Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ГЕТСЕМАНИ ДАХЬ ШАНАЛАЛ

THE SORROW OF GETHSEMANE
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой, 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, March 18, 2017

“Тэрээр махбодынхоо өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал ба гуйлтаа өргөсөн. Тэр эмээдэг байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ” (Еврей 5:7).


Есүс загалмай дээр цовдлогдохын урьд орой дагалдагч нараа Гетсеманий цэцэрлэгийн гүн харанхуй руу дагуулан явсан. Энэ бол маш орой, шөнө дунд байсан. Есүс дагалдагч нарынхаа наймыг нь цэцэрлэгийн захад үлдээсэн. Тэгээд Петр, Иакоб, Иохан нарыг цэцэрлэгийн гүн рүү дагуулаад явсан. Тэр “түгшиж [маш ихээр цөхөрсөн], шаналж хүндээр [зовиурлаж] эхэлсэн. (Марк 14:33). Тэр эдгээр гурван дагалдагч нартаа “Сэтгэл минь үхтлээ [үхлийн ирмэгт тулсан] зовж [гүн хямарч] байна.” (Марк 14:34). Есүс жаахан цааш яваад газар унасан. Тэрээр зовлон дундаасаа “хэрэв боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийн” (Марк 14:35) төлөө залбирсан. Гетсемани цэцэрлэгт Есүсийн залбирсан бүх цаг ойролцоогоор нэг цаг орчим байсан – Есүс дагалдагч нараа унтаж байхыг хараад “Та нар Надтай ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?” (Матай 26:40).

Гетсемани цэцэрлэгт шөнө дундад – Есүс ямар нэг аймшигтай зүйл тохиолдсон. Есүс ийнхүү хэлсэн, “Сэтгэл минь үхтлээ зовж байна.” (Матай 26:38). Грек хэлний “perilupos” гэдэг үг нь “эргэн тойрон шаналал зовлонгоор дүүрсэн” гэсэн утгатай. Тиймээс Тэр Дуулал библид “Үхэгсдийн орны урхинууд Намайг олж иржээ” (Дуулал 116:3) хэмээн хэлэхэд хүрсэн. Зовлонгийн их давалгаа Түүнийг нөмөрсөн байсан. Түүний дээр, Түүний доор, Түүний эргэн тойронд, Түүний гадна талд, Түүний дотор талд ч – тэрчигээрээ зовлон шаналал – үхэх хүртэл нь – энэ зовлон шаналал нь бараг Түүнийг алах шахсан! Энэ өвдөлтөөс зугтах ямар боломж байгаагүй! Ямарч уй гашуу үүнээс илүү байж чадахгүй! Тэр энэ гүн хямралаасаа болоод “хөлс нь цусны дусал мэт газарт дусалж” (Лук 22:44) байсан.

‘Тэр шөнө дунд Олив модны дэргэд
   Одод түгэн ойрхон гэрэлтэж байхад
Одоо уг цэцэрлэгт шөнө дунд байна,
   Зовж буй Аврагч ганцаар залбирч байна.

Тэр шөнө дунд бүхнээс тусгаарлагдан,
   Аврагч цор ганцаар айдсуудтай тэмцдэг
Түүний хайрладаг дагалдагч нь хүртэл
   Эзэнийхээ шаналал нулимсыг анхаараагүй
(“Тэр Шөнө Дунд; Олив модны дэргэд”
      William B. Tappan, 1794-1849).

Библид Есүс бол “өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ.” (Исаиа 53:3) хэмээн өгүүлсэн байдаг. Гэхдээ Тэр үргэлж удаан хугацаагаар гунигтай царайлан иймэрхүү байдалтай яваагүй. Тэр өвчин зовлонг мэддэг байсан. Тэр зовлон шаналалыг мэддэг байсан. Гэсэн ч Тэр ихэнх цагтаа аз жаргалтай, амар тайван хүнээр амьдарч байсан. Фарисай нар Түүнийг маш их баяр наадмаар хэслээ хэмээн буруутгаж байсан. Тэд “Хараач, энэ ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” (Матай 11:19, гэх мэт., гэх мэт.) хэмээн хэлдэг байсан. Энэ нь жинхэнэ Христ итгэгч нь ихэнх цагтаа баяр хөөртэй хүмүүс байх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Заримдаа бид хүнд хэцүү цагийг туулдаг. Гэхдээ Есүс үхлийг ялаад дахин амилсаныг санах үедээ дахиад амар тайван амьдралдаа орж чадах болдог!

