Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭМХ ЦЭГЦ ХИЙГЭЭД НОТОЛГООТОЙ
ЗАЛБИРАЛ – II ХЭСЭГ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART II
(Mongolian)

Эрхэм Жон Самуел Каган
by Mr. John Samuel Cagan.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Бямба гарагийн орой. 2016 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Saturday Evening, September 3, 2016

“Түүний сэнтийд очихын тулд би, Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой! Түүний өмнө би хэргээ танилцуулж, амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:3-4).


Бид хэрхэн эмх цэгц хийгээд нотолгоотой залбирал хийх талаар хэлэлцэж байгаа. Үүний тулд та оюун бодолдоо Библийн ишлэлүүд болон түүхүүдийг санаж байх нь чухал юм. Харьцуулах байдлаар нотолгоо хийх арга бол үнэхээр гол зүйлийг гаргадаг. Харьцуулалтын арга нь хоёр төсөөтэй зүйлийг бүтцийнх нь хувьд хооронд нь жиших байдлаар гаргадаг. Та нар ямар нэг том, ер бусын зүйлийн төлөө залбирах үедээ Библид Бурханы үйлдсэн тэр том, гайхамшигт зүйлтэй харьцуулдаг. Хэрвээ та нар ямар нэг чухал зүйлийн талаар хүсэмжлэн үүнийгээ төдийлөн хайхрамжгүй байдлаар залбиран гуйвал Бурхан яаж нэг бүрчлэн нарийвчилсан байдлаар та нарт хандах билээ. Бурхан гуйлтад хариулдаг учраас эдгээр нь маш чухал юм. Бурхан эмц цэгцтэй, учир шалтгаантай, баримт нотолгоо бүхий залбиралд хариулсан тохиолдлууд Библид олон байдаг. Библид гарч буй хүмүүс Бурханд шалтгаанаа тоочсон олон жишээнүүд байдаг.

I. Нэгдүгээрт, Бурхан эмх цэгцтэй залбиралд хариулдаг.

Мосэ говь цөлд Израйлийн төлөө Бурханд хандан залбирсан. Ард түмэн нь Бурханаас нүүр буруулан алтан тугалд мөргөсөн байдаг. Тэгээд Бурхан тэднийг устгахаар шийдвэрлэсэн. Мосэ ард түмнийхээ төлөө залбирсан. Библид ингэж өгүүлдэг,

“Тэгэхэд Мосе өөрийн Бурхан ЭЗЭНээс гуйж -ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ? "Тэднийг ууланд алж, газрын хөрснөөс устгахын тулд Тэр тэднийг хорон муу санаагаар гаргасан юм" гэж египетчүүд яагаад ярих ёстой билээ? Шатаж буй хилэнгээсээ эргэж, Өөрийн ард түмэнд хөнөөлт үйл учруулах санаагаа өөрчлөөч.” (Гэтлэл 32:11-12).

Мосэ Бурханд хандан ийнхүү хэлж байсан, “Эзэн, Таны талаар хүмүүс юу гэж хэлэх билээ? Хэрвээ Та энэ ард түмнийг устгавал Таны агуу нэрийн талаар тэд юу гэж бодох вэ?” Тэгээд Мосэ Бурханд Түүний амлалтыг сануулсан байдаг:

“Өөрийн зарц Абрахам, Исаак, Израилийг санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан "Би чиний үр удмыг тэнгэрийн од шиг олон болгож, амласан бүх газраа чиний үр удамд өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно" гэж айлдсан шүү дээ гэв.” (Гэтлэл 32:13).

Бурхан Абрахам, Исаак, Иакобт (Израйль) хандан тэдний үр удмыг олшруулж, Канаан газрыг тэдэнд өгнө гэсэн амлалтыг нь Мосэ Бурханд сануулсан. “Хэрвээ Та одоо энэ ард түмнийг устгавал Таны амлалт хэрэгжих боломжгүй.” Бурхан Мосэгийн залбиралд хариулсан. Библид “Тиймээс ЭЗЭН Өөрийн ард түмэн дээр буулгана гэж айлдсан хөнөөлт санаагаа [гэмшисэн] өөрчлөв. (Гэтлэл 32:14). Бурхан санаагаа өөрчилсөн. Бурхан ард түмнээ устгаагүй. Бурхан Мосэгийн залбиралд хариулсан.

