Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЛҮҮТРИЙН ТӨРӨЛХ ГЭМ ХИЙГЭЭД ҮҮНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

(ПРОТЕСТАНТ ШИНЭЧЛЭЛТИЙН 500 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ТУНХАГЛАСАН НОМЛОЛ)

LUTHER ON ORIGINAL SIN AND ITS CURE
(A SERMON PREACHED ON THE 500th ANNIVERSARY OF THE PROTESTANT REFORMATION)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 29, 2017

“Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.” (Марк 7:21-23).


Есүсийн дагалдагчид хоол идхээс өмнө гараа угаахгүй байгаа алдааг фарисай нар Түүнээс олсон. Дагалдагчид гар угаах ёслол үйлдэхгүйгээр идсэнийг тэд хараад тэднийг бузартсан хэмээн хэлсэн. Харин Есүс биднийг идэж байгаа зүйл нь бузарладгүй хэмээн хариулсан. Хүн зүрх сэтгэлд байгаа зүйлээсээ л бузартдаг гэдгийг Есүс тэдэнд хэлсэн. “Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.” (Марк 7:23). “Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол” (Марк 7:21).

Библийн олон эшлэлүүд бидний зүрх сэтгэл бол хорон муу гэдгийг хэлдэг. Библид, “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?” (Иеремиа 17:9). Мөн “Бидний хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд байдлаар үйлдэх болно" (Иеремиа 18:12). Библид “Учир нь тэдний зүрх Түүнд хандахдаа бат байгаагүй” (Дуулал 78:37). “Мунхаг хүн зүрхэндээ "Бурхан байдаггүй" гэсэн.” (Дуулал 14:1). Дх Ваттсийн нэгэн магтуу дуунд хүний зүрхний талаар ийнхүү өгүүлсэн байдаг.

“Гаднах ямарч зүйлс [чамайг] цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна” -

Хорон муу зүрх сэтгэлийн чанадад. Библи “бузар, итгэлгүй зүрхтэй байж” (Еврей 3:12) хэмээн өгүүлдэг.

“Гаднах ямарч зүйлс [гаднах ямар нэгэн ёслол –
тухайлбал гэмтний залбирал үйлдсэнээр]
[чамайг] цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна” -

Тийм биш гэж үү? Тийм биш гэж үү? Тийм гэдгийг та нар мэдэж байгаа! Ямарч шийдвэр эсвэл залбирал та нарыг цэвэр болгож чадахгүй. Та нарын сурсан эсвэл мэдэрсэн ямар ч зүйл та нарыг цэвэр болгож чадахгүй! Та нар үүнийг мэддэг. “(Гэм нүглийн) уяман өвчин миний доторх чандад оршиж байна” та нарын бузар, итгэлгүй зүрх сэтгэлд! Мөн та нар үүнийгээ мэддэг - Тийм биш гэж үү?

Хэрвээ та нар шудрага байвал энэ нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гадна байдлаараа ерөөсөө гэм хийгээгүй байснаасаа өмнө ч үүнийгээ мэддэг байсан. Чи үүнийг байнга хийж ирсэн. Чи юу хийдэг байснаа маш сайн мэдэж байсан. Энэ нь буруу гэдгийг мэдэж байсан боловч яагаад үүнийг хийдэг байсан бэ? Чиний дахин төрөөгүй байдал чинь харанхуйг хайрлах байдалтай байсан. Чи гэм нүглээр баярладаг. Гэм үйлдэж байхдаа баяртай байдаг. Үүний амтыг мэдрэхдээ дуртай байсан. Энэ нь буруу гэдгийг мэдэж байсан хэдий ч чи үүнийг хайрлаж байсан! Чи өөрийнхөө гэмт зүрх сэтгэлийн талаарх үнэнийг үзэн яддаг. Энэ нь чамайг буруутгаж, үнэнийг сонсохдоо зовж шаналдаг! “Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”! Чиний зүрх гажиж завхарсан! Чи сайн хийгээд зөвөөс илүүтэй гэм нүгэлд баярладаг. Уяман өвчин та нарын доторх хорон муу зүрх сэтгэлийн чандад оршиж байна! Би үүнийг санаанаасаа зохиогоогүй. Би үүнийг та нарын нүгэлтэй зүрх сэтгэлийн талаар бүгдийг мэддэг анагаахын доктор Мартин Лойд Жонсын үгнээс найруулан хүргэж байгаа!

