Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




БАРУУНЫ БОЛОН АМЕРИКИЙН ЧУУЛГАНУУД СЭРГЭЛТ ҮГҮЙ НЬ ХОЁР ШАЛТГААН

THE TWO REASONS WHY THE CHURCHES IN AMERICA
AND THE WEST DON’T EXPERIENCE REVIVAL
(Mongolian)

Др Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 25, 2016


Энэ орой би Америк болон Барууны улсад буй чуулгануудад сэргэлт яагаад болохгүй байгаа үндсэн хоёр шалтгааны талаар ярих гэж байна. “Сэргэлт” гэдгээр би 18 дугаар зуун болон 19 дүгээр зууны эхний хагас дахь бидний уншидаг жинхэнэ сэргэлтүүдийн талаар хэлж байна. Би энд 20-р зуун болон бидний амьдарч буй 21-р зууны эхний хагас дахь Шинэ Евангелист хийгээд Пентокостал нарын “сэргэлтүүд” гэх зүйлсийн талаар ярих гээгүй.

Одоо II Тимот 3:1 (Скотфилд библи судлалын 1280 дугаар хуудас) гаргаарай. Бүгдээрээ хамтдаа энэ бүлгийн эхний 7 ишлэлүүдийг уншицгаая.

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.” (II Тимот 3:1-7).

Одоо 13 дугаар зүйл уншаарай.

“Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно.” (II Тимот 3:13).

Эдгээр ишлэлүүд нь бидэнд “эцсийн өдрүүд” (3:1) дэх их урвалтын талаар хэлж өгдөг. 2 болон 4 дүгээр ишлэл нь бидний цаг үе дэх ихэнх “Христ итгэгч” хэмээгчдийн урвалтын байдлыг дүрслэн харуулсан. 5 дугаар ишлэл нь эдгээр хуурамч “Христ итгэгч” нарын яагаад ийм ёс бус хийгээд тэрслэгч байдаг талаар шалтгааныг хэлж өгдөг,

“Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг.” (II Тимот 3:5).

Энэ ишлэлийг тайлбарлахаас өмнө би та нарт Др Ж.Вернон МсЖий уг ишлэлийн талаар юу гэж хэлсэн талаар хэлье. 1-р ишлэлд буй “Эцсийн өдрүүд”-ийн талаар Др МсЖий ийнхүү хэлсэн, “‘Эцсийн өдрүүд’ гэдэг бол мэргэжлийн нэр томьёогоор ашиглагдсан... эцсийн өдрийн чуулганы [тухай] ярисан.” Ишлэлийн 1-4 –р зүйлийн талаар МсЖий ийнхүү хэлсэн, “Бидэнд арван есөн өөр төрлийн тайлбар өгөгдсөн байгаа...Энэ үнэхээр муу [бүлэг] зүйл... Тэд эцсийн өдрүүдийн чуулганууд-[д] юу болоод буйг хамгийн төгс бичээсийн дагуух дүр зургийг харуулдаг.” (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, II Тимот 3 дугаар бүлгийн тайлбар). Тэгээд Др МсЖий “Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг.” (адил.) гэсэн 5 дугаар зүйлийг тайлбарласан. Эдгээр “Христэд итгэгчид” хэмэн нэрлэгдэгсэд нь “бурханлаг байдлын дүртэй” – энэ нь тэдний гаднах төрх байдал боловч хүчийг нь үгүйсгэдэг юм. Энэ нь тэд хэзээ ч Бурханы хүч хийгээд Христийн Цусаар жинхэнээсээ өөрчлөгдөөгүй гэдгийг илэрхийлдэг. Өнөө цагийн евангелистуудын гол хэсгийн ихэнхи нь 7 дугаар зүйлд гарч буйг баталдаг. “Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.” Өнөө орой ч гэсэн энд буй хүмүүсийн зарим нь яг ийм байдалтай байгаа.

