Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




МАНАЙ ЧУУЛГАНУУДАД ЕВАНГЕЛИСТУУД ЯАГААД ХҮМҮҮСИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГГҮЙ ВЭ?

(ТУЛАЛДААНЫ ХАШХИРААН ЦУВРАЛЫН ДУГААР ГУРРАВ)

WHY EVANGELISTS DON’T ADD PEOPLE
TO OUR CHURCHES
(NUMBER FOUR IN A SERIES OF BATTLE CRIES)
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, February 11, 2017

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй”
(Иохан 5:40).


Хэдэн жилийн өмнө манай чуулган евангелист цугларалтад өөр нэг цуглаантай нэгдэн орсон. Бид тэр пасторын чуулганы хананд нь тултал хүмүүсийг дүүргэсэн. Тэр пастор нэгэн алдартай евангелист номлогчыг урин вчирсан. Тэр евангелист тэгээд номлолоо хийсэн. Маш олон хүн урилга хүлээн аваад урагшаа гарч ирсэн. Гэхдээ ямар ч хүн аврал аваагүй! Тэр чуулганы пасторын хэлсэн үгийг одоо сонсоорой,

Нэрд гарсан... алдартай номлогчтой... Евангелист компанит ажлын эцсийн шатанд манай чуулган заалыг хүмүүсээр дүүргэхээр бүхий л чадлаараа ажилласан. Энэ цугларалтын сүүлийн шөнө маш олон хүн цутган ирсэн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг дотор суулгахын тулд хэдэн зуун эрчүүд гадаа зогсоогоороо байх хэрэгтэй болж байсан. Үнэндээ тэднийг дотор оруулах ямар ч зай үлдээгүй. Талархууштай нь хүн бүр Сайнмэддээг сонсох боломжтой байсан.... бөгөөд 54 хүн авралд дуудсан урилгыг хүлээн авсан... Би Эзэний Илд сонингын газар руу дэлгэрэнгүй тайлан илгээхэд даруй Куртис Хатсоноос [Эзэний Илдийн редактор] маш хатуу үгтэй эсэргүүцсэн утга бүхий захиаг хүлээн авсан. Тэрээр, “Тэднийг чи аврагдсан байж магадгүй хэмээн яаж зориглон тайлагнаж байна вэ” хэмээн бичсэн. “Тэднийг Христ доторх шинэ бүтээлүүд гэж үзэхгүй, харин зүгээр тэднийг тоолж байгаа нь та нарын үнэхээр итгэлгүй байгааг харуулж байна.” Түүний энэ сануулга намайг хатгаад авахтай л адил байсан. Тэр захиа ирсэнээс хойшхи нилээд олон долоо хоног өнгөрсөн ч өнөөх урагш гарч ирээд, гэмтний залбирал үйлдээд байсан хүмүүсээс ямар ч утсаар холбогдсон, хувиараа зочлон ирсэн нэг ч хүн манай чуулганд дахиж ирээгүй, тэгээд би [эдгээр хүмүүс ерөөсөө аврагдаагүй юм байна] гэдгийг ухаарч эхэлсэн… итгэл бишрэлийг олох эсвэл сүнсийг аврах нь хориглогдох, эсвэл урилга хүлээн аваад тайзны өмнө гарч ирэх болон хэн нэгнээр чуулганы тоог нэмэгдүүлэх зэргийн хооронд ялгаатай ертөнц байдаг юм байна гэдгийг би ойлгосон.

КУРТИС ХАТСОН ШИГ ЕВАНГЕЛИСТУУД ШАХАГДАН АЛГА БОЛЖ БАЙНА. УХААЛАГ ПАСТОРУУД ТЭДНИЙГ ЦААШИД АШИГЛАХАА БОЛИСОН. ЭДГЭЭР ЕВАНГЕЛИСТУУД ЧУУЛГАНД НЬ ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨГДСӨН ХҮМҮҮСИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГОДОГ БОЛСОН. ИЙМ Л УЧРААС ТЭД ТЭДНИЙГ ЦААШИД АШИГЛАХАА БОЛИСОН.

