Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ҮР ХӨНДӨЛТ БОЛОН ХРИСТИЙН ДАХИН ИРЭЛТ!

ABORTION AND THE SECOND COMING OF CHRIST!
(Mongolian)

Доктор С.Л Каган
by Dr. C. L. Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord's Day Morning, January 17, 2016

“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно.” (Иохан 14:2-3).


Хятад, Африк болон Дэлхийн гурав дахь ертөнцөд сая сая хүмүүс Христэд итгэж байна. Тэнгэрээс сэргэлт асгарсаар байна. Гэтэл Америк болон Барууны орнуудын чуулганууд үүд хаалгаа барин ямарч сэргэлтгүй байна.

Европ болон Америкчууд бид Бурханаасаа нүүр буруулаад байгаа. 1973 онд АНУ-ын Дээд Шүүх үр хөндөлтийг зөвшөөрсөн хууль гаргасан. Дөчин гурван жилийн турш сая сая хүүхдийг ямарч хориглолтгүйгээр алахыг хүлээн зөвшөөрч ирсэн. Тавин найман сая Америк хүүхэд эхийн хэвлийд байхдаа үр хөндөлтөөр дамжуулан хөнөөгдсөн байна. Манай улс Гитлерээс ес дахин их хүмүүсийг алсан байна. Энэ үндэстэн одоо Бурханы шүүлт дор байна. Уламжлалт хэмээн нэрлэгддэг хэд ч гэсэн үр хөндөлтийн эсрэг зосохооргүй байна. Бүгд Найрамдахчуудын Конгресс таны татвараар төлсөн мөнгөнөөс нилээд хэсгийг хүүхдийн эд эрхтэнийг туршилтанд зориулж худалддаг Хүүхэд төрөлтийг зохицуулах төсөлд хууль гарган төсөв баталсан. Бүгд Найрамдахчууд үнэхээр ичгүүртэй! Франклин Грахам Бүгд Найрамдах намыг орхин явсанд нь Бурханд талархаж байна! Тэрээр “Би одоо Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам, эсвэл Цайны Нам зэрэг нь Америкийн төлөө хамгийн сайнаа хийнэ гэдэгт ямарч итгэлгүй боллоо.”(http://www.foxnews.com/politics/2015/12/22/evangelist-franklin-graham-slams-quits-gop.html?intcmp=hppop) хэмээн хэлсэнд нь Бурханд талархаж байна. Ардчилсан нам Бүгд Найрамдах намаасаа бүр илүү хорон муу гэдгийг батлан харуулахыг минь зөвшөөрнө үү. Бүгд Найрамдах, Ардчилсан хийгээд бусад төрлийн улс төрийн байгууллагуудад найдах найдвар үнэхээр алга. Цорын ганц жинхэнэ найдвар бол Христ дотор байна! Христ ийнхүү хэлсэн, “Би дахин ирнэ” Мөн одоо бидний эргэн тойронд Түүний дахин ирэлтийн шинж тэмдэгүүд хаа сайгүй болж байна.

Манай чуулган болон манай үндэстэнд буй бидний харж байгаа гэм нүгэл нь Христийн дахин ирэлт ойрхон болсон гэдэг дохио гэдэгт би итгэж байгаа. Иудей хүмүүс өөрсдийнхөө төрөлх нутагт буцан ирцгээж байна. Бурхан Иудейчүүдэд хандан “Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.” (Езекиел 36:24) Бурхан тэдэнд хандан “Би та нарыг Израилийн газарт авчрах болно” (Езекиел 37:12) гэсэн. Энэ эш үзүүллэг 1948 онд Израйль улс тунхаглагдан байгуулагдсан тэр үеэс биелэж эхэлсэн. Израйль өөрийнхөө нутаг руу иргэх үед – бид төгсгөл ойрхон болсоныг мэддэг! Бид эдгээрийг бидний амьд ахуй энэ цаг үед харж байна. Одоо бид дэлхийн төгсгөлийн үе болон Христийн дахин ирэлтийн үетэй ойрхон амьдарч байна.

Өнөөдөр би Христийн дахин ирэлтийн талаар илүү дэлгэрэнгүй харахыг хүсэж байан. Библи Түүний дахин ирэлт нь хоёр хэсэгтэй гэдгийг хэлдэг. Нэгдүгээрт, Тэр агаар мандал дунд ирнэ. Эцэст нь тэр дэлхий дээр ирнэ.

