Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




СЭРГЭЛТ ДЭХ ЗАЛБИРАЛЫН ТУЛААН

THE BATTLE OF PRAYER IN REVIVAL!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, July 9, 2017


Би дууны номоо үзтэл тулаан дахь чуулганы тухай магтан дуу байхгүй байгааг мэдсэн – гэхдээ нэг байсан. Уг магтан дуунд чуулганы цэргийн тухай ердөө ганцхан бадаг л байсан! “Аюулгүй байдлын” тухай магтан дуу арван тав. “Магтаалын” тухай гучин хоёр. “Хүүхдүүдийн” төлөө магтан дуу хорь. “Хүндлэл бишрэлийн” тухай магтан дуу хорин нэг. Гэтэл чуулганы “цэргийн” тухай ердөө ганцхан магтан дуу байна – дайнтай байгаа чуулганы тухай! Тэгээд энэ ганцхан дуунд нь ердөө ганцхан бадаг л үүнд зориулагдсан бөгөөд энд нь хэрхэн дайнд тулалдах талаар бидэнд хэлж буй зүйл үгүй аж! Бид бол Чөтгөр хийгээд албидуудтай тулалдах дайнд байгаа хэмээн бидэнд хэлж байгаа бүх л магтан дуун доторх ганц дуунд нь ердөө ганцхан бадаг үүнд зориулагджээ! Ноён Гриффит түрүүхэн энэ дууны ганц бадгийг дуулсан.

Сатаны цэргүүд зугтсан ялалтын тэмдэг;
Тэгээд дараа нь Христийн цэргүүдээ ялалт руу!
Магтаалын дуунаар Тамын хүч дагжин чичирнэ;
Ах дүү нараа дуугаа өндөрсгө, дуугаа өргөн дуул!
Давшилцгаая, Христийн цэргүүдээ, тулаанд адил алхацгаая,
Есүсийн загалмайг өмнөө бариад явцгаая:
   (“Давшилцгаая, Христийн цэргүүдээ” Sabine Baring-Gould, 1834-1924).

Бид Сатан болон чөтгөрүүдтэй хийх тулаанд байгаа гэдгийг бидэнд хэлж байгаа цорын ганц магтан дуун дахь цорын ганц бадаг байна! Мөн энэ ганц бадаг нь орчин цагийн бүхий л магтан дууны номноос хасагдсан байна! Уг бадаг нь 1957 онд хасагджээ. Бүр муу нь энэ дуу тэрчигээрээ одоогийн орчин цагийн магтан дууны номноос арчигдсан байна! Барууны ертөнцийн Христ итгэгчид бүр тулаан үргэлжилж байгаа гэдгийг мэддэггүй. Бид унтаа байдалд байна. Өмнөд Баптистууд чуулганаасаа жил бүр хоёр зуун тавин мянга орчим хүмүүсээ алдаж байна. Жил бүр тэдний мянга орчим цуглаан дахиж нээгдэхгүйгээр үүд хаалгаа барьж байна! Энэ мөн манай BBFI чуулгануудад ч адилхан. Залбиралын цуглаанууд Библи судлалын хичээл рүү шилжиж эсвэл бүр тэрчигээр нь зогсоож байна. Барууны ертөнцөд хаа сайгүй чуулганууд Ням гарагийн оройн цуглаанаа хаацгааж байна. Энэ нь мөн манай BBFI чуулгануудад ч адилхан. “Номлол” гэсэн нэртэй зүйлс нь ямар ч амьгүй хуурай Библийн тайлбар болж хувирсан. Жинхэнэ сайнмэдээний номлолууд сүйрч байна. Сайнмэдээний номлолыг хэрхэн бэлдэх талаар мэддэг ямар ч пасторыг би мэдэхгүй – хэрхэн номлохыг мэддэг нь бүр бага! Өнөөгийн манай чуулганууд шиг сайн мэдээг тунхаглаж байгааг би сонсоогүй. Др Мартин Лойд Жонс бол хорьдугаар зууны агуу номлогчдын нэг байсан. Тэр ийнхүү хэлсэн,