Энэ пасторын зөв байсан. Урагшаа гарч ирээд гэмтнүүдийн залбирал үйлдсэн тэдгээр хүмүүсээс хэн ч тэр орой аврал аваагүй. Хэрвээ тийм байсан бол тэд түүний чуулган руу ирээд тогтмол явах л байсан! Тэд гэм нүглээсээ чөлөөлөгдөөгүй.Тэд Христ рүү өөрчлөгдөөгүй. Тэд ерөөсөө аврагдаагүй! Энэ пасторын хэлсэн шиг, “итгэл бишрэлийг олох... чуулганы тоог нэмэгдүүлэх зэргийн хооронд ялгаатай ертөнц байдаг юм байна.” Энэ алдартай евангелист тэр орой хэнийг ч авралд хүргээгүй. Түүний арга барил муу байсан!

Эзэний Илд сэтгүүлийн редактор Куртис Хатсон энэ пасторыг “Тэднийг чи аврагдсан байж магадгүй хэмээн яаж зориглон тайлагнаж байна вэ” хэмээн буруутгасан. Тэд бүгдээрээ “Христ доторх шинэ бүтээл” хэмээн тоологдох ёстой байсан гэсэн. Гэтэл үнэндээ тэдний хэн ч Христ доторх шинэ бүтээл биш байсан. Хатсоны арга барил муу байсан!

Иймэрхүү номлогчид өнөөдөр Америк даяар – дэлхий даяар хаа сайгүй байна. Тэд бол “десишионистууд” юм. Одоо би Др Каган бид хоёрын бичсэн Today’s Apostasy (энд дараад уншаарай) хэмээх бидний номноос “десишионизм” үзлийн талаарх тодорхойлолтыг уншиж өгье.

Десишионизм гэдэг бол хүн урагш гарч ирэх, гараа өргөх, авралын залбирал үйлдэх, ямар нэг үзэл сурталд итгэх, дуулгавартай дагах амлалт хийх, эсвэл өөр бусад нэмэлт хүний үйлсийг оролцуулсанаар авралд хүрнэ гэсэн итгэл үнэмшил юм.

Хүмүүс урагш гардаг. Тэд үзэл сурталд итгэдэг. Тэд гэмтний залбирал үйлддэг. Гэхдээ тэд Христ рүү ирдэггүй! Есүс ийнхүү хэлсэн, “Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40). Тэд Христ рүү ирдэггүй учраас тэд өөрчлөгддөггүй. Тэд аврагдаагүй. Тийм л учраас тэд чуулганд ирдэггүй. Тэд шийдвэр гаргадаг боловч үнэндээ жинхэнэ Христ итгэгч биш юм. Тэд аврагдаагүй!

Энэ евангелист (түүнтэй адил өөр олон хүмүүс) бол зөвхөн десишионест төдий биш юм. Тэр бол Сандеманиан юм. Евангелистууд хэрхэн “сүнсийг авардаг” талаар тэдний бичсэн “Шашинлаг хүнийг олох нь” хэмээх нийтлэлээс сонсоно уу. Энд тэр хэрхэн “нэгэн эмэгтэйг Христ рүү дагуулж “ буй талаар байна.

Тэгээд би тэр эмэгтэйг Ромын Зам руу хөтлөхөөр үргэлжлүүлсэн бөгөөд тэр зөвхөн гэмтэй төдий бус, харин хувийн хичээл зүтгэлээр нүглийн төлөөсийг ч бид арилгаж чадахгүй гэдгийг ойлгуулахын тулд би өөрийнхөө чадах бүхнийг хийсэн. Тэгээд би түүнд Есүс бүхий л төлөөсийг бүрэн төлсөн бөгөөд Түүний оролцоогүйгээр авралын зам гэж байхгүй гэдгийг ухаарахад нь би тусалсан.