I.Нэгдүгээрт, Христ агаар мандалд ирэх үед юу тохиолдох вэ.

Христ агаар мандалд ирэх бөгөөд Христэд итгэгч нарыг Өөртэйгээ хамт Тэнгэр өөд авч явна. Библи ийнхүү хэлдэг,

“Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно.” (I Тесалоник 4:16-17).

Үүнийг “rapture” гэж нэрлэдэг. Англи хэлний “rapture” гэх энэ үг нь Латин хэлний “хүчээр авч явах” эсвэл “шүүрч авах” гэсэн утгатай үгнээс гаралтай. Библи “Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно” гэдэг бөгөөд тэд үхлээс амилаад Христтэй уулзахаар өргөгдөх болно. Тэгээд дараа нь дэлхий дээр амьдарч буй Христэд итгэгчид “тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж,” болно хэмээн хэлсэн. Бүх л Христэд итгэгчид үхэшгүй дахин амилсан биеийг өмсөх болно. Библи үүний талаар ийнхүү хэлдэг,

“Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө.” (I Коринт 15:51-52).

“Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд,” итгэгчид хэзээч үхэшгүй биеийг хүлээн авах болно. Бид Эзэн Есүстэй агаар мандалд уулзаад Түүнтэй хамт Тэнгэр өөд өргөгдөх болно.

Энэ нь хэзээ болох вэ? Яг тэр өдрийг хэнч мэдэхгүй бөгөөд Христ ийнхүү хэлсэн, “Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй.” (Матай 24:36). Христийн дахин ирэх өдрийг яг хэлж буй хэнч гэсэн хуурамч эш үзүүлэгч юм! Гэхдээ бид тэр үеийг ерөнхийд нь мэдэж чадна. Нэг шинж тэмдэгийн араас нөгөөх нь болсоор байгааг бид хараад төгсгөлийн цаг үед бид амьдарч байна гэдгээ мэдэж болно.

Олон Америкчууд тэд өөрсдийн мөнгөөрөө болон гурван өдрийн амралтын зугаа цэнгэлээрээ амьдралаа баяр хөөртэй болгож – тэгээд нэг л өдөр тэд далайн эргийн наран шарлагын газар эсвэл уулан дээрээс ямарч зовлон шаналал үгүйгээр дээш өргөгдөнө гэсэн бодолтой байдаг. Тэдний энэ бодол нь Есүст итгэснээсээ болоод үхэж, өлсөж цангаж, шоронд хоригдон тарчилж буй Хойд Солонгос дахь Христэд итгэгч нарт үнэхээр хачин сонсогдох болно. Энэ нь Бурханы Хүүд итгэсэн гэдгээсээ болж Муслимчуудаар толгойгоо авахуулж байгаа Сири, Ирак, Иран дахь Христэд итгэгч нарыг үнэхээр эргэлзэхэд хүргэх болно. Христ агаар мандалд ирэхээс өмнө Америкт яагаад өлсгөлөн, хавчлага, үхэл ирэхгүй байгаад ямарч шалтгаан байхгүй. Хэрвээ хэвлий дэх төрөөгүй хүүхдүүдийг устгадаг улсад Бурханы шийтгэл буухгүй бол энэ нь үнэхээр гайхаш төрүүлэх болно.

Та нараас олон нь хоцрох болно. Христ арван онгон бүсгүйн тухай сургаалт зүйрлэл хэлсэн. “Онгон бүсгүй”-чүүд нь дэлхийн үл итгэгч хүмүүс бус, харин шашинлаг хүмүүс байсан. Тэдний тав нь аврагдаж, харин үлдсэн тав нь орхигдсон. Тэгээд Христ болох Хүргэн ирэхэд “бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ.” (Матай 25:10). Аврагдсан тав нь Христтэй уулзахаар явсан. Бусад тав нь хоцорсон. “Тэгээд хаалгаа хаажээ.” Тэд "Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч" (Матай 25:11) хэмээн орлилдсон. Харин Эзэн тэдэнд “Би та нарыг танихгүй” (Матай 25:12) гэж айлдсан.

