Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БУРХАН ЦУСЫГ ХАРААД

WHEN GOD SEES THE BLOOD
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, August 27, 2017

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).


Еврей хүмүүс өлсгөлөнгийн үеэр Египет уруу уруудан явсан. Эхэндээ тэд Фарао хааны удирдлага дор ажиллаж байсан Иакобын хүү Иосефоос болоод тэнд хүндтэй хүмүүст тооцогдож байсан. Израйлийн хүүхдүүд өсөж үржиж олон болсон ч гэсэн тэнд Иосефыг мэддэггүй шинэ Фарао хаан гарч ирсэн. Тэрээр Израйльчууд удахгүй өсөн бүр олуул болоод манай газар нутгийг эзэмших вий хэмээн болгоомжилж эхэлсэн. Тиймээс тэр тэднийг боол болгосон. Еврейчүүд Бурханд хандан залбирсан бөгөөд Бурхан тэдэн уруу Мосэг илгээсэн. Гэхдээ Фарао маш харгис хатуу байсан. Тэрээр Бурханы хүмүүсийг явуулахыг хүсэхгүй байсан. Тиймээс Бурхан Египетэд есөн гамшиг илгээсэн. Гамшиг тэдэнд буух бүрд Мосэ Фараогын өмнө хүрч ирээд “Израйлийн Бурхан ийнхүү хэлж байна, миний ард түмнийг явуул” хэмээн хэлдэг байсан. Гэхдээ Фарао ерөөсөө түүнийг нь авч хэлэлцэдгүй байсан. Түүний зүрх сэтгэл хатуурсан. Тэгээд одоо Бурхан арав дахь гамшигийг илгээх цаг болсон.

“ЭЗЭН Мосед -Би бас нэг гамшгийг Фараон хийгээд Египет дээр авчирна. Үүний дараа л тэр та нарыг эндээс явуулна. Тэр та нарыг явуулахдаа эндээс бүрмөсөн хөөн гаргана.” (Египетээс гарсан нь 11:1).

Мосэ Фараогын өмнө дахиж ирээд ийнхүү хэлсэн,

“Мосе -ЭЗЭН ингэж айлдаж байна. "Шөнө дунд Би Египетийн дундуур явна... Сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлэн, тээрмийн ард байгч шивэгчний ууган хүүг хүртэл, мөн бүх малын анхны төл буюу Египетийн газрын бүх анх төрөгсөд үхэх болно... Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж...” (Египетээс гарсан нь 11:4-5; 12:12).

Гэхдээ Бурхан Өөрийн ард түмнээ устгахыг хүсээгүй. Тэр Мосэд айл бүр хурга аваад түүнийг нядал гэж хэлсэн.

“Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой…” (Египетээс гарсан нь 12:7).

Одоо босоод Египетээс гарсан нь 12:12-13 чангаар хамт уншья.

“Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж... ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН. Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.” (Египетээс гарсан нь 12:12-13).

Ойролцоогоор 1500 жилийн турш Иудейчүүд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж байсан. Тэд хурганы махаар тусгай хоол бэлтгэж, исгээгүй талх иддэг байсан бөгөөд Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнөө санан дурсахаар Бичээсээс уншидаг байсан. “Дээгүүр өнгөрсөний баяр” өнөөдрийн үгэнд гарч байгаа түүхээс үүдэлтэй,

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Энэ үгнээс гурван зүйлийг та нарыг бодож үзээсэй хэмээн би хүсч байна. Нэгдүгээрт, Цусны утга учрын талаар. Хоёрдугаарт, Цусны ашиг тус. Гуравдугаарт, Цусны хэрэглээ.

I. Нэгдүгээрт, Цусны утга учир.

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Өнөөдөр энэ үгэнд бидэнтэй холбоотой ямар нэг зүйл байна уу? Тиймээ, энэ тэрчигээрээ утга учиртай, анхны Дээгүүр өнгөрсөн баяраар урссан энэ цус нь хожим - Дээгүүр өнгөрсөн баяраар цусаа урсгасан Есүсийн Цус уруу чиглэж байсан. Тиймээ, Есүс загалмайд цовдлогдсон тэр өдөр нь Дээгүүр өнгөрсөн баярын өдөр байсан.

“Түүний шавь нар нь -Та биднийг хаашаа явуулж, Өөрийн идэх Дээгүүр Өнгөрөх Баярын зоогийг бэлдүүлмээр байна вэ? гэв.” (Марк 14:12).

Тэд дээд өрөөнд ороод хоол идэн Чөлөөлөгдсөн нь 12:13 дугаар зүйлийг уншихаар явсан байдаг.

