Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГЕТСЕМАН ДАХЬ ХРИСТИЙН ШАНАЛАЛ

CHRIST’S AGONY IN GETHSEMANE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, February 17, 2018

“Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа -Намайг залбирах зуур энд сууцгааж бай гээд, Тэр Петр, Иаков, Иохан нарыг авч явав. Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд - Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ.” (Марк 14:32-34).


Христ Өөрийн Дагалдагч нарын хамтаар Дээгүүр өнгөрсөн зоог барисан. Оройн хоолны дараа Христ тэдэнд талх болон хундага өргөсөн – бид үүнийг “Эзэний Зоог” хэмээн нэрлэдэг. Тэрээр талх нь маргааш өглөө нь цовдлуулах Түүний биеийг төлөөлж байгаа гэдгийг хэлсэн. Тэрээр хундага нь биднийг гэмээс ариусгах Түүний урсгах Түүний Цусыг төлөөлж байгааг хэлсэн. Тэгээд Есүс шавь нарын хамт магтуу дуулаад шөнө дөлөөр тэндээс гарч явсан.

Тэд уруудан явсаар Иерусалимын зүүн энгэрээр орж Седрон горхийг гаталсан. Тэгээд тэд цааш жаахан яваад Гетсеман цэцэрлэгийн захад ирсэн. Есүс цэцэрлэгийн захад найман дагалдагчыг үлдээгээд залбирч бай хэмээн хэлсэн. Тэгээд Тэр бүр цааш яваад Петр, Иакоб, Иохан гурвыг үлдээсэн. Есүс цаашаа ганцаараа олив моддын доорх харанхуй гүн рүү нь явсан. Энэ бол Түүний “Тэгээд түгшиж, шаналж эхлэв. Тэгээд тэдэнд - Сэтгэл минь үхтлээ зовж байна. Энд үлдээд, сэргэг байцгаа гэжээ.... Есүс жаахан цааш яваад, газар унаж, хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг залбирав.” (Марк 14:33, 35).

Ж.С Райл ийнхүү хэлсэн, “Гетсеман цэцэрлэг дэх бидний Эзэний түүх бол Бичээс дэх гүн гүнзгий нууцлаг хэсэг юм. Энэ хэсэг нь хамгийн цэцэн мэргэн [теологчид] ч бүрэн тайлбарлаж чадахгүй зүйлсийг агуулсан байдаг. Гэсэн ч энд... [маш] чухал тодорхой үнэнүүд байдаг.” (J. C. Ryle, Expository Remarks on Mark, The Banner of Truth Trust, 1994, хуудас. 316; Марк 14:32-42 тэмдэглэл).

Энэ орой бүгдээрээ оюун бодлоо Гетсеман уруу хандуулцгаая. Марк бидэнд Тэр “түгшиж, шаналж” (Марк 14:33) байсан талаар хэлдэг. Грекээр үүнийг “ekthambeisthai” гэдэг – бөгөөд энэ нь “маш ихээр шаналж, үнэхээр дарамтанд орж, цочирдож, түгшисэн” гэсэн угатай. “Тэгээд тэдэнд - Сэтгэл минь үхтлээ зовж байна”... “Есүс жаахан цааш яваад, газар унаж,” (Марк 14:34, 35).

Ж.С Райл ийнхүү хэлсэн, “Энэ байдал дээр ердөө ганцхан үндэслэлтэй тайлбар байдаг. Энэ бол зөвхөн бие махбодийн зовлонгоос үүдэлтэй айдас байагаагүй... Энэ бол яг тэр мөчөөс эхлээд хүний гэм нүгэл онцгой байдлаар Түүн дээр дарж эхэлсэн хүнд ачааны мэдрэмж байсан. Энэ бол бидний гэм нүглийн [үгээр илэрхийлэшгүй] их ачаа хийгээд Түүн дээр үүрүүлсэн нүгэл хилэнцийн мэдрэмж байсан. Тэр “бидний төлөө хараал” болгогдон байж байсан. Тэр бидний уй гашуу, зовлон гунигыг үүрч байсан... Тэр “Өөрөө ямар ч гэмгүй боловч бидний төлөө” гэм нүгэл болоод байж байсан.” Түүний ариун бие Түүнд үүрүүлсэн аймшигтай хүнд дарамтыг [маш гүн] мэдэрч байсан. Эдгээр нь Түүний ер бусын зовлон гунигын улмаас байж байсан. Бид хэрээс хэтэрсэн хорон муу гэм нүглийн төлөө Гетсеман дахь бидний Эзэний шаналалыг ойлгох хэрэгтэй. [Өнөөгийн евангелистуудын бодлууд] бол тэд гэмийн талаар юу бодох хэрэгтэй вэ гэдэг нь хамаагүй хол зөрүүтэй байдаг.”(Ryle, хуудас. 317).

