Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ХРИСТИЙГ АЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН ХҮН –КАЙАФ!

CAIAPHAS – THE MAN WHO
PLANNED THE MURDER OF CHRIST!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бичиж,
Жон Самуел Каган номлосон
A sermon written by Dr. R. L. Hymers, Jr.
and preached by Mr. John Samuel Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 04 дүгээр сарын 9-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, April 9, 2017

“Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд -Та нар юу ч мэдэхгүй, мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” (Иохан 11:49-53).


Энэ нь Христийн үйлчлэлийн эцэст тохиосон. Есүс Лазарыг үхлээс амилуулсаны дараа хөдөө явсан. Тэгээд загалмайд цовдлуулахын өмнөх сүүлийн долоо хоног хүртэл буцаж ирээгүй. Хэн нэгэн нь Лазарыг үхлээс амилуулсанаар шашны удирдагч нарыг итгүүлж болох байсан хэмээн бодож болох ч тийм зүйл болоогүй. Есүс үүнээс өмнө ийнхүү хэлж байсан,

“Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ" (Лук 16:31).

Хүмүүс гайхамшиг үзсэнээрээ дандаа итгээд байдаггүй. Тэдэнд хэрэгтэй гайхамшиг бол “нүгэл, хилэнц дотор үхсэн” (Ефес 2:1) тэдний амийг Бурханы Сүнс илчлэх тэр ажил юм. Хэрвээ хүний гэм нүгэл гайхамшгаар илэрхийлэгдэхгүй бол тэр хүн өөрчлөгдөх боломжгүй болно. Тэр хүний хувьд “хэн нэг нь амилсан ч” (Лук 16:31) өөрчлөгдөхгүй юм. Бурханы Сүнсний илчлэлт ирэхэд хүмүүс гэм нүглээ мэдрэх нь жинхэнэ өөрчлөлтийн үед туулж мэдрэх ёстой гайхамшиг юм.

Цаашилбал гайхамшиг нь Бурханд хандах хүмүүсийн зүрх сэтгэлийг улам хатууруулах шалтгаан болж ч болно. Есүсийн “олон гайхамшиг” үйлдэж байсаныг тэргүүн тахилчид хийгээд фарисай нар хараад Санхедрины “зөвлөл”-ийн гишүүдийг цуглуулан хуралдсан (Иохан 11:47). Энэ зөвлөлд хачин зүйл тохиолдсон. Тэргүүн тахилч Кайаф Христийн талаарх үнэн эш үзүүллэг хийсэн. Энэ зүйлийг Шинэ Гэрээний Тайлбар Тольд ийнхүү тодорхойлдог: Кайаф бол “шударга ёс хийгээд хууль цаазыг мэддэггүй барууны үзэлтэй удирдагч” байсан... Тэр гэмгүй цусыг урсгахаас огтхон ч зайлсхийгээгүй. Хүмүүсийн сайн сайхны төлөө хэрэгтэй нэг зүйлийг хийж байгаа мэт [тэр хийдэг зүйлээ хийсэн] хэмээн үздэг. Кайаф бол Есүст атаархаж байсан. Кайаф Есүсийг өөрийн хувийн ашиг сонирхолын төлөө үхүүлэхийг хүссэн. Есүсийн ялд нөлөөлөх зорилгоор тэр үр дүнд хүрэх ухаалаг тооцоо хийх зорилгоор олон аргуудыг хэрэглэхээр төлөвлөж байсан... Тэр бол хоёр нүүртэн байсан, эцсийн сорилтод... тэр Христ яллагдан нэр хүнд нь унаж буйг ажиглан мэдээд дотроо маш их баяр хөөрөөр дүүрсэн үедээ их уй гашууг туулан гарч байгаа мэт өөрийнхөө тахилчийн дээлийг урасан. Мөн Жозефыг хараарай, Antiquities, XVIII, 4:3” (William Hendriksen, Th.D., New Testament Commentary, Baker Book House, 1981 хувилбар, I бүлэг, 163 хуудас; Иохан 11:49-50). Одоо энэ хорон муу Тэргүүн Тахилч эш үзүүллэг хийж байгааг анхаараарай. Хуучин Гэрээн дэх Балаам шиг энэ хорон муу хүн үнэн эш үзүүллэгийг яг хийсэн,

“Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд -Та нар юу ч мэдэхгүй, мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” (Иохан 11:49-53).

Гэхдээ дараа нь биби ийнхүү хэлдэг,

“Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” (Иохан 11:53).