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Эхлээд Есүс тэдэнд исгээгүй талхыг өгсөн.

“Тэр аяга авч, талархал өргөөд, аягаа тэдэнд өгөв... Есүс тэдэнд -Энэ бол Миний гэрээний цус бөгөөд олны төлөө урсах болно.” (Марк 14:23-24).

Христ Египетээс гарсан нь 12:13-д хаалганы хатавчинд түрхэгдсэн цус нь дараагийн өдөр Загалмай дээр Өөрийнхөө урсгах шинэ гэрээний Цусыг дүрсэлж байгааг тэдэнд илэрхийлж байсан.

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Энд ямар ч хамаагүй цусны тухай яриагүй. Энэ нь дараах Цусны талаар хэлсэн

“Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хургыг” (Иохан 1:29).

Хаалганы хатавчинд түрхэгдсэн энэ цус нь гэмтнүүдийг сүйрлээс чөлөөлж, босгон байгуулахын тулд өгөгдөх төлөөс болох Цусыг дүрслэн чиглэж байсан.

“Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг” (Үйлс 20:28).

Та нар энэ Цус яагаад ийм их хүчтэй юм болоо хэмээн асууж магад. Спиржеон ийнхүү хэлсэн,

Хэрвээ Христ жирийн нэгэн хүн байсан бол... түүний цусанд аврах тийм нөлөөтэй зүйл байхгүй байх байсан; гэхдээ Христ бол “жинхэнэ Бурханы жинхэнэ Бурхан” байсан бөгөөд Есүсийн урсгасан цус нь Бурханыхтай адилхан цус байсан. Энэ бол хүний цус байсан, түүний хувьд тэр бидэнтэй л адилхан хүн байсан; гэхдээ тэнгэрлэг байдал нь хүн төрөлхтөнтэй үнэхээр холбоотой байсан, цус нь үр нөлөөтэйгээр тэндээс урссан... энэ бол Бурхан үхэхийн тулд хүн болж ирсэн тэнгэрлэг гайхамшигтай үйл явдал юм. Өө! Бид Христийг орчлон ертөнцийг мөрөн дээрээ үүрч чадах дэлхийг Бүтээгч хэмээн бодох үед түүний үхэл нь аврах хүчтэй, түүний цус нь гэмийг ариусгах хүчтэй гэдэгт гайхахгүй болно... Учир нь тэр бол тэнгэрлэг бөгөөд “түүгээр Бурхан уруу ирэх хэнийг ч гэсэн аврах боломжтой” юм. Түүний цус бол чамайг Бурханы уур болон хилэнгээс зугтаалгах хүчтэй тэр Цус юм. (C. H. Spurgeon, “The Blood,” The New Park Street Pulpit, Pilgrim Publications, 1981 дахин хэвлэлт, бүлэг V, хуудас 27-28).

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Хаалганы хатавчинд түрхэгдсэн цус бол Бурхан-хүн болсон Христ Есүсийн Цусыг дүрсэлсэн.

“Учир нь бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм” (I Коринт 5:7).

Энэ бол Цусны утга юм.

II. Хоёрдугаарт, Цусны ач тус.

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

“Би та нарын дээгүүр өнгөрөх учир.” Шийтгэл чам дээр буухгүй байх болно. Хараал чамд дээр ирэхгүй байх болно – Хэрвээ чамд энэ Цус байвал.

“ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.” (Египетээс гарсан нь 12:23).

Энэ Цус байгаа эрэгтэй эсвэл эмэгтэй дээр Бурханаас ямар ч шийтгэл буухгүй.

“Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх...” (Египетээс гарсан нь 12:22).

Хатавчны Цус – Тотгоны дээр. Хатавчны хоёр талд хоёуланд нь. Хаалганы доод талд. Дээд талд. Доод талд. Бүх талд нь. Хандлага нь Христийн загалмай уруу чиглэсэн байдаг!

Түүний толгой, Түүний гарнаас, Түүний хөлнөөс,
   Шаналал болон хайр холилдон урсахыг хараарай;
Ийм хайр болон шаналал хэзээ нэг цагт уулзсан уу,
   Эсвэл өргөст ургамал маш үнэтэй титэм болох уу?
(“When I Survey the Wondrous Cross,” Isaac Watts, 1674-1748).

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн” (I Петр 1:18-19).

