Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЗАЛБИРЛЫН ЦУГЛААНЫГ ХЭРХЭН УДИРДАХ ХИЙГЭЭД ХЭРХЭН ЗАЛБИРАХ ТАЛААР

(ДР ТИМОТИ ЛИНЫ НОМЛОЛ, 1911-2009)

HOW TO PRAY AND HOW TO CONDUCT A PRAYER MEETING
(THE TEACHINGS OF DR. TIMOTHY LIN, 1911-2009)
(Mongolian)

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр
Боловсруулж Жон Самуел Каган номлосон
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Mr. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 15,, 2017

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).


Др Химерсийн пастор Др Тимоти Лин (1911-2009) библийн талаар маш сайн ойлголттой байсан. Тэрээр Еврей болон Нэг аймгийн хэл судлалын Доктор зэрэг хамгаалсан. 1950-иад онд Боб Жонсын Их Сургууль төгсөгчдөд тэр Системтэй Теологи, Библийн Теологи, Хуучин Гэрээний Еврей хэл, Библийн Арами хэл, Сонгодог Араб хэл, Сири Библи зэргээр хичээл заадаг байсан. Дараа нь тэрээр Др Хадсон Тэйлор III-ын дараа Хятад Евангелист Сургуулийн захирлаар ажилласан. Мөн тэр Нью Американ Стандарт Библи (NASB)-ийн Хуучин Гэрээг орчуулсан хүмүүсийн нэг нь байсан. Др Лин бол Др Р.Л Химерс Жр-ын хорин дөрвөн жилийн турш пастор нь байсан. Др Химерс ямар ч эргэлзээгүйгээр Др Лин бол түүний хэзээ ч харж байгаагүй хамгийн үр нөлөөтэй пастор байсан гэж хэлсэн. Др Химерс түүний чуулганы гишүүн байхдаа Бурхан сэргэлтийг илгээснээр олон зуун хүн аврагдан чуулганд ирж байхыг харж байсан.

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).

Ихэнхи тайлбарууд энэ эшлэлийг зөвөөр тайлбарладаггүй. Жишээлбэл нэгэн алдартай тайлбар номд “Ертөнц даяарх ерөнхий асуудал нь үл итгэл гэсэн зүйл байх болно.” Гэхдээ Есүс энэ эшлэлд ийм зүйлийн талаар хэлээгүй. Тэр эцсийн цагийн ерөнхий урвалтын талаар энд яриагүй, эсвэл Тэр буцаж ирэхдээ ямар нэг жинхэнэ Христ итгэгч байх болов уу гэдгийг асуусан тийм зүйлийг хэлээгүй. Үнэндээ Есүс Петрт бүр эсрэг зүйлийг хэлсэн байдаг,

“Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд; түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй” (Матай 16:18).

Матай 16:18 бидэнд Их Урвалт хичнээн хүчтэй, аймшигтай байхаас үл хамаараад Христ дахин ирэх үед аврагдах итгэлтэй олон Христ итгэгчид байх болно гэдгийг хэлдэг. Олон жинхэнэ Христ итгэгчид, ялангуяа өнөөдөр жинхэнэ сэргэлт болж байгаа Хятад, Гурав дахь ертөнцийн хүмүүс тэр өдөр Эзэнээр авагдах болно.

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.” (I Тесалоник 4:16-17).

Бүр Их Зовлонгын үед ч гэсэн маш олон тооны хүмүүс аврагдах болно.

“...үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ” (Илчлэлт 7:9).

Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ” (Илчлэлт 7:14).

Иймээс Есүс энэ эшлэлийг хэлэхдээ Түүний дахин ирэлтэд авралын итгэл байхгүй байх талаар хэлээгүй юм.

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).