Тэд Библийг хэдэн арван жилийн турш судалж чаддаг ч хэзээ ч дахин төрдөггүй. Др Чарльз С.Рирай “Тэд [бол] хэзээ ч Христийн авралд хүргэх мэдлэгт ирэх боломжгүй байдаг” (Ryrie Study Bible; 7 дугаар ишлэл тайлбар) гэсэн утгатай хэмээн тайлбарласан. Өнөөдөр хэдэн сая евангелистууд ийм байдалтай байна. Тэд дахин төрөөгүй, төрөлх хүнээрээ байгаа хүмүүс юм. I Коринт 2:14-д тэдний энэ байдлыг “Харин төрөлх хүн [дахин төрөөгүй хүн] Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй... Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.” Хэмээн тайлбарласан. Одоо би та нарт 140 жилийн турш Баруун болон Америкт гол сэргэлт болохгүй байгаа хоёр шалтгааныг хэлж өгье.

I. Нэгдүгээрт, бид зөвхөн орхигдсон хүмүүст л баптизм хүртээх ажлыг үндсэндээ хийж байгаа учраас 140 жилийн турш гол сэргэлтүүд болохгүй байгаа.

Чарльз Г.Финнейгийн “шийдвэр гаргалт” гэсэн үзэл чуулгануудад орж ирэн хуурсанаар хэдэн сая евангелистууд огтоос дахин төрөхгүй явж байна. Хэдэн сая хүмүүс “шийдвэр гаргасан,” “гэмтнүүдийн залбирал”-г үйлдсэн, эсвэл Библийн ишлэлд итгэсэн учраас өөрсдийгөө аврагдсан хэмээн бодож байгаа бөгөөд түүний энэ сургаал чуулгануудад маш хүчтэйгээр нэвтрэн орсон. Гэтэл тэд Ариун Сүнсний ажлаар дамжилгүйгээр огт өөрчлөгдөөгүй байдаг. Бурханы Сүнсний хамгийн эхний ажил бол гэмт хүнийг гэмийн буруутгалд авчирдаг. Иохан 16:8,9 ийнхүү хэлдэг, “Тэр [Ариун Сүнс] ирэхдээ... ертөнцийг [яллана] зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй.” Орхигдсон хүн өөрийнхөө гэм нүгэлд маш ихээр яллагдахгүйгээр тэр хэзээ ч Христ өөрт нь хэрэгтэй, Загалмай дээрх Түүний золиос, Христийн Цусаар гэм нүглээ угаалгах хэрэгтэй гэсэн хэрэгцээгээ олж харахгүй. Аврагдахыг хүсэж байна гэж хэлдэг хүмүүсийг бид үргэлж харж байгаа ч тэд өөрсдийнхөө гэм нүглийн буруутгалд орохгүйгээр тэд хэзээ ч Христэд итгэх боломжгүй.

Ариун Сүнсний хоёр дахь ажил бол Христийг алдаршуулах юм. Есүс ийнхүү хэлсэн, “Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ.” (Иохан 16:14) эсвэл Есүс Иохан 15:26-д Ариун Сүнс “Миний тухай гэрчилнэ.” хэмээн хэлсэн шиг. Гэмийн буруутгал дор явсаны дараа, зөвхөн үүний дараа Ариун Сүнс гэмтнүүдэд зөвхөн Есүс л тэдний гэмийг уучилж чадна гэдгийг харуулдаг. Өөрчлөлтийн хамгийн сүүлийн ажил бол Бурхан нүгэлтнийг Христ рүү дагуулах явц юм. Есүс ийнхүү хэлсэн, “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй...” (Иохан 6:44) “Би яаж Христ рүү очих вэ?” хэмээн хэлж буй хүн бол эхлээд тэр гэм нүглийн буруутгалд орох ёстойгоо, дараа нь гэмээс нь аврах цорын ганц найдвар бол Христ гэдгийг ухаарч, тэгээд даоаа нь Христ рүү хөтлөгддөг гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа хэрэг юм. Авралын бүх л ажил Бурханы хүчээр хийгддэг. Дагалдагч нар Есүсээс “Тэгвэл хэн аврагдаж чадах вэ?” хэмээн асуухад Есүс “Хүмүүсийн хувьд энэ нь боломжгүй, харин Бурханд бол үгүй юм” (Марк 10:26, 27). хэмээн хариулсан.

