Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХЭРЭГЦЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨХ АВРАЛ

SALVATION FOR THE HELPLESS
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 06 дугаар сарын 3-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, June 3, 2017

Одоо бүгдээрээ босоод Маркын Сайнмэдээг гаргацгаая. Өнөөдрийн үг бол Марк 9:26-27,

“Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.”(Марк 9:26-27).


Есүс энэ хүүг Чөтгөрийн хүчнээс аварсан. Энэ түүх тодорхой зорилготойгоор өгөгдсөн. Энэ нь өнөөдөр бидэнд орхигдсон хэрэгцээгүй сүнснүүдийг Есүс хэрхэн авардаг болохыг харуулдаг. Матай, Марк, Лук, Иоханы сайнмэдээнд иймэрхүү түүхүүд маш их байдаг. Эдгээр нь хэрхэн орхигдсон хүмүүс аврагдах талаар харуулдаг. Эдгээр түүхүүд нь авралыг өөр талаас нь бидэнд харуулдаг. Эдгээрийг уншаад бид олон зүйлийг сурч болно.

Энэ хүү чөтгөрт эзлэгдсэн байсан. Түүнийг дүлий бөгөөд хэлгүй болгосон чөтгөр түүнд байсан. Тэр ерөөсөө сонсон ярьж чаддаггүй байсан. Хүн бүр л аврагдахаасаа өмнө ийм байдалтай байдаг. Хүмүүс аврагдахаасаа өмнө Бурханы хэлж байгааг сонсож чаддаггүй. Тэгээд үүнийхээ талаар хүмүүс ярьж чаддаггүй.

Гэхдээ Христ чөтгөрийг хөөн зайлуулсан. Христ бол Чөтгөрөөс илүү хүчтэй. Ийм л учраас Христ та нарыг аварч чадна! Тэр энэ хүүг аварсан бөгөөд Тэр та нарыг ч гэсэн аварч чадна! Хүмүүс хичнээн хэрэгцээгүй байлаа ч гэсэн үүнээс үл хамаарч Христ аварч чадна! Тэгээд Христ та нарыг Чөтгөрөөс чөлөөлж чадна! Энэ түүхээс та нар авралын талаарх гурван гайхалтай үнэнийг сурч болно.

I. Нэгдүгээрт, та нар үхсэн нэгэнтэй адил.

Үг ийнхүү хэлдэг,

“Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ” (Марк 9:26).

Энэ бол аврагдахааас өмнөх бүх хүний дүр төрх юм. Библи бүхий л хүмүүс сүнсээрээ үхмэл гэдгийг хэлдэг. Та нар бол сүнсний хувьд үхмэл юм. Библид ийнхүү хэлдэг,

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ...” (Ром 5:12).

Бидний анхны өвөг Бурханы эсрэг нүгэл үйлдсэн – тэгээд тэд сүнсний хувьд үхмэл болсон. Адам Бурханаас таслагдаад сүнслэг байдлаараа үхмэл болсон. Тэгээд энэ сүнслэг үхэл нь бүхий л хүн төрөлхтөнд дамжин ирсэн. Ийм л учраас энэ дэлхийд маш олон төрлийн шашин байгаа. Сүнслэг харанхуй хийгээд үхлийнхээ улмаас хүмүүс маш олон төрлийн шашинг буй болгосон. Гэсэн ч хүмүүс жинхэнэ амьд Бурханыг олж чадаагүй.

Афинд хэсэг хүмүүст хандан Элч Паул ийнхүү хэлсэн,

“Учир нь гэвэл би та нарын шүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа "ҮЛ МЭДЭГДЭХ БУРХАНД" гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.”(Үйлс 17:23).

Тэдэнд маш олон төрлийн шүтээн хийгээд олон бурхад байсан. Харин жинхэнэ Бурхан тэдний хувьд үл мэдэгдэх нэгэн байсан. Тэд Түүнийг “Үл Мэдэгдэх Бурхан” хэмээн нэрлэсэн.

Энэ орой та нарт ч гэсэн Бурхан үл мэдэгдэх нэгэн юм. Та нарын хувьд Тэр бол “Үл Мэдэгдэх Бурхан” юм. Бурхан та нарт жинхэнэ гэж санагддаггүй. Бурханы зүйлсийн хувьд та нар бол үхмэл юм. Та нар сүнслэгээр бол үхмэл. Өнөөдрийн түүхэнд гарч байгаа хүүтэй та нар адилхан.

“Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ” (Марк 9:26).

Библид,

“Та нар гэм нүглүүд болон махан биеийн хөвч хөндөх ёслолоосоо болж үхсэн байхад” (Колоссай 2:13).

Библи бид нарыг,

“нүгэл, хилэнц дотор үхсэн байв” (Ефес 2:1).

Алдагдсан хүүгийн эцэг ийнхүү хэлсэн,

“Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм.” (Лук 15:24).

Тэр алдагдсан хүүгийн ахад ийнхүү хэлсэн,

“Харин чиний энэ дүү үхсэн байсан” (Лук 15:32).

Энэ орой энд буй аврагдсан хүн бүр нэгэн цагт яг ийм байдалд байсан. Бид бүгдээрээ гэм нүгэлдээ үхсэн байсан. Бурхан бидэнд үл мэдэгдэх нэгэн байсан. Бид Бурханаас айдаггүй байсан. Бид сүнсний хувьд үхмэл байсан учраас Библи бидэнд үлгэр домог шиг санагддаг.

“Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ” (Ефес 4:18).

Энэ бол энд буй хүн бүрийн аврагдахаас өмнөх үеийн дүр зураг юм. Мөн та нар Есүсээр заавал аврагдах хэрэгтэй. Зөвхөн Есүс л та нарыг сүнслэг үхлээс аварч чадна.

II. Хоёрдугаарт, Есүсийн “гар та нарыг өндийлгөсөн”

Өнөөдрийн үг,

“Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” (Марк 9:26-27).

Энэ бол гайхамшигтай эшлэл! “Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” ! Энэ бол сэргэлтийн дүр зураг юм. Энэ бол нигүүлслийг анхааруулсан дүр зураг юм. Энэ бол бидний авралын түүх юм. Энэ бол хэрэгцээгүй хүмүүсийн төлөөх аврал юм!

“Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч [Сатан] буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ... махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан ... Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм (та нар нигүүлслээр аврагдсан;). Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.” (Ефес 2:2-9).

Энэ бол нигүүлслээр ирдэг аврал! Энэ бол Христээр ирдэг аврал! Энэ бол Тэнгэрт хүрэх зам! Энэ бол цорын ганц зам!

“Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов” (Марк 9:26-27).

Есүс ирэхээс өмнө та нар ямар ч анхааралгүй, ойлголтгүй байдалд байсан. Сүнс чинь юу болоод байгааг огтоос тоохгүй байдаг байсан. Та нар яг Марк есдүгээр бүлэгт байсан хүүтэй адилхан.

“Багш аа, би сүнс шүглэсэн хүүгээ Тан уруу авчирсан юм. Тэр сүнс хүүг минь хэлгүй болгосон.” (Марк 9:17).

Энэ бол миний байсан байдал. Манай хөршийнх намайг Баптист чуулганд авчирсан. Энэ хүн хүүгээ Есүст авчирсан шиг тэд намайг чуулганд авчирсан. Гэхдээ би Бурханы талаар, Христийн талаар, библийн талаар юу ч мэдэхгүй байсан. Би амьдралдаа хэзээ ч библи уншиж байгаагүй. Би Матайн сайнмэдээг олж чадахгүй байсан. Би Матай номыг олох гээд Эхлэл номын хэсгээр хуруугаараа гүйлгэн хайж байсан. Тэр үед Матайн номлолууд миний дэргэд шахуу байгааг би олсон. Гэсэн ч тэд намайг чуулганд авчирсан. Энэ хүн хүүгээ Есүст авч ирсэн шиг Бурхан Христ итгэгч нарыг та нарт гэрчлэл болгон Христэд авчруулахаар ашигладаг.