Харин Гетсемани цэцэрлэгт бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн. Түүний амар тайван үгүй болсон Түүний баяр баясгалан уйтгар гуниг болон хувирсан. “Perilupos” – зовлон шаналалаар хүрээлэгдсэн; үүгээр үхэх хүртэл дарамтлагдсан! Энэ бол гэм нүглийн буруутгал дахь зовлонг нэг талаар харуулсан зураглал юм.

Есүс энэ дэлхийд байх хугацаандаа зовлон шаналал хийгээд дарамтын талаар шуудхан хэлдэг байсан. Харин одоо энэ цэцэрлэгт бүх зүйл өөрчлөгдсөн. Тэр Бурхан руу ийнхүү хашгирсан, “Хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч” (Матай 26:39). Өмнө нь Тэр огтоос зовлонгоо тоочиж байгаагүй. Харин одоо “Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа. Түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв.” (Лук 26:39). Яагаад? Яагаад? Есүсийг юу ийнхүү зовоход хүргэв?

Др Жон Гилл Сатан цэцэрлэгт ирсэн учраас тэгсэн хэмээн хэлсэн. Өнөөгийн бидний үед Мил Гибсон өөрийнхөө “Христийн шаналал” кинондоо Сатаныг Гетсемен цэцэрлэгт харанхуйд могой болж Есүсийг зовоохоор ирж байгаагаар дүрсэлсэн. Гэхдээ Др Гилл болон Мил Гебсон нар энэ тал дээр буруу дүрсэлсэн. Сатан Гетсемен цэцэрлэгт байгаагүй. Үүний талаар библид огт байхгүй. Зарим хүмүүс Лук 22:53-д Есүсийг баривчлахаар ирсэн цэргүүдэд Түүний “Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв” (Лук 22:53) хэмээн хэлснээс эш татаж хэлдэг. Энэ нь Сатаныг илэрхийлж байгаа гэдэг нь бол зөв юм. Гэхдээ Христ үүнийг Гетсемен цэцэрлэгт хөлс нь цус болтол залбирсаны дараа Түүнийг баривчлахаар ирсэн цэргүүдэд хандаж энэ үгээ хэлсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Цэцэрлэгт Түүний зовлонгын төгсгөлд Тэр цэргүүдэд хандаад “Харин энэ цаг [Гетсемен дэх цаг биш] болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв” (Лук 22:53) Тиймээс сатан Христийн цэцэрлэг дэх зовлонгын дараа ирсэн байна. Хэдхэн өдрийн өмнө Иудас чөтгөрт эзэмдүүлсэн (үнэндээ Сатан эзэмдсэн). Лук 22:3-д “Арван хоёрын нэг болох Искариот гэгддэг Иудаст Сатан шүглэв” гэдгийг бид уншсан. Сатан цэцэрлэгт Христийн аймшигтай тарчлал, Иудасын эзэмдүүлэлт зэргийн дараа Түүн рүү ирсэн бөгөөд цэргүүдээр Есүсийг баривчлуулахаар удирдаж, Түүнийг ичгүүргүйгээр заналхийлсэн.

Тиймээс яагаад Есүс чөлөөлөтийн төлөө хөлс нь цус болтол ийнхүү тарчлан залбирах болов гэдэг нь одоо хүртэл гайхаш төрүүлж байна. Үүний хариулт нь өнөөдрийн үгэнд байна гэдгийг би олж мэдсэн. Цэцэрлэгт Есүс “Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч хэмээн залбирсан.” (Матай 26:39) Энд гарч буй “Аяга” нь юу вэ? Хэрэв энэ нь маргааш гүйцэлдэх Түүний загалмайн зовлон байсан гэвэл залбирал нь хариултаа аваагүй гэсэн утгатай. Хэрвээ энэ “аяга” нь тэр орой Сатанаас чөлөөлөгдөх тухай байсан бол чөтгөрөөр удирдуулсан хүмүүс ирээд Түүнийг загалмайд зовдолхоор аваад явсан болхоор бас л залбирал нь хариултаа аваагүй гэсэн үг болно. Өнөөдрийн бидний Еврей 5:7 үүний хариултыг бидэнд хэлдэг. Бүгдээрээ үүнийг босоод хамтдаа чангаар уншицгаая.

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ” (Еврей 5:7).

