Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БУРХАНЫ СҮНСНИЙ ХАТААДАГ АЖИЛ

THE WITHERING WORK OF GOD’S SPIRIT
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, March 12, 2017


Либерал сургуульд байхад Исаиа ном хоёр байдаг хэмээн бидэнд заадаг байсан. Гэхдээ тэд буруу ярисан. Эхний 39 бүлэг гэм нүгэл хийгээд ирж буй олзлолтын талаар өгүүлдэг. Харин 40-р бүлгээс төгсгөл хүртэл эш үзүүлэгч тэдний авралын талаар зөгнөдөг. Хоёрдугаар хэсэг нь Христийн зовлонгоор ирэх авралын талаар өгүүлдэг.

“Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан [үзэсгэлэн, NASV; тэдний алдар, NIV] нь талын цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно” (Исаиа 40:6-8).

“Нэгэн дуу Дуудагтун гэсэн." Эш үзүүлэгчид хэлсэн энэ зүйл нь ямар дуу хоолой байсан бэ? Энэ бол тавдугаарт зүйлд “ЭЗЭНий ам" байсныг өгүүлдэг. Еврей хэлэнд “Дуудагтун” гэсэн үгийг qârâ гэдэг. Энэ нь “хашгирах - хүнтэй [гэнэт нүүр тулан] уулзсан” (Strong #7121) гэсэн утгатай. Исаиа 58:1-д ашигласан еврей үг нь энэ үгтэй бас адилхан.

Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун” (Исаиа 58:1).

