Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




УГААЖ ЦЭВЭР БОЛ! –
ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭВ ШИНЖ СУДЛАЛ

WASH AND BE CLEAN! – THE TYPOLOGY OF CONVERSION
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 15, 2017

"Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв" (Хаадын дэд 5:10).


Энэ бол энгийн л нэг түүх. Гэхдээ энэ маш гүн утгатай. Хэрвээ чи аврагдаагүй бол үүнийг анхааралтай сонсоорой. Чи заавал үүнийг үйлдэх хэрэгтэй. Үнэхээр авралаа олох цорын ганц замыг энэ харуулдаг.

Энэ бол энгийн л нэг түүх. Энэ түүх нь аврал авах хийгээд жинхэнэ Христ итгэгч болох тэр цорын ганц замыг харуулахаар библид бичигдсэн.

Нааман агуу хүн байсан. Тэр Сирийн армийн цэргийн генерал, удирдагч хүн байсан. Тэр бол баатарлаг цэрэг байсан. Тэр хаандаа хүндлэгдсэн, бахархал хүлээсэн нэгэн байсан. Харамсалтай нь тэр уяман өвчний улмаас амьдаараа идэгдэх аймшигтай өвчин туссан. Тэр уяман өвчнийхээ улмаас үхэж байгаа бөгөөд үүнийгээ мэдэж байсан. Тэр эдгэрэх бүх боломжтой арга чарга хайсан боловч ямар ч тусыг олоогүй. Нааманы гэрт нэгэн залуу охин зарцлагдаж байсан. Тэр түүнд Израйльд түүний өвчнийг эдгээж чадах эш үзүүлэгч байгааг хэлсэн. Тэр өвчнөө эдгээхээр маш олон арга хэрэглэсэн боловч ямар ч эдгэрэл олоогүй. Эцэст нь Нааман "Магадгүй энэ эш үзүүлэгч намайг эдгээж болох юм" хэмээн бодсон. Энэ бол түүний аврагдах сүүлчийн боломж байсан учраас тэр Бурханы эш үзүүлэгч Елиша руу явсан.

Харин эш үзүүлэгч нь жинхэнэ Бурханы хүн байсан. Хэрвээ эш үзүүлэгч гэрээсээ гарч ирээд Нааманы төлөө залбирвал тэр эш үзүүлэгч түүнийг эдгээлээ хэмээн бодох байсан. Эш үзүүлэгч түүнийг эдгээгч нь эш үзүүлэгч бус, харин Бурхан эдгээгч гэдгийг мэдүүлхийг хүссэн. Тиймээс Нааман морин тэрэгтэйгээ эш үзүүлэгчийн гадаа ирсэн. Харин эш үзүүлэгч түүнтэй ярилцахаар гэрээсээ гарч ирээгүй. Үүний оронд тэрээр Нааманд үг хүргүүлсэн,

"Явж, [цорын ганц] Иорданд [гол] долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв" (Хаадын дэд 5:10).

Энэ нь Нааманыг үнэхээр их уурлуулсан. "Энэ эш үзүүлэгч яагаад надтай уулзахаар гарч ирээд ч болтугай уулзсангүй вэ! Тэр ер нь өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм болоо?" Нааман "Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ" гэж бодсон. Тэр эш үзүүлэгчийг яг л Бенни Хинн шиг байна гэж бодсон. Тэр гарч ирээд агуу гайхамшиг үзүүлснээр өөрийгөө агуу эдгээгч итгэгч хэмээн бодогдуулна гэж бодсон. Харин эш үзүүлэгч бүхий л алдарыг Бурханд өгсөн. Тэр зүгээр л Нааманд үгийг дамжуулсан,

"Явж, [цорын ганц] Иорданд [гол] долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв" (Хаадын дэд 5:10).

