Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ИОНА – ҮХЛЭЭС АМЬ РУУ!

JONAH – FROM DEATH TO LIFE!
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 06 дугаар сарын 5-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, June 5, 2016


Эхлээд далайн чөтгөрийн талаар. Одоо Иона 1:17 үзье. “ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв.” Энд гарч буй “бэлдсэн” гэсэн үгийг Еврейгээр “mănăh” гэдэг. Энэ нь “бүрэлдүүлэх,” “бэлдэх” гэсэн утгатай. Ялангуяа энэ нь бүрэлдсэн, бэлтгэгдсэн байсан. Үүнтэй адил зүйл өмнө нь ч, хойшид ч байхгүй. Энэ нь Эзэн Бурханаар бэлтгэгдсэн зүйл. Дараа нь загасны талаар. Еврей хэлэндээ үүнийг “dag” гэдэг. Энэ нь далайн амьтан – аварга биетэй, хүнийг зажлахгүйгээр бүтнээр нь залгичих чадалтай. Энэ нь биднийг өнөөдрийн үгэн дээр авчирдаг.

“Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.” (Иона 2:6).

Агуу шинэчлэгч Жон Калвин Иона номын талаар тайлбартаа ийнхүү хэлсэн,

... Иона амь гарсаны дараа Ниневчүүдийг өөрчилсөн шиг.. Иона бол дахин амилсан эш үзүүлэгч болох талаараа [Христ]-тэй адил байж болох юм. Энэ бол уг эшлэлийн ерөнхий утга юм. Иона Харь үндэстнүүд рүү илгээгдсэн гэдэг талаасаа Христтэй төстэй биш байсан хэдийч дахин амьдарсан гэдгээрээ бол адилхан юм... … (John Calvin, Commentaries on the Twelve Minor Prophets, Baker Book House, 1998 дахин хэвлэлт, бүлэг 3, хуудас 21).

Калвиний – Иона бол “дахин амилсан эш үзүүлэгч” байсан гэсэн үгэнд анхаараарай. Ионагийн үхлээс амилсан байдал нь Христийн гурав дахь өдрөө дахин амилсантай адилхан төрлийн зүйл юм.

Др М.Р ДеХаан мөн ингэж хэлсэн, “Эш үзүүлэгч Иона далай руу шидэгдэн, аварга загасанд залгиулахдаа Христийн үхэл хийгээд амилалтын маш ойлгомжтой дүрслэл болсон.” (M. R. DeHaan, M.D., Jonah – Fact or Fiction?, Zondervan Publishing House, 1957, хуудас. 80). Др Ж.Вернон МсЖий өөрийнхөө Thru the Bible Commentary номондоо үүнтэй адил утга бүхий зүйлийг хэлсэн.

Өмнөд Калиборниа дахь сургуульд Еврей хэл зааж байсан Др Мурфи Лум надад ингэж хэлсэн, “Есүс Матай 12:40-р зүйлд Ионагийн талаар хамгийн сайн тайлбарыг өгсөн.” Уг эшлэлд Есүс ингэж хэлсэн,

“Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” (Матай 12:40).

Христийн энэ үгнээс гурван зүйлийг сурч болно:

1. Иона бол Христийн үхэл, амилалтыг дүрсэлдэг.

“Иона далайн мангасын гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” (Матай 12:40).

2. Түүнчлэн Иона нигүүлсэлээр ирэх авралыг дүрсэлдэг.

“Бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ Түүний хүч чадлын чадлынх нь хүчний үйлдэл билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад...” (Ефес 1:19-20).

Христийн амилалт нь өөрчлөлтийг илэрхийлдэг.

“Өөрсдийн нүгэл, хилэнц дотор үхсэн та нар амилуулагддаг [амьд болсон]” (Ефес 2:1).

Мөн цааш нь ийнхүү өгүүлсэн байдаг,

“биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ.) Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор...” (Ефе 2:5-6).

Эдгээр эшлэлүүд нь дахин төрөөгүй хүмүүс бол гэм нүгэл дотроо үхсэн байдаг бөгөөд Христ дотор зайлшгүй дахин амилуулагдах хэрэгтэй гэдгийг харуулдаг. “Үхлээс амь руу” гэсэн өөрчлөлтийн явц нь Христийн үхэл хийгээд дахин амилалттай холбогдон сэргээгдэж байдаг – Тиймээс эдгээр нь Ионад юу тохиолдсон болохыг дүрслэн харуулж байсан. (Матай 12:40 мөн үз).