Долоо хоногийн дараа Кайаф Сүмийн хамгаалагч нараас хэдийг илгээн Гетмемен цэцэрлэгт залбирч байхад нь Есүсийг баривчлуулахаар явуулсан. Хамгаалагч нар Есүсийг “Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэл” (Матай 26:63) хэмээж байсан Кайафт авчирсан. Есүс үүнийг зөвшөөрсөн хариулт өгөх үед,

“Тэргүүн тахилч дээлээ хүү татан, -Тэр Бурханыг доромжлов. Бидэнд өөр гэрчийн хэрэг байна уу? Үзэгтүн. Та нар доромжлолыг сонсоцгоолоо. Та нар юу гэж бодож байна? гэхэд тэд -Тэр үхэх ёстой гэцгээлээ. Тэд Түүний нүүр уруу нулимж, Түүнийг нударгалан, зарим нь алгадаад, -Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх, эрхэм Христ ээ?” (Матай 26:65-68).

Тэргүүн Тахилчид хүнийг цаазлах эрх байгаагүй. Тиймээс Кайаф Есүсийг Ромын захирагч Понти Пилат руу хүргүүлсэн – бөгөөд Түүнийг цовдлохын тулд Ромчуудыг дуудсан.

Үүн шиг намтарчилсан номлол хийх нь хэцүү ч Христийг цовдлохоор төлөвлөсөн Тэргүүн Тахилч Иосеф Кайафын үг хийгээд үйлдлээс нь хоёр ерөнхий дүгнэлт гаргах нь шудрага бизээ.

I. Нэгдүгээрт, Кайаф Христийг бусдын өмнөөс золиос болох талаар хэдий маш үнэнээр хэлсэн ч тэр бол маш шашинлаг нэгэн байсан.

Кайаф бол хуучны Тэргүүн Тахилч Аннасын хүргэн хүү байсан. Тэрээр тэр үедээ л хэний ч байж үзээгүй 18 жилийн турш Тэргүүн Тахилчын албан тушаалд тэсч үлдсэн хүн.

Харамсалтай нь тэр ямар хүн байсан гэдгийг бид мэдэж болно. Жишээлбэл Др Химерс залуу байх үедээ хэд хэдэн удаа “Чи үүнийг номлож чадахгүй” эсвэл “Чи үүн шиг номлож чадахгүй” гэсэн үгсийг олонтаа сонсож байсан. Цаг хугацаа өнгөрөхөд энэ зөвлөгөө нь буруу байсан нь тодорхой болж байгаа. Түүнд үг хэлж байсан хүмүүс Библиэр өгөгдсөн үнэнээс илүүтэйгээр өөрсдийнхөө байр сууринд анхаарч байсан. Өөрийнхөө байр суурийг хамгаалахад л зөвхөн анхаарч хүмүүсийг хайрлаж чаддаггүй, мөн хэн нэгнийг гомдоохыг хүсдэггүй тийм номлогч байдаг. Кайаф бол ийм төрлийн хүн байсан. Есүс “олон гайхамшигууд” (Иохан 11:47) үйлдсэнийг тэр мэдэж байсан ч зөвхөн Есүсийг улс төрийн өнцгөөр зогсооход анхаарч байсан. Тэрээр “хэрвээ бид түүнийг зүгээр орхивол бид хэсэг зүйлээ алдах болно” хэмээн бодсон.

Есүс Бурханд дуулгавартай байх болон хайраас ундаран гарсан зүйлээр юу ярьж хийдэг байсан түүнийгээ л ярьж хийсэн. Кайаф Бурханы талаар юу ч бодохгүйгээр юу ярьж хийдэг байсан түүнийгээ л ярьж хийдэг байсан. Өнөөдөр чуулганд түүн шиг хүмүүс олон болсон. Тэр үнэхээр шашинлаг нэгэн байсан. Тэр Христийн бусдын өмнөөс орлуулалтын талаарх үнэнийг хэдий хэлсэн ч үүнийгээ ерөөсөө ухаараагүй байдаг,

“мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв” (Иохан 11:50).

Иймээс тэр нүгэлтнүүдийн төлөөх орлуулалтын талаарх Христийн үхлийн талаарх жинхэнэ үнэнийг Исаиагын үгээс эш татан хэлсэн,

“Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн” (Исаиа 53:5).

Гэхдээ болгоомжтой байгаарай! Эдгээр үгсээс ямар ч ашиг хонжоо олохгүйгээр эдгээрийг та нар мэдэж болно. Энэ бол Кайафын жишээ юм. Тэр зохистой үгсийг мэдэж байсан ч эдгээр үгс нь түүний амьдралд ямар ч нөлөөг үзүүлээгүй.