Яагаад Христ таныг тэр үед танихгүй байх вэ? Учир нь чи Христийг мэдэхээс татгалзсан учраас тэр юм! Чи Түүнд итгээгүй! Чиний гэм нүгэл Христийн Цусаар угаагдаагүй учраас. Чиний гэмийн төлөөс Загалмай дээрхи Түүний үхлээр төлөгдөөгүй учраас. Чи Түүний дахин амилалтаас амийг хүлээн аваагүй учраас. Библиэс ноён Прудхомме “Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” (Иохан 14:6) гэсэн хэсгийг уншисан. Чи Есүст итгээгүй учраас Бурхантай хамт байх боломжгүй. Өргөлт ирэх үед чи хоцорсон байх болно!

II.Хоёрдугаарт, Христ агаар мандалд ирсэний дараа юу болох бэ.

Өргөлтийн үеэр Христ агаар мандалт ирэх бөгөөд Христэд итгэгчид тэнд Түүнтэй уулзахаар өргөгдөх болно. Христ Өөрийн хүмүүсээ Тэнгэр өөд авч явах болно. Тэдэнд юу тохиолдох вэ?

Арван онгон бүсгүйн сургаалт зүйрлэлд Христ Өөрийгөө хүргэн хэмээн хэлсэн. Тэрээр ингэж хэлсэн, “Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров.” (Матай 25:10). Жинхэнэ Христэд итгэгчид Христийн бэр бөгөөд өргөлтийн дараа тэд Тэнгэр улсад Хурганы хуриман дээр Түүнтэй гэрлэх болно. Библи ийнхүү эш үзүүлдэг,

“Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв. Тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм. Тэр надад -"Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!" гэж бичигтүн гээд” (Илчлэлт 19:7-9).

Христ бол “Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” (Иохан 1:29) юм. Түүний гэргий нь “ариун хүмүүсийн зөвт үйлсээр” хувцасласан бүхийл цаг үеийн Христэд итгэгчид юм. Есүс Өөрийнхөө гэрлэлтийг маш удаан хугацаагаар хүлээж байгаа. Энэ нь ямар цагт болох бол! -"Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!"

Христэд итгэгчид Эзэнтэй хамт дэлхийд буцан ирэхээс өмнө Тэнгэрт өөр ямар нэг зүйл болох болно. Энэ бол итгэгчдийн шүүх болон шагналын үйл ажиллагаа юм. Үүнийг “bēma шүүх” хэмээн нэрлэдэг. Грек хэлний “bēma” гэдэг үг нь “Шүүхийн суудал” гэсэн утгатай. Элч Паул ингэж бичсэн, “Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын [bēma] өмнө гарч ирэх ёстой.” (II Коринт 5:10).

Энэ бол үл итгэгч нар гэм нүглийнхээ төлөө шүүгдэн галт нуурт хаягдахад болох аврал аваагүй үхсэн хүмүүсийн Эцсийн Шүүлт биш юм. Энэ бол Христэд итгэгч нарын дэлхий дээр хийсэн зүйлийнх нь төлөөх шүүлт юм. Энэ бол зөвхөн Христ итгэгч нарт зориулсан бөгөөд үүний талаар библи ийнхүү хэлдэг, “Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.” (I Коринт 3:11). Христийн суурь үгүйгээр чи орхигдсон бөгөөд Там руу явах болно. Гэхдээ хэрвээ чамд Христ байгаа бол Түүний төлөө юу хийсэн гэдгээрээ шүүгдэх болно. Библид, “Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал, ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно.” (I Коринт 3:12-13). Хэрвээ Христэд итгэгч амьдралаа “алт, мөнгө, эрдэнийн чулуугаар баривал... тэр шагналаа авах болно.” (I Коринт 3:12, 14). Гэхдээ хэрвээ чи цаг хугацаагаа “мод, өвс болон сүрлээр” өнгөрөөвөл чиний “ажил үйлс чинь шатаагдах” бөгөөд Түүний Хаанчлалд чамд зориулсан шагнал үгүй болно. (I Коринт 3:15).