I. Нэгдүгээрт, цөхөрдөггүй залбирлын чухал байдал.

Ихэнхи тайлбарууд буруу байдаг, харин Др Лин өнөөдрийн үгийн талаар үнэн тайлбарыг хийсэн байдаг. Др Лин ийнхүү хэлсэн,

Библид “итгэл” гэдэг үг нь маш өргөнөөр хэрэглэгддэг. Үүний жинхэнэ утга нь уг үгийн холбоотой хэсгийг маш анхааралтай судалсаны дараа л зөвхөн гарч ирдэг. Энэ үгийн өмнө бид цаг үргэлж тасралтгүй залбирах хийгээд зүрх алдахгүй байх талаарх сургаалт зүйрлэлийг хардаг [Лук 18:1-8a], сургаал цаашаа [Лук 18:9-14] Фарисай болон татвар хураагч хоёрын залбиралаар үргэлжилдэг. Тиймээс [Luke 18:8]-д дахь энэ үгийн холбоосоос “итгэл” гэсэн үг нь залбирлын итгэлийн талаар өгүүлж байгааг тодорхой харуулж байна. Бидний Эзэн Өөрийнхөө дахин ирэлтийн үедээ Өөрийн Чуулгануудаас итгэлийн залбиралыг олохгүй байх талаар өгүүлдэг. (Timothy Lin, Ph.D., The Secret of Church Growth, First Chinese Baptist Church of Los Angeles, 1992, хуудас 94-95).

Др Лин Лук 18:1-8-д гарч буй сургаалт зүйрлэл нь Христ итгэгчид тасралтгүй залбирах хэрэгтэй бөгөөд шантрах хэрэггүй гэсэн гол санааг хэлэх гэсэн юм гэсэн. Наймдугаар эшлэлд бидний амьдарч байгаа энэ үе болох эцсийн өдрүүдэд Христ итгэгчид цөхөрдөггүй залбиралын итгэлгүй байх болно гэдгийг бидэнд харуулдаг. Ийм учраас бид уг эшлэлийг ингэж ойлгож болно,

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр [цөхөрдөггүй залбиралын] итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).

Др Лин цааш нь ингэж хэлдэг,

Өнөөгийн олон чуулгануудын залбиралын цуглаан нь үнэндээ хэн ч ирэхээ больсон [эсвэл долоо хоногийн дундуур болдог Библи судлал болж хувирсан бөгөөд тэнд нэг эсвэл хоёр удаа ёс төдий залбирал хийдэг]. Ийм харамсалтай байдалд маш олон тооны чуулганууд энэ чухал сануулгыг үл хэрэгсэж, өөрийнхөө хувийн ашиг сонирхолд нийцүүлэн өршөөнгүй байж [үргэлж] хамтдаа залбирлын цуглаанаа хийхээ больдог. Энэ бол үнэхээр Эзэний дахин ирэлт ойрхон болсоныг харуулж байгаа [нэг] тэмдэг юм! Өнөө цагт олон [чуулганы гишүүд] Эзэнээсээ илүүтэй телевизер үзэхэд амьдралаа зориулж байна... Энэ бол үнэхээр харамсалтай!... эцсийн өдрүүдийн чуулганыг харуулдаг... залбиралын цуглаанд хандсан [ямарч сонирхолгүй] дэндүү дөжөрсөн байдал (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 95).

Иймд Лук 18:8 нь Христийн Дахин Ирэлтийн өмнө чуулганууд ерөөсөө авралын итгэлгүй байх талаар бус, харин өнөөгийн бидний амьдарч байгаа үе нь залбиралгүй байгааг харуулсан чуулгануудын залбирахгүй байх тэр тэмдгийг бидэнд өгдөг.

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).

II. Хоёрдугаарт, залбиралын цуглааны чухал байдал.

Мөн Др Лин хувийн залбирал нь залбирлын цуглаанаар бөөнөөрөө залбирах эрх мэдэл, хүч чадалтай адил байдаггүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тэр ийнхүү хэлсэн,

Хүмүүс байнга л ганцаараа залбирах эсвэл группээр залбирахад ямар ч ялгаа байхгүй, эсвэл гэртээ ганцаараа залбирах эсвэл ахан дүүстэйгээ цуглаан дээрээ залбирах аль нь ч хамаагүй хэмээн хэлдэг. Иймэрхүү үзэл нь өөрийнхөө залхуу байдлыг халхалах эсвэл залбирлын хүчийг үгүйсгэхийн тулд хийсэн үнэмшилтэй мэт тайлбар байдаг! Бидний Эзэн залбирлын энэ тал дээр юу хэлдэгийг үзье,

“Би та нарт дахин хэлье. Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно. Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” (Матай 18:19-20).