Энэ бол Есүс үхлээс амилсаныг тунхагласан Петрийг заналхийлсэн тэр Тэргүүн Тахилч юм. Гэхдээ тэд хүмүүсээс айсан тул Петрийг сүрдүүлээд дараа нь тавьж явуулсан. (Үйлс 4:21) Мөн Элч нарыг шоронд хийсэн тэр Тэргүүн Тахилч бол бас л тэр байсан. (Үйлс 5:17-18). Гэсэн ч Бурхан тэнгэрэлчээ илгээгээд шоронгийн хаалгыг нээж тэднийг эрх чөлөөтэй болгосон. Тэгээд Кайаф Петрийг бариад Санхедриний өмнө авчруулахаар харуулуудыг илгээн... “эв зүйгээр авчрахаар... Чулуу шидэж мэдэх ард олноос тэд айж байлаа” (Үйлс 5:26). Элч нарыг маш олон хүмүүс сонсож байсан тул хэрвээ тэдэнд дайсагнавал чулуугаар шидүүлэн үхэх вий гэдгээс айж байсан! Санхедриний гишүүдийн нэг Гамалел бусад хүмүүст болон Кайафт ийнхүү хэлсэн,

“Тэднийг зүгээр л явуулчих. Яагаад гэвэл хэрэв энэхүү зорилго, үйлс нь хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу” (Үйлс 5:38-39).

Кайаф болон бусад гишүүд Гамалелийн үгийг хүлээн авсан. Гэсэн ч тэд юу хийсэн бэ? Тэд Бурхан руу хараагаа чиглүүлж эхэлсэн үү? Үгүй! Тэд элч нарыг ташуурдаад “Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав.” (Үйлс 5:40).

“Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.” (Үйлс 5:42).

Тиймээс бид тэнхээгүй - Кайафыг орхидог бөгөөд Сайнмэдээг тунхаглах хийгээд Христ итгэгч нарын тархалтыг зогсоох боломжгүй юм. Кайаф Бурханы талаар болон өөрийнхөө гэм нүглийг гэмших талаар огтоос эргэцүүлэн бодож байгаагүй. Тэр зүгээр л улс төр хийж - Бурханаас эмээхийг үл тоон тэр чигээрээ шашинжсан хэвээр байсан - үүнээс хоёр жилийн дараа Жосефусын тэмдэглэснээр МЭ 36 онд Пилатын дараагийн залгамжлагч Вителлус түүнийг тахилч нарын дундаас нь гаргасан байдаг. (Antiquities, XVIII:4, 2). Тэрээр албан тушаалаасаа огцорсны дараа юу болсон талаар тодорхой зүйл байдаггүй. 1991 онд Иерусалим хотоос нэгэн үхсэн хүний ястай, Кайаф хэмээн бичсэн шохойн чулуун бунхан олдсон – архелогчид үүнийг түүний жинхэнэ булш гэдэгт итгэсэн (Archaeological Study Bible, Zondervan, 2005, 1609 хуудас; Матай 26:3 тайлбар). Тэр “гэм зэмгүй хоригдол [Есүсийг] шүүхээр алах ял онооход нь маш их үүрэг гүйцэтгэсэн” гэдгээрээ зөвхөн түүхэнд нэр нь үлдсэн. (John D. Davis, D.D., Davis Dictionary of the Bible, Baker Book House,1978 хувилбар, 114 хуудас).

II. Хоёрдугаарт, Кайаф Кайн шиг ерөөсөө гэмшээгүй – бас аврагдаагүй.

Кайаф болон Кайн хоёрын хооронд үнэхээр адил зүйл байдаг. Абелын өргөсөн шиг Кайн цусан өргөл авчирах хэрэгтэй байсан гэдгээ мэдэж байсан. Гэсэн ч Кайн үүндээ гэмшээгүй. Түүний оронд,

“Кайн дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.” (Эхлэл 4:8).

Кайн болон Кайаф шиг хүмүүсийг Шинэ гэрээнд тодорхойлсон байдаг. Элч Иохан ийнхүү хэлсэн,

“Каин шиг биш. Тэр бол муу нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Ямар шалтгаанаас болж тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь ажил үйлс бузар муу, дүүгийнх нь ажил үйлс зөвт байсан аж. Ах дүү нар аа, хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх.” (I Иохан 3:12-13).

Кайн шиг Кайаф “муу нэгэн” болох Сатаны нөлөөнд автсан юм. Кайн шиг Кайаф нь “ертөнц” байсан. Тэр Сатаны дуу хоолойг сонсохоо огтоос зогсоогоогүй. Тэр Бурханд үйлчлэхээр “ертөнцийг” хэзээ ч орхиогүй. Сөнөсөн Тэнгисийн Хуйлмалыг хэвлэсэн Иудейн Күмраны Ессене нийгэмлэг Кайафыг “хорон муу тахилч” хэмээн нэрлэж түүнийг маш ихээр буруутгадаг. (Archaeological Study Bible, ibid.).