Тэгээд тэр түүнийг залбиралд дагуулсан бөгөөд тэр “гайхалтайгаар аврагдсан” хэмээн хэлсэн. Юу орхигдсоныг анхаар. Энэ эмэгтэй гэм нүглийн буруутгалд ороогүй – үүний талаар дурьдаагүй. Энд эмэгтэйн гэм нүглийг Христийн Цус угаан ариутгасан талаар ерөөсөө дурьдаагүй. Энэ бүгд эмэгтэйн оюун бодолтой л ажилласан. Тэр эмэгтэйд хэдэн зүйлийг ойлгоход болон дараа нь Есүс түүний төлөө үхсэн гэдгийг ухаарахад нь тусалсан. Эмэгтэй хэдэн зүйлийг ойлгож ухаарсан үедээ залбирал хийсэн бөгөөд ингээд л бүх зүйл болсон.

Энэ евангелистийн номлол болон “сүнсийг аврах” ажил нь оюун бодолдоо итгэх нь чамайг аврах болно хэмээн үздэг гэсэн Сандеманизмийн төгс жишээ юм. Др Мартин Лойд Жонс Сандеманизмийн талаар ийнхүү хэлсэн шиг, “Хэрвээ чи сургаалийг оюун ухаанаараа хүлээн авч, ийнхүү хэлэхэд бэлэн болсон бол тэгээд аврагдсан гэсэн үг.” (Ром 10 дугаар бүлгийн тайлбар, Saving Faith, Banner of Truth, 14 бүлэг). Хүн “оюун бодолдоо хэдэн зүйлийг [хүлээн зөвшөөрч,] Бурхан Эцэгтээ авралынхаа төлөө Христэд итгэж буйгаа хэлсэн байх хэрэгтэй. Өөр шаардаад байх зүйл байхгүй” (Wikipedia) гэдэгт итгэж байсан хуурамч багш Р.В Тиемийн үзэлтэй дээрх хүн санаа нэгтэй байсан. Чи зүгээр л өөрийн оюун бодолдоо Христэд итгэж буйгаа Бурханд хэлэхэд л болно хэмээн Тиеме хэлсэн. Бүгд энэ л байсан. Хэн нэгэн энэ номлолын бичвэр эсвэл видеог үзээд “Тиеме хуурамч багш нарын нэг байсан.” хэмээн хэлж магад. Гэхдээ Тиемийн хийсэн зүйл нь дээрх евангелист – эсвэл хэн нэг десишионестийн хийдэг зүйлсээс хир зэрэг ялгаатай вэ? Би ямар ч ялгаагүй гэж хэлэх байна! Энэ бол десишионизм юм. Энэ бол Сандеманианизм юм!

Маш цөөхөн – Шүүлтийн тэр өдөрт үнэхээр цөөхөн, маш цөөхөн – ийм төрлийн номлолоор аврагдах болно гэдгийг харах болно. Маш цөөхөн – үнэхээр цөөхөн, маш цөөхөн – ийм төрлийн евангелизмаар аврагдах болно. Энэ үнэхээр манай чуулгануудыг сүйрүүлж байна. Үүнээс хол байгаарай! Хэдэн мянган хуурамч хүмүүсийн нэг байснаас жинхэнэ нэг өөрчлөгдсөн хүн байх нь хавьгүй дээр!

Ийм төрлийн евангелизм нь гэм нүглийн буруутгал үгүй, зөвхөн оюун бодлын хүлээн зөвшөөрөлт байдаг. Энд Христтэй Өөртэй нь нүүр тулсан тухай ерөөсөө байдаггүй. Энд ердөө Христийн үйлдсэн зүйлсэд оюун бодлоороо хүлээн зөвшөөрсөн, Христтэй Өөртэй нь хувиараа итгэсэн тухай байдаггүй. Хүмүүс гэм нүглийн буруутгалд ороогүй бол тэд Христ рүү ирдэггүй. Тэд аврагдаагүй байдаг. Тэдэнд мөнх амь байдаггүй. Өнөөдрийн үг ийнхүү хэлж байна,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40).

Одоо би евангелистуудаас эргэх ёстой бөгөөд шууд та нарт зориулан ярина. Та нар түүнээс илүү дээр гэж үү? Та нарын аврал гэдэг зүйл чинь та нарын хэлдгээс илүү юу? Үгүй ээ, тийм биш!