Нотолгоонд Бурханы хүмүүсийн уй гашууг иш татан оруулж болно. Бид бүгдээрээ хүн юм. Аймшигт зүйл тохиолдоход бид бүгдээрээ өвчтин зовлон хийгээд хүнд хэцүүг туулдаг. Лазар нас барахад Есүс хүртэл уйлж байсан. Хэрвээ чиний хайртай нэгэн чам дээр ирээд өөрт буй зовлон шаналалаа ярьж, энэ нь туслах сэдлийг төрүүлж байгаа бол энэ үнэхээрийн хүчтэй ятгалга байх болно. Бид хэн нэг хүнийг хайрладгаас илүүгээр Бурхан биднийг хайрладаг. Тиймээс өөрийнхөө, анд нөхдийнхөө, Бурханы ард түмний зүрх сэтгэлд буй уй гашууг аваад баталгаа нотолгоотойгоор ирээрэй.

Иерусалим хот устгагдсаны дараа Иеремиа ийнхүү залбирсан, “ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач. Харж, бидний зэмлэлийг үзээч!” (Гашуудал 5:1) Иерусалим хот сүйрсэний дараа Дуулаач ийнхүү хэлсэн,

“Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ. Тэд Таны зарц нарын цогцсуудыг тэнгэрийн шувуудад хоол болгон, Таны бурханлаг хүмүүсийн махан биеийг газрын араатнуудад өгсөн. Тэд цусаа Иерусалимын эргэн тойронд ус мэт урсгасан. Тэднийг оршуулах хэн ч байгаагүй. Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.” (Дуулал 79:1-4).

Тэр Өөрийнх нь еврей ард түмэн зовж буйг Бурханд хэлсэн. Тэгээд тэр Бурханд хандан Өөрийнх нь нэр алдар хийгээд нэр хүндэд нь тулгуурлаад залбирсан. Тэр Бурханд хандан ингэж хэлсэн, “Бидний авралын Бурхан, Өөрийн нэрийн алдрын төлөө бидэнд туслаач: Өөрийн нэрийн төлөө биднийг аварч, бидний гэмийг уучлаач” (Дуулал 79:9) Тэгээд тэр дараа нь “Юунд үндэстнүүд "Тэдний Бурхан хаана байна вэ?" гэж хэлэх ёстой вэ? Таны зарц нарын урссан цусны өс хонзон Бидний нүдэнд үндэстнүүдийн дунд мэдэгдэх болтугай.” (Дуулал 79:10) Тэр Бурханд хандан дэлхийн хүмүүсийн дунд Түүний Өөрийнх нь хүндлэл хийгээд нэр алдар нь унах вий гэдэгт үндэслэн залбирсан.

Би залбирахаар босох үедээ өнөөдрийн бидэнд тулгараад буй асуудлын талаар Бурхан юу хийж байсан талаарх Библийн түүхүүдийн талаар эргэцүүлэн бодохыг хичээдэг. Библиэс иш татах нь Бурханы өмнө нотолгоог харуулж байгаа явдал юм. Та нар библиэ унших нь үнэхээр чухал бөгөөд үүнийг уншиж байхдаа анхаарлаа төвлөрүүлэх нь бүр ч илүү чухал. Ихэнхдээ та нар үг үгээр нь ишлэлийг санахгүй боловч Библид илэрхийлсэн утгыг санаж чадах бөгөөд үүнийг та нар нотолгоондоо хэрэглэж болно. Энэ нь мэдээж тодорхой ур чадвар хийгээд ухаалаг байдал шаардах хэдий ч ямар нэг хүн, ялангуяа Бурхантай асуудал ярих үед үргэлж хэрэгтэй болдог зүйл юм. Бурхан бол өмнө байсан шигээ одоо ч гэсэн адилхан Бурхан юм. Давид ингэж залбирсан, “Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.” (Дуулал 27:9).