Тиймээ, чи үүнийг өмнө нь сонссон. Би Нааманы уяман өвчнийг эдгээсэн тухай өөрийнхөө номлолоос Др Лойд Жонсийн хэсгээс эш татсан. Аврагдахыг хүсэж байгаа тухай хэлж байсан нэгэн залуу энэ номлолыг сонсоод зугтан явсан. Тэр аврагдах талаар ярилцахаар Др Каган дээр ирээгүй. Үүний оронд тэрээр зугтан явсан бөгөөд Др Лойд Жонс үнэхээр энэ талаар хэлсэн үү гэдгийг үзэхээр түүний номлолуудаас уншисан!.

Мэдээж энэ нь Др Лойд Жонсийн “Хүний суурь асуудал” хэмээх номлолд тодорхой дурьдагдсан байдаг. Тэрээр ийнхүү хэлсэн, “Бид юу хийж буйгаа гарцаагүй мэдэж байсан ч байнга үүнийгээ үйлдсээр байсан. Энэ нь буруу гэдгийг бид мэдэж байсан бол яагаад үүнийг үйлдсээр байдаг вэ? Бүгдээрээ нүүр нүүрээ харж байгаад шударгаар үзье. Яг бидний ийм төрөлх байдлын талаар. Тэд гэрлийг үзэн ядаж харанхуйг хайрладаг. Тэд зөвөөс илүүгээр бурууг дээрд үзэж, сайнаас илүүгээр хорон мууд баярладаг гажиж ялзарсан байдалтай болсон... Бид сайн мууг мэддэг боловч иймэрхүү зүйлд дуртай бус бидний төрөлх байдлын улмаас үүнийг үйлдэхдээ унадаг... чиний үндсэн хувь чанар хийгээд байдал чинь зүрх сэтгэлийн чинь буруугын төрөлх байдал юм... бидний нүглүүд бол шууд, санаатай, төлөвлөсөн зүйл!” Энэ бол яг түүний хэлсэн үгс – би үүнийг эш татсан! (Dr. Martyn Lloyd-Jones, Evangelistic Sermons at Aberavon, Banner of Truth, 2010, хуудас. 65-77 үзээрэй).

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”

Энэ чуулган дахь аврагдсан хүмүүс Др Лойд Жонсоос эш татсантай санал нэг байдаг. Харин аврагдахыг хүсч байсан тэр залуу энэ танхимаас гүйхээрээ зугтан явсан. Дараагийн долоо хоногт нь өнөөх залуу өөрийнх нь хорон муу зүрхний талаар зүйлсийг Др Лойд Жонс үнэхээр хэлсэн үү гэдгийг мэдэхээр чармайсан. Тэр яагаад ингэсэн бэ? Учир нь тэр өөрөө бузар, итгэлгүй зүрхтэй байв! Ийм л учиртай! Залуу хүү,

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”

Хүү минь чи үүнээс зугтаж чадахгүй. Чиний гэмт тэрслэгч зүрх сэтгэлийн талаар миний хэлсэн зүйлд Др Лойд Жонс ч гэсэн яг итгэж байсан! Мөн энэ орой би чамд үүнийг хэлж байна, чиний зүрх сэтгэл үнэхээр “гажиж ялзарсан” хэмээн хэлсэн Др Лойд Жонсын үгийг өөртөө хийгээд Бурханд хүлээн зөвшөрөхөөс нааш хэзээ ч аврагдаж чадахгүй. “Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол... Энэ бүх хорон зүйлс нь дотроос” чиний бузар, итгэлгүй зүрхнээс! (Марк 7:21,23). Иеремиа 17:9-д чиний “Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч” гэдгийг хэлдэг.

