Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ШӨНӨ ДУНД ДАХЬ АЛСЫН ХАРАА – АМИЛСАН БАЯРЫН НОМЛОЛ

VISIONS IN THE NIGHT –
AN EASTER SERMON
(Mongolian)

Доктор Р.Л Химерс Жр.
by Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Evening, March 27, 2016

“Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ: Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.” (Үйлс 1:1-3).


Есүс үхлээс амилсан. Үүнд эргэлзэх зүйл байгаагүй. Түүний хадан булш Ромчуудаар лацлагдаж, Ром цэргүүд үүнийг амиараа хамгаалж байсан. Гэсэн ч Амилсан Ням гарагийн өглөө Бурхан өнөөх том хадан таглааг өнхөрүүлэн холдуулаад, Ром цэргүүдийн тавьсан лацыг эвдэж орхисон. Тэгээд өглөөний мандах нарны зүг булшийг орхин гарсан. Хоосон булш нь өөрөө Түүнийг үхлээс амилсан гэдгийг тунхагладаг!

Есүс булшнаас амилан гарсан. Үүнд эргэлзэх зүйл байгаагүй. Олон зуун хүмүүс Түүнийг дахин амилсаных нь дараа харсан. Элч Паул ийнхүү хэлсэн, “Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн... Дараа нь Тэр Иаковд, тэгээд бүх элч нарт үзэгдсэн. Бүгдийн эцэст дутуу төрсөн мэт надад ч Тэр бас үзэгдсэн билээ.” (I Коринт 15:6-8 ) “Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв.” (Үйлс 1:3)

Др Жон Р.Райс ингэж хэлсэн,

Есүсийг дахин амилсаны дараа харсан хэдэн зуун хүмүүсийн гэрчлэл нь хичнээн их байсаныг бодож үзээрэй, тэдний зарим нь бүр дахин дахин дөчин өдрийн [турш] харсан... Үнэндээ нүдээр харсан хэдэн зуун хүмүүс Есүс үхлээс амилсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. [Амилсан баярын] дараа Түүний цогцосыг хаа нэгтээ харсан ч юмуу, эсвэл ямар нэг үл авцалдах баримтыг олсон хэмээн хэлэх ямарч хүн гарч ирээгүй. Нүдээр харсан гэрч нар Аврагчтай уулзаад Түүнд хүрч, Түүний хөл болон гарт нь үлдсэн ормыг нь тэмтэрч мэдрэн, Түүний идэж уухыг харж, Түүнтэй дөчин өдрийн турш хамтдаа цагийг өнгөрөөсөн талаараа [хэлж] байсан... Үүнд итгэхийг хүсэхгүй байгаа, уг үйл явдалыг нягталж үзэхээс татгалзаж байгаа хүмүүст ч гэсэн уг баталгаа ямарч эргэлзээгүй байсан. Библид Есүс “зовлон эдэлснийхээ [үхсэнийхээ] дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж,” (Үйлс 1:3) байсан хэмээн өгүүлдэгт гайхах зүйл үгүй. (John R. Rice, D.D., Litt.D., The Resurrection of Jesus Christ, Sword of the Lord Publishers, 1953, хуудас. 49-50).

Хоосон булш хийгээд хэдэн зуун нүдээр харсан гэрч нар нь Христийг үхлээс амилсан гэдгийг батлах хангалттай нотолгоо болдог.

Түүнээс гадна Христийн Дагалдагч нарын өөрчлөгдсөн амьдрал нь үүний нэг бат нотолгоо юм. Тэд амилсан Христийн гэрчлэлээр дамжуулаад амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн хүмүүс. Тэд хаалгаа түгжээд ,нам гүмхэн айдастайгаар нуугдаж байсан хулчгар хүмүүс байсан. Гэвч тэд амилсан Христийг харсанаас хойш Тэр бол үхлээс амилаад – Амьд байгаа хэмээн маш зоригтойгоор тунхаглаж эхэлсэн! Мөн тэд үүнийг тунхаглахын төлөө амьдралаа зориулсан!