Сонгомол Протестант урсгалын хувьд дахин төрөлт нь эхлээд гэмт хүн өөрийгөө аварч чадахгүйдээ цөхрөн, улмаар гэм нүглийн гүнзгий буруутгалд ордог. Улмаар гэмт хүн Христийг өөрийнхөө цорын ганц найдвар хэмээн харж, Бурхан Түүнийг Аврагч рүү чиглүүхэд тэрээр Христ рүү ирдэг. Мэдээж энэ бүгдийг орчин цагийн “Шийдвэр гаргалт”-хан хүлээн авахаас татгалздаг. Өнөөдөр хийх хэрэгтэй бүх зүйл бол залбиралын үг хэлэх, эсвэл урагшаа эгнээ хооронд гарч ирэх зэрэг нь болсон. Хүний сүнсэнд ажиллах Бурхан бол тэр чигээрээ орхигддог. Энэ бол бидэнд сэргэлт байхгүй байгаа нь эхний шалтгаан юм.

Жон Каган бол үйлчлэлд орохоор төлөвлөж байгаа манай чуулганы залуу юм. Тэр 15 настайдаа дахин төрсөн. Би түүний сэтгэгдэлийг тэр чигээр нь хоёр шалтгааны улмаас та бүхэнд өгөх гэж байна. Нэгдүгээрт, Финней дахин төрөлтийг энгийн нэг шийдвэр болгон өөрчлөхөөс өмнө энэ төрлийн дахин төрөлт нь өнөөдөр бидэнд маш их хэрэгтэй байгаа “хуучны” төгс өөрчлөлт юм. Хоёрдугаарт, Христийг хоёр жилийн турш эсэргүүцэж байсан нэгэн оюутан намайг энэ сэтгэгдэлийг уншихыг сонсоод өнгөрсөн Бямба гарагт дахин төрсөн юм. Хэн нэгнийг үнэхээр өөрчилдаг хэдхэн сэтгэгдэлийг л би мэддэг. Энэ бол Жон Каганы аврагдсан талаарх сэтгэгдэл юм.