Та нар завхарсан чуулганы гэм нүгэл, Библи уншихыг үл ойшоон түүний оронд видео тоглоом, порно, бүжиг үзэх, архидан согтуурах зэргийг хөнгөнөөр хүлээн авдаггүй байж болно. Та нарын эдгээр бүх гэм нүглүүд Гетсеманд Есүс дээр тохогдсон. Гэхдээ энд бүр илүү – хамаагүй том асуудал байгаа. Гетсеман цэцэрлэгт Есүст тохогдсон хамгийн том гэм бол бидний төрөлх гэм, бидний тэрчигээрээ гажуудсан нүгэлт байдлаас үүдэлтэй бидний бүрэн ялзрал юм. Энэ бол “энэ дэлхийд тачаалаар байх ялзралаас” (II Петр 1:4). Энэ бол “бид бүгд бузар, Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт.” (Исаиа 64:6) гэдгийн баримт юм. Энэ бол Бурханы эсрэг та нарын төрөлх биед оршигч хувиа хичээх, шунах, тэрслэл явдал юм. Энэ бол та нарын “махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал” бөгөөд Бурханы эсрэг тэмцэж, Түүнгүйгээр тусгаар амьдрах гэсэн хүсэл юм. (Ром 8:7) Энэ бол та нарт байгаа хорон муу, бузар зүрх сэтгэл юм. (Ром 8:7) Энэ бол анхны нүгэлтэн Адамаас та нарт дамжин ирсэн гэмт зүрх юм. Энэ нь түүнээс та нарын сүнсэнд, та нарын цусанд, та нарын генд өвлөгдөн ирсэн. (Ром 5:12) - “Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж [бүх хүн төрөлхтөн] нүгэлтэн болсны” (Ром 5:19)

Хичнээн нялх дөнгөж төрсөн хүүхдүүд ч гэсэн гэм нүгэлд төрж байгааг хараарай. А.В Пинк ийнхүү хэлсэн, “Төрөлх хүний ялзрал нь балчир хүүхдүүд дотор өөрийгөө олж нээдэг... Тэгээд төд удалгүй үүнийгээ гүйцэлдүүлдэг! Хэрвээ хүнд [удамшсан] ямар нэг сайн зүйл байсан бол [дөнгөж төрсөн хүүхдүүдэд] энэ нь ертөнцтэй танилцан хорон муу байдлаар төлөвшихөөс нь өмнө гарцаагүй ил гарч ирэх байсан. Гэхдээ бид [нялх хүүхдүүдээс] сайныг хардаг билүү? Үүнээс маш хол байдаг. Хүмүүсийн хөгжлийн тогтмол үр дагавар бол тэд төд удалгүй [тэд] хорон муу зүйл хийхэд хангалттай байдалд ирдэг. Тэд хувиа хичээсэн байдал, уур хилэн, өшөө хорсолоо илэрхийлдэг. Тэд өөрсдөд нь тустай бус зүйлийг авахаар хошуугаа цорвойлгон уйлдаг бөгөөд [өөрсдийн эцэг эхэд уурладаг], мөн эцэг эх нь зөвшөөрөхгүй татгалзах үед ихэнхдээ [тэднийг хазах] гэж оролддог. Шударга байдал дунд төрж өссөн хүүхдүүд хэзээ нэг цагт хулгай хийхийг харахаасаа өмнө ч гэсэн [хулгайн] нүгэлтэн байдаг. Хүмүүсийн... эдгээр [алдаа зөрчил] нь буй болсон эхлэлээсээ л [нүгэлтэн] хэмээн үзэгдэж ирсэн.” (A. W. Pink, Gleanings from the Scriptures, Man’s Total Depravity, Moody Press, 1981, хуудас. 163, 164). Миннесотагын Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хороо нэгэн тайландаа үүний талаар маш тодорхой дурьдсан. “Бүх нялх хүүхдүүд бага зэрэг догшин байдлаар амьдралаа эхэлдэг. Тэр бол тэрчигээрээ хувиа хичээсэн, өөрт төвлөрсөн байдаг. Тэр юмыг хүсэхдээ хүсэж байгаагаа л хүсэж байдаг... өөрийнхөө ээжийн анхаарал, өөртөө нь хамт тоглогчийн тоглоом, өөрийнхөө нагац ахын цаг. Эдгээр [зүйлсийг] нь өгөхгүй татгалзвал тэр маш их дайсагнасан уур хилэнгээр хашгирдаг бөгөөд харгалзах хүнгүй бол алуурчин болж ч болох боломжтой... Энэ нь зөвхөн тодорхой нэг хэсэг хүүхдүүд бус, бүх хүүхдүүд гэмт хэрэгтэн, нүгэлтэн гэх мэт байдлаар төрдөг.” (quoted by Haddon W. Robinson, Biblical Preaching, Baker Book House, 1980, хуудас. 144, 145).