Энэ бол Иохан Баптистын номлол хийх арга байсан. Иохан Баптист Исаиа 40:3-ийг сануулсан. Тэр ингэж хэлсэн, “Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан "ЭЗЭНий замыг шулуун болгогтун" гэж цөлд хашхирах нэгний дуу бол би билээ” (Иохан 1:23; Исаиа 40:3) гэж хэлсэн. Иохан 1:23-д гарсан “хашхирах” гэдэг үгийг Грекээр bǒaō гэдэг. Энэ нь “хашхирах... дуудах” (Strong) гэсэн утгатай.Еврей болон Грек хэлэнд үүнийг “чангаар хашхирах” (Исаиа 58:1) гэсэн утгаар хэрэглэсэн. Энэ нь номлогч нар Бурханы дуу хоолой адил чангаар ярих ёстой гэсэн үг... Орхигдон төөрч, төөрсөн хүмүүст хандан “Орилж чарлан, чангаар хашхирагтун!” Номлогчид Бурханы үгийг сонсогч нарт чангаар хашхирах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр энэ арга нь тийм түгээмэл биш байдаг. Өнөөдөр номлол хийхдээ Библид төрөлхийн дуулгаваргүй байдалтай байдаг. Орчин цагийн сүмүүд хуучны номлогч нар хийж байсан “номлолыг орхиод сургахад анхаардаг” болсон. Эдгээр орчин цагийн сүмүүд Бурханд дуулгаваргүй болсон. Бурхан Исаиад ийнхүү хэлсэн, “Чангаар хашхирагтун, бүү сул бай.” Орчин цагийн номлогчид Есүсийн үлгэр жишээг дагадаггүй. Есүс “сүм дотор хашхиран сургаж...” (Иохан 7:28), мөн Иохан 7:37-д Есүс “босож зогсоод хашхирсан” байсан шиг тэд байгаагүй. Бас Петр Пентокостын өдөр байсан шиг ч байгаагүй. Тэр “дуугаа өндөрсгөн” (Үйлс 2:14) Бурханы түүнд өгсөн үгсийг тунхагласан. Др Жон Гил ийнхүү хэлсэн, “Тэр дуугаа өндөрсгөсөн нь бүхийл олон түмэнд дуугаа сонсгох гэсэн... мөн түүнчлэн өөрийн хичээл зүтгэл болон халуун сэтгэлийг, оюун бодлынхоо мөн чанар болон халуун сэтгэл зэргийг харуулах; дээрээс ирэх Сүнсээр дүүрхийн төлөө, хүмүүсээс айхгүй гэдгээ харуулахад байсан байж магад.” (An Exposition of the New Testament; Үйлс 2:14 тэмдэглэл). Тиймээс, би энэ бол өнөөгийн манай индэрүүдэд байгаа төрөлхийн Бурханд дуулгаваргүй байдал болон аймшигтай дуулгаваргүй байдал дотор номлол хийж байгаа бодит дүр төрхүүд гэдгийг давтан хэлэх ёстой. Элч Паул үүнийг эцсийн өдрүүд дэх урвалтын үеийн шинж тэмдэг гэдгийг хэлсэн. “Үгийг тунхагла... Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн (өөрсдийн чихэнд таатай байхыг хүсдэг, NASV) өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлэх)” (II Тимот 4:2, 3). Өнөөгийн бидний үед тасралтгүй “сургалтууд” байдаг ч харин тунхаглал гэдэг зүйл мартагдсан. Бидний бүх л сонсож байгаа зүйлс бол сургалт байдаг – ямарч гал цог, амин чухал зүйлгүй “сургалт!” Өнөөгийн семинаруудаар тэд энэ бүглийг сурдаг! Үгээс үгийг тайлбарласан залхуу хүрэм уйтгартай сургалт! Хэн ч Сайнмэдээтэй нүүр тулгарахгүй бөгөөд сүнслэг унталтаасаа хэн ч сэрдэггүй тийм “сургалт”. Та нар ямаанууд хонь шиг бай хэмээн “зааж” чадахгүй! Тэдний залхуу хойрго, гэм нүгэлтэй байдалд чангаар хашхирах тунхаглал зайлшгүй хэрэгтэй. “Нэгэн дуу Дуудагтун гэсэн." (Исаиа 40:6). Энэ бол жинхэнэ Сайнмэдээ тунхаглалт юм! Үхмэл зүрх хийгээд хойрго оюун бодлыг хөдөлгөхөд тунхаглал л зөвхөн Бурханд ашиглагддаг, өөр юу ч биш! Сүнсийг – хөдөлгөх тунхаглал л үүнийг хийж чадна, өөр юу ч биш! Бриан Х.Эдвардс ийнхүү хэлсэн, “Сэргэлтийн номлолд зүрх сэтгэл ухамсарт алхаар цохихтой адил Бурханы үгийг оруулдаг хүч чадал болон эрх мэдэл байдаг. Өнөөдрийн ихэнх номлолуудад үгүйлэгдэж буй зүйл бол гарцаагүй энэ юм. Сэргэлт дотор тунхаглаж буй хүмүүс үргэлж зоригтой, сэргэг байдалтай байдаг.” (Revival! A People Saturated With God, Evangelical Press, 1997 edition, p. 103). Хорьдугаар зууны агуу номлогч нарын нэг бол Др Лойд Жонс байсан. Тэр ийнхүү хэлсэн, “Тунхаглал гэж юу вэ? Галын тухай логик юм!... Энэ бол галын тухай теологи юм. Гал байдаггүй теологи гэдэг бол эрэмдэг теологи юм... тунхаглал гэдэг бол гал дотор шатаж буй хүнээр ирдэг теологи юм... Эдгээрийг ямар ч гал дөлгүйгээр ярьдаг хүн бол хэн ч байлаа гэсэн индэр дээр зогсох эрхгүй гэж би хэлнэ; мөн үүнийг нэг удаа ч гэсэн ерөөс зөвшөөрөхгүй байх хэрэгтэй.” (Preaching and Preachers, хуудас 97).