      Христийн надад хийсэн зүйл хичнээн агуу болохыг үгээр хэлэх аргагүй бөгөөд би өөрийнхөө аврагдсан тэр үеийг маш тов тодорхой санаж чаддаг. Би аврагдахаасаа өмнө би маш их уур уцаартай, үзэн ядалтаар дүүрэн нэгэн байсан. Би нүгэл хилэнц дотроо бардамнаж, хүмүүсийг шаналган зовоож байгаадаа баярлан хөөрч, Бурханыг үзэн яддаг тэдгээр хүмүүстэй нэгэн тал болж байсан: надад гэм хийнэ гэдэг бол ямар нэг “алдаа” мэт гуниглаад байх зүйл биш байсан. Би гэмийг санаатайгаар хийдэг амьдралтай байсан. Миний эргэн тойрон дахь ертөнц маш хурдтайгаар сөнөж байх зуур Бурхан миний хэзээч төсөөлж чадхааргүй арга замаар ажиллаж эхэлсэн. Миний дахин төрөхийн өмнөх долоо хоногуудад би үнэхээр үхэх мэт мэдрэмжийг авч байсан: Би ерөөсөө унтаагүй, инээж чадахгүй, ямар ч амар тайвныг олж чадахгүй байсан. Манай чуулганд сайнмэдээний цугларалтууд болж байсан бөгөөд би пастор болон аавыгаа огт хүндлэлгүйгээр тэднийг элэглэн шоолж байснаа маш тодорхой санадаг.
      Тэр үед Ариун Сүнс миний гэм нүглийг маш тодорхойгоор буруутгаж эхэлсэн хэдий ч миний бүхий л хүсэл Бурхан хийгээд өөрчлөлтийн талаарх бүх бодлыг эсэргүүцэн зогсож байсан. Би маш шаналж буй мэдрэмжээ зогсоож чадахгүй ч гэсэн үүний талаар бодохыг ч хүсэхгүй байсан. 2009 оны Зургаадугаар сарын 21-ний Ням гарагийн өглөө гэхэд би үхтэлээ ядардсан байсан. Би үнэхээр их ядарсан байсан. Би өөрийгөө, гэм нүглээ, энэ нь надад яаж нөлөөлж байгаа зэргийг үзэн ядаж эхэлсэн.
      Др Химерс номлож байхад миний бардам байдал үүнийг аль болох эсэргүүцэж, сонсохыг үл хүсэн чармайж байсан хэдий ч сүнс дотроо би бүхий л гэм нүглээ үнэхээр их мэдэрч байсан. Би номлол дуусах хүртэл хором бүрийг тоолж байсан ч пастор номлосоор байсан бөгөөд миний гэм нүгэл эцэс төгсгөлгүйгээр улам бүр доройтож эхэлсэн. Би цаашид ташуурыг өшиглөж чадахгүй болж аврагдах хэрэгтэй болсон! Намайг урагшаа урих үед ч би эсэргүүцсээр байсан ч би цаашид үүнийг тогтоон барьж чадахгүй болсон. Би бол байж болох хамгийн их гэмтэй нэгэн бөгөөд Бурхан намайг Там руу илгээн шийтгэх зохистой гэдгийг би мэдэж байсан. Би тэмцэлдсээр маш их ядарч, өөрт байсан бүхэндээ ч гэсэн үнэхээр цөхөрсөн байсан. Пастор надад Христ рүү очоорой хэмээн зөвлөн хэлэхэд нь би үнэхээр хүсээгүй. Миний бүхий л гэм намайг яллах тэр агшинд ч би Есүсийг хүсэхгүй хэвээр л байсан. Би аврагдаж чадахгүйгээр Там руу явахаас өөр аргагүй юм байна гэх мэдрэмж төрж байсан яг тэр үе бол миний мэдэрч байгаагүй хамгийн муухай үе байсан. Би аврагдахаар “хичээж”, Христэд итгэхээр “чармайж” байсан ч би ердөө л өөрийгөө Христэд өгөхийг хүсч чадахгүй, би Христэд итгэгч болохоо шийдэж чадахгүй байсан тул ерөөсөө болохгүй байсан бөгөөд энэ нь надад ямар ч найвдаргүй болсон гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан. Миний зөрүүд зан нулимсыг минь садран урсахыг хориглож буйг мэдэрч байсан ч миний гэм нүгэл намайг Там руу түлхэж байгааг бас мэдэрч байсан. Би яг ийм зөрчил дунд гацчихсан.
