Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ОЛОН ЗОВЛОН ТУУЛЖ БАЙЖ
БУРХАНЫ ХААНЧЛАЛД ОРОХ

ENTERING THE KINGDOM
THROUGH MUCH TRIBULATION
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр
by Dr. R. L. Hymers Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, April 24, 2016

“Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, -Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:21-22).


Саяхан би хоёр залуугаас намайг хорин таван жилийн өмнө болсон чуулганы хуваагдлын талаар ярихаа болих хэрэгтэй гэхийг сонссон. Тэд өнгөрсөн үед манай хүмүүсийн туулсан тэдгээр хүнд өдрүүдийн талаар яриад байх хэрэггүй, одоо ирээдүйн талаар тунхаглах хэрэгтэй гэж надад хэлсэн. Ойрын үед би хүмүүсээс маш их шүүмжлэл сонсож байгаа, ялангуяа найз нөхдөөсөө. Мөн эдгээр залуус ч гэсэн миний найз нар. Гэхдээ энэ бол тэрчигээрээ тэдний буруу юм! Тэрчигээрээ буруу! Үнэндээ чуулганы энэ муухай хуваагдлын талаар ойрын үед би хангалттай номлоогүй. Бурхан надад эдгээр үгс та нарын зүрх сэтгэлд нэвтрэн орж, та нарын амьдралыг өөрчлөх хүртэл – дахин дахин үүнийг дахин дахинаар тунхаглах ёстой гэдгийг үзүүлсэн! Тэгээд би энэ талаар бүр ихээр тунхаглах ёстой байгаа! Тиймээ, бүр илүүгээр, бүр ихээр – дахин дахин, дахин дахин!

Энэ түүх маш энгийн. Тэр үед манай чуулган 500 хүнтэй байсан. Гэхдээ манай чуулганд намайг маш сөрөг хандлагатай хэмээн үздэг нэгэн “удирдагч” байсан. Тэр надад хүмүүсэээс дэндүү их зүйл шаардаж байна хэмээн хэлж байсан.

Би “Өөрийнхөө загалмайг үүрэлгүй Намайг дагагч нь Миний шавь байж чадахгүй.” (Лук 14:27) – хэмээх Христийн үгийг тунхаглсны төлөө тэр намайг харгис, дарангуйлагч хэмээн дуудах болсон. Тиймээс дөрвөн зуун хүн “хялбар” амьдралыг хүсэмжлэн манай чуулганыг орхин явсан. Тэгвэл тэд ямар байдалд орсон бэ? Өнөөх “өмнөх удирдагч” маань ердөө арван дөрөв эсвэл арван тав гаруй хүмүүстэй, өөрийнхөө хүсэж байсан “хялбархан” Ням гарагийн өглөөний цуглаан л өргөдөг жижигхэн чуулгантай хоцорсон. Харин бусад дөрвөн зуу гаруй нь дөрвөн зүгийн салхинд туугдан тарж бутарсан. Тэдний хэн нь ч ялалт байгуулсан Христэд итгэгч эсвэл Бурханд ямар нэг агуу зүйлийг хийгээгүй. Тэдний сүнслэг амьдрал ган гачигт автаж, тэд өөрсдөө намрын навчис мэт салхинд хийсэн одсон. Христ ийнхүү хэлсэн, “Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ” (Лук 9:62).

Тиймээ, би энэ байшинг авч үлдэж чадсан “39” хүний тухай тунхаглах гэж байна. Би энэ чуулганыг орхин дэлхий руу буцсан дөрвөн зуун хүний тухай тунхаглах гэж байна! Тиймээ, би тэгэх болно! Зарим тэрслүү чуулганы хүүхдүүд болон буруу замаар будаа тээгсэд “Тэр бол хавдар туссан хөгшин өвгөн, цаашид их зүйл ярихгүй болно” хэмээн хэлдэг. Ингэнэ гэж бүү горьд! Одоогоор би хараахан үхчихээгүй байна! Энэ өглөө ч гэсэн би дөчин жилийн өмнө байсан шигээ ёс зүйгүй, сул дорой шинэ-евангелизмыг үзэн яддаг хэвээр байна! Тиймээ, үзэн ядах гэдэг бол яг таарсан үг. Би ийм зүйлийг үзэн яддаг! Христ Өөрөө ийм зүйлийг үзэн яддаг учраас би ариун байдлаар үзэн яддаг, ҮЗЭН ЯДАХ – үзэн ядах! Библи ийнхүү хэлдэг, “Мууг үзэн яд, сайныг хайрла.” (Амос 5:15).