Тэгээд Исаиа ийнхүү хэлсэн, “Би юуг дуудах вэ?" (Исаиа 40:6) гэсэн. Нэгэн залуу надад сургуулийнх нь багшийн ярьсан зүйлийн талаар хэлсэн. Тэр номлолынх нь зургаан сарын төлөвлөгөөг урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй гэж хэлсэн. Би ийм зүйл хийж байгаа хүмүүсийг үнэн голоосоо үзэн яддаг! Ингэж хийдэг хүнд жинхэнэ, Бурханаас өгөгдсөн номлол байж чаддаггүй! Энэ нь боломжгүй! Спержеон бол бүхий л цаг үеийн хамгийн агуу номлогч. Тэр хэзээ ч ингэж хийдэггүй байсан. Жинхэнэ номлогч бол номлолуудаа заавал Бурханаас асуудаг бөгөөд Бурхан тэдэнд хариу өгтөл хүлээдэг. “Би юуг дуудах вэ?" Би Бурханы надад тунхагла гэж өгсөн үгийг тунхаглах ёстой. Нэгэн хүн намайг яг Гитлер шиг тунхагладаг гэсэн. Мэдрэмжийн хувьд бол түүний зөв байсан. Гитлер худал хуурмагыг маш гал цогтойгоор ярьдаг байсан. Бид жинхэнэ үнэнийг маш гал цогтойгоор ярих ёстой! Зөвхөн гал цогтой тунхаглал л хүмүүсийг үйлдэл хийтэл хөдөлгөж чаддаг. Библийн тайлбар нь тэднийг унтаа байдалд хүргэдэг! Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Өнөө цагын номлолууд хүмүүсийг авардаггүй. Ядахнаа хүмүүсийн сэтгэлийг ч үймүүлдэггүй, харин тэднийг өчүүхэн төдий санаа зовиургүйгээр яг байсан газарт нь хэвээр орхидог.” Энэ бол буруу. Тэд тайван бус байдалд орох хэрэгтэй!

“Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан [үзэсгэлэн,] нь талын цэцэг мэт юм... Өвс хатаж, цэцэг гандана” (Исаиа 40:6, 8).

I. Нэгдүгээрт, би амьдрал богинохон гэдгийг дуудах ёстой.

“Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм... Өвс хатаж, цэцэг гандана” (Исаиа 40:6, 8).

Удахгүй амьдрал өнгөрөн одно. Энэ тун удахгүй болно. Та нарын залуу нас үүрд мөнх юм шиг санагдахтай адилхан – гэвч энэ нь маш хурдан өнгөрдөг. Би өөрийнхөө намтарыг бичиж байгаа. Миний хүү Роберт ингэхийг хүссэн юм. Хэдхэн долоо хоногийн дараа би далан зургаан настай болно. Хэдхэн сарын өмнө би залуу байсан юм шиг надад санагдаж байна! Та нарт ч гэсэн ийм үе ирэх болно! Зун нар ойртдог. Зүлэг ногоо шарладаг. Цэцэгс гандан үхдэг. Амьдрал бол ахар богино, агшин зуурын, мөнх биш, урт биш, богинохон амьдрал. Элч Иакоб үүний талаар ийнхүү хэлсэн,

“Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө. Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.” (Иакоб 1:10-11).

Маш цөөхөн хүн үүнийг ухаардаг. Тэд амьдрал тэдний бодож байгаагаас хурдан дуусна – гэсэн маш тодорхой зүйлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр энэ дэлхий дэх амжилтаас зууран ажилласаар байдаг! С.Т Студд (1860-1931) бол үүнийг ухаарсан цөөхөн баячуудын нэг юм. Тэр маш их хөрөнгө өв залгамжлан авсан боловч энэ бүгдээс татгалзаад Хятад руу мишионероор явсан – хожим нь африкт очих маш аюултай байсан тэр үед Африкийн төв рүү явсан. Доор буй үгийг хэлсэн хүн бол С.Т Студд байсан,

Удахгүй өнгөрөн одох,
   Ганц л амьдрал байгаа;
Зөвхөн Христийн төлөө хийсэн нь
   Үүрд байх болно.

Залуу хүн бүр С.Т Студдын түүхийг уншаад түүнийг өөрийнхөө баатруудын нэгийг болгоорой хэмээн би та нараас хүсч байна! Хэрвээ чи түүний шүлгийн үнэн утгыг л зөвхөн ойлгож чадвал!