Мосэ “ЭЗЭН, агуу хүч, хүчирхэг мутраар Египетийн нутгаас гаргасан Өөрийнхөө ард түмний [бидний] эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?” (Гэтлэл 32:11) Тэр ингэж хэлж байсан, “Өө Эзэн, Та биднийг Египетээс гаргасан. Та биднийг говь цөлд үхэг хэмээн орхихоор тэндээс гаргаагүй!” Таны хувьд ямар вэ? Өнгөрсөнд Бурхан юу хийсэн талаарх хүчтэй нотолгоонуудын талаар бодоорой.

Өө Бурхан минь, Та 18-р зуунд Весли болон Вайтфилд нарт
      сэргэлтийг илгээсэн.
Та Левис арал болон Хятад руу Өөрийнхөө Сүнсийг илгээсэн. Үүн
      шиг энд ч гэсэн Та Сүнсээ илгээх боломжтой!
Та миний сүнсийг аварсан. Та энд буй бусдын маань сүнсийг ч бас
      аварсан. Энэ хүнийг ч мөн авраач!
Та манай чуулганыг аймшигтай хуваагдлаас эсэн мэнд гаргасан. Та
      биднийг ердөө үхэхийн төлөө энд авчраагүй. Тиймээс, Эээн
      минь, манай чуулганыг амьд байлгаач!
Та бидэнд агуу зүйлсийг (олон жишээнүүд) үйлдэж өгсөн. Та миний
      залбиралд хариулсан. Та бусдын маань ч залбиралд хариулсан.
      (залбирлаа дурьдах эсвэл тэдгээр бусад хүмүүсийг нэрээр нь).
      Тиймээс энэ залбиралд хариулаач!

Үргэлж Есүс Христийн зуучлан залбирал, Цус, үхэл, зовлонгын талаар ярь. Христ биднийг Түүний нэр дээр залбираарай гэж уриалсан. Есүс бол бидний зөвт байдал юм. Тэр бол Бурхан Эцэгт хүрэх цорын ганц зам юм. Есүс ийнхүү хэлсэн, “Хэн ч надаар дамжихгүйгээр Эцэгт хүрч чадахгүй” (Иохан 14:6) “Хэрвээ чи юуг ч миний нэр дээр гуйвал би түүнийг чинь хийх болно.” (Иохан 14:14) Чи өөрөө зөвт байдаггүй. Чи өөрөөрөө бол ердөө л нүгэлт хүн бөгөөд цаашид ч тийм л байх болно. Гэхдээ хэрвээ чи Христэд итгэвэл Бурхан чиний гэм нүгэл Есүсийн Цусаар угаагдаж, уучлагдсан байдлаар харах болно. Тэгээд чи Христийн зөвт байдлыг хүлээн авдаг. Тиймээс чи Есүсийн нэр дээр Бурханд хандан залбирч болох бөгөөд Бурхан чамайг яг л гэмгүй хүн шиг – яг л Есүс Өөрөө байгаа мэтээр сонсох болно. Библи ийнхүү хэлдэг,

“Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн Тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя. Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.” (Еврей 4:14, 16).

Библи ингэж хэлдэг, “Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар, Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,” (Еврей 10:19) Бид өөрсдөө Бурханы өмнө зогсох ямар ч эрх байдаггүй боловч Христ дотор, Түүний Цусаар дамжин Түүний оршихуй руу шууд зоригтойгоор орж чадах юм. Христ Өөрөө бидний төлөө залбирч байсан. Библид “Учир нь Тэр тэдний [бидний] төлөө зуучлан залбирахын [залбирахаар] тулд үргэлж амьд байдаг.” (Еврей 7:25)

Бурхан бол ямар нэг машин эсвэл хүч бус, харин Хүн гэдгийг санаарай. Хэдий чи маш шаргуу байх ёстой бөгөөд хүсэн гуйсаар байсан ч – заримдаа бүр олон жил болсон ч гэлээ Бурхан залбиралд хариулдаг. Др Химерс өөрийнхөө ээжийг аврагдах хүртэл олон жилийн турш гуйсан. Хятадын мишшионер Марие Монсон сэргэлт ирэх хүртэл хорин жилийн турш залбирсан. Олон хүмүүс сэргэлт ирэх хүртэл гуч эсвэл дөчин жилийн турш ч залбирсан байдаг.

