй илүү дүн авч чадна. Та нар ажил дээрээ хоёр цагийг илүү дээр зүйлд зарцуулж чадна. Та нар хүмүүстэй ярилцаж, жинхэнэ найз нартай болж чадна. Та нар эргээд хүн болж болно!

Сошиал медиа бол донтуулдагаараа бүр аюултай юм. Та нар босонгуутаа – өдрийн турш – орондоо орохоос өмнө фэйсбүүк болон бусад сошиал медиагаа шалгадаг уу? Чи үүнгүйгээр босож ганцаараа байж чадах уу? Долоо хоногийн турш? Жилийн турш? Хэрвээ та нар чадахгүй байгаа бол донтсон байна гэсэн үг.

Фокс Ньюс нэгэн нийтлэлдээ (12/29/2017, энд дарна уу) Фэйсбүүк болон бусад сошиал медиа нь хар тамхи, мансууруулах бодис адил донтуулдаг гэдгийг харуулсан. Нью-Иоркийн Их Сургуулийн Др Тара Емрани ийнхүү хэлсэн, “Фэйсбүүкийн ‘Лайк‘ болон коментууд нь мансууруулах бодистой адил тархины ижил хэсгийг идэвхижүүлдэг... тархины мэдрэмж/мэдрэхүйн... хар тамхины нөлөөлөөр үүсдэгтэй адилхан.”

Сийн Паркер бол Фэйсбүүкийг үндэслэгчийн нэг. Тэр Фэйсбүүкийн ерөнхийлөгч байсан. Паркер ийнхүү хэлсэн, “Энэ нь нийгэм дэх бие биендээ хандах харилцааг чинь гарцаагүй өөрчилнө... Энэ нь хачин байдлаар үр бүтээлтэйгээр [ажлаа хийхэд чинь] нөлөөлж болох юм... Энэ нь бидний үр хүүхдүүдийн тархинд юу хийж байгааг Бурхан л зөвхөн мэднэ” (Fox News, адил.). Сошиал медиаг бүтээсэн хүн нь тэд зуугуухан юу хийж байсан хийгээд үүнд юу хийсэн талаар мэдэж байсан! Паркер ийнхүү хэлсэн,

Эдгээр аппликэшнүүдийг буй болгоход судалсан хөгжүүлэлтийн бодлогоос Фэйсбүүк хамгийн анхных нь байсан... энэ нь бүхэлдээ ийм сэдэлтэй байсан: ‘Бид яаж хүмүүсийн цагийг аль болох их үрэх, мөн тэдний оюун бодлыг нь аль болох татах вэ? Тэгээд энэ нь юу байсан гэхээр хэн нэгэн тэнд буй зураг, эсвэл пост, эсвэл юу ч бай дурлахаар, аль эсвэл сэтгэгдэлээ үлдээх байдлаар тэнд ороод гарсан хүнд нөлөөлөх байдлаар бага зэргийн допамайн [допамайн бол тархин дахь нэг төрлийн химийн элемент юм] оруулах хэрэгтэй болсон. Тэгээд энэ нь та нарыг илүү их контент нөлөөлүүлэх байдалд хүргэдэг, энэ нь та нарыг ... илүү их лайк болон сэтгэгдэл үлдээх байдалд хүргэдэг... Энэ бол хариу үйлдэл үзүүлэх сэтгэцийн нийгмийн-баталгаа болдог... Гарцаагүй эдгээр байдлаас болоод над шиг хакерууд хүний сэтгэхүй дэх эмзэг сул байдлыг ашиглахаар гарч ирсэн... Шинийг санаачлагч, бүтээгчид... үүнийг гүнээ ухамсарлан ойлгосон. Тэгээд бид үүнийг ямар ч байсан хийсэн. (Article in Axios – энд дараад уншаараа).

Та нар сошиал медиаг амьдралдаа хэрхэн ашиглаж байгаа вэ? Яг л ямар нэг хар тамхи хэрэглэж буй мэт ашиглаж байна. Үүнийгээ зогсоо! Хэрвээ чи уруудаж буй мэдрэмж төрж байвал даруй боль! Өдөрт хоёр цагийг өнгөрөөхөөс компьютергүй, гар утасгүй байх нь хамаагүй дээр. Эхэндээ та нарт хачин мэдрэмж төрж магад, гэхдээ та нар хоосон ертөнцийн нэгэний оронд жинхэнэ хүн болох болно. Сошиал медиа та нарыг сүйдлэхээс өмнө тэндээс гарч яв!