Нааман үнэхээр их ууртай байсан. Тэр энэ уур хилэнтэйгээ тэндээс буцаж эхэлсэн! Тэгээд Нааманы зарц түүнд "Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд "Угааж, цэвэр бол" гэж байхад та хийхгүй гэж үү?" гэцгээв. Тэгээд Нааман "За яахав. Би эш үзүүлэгчийн хэлснийг хийе" хэмээн бодсон. Тэрээр Иордан гол руу очоод өөрийгөө долоон удаа усанд булхахад "түүний бие махбод нялх хүүхдийн бие махбод мэт дахин сэргэж, тэрээр цэвэр болжээ." (Хаадын дэд 5:14)

Бичээсийн энэ хэсэг дэх түүхээр маш олон агуу номлолууд хийгдсэн. Спиржеон мэт агуу номлогчид Нааманы уяман өвчин цэвэршсэн нь Загалмай дээр урсгасан Есүсийн Цусаар та нарын гэм нүгэл угаагдаж байгааг дүрсэлсэн хэмээн маш зөв тодорхойлсон. Үүнийг сонсоод энэ өглөө хэрхэн гэм нүглээсээ цэвэршигдэн аврагдах вэ гэдгийг Нааманы түүх харуулах болно!

I. Нэгдүгээрт, тэр уяман өвчтэй байсан.

"Тэр уяман өвчтэй байв" (Хаадын дэд 5:10).

Та нар тийм үү. Та нар бол тэр чигээрээ гэмийн уяман өвчтэй юм! Энэ уяман өвчин анхны гэмтэн Адамаас та нарт үе дамжин удамшиж ирсэн. Элч Паул ийнхүү хэлсэн,

"Нэг хүнээр [Адам] ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ." (Ром 5:12).

Энэ өглөөний та нарын тодорхойлолт юу вэ! Др Ваттс магтуу дуундаа та нарын нөхцөл байдлыг тусгасан,

Эзэн, би гэм нүгэлтэй бузар нэгэн,
   Ариун бус, гэм нүглийн дунд төрсөн;
Гэмд унасан нэгэнээс удамшиж ирсэн
   Хүн төрөлхтөнийг ялзруулж, бид бүгдийг муутгадаг.

Үзэгтүн, би Таны өмнө унаж байна,
   Миний ганц хоргодох газар бол Танй нигүүлсэл;
Гаднах ямарч зүйлс намайг цэвэршүүлж чадахгүй
   Уяман өвчин миний доторх чандад оршиж байна.

(Dr. Isaac Watts, 1674-1748).

Гэм нүглийн уяман өвчин чиний "доторх чандад оршиж байна!" Энэ нь та нарыг хэн болохыг энэ өглөө харуулж байна! "Гэм нүглийн уяман өвчин чиний доторх чандад оршиж байна!" Есүс ийнхүү хэлсэн,

"Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч..." (Марк 7:21-23).

Энэ бол зүрхэн дэх бузар муу бодлын чинь дүр зураг юм. Та нарын зүрх сэтгэл гэдэг бол тэр чигээрээ гэм нүглийн уяман өвчинтэй юм!

Гаднах ямарч зүйлс намайг цэвэршүүлж чадахгүй
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна.

Тийм биш гэж үү? Тийм биш гэж үү? Тийм гэдгийг чи мэдэж байгаа! Гаднах ямарч зүйлс [ямарч гаднах үйлс] намайг цэвэршүүлж чадахгүй! Ямар ч шийдвэрүүд, эсвэл залбирлууд та нарыг цэвэр болгож чадахгүй! Та нарын мэдэрсэн эсвэл сурсан ямар ч зүйл та нарыг цэвэр болгохгүй! Та нар бас үүнийг мэднэ! "[Гэм нүглийн] уяман өвчин" чиний доторх зүрхэнд чинь оршиж байна!.Та нар үүнийгээ мэднэ – тийм биш гэж үү?