     Христийн Чуулган цөл дундуур олон жилийн турш явж байгааг Бурхан мэддэг. Хэрвээ та нар 1840 оноос өмнөх Чуулганы түүхийг үзвэл олон оронд сэргэлт бол хэвийн зүйл байсаныг олж мэднэ... бараг арван жил тутамд эсвэл түүнээс ч их. Одоо гэтэл ийм биш байна. 1859 оноос хойш ердөө ганцхан л го сэргэлт болсон... Бид чуулганы түүхэн дэх маш удаан хугацааны хамгийн их элсэн цөл [амьгүй] бүхий газраар туулан гарч байна... мөн одоо энэ нь үргэлжилсээр байна... Бид эндээс гарсан одоо тэнд байхгүй гэж хэлж байгаа [хэнд ч] бүү итгэ. Чуулган элсэн цөлөөр туучиж байна. (Martyn Lloyd-Jones, M.D., Revival, Crossway Books, 1992 хувилбар, хуудас. 129).

Манай чуулганууд яагаад ийм үхмэл байна вэ? Бид амьтай болохын тулд хоор дууг дөчин минутын турш дуулсанаар олох гэж хичээж байна! Бид хүмүүсийн сэтгэл хөдлөлийг урхи болсон бөмбөрнүүд болон гитаруудаар идэвхижүүлэх гэж оролдож байна. Гэвч энэ нь тус болохгүй! Бид ямар ч зүйл хийсэн энэ нь тус болохгүй – Бурханы илгээсэн сэргэлтийг авахаар Баптистууд эсвэл Чарисматикчууд юу ч хийгээд нэмэргүй. Би дахиад хэлье – бидэнд юу ч тус болохгүй!

Хариулт нь юу вэ? Бид хэнтэй тулалдаж байгаагаа мэддэггүй! Бид бүр тулаан дунд байна гэдгээ ч мэддэггүй! Скотфилд Библи Судлалын 1255 дугаар хуудсыг гаргана уу. Ефес 6:11 болон 12 дугаар зүйлийг үзээрэй. Намайг 11, 12 дугаар зүйл уншихад босоорой.

“Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:11, 12).

Одоо сууцгаана уу. Нью Американ Стандарт Библи 12 дугаар зүйлийг ийнхүү орчуулсан,

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны [хүн төрөлтөний дайсан] эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:12 NASB).

Др Чарльз Райрай ийнхүү хэлсэн, “Сатаны дайчин чөтгөрүүд болох итгэгч хүний дайснууд үргэлт үхлийн тулаан хийхээр цугларч байдаг.” (Ефес 6:12) Энэ бол үл үзэгдэх тулаан юм – Сатантай хийх сүнслэг тулаан. Бидэнд энэ Сатан болон түүний чөтгөрүүдтэй тулалдах хичээл зүтгэл хийгээд хүч чадал байхгүй. Тэр байтугай бид тэдэнтэй тулалдах хэрэгтэй гэдгээ ч мэддэггүй! Сатан биднийг унтаа байдалд оруулдаг! Тэр бүү хэл “Давшилцгаая, Христийн цэргүүдээ” гэсэн дууны энэ хэсэг ч гэсэн буруу утгатай. Энд ийнхүү хэлдэг, “Магтаалын дуунаар Тамын хүч дагжин чичирнэ!” Үгүй ээ, - тэд тэгдэггүй! Чөтгөрүүд “Магтаалын дуунаар” огтоос айдаггүй! Тэд энэ “Магтаалын дууг” сонсоод инээд нь хүрдэг. Тэд Баптист нар хоороор дуулахад! Урхи бөмбөр тоглоход! Цахилгаан хөгжим хэрэглэхэд! Инээд нь хүрдэг! Тэд Чарисматик орилооныг сонсоод ч инээд нь хүрдэг! Бид тэднийг их дуу гарган бөмбөрөө балбаснаар айлгаж чадна хэмээн бодоход тэд инээд нь хүрдэг!

