Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТАМЫН ШИЙТГЭЛЭЭС ТА НАР ЯАЖ ЗУГТААХ ВЭ?

HOW CAN YOU ESCAPE THE DAMNATION OF HELL?
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 05 дугаар сарын 8-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, May 8, 2016

“Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах бэ?” (Матай 23:33).


Би Христ итгэлт гэр бүлд өсөөгүй. Би хүүхэд байхдаа мөргөл үйлдэхээр олон удаа Католик сүмд өөрөө очиж байсан. Гэхдээ би өсвөр насанд байхдаа хөршүүдээрээ дамжуулаад Баптист чуулганд очисон. Энэ бол аль эрт 1954 он юм. Тэртээх жилүүдэд номлогчид, тэр дундаа алдартай номлогчид Тамын тухай номлох нь түгээмэл зүйл байсан. Миний залуу үеийн Өмнөд Баптистын номлогч Др В.А Крисвелл, Др Р.Г Лий, Билли Грахам нар Там дахь мөнхийн итгэлийн талаар зоригтойгоор тунхагладаг байсан.

Гэхдээ энэ бол бараг жаран жилийн өмнөх үйл явдал! Өнөөдөр Тамын талаар анхааруулсан маш хүчтэй номлол хийдэг ямарч номлогчыг би мэдэхгүй. Үнэнээр нь шууд хэлбэл тэдний хэн ч энэ талаар огт номлол хийдэггүй. Өө, тэд үүнийгээ номлол гэдэг! Гэхдээ тэд буруу бодож байна! Тэдний үйлдэж буй эдгээр бүх зүйл нь тэдний нэрлэдгээр “тайлбар” номлол буюу жижигхэн лекц төдий зүйл юм. Эдгээр нь тайлбар төдий зүйл болохоос – тэд номлол хийж буй хэрэг биш юм. Тэдний дуу хоолойнд ямарч урам зориг эсвэл хүсэл тэмүүлэл байдаггүй. Тэд зүгээр л хүнтэй ярьж буй мэт Бичээсийн нэг эшлэлийн дараа, нөгөөх эшлэлийг дурьдах маягаар амандаа бувтнасаар байдаг. Гэхдээ би Тэнгэрийн улсын талаархи хүчтэй номлолыг ч сонсоогүй! Би гэм нүглийн төлөөс, загалмай, цус, эсвэл өөр бусад сэдвүүдийн талаар номлолыг би сонсоогүй. Өнөөдөр номлолын ган гачиг болж байна. Та нарын үеийнхэн чиний сүнсний мөнхийн хувь заяаны талаар үнэн байр суурьтай хүмүүсийн хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй номлолыг сонсохгүй байгаа.

Роберт Мурай МсЧени гэдэсний хижиг өвчинөөр нас барахдаа ердөө хорин есөн настай байсан. Гэхдээ тэр үнэхээр агуу номлогч байсан! Хэдийгээр тэр тэртээ 1843 онд нас барсан ч гэлээ өнөөдөр тэд түүний номлолын тухай ярьсаар л байна. Тэр 23 наснаасаа эхэлж номлоод, 29 насандаа нас барсан. Яагаад хүмүүс түүнийг одооч гэсэн санасаар байна вэ? Тэр ердөө зургаахан жил номлосон, гэвч маш цөөхөн номлогчид Роберт МсЧени хийсэн шиг өөөрсдийнхөө үед нөлөө үзүүлж чадсан байдаг. Бурхан түүний чуулганд жинхэнэ сэргэлтийн хүчирхэг давалгааг илгээсэний улмаас дэлхий дээрхи англи хэлтэй номлогч бүр түүний нэрийг мэддэг. Түүний нууц нь юу байваа? Энэ залуу бол тэр чигээрээ Ариун Сүнсэнд түшиглэн гүнзгий залбирал хийдэг хүн байсан. Тэр, “Эзэн минь, гэмтэнийг аварч чадсан шигээ намайг ариун байлгаж өгөөч” хэмээн залбирсан. Түүний номлож буйг сонссон нэгэн сайнмэдээ тараагч ийнхүү хэлсэн, “Тэр духандаа мөнхийн улсын тамгатайгаар тунхагладаг байсан. Би салганаж байсан бөгөөд хэзээч Бурханыг ингэж ойр мэдэрч байгаагүй.”