Хэрхэн залбирах талаар Дагалдагч нартаа Есүс заахдаа цөхөрдөггүй Найзын сургаалт үлгэрийг тэдэнд өгсөн. Тэр ийнхүү хэлсэн, “Би та нарт хэлье. Хэрэв тэр хүн анд нөхрөө гээд босож, юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.” (Лук 11:8) Та нар хариулт ирэх хүртэл залбирсаар байх хэрэгтэй.

Есүс ийнхүү хэлсэн, “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.” (Матай 7:7) Грекээр “гуйсаар бай,” “хайсаар бай,” “тогшисоор бай” гэсэн утгатай. Энэ нь хариултаа авах хүртэл магад цаг хугацаа өнгөрдөг. Христ “Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү? Тэр тэднийг удтал хойшлуулна гэж үү?” (Лук 18:7) хэмээн хэлсэн. Заримдаа яагаад залбиралын хариу удаж ирдэг вэ? Учир нь Бурхан бол ямар нэг хүч бус, харин Хүн юм. Хэрвээ Бурхан ямар нэг машин эсвэл хүч байсан бол чи ганц л залбирахад хариултаа авах байсан. Гэхдээ Бурхан бол Хүн юм. Заримдаа Бурхан залбиралд хариулахдаа нилээд их хүлээлгэдэг.

Бурхан ямар нэг хүч биш, Хүн л учраас заримдаа “Үгүй” гэсэн хариулт өгдөг. Залбирал бол ид шид биш. Бурхан бол зальт нэгэн биш. Залбирал нь Бурханыг ямар нэг зүйл хийлгэдэг багаж биш. Залбирал бол Бурханаар ямар нэг зүйл хийж өгөөч гэсэн хүсэлт юм. Бурхан бол ямар нэг хүч биш. Тэр бол Хүн. Учир нь Тэр бол автоматаар ажилладаг хүч мэт зүйл биш, харин нэг хүн нөгөөдөө хариулах мэт Хүн бөгөөд гуйлтад хариулдаг хайрын халамжит Бурхан.

Та нар залбирсан бүхий л зүйлээ үргэлж авахгүй. Бурхан бол Хүн. Тэр “үгүй” хэмээн хэлж магад. Мишшионер Ами Кармишэл жаахан охин байхдаа өөрийнхөө нүдний өнгийг өөрчилж өгөөч хэмээн Бурханаас хүссэн. Тэгээд залбиралдаа хариу аваагүй бөгөөд тэрээр яагаад Бурхан одоог хүртэл өөрт нь “тиймээ” хэмээн хариулж байсан шиг “үгүй” хэмээн хариулаагүйд гайхдаг байсан байна.

II. Хоёрдугаарт, эмх цэгцтэй залбирал Бурханы амлалтыг шаарддаг.

Бурхан бол үнэн. Бурхан бол итгэмжит. Бурхан амлалтаа сахидаг. Библи тэр чигээрээ үнэн. Библид Бурханы хэлдэг бүх л зүйл залбиралд ч гэсэн мөн адил шаардагдах үнэн юм. Есүс ийнхүү хэлсэн, “Таны үг бол үнэн” (Иохан 17:17). Тэрээр, “Судар нь зөрчигдөхгүй” (Иохан 10:35) гэж хэлсэн.

Бурханы үгийг ийм аргаар шаардаарай:

“Та... гэж хэлсэн биз дээ” (Эхлэл 32:12).
“Өөрийн хэлсний дагуу үйлдэгтүн.” (II Самуел 7:25)

Др Химерсийн дуртай ишлэл бол Дуулал 27 юм. Түүнийг хоёрхон настай байхад нь эцэг нь хаяж явсан. Тэр арван хоёр насанд хүрээд ээжтэйгээ хамт амьдарч чадахаа болисон бөгөөд олон жилийн турш өөрт нь анхаарал халамж тавьдаггүй хамаатнуудынхаа гэрт амьдрах хэрэгтэй болсон. Тэр Дуулал 27:10-д “Миний эцэг, эх намайг орхисон, Харин ЭЗЭН намайг босгоно.” гэсэн ишэлэлээс тайвшралыг олсон.