Бид хялбархан даалгавартай хэмээн бодож болохгүй. Сатаны шилдэг аргуудын нэг бол “бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш” гэдгийг сэргэлтээр Бурханы оршихуй амархан ирдэг гэсэн бодлуудаар биднийг дүүргэдэг. Бид харанхуйн хүчний чөтгөрүүдийн эсрэг тулалдаж байлдахаар дуудагдсан. Эдгээр эрх мэдлүүдийн эсрэг тулалдан тэмцэлдэх нь амархан хэмээн бид огтоос болохгүй! Юуны түрүүнд бид тэдний хяналтад байгаа соёл нийгэмд амьдарч байна. Миний ажигласнаар сэргэлт Барууны улс орнуудад гэхээсээ илүүтэйгээр хөгжил дорой орнуудад ирж байгаа. Энэ нь Америк болон барууныхан биднийг өөрийн эрх мэдлээр барьж байдаг хүчирхэг чөтгөрийн хяналт дор гүн автсан тийм нийгэм соёлд байгаа учраас тэр юм. Бид энэ дэлхийн харанхуйн хүчний захирагчидтай хатуу тэмцэлдэх хэрэгтэй. Др Ангер үүнийг “энэ харанхуй ертөнцийн захирагчидын эсрэг” хэмээн орчуулсан. Др Райрай ийнхүү хэлсэн, “Чөтгөрийн тэнгэрэлчүүд улс үндэстний түүхийг удирдах гэж оролдож байдаг... Энэ тулаан нь улс үндэстнийг хэн хяналтандаа авах вэ гэсэн сайн хийгээд чөтгөрийн тэнгэрэлч нарын хооронд явагддаг.” (Ryrie Study Bible, Даниел 10:13 тэмдэглэл). Др Ангер тэднийг “энэ харанхуй ертөнцийн захирагчидын эсрэг” (Biblical Demonology, Kregel, 1994, хуудас 196) хэмээн орчуулсан. Даниел 10:13-д захирагч чөтгөрүүдийг “Персийн хаант улсын жонон” хэмээн нэрлэсэн. Өнөөдөр “Барууны хаант улсын жонон” Америк болон түүний бусад хамтрагч нарыг хянаж байгаа. Материализмын төлөөх манай хүмүүсийг боолчлох эрх мэдлийг эдгээр захирагч сүнснүүдэд зөвшөөрсөн. Материализмын чөтгөр бидний залбиралд саад тотгор учруулж, бидний хүмүүсийг боолчилж, сэргэлтэд саад болдог. Др Мартин Лойд Жонс бол үүнийг ойлгосон цөөхөн агуу номлогч нарын нэг юм. Тэрээр энэ чөтгөр нь Христэд үл итгэгчид нарын оюун бодлын харааг сохолж, бидний чуулгануудыг сүйрүүлж байдаг хэмээн хэлсэн. Тэрээр цааш нь “Бурханы бүх л санаа бодол үндсэндээ үгүй болж... Бурханы зүйлсэд итгэх, шашин, аврал [гэдэг] зүйлс орхигдон мартагдсан.” (Revival, адил., хуудас. 13) гэж хэлсэн. Энэ нь “Барууны хаант улсын жонон” хэмээн миний нэрлэдэг материализмын агуу чөтгөрийн үйл хэргийн улмаас юм.

Манай нийгэмд ажилладаг материализмын чөтгөрийн эрх мэдэлд мөн адил захирагддаггүй Гуравдахь ертөнцийн улс орнууд байгаа. Хятад, Африк, Индонез, тэр байтугай Муслим улс орнуудад ч гэсэн олон сая хүмүүс – тэнд олон сая залуус Христэд итгэлээ өгч байна.