Өө, Роберт Мурай МсЧени шиг “духандаа мөнхийн улсын тамгатайгаар” тунхаглах залуусыг Бурхан босгохын төлөө би өнөөдөр хир зэрэг гуйх вэ!!! Энэ өглөө би та нарт МсЧений “Мөнхийн шийтгэл” гэсэн алдартай номлолыг эш татан өгөх гэж байна. Магад энэ нь чамайг Есүст итгүүлж, ирж буй уур хилэнгээс гэтэлгэх болтугай!

Энэ номлолд би МсЧений ашигласан эшлэлээс өөр эшлэл сонгосон, гэхдээ энэ нь утга нэг юмаа,

“Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах бэ?” (Матай 23:33).

Энэ бол Фарисай нарын эсрэг Христийн агуу номлолоос эш татагдсан. Тэд бол бидний Эзэний үед библийн багш нар байсан. Тэр тэднийг хоёр нүүртэнгүүд хэмээн дуудсан (23:14). Тэр тэднийг “мунхаг хийгээд сохор” (23:17) гэж дуудсан. Тэгээд Тэр “Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” хэмээн хэлсэн.

I.Нэгдүгээрт, Библид тамын талаар ярисан хүмүүсийг сонсоорой.

Давид бол Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн байсан. Тэр хүмүүс хийгээд Бурханыг хайрлах хайраар дүүрэн нэгэн байсан. Христэд итгэхээс татгалзагч хүмүүс Тамын талаар тэр юу хэлсэнийг сонс. Тэр ийнхүү хэлсэн,

“Бурханыг мартдаг бүх үндэстэн буюу Хорон муу хүмүүс Үхэгсдийн орон уруу буцна.” (Дуулал 9:17).

Цааш нь Давид,

“[Бурхан] хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.” (Дуулал 11:6).

Элч Паул бол Христийн хайраар дүүрэн бөгөөд гэмт хүмүүсийг маш их хайрлаж байсан. Паул хэзээч “Там” гэсэн үгийг хэрэглэж байгаагүй. Түүний хувьд энэ үгийг хэрэглэх нь үнэхээр муухай байсан юм шиг санагддаг. Гэсэн ч түүний юу хэлсэнийг сонсоорой,

“Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн, Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ. Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.” (II Тесалоник 1:7-9).

Христэд ихээр хайрлагдсан дагалдагч Иохан бол хайраар дүүрэн нэгэн байсан. Гэсэн ч тэр Тамын талаар ярьдаг байсан. Тэр тамыг долоон удаа “ёроолгүй нүх” хэмээн дурьдсан – энэ нүхэнд орхигдсон гэмтнүүд үүрд мөнхөд живхээр газар юм. Иохан Тамыг “Галт нуур” (Илчлэлт 20:14) хэмээн бас нэрлэсэн. Энэ нь библид дандаа “Там” хэмээн нэрлэгддэг. Гэсэн ч энэ нь Иоханаар “Галт нуур” хэмээн хэлэгдсэн.

Эзэн Есүс Өөрөө. Тэр бол Бурханаас ирсэн бөгөөд “Бурханы хайр” юм. Тэр бүхийл үйлчлэлдээ Өөрийн хайраа гэмтнүүдэд үзүүлсэн – гэсэн ч Тэр тамын талаар ярьж байсан. Эзэн Есүс Христийн хэлсэнийг сонсоорой. Тэрээр ийнхүү хэлсэн,

“Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33).

Дахиад Христ ийнхүү хэлсэн,

"Хараагдагсад аа, Надаас зайл... мөнх галд ор.” (Матай 25:41).

Мөн Христ ингэж хэлсэн,

“Харин итгээгүй хүн нь яллагдах болно.” (Марк 16:16).

Есүсийн амаар хэлэгдсэн эдгээр үгс тодорхой биш байна гэж үү?

II. Хоёрдугаарт, Давид, Паул, Иохан, Есүс нар Тамын талаар яагаад ингэж илэрхийгээр ярьсан болоо.

Учир нь энэ үнэн юм. Есүс ингэж хэлсэн, “Хэрвээ энэ нь тийм биш байсан бол Би та нарт хэлэх л байсан.” Есүс энэ дэлхийд ирэхдээ хайр өвөртлөн ирсэн. Есүс гэмт хүмүүст Тамын талаар сануулахаар ирсэн нь хайрын нөгөө тал нь юм. Есүс гэмт хүмүүст хандан тэднийг гэм нүглээс аварсанаар Тамын галаас зугтаж чадахыг ирсэн гэдгийг хэлсэн нь хайрын нөгөө тал нь юм. Тиймээс номлогчид Есүсийн үйлдсэн шиг үйлдэх ёстой. Энэ бол үнэн! Энэ бол үнэн! Энэ бол үнэн!