      Гэнэт хэдэн жилийн өмнө тунхаглагдаж байсан “Христэд бууж өг! Христэд бууж өг!” гэсэн номлолын үгс миний оюун бодолд харван орж ирсэн. Есүст бууж өгөх хэрэгтэй гэсэн бодол нь хэзээ ч надад биелэхгүй мэт санагдсан учраас би маш ихээр шаналж байсан. Есүс миний төлөө Өөрийн амийг өгсөн. Би Түүний дайсан төдийгүй Түүнд бууж өгөхийг хүсэхгүй байхад ч миний төлөө жинхэнэ Есүс цовдлогдохоор явсан. Энэ бодол намайг нураасан; Би бүх зүйлийг чөлөөтэй урсахыг зөвшөөрөх хэрэгтэй болсон. Би цаашид өөрийгөө барьж дийлэхээ болисон, Надад Есүс хэрэгтэй болсон! Яг энэ мөчид би Түүнд бууж өгсөн бөгөөд итгэлээр Есүс рүү очсон. Яг энэ мөчид би өөрийгөө үхүүлхийг зөвшөөрөх хэрэгтэй гэх шиг зүйлийг мэдэрсэн бөгөөд тэгээд Христ надад амь өгсөн! Тэнд ямар ч үйлс эсвэл хүсэл мөрөөдөл миний оюун бодолд байгаагүй ч миний зүрх сэтгэлд Христ дотор зүгээр л амар тайван оршиж, Тэр намайг аварсан! Тэр Өөрийнхөө Цусаар гэм нүглийг минь угаасан! Яг тэр агшинд би Христийг эсэргүүцэхээ зогсоосон. Миний хийх ёстой бүхий л зүйл бол Түүнд итгэх явдал байсан нь надад маш тодорхой мэдэгдэж байсан; Миний хувьд энэ бүхэн дууссан яг тэр агшинг би хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь зөвхөн Христ байсан юм. Би бууж өгөх хэрэгтэй болсон! Тэр үед ямар нэгэн бие махбодийн мэдрэмж эсвэл хурц гэрэл байгаагүй, надад ийм мэдрэмжийн хэрэгцээ ч байгаагүй, надад Христ л байсан! Христэд итгэсэн тэр үед миний гэм нүгэл надаас зайлуулагдсан мэт мэдрэмж төрсөн. Би өөрийнхөө гэм нүглээс эргэж, би зөвхөн Есүс рүү харсан! Есүс намайг аварсан.
      Сайхан чуулганд өсөж торнисон ч Есүсийн эсрэг тэрсэлж байсан өчүүхэн гэмтэн төдий намайг аврахын төлөө яаж Тэр хайрлаж чадсан юм болоо! Христэд хандсан миний хайрыг илэрхийлэх болон би авралаа тайлбарлан яриахад надад хэлэх үг ч олдохгүй багадаад байна. Христ миний төлөө амиа өгсөн тул би өөрийн бүхнээ Түүнд өгсөн. Хэдий би Түүний чуулган руу нулимж, Түүний авралыг элэглэн шоолж байсан ч Есүс миний төлөө загалмайг үүрэхээр хаан ширээгээ золиосолсон; Би хэрхэн Түүний хайр хийгээд өршөөлийг хангалттай ихээр үргэлж тунхаглаж чадах вэ? Есүс миний үзэн ядалт болон уур хилэнг надаас холдуулж оронд нь хайрыг надад өгсөн. Тэр надад ердөө шинэ эхлэл төдий зүйлээс ч илүүг өгсөн – тэр надад шинэ амийг өгсөн. Есүс миний бүх гэмийг угаасныг би зөвхөн итгэлээр мэддэг бөгөөд надад ямар ч бодит нотолгоо байхгүй байхад би яаж үүнийг мэдэж байна вэ хэмээн гайхширан бодох үе байдаг ч “Итгэл бол харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” гэсэн үгийг өөртөө үргэлж сануулдаг, мөн нухацтай бодсоны дараа миний итгэл Есүст түшиглэсэн гэдгээ мэдэх үедээ би амар тайвныг олдог. Есүс л зөвхөн надад хариулт болдог.
      Надад маш олон боломжуудыг олгож, би өөрөө хэзээ ч Есүс рүү ирэхээргүй байсан тул Өөрийнхөө Хүү рүү намайг хүчээр хөтлөн дагуулсан Бурхан надад өгсөн тэр их ивээлд нь би үнэхээр их талархаж байна. Эдгээр нь ердөө миний үгс төдий боловч Есүс намайг өөрчилж байдаг тул би найдвараа Түүн дотор байлгадаг. Миний Чөлөөлөгч, миний Найдвар, миний Аврагч Тэрээр үргэлж хамт байдаг. Түүний хичнээн их намайг хайрласан хайрыг миний Түүнд үзүүлсэн хайртай харьцуулахад үнэхээр өчүүхэн санагддаг. Түүний төлөө би хангалттай урт удаан, үнэнчээр амьдарч хэзээ ч чадахгүй, Христийн төлөө би хэзээ ч хангалттай ихийг хийж чадахгүй. Есүст үйлчлэх нь миний баяр хөөр юм! Би хичнээн ихээр үзэн ядаж байснаа хүлээн зөвшөөрсний дараа Тр надад амь хийгээд амар тайвныг өгсөн. Есүс бол миний хүсэл мөрөөдөл, зүг чиглэл юм. Би өөртөө найддаггүйн учир нь Тэр намайг мартахгүй тул зөвхөн Түүнд би итгэлээ тавьдаг. Христ над дээр ирсэн бөгөөд үүний төлөө Түүнийг би орхихгүй байх болно.