3. Ионагийн дахин амилалт нь живэлтээр дамжих баптизмын өөрчлөлтийг дүрслэн харуулдаг, Ром 6:3-4 үзээрэй,

“Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.” (Ром 6:3-4).

Итгэлээр дамжин Христ рүү өөрчлөгдөн Түүний үхэл болон амилалт руу нэгдэн ордог. Др МакАртур маш зөв хэлдэг, “Усан хүртэх баптизм нь энэ үнэнийг дүрсэлж байгаад эргэлзэх зүйлгүй...” (мөн адил., Ром 6:3 тайлбар). Тиймээс, усан баптизмаарх өөрчлөлтийн үйл явц нь Ионагаар дүрслэгдсэн Христийн үхэл хийгээд дахин амилалт руу хөтөлдөг. (Матай 12:40 мөн үз).


Дүгнэж үзвэл,


1. Иона бол Христийн үхэл, амилалтыг дүрсэлдэг.

2. Түүнчлэн Иона нигүүлсэлээр ирэх авралыг дүрсэлдэг.

3. Ионагийн дахин амилалт нь живэлтээр дамжих баптизмын өөрчлөлтийг дүрслэн харуулдаг.


Христ үнэхээр үхсэн гэж үү? Тиймээ, дахин төрөөгүй хүн гэм нүгэл хийгээд хилэнц дотроо үнэхээр үхсэн гэж үү? Тиймээ. Дахин төрсөн хүн үнэхээр үхлээс амилдаг гэж үү? Тиймээ. Туршлагатай номлогч тэрбайтугай хүмүүсийн өөрчлөлтийг үйл хөдлөл хийгээд нүүрний хувирлаас нь харж чаддаг.

Иона үнэхээр аварга загасан дотор үхсэн байсан уу? Миний бодлоор хариулт нь тодорхой! Др Лумийн хэлсэн шиг “Есүс Матай 12:40-р зүйлд Ионагийн талаар хамгийн сайн тайлбарыг өгсөн.”

“Иона [далайн мангасын] гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” (Матай 12:40).

Есүс үнэхээр үхсэн байсан – тиймээс Түүний харьцуулалт нь Иона үнэхээр үхсэн байсан гэдэгт Христ итгэж байсаныг харуулдаг. Энэ нь эргэлзээг тайлдаг! Иона дараах зүйлийг хэлж байхдаа үүнийг бас ойлгомтжой хэлсэн,

Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.” (Иона 2:6).

Энд гарч буй нүх гэдэг үг нь Еврейгээр “shachath” гэдэг. Энэ нь “булш” гэсэн утгатай бөгөөд Иона үхсэн болохыг баталдаг.

Мөн эхний хоёр бүлэг нь Ионагийн өөрчлөлтийг харуулдаг. Олон байдлаар энэ нь миний өөрийн өөрчлөлтийг ч гэсэн харуулдаг. Бурхан Ионагийн зүрхэнд хандан Ниниев рүү очоод тунхагла хэмээн хэлсэн. Бурхан миний зүрх сэтгэлд хандан намайг Түүний гэрчлэгч болно хэмээн надад хэлсэн. Иона Бурханы оршихуйгаас зугтан явсан. Тэр хөлөг онгоцонд суугаад чадах чинээгээрээ Ниниевеес холын холд хөвөн алга болсон. Би Хантингтон Парк чуулганыг орхиж явсан бөгөөд харанхуй айдас дүүрэн Лос-Анжелес хотын гудмаар хэсүүчилсэн. Би Иона шиг Бурханаас зугтсан. Гэхдээ хөлөг онгоцонд байгаа Иона руу Бурхан хүчит шуургыг илгээсэн. Би хойш, урагш савлаж ямарч найдваргүй болсоноо мэдэрч байсан. Иона хөлгүй далайд шидэгдэж, улмаар далайн аварга чөтгөрт залгиулсан. Би Хятад чуулганд явж, дээд сургуульд явахаар хичээж байсан. Би дарамт шахалт болон найдваргүй байдлын хүчинд залгиулсан байсан. Надад машин байгаагүй учир би сургуульдаа очиж чаддаггүй байсан. Тиймээс би хэдэн цаг явж байж хүрэх автобусанд суудаг бөгөөд тараад буцаад тийнхүү ирдэг байсан. Хичээлээ тараад би орой нь бас ажиллах шаардлагатай байсан. Надад хичээлээ хийх ямарч цаг байгаагүй. Би шалгалтандаа унахаа мэдэж байсан. Би яг л Чөтгөрт залгиулж байгаа мэт байдалд байсан. Тэнд ерөөсөө гэрэл гэгээ байгаагүй. Тэнд ямарч найдвар байгаагүй. Тэнд амар тайван ч байгаагүй. Би аварга далайн мангасын ходоодонд буй Иона шиг зүйлийг мэдэрч байсан.

“Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов. Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа...” (Иона 2:5, 6).

Энэ бол миний мэдэрсэн зүйл. Би үүнийг ойлгохгүй байсан, гэхдээ Бурхан надад энэ дэлхийн хий хоосон хийгээд найвдаргүй байдлыг харуулсаар байсан. Тэгээд миний гэм нүгэл урьд өмнө байгаагүйгээр болсон!

Би манайхны Сергей Мело хэмээх залуутай адил зүйлийг мэдэрсэн. Сергей өөрчлөлтөд орж байхдаа ийнхүү хэлсэн, “Би энэ бүх ачааг цаашид үүрч чадахгүй болсон. Би маш хүндээр дарамтанд орсон... Би үнэхээр аймшигтай эмх замбараагүй байдал болон гэм нүглийн буруутгал дор байсан... Намайг хөгжөөх эсвэл энэ бүх бэрхшээлээс гаргаж чадах ямарч зүйл байгаагүй... Би өөртөө хандан “Ингэж байхаар үхсэн нь дээр биш үү?” “Би ийм байдалтайгаар яг одоо үхэж чадахгүй нь гэсэн.” Тэгээд би дэргэдүүр өнгөрч байгаа хүмүүсийн нүүр царайг харсаар байсан бөгөөд энэ үед надад Др Химерс номлолдоо хүмүүс өөрийнхөө амин сүнсэнд анхаарал хандуулахгүйгээр явж буй зомби адил хүмүүсийг би харсан гэсэн үг нь санаанд орсон.” Энэ бол нэгэн өглөө гэртээ явж байхдаа далайн гүн дэх Иона шиг гэм нүглийн буруутгалд орсон Сергейгийн үг юм.

Жон Каганд ч гэсэн адилхан туршлага байгаа. Жон ингэж хэлсэн, “Би өөрчлөгдөхөөс [өмнөх] хэдэн долоо хоногт би үхэх мэт зүйлийг мэдэрч байсан. Би ерөөсөө инээж чадахгүй байсан. Би хаанаас ч гэсэн амар тайвныг эдэлж чадахгүй байсан... Надад байсан Бурхан хийгээд өөрчлөлтийн талаарх бодлуудыг би эрс эсэргүүцэж байсан, хэдий би амарт тайвныг олж чадахгүй байсан ч гэсэн би үүний талаар бодохыг ерөөсөө хүсэхгүй байсан... Би маш их шаналж байгаагаа зогсоож чадахгүй байсан... Би өөрийгөө үзэн ядаж эхэлсэн, намайг маш муухай байдалд оруулж буй гэм нүглээ би маш их үзэн ядаж байсан... миний гэм нүгэл бүр төгсөшгүй их болсоор байсан.”

Сориа Яанси ийнхүү хэлсэн, “Др Химерс гэм нүглийн талаар талаар маш хүчтэй хатуугаар тунхагладаг... Би өөрийнхөө хийж байсан бүхийл муу муухай зүйлээ санаж байсан. Миний гэмийн бодлууд, худал хуурмаг, [бусад] олон гэмүүдээч. Би ичгүүрийг мэдэрч байсан бөгөөд Бурхантай нүүр тулж чадахгүй байсан... Би уйлдаг байсан. Би “Хэзээч Христийг олж чадахгүй юм байна.” гэж бодсон... Би уйлаад л, уйлаад л байсан. Надад Христ хэзээч Аврагч маань болохгүй юм байна гэж бодсон.”

Иона ийнхүү хэлсэн, ““Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов... Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.” (Иона 2:5, 6).