Одоо сууцгаана уу. Өнөөдрийн үг Есүс энэ залбирлыг “махан биеийнхээ өдрүүдэд” үйлдсэн гэдгийг хэлж байна – өөрөөр хэлбэл Тэр энэ дэлхийд амьдарч байх өдрүүддээ гэсэн үг. Тэр “чанга хашхиран, нулимсаараа” үхлээс аврагдахын төлөө залбирсан – Тэр энэ залбиралыг загалмайд цовдлогдохоосоо өмнө залбирсан юм. Уг эшлэлд Түүний залбирал сонсогдсон бөгөөд Гетсеман цэцэрлэгт Бурхан Түүнийг үхлээс аварсан! Алдартай теологич Др Ж.Оливер Бусвелл ийнхүү хэлсэн,

Лукын [Гетмемани цэцэрлэг] дэх дүрсэлсэн тэр их цустай хөлс бол маш аюултай байдлаар тамир тэнхээ алдаж үхэх хүртэл зовж байгаа байдлаас үүдэлтэй шокын шинж байдал юм... Бидний Эзэн Есүс Христ өөрийгөө гүн шокын байдалд бие махбодь нь байгааг мэдсэн болхоор Загалмай дээрх Өөрийнхөө зорилгыг зайлшгүй биелүүлэх үүднээс энэ Цэцэрлэгт үхлээс авраач хэмээн залбирсан. (J. Oliver Buswell, Ph.D., Systematic Theology of the Christian Religion, Zondervan Publishing House, 1971, III хэсэг, хуудас. 62).

Др Жон Р.Райс үүнтэй адил зүйлийг хэлсэн,

Есүс маш хүнд зовлонд байсан бөгөөд Түүний сүнс “үхтэлээ шаналж байсан,” бараг л үхлийн ирмэгт ирсэн байсан... Тэр орой Есүс амьд байж маргааш нь загалмай дээр үхэх тул үхлийн аягыг надаас холдуулаач хэмээн Тэр залбирсан. (John R. Rice, D.D., The Gospel According to Matthew, Sword of the Lord, 1980, хуудас. 441).

Др Бусвелл ийнхүү хэлсэн,

Энэ тайлбар Еврей 5:7-той нийцэх биз, мөн энэ тайлбар л цорын ганц нийцэх тийм тайлбар гэж би боддог. (адил.).

Др Райс ийнхүү хэлсэн,

Есүс “чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ” хэмээн бидэнд хэлэгдсэн энэ Еврей 5:7 нь маш тодорхой байна. Тэр орой Есүс үхлийн аяга Өөрөөс нь өнгөрөхийн төлөө залбирснаар маргааш нь Тэр загалмай дээр үхэх хүртэл амьд байх боломжтой болох бөгөөд Гетсемани цэцэрлэгт энэ үхлийн талаар залбирсан. Уг бичээст “Бурхан Түүнийг сонссон”! хэмээн хэлдэг. Бурхан Түүний залбиралд хариулсан (адил.).

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ” (Еврей 5:7).

Зовж буй Бурханы Хүүг хараарай,
   Амьсгаадан гиншиж, цустай хөлс урсгаж буй!
Дуусашгүй их тэнгэрлэг нигүүлсэл!
   Есүс, Таны хайр ямар агуу вэ!
(“Таны Үгээр Хэлшгүй Зовлон” Joseph Hart, 1712-1768).

Гэхдээ тэр орой Есүс яагаад ийм их зовох болсон гэдгийг заавал тайлбарлах хэрэгтэй. Энэ цэцэрлэгт Есүс юу тохиолдсон гэдэгт би итгэлтэй байдаг. Тэнд ийм зүйл болсон гэдэгт би итгэдэг.

“ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов” (Исаиа 53:6).

“Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав” (Исаиа 53:4).

Гэхдээ хэзээ Тэр эдгээрийг тээсэн бэ? Тэр Гетсеманид эдгээрийг тээж, дараагийн өдөр нь эдгээрийг Загалмай дээр үүрсэн.

“Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн” (I Петр 2:24).

Гэхдээ бидний нүгэл урьд орой нь Гетсеманы цэцэрлэгт “Түүний биед” тээгдсэн. Тэр бидний нүглийг Гетсеманиас Загалмай хүртэл үүрсэн! Тэр Бурханы уур хилэнг намжаасан. Тэр үүнийг Өөртөө авсан.

Харанхуй Гетсеманид Аврагч ганцаар залбирсан;
   Ганцаар гашуун аягыг дуусгасан, миний төлөө зовсон;
Тэр ганцаар, ганцаар, бүхнийг ганцаар үүрсэн;
   Тэр өөрийнхнийгөө аврахаар Өөрийгөө өгсөн;
Тэр ганцаар, ганцаар зовж, цусаа урсгаж, амиа өгсөн.
   (“Ганцаар” Ben H. Price, 1914).