Хэн нэг нь магад “Би ийм зүйлд итгэдгүй” хэмээн хэлж болно. Ингэлээ гээд юу өөрчлөгдөх вэ? Харри Труман хэмээх нэгэн настай эр Хеленс уул галт уул болон дэлбэрэх гэж байгаад ерөөсөө итгээгүй. Түүнээс бусад бүх хүн үүнд итгэсэн бөгөөд тэр газрыг орхин явсан. Гэтэл Труман “Би ийм зүйлд итгэдгүй” хэмээн хэлсэн. Тэгээд тэр энэ агуу уулсын бэлд орших гэртээ суусаар үлдсэн. Тэгвэл түүний энэ үл итгэл нь түүнийг аварсан болов уу? Өө, мэдээж үгүй! Галт уул дэлбэрэхэд түүнийг болон гэрийг нь үүрд мөнхөд арчиж орхисон. Сүүлд нь хүмүүс түүнээс ямарч ул мөр олж чадаагүй. Тэрээр “Би ийм зүйлд итгэдгүй” хэмээн хэлсэн. Гэвч энэ үл итгэл нь түүнийг гамшигаас аварч чадаагүй – мөн чиний үл итгэл нь чамайг хэзээч Тамын галаас аварч чадахгүй! Энэ бол үнэн! Энэ бол үнэн! Энэ бол үнэн!

Давид, Паул, Иохан, Есүс нар Тамын талаар ярисан шалтгаан нь тэд бүгдээрээ орхигдсон гэмтнүүдэд үнэхээр хайртай байсан учир юм. Манай чуулганы хамгийн сайн найз нар, хамгийн ойрын найз нар бидэнд үргэлж үнэнийг хэлэх болно. Есүс бол чамд хэзээч олдохооргүй хамгийн сайн найз. Нэгэн хуучны магтууд үүний талаар маш сайн илэрхийлсэн, “Бидэнд буй Есүс ямар сайн найз вэ, бидний бүхийл гэм нүгэл хийгээд уй гашууг өөртөө үүрсэн!” Есүс бол чамд хэзээч олдохооргүй хамгийн сайн найз. Чиний хамгийн сайн найз Есүс ийнхүү хэлсэн, “Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33.)

Роберт МсЧений ийнхүү хэлсэн, “Өчигдөр би гадуур алхаж явтал миний номлолыг сонссон хүн бүхэн даруй Тэнгэрийн улсад илгээгдэх үү, эсвэл Там руу юу гэсэн бодол намайг маш хүчтэйгээр эзэмдсэн. Тиймээс би заавал та нарт сануулах ёстой. Би та нарт зайлшгүй Тамын талаар хэлэх хэрэгтэй.” Иймд бүх л жинхэнэ хийгээд итгэмжит номлогч ингэх хэрэгтэй. Тамын талаар ерөөсөө ярьдаггүй пастор бол сайн хүн биш. Тамын талаар огтоос тунхагладгүй пасторт хэзээч бүү итгэ. Хэрвээ тэр ингэж сануулдаггүй бол тэр чиний сүнсэнд огтоос санаа тавьдаггүй гэсэн утгатай! Есүс маш тодорхойгоор, “Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33) хэмээн хэлсэн.

III. Гуравдугаарт, Библи дэх Там бол үүрд мөнхийнх юм.

Иоховагын Гэрчүүд Там бол үүрд мөнхийнх биш хэмээн хэлдэг. Та тэдэнд итгэж чадах уу? Дуучин “Принц” хэдхэн өдрийн өмнө таалал төгссөн. Тэр Иоховагын Гэрчүүдийн нэг нь байсан. Тэр ДОХ тусахад тэд түүнд эм хэрэглэх шаардлагагүй хэмээн хэлсэн. Тэр энэ хачин гаж сургаалд итгэсэн учраас амиа алдаж, улмаар Там руу явсан.