Энэ бол над дээр Христ ирэх хүртэл мэдэрсэн зүйл бөгөөд Христ Өөрийнхөө хайрыг над дээр цутгасан тул би “Гайхамшигт хайр, миний Бурхан та ингэлээ гэж үү, миний төлөө үхсэн гэж үү?” хэмээн магтан дуулсан. Мөн Иона чангаар “Аврал бол ЭЗЭН юм” (Иона 2:9) хэмээн талархалын дуугаар тахил өргөсөн.

“Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.” (Иона 2:10).

Бурхан алдаршиг! Чи Есүст итгэхэд гэм нүглээсээ бөөлжигдөн гарах болно! Чи Чөтгөрийн савараас бөөлжигдөн гарах болно! Чи үхлээс – Есүс Христ доторхи шинэ амь руу бөөлжигдөн гарч ах болно! Эрхэм найз минь, хэрвээ чи Есүс рүү эргэвэл - “Аврал бол ЭЗЭН юм” гэсэн Ионагийн үг зөв болохыг ухаарах болно. Орчин цагийн орчуулга үүнийг “Аврал ЭЗЭНээс ирдэг юм” хэмээн орчуулсан. Энэ бол Христ доторх Бурханаас ирдэг үнэгүй бэлэг юм.

Чи өөрийнхөө авралын хэрэгцээг харж байна уу? Хэрэгцээгээ мэдрэхгүй байгаа нь энгийн зүйл юм. Төрөлх хүмүүс энэ бүх хэрэгцээгээ ерөөсөө мэдрэхгүй байх нь энгийн зүйл. Сергейн мэдэрсэн, эсвэл Жон Каганий мэдэрсэн, эсвэл Сориагийн мэдэрсэн – эсвэл Ионагийн мэдэрсэн - эсвэл Лос-Анжелес хотын гудмаар ганцаар тэнүүчилж байсан хорьтой залуу миний мэдэрч байсан зүйлийг мэдрэх хэн ч гэсэн энэ нь гайхамшигтай үйл явдал юм. Хүнийг гэм нүглийн буруутгалд авчирдаг нь Ариун Сүнсний хийдэг гайхамшигтай үйл явдал юм. Зөвхөн Ариун Сүнс ажиллахад л хүн өөрийнхөө зүрх сэтгэлд “Миний нүгэл үргэлж өмнө минь байна” (Дуулал 51:3) хэмээн хэлдэг.

Чи өөрийгөө шалгадаг уу? Чи үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэл рүү өнгийдөг үү? Хэрвээ чи ингэдгүй бол чамд ямарч найдвар алга. Ихэнхи хүмүүс энэ зүйлээс зугтдаг – яг л Иона Бурханы оршихуйгаас зугтаасан шиг. Хүмүүс өөрийнхөө гэм нүглийн талаар бодохоос зайлсхийн завгүйгээр амьдардаг. Зарим хүмүүс Бурханаас нуугдан, гэм нүглийнхээ талаар бодохгүйн тулд хэзээч дуусдаггүй видео тоглоомонд цагаа үрдэг. Зарим хүмүүс ийм зүйл бодохоос зайлсхийн – ямар нэг зүйлийг амжуулах гэж гүйн харайсаар байдаг. Зарим хүмүүс өөрсдийнхөө гэм нүглийг бодох байдлаас зугтахын тулд сурах, эсвэл ажиллах, эсвэл кареер хөөх, эсвэл ямарч хамаагүй нэг зүйлд өөрийгөө оруулсан байдаг. Др Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Чи өөрийнөө амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй бөгөөд чи өөрийнхөө амин сүнсний төлөө тэмцэх хэрэгтэй. Дэлхий чамайг өөртэйгээ нүүр тулахаас чинь үргэлж чамайг сэргийлж байх болно.” – чамайг гэм нүглийнхээ талаар бодохоос чинь холдуулах болно (“The Sinner’s Confession”).

Чи өөрийнөө нүгэл хилэнцийн талаар бодох хэрэгтэй. Нүгэл хилэнц гэдэг бол өөрийнхөө хувийн үзэл бодлын дагуух хүсэл тачаал, буруу гэдгийг нь мэдсээр байж хийхийг хүсэж байгаа тэр эсэргүүцэх сэтгэл юм. Энэ бол чи дотоод сэтгэлдээ буруу гэдгийг нь мэдэж байгаач хийж байдаг тэр зүйлийг хэлж байгаа. Энэ бол санаатай үйлдэх гэм юм. Чиний дотоод сэтгэл “үгүй” гэж хэлсэн ч, - харин чи үүнийг бүхийл аргаар хийсэн байдаг. Энэ бол нүгэл хилэнц юм!