Христ ямар шагналыг яагаад өгөх вэ? Есүс чамайг мартахгүй. Хэрвээ чи Түүний итгэмжит нярав бол Тэр чамайг Тэнгэрийн Улсад өндөр албан байр сууринд тавина. Тэр чамд ингэж хэлэх болно, “Сайн байна, итгэмжит сайн боол минь, чи цөөн юманд итгэмжит байсан тул чамд ихийг хариуцуулья. Эзэнийхээ баяр баясгаланд ор” (Матай 25:21, 23). Нэгэнд нь Тэрээр ийнхүү хэлнэ, “Чи таван хот захирах эрхтэй” (Лук 19:19). Өөр нэгэнд нь Тэрээр “Чи арван хот захирах эрхтэй” (Лук 19:17). Итгэмжит Христэд итгэгчид Христтэй хамт Түүний Хаанчлал дотор дэлхий дээр мянган жилийн турш хаанчлах болно.

Христэд итгэгчид зовлон шаналалынхаа төлөө шагнагдах болно. Библи ийнхүү хэлдэг, “Хэрвээ бид зовж байгаа бол бид мөн Түүнтэй хамт хаанчлах болно” (II Тимот 2:12). Есүсийн төлөө зовж тарчилан амиа алдсан тэдгээр хүмүүс шагнагдах болно. Христ ингэж хэлсэн, “Үхэх хүртэл итгэмжтэй бай. Тэгээд би чамд амийн титмийг өгнө.” (Илчлэлт 2:10).

Сүнснүүдийг авардаг Христэд итгэгчдэд шагнал байх болно. Библид, “Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандалын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.” (Даниел 12:3). Олныг зөв шударга байдалд авчрагчид гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Яагаад сүнсийг Христэд авчиран ялах хэрэгтэй гэж!

Чи Христтэй уулзахаар Тэнгэрийн улсад очиход чиний ямар машинтай байсан, эсвэл чамд хир их мөнгө төгрөг байсан, эсвэл хэдэн удаа аялалаар явсан гэдэг чинь нэг их чухал биш байх болно. Харин чи сүнснүүдийг аварсан бол энэ нь чухалд тооцогдоно! Чиний энэ дэлхийгээс авч явж чадах цорын ганц зүйл бол Христэд дагуулан авчирсан сүнснүүд л байх юм! Тиймээс сүнснүүдийг дагуулах ажилд өөрсдийгөө зориулаарай! Сайнмэдээ тараахаар нэрүүдийг авчираарай! Сайнмэдээг сонсгохоор чи өөрөө хүмүүсийг дагуулан ирээрэй! Чамд Христ сүнснүүдийг байлдан дагуулагчийн титмийг соёрхох болтугай!

Харин чи дахин төрөөгүй бол чи энэ шүүлтэд байхгүй байх болно. Чи гэм нүглийн чинь төлөө үхсэн Христэд итгээгүй байх болно. Чи гэм нүглийг чинь Өөрийнхөө Цусаар цэвэрлэх Христэд итгээгүй байх болно. Тийм болохоор чи дэлхийд орхигдон Агуу Гамшигийн үед гал, өвдөлт, цус, үхэл дотор зовж шаналах болно. Чи үхэх үедээ Там руу явах болно. Сүүлчийн Шийтгэл дээр чи галт нуурт хаягдах болно. Энэ бол чамд тохиолдох зүйл юм.

III. Гуравдугаарт, Христ дэлхийд ирэх үед юу тохиолдох вэ.

Нэгдүгээрт, Христ агаар мандал дунд Христэд итгэгч нарыг Өөртэйгээ хамт Тэнгэрийн улсад аваачихаар ирэх болно. Тэгээд дараа нь Тэр Христэд итгэгч нартай хамт Өөрийнхөө Хаанчлалыг дэлхийд байгуулахаар бууж ирэх болно. Христ Иерусалим хотын ердөө зүүхэн талд оршигч Олив Уулан дээрээс Тэнгэр өөд өргөгдсөн. Дагалдагч нар Түүний өргөгдөж буйг харж байх үед хоёр тэнгэрэлч тэдэнд хандан ийнхүү хэлсэн,

“Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ.” (Үйлс 1:11).