Есүс “Хүүгээ талх гуйхад чулуу өгдөг хүн та нарын дунд байна уу? Эсвэл, загас гуйхад нь түүнд могой өгөхгүй биз дээ? Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэнгэр дэх Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст илүү сайныг өгөх нь дамжиггүй бус уу?” (Матай 7:9-11) Миний аав Др Каган энэ ишлэлийг бариад олонтаа хүсэлтээ мэдүүлж ирсэн. Тэр ингэж хэлдэг байсан, “Бурхан хэрвээ миний хүү загас гуйвал би түүнд могой өгөхгүй гэсэн. Хэрвээ тэр намаас талх гуйвал Би түүнд чулуу өгөхгүй. Бурхан та хэзээ ч ийм байдлаар надад хандахгүй. Бурхан минь, би залбирч байна, надад хэрэгтэй зүйлийг минь өгөөч.” Тэгээд Бурхан хариулдаг.

Миний аав Бурханы үгийг бариад өөрт нь хэрэгтэй – сайн зүйлсийг хүсэн гуйдаг. Та нар өөрт хэрэгтэй зүйлийнхээ төлөө Бурханы үгийг бариад залбирч болно. Та Түүний тусламж болон оршихуйн төлөө – Бурхан Ариун Сүнсийг илгээхийн төлөө Бурханы үгийг бариад залбирч болно. Христ ингэж хэлсэн, “Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.” (Лук 11:13)

Христ Өөрийнх нь нэрээр Түүгээр дамжуулан гуйлтад хариулах болно хэмээн амласан. Есүс ингэж хэлсэн, “Хэрвээ чи юуг ч миний нэр дээр гуйвал би түүнийг чинь хийх болно.” (Иохан 14:14) Та нар залбирахдаа үүнийг амлалтыг бариад хийгээрэй.

Ялангуяа Есүс залбирахаар цугларсан эсийн бүлэг эсвэл чуулганы залбирлын цуглаанд ирсэн хүмүүсийн гуйлтыг сонсох болно хэмээн амласан. Христ, “Хэрэв та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл, тэнгэр дэх Миний Эцэг үүнийг чинь тэдний төлөө биелүүлэх болно.” (Матай 18:19) гэсэн. Мөн Есүс, “Учир нь хоёр буюу гурван хүн Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.” (Матай 18:20) Та нар залбирахдаа энэ амлалтыг барих хэрэгтэй.

Бурхан бидний хэрэгцээг хангана гэж амласан. Библид, “Миний Бурхан Өөрийн алдар дахь баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана.” (Филиппой 4:19). Энэ нь хэрвээ та нар мөнгөний төлөө залбирвал Бурхан чамайг баян болгоно гэсэн үг биш. Энэ бол чиний бүхийл хэрэгцээг хангана гэсэн утгатай. Мөн Тэр хүсэж байдаг! Та нар залбирахдаа энэ амлалтыг бариарай!

Бурхан чиний хийх ёстой зүйлийг чинь хийлгэхийн тулд хүч чадал өгнө хэмээн амласан. Библи, “Харин ЭЗЭНд найдагчдын [‘Эзэнд найдагч’ гэдэг нь залбирдаг гэсэн үг!] хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.” (Исаиа 40:31) Та нар залбирахдаа энэ амлалтыг бариарай!

Та нар асуудал тулгарах үедээ Түүнийг дуудвал Бурхан сонсохоо амласан. Бурхан ийнхүү хэлсэн, “Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно" (Дуулал 50:15) Энэ амлалтыг бариарай. Бурханд Үгэндээ юу амласныг нь сануулаарай. Тэгээд Түүнд хандан “Бурхан минь, би зовлон зүдгүүр эдэлж байна. Надад туслаач.”

Тэр байтугай та нар огт үзэж байгаагүй – сэргэлт мэт – зүйлсийн төлөө хэрвээ залбирсан ч сонсоно хэмээн Бурхан амласан. Бурхан ийнхүү айлдсан, “Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина” (Иеремиа 33:3). Сэргэлтийн төлөө залбирахдаа энэ амлалтыг байриад залбираарай.