Хоёрдугаарт, видео тоглоом чиний амьдралыг сүйдлэх болно. Өнөөдөр хэдэн мянган видео тоглоом байна. Тэдний зарим нь спортын төрлийн. Та нар хөл бөмбөг эсвэл сагс тоглодог. Та нар тоглогч нарыг хяналтандаа байлгадаг. Та нар өдөр бүр тоглоод байхад улам сайжирсаар байдаг. Зарим тоглоом нь уран зөгнөлт байдаг. Та нар уран зөгнөлт ертөнц рүү ордог. Тэгээд уран зөгнөлт зан чанартай болдог. Чөтгөрүүдийг хардаг. Та нар ер бусын хүч чадалтай болдог. Зарим хүмүүс жинхэнэ дэлхийгээс илүү уран зөгнөлт ертөнцөд дуртай байдаг. Олон видео тоглоом дайн эсвэл аллагын тухай байдаг. Та нар хэдэн зуун хүн алдаг. Чи өөрөө алуурчин болж болдог. Флоридагын ахлах сургуульд ангийнхаа 17 хүүхдийг алсан Николас Круз өдөр бүр хүчирхийллийн видео тоглоом тоглодог байсан. Түүний хөршүүд ийнхүү хэлсэн, “Тэнд ал, ал, ал гэсэн ямар нэг дэлбэрсэн чимээ шуугиан бүхэл өдөржингөө гардаг байсан” (Miami Herald, Хоёрдугаар сарын 18, 2018).

Хүмүүс маш их цагаа видео тоглоомд үрдэг. Нэгэн судалгаанд долоо хоногт дунджаар 6.3 цаг зарцуулдаг гэж хэлсэн. (Time, May 27, 2014, энд дараад уншаарай). Энэ бас л дундаж дүн. 2014 онд НПД судалгаанд Америкийн Нэгдсэн Улсап долоо хоногт дунджаар 22 цаг [өдөрт 3-с дээш цаг]-ийг видео тоглоом тоглоход зарцуулдаг 34 сая [гол тоглогчид] байгаа талаар хэлсэн. (энд дараад нийтлэлийг). Энэ дөрвөн жилийн өмнөх судалгаа! Өнөөдөр би өдөрт дөрөв, тав, зургаан цагаа видео тоглоом тоглоход зарцуулдаг хөвгүүдтэй байнга тааралдаж байгаа.

Ямар их цаг үрж байнаа! Та нарын видео тоглоход зарцуулж буй цаг бүрийг сурахад, ажилахад, эсвэл бусад хүмүүстэй цагийг өнгөрөөхөд зарцуулж болох тийм цаг байсан. Видео тоглоомоо хаяцгаая! Та нарын дүн сайжирна. Та нар жинхэнэ найз нартай болно. Та нарын заримын чинь хувьд энэ нь оюун бодлыг чинь цэвэрлэж, та нар Сайнмэдээг хүлээн авах боломжтой болж, улмаар аврагдах болно!

Видео тоглоом бол дондуулдаг. Та нар дахин дахин – буцаж ирээд тоглосоор байдаг. Цаг тутамд л та нар бага багаар сайжирсаар байдаг. Та нар хожилд хүрэхэд тун ойрхон байдаг. Тэнд та нарт түрүүлбл шагнал байдаг. Тиймээс та нар үүнийг орхидгүй. Та нар орхиж чаддаггүй! Та нар донтсон байдаг. Энэ нь хар тамхитай адилхан.

Видео тоглоом донтуулах байдлаар бүтээгдсэн. PsychGuides.com ийнхүү хэлсэн, “Видео тоглоом хүнийг маш ихээр донтуулж чаддаг шалтгаануудын нэг нь... эдгээр нь дараахь аргаар бүтээгдсэнд байгаа юм. Видео тоглоом бүтээгчид бусадтай л адил ашиг олох зорилгоор олон хүмүүс тэдний тоглоомыг тоглох тэр аргуудыг хайж байсан. Тэгэхээр тэд хүмүүсийг буцаж ирээд хүчээ сорин тоглох байдалд уриалсан, гэхдээ тоглогч тийм амархан бууж өгөхөөр хүнд биш байдлаар тийм тоглоом бүтээж чадсан. Өөрөөр хэлбэл тоглогч амжилтад бараг л хүрсэн тийм байдлаар бүтээсэн. Энэ талаасаа видео тоглоомын донтолт бол муруйтай тоглоомын донтолттой хяналтаа алдан тоглодогтой тун адилхан юм.” (энд дараад нийтлэлийг уншаарай).