Удахгүй бид нялх хүүхэд шиг амьсгалаа татна
Үхэл рүү гэмийн үндэс маань тэмүүлж байна;
Таны хууль төгс зүрхийг шаарддаг,
Харин бид бүхий л талбартаа бузартсан.
   (“Дуулал 51,” Dr. Isaac Watts, 1674-1748).

Нялх хүүхэд дөнгөж төрөөд л чарладаг. Ямар ч амьтны төл ингэдгүй. Хэрвээ тэд хүний хүүхэд шиг орилж чарлавал бусад амьтдын идэш болох амархан байж болох юм. Харин хүний хүүхдүүд төрсөн даруйдаа л Бурхан болон Түүний эрх мэдлийн эсрэг, мөн өөрийнхөө амийн эсрэг чарлаж, хашгирдаг. Яагаад? Учир нь та нар анхны эцэг Адамаас өвлөн авсан төрөлх гэм нүгэлтэйгээ мэндэлдэг, ийм л учраас тийм байгаа юм. Ийм л учраас та нарын хандлага бол эсэргүүцэл, Христ итгэгч удирдагчтайгаа таардаггүй, өөрийн зүйлсийг шаарддаг, зөв гэсэн зүйлийг хийхээс татгалзаж байдаг. Энэ бол дэлхий дахинд нүүрлээд буй зовлон шаналал, үхлийн үндсэн шалтгаан юм – энэ бол төрөлх гэм нүгэл. Хэдий өөрчлөгдсөн ч гэсэн та нар гэм үйлддэг үндсэн шалтгаан чинь энэ юм. Та нарын эцэг эх магадгүй та нарыг залуу Христ итгэгч хэмээн боддог, гэхдээ үнэндээ та нар Бурханы хүслийн дагуух зүйлийг хийхийг үзэн яддаг залуу гэм нүгэлтэнгүүд юм!

Энэ төрөлх гэм дээр хүний бодолдоо, үгээрээ, үйлдлээрээ хийсэн бүх гэмийг нэмсэн нь Есүс яагаад шоконд орсоныг амархан ойлгож болно! Бурхан дэлхийн нүглийг Түүнд тохоход Тэрээр хүнд байдалд орсон.

Үүний талаар Лукийн тайлбарыг Библиэ нээгээд гаргаарай. Энэ Скотфилд Библи Судлалын 1108 дугаар хуудсанд байгаа. Лук 22:44. Босоод бүгдээрээ хамтдаа чангаар уншья.

“Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв” (Лук 22:44).

Одоо сууцгаана уу. Ж.С Райл ийнхүү хэлсэн, “Цэцэрлэгт бидний Эзэний эдэлсэн гүн шаналалыг бид яаж [тайлбарлаж] чадах вэ? Түүний тэвчиж гарсан оюун ухаан хийгээд махбодиор маш их зовсоны учир шалтгаан нь юу байсан бэ? Энд зөвхөн ганц дөхөм хариулт байна. Энэ бол [цор ганц] дэлхийн нүгэлтэн хэмээн үзсэн дарамт байсан... Түүнийг ийнхүү энэлэн шаналахад хүргэсэн эдгээр асар их [гэм нүглийн] жин ачаа нь байсан. Энэ бол мөнхийн Бурханы Хүүгийн хөлс цус болон дуслах хүртэл нь Түүнийг нам дарсан [цор ганц] дэлхийн нүгэлтэний мэдрэмж байсан.” (J. C. Ryle, Luke, Volume 2, The Banner of Truth Trust, 2015 edition, хуудаснууд. 314, 315; Лук 22:44 тэмдэглэл).

“[Бурхан] нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм” (II Коринт 5:21).

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов.” (Исаиа 53:6).

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (I Петр 2:24).

Ж.С Райл ийнхүү хэлсэн, “Христ [Гетсеманы] цэцэрлэг болон загалмайд дээр хоёуланд нь “бидний нүглийг үүрсэн” гэсэн хуучны номлолоос баттай зуурч байх ёстой. Өөр ямар ч сургаал [Христийн цустай хөлс]-ийг тайлбарлаж эсвэл гэмт хүний мөн чанарыг хангаж чадахгүй.” (адил.). Жосеф Харт ийнхүү хэлсэн,

Зовж буй Бурханы Хүүг харагтун,
Аахилж, гингэнэн, цустай хөлстэй!
Түүний маш хүчтэй шаналал
Тэнгэрэлчүүд ч төгс мэдрэхгүй
Энэ бол Бурханд, зөвхөн Бурханд
Бүрэн мэдэгдсэн тэдний ачаа юм.
       (“Чиний Мэдэхгүй Зовлон”Joseph Hart, 1712-1768;
      ‘Tis Midnight, and on Olive’s Brow” Аянд).