Удахгүй өнгөрөн одох,
   Ганц л амьдрал байгаа;
Зөвхөн Христийн төлөө хийсэн нь
   Үүрд байх болно.

Есүс ийнхүү хэлсэн,

“Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?” (Марк 8:36, 37).

“Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм... Өвс хатаж, цэцэг гандана” (Исаиа 40:6, 8).

Ийм л учраас би үргэлж амьдрал богинохон гэдгийг тунхаглах ёстой болдог! Мөн та нар өөрсдийнхөө амьдрал хичнээн богинохон гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Библи ийнхүү хэлдэг, “Иймээс бид Танд мэргэн зүрхийг өргөхийн тулд Өөрсдийнхөө өдрүүдийг тоолохыг бидэнд зааж өгөөч.” (Дуулал 90:12).

II. Хоёрдугаарт, би Ариун Сүнсний хатаах ажлын талаар дуудах ёстой.

Энд гарч буй “хатаж” гэдэг үг нь агших, хатах, өөрийнхөө шинэлэг байдлаа алдах гэсэн утгатай. Исаиа 40:7-д ийнхүү хэлсэн,

“ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээсэн учраас өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.” (Исаиа 40:7)

.

Спержеон ийнхүү хэлсэн, “Салхи мэт Бурханы Сүнс та нарын сүнсний талбай дээгүүр гарцаагүй өнгөрөн явдаг бөгөөд цэцэг гандах адил [та нарт] буй гоо үзэсгэлэнд нөлөөлдөг. Тэр гарцаагүй [та нарын] гэмийг илчлэн харуулдаг... ингэснээр [та нар] өөрсдийнхөө төрөлх байдал [өөрөө] муудан доройтож байгааг болон ‘махбодь дотор буй тэд Бурханд таалагдах боломжгүй’ гэдгийг ойлгож магад гэж. [Энэ нь бидний] хуучин махбодын амьдрал дээр буусан үхлийн шийтгэлийг мэдэрч магад гэж... зөвхөн өвчтэй хүн л эмчийг хүсэн тэмүүлдэг... Гэмээ ухаарсан гэмт хүн Бурханы өршөөлийг гуйх үедээ тэр маш амархан ирэх амар тайванд бус, харин үүнийг олохоор хүсэн тэмүүлж, түүний сүнс нь Бурханы уур хилэнг мэдрэн өвдөг сөгдөн ирдэг... Хэрвээ чи юуны түрүүнд өөрийгөө цэвэр биш гэдэгтээ гаүуудан уйлах зүйл үгүй бол биднийг бүхий л гэм нүглээс ариусгах [Христийн Цус] чамд хэзээ ч үнэ цэнэтэй зүйл биш байна.” (“Сүнсний Хатаадаг Ажил” хуудаснууд 375, 376) Энэ бол Ариун Сүнсний хатаах ажил юм. Энэ бол чиний хуурамч найдварыг гундааж, зүрх сэтгэлийн чинь үхмэл байдлыг чамд харуулдаг, оюун бодлоос чинь бүхий л найдварыг чинь үгүй болгодог, гэмээс чинь аврахаар чиний оронд үхсэн Христэд л зөвхөн жинхэнэ найдвар байгааг та нарт ухааруулдаг Ариун Сүнсний ажил юм. Ариун сүнс та нарын сүнсийг “хатаахад” та нарын “сайн үйл” хэмээх зүйл нь хэртэй хувцас төдий юу ч биш, Бурханд зөвшөөрөгдөхүйц болгохоор та нарын хийж буй зүйл нь маш хол, юу ч биш; та нарын хийж буй бүхэн чинь там болон шийтгэлээс аварч чадахгүй гэдгийг улмаар ухаарах болдог.