Роб Велл бол Библийг – Үгүйсгэгч Фүүлэрийн Теологын Сургуулийн олон ургалч үзэлтэй төгсөгч байсан. Велл Там бол үүрд мөнхийнх биш хэмээн хэлж байсан. Та түүнд итгэж чадах уу? Тэр Библид алдаанууд байна хэмээн хэлдэг хүн байсан. Христ мөнхийн Тамын талаар ярихдаа буруу ярисан хэмээн хэлдэг хүн бол нэг бол худалч, эс бөгөөс хуурамч багш юм. Хэдэн сая хүмүүс эдгээр хуурамч багш нар болон ёс бус удирдагч нараас тайвширалыг авч байгаа. Гэхдээ энэ бол хуурамч тайвширал юм. Бурханы Хүү Есүс, “Гал нь унтрахгүй.” (Марк 9:44) хэмээн маш тодорхой хэлсэн. Есүс Христ Марк есдүгээр бүлэгт есөн удаа энэ талаар өгүүлсэн! “Гал нь унтрахгүй.” “Гал нь унтрахгүй.” “Гал нь унтрахгүй.” Энэ бол Марк есдүгээр бүлэгт Есүсийн хэлсэн зүйл юм. Мөн Элч Иохан ийнхүү хэлсэн, “Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана” (Илчлэлт 14:11). Есүс Өөрөө бас ингэж хэлсэн, “Тэд мөнх шийтгэлд... орох юм” (Матай 25:46).

IV. Дөрөвдүгээрт, чи Тамаас хэрхэн зугтах вэ?

Өнөөдрийн үгэнд Есүс ийнхүү хэлсэн, “Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33.)

Чи энэ цуглаан руу ирэхээс татгалзаснаар үүнээс зугтаж чадахгүй. Хэн нэгэн нь “Др Химерсийн номлолыг сонсохоор хэзээч тийшээ буцаж очихгүй! Тэр намайг айлгасан! Би энэ цуглаанд дахиад хэзээч очихгүй.” хэмээн хэлж магад. Ийм зүйлийг хэлэх залуус байх болно гэдгийг би мэддэг. Гэхдээ би чамайг хуурахаас илүүтэй чамайг алдах рискэд илүүтэй анхаарал хандуулах болно! Би та нарт Библиэс тамын талаар дурьдсан номлолыг олон удаа хийсэн. Залуу номлогч Роберт МсЧений бодлыг та нартай олонтаа хуваалцсан. Тэд түүнийг “Номлогч хөвгүүн” хэмээн дууддаг. Хэдий тэр хорин хэдхэн насандаа зургаахан жил номлосон ч гэлээ энэ залуу урьд хожид байгаагүй алдартай Пресбитериан номлогч нарын нэгээр хүлээн зөвшөөрөгдсөн. “Тэр [духандаа] мөнхийн улсын тамгатайгаар тунхагладаг байсан.” Хэдий чи надад дургүй байсан ч гэлээ чамайг энэ алдартай, бурханлаг залуу номлогчийн хэлсэн үгэнд итгэхийн төлөө би залбирах болно.

Мөн цаашилбал чи энд Ням гарагаас Ням гараг бүрт гэмшихээс болон Есүст итгэхээс татгалзан суусаар байвал Тамаас зугтаж чадахгүй юм. Чи зөвхөн цуглаанд ирээд, энд сууснаараа л аврагдана гэж итгэж байна уу? Чи цуглаанд мөнгө өгсөнөөрөө аврагдаж чадна гэж бодож байна уу? Чи магтан дуу дуулсанаар, ширээ цэвэрлэснээр, машин харсанаар, эсвэл сүмийн ямар нэг ажил хийснээр аврагдана гэж бодож байна уу? Хэрвээ чи тэгж бодож байвал чи гарцаагүй Чөтгөрт хууртагдаж байгаа хэрэг юм! Библи ингэж хэлдэг, “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь... Бурханы бэлэг бөгөөд: үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.” (Ефес 2:8, 9). Мөн, “Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу... аварсан юм. Бидний Аврагч Есүс Христээр дамжуулан.” (Тит 3:5, 6).

