Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭДНИЙ ДУНДААС ГАРЧ ТУСГААР БАЙ!

COME OUT FROM AMONG THEM!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой, 2016 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, November 13, 2016

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно" гэж Төгс хүчит Эзэн айлддаг" (II Коринт 6:17-18).


“Тэдний дундаас гарч тусгаар бай." Энэ нь гэм нүгэлд буй тэдгээр хүмүүсийг орхи гэсэн утгатай. “Тэдний дундаас гарч тусгаар бай." гэдэг нь “салалт” гэсэн утгатай юм. Салалт гэдэг бол библи дэх чухал сургаалуудын нэг юм. Салалтгүйгээр Христэд итгэгч болж чадахгүй учраас энэ маш чухал. Салалтгүйгээр ялалтын амьдрал гэж байхгүй учраас энэ маш чухал. Салалт гэдэг бол үл итгэгч хүмүүстэй нөхөрлөх байдлаар харилцаа холбоотой байхыг хэлдэггүй. Салалт гэдэг бол дэлхийг хайрлахгүй гэсэн утгатай. Библид, “Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор [Бурханы] хайр байхгүй.” (I Иохан 2:15). Мөн “Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.” (Иакоб 4:4) Нэг нь надад Есүсээс иш татаад хэлсэн нь зөв байсан, “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ.” (Иохан 13:35). Гэхдээ үүнийг хэнд зориулан хэлсэн бэ? Үл итгэгч хүмүүст бус юм. Тэр бие биенээ хайрла хэмээн дагалдагч нарын талаар ярьж байсан. Шекспир нэгэнтээ ийнхүү хэлсэн, “Чөтгөр өөрийнхөө зорилгын төлөө Судраас ч иш татан хэлж чаддаг” Өнөөдрийн үг үүнийг бидэнд тодорхой харуулдаг,

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг.” (II Коринт 6:17).

Гэмт хүмүүсээс салах нь яагаад тийм чухал вэ?

I. Нэгдүгээрт, салангид байх талаар библид олонтаа дурьдагдсан учраас чухал. юм.

Лотын эхнэр Содом хот дах өөрийнхөө гэмт найз нөхдөөс салаагүй учраас өөрийн амийг алдсан. Бурхан Лотд энэ хотыг устгах болно гэж хэлсэн. Учир нь энэ хотын ард түмэн маш их гэм нүгэлтэй, дэлхийлэг тул Бурхан уг хотыг устгах болно гэсэн. Бурхан Лотд ийнхүү хэлсэн, “ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босоцгоо! Эндээс гарцгаа!” (Эхлэл 19:14). Лот бүгдээрээ Содомыг орхих ёстой хэмээн эхнэртээ хэлсэн. Лот хотыг орхих үед эхнэр нь түүнийг дагаж эхэлсэн. Гэвч тэр өөрийнхөө нүгэлд андуудыг орхих хүсэлгүй байсан. Тэр өөрийнхөө нөхрөөс хоцорч эхэлсэн. “Лотын эхнэр эргэж харснаас болж давсан багана болжээ.” (Эхлэл 19:26). Др Чарльз С.Рарие ингэж хэлсэн, “Түүний зүрх сэтгэл одоо ч гэсэн хотдоо хорогдсоор байсан. Тэр өөрийгөө нүгэлт анд нөхдөөсөө тусгаарлах хүсэлгүй байсан. Тэр эргэж хараад өөрийн гэмт анд нөхөд рүү явахаар эргэсэн. Тэрээр өөрийн нүгэлт андууд руу буцахаар эргэж харах тэр агшинд “давсан багана болсон” юм.” Содомд буулгасан галт хүхэр түүнийг бүрхэн авсан. Тэр ийнхүү галт хүхрээр хучигдсан. Бурхан халуун хүхрээр түүний бие дээр асгасан. Тэр ингээд чулуун багана болон хучигдсан. Тэр Содом дах нүгэлт андуудаасаа салахыг хүсээгүй учраас амьдаараа шатаж үхсэн. Тэр өөрийн амиа алдан Там руу илгээгдсэн. Есүс ийнхүү хэлсэн,

“Лотын эхнэрийг сана.” (Лук 17:32).

Хэрвээ та нар чуулганыг орхин нүгэлт андуудтайгаа нэгдвэл ийм зүйл тохиолдох болно. Та нар Бурханы шийтгэлийн галд устгагдах болно!

“Лотын эхнэрийг сана.”