Христ эдгээр ёс зүйгүй, залхуу шинэ евангелистуудад - “Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана.” (Илчлэлт 3:16) хэмээн хэлсэн. Тиймээ! “Би чамайг амнаасаа огин гаргана.” (Ryrie, NASV тайлбар). “Би чамайг амнаасаа огин гаргана! Би чамайг амнаасаа - огиж, бөөлжин, шууд гаргана!” Др Чарльз С Райри энэ ишлэлийн талаар ийнхүү хэлсэн, “Бүлээн эсвэл тодорхойгүй, буулт хийдэг... чуулганууд бол Эзэний зэвүүцлийг төрүүлдэг бөгөөд Түүний зорилгыг үгүй хийдэг юм.” (Ryrie Study Bible; Илчлэлт 3:16 тайлбар).

Лаодик чуулганы энэ бүлээн байдлыг юу анагаах вэ? Шинэ-евангелийн залхуу байдал хийгээд ёс бус байдлыг юугаар эмчилэх вэ? Энэ эмчилгээ нь яг өнөөдрийн үгэнд өгөгдсөн байна:

“Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22).

Элч Паул болон түүний туслах Барнаб нар Лустр, Икониум, Антиох руу эргэн ирсэн. Тэд эдгээр хотуудад буй Шинэ Христэд итгэгч нарыг эргэх зорилгоор буцан ирсэн. Др Томас Хайл ийм тайлбарыг хийсэн байдаг. Тэр ингэж хэлсэн,

Сайнмэдээг ердөө нэгхэн газар, нэг л удаа тунхаглах нь хангалттай бус юм. Шинэ итгэгч нарыг сургах хийгээд тэднийг итгэл дотор бэлтгэх нь ч гэсэн маш чухал юм. Энэ бол Паул болон Барнаб нарын хийж байсан зүйл юм. Тэд шинээр [өөрчлөгдсөн] хүмүүст олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэдгийг анхааруулсан. Хэрвээ тэд Христтэй хамт өв залгамжлагч болохыг хүсэж байвал Түүний төлөө бас олон зовлон туулах ёстой болж байсан (Thomas Hale, M.D., The Applied New Testament Commentary, Chariot Victor Publishing, 1997; Үйлс 14:22 тайлбар).

Др Хайл 23 дугаар эшлэлийн талаарх өөрийнхөө тайлбарт Паул, Барнаб хоёрын сургаал нь дөнгөж шинэ итгэгч болсон хүмүүст зориулсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэрээр эдгээр чуулгануудын “ахмадууд” нь хүртэл бүр “өөрсдөө шинэ итгэгчид байсан” (адил., 23 эшлэл) хэмээн хэлсэн. Паул, Барнаб хоёр эдгээр дөнгөж шинэхэн итгэгч болсон хүмүүст “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой” (Үйлс 14:22) гэсэн зүйлийг заасан. Матай Хенригийн тайлбарт “Зөвхөн тэд бус, харин бид ч бас тэгэх ёстой: тэнгэрийн улс руу явах бүхийл хүмүүсийг зовлон хийгээд хавчлага гарцаагүй хүлээж байгаа гэдгийг заавал тооцох ёстой... Хэн нэгэн нь ийм зүйл гарцаагүй тэднийг шоконд оруулж, тэднийг гуниглуулах болно гэж хэлэх байх. Үгүй ээ... Энэ нь тэдний итгэлийг өсгөж, Христ рүү хараагаа чиглүүлэхэд хүргэдэг... ‘Христ Есүс дотор бурханлаг амьдралаар амьдрах хүртлээ хавчлагаар зовох [болно]’... Христийн дагалдагчид болох хүртлээ өөрсдийнхөө загалмайг үүрэх ёстой болно.” (Matthew Henry’s Commentary on the Whole Bible; Үйлс 14:22 тайлбар).

Есүс, би өөрийнхөө загалмайг аваад бүхнийг орхин Таныг дагана;
   Таны ядуу, гологдсон, хаягдсан байдлаас миний бүх зүйл байх болно:
Хувийн амбиц бүрээ мөхөөж, бүхнээрээ би хайн, найдаж, мэдсэн;
   Миний байдал хэдий баялаг ч Бурхан ба Тэнгэр одоо ч минийх хэвээр!
(“Есүс, би өөрийнхөө загалмайг аваад” Henry F. Lyte, 1793-1847).

“Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22).

I. Нэгдүгээрт, өөрчлөлтийн зовлон.

Энэ үг “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22) хэмээн өгүүлдэг. Грек хэлний “зовлон” гэсэн үг нь “thlipsis” гэдэг бөгөөд “дарамт, өвчин зовлон, ачаалалалтай, түгшүүртэй” (Strong) гэсэн утгатай. Библийн анхны агуу үлгэр жишээ өөрчлөлтийн талаар бодоорой. Иакобын өөрчлөлт бол тэдний нэг нь юм.

“Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдав. Тэрээр Иаковыг дийлж чадахгүйгээ үзээд, гуя уруу нь цохисонд Иаковын түнх нь тэр хүнтэй барилдаж байхад мултарчээ.” (Эхлэл 32:24, 25).

Иакобтой барилдсан “хүн” бол Бурханы Хүү байсан бөгөөд Иакоб ийнхүү хэлсэн, “Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч, миний амь нас мэнд үлдсэн гэв. Иаковыг Пенуелээр өнгөрч байхад нар гарч, тэрээр түнхнээсээ болж доголон [хөлөө чирэн, NASV] явжээ.” (Эхлэл 32:30, 31) Иакоб нэр нь Израйль “Бурхантай тэмцэлдсэн гэсэн утгатай” (Ryrie Study Bible) болон өөрчлөгдсөн тэр шөнийн гэмтэлээс болоод өнгөрсөн бүхийл амьдралдаа доголон болсон. Өөрийнхөө хувийн өөрчлөлтийн талаар бодож үзээрэй. Та нар Бурхантай тэмцэлдээгүй гэж үү? Христэд итгэхээс өмнө ямар нэгэн саад байгаагүй гэж үү?

Тэгээд дараа нь Паулын өөрчлөлтийн талаар бодоорой. Тэр бол “Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ"(Үйлс 26:14) хэмээн хэлсэн Христийн эсрэг нүүр тулсан хүн юм. Др Хенри М.Моррис тэр яг л өөрийнх нь тоноглол болон ташуурнаас ирэх зовлон зүдгүүрийн эсрэг гзөрүүдлэн зогсох гөжүүд адгуус шиг дүр төрхтэй байсан хэмээн хэлсэн. (The Defender’s Study Bible). “Тэгээд тэр айж чичрэн гайхаад, Эзэн, би юу хийх хэрэгтэй вэ?” (Үйлс 9:6) Тэгээд Паулд гурван өдрийн турш хараагүй байж, өөрчлөгдөхөөсөө өмнө мацаг барисан. (Үйлс 9:17)

Мөн Христийнхний түүхэн дэх агуу өөрчлөлтийг үзээрэй – Аугистин, Лүүтэр, Бунян, Вайтфилд, Весли, Спиржеон. Тэд бүгдээрээ Аврагчид итгэхээсээ өмнө – зовлон, дарамт, өвчин зовлон, гэм нүглийн шахалт, гүн түгшүүртэй тулгарч байсан. Та өөрийнхөө гэм нүгэлд өчүүхэн төдийч болтугай дарамт, шахалт, зовлон мэдрэхгүйгээр өөрчлөгдөж болно гэж үнэхээр бодож байна уу? Та нар хуурамч шийдвэр гаргаж болно. Гэхдээ гэм нүглийн буруутгалд орохгүйгээр жинхэнээсээ өөрчлөгдсөн хүн гэж байхгүй. Чөтгөр зарим хүмүүст хэрвээ тэд нулимсаа урсгавал сул дорой нэгэн болно хэмээн хэлдэг. Тиймээс тэд “эрэлхэгээр” өөрчлөлтийг сөрөн зогсодог. Энэ бол эр хүний явдал биш! Энэ бол Бурханы Сүнсийг эсэргүүцэж байгаа – тэнэг зөрүүд байдал юм! Түүнийг аврах гэж буй загалмайд нас барсан Христийг эсэргүүцэж байгаа явдал юм. Ийм хүн нь хүүхдүүдийг дэлбэлж, эмэгтэйчүүдийг хүчиндэж, залуусын толгойг сэлмээр цавчих үедээ өөрийгөө эр хүн хэмээн бодож буй Муслимчуудаас нэг их дээрдээд байх зүйлгүй юм. Чи өөрийнхөө гэм нүглийн төлөө нулимс урсгаж байсан уу? “Чи намайг хэзээч ийм болгож чадахгүй,” хэмээн тэр хэлдэг. “Чи намайг сул дорой нэгэн болгох гэж байна. Би уйланхай жаал биш!” хэмээн тэр бардамнадаг. Би чамд хэлье, чи бол Хүчирхэг Бурханы өмнө өвдөг сөгдөхөөсөө татгалзаж буй – Чөтгөрөөс дээрдээд байх зүйлгүй хүн! Гэм нүглийнхээ төлөө нулимсаа урсгахаас айдаг нэгэн бол үнэхээр зүрх зориггүй юм. Тэр бол “жинхэнэ эр хүн” биш. Тэр бол “Юндэн гөөгөө” биш. Тэр бол Хүчирхэг Бурханы өмнө өөрийнхөө гэм нүглийг гэмшихээс айдаг хулчгар арчаагүй нэгэн юм!

“Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22).

II. Хоёрдугаарт, ариусалын зовлон.

Энэ зөвхөн өөрчлөгдөх үеийн зовлонгоор дуусахгүй – төлөвшсөн Христэд итгэгч болоход мөн зовлон туулах болдог. Элч Паул ийнхүү хэлсэн,

“Түүгээр ч барахгүй, мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээрийг, тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг. Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.” (Ром 5:3-5).

Би МакАртурын Христийн Цусны талаарх үзэл бодолтой санал нийлдэггүй. Тэр энэ чухал сэдэв дээр маш буруу бодолтой байдаг! Гэхдээ Ром 5:3-5 дах зүйлд түүний тайлбар бол гарцаагүй зөв байдаг. Тэр ийнхүү хэлсэн, “Дарамт шахалт гэхэд ашиглагддаг зовлон гэдэг үг нь олив эсвэл усан үзмээс шим шүүсийг нь авахаар шахаж, дарж байгаатай адил үг юм. Энд амьдралд тулгарах зүгээр нэг саад тотгорыг хэлээгүй, харин Христийн дагалдагч нарын тойрч гарахын аргагүй тийм бэрхшээлийн талаар өгүүлж байгаа... Ийм төрлийн хэцүү асуудлууд нь арвин их сүнслэг үр жимсийг төрүүлдэг... Тэвчээр гэдэг үг нь огт бууж өгөхгүйгээр маш их ачаалал, дарамт дор тэсэж үлдэх чадвар болох хатуужлыг зааж байгаа... Христэд итгэгчид эдгээр бэрхшээлийн үр дүнд буй болсон зовлон дотроо баярлаж чаддаг.” (The MacArthur Study Bible).

Бид хэцүү зовлон, дарамт шахалт, сорилт, уй гашуугаар дамжуулаад хүчирхэг Христэд итгэгчид болдог. Би тэр хоёр залуу намайг Оливасын хуваагдлын талаар ярих хэрэггүй гэсэн үгийг сонсоод Сатан тэдний оюун бодолд энэ дуу хоолойг өгсөн гэдгийг мэдсэн. Тэд үнэхээрийн буруу гэдгийг би мэдэж байсан. Энэ үйл явдал нь манай итгэмжит хүмүүс энэ чуулганыг авч үлдэхээр ямар их зовлон зүдгүүр дундуур туулан гарсан талаар урьд өмнөхөөсөө бүр илүү ихээр тунхаглах ёстой гэсэн шийдвэрийг гаргахад хүргэсэн. Хэрвээ та нар өөрсдөө эдгээр бэрхшээл дундуур туулан гарахаас татгалзавал яаж хүчирхэг Христэд итгэгч болно хэмээн найдаж чадах вэ? Бид энэ чуулганыг авч үлдсэн хүмүүсээ “39-чүүд” хэмээн нэрлэдэг. Эдгээр 39 хүмүүс зовж шаналсаны хүчинд өнөөдөр бид энэ сайхан сүмийн байшинд сууцгааж байна. Тэд өөрсдийнхөө амьдралыг та нарын төлөө зориулсан. Та нар надад тэдний тухай битгий ярь хэмээн яаж зориглон хэлж чадна вэ? Ямар зоригтой юм бэ! Та нар Бурханы төлөө ямарч золиос хийгээгүй! Бурхан та нарт бодит мэт санагдахгүй байгаад гайхах зүйл үгүй! Чи өөрийнхөө талаар муу мэдрэмжтэй болж, өөрийнхөө урам зориг болон итгэл найдвараа алдсанд гайхах зүйл үгүй! Та нар “39-чүүд” шиг хүчирхэг Христэд итгэгчид болох бол зовлон зүдгүүр дундуур туулан гарах хэрэгтэй. Та нар ямар зовлон зүдгүүрээр туулан явж байгаа вэ? Ямарч байхгүй! Чиний төлөө бүх зүйл хангагдахад чи түүнийг баталгаатайгаар авдаг. Хэрвээ чи бэрхшээл дундуур туулан гарах, загалмайгаа үүрэх, золиос хийхээс татгалзвал хэзээч хатагтай Салазар, эсвэл Карла Бебоут, эсвэл Др Каган, эсвэл Бен Гриффит, эсвэл Абел Прудхомме, эсвэл ноён Сонг, эсвэл хатагтай Химерс шиг хүчирхэг Христэд итгэгч болж чадахгүй. Хэрвээ та нар Есүс Христийн төлөө амьдралдаа золиос хийхээс татгалзвал хэзээч сайн Христэд итгэгч болж чадахгүй!