Энэ үнэн гэдгийг та нар мэднэ. Өмнө нь та нар гадна байдлаараа гэм нүгэлтэй холбогдож байдгаа мэддэг байсан. Та нар үүнийг байнга хийдэг байсан! Та нар яг юу үйлдэж байснаа сайн мэддэг. Хэрвээ та нар энэ нь буруу гэдгийг нь мэддэг байсан юм бол яагаад үүнийг үйлдээд байдаг юм бэ? Чиний аврал аваагүй байдал чинь харанхуйг хайрлаж байдаг. Та нар гэм нүгэлд таатай байдаг. Та нар баяр хөөртэйгээр гэмийг үйлддэг. Та нар үүнийг амтлах дуртай байсан. Энэ нь буруу гэдгийг мэдсээр байгаа мөртлөө та нар нүглийг хайрласаар байдаг! Ийм л учраас та нар өөрсдийнхөө зүрх сэтгэл дэх нүгэлт байдлынхаа үнэнийг сонсох дургүй байдаг! Та нарын хорон муу зүрхний талаар үнэнийг намайг хэлэхэд та нар намайг үзэн яддаг – тийм биш гэж үү? Зүрхнийхээ үнэнийг сонсох нь та нарт дарамттай болж муухай мэдрэмж төрүүлдэг. Уяман өвчин доторх чандад оршиж байна! Та нарын зүрх сэтгэл гажин ялзарсан. Та нар сайн болон зөв зүйл нь юу болохоос илүүтэйгээр гэм нүгэлд баяр хөөртэй байдаг. Уяман өвчин та нарын үл итгэлийн зүрх сэтгэлийн доторх чандад оршиж байна! Би үүнийг санаанаасаа зохиогоогүй. Би үүнийг та нарын нүгэлтэй зүрх сэтгэлийн талаар бүгдийг мэддэг анагаахын доктор Мартин Лойд Жонсын үгнээс найруулан хүргэж байгаа!

II. Хоёрдугаарт, эш үзүүлэгч хэрхэн цэвэрших талаар хэлэхэд тэр гомдсон.

Эш үзүүлэгч "яваад угаа" хэмээн хэлэхэд тэр маш их уурласан. Тэр ийнхүү хэлсэн, "[Эш үзүүлэгч миний төлөө залбирна] гэж би бодсон." "Би бодсон." Та нар аврагдахын тулд юу хийхээ мэднэ хэмээн боддог. "Би бодсон." Өөрийнхөө хуурамч бодлоо орхиорой! Авралын талаарх өөрийнхөө бодож байгаа зүйлээ хаяарай. Та нар үүний талаар юу ч мэдэхгүй! Мүүдий ийнхүү хэлсэн,

Нааманд түүний өвчинүүд – бардамнал хийгээд уяман өвчин байсан. Түүний бардамнал нь уяман өвчнөөсөө илүүгээр угаагдах хэрэгтэй байсан. Нааман өөрийн сүйх тэрэгний бардам байдлаасаа доошоо бууж ирэх хэрэгтэй байсан; тэр ингэж хэлэгдсэний дараа нь угаагдсан.

Энэ өглөө энэ нь та нарт заавал тохиох хэрэгтэй. Хэрвээ чи аврагдахыг хүсч байгаа бол энэ л чиний хийх ёстой зүйл юм. "Өөрийнхөө бодлыг" орхи. Хэрхэн аврагдах талаарх өөрийнхөө бодол хийгээд бардам байдлаа орхи. Энэ хэлсэн шиг л та нар заавал угаагдан цэвэрших ёстой. "Явж, угаа... Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно" Есүс рүү алдагдсан нүгэлт хүнээрээ оч. Есүс рүү ирээрэй, тэгээд Тэр та нарыг цэвэрлэхээр Загалмай дээр урсгасан Цусаараа нүгэлт зүрхийг чинь цэвэрлэх болно! "Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ." (I Иохан 1:7). "Угааж цэвэр бол!" Энэ бол яг одоо Бурханы Өөрийнх нь та нарт хэлж байгаа үг. "Угааж цэвэр бол!"

Гэхдээ та нар бардам байдлаа болихоос нааш угаагдаж чадахгүй. Та нарын зүрх сэтгэл заавал өөрчлөгдөх ёстой. Та нар гэмшихээс нааш уучлал авч чадахгүй. Та нарын зүрх сэтгэл заавал өөрчлөгдөх ёстой. Та нар хичнээн аминч болохоо мэдэрсэн байх ёстой. Та нар аврагдахыг мэдрэхийг хүсэх хэрэгтэй. Та нар аврагдах баталгааг хүсэх хэрэгтэй. Гэтэл та нар өөрийнхөө үнэн байдлыг өөрчлөхийг хүсдэггүй. Та нар хувиа хичээсэн амьдралаараа цааш явахын тулд аврал авахыг хүсдэг.