Манай Баптистуудын өмнөх эцэг Жон Бунян иймэрхүү утгатай түүхийг хэлсэн. Нэгэн хүн Сүйрлийн хотыг орхин явсан. Тэр Христийн араас гүйх үедээ арагшаа огт эргэж хараагүй. Аврагдаагүй хоёр найз нь бас араас нь гүйж байсан. Тэд Сүйрлийн хот руугаа буцья хэмээн түүнд хэлсэн. Гэвч тэр тэднийг огт сонсоогүй. Өнөөх найз нар нь дахиад ард хоцорсон найзууд руугаа буцья хэмээн түүнд хэлж үзсэн. Гэсэн нь ч тэр түүнийг нь дагаагүй. Тэр өөрийгөө орхигдсон найз нөхдөөсөө тусгаарласан бөгөөд улмаар аврагдсан. (Жон Буняны Pilgrim’s Progress номоос иш татав).

Хэрвээ та нар чуулганд явж, аврал олохыг хүсэх юм бол үүнтэй адил зүйл та нарт тохиолдох болно. Ихэнхдээ та нарын орхигдсон анд нөхөд, амраг садангууд чинь аль болох та нарыг буцаахаар чармайр болно. Тэдэн рүү буцах нь гэмт амьдрал руугаа ирнэ гэсэн үг. Буняны хүний өнөөх найзууд нь ийнхүү асуусан, “Чи өөрийнхөө бүхий л дэлхийн найзуудаа орхиж байгаа юмуу?” Буняны хүн “Тиймээ” гэж хэлээд, “Тийм, Христ доторх авралыг олох цорын ганц зам бол энэ учраас бид тэднийг бүгдийг нь орхих болно.” Энэ ч гэсэн Лотын эхнэрт мөн адил байсан. Тэр өөрийнхөө гэмт андууд руу очхоор эргэх үед Бурханы шийтгэлийн газаар амьдаараа шатаагдсан. Энэ Буняны өдрүүдэд ч гэсэн мөн адил байсан. Мөн өнөөдөр ч гэсэн энэ нь үнэн юм! Нүгэлт андуудаасаа салах нь үүрд мөнхөд аврагдах цорын ганц зам юм. Нүгэлт андууд чинь чамайг чуулганд явахаа боль хэмээн ятгах үед тэднийг орхиороо. Тэднийг ардаа орхиод Есүс рүү ирээрэй. Энэ бол жинхэнэ Христ итгэгч болох цорын ганц зам юм.

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно" гэж Төгс хүчит Эзэн айлддаг" (II Коринт 6:17-18).

Тэдний дундаас гарч тусгаарлагд! Салалт гэдэг бол шаардлага юм. Хэрвээ чи гэм нүгэл хийгээд Тамаас Есүсээр аврагдахыг хүсэж байгаа бол заавал нүгэлт андуудаа орхих ёстой. Чи үнэхээр Есүсээр дамжин гэмээсээ аврагдахыг хүсэж байгаа бол нүгэлт хамаатан садан хийгээд орхигдсон анд нөхдөөсөө салан гарах ёстой. Библи ийнхүү хэлсэн,

“Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?” (II Коринт 6:14).

Др Жон Р.Райс энэ зүйлийг хэлсэн,

Библийн хамгийн ойлгомжтой сургаал бол Христэд итгэгч нарын тусгаарлалтын талаарх үзэл юм. Бурхан өдөр бүр, дахин дахин, үргэлж, Иудейчүүдэд үзүүлж байсан сургаал бол энэ байсан... Еврей тариачин өөрийн багын хүмүүсийг газар хаглуулах үедээ зүрх сэтгэлийнхээ угаас ийнхүү хэлсэн, “Бурхан надад холимог багтайгаар газраа бүү хагал хэмээн тушаасан. Би газрыг хоёр шараар, эсвэл хоёр илжгээр хагалуулж болох юм; гэхдээ би тэднийг хооронд хольж болохгүй. Бурхан Өөрийн бус хүмүүсийг тэдэнтэй холихгүй гэдгийг намайг санаарай хэмээн Тэр надаас хүссэн учраас би тэднийг хольж чадахгүй.” (Dr. John R. Rice, The Unequal Yoke, Sword of the Lord, 1946, хуудас 4-5).

Үл итгэгч нартай нөхөрлөхөөс салах талаар Библи эхлэхээс авахуулаад төгсөх хүртлээ зааж байгаа сургаал юм.

“Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ?” (II Коринт 6:14).