Петр – үхтэлээ зодуулаад эцэст нь доошоогоо харж загалмайд цовдлуулсан.
Андрей- Х хэлбэртэй загалмайд цовдлуулсан.
Зебедеен хүү Иакоб – цаазлуулсан.
Иохан – тос буцалгасан тогоонд шалзлуулж, дараа нь Патмос арал руу түлэнхий биетэйгээ цөлөгдсөн.
Филип – зодуулаад, дараа нь загалмайд хадагдсан.
Бартоломай – амьдаараа арьсаа хуулуулж, дараа нь цовдлуулсан.
Матай – цаазлуулсан.
Эзэний дүү Иакоб – Сүмийн оройгоос шидүүлж, улмаар үхтэлээ зодуулан нас барсан.
Таддай – Нум сумаар харвуулан үхсэн.
Марк – Амьдаараа моринд чирүүлж үхсэн.
Паул – цаазлуулсан.
Лук – Олив модноос дүүжлүүлэн алуулсан.
Томас – хадаасан дээр алхуулаад, дараа нь зуухтай галд шатаагдан үхсэн.

(The New Foxe’s Book of Martyrs, Bridge-Logos Publishers, 1997, хуудас. 5-10; Greg Laurie, Why the Resurrection?, Tyndale House Publishers, 2004, хуудас. 19-20).

Эдгээр эрчүүд бүгд аймшигайт зовлон дундуур туучин явж, Иоханаас бусад нь үнэхээр аймшигтайгаар тамлагдан үхсэн. Яагаад тэдэнд ийм зүйл тохиолдох болов оо? Учир нь тэд Есүс Христийг үхлээс амилсаныг хараад, Түүнийг амьд хэмээн гэрчилсэн учраас эдгээр нь тохиолдсон! Хүмүүс ямар нэг хараагүй зүйлийнхээ төлөө зовлон эдэлж, амиа өгнө гэж байхгүй! Эдгээр эрчүүд Христийг “зовлон эдэлснийхээ [үхсэний] дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн [турш] элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж” (Үйлс 1:3) гэдгийг харсан. Халуун тосонд түлэгдсэн сорвитой, өтөл буурал болсон Элч Иохан ийнхүү хэлсэн, Амилсан Христийг “бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн..” (I Иохан 1:1) хэмээн хэлсэн. Эдгээр хүмүүст итгэж болно хэмээн би хэлдэг! Тэд Үхлээс амилсан Христийг тунхаглахын төлөөнөө зовлон эдэлж халуун амиа зориулсан. Хүмүүс ямар нэг хараагүй зүйлийнхээ төлөө зовлон эдэлж, амиа өгнө гэж байхгүй! Эдгээр эрчүүд Христийг булшнаас амилсаных нь дараа Түүнийг харж, Түүнд хүрч байсан хүмүүс! Ийм л учраас ямарч хавчлага болох үхэл тэднийг “Христ үхлээс амилсан!” хэмээх гэрчлэлэс нь болиулж чадаагүй юм!

Томас Түүнийг өрөөнд буйг харсан,
Тэгээд Багшаа, Эзэн минь гэж дуудсан,
Хуруугаа Түүний сорвиуд руу нь хийсэн,
Хадаас болон сэлмээр үүссэн,
Үхсэн Тэр дахиад амилсан байна!
Үхсэн Тэр дахиад амилсан байна!
Жихүүдэс хүрэм үхлийн хүчит саврыг эвдэж,
Үхсэн Тэр дахиад амилсан байна!
   (“Дахин Амилсан” Paul Rader, 1878-1938).

Одоо Дагалдагч нар сүүлчийн удаа амилсан Есүстэй уулзсан. Тэрээр тэдэнд “Ариун Сүнсээр баптизм хүртэх” хүртэл Иерусалимд хүлээгээрэй гэсэн чиглэл өгсөн. Есүс ийнхүү хэлсэн,

“Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв.” (Үйлс 1:8).

Энэ зүйл нь биднийг Лос-Анжелс хотын зүрхэн төв газарт чуулганаа байгуулахад хүргэсэн. Бурханы ивээлээр манай чуулган Америк дахь хамгийн сэрэмжтэй чуулгануудын нэг гэдгийг би хэлэх байна! Дэлхий дэх Христэд итгэгч залуучуудын хамгийн шилдэг группуудын нэг юм! Энэ бүх зүйлс надаас шалтгаалж ийм болоогүй гэдгийг би ямарч ичих зүйлгүйгээр хэлж чадна. Энэ бүх гавьяа бол манай чуулганы насанд хүрэгчдээс 400 гишүүнийг салгаад явсан тэр хэсэг хүмүүсээс хийгээд дампуурлаас энэ чуулганы байраа аврахын төлөө цаг мөнгөө зарцуулан зовлон дундуур туулан гарсан “Гучин есөн” хүний жижиг хэсгээс болсон юм. Есүсийн нэр алдаршиг! Тэр биднийг ялалт руу хөтлөн дагуулсан!