Өөрчлөлт нь зүрх сэтгэлийн бүрэн өөрчлөлтийг бидэнд хэлж өгдөг. Та нарын төрөлх байдал асуудалтай. Зүрх сэтгэл чинь ч гэсэн гажигтай. Та нарын төрөлх байдал зүрхний гол хүртлээ муудсан. Та нарын доторх өөрчлөлт нь өөрт нийцэх байдлаас илүүгээр өөрийгөө үхүүлээд дахин төрсөн Бурханд таалагдах тэрчигээрээ шинэ амьдралдаа төвлөрсөн мөнхийн амьдрал байх ёстой. Хэдхэн гэмээ орхисноор та нарт ямар ч тус байхгүй. Зөвхөн цуглаанд ирснээр, зөвхөн залбирал хийснээр та нарт тус болохгүй. Та нарт тэр чигээрээ цоо шинэ тийм шинэ төрөлт байх ёстой.

Жон Каган өөрчлөгдөхөд нь саад болж байсан асуудлыг сонсоорой. "Би өөрийн байгаа байдалдаа үнэхээр ядарч цөхөрсөн байсан. Хэдий би гэм нүглийн буруутгалд орсон байсан ч надад Есүс байхгүй хэвээрээ л байсан. Би авралыг олохоор хичээсээр байсан. Би Христэд итгэхээр чармайсаар байсан боловч ерөөсөө чадаагүй. Би ердөө л Христэд итгэгч болж чадахгүй [шийдэхгүй] байсан. Энэ нь намайг үнэхээр цөхрөлд хүргэж байсан. Миний гэм нүгэл намайг Там руу түлхэж буйг би мэдэрч байсан ч гэсэн миний зөрүүд байдал нулимсаа тэвчиж барьж байгааг ч бас мэдэрч байсан. Би яг энэ байдалд гацчихсан байсан."

Та нар энэ өглөө иймэрхүү зүйлийг мэдэрч байна уу? Хэрвээ тийм бол яагаад та нар үүнтэй адил байна вэ? Үүний учир нь та нар зүрх сэтгэлийн өөрчлөлт үгүйгээр авралыг олохоор хичээж байгаа учирт юм. Та нар ямар ч зүрх сэтгэлийн өөрчлөлт үгүйгээр өөрсдийгөө Христ итгэгчээр зөвшөөрүүлхийг биднээс хүсдэг. Гэхдээ энэ нь ямар ч боломжгүй юм. Та нар заавал дахин төрөх ёстой. Амьдрал хийгээд энэ дэлхийг хайрлахаас илүүгээр Бурханыг хайрладаг шинэ зүрх та нарт байх ёстой. Та нар заавал гэмших ёстой. Та нар өөрсдийнхөө байгаа байдлыг үзэн ядах ёстой! Та нар заавал бардам байдлаа орхих ёстой, эс бөгөөс та нар гэм нүгэлдээ үхэх болно. Та нарын зүрх сэтгэл гэм нүглийн уяман өвчиндөө захирагдаж байдаг. Жак Нганн ийнхүү хэлсэн, "Бурхан заавал та нарыг өөрийгөө үзэн ядах байдалд аваачдаг."

Гаднах ямарч зүйлс [чамайг] цэвэршүүлж чадахгүй
Уяман өвчин миний доторх чандад оршиж байна.

Мүүдийгийн зөв байсан,

Нааманд түүний өвчинүүд – бардамнал хийгээд уяман өвчин байсан. Түүний бардамнал нь уяман өвчнөөсөө илүүгээр угаагдах хэрэгтэй байсан. Нааман өөрийн сүйх тэрэгний бардам байдлаасаа доошоо бууж ирэх хэрэгтэй байсан; тэр ингэж хэлэгдсэний дараа нь угаагдсан.

Жон Каган ийнхүү хэлсэн, "Би цаашид өөрийгөө барьж дийлэхгүй болсон. Надад Есүс байх хэрэгтэй болсон. Яг энэ мөчид би Христийг сөрөн зогсоо болисон. Миний бүх л хийх ёстой зүйл бол Түүнд итгэх нь юм гэдэг зүйл надад маш ойлгомжтой болсон; Би ийм байдлаа болиход зөвхөн Христ л надад байсныг би [санаж] байна... Би гэмээсээ эргээд зөвхөн Есүс рүү харсан!... Есүс [миний зүрхний гэм нүглийг авч] хаян оронд нь хайрыг өгсөн... Есүс миний бүх гэм нүглийг угаасан. Тэр надад шинэ амийг өгсөн."