Ийм л учраас Бурхан та нарыг хуурамч өөрчлөлтөд орохыг зөвшөөрдөг. Бурхан та нарт амар тайвныг өгхөөс өмнө олон хуурмаг өөрчлөлтөд өртөхийг зөвшөөрдөг байж болох юм. Огтоос үгүй! Бурхан эдгээр хуурамч өөрчлөлтүүдийг ашиглаж байгаа. Тэр эдгээрийг та нар “Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.” хэмээн дуудах хүртэл ашигладаг. Бурхан та нарын үйлдэж буй хуурамч найдвар эсвэл өөрийгөө аврахаар хэлж буй ямар нэгэн зүйлийг хатааж, гундаах ажлыг хийж байгаа. Жон Нютон ийнхүү хэлсэн,

Би тааламжит цагт үедээ итгэн найдаж байсан,
   Тэр миний хүсэлтэд шууд л хариулдаг байсан,
Түүний хайрын албадлагын хүчээр
   Миний нүгэл хорогдож, надад амралтыг өгдөг.

Үүний төлөөнөө тэр миний зүрхэн дэх
   Нуугдмал гэм нүглийг мэдрүүлж;
Тамын хилэнт хүчирхийллийг надад зөвшөөрч
   Миний амийн бүхийл талбарыг хүчирхийлдэг.

Аяакогоос асуу! Даннигаас асуу! Жон Каганаас асуу! Надаас асуу! Бурханаас бид амралтыг авахын төлөө бүгдээрээ хашхирсан – гэсэн ч Тэр биднийг үүний оронд Шелла Нганнтай адил байдалд оруулдаг. Тэр ийнхүү хэлсэн, “Би өөрийгөө маш ихээр үзэн ядаж буйгаа мэдэрсэн” Өөр нэгэн охин “Би өөртөө үнэхээр сэтгэл дундуур байдаг” гэж хэлэхэд нь Др Каган бид хоёр түүнд ердөө “сэтгэл дундуур” байхаас илүү ихийг тэр мэдрэх ёстой гэдгийг хэлсэн. Шелла шиг “үзэн ядалтыг” мэдрэх ёстой. Та нар өөрийгөө тэр чигээр нь “үзэн ядах” байдлыг мэдрэх хүртэл жинхэнээр өөрчлөгдсөн хүмүүс дунд түгээмэл байдаг дотоод орхигдсон байдлын хатаалтыг биеэр амсаж туулахгүй.

“Хатаж” гэдэг үг маш чухал. Чамд юу тохиолдоод байгааг ойлгохын тулд энэ нь ямар утгатай болохыг чи заавал мэдэх ёстой. “Хатаж” гэсэн үг нь “ичгүүрт орох... (ус шиг) ширгэх... ичгүүрт орох, айж санрдах, шинэлэг байдлаа алдах.” (Strong #300) утгатай.

“ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээсэн учраас өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.” (Исаиа 40:7)

.

Энэ бол та нарын зүрх сэтгэлд гарцаагүй болох ёстой. Ариун Сүнс та нарын өөртөө түшиглэх байдлыг ширгээн, хатаах ёстой байдаг. Та нарын зүрх үхэж буй цэцэг шиг гандах хүртэл – өөрийнхөө гажуудсан төрөлх байдалдаа тэвдэн сандарч, айн ичих хүртэл. Шелла өөрчлөгдөхөөсөө өмнө “Би өөрийгөө маш ихээр үзэн ядаж буйгаа мэдэрсэн” гэж хэлсэн шиг. Жинхэнэ өөрчлөлтөд эдгээр нь тохиолддог.

“ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээсэн учраас өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм.” (Исаиа 40:7)

.

Та нар өөрсдийгөө үзэн ядах үед бид та нарт Есүст итгэх ёстойг хэлдэг. Тэр Өөрийнхөө Цусаар гэмээс чинь та нарыг цэвэрлэх бөгөөд Бурханы шийтгэлээс та нарыг аврах болно.