Та нарын зарим чинь өөр нэгэн орой миний амьдралын талаар Др Каган номлол хийхэд дуртай байгаагүй. Та нарын зарим нь энэ үнэхээр дэндүү сөрөг номлол байсан гэж боддог. Та нар “Хэн энэ бүх зүйлээр явахыг хүсэх билээ?” хэмээн бодсон. За яахав, би та нарт хэлье, хэрвээ би энэ бүх замаар туулаагүй бол өнөө өглөө энэ сүмийн барилга ингээж байхгүй байх байсан! Хэрвээ би энэ замаар туулаагүй бол та нарч гэсэн энд ингээд сууж байхгүй байх байсан! Та нарын “чуулганы хүүхдүүд” ч гэсэн энд байхгүй байх байсан! Хэрвээ би энэ бүх замаар яваагүй бол та нар ч гэсэн энд байхгүй байх байсан! Би та нарын эцэг эхийг Христ рүү дагуулсан. Би тэднийг хуримыг адисласан. Би муухай сүмийн хуваагдлын үеэр тэднийг хоньчилсон. Хэрвээ би энэ их өвчин зовлон хийгээд шаналал дундуур туулаагүй бол манай чуулганы хүүхдүүд ч гэсэн амьд байхгүй байх байсан!

Миний 75 насны ойгоор энэ чуулганы хүүхдүүдээс ердөө ганцхан хүүхэд л надад талархалын зурвас ирүүлсэн! “39-чүүд” бүгдээрээ надад талархалын захиа, зурвас илгээсэн. Гэхдээ чуулганы хүүхдүүдээс ердөө ганцхан хүүхэд л надад талархалын зурвас ирүүлсэн! Манай чуулганы бүх хүүхдүүдээс зөвхөн тэр, манай чуулганд төрж, аврагдсан тэр хүүхэд л надад төрсөн өдрийн мэндчилгээ ирүүлсэн. Түүний бичсэн доорхи хэдэн үгс нь миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн,

Эрхэм хүндэт Др Химерс,

75 насны ойн мэнд хүргэе. Есүсийн төлөөх итгэмжит үйлчлэл болон зориулалтын төлөө Бурхан таныг ивээг! Тань шиг пастортай байгаадаа би Бурханд талархадаг! Элдэв асуудалтай зууралдаж, Есүсийн төлөө амьдарч байгаад тань танд баярлалаа. Таны амьдрал бол Есүсийн төлөөх гайхалтай гэрчлэл юм! Итгэмжит Христэд итгэгч хүний үлгэр жишээ болж байгаад тань талархаж байна. Есүсийн улмаас таны амьдрал өөр бусад хүмүүст нөлөөлсөн учраас таны амьдрал бол гайхамшигтай амьдрал. “Тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай.” Др Химерс та надад энэ эшлэлийг санагдуулдаг бөгөөд энэ чуулган ирээдүй өөд урагшилж, энэ чуулганы төлөөх таны харааг бариад тэмцэх, үүнийг Есүсийн төлөө бадраагаасай гэдэг нь миний гуйлтын сэдэв юм! Бурханы таныг ивээж, хамгаалах болтугай Есүсийн нэрээр. (тэгээд тэр гарын үсгээ зурсан). Тэр өөрийнхөө нэрийн дор 1 Иохан 2:17 дугаар зүйлийг бичсэн,

“Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.”