Дараа нь чи өөрийнхөө хорон муу санааныхаа талаар бодох хэрэгтэй. Энэ нь чи ямар нэг мушгин гуйвуулсан, завхаруулсан зүйлийн талаар бодох хийгээд хийх тухай өгүүлж байгаа – хорон муу бодол, шударга бус явдал, ов мэх, бузар булай, мунааг байдал – чиний зүрх сэтгэл, амьдралд чинь байдаг хорон муу санаа юм!

Дараа нь “гэм нүгэл” гэсэн үг байдаг. Энэ нь “байгаа онохгүй байх” гэсэн утгатай. Энэ нь хүн байг чиглүүлэн буудахад тэр нь байгаа оноогүйтэй адилхан зүйл юм. Энэ нь чи ямар байх ёстой тэр хэмжээндээ хүрэхгүй байгаа гэсэн утгатай. Энэ нь чи ямар амьдралаар амьдрах ёстой тэр арга замаараа амьдрахгүй байна гэсэн утгатай. Энэ нь чи байгаа онохгүй байнаа гэсэн утгатай. Энэ нь чи Бурханы чамаас хүсэж байгаа тэр замаар явахгүй байна гэсэн утгатай. Чи аз жаргалгүй амьдарч байгаа чинь ерөөсөө гайхаад байх зүйл биш!

Бурханы Сүнс эдгээр зүйлсийг оюун бодолд чинь суулгахад тэднийг бүү түлхэн зайлуул. Тэгээд чи гэм нүглийн буруутгалд ордог. Чи эдгээр бодлуудаа түлхэдгүй гэдгээ нягтлан үз. Хэрвээ чи түлхэдэг бол чамд өөр ямарч боломж үлдээгүй байж магад. Бурхан магад хэзээч чамд гэм нүглийн буруутгалыг дахин авчирахгүй байх. Хэрвээ Бурхан ингэж хийдэггүй бол хэдий чи энэ дэлхийд амьдарсаар байгаа боловч төөрөлдөж, үүрд мөнхөд орхигдоно.

Ариун Сүнс чамайг өөртөө сэтгэл хангалуун бус болгож, Тэр чамайг үнэхээр орхигдсон, өөрийгөө үзэн яддаг, орхигдсон – ямарч найдваргүй болсон мэт байдалд оруулахын төлөө бид залбирч байна! Зөвхөн ийм үед л чи “Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна” (Дуулал 38:4) хэлэх боломжтой болох болно. Тэгээд чи Есүс л чамд тусалж чадах цорын ганц Нэгэн гэдгийг мэдрэх болно. Зөвхөн үүний дараа л чи Загалмай дээр урссан Есүсийн цуснаас өөр юуч чамайг ариусгаж чадахгүй гэдгийг мэдрэх болно. Зөвхөн үүний дараа л чи өөрөөрөө тоглохоо больж чадах болно. Зөвхөн үүний дараа л чи гэм нүглээ үзэн ядаж Есүс рүү эргэж, зөвхөн Түүнд итгэх болно. Зөвхөн үүний дараа л чи Иона шиг “Аврал ЭЗЭНээс ирдэг юм” (Иона 2:9) хэмээн хэлэх боломжтой болно. Зөвхөн үүний дараа л чи энэ дуунд гардаг зүйлийг хийх боломжтой болно,

Эзэн, би ирж байна!
Тан руу одоо очиж байна!
Цусаараа намайг угаагаач, цэвэрлээч
Калваригаас урссан.
      (“Эзэн, би ирж байна,” Lewis Hartsough, 1828-1919).

Хэрвээ та Есүсийн цусаар цэвэр болох талаар бидэнтэй ярилцахыг хүсэж байгаа бол одоо босоод Др Каган, Жон Каган нарыг дагаад арын хэсэг рүү яваарай. Тэд та нарыг ярилцаж болох тухтай өрөөнд дагуулан очих болно. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иона 2:1-9 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Эзэн, би ирж байна” Lewis Hartsough, 1828-1919).