Энэ сэтгэгдэл бол Жон Каганы 15 насандаа аврагдсан талаар юм. Тэр одоо үйлчлэлд орхоор төлөвлөж байгаа. Жон Каганд тохиолдсон зүйл бол жинхэнэ өөрчлөлтөд болдог зүйл юм! Бурхан Жонд хийсэн зүйлээ заавал та нарт хийх болно!

Өнөөгийн ихэнхи номлогчид маш хурданаар хүнийг ямар нэг залбирал хэлүүлээд, тэгээд баптизм хүртээгээд, -тэгээд тэр хүнийг бидний чуулган дахь хэдэн сая аврагдаагүй хүмүүсийн эгнээнд нэгтгэн оруулдаг! Өнөөдөр бидэнд сэргэлт байхгүй байгаа эхний шалтгаан бол номлогчид гэмт хүний зүрх сэтгэлд Бурхан ажлаа хийхийг зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Тэд гэмт хүмүүсийг Бурханы ажлаас холдуулаад, улмаар орхигдсон түүнд баптизм хүртээдэг! Өнөөдрийн бараг ихэнхи баптизмууд тэр чигээрээ орхигдсон хүмүүст хийгдэж байгаа гэдэгт би итгэдэг. Энэ бол сэргэлт ирэхгүй байгаа нь эхний шалтгаан юм! Үнэн хэрэгтээ жинхэнээсээ өөрчлөгдөөгүй хүн бүр аврагдсан хэмээн тунхаглагдан баптизм хүртэж байна! Би ч гэсэн ийм гэм үйлдэж байсандаа гэмшиж байна. Бурхан минь, намайг өршөөгөөч. Тэгвэл Бурхан яагаад 140 жилийн турш бидэнд сэргэлтийг илгээсэнгүй вэ? Өөр ямар шалтгаан байна вэ? Тэгвэл энд өөр нэгэн шалтгаан байна!

II. Хоёрдугаарт, бид Христэд итгэгчид гэм нүгэлдээ гэмших, Есүсийн Цусаар цэвэрлэгдэх гэдгээс илүүгээр Ариун Сүнсийг онцгойлох болсон учраас 140 жилийн турш сэргэлтүүд болохгүй байгаа.

Энэ бол би аль эрт мэдсэн зүйл юм. Гэхдээ сүүлийн үед энэ нь надад бүр тодорхой болж ирсэн. Би өөрөө гурван удаагийн сэргэлтийг нүдээр үзсэн хүн. Эхний сэргэлт бол маш хүчирхэг болсон – энэ нь Сүнсний “Баптизм”, харь хэлээр ярих, эдгэрэл, эсвэл ид шид гэх мэт зүйлсэд үндэслээгүй. Энэ нь тэр чигээрээ Христэд итгэгчид өөрсдийн гэм нүглээ гэмших болон Христийн Цусаар ариусгагдан шинэчлэгдэх явцаар хэрэгжиж байсан.

Өнөөгийн манай чуулгануудад жинхэнээр аврагдсан хүмүүс ч гэсэн зүрх сэтгэлийн гэм нүгэл, оюун бодлын гэм нүгэл, махан биеийн гэм нүгэл - гэсэн гэм нүгэлтэйгээ хутгалдсаар байна. Миний харсан эхний сэргэлтээр бараг чуулган тэр чигээрээ индэрийн өмнө Бурханд хандан өөрсдийн гэм нүглээ гэмшиж, Есүсийн Цусаар дамжуулан Бурхан тэдэнд амар тайвныг өгөх хүртэл уйлсаар, цөхөрсөөр, хашгирсаар байдаг байсан. Элч Иохан ийнхүү хэлсэн,

“Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.” (I Иохан 1:9).

Бурхан Христэд итгэгч хүмүүсийн гэмийг хэрхэн цэвэрлэдэг вэ? “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7).

Нэгдүгээрт, дотор хийгээд гадна талын бүхий л гэмээ гэмших. Хоёрдугаарт, бидний гэмийн ариутгал Есүсийн Цусаар ирдэг. Амархан сонсогдож байгаа биз? Гэсэн хэдий ч өнөөдөр хэдэн чуулган үүнийг онцолж байна вэ? Би ингэж байгаа ямар ч чуулганыг мэдэхгүй. Энэ бол бидэнд 140 гаруй жилийн турш сэргэлт ирэхгүй байгаа нь хоёр дахь шалтгаан!

Жинхэнэ сэргэлтийн талаар нилээд их судалгаа хийсэн Бриан Едвардсын үгийг сонсоорой. Тэр ийнхүү хэлсэн,

Сэргэлт... аймшигтай гэмийн буруутгалаар эхэлдэг. Энэ гэмийн буруутгал нь сэргэлтийн талаар уншиж буй хүмүүст ихэнхдээ асуудал болж байдаг. Заримдаа туршлага нурааж байдаг. Хүмүүс ямар ч хяналтгүйгээр уйлж, маш муу болдог! Гэхдээ гэм нүглийн буруутгал болон зовлон шаналалын нулимс үгүйгээр [жинхэнэ] сэргэлт гэдэг зүйл байдаггүй. (Edwards, Revival, Evangelical Press, 2004, хуудас 115).