Агуу евангелист Жорж Вайтфилд ийнхүү хэлсэн, “Бурхан та нарт Есүст итгэлгүй байгааг чинь та нарт ерөөсөө харуулаагүй гэж үү? Та нар ‘Эзэн минь, Христийг олоход минь туслаач’ хэмээн залбирч байгаагүй гэж үү? Бурхан та нарын Христэд ирэх боломжгүй болохыг чинь та нарт ерөөсөө илчилж байгаагүй гэж үү, мөн Христэд итгэхийн тулд залбиралдаа хашхирахад хүртэл та нарыг хүргэж байгаагүй гэж үү? Хэрвээ үгүй бол та нар зүрх сэтгэлдээ амралтыг олохгүй. Цаашдын ямарч найдваргүй болж үхэхээс өмнө Бурхан та нарт Есүс доторх ганхашгүй амар тайвныг өгөх болтугай.” (“Нигүүлсэлийн арга зам”) Та нар жинхэнэ өөрчлөлтөд орохын өмнө маш том гэм нүглийн тэмцэлтэй тулгарах ёстой. Гетсемен цэцэрлэгт чиний гэм нүгэл Түүнд тохогдоход та нар Христийн мэдэрч байсан зүйлсээс хэсгийг нь биеэрээ мэдрэх ёстой. Есүс “Сэтгэл минь үхтлээ зовж байна... Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч.” (Матай 26:38, 39) хэмээн хашхирах үедээ Түүний мэдэрсэн зүйлсээс хэсгийг нь болтугай та нар мэдрэх ёстой.

Одоо босоод “Нүгэлт та нар ирээрэй” 10 дугаар дууг дуулцгаая.

Ядарч цөхөрсөн, гадуурхагдсан дорой, өвчин шанлалтай нүгэлт та нар ирээрэй;
   Есүс та нарыг аврахаар бүрэн хайр, хүч чадал, өрөвч байдлаар бэлэн зогсож байна:
Тэр боломжтой, Тэр боломжтой, Тэр хүсэж байна, эргэлзэ, цаашид үгүй;
   Тэр боломжтой, Тэр боломжтой, Тэр хүсэж байна, эргэлзэ, цаашид үгүй.

Хүнд ачаанд дарагдан, уналтаар шархлан цөхөрхсөн та нар ирээрэй;
   Хэрэв та нар өшөө сайн болхыг хүлээвэл та нар хэзээ ч ирэхгүй:
Зөвтийг бус, зөвтийг бус, гэмтнүүдийг Есүс дуудахаар ирсэн;
   Зөвтийг бус, зөвтийг бус, гэмтнүүдийг Есүс дуудахаар ирсэн.

Одоо өргөгдсөн Аврагчийг хараад, Түүний цусны гавьяанд дулдуйд.
   Өөрийгөө Түүнд бүрэн өгч, өөр зүйлсд итгэлээ бүү өгөөрэй;
Тусгүй гэмтэнд сайныг хийх нэг ч үгүй, нэг ч үгүй, зөвхөн Есүс чадна;
   Тусгүй гэмтэнд сайныг хийх нэг ч үгүй, нэг ч үгүй, зөвхөн Есүс чадна;
(“Нүгэлт та нар ирээрэй” Joseph Hart, 1712-1768; Пастор өөрчилсөн).

Одоо найдвар төрүүлсэн өөрчлөлтийн гэрчлэлийг сонсоорой. Энэ бол нэгэн залуу хүний сэтгэгдэл юм.