Тэгээд та нар ухаарч эхэлдэг. Энэ нь маш хурдан болж болно, эсвэл удаан ч байж болдог. Хүн бүр адилгүй байдаг. Гэхдээ ухаарна гэдэг аймшигтай зүйл юм. Паул газарт унасан. Пентокост өдрийн хүмүүсийн зүрх рүү нь хатгагдсан. Загалмай дээрх дээрэмчин өөрийнхөө гэм бурууг харсан. Энэ бол аймшигтай зүйл. Жон Каган ийнхүү хэлсэн, “Би яг л үхэж байгааг мэдэрсэн. Би инээж чадахгүй байсан. Би тайван амгалан байж чадаагүй. Би энэ тарчлаантай бодлуудаа зогсоож чадаагүй. Би ердөө л энэ бүгдийг цаашид холдуулж чадахгүй байсан.” Ариун Сүнс түүний гэмийг илчилсэн. Еми Забалага ийнхүү хэлсэн, “Ариун Сүнс миний гэм нүглийг илчилсэн. Би үнэхээр цөхөрч маш их ичгүүрт орсон. Бурхан миний бүхий л гэм нүглийг харж байгааг би мэдэж байсан. Би яг л цэвэр Христ итгэгч нарын дунд байгаа уяман өвчтөн шиг байсан.” Жак Нганн ийнхүү хэлсэн, “Би өөрийнхөө хамгийн том гэмийг маш тодорхой санаж байсан – Би бол үнэхээр аймшигтай гэмтэн байсан.”

“Тэд хүүг Түүн дээр авчрав. Есүсийг хармагц, тэр даруй мөнөөх сүнс хүүг маш хүчтэй татвалзуулж, газар унагахад тэр амнаасаа хөөс цахруулан хөлбөрөн өнхөрч гарав” (Марк 9:20).

Энэ бол Левис Айланд дахь Нэгдүгээр Агуу Сэргэлтийн үед болсон сэргэлтээр хүмүүст яг тохиолдсон зүйл юм. Тэд гэм нүглийн буруутгалд орохдоо орилж чарлан газарт тэрийн унаж байсан. Энэ нь хэзээ нэг өдөр Америкт тохиолдох болтугай. Энэ нь “инээж байгаа ‘сэргэлт’” байхгүй байх болно! Марк библи дэх хүү инээгээгүй байсан! Жинхэнэ сэргэлт нь гэм нүглийн буруутгал ирдэг болохоос бус инээдэг зүйл биш!!! Агуу сэргэлтийн үеэр хүмүүс газарт унаад гэм нүглийн буруутгалд орон хашгирч байдаг. Яг одоо энэ нь Хятад болон Энэтхэгт тохиолдож байна – тэд сэргэлт ирэх үедээ ийм зүйлийг туулж байгаа.

Сэргэлт ирэхэд хүн бүр гэм нүглийн буруугаа мэдэрдэг. Ариун Сүнс биднийг гэмийг илчилж өгдөг.

“Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй” (Иохан 16:8-9).

Та нарт гэм нүглийн ямар нэг мэдрэмж байна уу? Та нар гэм нүгэлдээ харамсаж байна уу? Та нарын мөс чанар бүхий л гэмийнхээ улмаас та нарыг зовоож байна уу? Та нар Есүсээр уучлагдах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж байна уу? Өшөө ихээр буруутгал хүлээх хэрэггүй! Буруутгал нь та нарыг аврахгүй! Их хэмжээний буруутгал байлаа гээд та нарыг аврахгүй! Бурханы Хүү рүү нэг л удаа ирэхэд! Яг одоо ирээрэй! Гэмийн буруутгал та нарыг Есүс рүү хөтлөх ёстой. Энэ буруутгалыг намжаах цорын ганц нэгэн бол Есүс юм! relieve.

Доройтоод ядарч, хүнд дарамт үүрч, шархдан шархалсан та нар ирээ;
Хэрвээ та нар илүү сайжрахыг хүлээвэл хэзээ ч ирж чадахгүй болно.
      (“Гээгдсэн дорой гэмтнүүд Ирээрэй” Joseph Hart, 1712-1768).

Би гэм нүглийн буруутгалд хангалттай ороогүй хэмээн бодож байгаа ч гэсэн одоо ирээд Есүст итгээрэй – Тэр та нарыг аврах болно! “Хэрвээ та нар илүү сайжрахыг хүлээвэл хэзээ ч ирж чадахгүй болно.” Одоо ирээрэй! Бурханы Хүү Есүст итгээрэй! Тэр чамайг одоо аврах болно!

рист та нарын гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Түүний Цус чиний гэм нүглийг угааж чадна. Христ үхлээс амилсан. Христ Бурханы баруун талд хаан ширээнд заларч байна – Тэнгэрийн улсад. Христ рүү ирээрэй! Христ рүү ирээрэй! Христ рүү ирээрэй! Христэд итгээрэй! Христэд итгээрэй, чи аврагдах болно!