II. Хоёрдугаарт, салалт нь та нарыг дэлхийтэй нөхөрлөх байдлаас гарган нутгийн чуулгантай нөхөрлөх байдал руу дагуулдаг.

Есүс Иохан 15:19-д юу гэснийг сонсоорой. Есүс ийнхүү хэлсэн,

“Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг.” (Иохан 15:19).

“Гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм.” гэсэн эдгээр үгсэд анхаарлаа хандуулаарай, Энэ хэсгийг бүгдээрээ чангаар хэлцгээе. “Гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм.”

Иохан 17:6-д Есүс үүнийг дахиад хэлсэн,

Ертөнцөөс гаргаж Таны Надад өгсөн хүмүүст Би Таны нэрийг илэрхийлсэн... ”

Энэ хоёр ишлэлд гарч байгаа “ертөнц” гэдэг Грек үг нь хоёулаа орхигдсон хүн төрөлхтөн гэсэн утгыг илэрхийлж байгаа. Есүс ийнхүү хэлсэн,

“Гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм”
       (Иохан 15:19).

Энэ бол тусгаарлалт юм. Бид бол “ертөнцөөс” сонгогдсон.

Шинэ гэрээн дэх “чуулган” гэсэн үг нь Грек хэлэндээ “ekklesia.” хэмээн орчуулагддаг. Энэ нь “гадагш дуудагдсан нэгэн” гэсэн утгатай бөгөөд “ek” гэдэг нь гадагш, “kaleo” гэдэг нь дуудах гэсэн утгатай (Vine). Тиймээс “чуулган” гэдэг үг бол “гадагш дуудагдсан нэгэн” гэсэн утгатай. (Scofield, Матай 16:18 тэмдэглэл).

Үйлс 2:47 үзээрэй. Энд Иерусалим дахь нутгийн чуулганд юу тохиолдож байсаныг бид харж болно. Энд ингэж хэлдэг,

“Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа” (Үйлс 2:47).

Есүс ийнхүү хэлсэн,

“Гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм”
       (Иохан 15:19).

Орчин цагийн Англи хэлний орчуулганд энэ бүр тодорхой байдаг,

“Эзэн тэдэн дээр [гадагш дуудагдсан хүмүүс] тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа”
        (Үйлс 2:47).

Тиймээс бид бол дэлхийгээс гарч чуулган руу дуудагдсан юм.

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг... " (II Коринт 6:17).

Библийн дагуух салалт та нарыг дэлхийтэй нөхөрлөх байдлаас тусгаарладаг. Салалт нь та нарыг нутгийн чуулгантай нэгдэх байдал руу хөтөлдөг. Та нар дэлхийг ардаа орхиод чуулганд өөрийнхөө бүх шинэ найз нартай болоорой.

III. Гуравдугаарт, салалт гэдэг бол зүрх сэтгэлийн асуудал юм.

Одоо Иакоб 4:4 зүйл үзээрэй. Энэ нь Скотфилд библи судлалын 1309 дүгээр хуудсанд байгаа. Бүгдээрээ босоод хамтдаа чангаар уншья,

“Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм” (Иакоб 4:4).

Энэ бол маш ойлгомжтой тодорхойлолт юм! “Тэгэхлээр ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.” Одоо сууцгаана уу.

Есүс орхигдсон хүмүүс маш элэгсэг хандаж байсан. Тэр бүр татвар хураагчид, нүгэлт хүмүүстэй хамт хоол хүртэл идэж байсан. Гэсэн хэдий ч Түүний хамгийн дотно найзууд нь Дагалдагчид, Мариа, Марта, Лазар нар байсан. Түүний найзууд нь бүгд жинхэнэ итгэгчид байсан – Түүнийг дагахаар бид Түүгээр дуудсан. Өөрийнхөө бүхий л дотно найзуудыг жинхэнэ Христэд итгэгч хүмүүсээр тодорхой болгоорой! Жинхэнэ Христэд итгэгч бус бүхий л найз нараасаа татгалзаараа. Библи үүнийг л бидэнд заадаг!

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно" гэж Төгс хүчит Эзэн айлддаг" (II Коринт 6:17-18).