Цааш нь Жосеф Харт,

Миний бүх гэмийг үүрсэн Бурханы Хүү;
Энэ нь нигүүлсэлээр дамжин ирдэг итгэл;
Гэвч түүний мэдэрсэн аймшиг бол
Ойлгоход дэндүү бэрх юмаа.
Хэн ч Таньгүйгээр нэвэрч орж чадахгүй,
Дүнсгэр харанхуй Гетмеман.
   (“Түүний Эдэлсэн Их Гаслан” Joseph Hart, 1712-1768;
      “Come, Ye Sinners” Аянд).

Мөн Виллиам Виаллиамс ийнхүү хэлсэн,

Хүн төрөлхтөний асар хүнд ачаа Аврагчид үүрүүлсэн байсан;
Зовлон шаналалын нөмрөг нүгэлтнүүдийн төлөө Түүнд тохогдсон,
нүгэлтнүүдийн төлөө Түүнд тохогдсон.
   (“Хайран дахь Шаналал” William Williams, 1759;
      “Majestic Sweetness Sits Enthroned” Аянд).

“Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:6).

Энэ бол Христийн орлуулах төлөөсийн эхлэл юм. “Орлуулах” гэдэг нь нэг нь нөгөөгийнхөө өмнөөс зовох гэсэн утгатай. Христэд Өөрт нь гэм нүгэл гэж байхгүй учраас та нарын нүглийн төлөө та нарын оронд зовсон. Христ шөнө дунд олив модны доор Гетсеманд биднийг нүглийг үүрэгч болсон. Бид гэм нүглийнхээ бүрэн төлөөсөнд энэ өглөө загалмайд хадагдаж болох байсан. Яаж та нар ийм агуу хайрыг орхиж чадаж байна вэ – та нарт хандсан Есүсийн хайрыг? Ийм хайрыг үгүйсгээд яаж зүрх сэтгэлээ хатууруулж чадаж байна вэ? Та нарын гэмийн эвлэрүүлэл бол та нарын оронд зовсон Хүү Бурхан энэ юм. Та нарт хандсан Түүний хайр юу ч биш хэмээн та нар маш хүйтэн хөндий хатуу байна уу?

Та нарын төлөө зовсон Есүсийн талаар сонсохдоо зүрх сэтгэл чинь хүйтэн хөндий хатуурч, энэ нь та нарыг ерөөсөө хөдөлгөхгүй байна уу хэмээн би асууж болох уу? Намайг та нарын гэмийн төлөө эвлэрүүлэл болон тарчилсан Есүсийн талаар ярьж чадаж байгаад та нар маш хачин жигтэйгээр хүлээн авах, мөн энэ нь та нарт ямар ч утга байхгүй байна уу? Та нар Есүсийг Загалмай дээр цовдолсон – тэгээд Тэр үхэж байхад дэргэд нь Түүний дээлний төлөө шодож байсан цэргүүд шиг цэвдэг сэтгэлтэй болсон уу? Өө, ийм зүйл бүү болоосой! Би та нарыг энэ орой Аврагчид итгэн Түүний ариун Цусаар гэм нүглээ угаалгаарай хэмээн гуйж байна!

Та нар “Энд дэндүү олон бууж өгөх зүйл байна” гэдэг. Өө, та нар Чөтгөрийг сонсохоо болих хэрэгтэй байхаа. Энэ дэлхийд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй!

Ээ халаг! Миний Аврагч цусаа урсгасан уу? Миний Аврагч үхсэн үү?
Өт адил миний төлөө Тэр тэргүүнээ золиослон өргөсөн гэж үү?

Гэвч миний хайрын өрийг гашуудлын [нулимс] төлж [чадахгүй];
Эзэн минь, энд би бууж өгч байна, энэ л миний бүх чадах зүйл юм.
   (“Ээ халаг! Миний Аврагч цусаа урсгасан уу?”
      Dr. Isaac Watts, 1674-1748).

Та нар Есүст итгэхэд бэлэн байна уу? Та нар Түүнд бууж өгөхөд бэлэн байна уу? Та нарт Түүнийг хайрлах сэтгэл төрж байна уу? Хэрвээ үгүй бол бүү яваарай. Харин хэрвээ төрж байвал эхний хоёр эгнээнд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:

“Гетсеман, Олив - Даралт!” (Joseph Hart, 1712-1768; ‘Шөнө Дунд, Олив Дэргэд”)