III. Гуравдугаарт, та нар Христтэй уулзахаар босгогдсон.

“Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” (Марк 9:27).

Та нар Есүс рүү хэрхэн ирэх вэ гэдгийг мэдэх хэрэггүй – энэ хүү ч хэрхэн өндийлгөгдсөн талаар илүү мэдэх хэрэгцээгүй. “Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” Хэрвээ та нар Христ рүү ирэхийг хүсвэл энэ хүүг өндийлгөсөн тэр хүчээр та нар бас өргөгдөх болно. Есүс мөн ингэж хэлсэн! Тэрээр ийнхүү хэлсэн,

“Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.” (Иохан 6:37).

Хэн нэгэн нь магад “Бурхан надад Христийг өгнө гэдэгт би итгэлтэй биш байна.” хэмээн хэлж болно. Энэ бол маш мунхаг бодол юм. Чи үүнийг мэдэж чадахгүй, зөвхөн Бурхан л үүнийг мэддэг. Иймэрхүү теологын төрлийн зүйлсэд цагаа дэмий бүү үр. Бусад хүмүүс теологын талаар маргаж байх хооронд та нар Христ рүү ирээрэй! Тэд маргаж байх зуурд та нар аврагдах болно! Есүс ийнхүү хэлсэн,

“Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй.” (Иохан 6:37).

Христ та нарыг огт хөөж гаргахгүй. Христ та нарыг үхээд Там руу явахаар орхихгүй. Христ өнөөдрийн үгэнд гарсан хүүг аварсан шиг та нарын гэмийг уучилан аврах болно. Би та нарыг ятгаж байна. Би та нараас гуйж байна. Би та нарт тушааж байна. Би нараас шаардаж байна. Та нарын мөнхийн амийн төлөө Христ рүү ирээрэй! Та нарын амар амгалангийн төлөөх өөр зам гэж үгүй юм! Зөвхөн Есүс л та нарт амар тайвныг өгөн гэм нүглийг чинь уучлах болно! Ноа Сонг ийнхүү хэлсэн,

“Христ байхгүйгээр би үнэхээр сохор, нүцгэн ямарч хэрэгцээгүй гэмтэн байсан. Эхлээд Тэр намайг хайрласан учраас би Түүнд хайртай... Миний гэмийн төлөөсийг төлөхөөр Есүс загалмай дээр цусаа урсгаж, надад хандсан хайр Түүнд байсан. Би үүнийг үргэлж санах болно. Тэр намайг гэм нүглийн өмхийрлөөс аварсан.”

Боолчлол, уйтгар, харанхуйгаас Есүсээ, би ирж байна, би ирж байна;
Таны эрх чөлөө, баяр хөөр, гэрэл рүү Есүсээ, би ирж байна;
Өөрийнхөө өвчтэй байдлаас Таны эрүүл байдал руу, өөрийнхөө хүслээс гараад Таны бялхам байдал руу, өөрийнхөө гэм нүглээс Тань руу Есүсээ, би ирж байна.
   (“Есүсээ, би ирж байна,” William T. Sleeper, 1819-1904).

Бид таныг Есүс Христээр аврагдах талаар ярихдаа баяртай байна. Хэдхэн хором та нааш ирээд эхний хоёр эгнээний суудалд суугаарай. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг эшлэл уншина: Марк 9:17-27
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Тиймээ, би мэднэ!” (Anna W. Waterman, 1920)


үндэс

ХЭРЭГЦЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨХ АВРАЛ

SALVATION FOR THE HELPLESS

Доктор Р.Л Химерс Жр

“Тэр сүнс бархирч, хүүг маш хүчтэй татвалзуулан хаяад, түүнээс гарав. Хүү хүүр мэт болсонд олон хүмүүс түүнийг -Тэр үхчихлээ гэжээ. Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.” (Марк 9:26-27).

I.   Нэгдүгээрт, та нар үхсэн нэгэнтэй адил, Марк 9:26; Ром 5:12;
Үйлс 17:23; Колоссай 2:13; Ефес 2:1; Лук 15:24, 32; Ефес 4:18.

II.  Хоёрдугаарт, Есүсийн “гар та нарыг өндийлгөсөн”, Марк 9:27a; Ефес 2:2-9; Марк 9:17, 20; Иохан 16:8-9.

III. Гуравдугаарт, та нар Христтэй уулзахаар босгогдсон,
Марк 9:27б; Иохан 6:37.