Библийн эдгээр үгсэд тулгуурлаад Алберт Варнес доорх тайлбарыг өгсөн. Тэр ингэж хэлсэн,

[Христэд итгэгч болохыг хүсэж буй] тэд өөрсдийгөө дэлхийгээс тусгаарлахаа заавал шийдвэрлэх хэрэгтэй. Ийм тусгаарлалт байхгүй, [үл итгэгч] найз нөхдөөсөө хагацах... Бурханы хүмүүсийн дундаас найз нөхдөө олох дургүй тийм [Христэд итгэгч] байх боломжгүй. [Жинхэнэ Христэд итгэгч болж чадахгүй]... Бурханы найзууд болон гэм нүглийн найзууд дунд заавал шугам зурагдсан байх ёстой... Хөршүүд хийгээд хүмүүстэй харилцахаасаа татгалзах боломжгүй байхдаа ч.... бидний сонгосон найзууд, хайртай дотны хүмүүс маань Бурханы хүмүүстэй гарцаагүй байх ёстой. Бурханы найзууд миний найзууд байж; бид баяр хөөрөө тэдэнтэй хуваалцахын тулд байх ёстой, мөн дэлхий биднийг дур тачаал, амбиц, гэм нүглийн найз байхаас илүүтэй [Христийн] найз байх нь хавьгүй дээр гэдгийг маань харах хэрэгтэй. (Albert Barnes, Notes on the New Testament, II Corinthians, Baker Book House, 1985 дахин хэвлэлт, хуудас. 162).

Тэдний хүсэж буй зүйлийг бид хүсэхгүй байгаа гэдгийг дэлхий харах хэрэгтэй!

Варнес бидэнд ийнхүү хэлсэн, “бид өөрсдийгөө дэлхийгээс тусгаарлахаа заавал шийдвэрлэх хэрэгтэй... дотны найзуудаа Бурханд таалагдсан хүмүүсийн дундаас олох хэрэгтэй.” (адил.).

Жон Бунян эдгээрийг авралыг хайж буй хүмүүсийг арагш нь буцаахаар хичээж буй хүмүүст хандан хэлсэн,

“Та нар Сүйрлийн хотод амьдарч байгаа... бүгд үхэх үед оршуулгын газраас дор орших галт хүхрээр шатаж буй газар руу живэн орох болно. Үүнд итгэ, тэгээд надтай хамт Христ рүү ирээрэй.” “Юу!” хэмээн [түүнийг дагаж байсан хүн] уулга алдсан. “Өөрийнхөө бүх найзуудаа орхиод дараа нь тайван байх уу?” “Тиймээ,” хэмээн [Христийг хайж буй хүн] хэлсэн. “Та нарын [орхисон] бүхий л зүйл... Миний хайж буй..гэмийг бус – Христийг хайж буй миний хувьд нэдгээр нь тэдгээртэй харьцуулашгүй зүйл юм.” (John Bunyan, Pilgrim’s Progress in Today’s English, James H. Thomas дахин хэвлэгдсэн, Moody Press, 1964, хуудас. 13-14).

Та нар дэлхийгээс гадагш Христ руу дуудагдсан. Дэлхийгээс амар тайван хийгээд найз нөхдөө хайхаа зогсоохоос татгалзаж буй хүн Христ руу ирж чадахгүй. Та нар нэг дор хоёр чиглэлд хайлт хийж чадахгүй! “Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.” (Иакоб 1:8) “Хоёр санаа өвөрлөгч” хүн Христ рүү ирэхгүй!

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай"... Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно... " (II Коринт 6:17-18).

Христэд итгэхийн оронд дэлхийд итгэхээ зогсоо хэмээн та нараас Тэр хүсэж байна. Эртний нэгэн дуу үүний талаар өгүүлсэн,

Хүмүүсийн Аврагч, “Зүрх сэтгэлээ Надад өгөөч” гэж,
   Өршөөл дотроо дахин дахин дуудсаар байна;
Хуваалцах илүү их нигүүлсэл бол надаас юм,
   Би чиний төлөө үхээгүй гэж үү? Зүрх сэтгэлээ өгөөч.
“Зүрх сэтгэлээ Надад өгөөч, Надад өгөөч”
   Хаана ч гэсэн чи энэ намуухан дууг сонсоорой;
Энэ харанхуй дэлхийгээс Тэр чамайг гаргах болно,
   Маш эелдгээр “Зүрх сэтгэлээ Надад өгөөч” гэсэн.
(“Зүрх сэтгэлээ Надад өгөөч” Eliza E. Hewitt, 1851-1920).