Би бусад хүүхдүүдэд уурлаагүй байна. Ерөөсөө тэгээгүй. Би зүгээр л та нарын амийн төлөө айж байгаа. Би ердөө л та нарын төлөө залбирч байгаа, заримдаа бүр бүхийл шөнийн турш. Би доорхи зүйлийг мэддэг учраас та нарын төлөө айж байна,

“Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:22).

Хэрвээ та нар “39-чүүд”-ийг хүндэтгэхгүй бол – тэднийг хайрлахгүй бол мөн тэдний өөрсдийгөө золиосолсон үлгэр жишээг дагахгүй бол – та нар хэзээч миний мөрөөдөж, харж буй агуу чуулганы нэг хэсэг болж чадахгүй гэдгийг би мэддэг. Өөрийнхөө шилийг хатууруулж, “Би хэзээч үүнийг хийхгүй” хэмээн хэлдэг хүн бол Бурханы хаанчлалд орохгүй байх аюултай хүн юм. Библи ийнхүү хэлдэг, “Олон зэмлүүлэвч хүзүү нь хөшсөн хэвээр байгч хүн Нэг л өдөр эдгэшгүйгээр ойчих болно.” (Сургаалт үгс 29:1) Есүс ийнхүү хэлсэн,

“Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмш. Чи анх хийж байсан үйлсээ үйлд. Хэрэв чи гэмшихгүй бол, Би чам уруу очиж, дэнлүүний чинь суурийг байрнаас нь зайлуулах болно.” (Илчлэлт 2:5).

Бүгдээрээ босоод дууны номны 3 дугаар дууг дуулцгаая.

Бүхнийг Есүст, Есүст! Намайг оршиход шаардлах бүх л хүчүүд:
   Миний бүхэл бодол, үгс, үйлдэл, Миний бүхэл өдрүүд ба цагуудыг.
Бүхнийг Есүст! Есүст! Миний бүхэл өдрүүд ба цагуудыг;
   Бүхнийг Есүст! Есүст! Миний бүхэл өдрүүд ба цагуудыг.

Түүний үгээр гар минь хөдөлж, Түүний замаар миний хөл минь алхаг;
   Нүд минь зөвхөн Есүсийг харж, уруул минь цаашид Түүнийг магтаг.
Бүхнийг Есүст! Есүст! уруул минь цаашид Түүнийг магтаг;
   Бүхнийг Есүст! Есүст! уруул минь цаашид Түүнийг магтаг.

Миний нүд Христ рүү чиглэсэн тул бусад зүйлсээс харцаа салгасан;
   Миний сүнслэг хараа Цовдлолыг харахад үнэхээр хэлхэгдсэн.
Бүхнийг Есүст! Есүст! Цовдлолыг харахад;
   Бүхнийг Есүст! Есүст! Цовдлолыг харахад.
“Бүхнийг Есүст!” Mary D. James, 1810-1883).

Христ таны гэмийн төлөө Загалмай дээр үхсэн. Таныг бүхийл гэмээс чинь цэвэрлэхээр Тэр Өөрийнхөө Цусыг урсгасан. Тэр танд мөнх амьдрал өгөхөөр үхлээс дахин амилсан. Тэр Бурханы баруун гарын талд Тэнгэрт заларч байгаа. Та гэм нүглээсээ эргэж Есүст итгэвэл Тэр таныг даруй аврах болно. Хэрвээ та Есүсээр аврагдах талаар бидэнтэй ярилцахыг хүсвэл Др Каганыг дагаад арын хэсэг рүү яг одоо яваарай. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Үйлс 14:19-23 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
(“Есүсийн төлөөх амьдрал” Thomas O. Chisholm, 1866-1960).


ТОВЧЛОЛ

ОЛОН ЗОВЛОН ТУУЛЖ БАЙЖ
БУРХАНЫ ХААНЧЛАЛД ОРОХ

ENTERING THE KINGDOM
THROUGH MUCH TRIBULATION

Доктор Р.Л Химерс Жр

“Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгов. Дараа нь тэд Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, -Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.” (Үйлс 14:21-22).

(Лук 14:27; 9:62; Амос 5:15; Илчлэлт 3:16)

I.   Нэгдүгээрт, өөрчлөлтийн зовлон, Эхлэл 32:24, 25, 30, 31;
Үйлс 9:5, 6, 17.

II.  Хоёрдугаарт, ариусалын зовлон, Ром 5:3-5; I Иохан 2:17;
Сургаалт үгс 29:1; Илчлэлт 2:5.