Гүн гүнзгий, тавгүйтүүлсэн, даруу болгогдсон гэмийн буруутгалгүйгээр сэргэлт гэж байхгүй. (Edwards, адил., хуудас. 116).

Миний үзсэн анхны сэргэлтэд цөөхөн Христэд итгэгчид уйлж, өөрсдийн гэм нүглээ гэмшиснээр эхэлсэн. Төд удалгүй чуулган тэр чигээрээ хэдэн цагийн турш хүмүүсийн уйлаан, өөрсдийн гэм нүглээ гэмших байдал, зөөлөн санаа алдалт зэргээр дүүрсэн. Ийм л зүйлс байсан. Тэнд харь хэлээр ярих байгаагүй. Сүнсийг мэдрэх байдал байгаагүй. Эдгэрэл байгаагүй. Сүнсээр унана шалан дээр тэрийн унах зүйл байгаагүй. Ердөө л гэмшил, уйлаан, залбирал, зөөлөн магтан дуу л байсан. Энэ нь хэдэн цагийн турш үргэлжилсэн.

Тэгээд энэ нь нэг эсвэл хоёр өдөр яваад зогсох байсан – гэсэн ч Сүнс дахин дахин ирсээр – бүр цаашлаад гурван жилийн турш үргэлжилсэн. Сэргэлт дуусах тэр үед чуулганд 3000 хүн нэмэгдэж, чуулган хамгийн багадаа л 150 хүнтэйгээр эхэлж байсан. Тэд Ням гараг бүрийн өглөө ганц цуглаан өргөхийн оронд нэмж хоёр цуглаан нэмээд дөрвөн цуглааныг өргөх хэрэгтэй болсон.

Гэхдээ манай чуулганд зөвхөн олон хүнтэй сэргэлт ирэхийн төлөө бид залбирах хэрэгтэй гэдэгт би итгэдгүй. Эрүүл хандлага бол цэвэр ариун чуулгантай болох хэрэгтэй гэсэн зүйл юм! Бид чуулганаа цэвэрлэх ёстой!

Бидэнд маш том сайнмэдээний хөдөлгөөн байгаа. Бидэнд Христэд итгэгчдийн ТВ-ийн шоу хүртэл байгаа. Бидэнд эдгэрлийн үйлчлэл ч байгаа. Бид чуулгануудад хэлээр ярих болон бусад туршлагууд байгааг ч харж байгаа. Гэхдээ бидэнд сонгодог, түүхэн сэргэлт сүүлийн 140 жилийн турш Америкт байхгүй байна! Бид эдгээр бусад зүйлсээр буруу замаар явж байна. Бид Христ итгэгчдийн гэм нүглийг Ариун Сүнс илчлэн харуулахыг зөвшөөрөхгүй байна. Бид өөрсдийгөө Түүний үнэт, золиос болсон Цусаар угаагдан шинэ болохын төлөө Есүс рүү хандан хашгирахгүй байна!

Манай чуулганд сэргэлтийн “хүрэлт” бидэнд ирсэн. Дөрвөн өдрийн цугларалтаар 11 хүн дахин төрж, энэ талаар мэргэшсэн Др Каганаар хоёр ч удаа шалгагдсан. Тэдгээр 11 хүн бүгдээрээ дахин төрсөн гэж тэр хэлсэн. Тэр орой болгон 8 Христэд итгэгч гэм нүгэлдээ гэмшин нулимс асгаруулан залбирсан. Манай чуулган үүсгэн байгуулагдсанаас хойш 41 жилийн хугацаанд ийм зүйл ерөөсөө болж байгаагүй.