Мартин Лүүтэр асуудаг,

Одоо биднийг ямар нэг зүйлээр золих тийм үнэт эрдэнэ юу байна вэ? Алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус харин Бурханы Хүү Христийн үнэт цусаар юм. Энэ эрдэнэс бол хүний ухаан эсвэл бодлоор төсөөлөшгүй маш үнэ цэнэтэй сүр жавхлантай бөгөөд энэ гэмгүй цусны ердөө нэг дусал нь бүх дэлхийн гэмийн төлөө хангалттай юм. Гэсэн ч Эцэг өгөөмрөөр бидэн дээр Өөрийнхөө нигүүлслийг элбэгээр асгаж, бидний авралын төлөө Түүнийг зольж, бидний төлөө Өөрийнхөө Хүү Христэд бүх л Цусаа урсгахыг зөвшөөрч, бүхий л эрдэнэсээ бидэнд зориулах болсон. (Luther, I Петр 1:18-19 тайлбар).

Гетсемен цэцэрлэгт Христийн Цус хөлстэй нь хамт газарт дусалсан. Тэрээр Пилатын танхимд ташуурдуулахдаа ташуурын дуун доор Түүний Цус чөлөөтэй урссан. Өргөст титэм нь Түүний дагзыг хатгаснаар Түүний нүд рүү нь цус урсан орсон. Хадаас түүний гар, хөлийг хатгаснаас Загалмайнаас Цус нь гол адил урссан. Тэгээд нэгэн цэрэг Түүний хавирга руу жадласан,

“Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо” (Иохан 19:34).

“[Бурхан] бидний төлөө Өөрийнхөө Хүү Христэд бүх л Цусаа урсгахыг зөвшөөрч, бүхий л эрдэнэсээ бидэнд зориулах болсон” (Лүүтэр,адил.).

Тэгээд

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Бүх гэм Есүс Христийн Цусаар угаагдсан! Бүх гэм! Түүний Цус ариусгаж чадахгүй тийм их гэм гэж байхгүй! Энэ Цус угааж чадахгүй гэм гэж байхгүй. Энэ нь Мариа Магдаленийн долоон чөтгөрийг ч зайлуулж чадна. Энэ нь Чөтгөрт эзлэгдсэн тэр хүнийг ч чөлөөлж чадна. Энэ нь уяман өвчтний үгээр хэлшгүй шарх сорвийг ч эдгээж чадна. Үүний эдгээж чадахгүй сүнслэг өвчин гэж огт байхгүй. Үүнд ямар ч боломжгүй тийм агуу их гэм гэж байгаагүй, хичнээн зэвүү хүрч жигшим нүгэл байсан ч гэсэн хамаагүй, Христийн Цус нь бүгдэд ач тустай юм.

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Энэ нь Цусны ач тустай байдлыг илэрхийлдэг!

III. Гуравдугаарт, Цусны хэрэглээ.

Хэрвээ хурга нь багалзуурдуулж, эсвэл хорлогдон үхсэн бол сүйтгэгч айл бүрийн ууган хүүхэд бүрд шийтгэл үзүүлэхдээ тэднийг устгах байсан. Хэрвээ хурга нядлагдаад махыг нь хаалгандаа уясан байсан бол устгагч шийтгэлийн үедээ өршөөхгүй байх байсан. Ямар ч Цус байгаагүй хэмээн хэлдэг тэдгээр хүмүүс үүнийг ажиглаарай. Энэ бол зөвхөн хурганы үхэл төдий байгаагүй, харин том ялгаа үүсгэж байгаа хурганы цус юм. Хурга үхэх ёстой байсан нь үнэн хэдий ч Бурхан ийнхүү хэлсэн,

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Гэхдээ хувинд үлдсэн цус нь шийтгэлээс хамгаалж чадахгүй байсан. Үүнийг заавал хэрэглэх ёстой. Та нар багцалсан хиссоп аваад,

“саван доторх цусанд дүрээд... хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх...” (Египетээс гарсан нь 12:22).

Цус заавал хэрэглэгдэх ёстой, эс бөгөөс энэ нь ямар ч нөлөөгүй. Өө, гэмтнүүдээ Христийг Цусыг аваарай! Есүсийн Цусаар гэмээсээ угаагдаарай!

“харин Христ Есүс доторх: Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав” (Ром 3:24-25).

Үг бүрчлэн орчуулга хийсэн хэмээх NASV үүнийг буруу орчуулдаг нь хачирхалтай! Гэсэн хэдий ч NIV үүнийг зөв орчуулдаг, “Түүний цусанд итгэх итгэлээр” Би гуйвж дайвах байдлыг үзэн яддаг. Ийм л учраас үг бүрчлэн орчуулагдсан итгэж бүхий KJV хуучны итгэмжит хувилбарыг би сонгодог.