Чи өөрийн эцэг эхээ буруутгаж чадахгүй. Тэд өөрийнхөө эцэг эх шиг муу байгаагүй ч тэд хичнээн муу байсан нь ерөөсөө огт падгүй. Үгүй, тэд хичнээн муу байсан ч хамаагүй та нар тэднийг буруутгаж чадахгүй! Чи зөвхөн өөрийгөө л буруутгаж чадна. Др Лойд Жонсоос сонссон чиний хорон муу зүрхний талаар тайлбарыг чи надаас сонссон. Та нар бол хорон муу, гажиж муудсан, үл итгэлийн зүрх сэтгэлтэй учраас зөвхөн та нар л буруутай гэсэн Докторын үгийг та нар сонссон. Чи, зөвхөн чи л Есүс Христийг сонгохоос татгалздаг. Чи, зөвхөн чи л өөрийн үйлдсэн нүгэлт зүйлсийг сонгосон. Хэн ч та нарыг ийм зүйл хийхэд хүргээгүй. Чи харанхуйг хайрладаг учраас л эдгээрийг хийсэн. Чи гэм үйлдэхдээ хөгжилтэй байсан. Чи гэм үйлдэхдээ баяр хөөртэй байсан. Чи үүнийг амтлахдаа дуртай байсан! Хэдий чи үүнийг буруу гэдгийг маш сайн мэдэж байсан ч гэсэн үүнд дуртай байсан. Сүнсийг сүйтгэгч гэм нүглийн уяман өвчин чиний доторх үл итгэлийн хорон муу зүрх сэтгэлийн чандад оршиж байна! Ийм л учраас та нарын гэмт зүрхний талаарх үнэнийг хэлсний төлөө та нар намайг үзэн яддаг – тийм биш гэж үү?

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”-

Хорон муу зүрх сэтгэлийн чанадад!

Та нар огтоос нөхцөл байдлаа буруутгаж болохгүй. Үерийн өмнөх дэлхийн хорон муу нөхцөл байдал Их Үерийн дараа үгүй болсон. Бурхан Ноад ийнхүү хэлсэн, “Би тэднийг газартай нь хамт устгана.” (Эхлэл 6:13). Үерийн өмнөх дэлхийн бүхий л хорон муу хүмүүс устгагдсан. Энэ үерийн ердөө дараахан нь Бурхан ийнхүү хэлсэн, “Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг.” (Эхлэл 8:21). Лүүтэр ийнхүү хэлсэн, “Их үерээс хөвөгч авдарт байсан хүмүүсээс өөр аврагдсан ямар ч хүн байгаагүй. Гэсэн ч Бурхан хүний зүрхний хандлага нь бузар муу хэмээн хэлдэг.” (Лүүтрийн Эхлэл 8:21-ийн талаарх тайлбар). Та нар бусад хүмүүсээс сурсан зүйлсээс болоод хорон муу зүрх сэтгэлтэй болдоггүй. Эхийн хэвлийд бүрэлдэх яг тэр үеэс л чиний зүрх сэтгэл хорон муу болж эхэлсэн. Лүүтэр зүрх сэтгэлийн гэм нүгэл нь насаар залуу, нялх хүүхэд, тэрбайтугай Дуулал 51:5-д гарсан шиг эхийн хэвлийд хараахан төрөөгүй байхад ч амьд оршин тогтносоор байдаг... [Зүрх сэтгэлийн гэм нүгэл] бол олдмол биш [сураагүй]; Энэ нь үр хөврөл дотор нуугдмал байдаг.” Энэ нь зохистой цагт өш хонзонгоо авахаар гарч ирэхэд үргэлж бэлэн байдаг!