Агуу Др Жон Гилл (1697-1771) ийнхүү зөв хэлсэн,

Одоо Тэр Өөрийн Эцэгээр шархадаж, зовлонд тушаагдсан: Тэд энд дуусгахаар бус, харин загалмай дээр байхын тулд.... Өөрийн хүмүүсийнх нь гэм нүглийн ачаа, тэнгэрлэг уур хилэнг мэдрэх зэргээр маш хүнд хүчир байхаар; бараг түүний сүнс зайлхаар маш их дарамт шахалтаар дүүрсэн байдалтайгаар; Тэр ухаан алдаж, живж, үхэх шахсан; Тэр зүрх алдсан... Түүний сүнс өөрийн хүмүүсийн гэм нүглээр хүрээлэгдсэн; эдгээр нь Түүнийг тавихгүй зуурч, Түүнийг тойрон хүрээлсэн байсан... Түүний бүхий л талд үхэл хийгээд тамын зовлон байсан, бүр тэрбайтугай хором төдий ч амасхийх боломж Түүнд олдоогүй... ийм учраас Түүний сүнс уй гашуугаар дүүрсэн; Түүний агуу зүрх няцахад бэлэн байсан; Тэр бүр хумхын тоос мэт арчигдах тийм байдалд хүртэл аваачигдсан; эсвээс Түүний сүнс болон бие махбодь биенээсээ салан одоход л Түүний зовлонгууд Түүнээс ангижрах тийм байдалд байсан тэр зовлонгууд одоо Түүнд тохиолдож эхэлсэн. (John Gill, D.D., An Exposition of the New Testament, The Baptist Standard Bearer, бүлэг I, хуудас. 334).

Эндээс Есүс биднийг Бурханы уур хилэнгээс, бидний гэмийн шийтгэлээс, Там дахь мөнхийн зовлонгоос аврахаар юу хийснийг бид сурдаг. Тэр бидний өмнөөс бидний оронд зовлон эдэлсэн. Тэр чиний өмнөөс Гетсемани цэцэрлэгт гэм нүглийг чинь Өөртөө аваад, дараагийн өдөр Загалмай хүртэл үүрсэнээр тэр их зовлон шаналал нь эхэлсэн юм.

Найзуудаа, бид Есүс булшнаасаа босон гарч ирсэн Амилалтын баяраа тэмдэглэх тэр өдөрт дөхөн ирсэн. Гэхдээ Есүс чиний гэмийн төлөө шийтгэлээс чамайг аврахаар Загалмай дээр болон Гетсемани цэцэрлэгт маш аймшигтайгаар зовсоныг ухаарахгүйгээр Түүний үхлээс амилалт гэдэг бол чамд ямар ч утга учиргүй зүйл болно. Есүс чиний оронд байхын тулд чи юу хийх ёстой вэ? Чи Түүний хөлд унаж, Түүнд итгэх ёстой!

Энэ гайхамшигтай загалмайг би танихдаа
   Алдрын Хаан үхсэн тэр загалмайг,
Миний хамгийн ашигтай гэсэн олз нь гарз болсон
   Миний бүхий л бардамнал дээр зэвүүцэл төрсөн.

Эзэн, миний бахархадаг бүхнийг тайраач,
   Миний Бурхан, Христийн үхэл дотор авраач;
Миний сэтгэлийг маш их татах ихэмсэг байдлууд,
   Эдгээрийг би Түүний цус руу зольж байна.
   
Түүний толгой, гар, хөл бүгдийг хар,
   Уй гашуу хийгээд хайр холилдон урсаж байна;
Ийм агуу хайр болон уй гашуутай таарч байсан уу
   Эсвэл өргөсөөр дүүрэн ийм титэм харж байсан уу?

Төрөлх байдлын бүхийл байдал нь минийх байсан,
   Энэ бол хэтэрхий жижиг зүйл байсныг харуулдаг;
Хайр бол үнэхээр гайхалтай, үнэхээр тэнгэрлэг,
   Миний сүнс, миний амь, миний бүхнийг хангадаг.
(“Энэ Гайхамшигтай Загалмайг би танихдаа”
      Isaac Watts, D.D., 1674-1748).

Энэ орой Есүст итгээрэй, Түүний зовлон болон үхлээр чиний оронд - Загалмайдээр гэм нүгэл чинь төлөгдөх болно. Түүнд итгэсэн тэр мөчид гэм нүгэл чинь Түүний цусаар цэвэрлэгдэх болно!


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө гоцлол дуулагдана:
“Тэр Шөнө Дунд; Олив модны дэргэд” (William B. Tappan, 1794-1849).