Есүс Олив уулнаас дээш явсан бөгөөд Тэр үүн шигээ Олив уул руу буун ирэх болно – мөн Христэд итгэгчид Түүнтэй хамт буцан ирэх болно. Библи ийнхүү хэлсэн, “Тэр өдөр Түүний хөл Иерусалимын урд, дорно зүгт Чидун уулан дээр гишгэнэ... Тэгээд миний Бурхан ЭЗЭН ирэх бөгөөд бүх ариун нэгнүүд Түүнтэй хамт байна.” (Зехариа 14:4-5). Өргөлтийн үеэр Христ агаар мандалд Христэд итгэгч нарын төлөө ирэх болно. Дараа нь Тэрээр дэлхий дээр Христэд итгэгч нартай хамт ирэх болно. Дахин ирэлт нь хоёр хэсэгтэй байх болно. Тэр газар дэлхий дээр ирэх үедээ Өөрийнхөө Хаанчлалыг байгуулаад мянган жилийн турш хаанчилах болно. Библи “Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.” (Илчлэлт 20:4) хэмээн хэлдэг.

Гэхдээ хэрвээ чи дахин төрөөгүй бол эдгээр бүгд чамд хамаагүй болно! Чи энэ бүгдийг алдах болно. Чамд юу тохиолдох бол оо? Шүүлт, өвчин, шаналал, гал байх болно! Чи өргөлтийн үеэр орхигдох болно. Бурханы уур хилэн чиний дээр асгарах болно. Агуу Гамшигийн үеэр чи нэг өвдөлтөөс нөгөө өвдөлт рүү зовж шаналах болно. Чи үхэх үедээ Тамд хаягдаж, “галд амь тэмцэх болно” (Лук 16:24). Сүүлчийн Шүүлтээр чи Там руу аваачигдаж Бурханы номноос гэм нүгэл чинь уншигдахыг албадлагаар сонсох болно. Тэгээд чи “галт нуурт хаягдаж” үүрд мөнхөд эцэс төгсгөлгүй шатах болно. (Илчлэлт 20:15).

Хэрвээ чи дахин төрөөгүй бол чамд ямарч өргөлт, шагнал, Тэнгэрийн улс, чамд зориулсан Хаанчлал гэж байхгүй байх болно! Чи Христэд итгэхээс татгалзсан. Түүний үхлээр чиний гэм нүгэл төлөөс хийгдээгүй байх болно. Чиний гэм нүгэл Түүний Цусаар цэвэрлэгдээгүй байх болно! Тиймээс чи өөрийнхөө гэм нүглээс болж гарцаагүй зовж шаналах болно. Чиний хувьд тэнд “гэм нүглийн чинь төлөөх тахил байхгүй байх” (Еврей 10:26) бөгөөд “харин шүүлтийг айн чичирч хүлээх” (Еврей 10:27) болно. Шүүлт! Галт Там! Чамд зориулсан, чамд зориулсан, чамд зориулсан! Өө, үнэхээр ийм зүйл бүү тохиогоосой. Есүсийн нэр дээр. Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абел Прудхомме Иохан 14:1-6 уншина.
Номлолоос өмнө хадагтай Жулие Сивилиа гоцлол дуулна:
““Яг ийм цаг үед” (Ruth Caye Jones, 1902-1972)


үндэс

ҮР ХӨНДӨЛТ БОЛОН ХРИСТИЙН ДАХИН ИРЭЛТ!

ABORTION AND THE SECOND COMING OF CHRIST!

Доктор С.Л Каган

“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. Хэрэв тийм биш байсан бол Би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлдэхээр явна. Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. ” (Иохан 14:2-3).

(Езекиел 36:24; 37:12)

I. Нэгдүгээрт, Христ агаар мандалд ирэх үед юу тохиолдох вэ,
I Тесалоник 4:16-17; I Коринт 15:51-52; Матай 24:36;
Матай 25:10, 11, 12; Иохан 14:6.

II. Хоёрдугаарт, Христ агаар мандалд ирсэний дараа юу болох бэ, Матай 25:10; Илчлэлт 19:7-9; Иохан 1:29; II Коринт 5:10;
I Коринт 3:11-15; Матай 25:21, 23; Лук 19:19, 17;
II Тимот 2:12; Илчлэлт 2:10; Даниел 12:3.

III. Гуравдугаарт, Христ дэлхийд ирэх үед юу тохиолдох вэ,
Үйлс 1:11; Зехариа 14:4-5; Илчлэлт 20:4; Лук 16:24;
Илчлэлт 20:15; Еврей 10:26, 27.