Кайн болон Кайаф нь шашинлаг байдалдаа хэвээр байгаа ч орхигдсон тэдгээрт хүмүүст үнэхээр аймшигтай том сургамж болдог. Кайн болон Кайаф хоёулаа цусан өргөлийг мэддэг байсан. Кайн болон Кайаф хоёулаа Бурхантай шууд харилцан ярьдаг байсан. Бурханы Хүү шууд Кайафтай ярилцаж байсан – Бурхан Кайнтай ярьдаг байсан шиг (Эхлэл 4:6-7). Харамсалтай нь Кайн болон Кайаф хоёулаа Бурханы дуу хоолойг үл тоож, өөрийнхөө мөс чанарын дагуу ярьж, өөрт төвтэй амьдралдаа автан амьдарсан. Кайн болон Кайаф хоёулаа Эцсийн Шүүлтийн өдөр Христийн өмнө зогсох бөгөөд Тэр тэдэнд ийнхүү хэлэх болно,

“Би та нарыг огт танихгүй юм байна. Ёс бусыг үйлдэгч та нар Надаас зайл" (Матай 7:23).

Тэгээд тэд “гаднах харанхуйд хаягдаж, тэндээ уйлж, шүдээ хавирах болно” (Матай 8:12).

Энэ өглөө би та нарт сануулж байна – Бурханы талаар бодож буйгаа нягтал! Гэм нүглийнхээ талаар бодож буйгаа нягтал! Зүгээр л “зөв үгс” л хэлэхгүй байгаагаа нягтал! Өөрийнхөө гэм нүглээ хүлээн зөвшөөрч буй эсэхээ нягтал!

“Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог” (Иакоб 4:9)

.

Жинхэнэ өөрчлөлтийг туулсан эсэхээ – Есүс Христтэй нүүр тулан жинхэнээсээ очсон болон “Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь” (Илчлэлт 1:5) угаалгасан эсэхийг нягтал. Бүү хүлээ! Есүс рүү очихоосоо бүү татгалз! Бурхан та нарыг орхих хүртэл бүү удаашир, хорон муу бодлуудаасаа эргэ!

Маш удаан би Аврагчийг үл тоомсорлосон.
   Маш удаан би өөрийнхөө гэм дотор явсан.
Маш удаан би өөрийнхөө эсэргүүцлийг өмөөрсөн,
   Одоо би Түүнгүйгээр орхигдсон.
Тэр хаалгыг минь тогшсон ч оройтжээ, маш оройтож,
   Элэгсэг Аврагч Есүс дахиад нэг удаа дуудаж байна.
(“Маш удаан би үл тоомсорлосон” Dr. John R. Rice, 1895-1980).

Др Химерс, гарч ирээд энэ цуглааныг өндөрлүүлж өгнө үү.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Маш удаан би үл тоомсорлосон” Dr. John R. Rice, 1895-1980).


үндэс

ХРИСТИЙГ АЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН ХҮН –КАЙАФ

CAIAPHAS – THE MAN WHO
PLANNED THE MURDER OF CHRIST!

Доктор Р.Л Химерс Жр номлолыг бичиж,
Жон Самуел Каган номлосон

“Харин тэдний нэг болох тэр жил тэргүүн тахилч болсон Каиаф тэдэнд -Та нар юу ч мэдэхгүй, мөн бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрийн санаагаар хэлээгүй. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир тэрээр Есүсийн үндэстнийхээ төлөө үхэх тухай болон Түүний зөвхөн үндэстнийхээ төлөө бус, харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв.” (Иохан 11:49-53).

(Лук 16:31; Ефес 2:1; Иохан 11:47-48, 49-52, 53;
Матай 26:63, 65-68)

I.   Нэгдүгээрт, Кайаф Христийг бусдын өмнөөс золиос болох талаар хэдий маш үнэнээр хэлсэн ч тэр бол маш шашинлаг нэгэн байсан, Иохан 11:47, 50; Исаиа 53:5; Үйлс 4:21; 5:17-18, 26, 38-39, 40, 42.

II.  Хоёрдугаарт, Кайаф Кайн шиг ерөөсөө гэмшээгүй – бас аврагдаагүй, Эхлэл 4:8; I Иохан 3:12-13; Эхлэл 4:6-7;
Матай 7:23; 8:12; Иакоб 4:9; Илчлэлт 1:5.