Би өөрийгөө аврах аргыг хайж байсан. Би үнэхээр бардам гэдгээ мэддэг байсан ч би тэр чигээрээ бардам, маш их зантай байсан. Есүст итгэхгүйн тулд Бурханы эсрэг хэрхэн тэрсэлж байснаа одооч гэсэн санадаг... Би Библи унших, өдөр бүр залбиралд “дадлагжиж,” чуулганы үйл ажиллагаанд илүү их оролцох зэргийг хийж эхэлсэн. Гэсэн ч би дотоод сэтгэлдээ амар тайвныг олоогүй. Сэтгэлийн гүндээ би өөрийгөө аврагдаагүйг мэдэж байсан ч үүнтэйгээ нүүр тулахад би хэтэрхий бардам, маш аймхай хулчгар байсан. Өөрийгөө гэмтэн гэсэн бодлоосоо өөрийгөө нуудаг байсан. Энэ бодлыг өөрөөсөө холдуулж, өөрийгөө сатааруулахаар хийж чадах бүхнийг би үйлддэг байсан. Миний итгэлийг зөвтгөж, төрөлх гэмт байдлаас минь илүү сайныг мэдрүүлэх байдалд намайг оруулдаг аливаа шалтгааныг би хайдаг байсан. Тэгээд Бурхан Тэнгэрийг нээж, сэргэлтийг доош илгээсэн, би дахиад л аврагдахад Есүс надад хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд дэндүү бардам байдалтай байсан... Энэ үед би дотроо үнэхээр туйлдан ядарсан байсан. Миний хийж байгаа зүйл ямар ч нэмэргүй, би гэм нүглээсээ өөрийгөө аварч чадахгүй, миний гэм нүгэл Есүст итгээгүйгээс болоогүй, өөрийгөө зөвтгөх байдлаас ирсэн гэдгийг би ойлгож эхэлсэн. Би үнэхээр хэрэггүй нэгэн болсон. Би өөрөө Есүст итгэхээр хичээх байдал дотроо тэмцэлдэж байсан ч миний бардам байдал үүнийг зөвшөөрдөггүй байсан... Би бүхийл найдвараа алдаж, өөрийгөө орхисон. Миний нүгэл миний бүхий л оюун бодол, мэдрэмж бүхнийг дарж байгааг би мэдэрсэн. Би амьдийн зовлонг эдэлсэн. Яг энэ үед гайхамшигаар Есүс над дээр ирсэн бөгөөд амьдралдаа анх удаа би Есүст итэсэн. Би Есүст ирэх гэж хичээж байсан боловч би чадахгүй байсан бөгөөд би хэзээ ч аврагдахгүй юм байна хэмээн бодох үед Есүс над дээр ирсэн. Есүс над руу ирэхэд Түүнд итгэнэ гэдэг бол үнэхээр энгийн зүйл байсан... Есүс намайг хүлээн авч Өөрийнхөө Цусаар намайг угаасан... Миний сайн гэсэн бүхэн намайг аварсан Есүсийн улмаас юм. Би Есүсийн талаар бодох үед Түүний надад хийсэн бүхний төлөөх талархалын нулимс, баяр хөөрийн нулимс асгарч буйг би зогсоож дийлэхгүй байсан. Надад хандсан Есүсийн бүхий л хайраар Түүнийг би хангалттайгаар хайрдаж чадахгүй. Миний бүхий л хийж чадах зүйл бол миний Аврагч Есүсийн төлөөх надад байгаа хамгийн үнэт зүйл болох амьдралаа өгөх юм.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Тэнгэрлэг Тагтаа, Ариун Сүнс минь ирээч” (Dr. Isaac Watts, 1674-1748;
“Өө, Чамайг Надад Нээллтэй болгооч” аяанд зориулав).


үндэс

БУРХАНЫ СҮНСНИЙ ХАТААДАГ АЖИЛ

THE WITHERING WORK OF GOD’S SPIRIT

Доктор Р.Л Химерс Жр

“Нэгэн дуу "Дуудагтун" гэсэнд би "Би юуг дуудах вэ?" гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан [үзэсгэлэн, NASV; тэдний алдар, NIV] нь талын цэцэг мэт юм. ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвэл өвс хатаж, цэцэг гандана. Хүмүүс үнэхээр өвс юм. Өвс хатаж, цэцэг гандана. Харин бидний Бурханы үг мөнхөд тогтоно.” (Исаиа 40:6-8).

(Исаиа 40:5; 58:1; 40:3; Иохан 1:23; Иохан 7:28, 37;
Үйлс 2:14; II Тимот 4:2, 3)

I.   Нэгдүгээрт, би амьдрал богинохон гэдгийг дуудах ёстой,
Исаиа 40:6; Иакоб 1:10-11; Марк 8:36, 37; Дуулал 90:12.

II.  Хоёрдугаарт, би Ариун Сүнсний хатаах ажлын талаар дуудах ёстой, Исаиа 40:7; Матай 26:38, 39.