Дахиад цаашилбал чи уулзалтын өрөөнд гэм нүглээ огтоос хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин дахин ирсээр байвал аврагдана гэж бодож байна уу? Та нарын зарим чинь энэ өглөө Тамаас айсан учраас энд ирсэн гэдгийг чинь би мэдэж байгаа. Гэхдээ хүн Тамаас айснаараа аврал олдоггүй гэдгийг бид мэднэ. Хамгийн багадаа л гэхэд би нэг ч тийм хүнийг харж байгаагүй! Энэ 58 жилийн үйлчлэлд огт харж байгаагүй. Нэгийг ч! Чи уулзалтын өрөөнд Тамаас айсанаасаа болоод ирж байгаа. Гэхдээ чи тэгсэнээрээ аврагдахгүй!

Чи өөрийнхөө гэм нүглийн талаар заавал бодох ёстой. Зөвхөн үйлдсэн гэм нүглүүдээ бус, харин зүрх сэтгэлд буй гэм нүглээ! Чи өөрийнхөө эсэргүүцэгч, хорон муу бодлууд, дотоод нүгэл хийгээд гэмт зүрх сэтгэлдээ заавал жигшин зэвүүцэх ёстой. Есүс Тамаас айдаг хүмүүсийг аврахаар ирээгүй юм. Үгүй ээ! “Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн” – өөр хэн ч биш! (I Тимот 1:15)

Христ чиний гэм нүглийн төлөө Загалмай дээр үхсэн! Христ чамайг гэм нүглээс чинь цэвэрлэхээр Загалмай дээр цусаа урсгасан! Тэр чамайг гэм нүглээс дээгүүр эрх мэдэлтэй байлгахын тулд үхлээс амилаад Тэнгэр өөд аваачигдсан! Энэ бол уулзалтын өрөөнд ирэх цорын ганц зөв шалтгаан юм! Чиний гэм нүгэл! Чиний гэм нүгэл! Чиний гэм нүгэл! Гэмшээд Есүст итгээрэй, тэгвэл Тэр чамайг гэмээс чинь аврах болно! Одоо босоод Дуулал 139:23,24 зүйлийн магтан дууг дуулцгаая. Энэ дууны номны 7 дугаар дуу юм.

“Өө Бурхан минь, зүрхийг танихаар намайг шалгаач:
Бодлуудыг минь мэдэхээр намайг сориоч:
Миний зүрхийг мэдэхээр;
Намайг сориж, миний бодлуудыг мэдээч;
Хэрвээ надаас ямар нэг ёс бус замыг олбол,
Үүрд мөнхийн зам өөд намайг хөтлөөч.”

Амен. Нүдээ аниарай. Хэрвээ та өөрийнхөө гэм нүглийн талаар болон Есүсийн Цусаар үүнийгээ цэвэрлүүлэх талаар ярилцахыг хүсэж байгаа бол яг одоо Др Каган, Иохан Каган, Ноа Сонг нарыг дагаад арын уулзалтын өрөө рүү яваарай. Тэд та нарын гэм нүглийг Есүсийн Цусаар угаалгах болон чиний гэм нүглийн тухай ярилцан залбирч болохоор чимээгүй өрөө рүү дагуулах болно. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Илчлэлт 14:9-11 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Үүрд мөнх амьдралаа хаана өнгөрөөх вэ?” (Elisha A. Hoffman, 1839-1929)/
     “Өө Бурхан минь, намайг шалгаач” (Дуулал 139:23-24).


үндэс

ТАМЫН ШИЙТГЭЛЭЭС ТА НАР ЯАЖ ЗУГТААХ ВЭ?

HOW CAN YOU ESCAPE THE DAMNATION OF HELL?

Доктор Р.Л Химерс Жр

“Тамын шийтгэлээс та нар яаж зугтаах бэ?” (Матай 23:33).

(Матай 23:14, 17)

I.   Нэгдүгээрт, Библид тамын талаар ярисан хүмүүсийг сонсоорой, Дуулал 9:17; Дуулал 11:6; II Тесалоник 1:7-9; Илчлэлт 20:14; Матай 23:33, 41; Марк 16:16.

II.  Хоёрдугаарт, Давид, Паул, Иохан, Есүс нар Тамын талаар яагаад ингэж илэрхийгээр ярьсан болоо, Матай 23:33.

III. Гуравдугаарт, Библи дэх Там бол үүрд мөнхийнх юм, Марк 9:44; Илчлэлт 14:11; Матай 25:46.

IV. Дөрөвдүгээрт, чи Тамаас хэрхэн зугтах вэ? Ефес 2:8, 9;
Тит 3:5, 6; I Тимот 1:15.