Видео тоглоом та нарын амьдралыг сүйдэлж чадна. Смит ба Жонс Донтолтын Зөвлөгөөний захирал Кейт Баккер ийнхүү хэлсэн, “Бид үүн рүү харах тусам, бид тоглохыг нь илүү ихээр харах тусам хүүхдүүдийнхээ амийг хяналтандаа авсаар байсан.” Тэр видео тоглоомын донтолт амьдралыг сүйдэлж чадна гэж хэлсэн. Өдөрт дөрөв эсвэл таван цаг тоглодог хүүхдүүдэд нийгэмших, гэрийн даалгавраа хийх, спорт тоглох цаггүй байдаг. “Энэ нь нийгмийн энгийн өсөлтөөс холдуулдаг. Та нар 21 настай боловч 12 настай хүүхэд шиг сэтгэл хөдлөлийн байдалтай байж болно. Тэр хэзээ ч охидтой ярилцах байдалд суралцахгүй. Тэр хэзээ ч спортоор хичээллэж чадахгүй.” (WebMD, click here to read the article).

Видео тоглоом та нарын цагийг үрдэг. Тэд та нарын оюун санааг бохирдуулдаг. Эдгээр нь амьдралыг чинь сүйрүүлэхээс өмнө хурдан гар! Видео тоглоход цагаа зарцуулсанаас компьютер, гар утасгүй байсан нь хамаагүй дээр. Та нар хар тамхийг хаях байсан шиг амьдралаасаа эдгээрийг гаргаж хая. Та нар эдгээрийг хэрэглэдэг байсныг би мэднэ. Гэхдээ үүнийг бүү хийгээрэй. Эхэндээ магад хачин санагдаж болох ч та нар амьдралаа эргүүлэн олох болно!

Гуравдугаарт,порно чиний амьдралыг сүйдлэх болно. Би нүцгэн хүүхэн эсвэл секс хийж байгаа хүмүүс - порног үзэж байгаагүй ахлах сурууль болон дээд сургуулийн хөвгүүнтэй тааралдаж байгаагүй. Газар сайгүй ийм байдаг. Энэ өмнө нь үргэлж ийм байгаагүй. Порно нуугдмал байдалтай байсан. Энэ нь хууль бус байсан. Гэхдээ миний төрөх жил Хуй Хефнер Плэйбой Сэтгүүлээ эхэлсэн. Хэдэн сая хүн зурагнууд руу харсан. Порно хувьсгал бүх дэлхий даяар тархсан. Энэ муухай сэтгүүл өнцөг булан бүрт хүүхдүүд харж чадахуйц байдлаар харагдах болсон. Хот бүрт порно кино театрууд байсан.

Одоо хүмүүс үүнийг гэрийнхээ компьютерт үзэх болсон – тоолох аргагүйгээр. Дөчин сая америкчууд ерөнхийдөө порно сайтаар зочилж байгаа. (үз Webroot.com. энд дараад нийтлэлийг уншаарай). Компьютер аюулгүй байдлын Оптенет фирм үүний талаар “бүхийл Веб дэх контентуудын 36 гаруй хувь нь порно байдаг.” (энд дараад нийтлэлийг уншаарай). Порно хаа сайгүй байна.

Порно үзнэ гэдэг бол гэм нүгэл. Христ ийнхүү хэлсэн, “Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.” (Матай 5:28) Өө, та нар өдөр бүр газар шагайж чадахгүйг чинь мэднэ. Та нар эмэгтэйчүүдийг харсанаар тусалж чадахгүй. Тэд бол хүн төрөлхтөний тал нь юм. Би хөвгүүд толгойдоо сексийн бодолтой байж хэзээ ч болохгүй гэж хэлээгүй байана. Залуусийн биед ийм хүсэл байдаг. Та нар бүхийл сексийн бодлоосоо ангид байж чадахгүй. Гэхдээ та нар порно үзэхгүй байж чадна! Порно үзэх нь харснаа бодоход хүргэж зүрх сэтгэлд чинь завхайрлыг төрүүлдэг. Энэ бол гэм юм!