Бурханы Хүү Есүст итгэх тэр мөчид "Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ." (I Иохан 1:7). Бүх л гэм нүгэл! Бүх л гэм нүгэл – зүрх сэтгэлд дэх эсвэл та нарын холбогдсон аль нь ч бай – бүх л гэм Есүсийн цусаар угаагдах ёстой – Бурханы Хүү Есүсийн Цусаар зөвхөн. Тэр та нарыг ариутгахаар Загалмай дээр Цусаа урсгасан. Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Учир нь тэр та нарт хайртай. Тэр Цусаараа та нарыг цэвэрлэхийг хүсч байна!

Миний гэмийг юу цэвэрлэж чадах вэ?
   Есүсийн цуснаас өөр юу ч биш;
Намайг юу дахиад бүрэн бүтэн болгох вэ?
   Есүсийн цуснаас өөр юу ч биш,
Өө! Гоо үзэсгэлэнтэй түрлэг
   Намайг цас шиг цагаан болгодог;
Миний мэдэх өөр ямар ч ийм эх булаг үгүй,
   Есүсийн цуснаас өөр юу ч биш.
("Есүсийн цуснаас өөр юу ч биш" Robert Lowry, 1826-1899).

Та нар гэм нүгэлдээ хангалттай удаан явж ирсэн. Та нар яг л Жон Каган шиг аврагдаж чадахыг хүсдэг. Та нар түүн шиг байхыг хүсдэг. Гэхдээ та нар энэ нь боломжгүй хэмээн боддог. Та нар өөрсдийгөө үнэхээр өөр хувь тавилантай гэж бодсон. Та нар өөрсдийгөө маш их гэм нүгэлтэй гэж бодсон. Та нар өөрсдийгөө ямарч найдваргүй болсон гэж бодсон. Гэхдээ энэ бол буруу юм! Есүс та нарт хайртай. Тэр хэн бүхнээс илүүгээр та нарын төсөөлж байгаагаас хавьгүй ихээр хайртай. Хэрвээ хүмүүс та нарын зүрх сэтгэл дэх гэмийг мэдвэл хайрлахаа болино. Харин Есүс ямар ч байсан хайрласаар байдаг. Есүс ийнхүү хэлдэг, "Над руу ир – Миний Цусаар ариус." Есүс ийнхүү хэлдэг, "Угаагаад цэвэр бол" Түүний биднээс хүсээд байгаа зүйл бол өөрийнхөө бардам байдлаас буугаад Түүнд итгэх нь юм. Тэгээд хэзээ нэг өдөр та нар Тэнгэрт энэ дууг дуулах болно,

"[Намайг] хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар [намайг] нүглээс минь чөлөөлж," (Илчлэлт 1:5).

"Угаагаад цэвэр бол." Ноён Гриффит гарч ирээд "Тиймээ, би мэддэг" дууг дахиад дуулаарай. Хэрвээ та цэвэр болохыг хүсч байвал эхний эгнээд ирээд үлдээрэй, бид та нартай Есүст итгэх талаар ярилцах болно.

Др Чан та гарч ирээд тэдний төлөө залбирч өгнө үү, тэгээд бид хамтдаа идэх хоолны төлөө талархал өргөөрэй. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та "Монгол номлолууд." цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
"Тиймээ, Би Мэднэ!" (Anna W. Waterman, 1920).


үндэс

УГААЖ ЦЭВЭР БОЛ! –
ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭВ ШИНЖ СУДЛАЛ

WASH AND BE CLEAN! – THE TYPOLOGY OF CONVERSION

Доктор Р.Л Химерс Жр

"Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв." (Хаадын дэд 5:10).

(Хаадын дэд 5:14)

I.   Нэгдүгээрт, тэр уяман өвчтэй байсан, Хаадын дэд 5:1;
Ром 5:12; Марк 7:21-23.

II.  Хоёрдугаарт, эш үзүүлэгч хэрхэн цэвэрших талаар хэлэхэд тэр гомдсон, I Иохан 1:7; Илчлэлт 1:5.