     Бидний Эзэн ямар ч маргаангүйгээр энэхүү тэнгэрлэг эрх мэдлийн ашиглалт нь нэг хувь хүний зүтгэлээр хэзээ ч биелэхгүй, харин зөвхөн хамтын чармайлтаар бүх чуулганаар байхад бүрэн ашиглагдана гэдгийг бидэнд сануулсан. Нөгөө талаар, энэ нь зөвхөн... бүх л чуулган нэг санаатай [залбирахад] чадах юм,... тэгээд ийм тэнгэрлэг эрх мэдэл нь үр нөлөөтэй [байдаг] болдог.
     Эцсийн өдрүүдийн чуулган энэ үнэний жинхэнэ байдлыг олж харж чадахгүй, мөн Бурханы хүчийг [олж авах] тохиромжтой аргыг санахгүй байх болно. Энэ ямар их гарз вэ! Хэдий чуулган Сатаны ажлыг хүлж, дарамтаасаа салж, цаашлаад Бурханы оршихуйн жинхэнэ байдлыг туулахыг хүссэн ч гэсэн [чуулганд] тэнгэрлэг эрх мэдэл тэнгэрээс ирдэг, харин тэдний удирдахуйн ухааны мэдлэгээс ирдэггүй юм. Ээ халаг, энэ нь боломжгүй! (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 92-93).

Иймээс Др Лин итгэлийн залбиралын чухал байдал хийгээд чуулганы залбирлын цуглааны чухал байдлын талаар заасан юм.

III. Гуравдугаарт, “нэг санаагаар” залбирахын чухал байдал.

Үйлс 1:14-ийг гаргаад хамтдаа чангаар уншья.

“Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа” (Үйлс 1:14).

“Тэд... хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.” Др Лин ийнхүү хэлсэн,

Хятад Библи “нэг санаагаар” гэдгийг “нэг зүрх сэтгэл, нэг оюун бодлоор” хэмээн орчуулдаг. Тиймээс, Бурханы оршихуй залбиралын цуглаанд байхын тулд бүх оролцогчид залбиралын үнэхээр чухал байдлыг ойлгох ёстой зөвхөн биш, харин [залбиралын цуглаан руу] ирэхдээ чин сэтгэлийн хүсэлтэй... нэг санаагаар Бурханд хүсэлтээ мэдүүлж, залбирч, гуйж, талархахаар мөн ирэх ёстой. Тэгээд залбиралын цуглаан амжилтад хүрсэнээр бусад үйлчлэлүүд ч гэсэн амжилтад хүрэх болно. (Timothy Lin, Ph.D., адил., хуудас. 93-94).

Мөн “нэг санаагаар залбирна” гэдэг бол та нарын нэг нь залбиралыг удирдаж байх үед бид бүгдээр хамтдаа “амен” хэмээн заавал хэлэх ёстой. Бид бүгд хамтдаа “амен” гэж хэлэхдээ “нэг санаагаар” залбирч байдаг.

Та нар Др Линий итгэлийн залбирлын чухал байдал, залбиралын цуглааны чухал байдал, “нэг санаагаар” залбирахын чухал байдал зэрэг номлолыг сонсож байгаа. Гэсэн хэдий ч энэ орой та нарын зарим нь бидний залбиралын цуглаанд ерөөсөө оролцдоггүй. Та нарын сүнслэг амьдрал нойл байгаад гайхаад байх зүйл ерөөсөө байхгүй! Энэ орой “Пастор аа, энэ цагаас эхлээд би ядаж нэг удаа ч гэсэн залбиралын цуглаанд оролцоно” хэмээн хэлэх хэн нэгэн байна уу? Одоо нүдээ аниараа. Хэрвээ та ийм шийдвэр гаргаж байгаа бол гараа өргөөрэй. Хүн бүр энэ гар өргөсөн хүмүүс амлалтаа сахихад нь Бурхан туслахын төлөө залбираарай! (бүгд залбир).