Гэтэл би гэм хийсэн. Др Каган надад үүнийг “гэм” гэж бүү хэл гэсэн. Гэхдээ би гэм хийлээ хэмээн би бодсон. Бидэнд сэргэлт ирсэн хэмээн би бардамнаж эхэлсэн! Сэргэлт ердөө л жинхэнээрээ эхэлэж байсан. Гэвч би гэмийн буруутгал болон Есүсийн Цусны талаар номлол хийхээ зогсоосон. Би цуглааны үеэр хэн нэгэнтэй уулзаж, тэгээд Есүсээс эхлээд Ариун Сүнс хүртэл тойруулан онцолсон. Есүс Ариун Сүнсний талаар “Тэр Намайг гэрчилэх болно” (Иохан 15:26) гэсэн тэр үгийг би санах ёстой байсан. Би хэн нэгнийг гарч ирээд Ариун Сүнсний тухай номлол ерөөсөө хийлгэхгүй байх ёстой байсан. Эдгээр нь миний гэм нүгэл байсан. Бардам байдлын гэм, их зангийн гэм. Энэ орой би та бүгдийн өмнө үүнийгээ гэмшиж байна. Миний бардам байдлын гэм, миний их зангийн гэм. Миний Есүс болон гэмийн буруутгалыг үл тоосон гэмийг Бурхан өршөөхийн төлөө хүн бүр залбирч өгөөч (тэд залбирсан). Миний анх үзсэн сэргэлтээр Бурхан хийсэн зүйлээ хийхээр Бурхан бидэнд буцан ирэхийн төлөө одоо бүгдээрээ залбирцгаая. Бүгдээрээ босоод “Халлелүяа, Ямар агуу Аврагч вэ” дууг дуулцгаая. Одоо “Амьд Бурханы Сүнс” дууг дуулцгаая. Одоо “Өө Бурхан, Намайг шалгаач” дууг. Одоо “Миний алсын харааг биелүүлээч” дууны эхний болон сүүлийн бадгийг дуулцгаая. Хатагтай Нгуен та Бурхан дахин айлчлан ирэхийн төлөө залбирна уу. Энд аврагдаагүй, замаасаа урваж няцсан маш олон хүмүүс байна. Бурхан тэдэн дээр ирэхийн төлөө залбираарай.

Сэргэлт та нарт буцан ирэхийг хүсэж байгаа тэдгээр хүмүүс босоод Бурхан дахин айлчлан ирэхийн төлөө залбираарай. Хятадад залбирдаг шиг залбираарай. Гэм нүглээ гэмшихийг хүсэж буй нь урагшаа индэр рүү ирээрэй. Есүсийн Цусаар угаалгахыг хүсэж байгаа хүмүүс энд хүрч ирээд гэм нүглээ гэмшээрэй. Есүсээр аврагдахыг хүсэж ч байгаа нь гэсэн адилхан хүрээд ир. Манай чуулганд 25 жилийн турш аврагдахгүй явж байсан Хойд Баптистийн нэгэн хүн Есүс рүү ирээд итгэснээр жинхэнэ өөрчлөлтийг биеэрээ мэдэрсэн. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

Номлолоос өмнө ноён Аарон Янци судраас уншина: II Тимот 3:1-5. Номлолоос
өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Зөвхөн Эцэг” (W. B. Stevens, 1862-1940;
Barney E. Warren-аар дахин найруулсан, 1867-1951).


үндэс

БАРУУНЫ БОЛОН АМЕРИКИЙН ЧУУЛГАНУУД СЭРГЭЛТ ҮГҮЙ НЬ ХОЁР ШАЛТГААН

THE TWO REASONS WHY THE CHURCHES IN AMERICA
AND THE WEST DON’T EXPERIENCE REVIVAL

Др Р.Л Химерс Жр

“Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй.” (II Тимот 3:1-7).

(II Тимот 3:13, 5; I Коринт 2:14)

I.   Нэгдүгээрт, бид зөвхөн орхигдсон хүмүүст л баптизм
хүртээх ажлыг үндсэндээ хийж байгаа учраас 140 жилийн
турш гол сэргэлтүүд болохгүй байгаа! Иохан 16:8, 9, 14;
15:26; 6:44; Марк 10:26, 27.

II.  Хоёрдугаарт, бид Христэд итгэгчид гэм нүгэлдээ гэмших,
Есүсийн Цусаар цэвэрлэгдэх гэдгээс илүүгээр Ариун
Сүнсийг онцгойлох болсон учраас 140 жилийн турш
сэргэлтүүд болохгүй байгаа, I Иохан 1:9, 7; Иохан 15:26.