Гэтэл Америк хийгээд түүний холбоотон улсуудад хэдэн саяаараа залуус нь чуулганыг орхин явж байна. Санал асуулга явуулагч Жорж Варна чуулганд өссөн залуусын 88 хувь нь 25 насандаа “хэзээч буцан ирэхгүйгээр” чуулганаа орхин явж байгааг хэлдэг. Материализмын агуу чөтгөр тэднийг хэрхэн хянадаг вэ? Тэд хэдэн цагаар интернэт ширтэн харж порногоор хяналтад нь ордог. Тэд залбиралыг элэглэх мөртлөө өөрсдөө эцэс төгсгөлгүйгээр хэдэн цагийн турш сошиал медиад ховсдуулдаг. Тэд өглөө орноос босохдоо л ухаалаг утсаа атгаад босдог. Саяханы мэдээгээр үзвэл тэд ухаалаг утсаа өдөрт 150-иас дээш удаа шалгаж үздэг. Тэд хар тамхи хэрэглэснээр үхмэл байдалтай мансууран явдаг. Тэднийг материализмын чөтгөрүүдийн хяналтад оруулдаг эдгээр багажуудаар дамжуулан өглөөнөөс орой хүртэл тэр чигээрээ хяналтад нь ордог. Тэд чөлөөт цаг гарах бүрд өөрсдийнхөө ухаалаг утсыг оролдож байдаг. Тэд яг л Хосеа эш үзүүлэгчийн үеийн эртний израйльчууд өөрсдийнхөө хуурамч шүтээнүүдийг гөлөрдөг байсан шиг гар утсаа гөлөрсөөр байдаг. Өнөөдөр манай залуучууд бүсгүйчүүдийн зүрх сэтгэл хийгээд оюун бодлыг хянахаар Сатан сошиал медиаг хиймэл шүтээн болгон ашиглаж байгааг би хэлдэг! Ихэнх зонхилох номлогчид эдгээрийг аятайхан орчин цагийн зүйл хэмээн боддог! Др Лойд Жонс хэлсэн шиг тэд чөтгөрийн эрх мэдэлд орж байгаагаа ухаардаггүй! Манай чуулганууд үнэхээр их дэлхийлэг сул дорой байгаад гайхах хэрэггүй!

Эш үзүүлэгч Хосеагын үед Бурхан түүнд “Ефраим нь шүтээнүүдтэй нэгджээ. Түүнийг зөнгөөр нь орхи.” (Хосеа 4:17) гэж хэлсэн тэр цаг үед энэ үнэхээр муу байсан. Энэ ард түмэн Бурханаар орхигдсон. Тэд чөтгөрүүдийн эрх мэдэл хийгээд хяналт дор дангаараа орхигдон үлдсэн – чөтгөрийн эрх мэдэл дор боолчлогдсон!

Бид тэднийг чуулганд авчирдаг. Гэтэл Бурхан тэнд нь байдаггүй. Тэд энд Бурхан байхгүй байгааг мэдэрч байдаг. Эш үзүүлэгч Хосеа “Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.” (Хосеа 5:6) хэмээн хэлсэн. Бурхан явчихсан! Тэд манай чуулганууныг орхин одсон. Одоо Тэр манай чуулганыг хэдэн долоо хоногоор орхисон! Тэр байхгүй учраас Тэр яваагүй. Өө, үгүй ээ! Тэр байгаа учраас л Тэр явсан! Ийм л учраас Тэр биднийг ганцааранг орхисон. Ийм л учраас бидний дунд Түүний оршихуй байдаггүй. Ийм л учраас Ариун Сүнс явсан. Ийм л учраас бидэнд сэргэлт байдаггүй!

Бид тэднийг чуулганд авчирдаг. Бид тэдэнд төрсөн өдөр болон сайхан хоолыг санал болгодог. Бид тэдэнд хүүхэлдэй үзүүлдэг. Гэхдээ энэ бол тэдэнд өгөх бидний бүх зүйл! Бид яг л цөхөрдөггүй найз “Түүний өмнө тавих юм надад юу ч алга" (Лук 11:6) хэмээн хэлсэн шиг тийм байдалд байдаг. Түүний найз нь ирсэн боловч түүний өмнө тавих юу ч байгаагүй! Тэгээд уг сургаалт зүйрлэл ийм үгээр төгсдөг, “Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй” (Лук 11:13).

Гэхдээ бид өнгөрсөн жил хийсэн зүйлээ хийхээр тийшээ очихыг хүсэхгүй байгаа. Манай үхсэн мэт нойрмоглол хийгээд лазагнал нь Ариун Сүнсгүй өөр нэг чуулганаас хавьгүй илүү дээр. Зүгээр л тогтсон замаараа явцгаая. Яагаад бужигнаан үүсгээд байгаа юм бэ? Яагаад бидэнд түвэг учруулаад байна вэ? Бид энэ назгай байдалдаа унтахыг минь зөвшөөр. Бид Бурханы орхихуй хийгээд хүч чадал буун ирэхийн төлөө мацаг барьж залбирах хүнд ажлыг хийхээд дахин тийшээ буцаж очмооргүй байна.