Хэрвээ чи аврагдаагүй байгаа бол ядаж нэг удаа ч гэсэн Бямба гарагийн оройн залбиралын цуглаанд ирээрэй хэмээн би хичээнгүйлэн гуйж байна. Нүдээ аниарай. Хэн нь “Тиймээ, пастораа, Бямба гараг бүрийн оройн залбиралд би ирэх болно” хэмээн хэлэх вэ? Гараа өргөөрэйХүн бүр энэ гар өргөөрэй. Энэ хүмүүс амлалтаа сахихад нь Бурхан туслахын төлөө залбираарай! (бүгд залбир).

Христ та нарын гэмийн төлөө Загалмай дээр үхсэн. Та нарын гэмийг арилган угаахаар Өөрийн Цусаа урсгасан. Тэр чиний гэмийг цайруулахаар маш аймшигтай зовлон дундуур туулж, Загалмайд хадагдсан. Тэр гурав дахь өдрөө үхлээс амилсан. Тэр Бурханы баруун гар талд амьд байгаа. Христ руу ирээрэй, тэгвэл та нар гэмээсээ аврагдах болно.

Энэ орой аврагдаагүй бидэнд дунд буй авралын төлөө биднээр залбируулах хүмүүс байна уу? Дахиад нүдээ аниарай. Гараа өргөөрэй тэгвэл бид та бүхний авралын төлөө залбирна. Хүн бүр эдгээр хүмүүс гэм нүглээ гэмшиж, Христ руу ирээд Түүний Цусаар цэвэрлэгдэхийн төлөө залбираарай!

Др Чан та энэ орой хэн нэгэн аврал авахын төлөө бидний залбиралыг удирдаач. Хэрвээ та бидэнтэй жинхэнэ Христ итгэгч болохын төлөө ярилцахыг хүсч байгаа бол одоо Др Каган, Жон Каган, Ноа Сонг нарыг дагаад арын хэсэг рүү яваарай. Тэндээс бид та нартай ярилцахад тохиромжтой чимээгүй, та нарын төлөө залбирч болох өрөө рүү явна.

ЭНД ДАРААД ВИКИПЕДИАГААС ДР ЛИНИЙ НАМТАРЫГ ҮЗЭЭРЭЙ.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Энэ Бол Залбиралын Ерөөлтэй Цаг” (Fanny J. Crosby, 1820-1915).


үндэс

ЗАЛБИРЛЫН ЦУГЛААНЫГ ХЭРХЭН УДИРДАХ ХИЙГЭЭД ХЭРХЭН ЗАЛБИРАХ ТАЛААР

(ДР ТИМОТИ ЛИНЫ НОМЛОЛ, 1911-2009)

HOW TO PRAY AND HOW TO CONDUCT A PRAYER MEETING
(THE TEACHINGS OF DR. TIMOTHY LIN, 1911-2009)

Номлолыг Доктор Р.Л Химерс Жр
Боловсруулж Жон Самуел Каган номлосон

“Харин Хүний Хүү ирэхдээ, газар дээр итгэл олох болов уу? гэжээ” (Лук 18:8).

(Матай 16:18; I Тесалоник 4:16-17; Илчлэлт 7:9, 14)

I.   Нэгдүгээрт, цөхөрдөггүй залбирлын чухал байдал,
Лук 18:8.

II.  Хоёрдугаарт, залбиралын цуглааны чухал байдал,
Матай 18:19-20.

III. Гуравдугаарт, “нэг санаагаар” залбирахын чухал байдал,
Үйлс 1:14.