“Түүний цусанд итгэх итгэлээр.”

Итгэлийн тусгагдахуун нь Есүс Христийн Цус юм. Энэ чи хэрхэн холбогдох тухай юм. Энэ бол чи хэрхэн Цусыг өөртөө хэрэглэх нь юм – “Түүний цусанд итгэх итгэлээр.”

“Өө, үгүй ээ,” зарим шинэ-евангелистууд “чи Түүний цусанд итгэх итгэлээр аврагдахгүй” хэмээн хэлж магад. За яахав, тэгвэл үүнгүйгээр та нар хэрхэн аврагдаж болохыг би мэдмээр байна! “За, хэрвээ нэг хүн Цусанд найдвал тэр үхэж ч магад.” Хэзээ ч үгүй! Энэ нь ямар ч боломжгүй! Хэрвээ Тэр чамайг Христийн Цусанд найдаж байхад чинь устгахыг зөвшөөрвөл Бурхан Өөрөө худалч болох болно!

“Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус.”... гэмийн уучлалын төлөөх (Матай 26:28).

Хэрэглэгдсэн Цусыг мэдэрдэггүй олон хүмүүс байдаг. Гэхдээ энэ ерөөсөө хамаагүй, өнөөдрийн үг чи бол Цусыг хараг хэрэгтэй тэр нэгэн мөн гэсэн утгатай зүйлийг хэлээгүй. Өө, үгүй ээ! Энэ нь ийнхүү хэлдэг,

Би Египет газрыг цохих үед цусыг хараад, Би та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Цусыг харах хэрэгтэй тэр нэгэн нь бол Бурхан юм. Чамайг бүхий л гэмээс чинь цэвэрлэх Цусыг харж, эсвэл мэдрэх хэрэгтэй тэр нэгэн бол зөвхөн Бурхан юм. Энд “Чи цусыг харахдаа” гэсэн утга ерөөсөө байхгүй. Энд Христийн Цусны ариусгалын талаар та нар заавал ойлгосон байх ёстой гэсэн зүйлийг хэлээгүй. Энэ нь “Би... цусыг хараад,” Чиний итгэл тийм ч агуу биш байж магад. Гэхдээ чи Есүс рүү ирээд, Түүний Цусанд итгэвэл Бурхан үүнийг чинь харах болно. Тэр л зөвхөн тооцоо хийх нэгэн юм. Тэгээд

Би Египет газрыг цохих үед цусыг хараад, Би та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

Еврейчүүд цусыг хараагүй юм. Тэд гэрийнхээ дотор талд байсан. Тэд гадна байгаа хаалганыхаа хатавч болон тотгонд юу байгааг харж чадахгүй байсан. Харин Бурхан тэнд Цус байгааг харсан. Энэ бол гэмтнүүдийн аврал шалтгаалж болох ганцхан нөхцөл байдал юм – чиний хэрэглэсэн Цусыг Бурхан хардаг, харин чиний харж байгаа цусыг бус. Тэгээд Бурхан уруу залбиралтайгаар ирээд, “Эзэн минь, Христийн Цусны улмаас намайг авраач. Би үүнийг харах хэрэгтэй байсан ч би чадахгүй байна, харин Эзэн Та үүнийг хардаг бөгөөд Та ийнхүү хэлсэн,”

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, Би та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13)

.

“Эзэн, Та Цусыг хардаг. Намайг энэхүү аврах хүчинд итгэснийг Та хардаг. Зөвхөн Христийн Цусны улмаас намайг өршөөн угааж өгөөч.” Өөрийнхөө зүрх сэтгэлийн дагуух залбирал хийгээд хүсэлтээ мэдүүлээрэй, тэгээд төд удалгүй Есүсийн Цусаар чи угаагдах болно!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө эшлэл уншина: Марк 14:12-25.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Би Цусыг Хараад” (John Foote, 19th century)


үндэс

БУРХАН ЦУСЫГ ХАРААД

WHEN GOD SEES THE BLOOD

Доктор Р.Л Химерс Жр

“Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир” (Египетээс гарсан нь 12:13).

(Египетээс гарсан нь 11:1, 4-5; 12:12, 7)

I.   Нэгдүгээрт, Цусны утга учир, Марк 14:12, 23-24; Иохан 1:29;
Үйлс 20:28; I Коринт 5:7.

II.  Хоёрдугаарт, Цусны ач тус, Египетээс гарсан нь 12:23, 22;
I Петр 1:18-19; Иохан 19:34; I Иохан 1:7.

III. Гуравдугаарт, Цусны хэрэглээ, Ром 3:24-25; Матай 26:28.