Алдаа бүү гарга, чи аврагдах хэрэгтэй. Бурхан чам руу доош харах үед Тэр юу харах бол? Тэр та нарыг гэмээр хучигдсан байхыг харна! Библи ийнхүү хэлсэн, “ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг ба Хорон мууг хийгээд сайныг хардаг.” (Сургаалт үгс 15:3). Чиний бүхий л холбогдсон гэм нүглийг Бурхан Өөрийнхөө номонд бичиж байдаг. Эцсийн шүүлтэд та нар Бурханы өмнө зогсох болно, тэгээд “номонд бчигдсэн зүйлсийг гаргаж ирээд чи шүүгдэх болно.” (Илчлэлт 20:12). Тэрбайтугай нууцаар хийсэн гэм нүгэл чинь хүртэл гарч ирэх болно. Библи ийнхүү хэлдэг, “Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.” (Номлогчийн үгс 12:14). Тэгээд чи “галт нуурт хаягдах” (Илчлэлт 20:15) болно.

Чамайг өөрөөр харах Бурхан чамд хэрэгтэй. Чиний гэм нүглийг бус, чамайг харж байдаг Бурхантай байх нь чамд хэрэгтэй. Христийн Цусыг хардаг Бурхантай байх нь чамд хэрэгтэй. Чамд “ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс” (I Тимот 2:5) болсон Есүс хэрэгтэй. Чамд Бурхан болон чиний хооронд зогсоод, гэм нүглийн чинь төлөө залбирч өгөх зууч Есүс хэрэгтэй.

Гэсэн ч та нар хэрхэн аврагдах талаар сурсаар л байдаг. Та нар бол Сандеманиан болон десишионестууд юм. Нэгэн хүү Др Каганд ийнхүү хэлсэн, “Би Есүт итгэхээр хичээх болно. Би мэдрэмжийг хайхгүйгээр Түүнд итгэхээр хичээх болно.” Тэр “энэ нь зөв гэсэн зүйлээ хийхэд” суралцахаар хичээж байсан. Тэр “энэ нь сайн гэдгээ олоход” тэр зөвтгөгдөх бөгөөд тэгээд тэр яг байсан чигээрээ цаашаа үргэлжилсээр байна. Хэдийгээр энэ хүү гэм нүглээ жагсаан бичсэн ч гэсэн гэм нүгэлдээ буруутгал аваагүй. Тэр Есүсийг амжилттай хүн гэдэгт нь итгэхээр оролдож байсан.

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40).

Христ цовдлогдсон өдөр Есүсийн хажуу талд нэгэн дээрэмчин бас цовдлогдсон байсан. Тэр Есүст “хэрхэн” итгэх талаар мэдэхгүй байсан – тэр зүгээр л хийсэн. Тэр өөрийнхөө гэм нүглийн буруутгалд байсан бөгөөд Есүс түүнд хэрэгтэй байсан – тэгээд тэр Түүнд итгэсэн.

Нэгэн өдөр Христ нэгэн айлд хооллож байхад нэгэн эмэгтэй ширээнд нь мөлхөн ирээд Түүний хөлийг үнссэн. Тэр Есүст итгэхэд “ву хийхээ” мэдэхгүй байсан – тэр зүгээр л Есүс рүү ирсэн. Христ түүнд, “Чиний нүгэл уучлагдсан.” (Луке 7:48) гэж хэлсэн.

Та нарын зарим нь Есүст итгэнэ гэдэг нь Тэр Загалмай дээр чиний төлөө үхсэн гэдэгт итгэх, эсвэл Тэр чиний төлөө үхсэн гэдгийг “мэдэх” нь – адилхан зүйл гэж боддог. Та нар зүгээр л оюун ухаандаа Христэд итгэдэг хэмээн хэлдэг. Та нар зүгээр л энэ зүйлийг амнаасаа унагадаг. Христ өнөөдрийн үгэнд ийнхүү хэлсэн,

“Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй” (Иохан 5:40).