Давид хаан ийм зүйл үйлдсэн. Нэгэн үдэш тэрээр “хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.” (II Самуел 11:2). Энэ санамсаргүй зүйл байгаагүй. Тэр түүн рүү харсан, тэгээд түүний талаар бодож эхэлсэн. Тэгээд тэр “тэр эмэгтэйн тухай лавлан асуухад” (11:3). Тэр түүнийг өөртөө авчируулсан. Түүнтэй хамт секс хийсэн. Энэ нь түүний амьдралыг сүйдэлсэн! Энэ нь тэр орой тэрээр порно үзсэнээс эхэлсэн.

Би та нараас “хариулт нэхээгүй асуулт” асууя. Энэ асуултад та хариулахгүй байж болно. Та нар юу харснаа мартдаг уу? Энэ нь олон жил өнгөрсөн ч санадаг уу? Мэдээж та нар санадаг. Эхнээсээ л үүнийг харахгүй байх нь дээр юм. Хэрвээ та нар үүнийг харсан бол дахиж бүү хар. Та нар үүнийг толгойдоо байлгах хэрэггүй!

Порно цагийг үрдэг. Та нар өөр зүйл хийж болох л байсан. Гэхдээ энэ маш хортой. Порно бас л донтуулдаг. “Интернет порно үзсэн тархины төсөөллийн үр дүнд тархи хавиар архи, кокайн, хар тамхи хэрэглэхэд буй болдог маш их хүсэл болон донтолтын дохио гарч ирдэгийг судлаачид тогтоосон... Иймд, порно үзэхэд, ялангуяа биед маш их хүсэл буй болоход тархины үндсэн системд архи болон бусад хар тамхи шиг үйл ажиллагаа идэвхиждэг.” (үз thedoctorweighsin.com. энд дараад нийтлэлийг уншаарай). “Интернет порно донтолт нь донтолтын хүрээнд хамаарах бөгөөд донтолтын бодистой адил үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.” (үз yourbrainonporn.com. Энд дараад интернет порно бол донтуулагч гэдгийг судалсан 38 судалгааг үзээрэй).

Порно бол хар тамхитай адилхан. Та нар дахин дахин – үзсэн зүйлээ санаж байдаг. Та нар үүнийхээ талаар боддог. Энэ нь та нарыг яг л соронз адил татдаг. Та нар үүн рүү татагдан ордог. Та нар үүнийг тархинаасаа гаргаад хаяж чаддаггүй. Та нар үүнийг орхиж чаддаггүй. Та нар буцаад л гулсан ордог. Та нар гүн ордог. Энэ нь та нарын оюун бодлыг сүйтгэдэг. Энэ нь та нарын сэтгэл хөдлөлийг өөрчилдөг. Та нар зөвөөр бодож чадахгүй болдог. Та нар энгийн гэрлэлт байхгүй болдог. Та нар Христийн Цусны талаарх өөрийн хэрэгцээ хийгээд гэм нүглийнхээ талаар бодож чадахгүй болдог. Порно та нарыг аврагдахаас холдуулдаг.

Та нарын амьдралыг сүйдлэхээс өмнө порногоос гар! Порно үзэхээс компьютер болон гар утасгүй байх нь хавьгүй дээр. Үүнийг яг л хар тамхи болон кокайн шиг хаях хэрэгтэй. Үүнийгээ зогсоогоод дахиж бүү тийшээ оч. Эхэндээ энэ нь хачин санагдах болно. Та нар үүнийгээ харахыг хүсэх болно. Өөртөө үгүй гэж хэл. Зүгээр л үүнийг бүү хий. Та нар хар тамхи татдаггүй, тийм биш гэж үү? Та нар зүгээр л үүнийг бүү хий. Энэ нь порнотой адил. Юу ч мэдэрч байсан зүгээр л бүү хий. Үүнийгээ зогсоо, бүү буцаж ор.

Өөрийнхөө амийн талаар бодоход цагаа зарцуул. Чуулган дээр сонсож буй номлолыг анхааралтай сонс. Та нарт өгсөн номлолын бичвэрийг унш. Эдгээрийг www.sermonsfortheworld.com. Сайтаас унш. Манай сайтаас видео хичээлийг үз. Өөрсдийнхөө гэмийн талаар, ялангуя төрөлхийн гэмтэн гэдэг талаараа бод. Та нарыг Бурхан Христ рүү дагуулж, гэм нүгэл чинь Түүний Цусаар угаагдахын төлөө залбир. Та нар Есүст удахгүй итгэхийн төлөө би залбирах болно. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.