Жон Каган өсвөр настай байхдаа чуулганы зарим нэг муу хүүхдүүдтэй хамт нөхөрлөж байсан. Тэд хэдийгээр чуулганд явдаг хүүхдүүд байсан ч гэсэн миний номлолыг шоолдог байсан. Тэд өөр хоорондоо бохир заваан онигоо ярьдаг байсан. Тэд бас бэлгийн харьцаа болон марихуана мэтийн хар тамхины талаар ярьдаг байсан. Гэхдээ Жон Каган тэд буруу зүйл хийж буйг ойлгож эхэлсэн. Түүний зүрх сэтгэл гэм нүглийн буруутгалд орсон. Тэрээр гэм нүгэл нь өөрийг нь там руу илгээж байгааг мэдэрч байсан. Эцэст нь тэр эдгээр муу найз нараасаа эргэсэн. Тэр тэднийг бүр мөсөн орхин зүрх сэтгэлээ Христэд өгсөн. Тэр чуулганы Христэд итгэгч сайн залуусыг өөрийнхөө найз болгосон. Удалгүй тэрээр дахин төрсөн. Миний номлолыг элэглэн шоолж байсан тэдгээр муу хүүхдүүдийн бараг ихэнх нт одоо чуулганыг орхин явсан. Харин Жон Каган Христэд итгэсэн бөгөөд аврагдах болсон. Зөвхөн аврагдаад зогсохгүй – тэр одоо пастор болохоор библийн сургуульд явахаар төлөвлөж байгаа. Жоныг номлол хийх үед та нар түүний зүрх сэтгэл гэм нүглийн үзэн ядаж, Есүсийг хайрлаж байгааг мэдэрсэн биз дээ. Тэр муу найз нараа орхиж, зүрх сэтгэл хийгээд амь амьдралаа зөвхөн Христэд өгсөн. Одоо Жон Каган бол миний хамгийн дотны найз болсон гэдгийг хэлэхдээ би үнэхээр бахархалтай байна. Өнгөрсөн Баасан гарагийн орой миний хүүгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Жон болон Жулиа Силвиа хоёр надтай хамт оройн хоолонд орж, тоглолт үзсэн. Найзууд гэдэг бол Аарон Янци, Жак Ниганн, Ноа Сонг, энэ хөгшин над шиг байхыг хэлдэг. Жон Каган одоо ёрын муу “чуулганы хүүхдүүд”-ийн найз байхаа цаашид больж - Христийн найз болсон учраас бид бүгдээрээ түүнийг найз хэмээн дуудах болсондоо бахархалтай байна. Тэр Христ рүү ирсэн. Тэр бидэн рүү ирсэн. Нэг л өдөр тэр энэ чуулганы пастор болох болно гэдэг бол хичнээн талархмаар зүйл гээч. Тэдгээр чуулганы муу хүүхдүүд Тамын галд үүрд мөнхөд шатаж байхад тэр энд номлол хийж байх болно.

Та нар гэмт андуудаасаа салмаар байна уу? Та нар Бурханы Хүү Есүст итгэмээр байна уу? Та нар Түүн рүү ирээд гэм нүглээ Түүний цусаар угаалгамаар байна уу? Жон Каган, түүний аав, мөн би та нартай энэ талаар энэ индрийн өмнө цуглаад ярилцахдаа дуртай байх болно. Ноён Гриффит “Зүрх сэтгэлээ Надад өгөөч” дууг дуулах зуур та нар наашаа ирээрэй. Түүнийг дуулж байхад наашаа гараад ирээрэй.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Ноа Сонг судраас уншина: II Коринт 6:14-18.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Зүрх сэтгэлээ Надад өгөөч” (Eliza E. Hewitt, 1851-1920).


үндэс

ТЭДНИЙ ДУНДААС ГАРЧ ТУСГААР БАЙ!

COME OUT FROM AMONG THEM!

Доктор Р.Л Химерс Жр

“Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай" гэж Эзэн айлддаг. “Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, Та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно" гэж Төгс хүчит Эзэн айлддаг" (II Коринт 6:17-18).

(I Иохан 2:15; Иакоб 4:4; Иохан 13:35)

I.   Нэгдүгээрт, салангид байх талаар библид олонтаа дурьдагдсан учраас чухал, Эхлэл 19:14, 26; Лук 17:32; II Коринт 6:14.

II.  Хоёрдугаарт, салалт нь та нарыг дэлхийтэй нөхөрлөх байдлаас гарган нутгийн чуулгантай нөхөрлөх байдал руу дагуулдаг; Иохан 15:19; Иохан 17:6; Үйлс 2:47.

III. Гуравдугаарт, салалт гэдэг бол зүрх сэтгэлийн асуудал юм,
 Иакоб 4:4; 1:8.