Та нар Христэд Өөрт нь итгэдгүй. Та нар Түүн рүү очдоггүй. Та нар зүгээр л ямар нэг юмыг оюун бодолдоо хүлээн зөвшөөрдөг. Та нар зүгээр л амнаасаа хоосон үг унагадаг. Энэ нь та нарыг аврахгүй. Та нарын зарим нь хэрвээ авралыг ойлгохоор хангалттай сайн сурч, үүний талаарх асуултад хариулж чадвал аврагдана хэмээн боддог. Яг оюутан шиг суралцаад, асуултад хариулсанаар аврагдаж чадахгүй. Христ ийнхүү хэлсэн. “Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.” (Иохан 5:40).

Та нарт гэм нүглийн жинхэнэ буруутгал байдаг байдаггүй нь асуудал юм. Та нар хоёр гурван үг хэлдэг, гэвч та нар гэм нүглийн буруутгалд ордоггүй. Та нарт өөрийгөө төвд тавьсан төрөлх гэмт чанартай гэдгээ зөвшөөрсөн жинхэнэ гэмийн буруутгал байдаггүй. Дотроо та нар амин хувиа хичээсэн байдалтай. Дотроо та нар Бурханыг хүсдэггүй. Өөрийгөө борлуулж, довоо шарлуулах нь л та нарт байдаг. Та нарын үйлддэг бүхий л муу зүйлс төрөлх гэмт чанараас чинь урган гарч байдаг. Та нар өөрсдийгөө үзэн ядах ёстой. Та нар өөртөө дургүй байх ёстой. Тэгээд дараа нь та нарыг хайрладаг, та нарын төлөө Өөрийн Цусыг өгсөн Есүсийн талаар сонсохдоо баяртай байх болно.

Гэхдээ та нар Христийн Цусанд жинхэнээсээ итгэдгүй. Өө, та нар Цусны талаар оюун ухаандаа боддог байж болно, эсвэл номлол дээр Цусны талаар сонссон учраас үүний талаар үгс хэлдэг байж магад. Гэхдээ энэ бүхэн бол чиний л хийдэг зүйл. Та нар гэм нүгэлтэй, ямар ч найдваргүй гэмтэн гэдгээрээ Христ Өөрт нь очдоггүй – Түүний Цусанд та нар угаалхаар Түүн рүү очдоггүй. Та нар ийм ч байдлаар, тийм ч аргаар өөрийгөө аврахаар чармайсаар байдаг. Хэдий та нар Христийн Цусны талаар юм ярьдаг ч гэсэн Үүнийг аврал хэмээн үздэггүй. Зүрх сэтгэлдээ та нар энэ хуучны дууг хүлээн зөвшөөрдөггүй:

Би итгэлээ Есүсийн Цус болон зөвт байдлаас
   Өөр зүйлс дээр тавихгүй.
Би [бодол эсвэл мэдрэмжийн] сайхан байдалд итгэж зүрхлэхгүй,
   Харин Есүсийн Нэр дээр бүхнээрээ түшиглэнэ.
Цорын ганц Хад Христ дээр Би зогсож байна,
   Бусад бүхий л суурь элсэнд живж байна;
Бусад бүхий л суурь элсэнд живж байна.
   (“Цорын ганц Хад” Edward Mote, 1797-1874).

Та нар бол үнэхээр аймшигтай гэмтнүүд. Гэсэн ч Есүс та нарт хайртай. Ийм л учраас Тэр та нарын төлөө үхсэн. Хэрвээ чи Түүн рүү очвол Тэр та нарын гэм нүглийг уучлах болно. Тэр та нарын гэм нүглийг Цусаараа угаах болно. Хэрвээ та нар Есүст итгэвэл тэр та нарыг гэм нүглээс чинь аврах болно! Хэрвээ та нар Есүст итгэх талаар бидэнтэй ярилцан хамтдаа залбирахыг хүсч байгаа бол одоо наашаа ирээрэй. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Над руу ирээрэй” (Charles P. Jones, 1865-1949).