Манай чуулганд дөчин жилийн турш ямар ч сэргэлт ирээгүй. Яагаад болохгүй гэж? Би сэргэлтийн талаар маш олон удаа тунхагласан. Цаг үргэлж бид аймшигтай дайсагнал байсан тэр газарт сэргэлт ирэхэд анраарч байсан. Хүмүүс ууртай байгаагүй. Хүмүүс чуулганыг орхисон. Үнэндээ бид сэргэлтийн талаар онцгойлон тунхаглахаас айж байсан. Үүнийг ерөөл хэмээн үзэхийн оронд хараал хэмээн санах болсон! Энэ нь манай чуулган дахь аврал олоогүй ихэнхи хүмүүсийн нийтлэг бодол байсан. Сэргэлтийг хүсч байсан хүмүүс нь бага хэсэг нь байсан. Эдгээр дахин төрөөгүй хүмүүсийн асуултад бид булагдаж байсан. Гэхдээ тэд аажмаар явцгаасан. Манай ихэнхи хүмүүс аврагдсан. Тэгээд би сэргэлтийн төлөө дахиад залбирах цаг болсон гэдгийг мэдэрсэн.

Одоо худал байдлаар аврагдсан хүмүүсээс жинхэнэ Христэд итгэгчид нь хангалттай илүү болсон байна. Тиймээс бид сэргэлтийн төлөө залбирч эхэлсэн. Бурхан бидний гуйлтад хариулдаг гэдэгт итгэдэг хүмүүс нь бидэнд хангалттай байсан. Жессе Закамитзин аврагдсан. Минх Вю аврагдсан. Данни Карлос аврагдсан. Аяако Забалага аврагдсан. Тимоти Чан аврагдсан. Иосеф Гонг аврагдсан. Жулие Сивилай аврагдсан. Вайяанг Чанг аврагдсан. Андрей Матусака аврагдсан. Алисиа Закамитзин аврагдсан. Томас Люонг аврагдсан. Том Хиа аврагдсан. Ервин Лүү аврагдсан. Жессика Юин аврагдсан. Роберт Ванг аврагдсан. Сусан Чү аврагдсан. Виргел Никелл аврагдсан. Арван долоон хүн аврагдсан. Др Чан сэргэлт авсан. Жон Самуел Каган Сайнмэдээг тунхаглахад өөрийгөө тушаасан. Аарон Янци болон Жак Нганн үйлчлэлд нэр дэвшин томилогдсон. Кристайн Нгуен болон хадагтай Лий залбиралын дайчид болсон.

Гэхдээ бид бараг орой бүр Чөтгөр хийгээ түүний албидтай тулалдах хэрэг гарч байсан. Каган өөрийнхөө ээлжийн өдөр сэргэлтийн талаарх бүртгэлдээ үүний талаар бичсэн. “Др Химерс энэ тэмдэглэлийг уншиж байхдаа хоёр зүйлийг онцгойлсон хэмээн хэлсэн. Нэгдүгээрт, Ариун Сүнс Бурхан ирсэн үед агуу хүчирхэг зүйлс тохиолдсон. Хоёрдугаарт, Бурханы оршихуй үгүй үед юу ч болоогүй.” Сэргэлтийн үеэр нэг гэр бүл над руу дайрч улмаар гэр бүлийн хамт чуулганыг орхин явсан. Мөн нэг залуу эмэгтэй чуулганыг орхисон. Тэд өмнөх “Нээлттэй Хаалга”-ны хүмүүстэй адил нөлөөнд орсон. Иймэрхүү зүйл нь сэргэлтийг эсэргүүцдэг Сатаны дүр төрхийг тодорхой харуулдаг.