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”

Та нарт хорон муу зүрх сэтгэл нь анхны гэмтэн Адамаас удамшин ирсэн. Бид бол бүгдээрээ түүний үр сад. Лүүтэр ийнхүү хэлсэн, “Хүний зүрх сэтгэлийн хандлага хорон муу байдаг нь түүний хар багаас эхтэй бөгөөд энэ нь хүний асуудал хэмээн хэлэгддэг... [чиний] ч гэсэн асуудал. [Чиний зүрхний бодлууд] үргэлж [Бурханы] хуулийг эсэргүүцэж, үргэлж гэмийн дор, үргэлж [Бурханы] уур хилэн дор байдаг бөгөөд энэ их зовлонгоос өөрийнхөө хүчээр өөрийгөө чөлөөлөх боломжгүй юм.” Библи ийнхүү хэлдэг,

– Та нар бол бүгдээрээ “төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд” юм. (Ефес 2:3).

– Та нар бол бүгдээрээ “гэмийн дор” юм. (Ром 3:9).

– Та нар бол бүгдээрээ “нүгэлд үхсэн” юм. (Ефес 2:5).

Яагаад? Учир нь

– “Нэг хүнээр [Адамаар] ертөнцөд нүгэл нь ирсэн” (Ром 5:12).

– Ийм л учраас “Зөвт хүн алга. Ганц ч алга... Сайныг үйлддэг хүн алга. Бүр ганц ч алга" (Ром 3:10, 12).

– “Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг.” (Эхлэл 8:21).

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”

Өнөөдөр бид энэ Пүрэв гарагт өдгөөгөөс 500 жилийн өмнө Германы Виттенбург дэх өөрийнхөө чуулганы хаалганд Католик сүмийн худал сургаалийн эсрэг Ерэн Таван Зүйлийг хадаж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн Мартин Лүүтрийн ойг тэмдэглэж байна. Та нарын зүрх сэтгэлийн “төрөлх гэм” бол Протестант хийгээд Баптист Шинэчлэгч нарын гол санаа юм. Библи та нарт хорон муу зүрх байдаг бөгөөд – үүнийг та нар өөрчилж чадахгүй гэдгийг бидэнд заадаг!

“Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна”

“Төсөөлөл” гэдэг Еврей үг нь чиний үл итгэлийн хорон муу зүрх сэтгэл болсон оюун бодлоос эхтэй гэсэн утгыг илэрхийлдэг.

“Хүний зүрхний хандлага [бодлууд] бүр багаас нь бузар муу байдаг.” (Эхлэл 8:21).

 

Энэ бол энэ орой зөрүүд хэвээр үлдсэн - энд байгаа хүн бүрийн зүрх сэтгэл дэх төрөлх гэмийн талаарх үнэн сургаал юм! Та нарын хүн нэг бүр! Лүүтэр ийнхүү хэлсэн, “Бид Ариун Сүнс хийгээд Бурханы нигүүлсэлгүй юу ч хийж чадахгүй, харин нүглийг үйлддэг, тасралтгүйгээр нүгэл үйлддэг, нэг гэмт хэргээс нөгөөг нэмэн үйлдэж байдаг хүн төрөлхтөнийг хариуцдаг... [мөн] тэр хэдий өөрийнхөө зүрх сэтгэлийн хорон муу төсөөлөлдөө дуулгавартай байхдаа ч Бурханы дайсан байдаг... тэр байтугай зөв хүн мэт дүр эсгэж байхдаа ч гэсэн.”

Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна!

Бид Лүүтэрийн зөв байсан гэдгийг мэдэхэд хангалттай зүйлийг өөрийнхөө чуулганаас хараагүй гэж үү? Нэг хүний дараа нөгөөх нь ирээд Христэд итгэж буй мэт дүр эсгэхийг – тэгээд чуулганаас гарч яваад гэмийн амьдрал руугаа уусан алга болохыг бид хараагүй гэж үү? Олон хүмүүс хэсэг хугацаанд Христ итгэгч мэт дүр эсгэж байгаад улмаар маш аюултай Бурханы дайснууд болохыг бид хараагүй гэж үү? Оливас болон түүний хүмүүсийн хийсэн нь энэ биш гэж үү? Тэд манай чуулганыг устгахаар оролдоход Лүүтрийн зөв байсныг хараагүй гэж үү?

“Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг.” (Эхлэл 8:21).

Манай чуулган Финнейгээс нүүр буруулж Лүүтэрийн Шинэчлэлт болон хуучны Баптист уруу эргэсэн шалтгаан нь энэ байгаагүй гэж үү? Финнейгийн хамгийн алдартай номлол нь “Нүгэлтнүүдийн Зүрхээ Өөрчлөх Харайлт” хэмээн нэрлэгдэж байсан. Чи яаж үүнийг хийж чадах вэ? Яаж? Яаж? Чи яаж өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж чадах вэ? Чи чадахгүй! Финней бол тэрчигээрээ Пелагиан тэрс үзэлтэн байсан. Финней хүний төрөлх гэм нүгэл болон хүний хорон муу зүрхний талаарх Лүүтэр хийгээд Шинэчлэгч нарын номлол бүрийн эсрэг тэмцдэг байсан.

Чи өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрчилж чадахгүй! Би Финнейг чөтгөрт эзлэгдсэн тэрс үзэлтэн байсныг олж мэдсэн. Түүнд бүү итгэ! Өөрийнхөө зүрх сэтгэл рүү харахын оронд; чи тэндээс гэм нүгэл болон Бурханы эсрэг тэрслэлийг үзэхээс өөр юуг ч олж харахгүй!

Гаднах ямарч зүйлс чамайг цэвэршүүлж чадахгүй;
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна!

Зөвхөн Эзэн Есүс Христ л чиний зүрх сэтгэлийг цэвэрлэн өөрчилж чадна. Есүс чиний гэмийн төлөөсийг төлөхөөр загалмай дээр үхсэн. Есүс чиний бүх л гэмийг угаахаар Загалмай дээр Өөрийнхөө Цусыг урсгасан. Есүс та нарт шинэ зүрх өгөхийн тулд үхлээс дахин амилсан! Чи Есүст итгэх тэр мөчид Тэр чамд “шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна...” (Езекиел 36:26) гэсэн.

Эзэн Есүс ээ, үүнийг би хамгийн даруугаар гуйя,
   Ерөөлт Эзэн, Таны цовдлогдсон хөл дор би хүлээж байна
Намайг цэвэрлэхээр Таны Цус урсаж буйг би итгэлээр харж байна
   Одоо намайг угаагаач, тэгээд би цаснаас цагаан болно.
Цаснаас цагаан, тиймээ, цаснаас цагаан;
   Одоо намайг угаагаач, тэгээд би цаснаас цагаан болно.

Эзэн Есүс ээ, намайг тэвчээртэйгээр хүлээж буйг Та хардаг,
   Одоо ирээч, миний дотор шинэ зүрхийг бүтээгээч;
Таныг эрэлхийсэн хэнд ч Та “Үгүй” гэж хэзээч хэлдэггүй
   Одоо намайг угаагаач, тэгээд би цаснаас цагаан болно.
Цаснаас цагаан, тиймээ, цаснаас цагаан;
   Одоо намайг угаагаач, тэгээд би цаснаас цагаан болно.
(“Цаснаас Цагаан” James Nicholson, 1828-1876).

Би Лүүтэрийн хүний зүрх сэтгэл дэх төрөлх гэмийн талаарх төгс теологыг ярьж байна. Хэдий чи ерөөсөө ойлгохгүй ч гэсэн өнөө орой Есүст итгээрэй хэмээн та нарыг гуйж байна. Тэр та нарын гэмийг уучлах болно. Тэр гэмийг чинь угаах болно. Тэр та нарт шинэ зүрх болон шинэ сүнсийг өгөх болно. “Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.” (Үйлс 16:31)


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Цаснаас Цагаан” (James Nicholson, 1828-1876)