Боломжгүй мэт санагдах зүйлсийн төлөө залбирахдаа бүү айгаарай. Христ ийнхүү хэлсэн, “Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж айлдав.” (Марк 10:27) Иеремиа Бурханд хандан, “Танд юу ч дэндүү хэцүү биш.” (Иеремиа 32:17)

Ерөөсөө биелэх боломжгүй, бүтэхгүй мэт итгэхэд ч хэцүү зүйлийн төлөө ч та нар залбирч болно. Нэгэн хүн хүүхэд нь чөтгөрт эзлэгдсэн тухайгаа Христэд хэлсэн. Христ түүнд ингэж хэлсэн, “Хэрэв Та чаддаг бол" гэв үү? Итгэлтэй хүнд бүх юм боломжтой” (Марк 9:23). Тэр хүн “Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” (Марк 9:24). Хэдий аав нь бүтэхгүй биз дээ хэмээн бодож байсан тэр хүүг ч Христ чөлөөлсөн. Та нарын итгэл сул, залбиралын хариут ирэхгүй байлаа ч гэсэн залбир хэмээн Бурхан та нарыг урамшуулж байна.

Др Химерс “Үл итгэл ба Сэргэлт – Шинэ ойлголт” гэсэн нэртэй номлол хийсэн. Та нар ерөөсөө үзэж байгаагүй сэргэлтийн гайхамшиг шиг зүйлсийн төлөө хэрхэн залбирч болохыг Тэр харуулсан. Библид Бурхан ингэж хэлсэн, “Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө.” (Исаиа 44:3) Левис арал дээрх нэгэн хүн энэ амлалтыг бариад залбирсан. Тэгээд Бурхан агуу сэргэлтийг илгээсэн.

Библид өөр маш олон амлалтууд байгаа. Бурхан Өөрийн үгийг сахидаг. Залбиралдаа Түүнийг үгийг бариарай. Энэ амлалтыг бариад залбираарай! Бурхан та нарын эмх цэгцтэй нотолгоо бүхий залбиралд хариулах болно. Амен.


ТА ДР ХИМЕРС РҮҮ ХАНДАХДАА ӨӨРИЙНХӨӨ АЛЬ УЛСААС БИЧИЖ БАЙГААГАА ЗААВАЛ ХЭЛЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ Е-МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ эдгээр номлолууд таньд хайр ивээлтэй байсан бол Др Химерс рүү е-мэйл бичих болон сэтгэгдэлээ түүнд хэлээрэй, гэхдээ үргэлж аль улсаас бичиж буйгаа дурьдаарай. Др Химерсийн е-мэйл хаяг rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Эдгээр номлолын гар бичмэлүүдийг Др Химерсын зөвшөөрөлгүйгээр
чөлөөтэй ашиглаж болох хэдийч видео номлолыг бол зөвхөн
зөвшөөрөлтэйгээр ашиглана.

үндэс

ЭМХ ЦЭГЦ ХИЙГЭЭД НОТОЛГООТОЙ ЗАЛБИРАЛ
– II ХЭСЭГ

ORDER AND ARGUMENT IN PRAYER – PART II

Эрхэм Жон Самуел Каган

“Түүний сэнтийд очихын тулд би, Түүнийг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой! Түүний өмнө би хэргээ танилцуулж, амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн” (Иов 23:3-4).

I.   Нэгдүгээрт, Бурхан эмх цэгцтэй залбиралд хариулдаг,
Гэтлэл 32:11-12, 13, 14; Гашуудал 5:1; Дуулал 79:1-4, 9, 10;
Дуулал 27:9; Иохан 14:6, 14; Еврей 4:14, 16; 10:19; 7:25;
Лук 11:8; Матай 7:7; Лук 18:7.

II.  Хоёрдугаарт, эмх цэгцтэй залбирал Бурханы амлалтыг шаарддаг, Иохан 17:17; Иохан 10:35; Эхлэл 32:12; II Самуел 7:25;
Дуулал 27:10; Матай 7:9-11; Лук 11:13; Иохан 14:14;
Матай 18:19, 20; Филиппой 4:19; Исаиа 40:31; Дуулал 50:15; Иеремиа 33:3; Марк 10:27; Иеремиа 32:17; Марк 9:23, 24;
Исаиа 44:3.