Жак Нганн залбиралдаа Сатантай тэмцэлдсэн талаар бичсэн. Жак Аарон Янцитай хамт залбирч байсан. Тэрээр ийнхүү хэлсэн, “Бид Бурханы оршихуйн төлөө залбирч эхэлсэн. Намайг хоёр дахь залбирлаа эхлэхэд миний толгой эргэж ухаан алдах мэт мэдрэмж төрж эхэлсэн. Цаашид залбирлаа үргэлжлүүлэх хэцүү болсон тул би залбирч чадахгүй боллоо гэдгээ Ааронд хэлсэн. Тэгээд Аарон цааш залбирч эхэлсэн бөгөөд удалгүй тэр мөн залбирлаа байгуулахад хэцүү болж эхэлсэн. Бид энд сатаны маш хүчирхэг дарамт шахалт байна гэдгийг мэдэрсэн бөгөөд Христийн асгаруулсан Цусаар чөтгөрийн оршихуй зайлахын төлөө өвдөг дээрээ сөгдөн залбирч эхэлсэн. Би нүүрээ газарт шаан түрүүлгээ харан хэвтсэн байдалтайгаар залбирлаа дуусгасан. Бид гурав дахь хэсгийн залбиралаа ийм байдалтайгаараа эхлүүлсэн бөгөөд Бурхан энэ ёрын муу чөтгөрийн оршихуйг эвдэлэн хөөж байгааг ойлгож эхэлсэн. Бид цуглаан маш чухал байдалд үргэлжилж байгааг мэдэж байсан. Энэ нь өдрийн 4 цагт тохиолдсон.”

Үүнээс хойш хоёр цагийн дараа тэр оройн цуглаанд би Америк болон Барууны орнуудад яагаад сэргэлт байдаггүй тухай номлосон. Номлол нь Жон Каганы бүрэн гэрчлэлийг оруулсан байсан. Намайг урагш хүмүүсийг урихад Никеллийг урагш нулимс дуслуулан гарч ирээд өөрийгөө аврагдаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Др Каган түүнд зөвлөхөд тэр Есүст итгэж авралыг олсон. Одоо бид Аарон болон Жак Нганн нар Сатантай хоёр цагийн өмнө залбиралд тулалдсан шалтгааныг мэдэх болсон!

Шинэ жилийн өдөр би “Тамын жил – Сэргэлтийн жил!” гэсэн нэртэй номлол хийсэн. Би тэгээд бид жинхэнэ Шинэ Гэрээний Христэд итгэгч нар шиг зүйл – сүнслэг тулааныг туулж мэдсэн хэмээн хэлсэн.

“Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.” (Ефес 6:12).

Тулаан зөвхөн жинхэнэ залбиралын тулаан хийхэд л ялалт ирэх болно.

Гурван өөр сайнмэдээний цугларалтад Жон Самуел номлол хийхээр Др Кагантай хамт ирэх мягмар гарагт Энэтхэг рүү явах гэж байна. Манай чуулганы хүн бүрийг би Лхагва гарагийн оройн залбиралын цуглаанд ирээрэй хэмээн гуйж байна – сайнмэдээ тараалт байхгүй. Бид Жон Каганы цугларалтад олон хүмүүс дахин төрөхийн төлөө бүтэн цагийн турш залбирах бөгөөд дараагийн цагийг нь манай чуулганд Бурхан айлчлан ирэхийн төлөө залбирна. Энэ Лхагва гарагийн оройн 7.00 цагт болох чухал залбиралын цуглаанд та бүхнийг энд ирээч хэмээн хүсч байна.

Өнөө орой би Сайнмэдээг тунхагласангүй. Гэхдээ би үүнийг цуглаан бүрдээ тунхагладаг. Есүс Загалмай дээр та нарын гэмийн төлөө үхсэн. Бүх гэмээс чинь ариутгахаар Тэр Өөрийн Цусаа урсгасан. Тэр Бурханы баруун гар талын хүндэт сэнтийд залраад та нарын төлөө залбираад амьд байгаа. Есүс Христ Өөрт нь итгээрэй. Тэр та нарыг гэмээс чинь хийгээд Бурханы шийтгэлээс аврах болно. Та нар даруй Есүст итгэхийн төлөө би залбирч байна.

Др Каган болон Жон Каган нар хоёр сандал авч гарч ирээд энэ тайзан дээр сууна уу. Тэд мягмар гарагт Энэтхэг рүү гурван долоо хоногийн хугацаатай явах гэж байгаа. Жон тэнд гурван өөр хотод сайнмэдээний цуглаан дээр номлох болно. Чуулганы бүх гишүүд урагш гарч ирээд тэдний төлөө залбирч өгнө үү.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Др С.Л Каган эшлэл уншина: Ефес 12:28-32
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Давшилцгаая, Христийн цэргүүдээ” (Sabine Baring-Gould, 1834-1924).