Энэ гавьяа бас манай чуулганы залууст хамаатай. Тэд бол ер бусын агуу залбирлын дайчид юм. Тэд залбиралд ихэнхи цагаа зориулдаг – номлоход болон библи судлахад бус – долоо хоног бүр хэдэн цагийн туршид. Мөн Бурханаас сэргэлт бидэнд ирэхийн төлөө долоо хоног бүр цаг гаруй залбирдаг охид залуусын залбирлын өөр хоёр баг бас байгаа. Тэдний залбирал дэлхийгээс өөрчлөгдсөн олон хүмүүсээр дамжуулаад хариулагдаж байгаа. Ердөө энэ хавырн тавин өдөрт гэхэд л манай чуулганд арван гурван хүн дахин төрсөн байна. Тэднийг нэг нь 89 настай үл итгэгч байсан. Мөн нэг нь 86 настай Католик шашинтан байсан. Бас нэг нь бараг 40 жилийн турш Христийг эсэргүүцсэн эмэгтэй байсан. Нэг нь бүхэл амьдралынхаа туршид сатанд эзлэгдсэн байсан. Үлдсэн ес нь бид сайнмэдээгээр гараад их дээд сургуулиудаас чуулгандаа авчирсан залуу оюутнууд байсан. Есүсийн нэр алдаршиг! Тэр бол сүнснүүдийг байлдан дагуулагч бидний үлгэр жишээ юм!

Др Давид Ралстон өнгөрсөн долоо хоногт манай чуулганд ирээд номлол хийсэн. Тэр бол “Христийг бүх үндэстэнд” хэмээх хөдөлгөөний үүсгэн байгуулагч, мишшионер хүн юм. Др Ралстон манай чуулганы зургийг өөрийнхөө фэйсбүүкт тависан – дараах үгүүдтэй хамт. Тэрээр ийнхүү хэлсэн,

     Би өчигдөр орой [Бямба гарагийн орой] болон өнөө өглөө [Ням гараг] Лос-Анжелс хотын пастор Др Химерсийн Баптист Табернэкл чуулганд номлол хийсэн. Гайхалтай үйлчлэл, бүх сандал нь дүүрэн бөгөөд тэдний талаас илүү нь 30-аас доош насныхан шиг харагдсан.
     Мөн номлол маань хүрэлцэн ирсэн хүмүүсийн төлөө үг бүрчлэн Англи хэлнээс Испани болон Хятад хэл рүү шууд орчуулагдаж байсан. Номлол хийж байхад хүн бүр амен хэмээн урамшуулж, алга ташин үнэхээр гал дөлтэй байсан. Пастор Химерсийн номлолууд сар бүр ойролцоогоор 210 өөр улсын 120,000 компютер хандалтаар дамжуулан уншигдаж – мөн YouTube-ээс үзэж байгаа.
     Би дэлхий даяар байнга сайнмэдээг ийнхүү маш олон хүмүүст хүргэж байгаа ийм өөр номлогчийг ерөөсөө мэдэхгүй юм байна.
     Миний бодлоор түүний үйлчлэл нь өнөө цагийн Спиржеон шиг санагдсан.

Есүсийн нэр алдаршиг! Түүний нэрээр Бурхан залбиралд хариулдаг!

Энэ чуулган надад дэлхийн бүх алт эрдэнэсээс ч илүү үнэ цэнэтэй. Интернэт дэх дэлхий даяарх энэ үйчлэл маань надад “мөнгөн голууд, тоолшгүй олон эрдэнэсээс” ч илүү үнэ цэнэтэй. Энэ нь чамд жижигхэн зүйл мэт санагдаж магад, гэхдээ миний хувьд энэ чуулган бол дэлхий дээрхи хамгийн чухал зүйл юм!

Миний амьдрал, миний хайрыг би Тандаа өгч байна,
   Миний төлөө үхсэн Бурханы Хурга;
Өө би үүрд мөнхөд итгэмжит байгаасай,
   Миний Аврагч, Миний Бурхан!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний амьдрал хэрхэн хангагдах болоо!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!
(“Түүний төлөө би амьдрах болно” Ralph E. Hudson, 1843-1901;
      Др Химерсийн өөрчилсөн хувилбар).

Би энэ чуулганд одоо юу нь үнэ цэнэтэй болохыг зөвхөн ойлгож байгаа бус – би энэ чуулганд юу байх хэрэгтэй, ямар байж чадах, Бурханы ивээлээр энэ нь ирээдүйд ямар байхыг ч харж байгаа! Би өөрийн оюун ухаандаа манай уулзалтын өрөөний өнцөг булан бүр баяр хөөртэй залуусаар дүүрсэн байгааг хардаг! Бурханы Сүнс буун ирж байгааг би бас харж чаддаг. Би гэрэлтсэн царайтай залуус уйлж, залбирч, аз жаргалын төлөө хашгирч байгааг харж чаддаг! Залуус үйчлэлд өөрийн амьдралаа өргөж байгааг би хардаг – тэдний зарим нь гадаадад мишшионероор явж байгааг. Би энэ газраас Бурханы хайр урсан гарч манай дэлхий хийгээд манай улсын харанхуй өнцөг булан бүрт тархан - оёдол нь ханз задрах мэт хүчирхэг чуулганыг харж байна! Би Есүс Христ дэлхий даяарх хэдэн зуун сүнснүүдэд Өөрийн хайраар хандан тэдэнд цутгаж байгааг хардаг! Би тэднийг ийнхүү дуулж байгааг сонсодог,

Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний амьдрал хэрхэн хангагдах болоо!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!

Надтай хамт дуулаарай!

Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний амьдрал хэрхэн хангагдах болоо!
Миний төлөө үхсэн Түүний төлөө би амьдрах болно,
   Миний Аврагч, Миний Бурхан!

Удахгүй би 75 нас хүрнэ. Магад үхэхээсээ өмнө эдгээр бүх зүйлийг харахгүй байж мэднэ. Гэхдээ би эдгээрийг аль эрт харчихсан – шөнө дунд дахь алсын хараанууд! Ноён Гриффит та хадагтай Кристиансений “Миний бүх алсын харааг биелүүлээч” хэмээх гайхалтай дууг дуулахад минь туслаач. Бүгдээрээ босоод дууны номны 6-г дуулцгаая.

Аврагч минь, миний бүх алсын харааг биелүүлээч, би гуйж байна,
   Өнөөдөр зөвхөн Есүсийг харахыг зөвшөөрөөч;
Аймшигт хөндий дундуур ч гэсэн намайг Та хөтлөөч,
   Таны гандашгүй алдар намайг хүрээлсэн.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч
   Таны алдарын төлөө Миний сүнс зоригжуулаач
Таны ариун хайр, Таны төгс төгөлдөр байдал
   Миний замыг дээрээс гэрэлтүүлэн дүүргээч.
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.

Ямарч гэмгүй болгоод миний бүх алсын харааг минь биелүүлээч
   Сүүдэртэй газар нь хурц гэрлээ гийгүүлээч
Зөвхөн Таны гэгээн дүрийг харахыг зөвшөөрөөч
   Миний сүнс Таны төгс ивээл баярлан хөөрдөг
Тэнгэрлэг Аврагч минь миний бүх алсын харааг биелүүлээч,
   Таны алдар дүүрэхэд миний сүнс гэрэлтэх болно.
Бүгд харагдтал миний бүх алсын харааг биелүүлээч
   Таны Ариун дүр төрх над дээр туссан.
(“Миний бүх хүсэл алсын харааг минь биелүүлээч”
      Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Би өнөөдрийн номлолоо Хятад болон Африкт агуу мишшионер байсан Чарльз Т.Студдын (1860-1931) хэлсэн үгээр дуусгана.

Ганцхан олдох амьдрал,
   Удахгүй энэ нь өнгөрөн одно.
Ганцхан Христийн төлөө хийсэн нь
   Үүрд үлдэх болно.

Чи амьд ахуйдаа эдгээр үгсийг хэзээч битгий мартаарай. Энэ үгийг надтай хамт хэлнэ үү.

Ганцхан олдох амьдрал,
   Удахгүй энэ нь өнгөрөн одно.
Ганцхан Христийн төлөө хийсэн нь
   Үүрд үлдэх болно.

Др Каган та биднийг залбиралд удирдана уу.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Үйлс 1:1-9 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжиамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
     (“Тэмцэл дууссан” (орчуулсан Francis Pott. 1832-1909).