Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЧИНИЙ БҮРЭН ГАЖУУДАЛ

YOUR TOTAL DEPRAVITY
(Mongolian)

Доктор С.Л.Каган
Dr. C. L. Cagan

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 10 дугаар сарын 17-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 17, 2015

“Бүгд нүгэл дор байдаг.” (Ром 3:9).


Хүн төрөлхтөн “нүгэл дор” байна. Библи үүнийг маш олон удаа хэлдэг. Энэ нь бид гэм нүгэл дотроо үхсэн” (Ефес 2:5) гэж хэлдэг. Элч Паул “миний дотор оршин байгч нүгэл” (Ром 7:20) хэмээн бичсэн. Бид бүгдээрээ аймшигтай нөхцөлд байдаг. Чи аймшигтай байдалд байна.

Энэ байдлыг бүрэн гажуудал хэмээн нэрлэдэг. Хүн бүхэн тэр чигээрээ гажуудсан. Чи ч бас гажуудсан. Өнөө орой бид бүрэн гажуудал биш зүйлийн талаар, дараа нь мөн зүйлийн талаар үзэх болно.

I.Нэгдүгээрт, бүрэн гажуудал бус зүйлс

Бүрэн гажуудал гэдэг бол чиний хийдэг гэм нүгэл тус бүрийг хэлэхгүй. Бүү андуур – чи маш олон гэм хийж ирсэн бөгөөд эдгээр нь үнэхээр аймшигтай. Библид “Нүгэл бол ёс бус хэрэг [хуулийг зөрчих] юм.” (I Иохан 3:4) гэсэн байдаг. Чи Бурханы хуулийг зөрчихөд л чи гэм хийдэг.

Бурхан ийм зүйлийг бүү хий гэж хэлэхэд чи үүнийг хийвэл энэ нь чи гэм хийсэн болно. Библи “Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил. [чи бүү худал хэл]” (Гэтлэл 20:16) Чи худлаа хэлж болохгүй гэдгийг мэддэг, гэтэл чи хаасайгүй үүнийг хийдэг. Чи Бурханы эсрэг гэм хийдэг. Библид “Чи бүү хулгайл” (Гэтлэл 20:15) гэсэн. Чи хулгай хийх үедээ Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа.

Бурхан ямар нэг зүйлийг хий гэж хэлэхэд чи түүнийг нь хийхгүй бол чи гэм хийж байгаа хэрэг. Есүс ингэж хэлсэн, “"Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла" (Матай 22:37) Гэсэн ч та нар Бурханг чухалд үл тооцон олон жил амьдарсан. Чи үргэлж Ням гарагийн цуглааныг ирэхгүй байсанаараа чи энэ тушаалыг зөрчидөг. Чи гэм хийсэн.

Библид бас Чи бүү завхайр. (Гэтлэл 20:15) Мөн Есүс “Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм.” (Матай 5:28) Чи үргэлж өөрийнхөө компютераар порно үзэж байгаа нь энэ аймшигтай гэмд унаж байгаа юм.

Библи “Эцэг эхээ хүндэл.” (Гэтлэл 20:12) Энэ нь хэрвээ эцэг эх чинь Христэд итгэдэг бол хүндэл, эсвэл тэд бүх зүйл дээр үргэлж зөв байвал хүндэл гэж хэлээгүй – Энэ нь зүгээр л тэднийг хүндэл гэсэн. Чи үргэлж үүнийг зөрчиж байгаагаараа гэм үйлддэг. Өнөө орой энд буй та нарын зарим нь аавыгаа эсвэл ээжийгээ үнэхээр үзэн ядаж байгаа. Энэ бол аймшигтай гэм.

Чиний хийсэн тэр аймшигтай их гэм нүглийн чинь бичлэг байдаг. Энэ бичлэг чамайг Эцсийн Шүүлтэд буруутгах болно. Чиний хийж, хэлж, бодож буй бүхийл зүйл Бурханы бичлэгт тэмдэглэгдэж байгаа гэдгийг Библи хэлдэг – Бурханы “номууд.” Эцсийн шүүлтийн үед “Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв.” (Илчлэлт 20:12). Чи Бурханы өмнө зогсох болно. Чиний амьдралын бүхийл бичлэг хүн бүрийн өмнө уншигдах болно. Библи ингэж хэлдэг, “Харин хулчгар [хүмүүс юу хэлэх бол гэдгээс маш айдаг], итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс [Грек хэлний pornois гэдэг нь порно үздэг хийгээд гэрлэлтээс гадуурх завхайралыг хэлдэг], мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн [худал хэлдэг хүн бүр – Чи худал хэлж байсан уу?] хувьд, тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна гэв.” (Илчлэлт 21:8) Чи өөрөөсөө ичих болно. Чи Галт Нуурт хаягдах болно.

Чи тэр үед би бусдын л адил сайн хүн гэж хэлээд ямарч тус болохгүй. Чи өөрийгөө “үнэхээр сайхан хүн” гэж хичнээн хэлээд ч ямарч тус болохгүй. Чи өөрийгөө гэмтэн гэдгээ мэддэн. Бурхан ч үүнийг мэддэг. Чи өөрөөс чинь маш муу хүмүүс байгаа гэж хэлээд ч ямарч тус болохгүй. Та нар хоёулаа Галт Нуурт хаягдах болно.

Чи зарим гэм нүглээсээ татгалзаж эсвэл сайн хүн болохоор хичээсэн ч энэ нь чамд тус болохгүй. Чиний өнгөрсөн амьдралд хийсэн гэм нүглүүд аль эрт Бурханы номуудад бичигдсэн байгаа. Хэдий чи хэзээч дахиж гэм нүгэл хийхгүй байлаа ч урьд өмнө хийсэн гэм нүглийнхээ төлөө чи Галт Нуурт хаягдах болно. Би үүнээс ч муу байж болох байсан гэж хэлээд ч ямар тус болохгүй. Чиний муу байдал аль эрт хангалттай болсон. Чи аймшигтай асуудалд орсон бөгөөд чи үүнээс зугтаж гарах юуг ч хийж чадахгүй.

Чиний гэм нүглийн тэмдэглэл бол үнэхээр аймшигтай. Гэвч энэ бол “Бүрэн гажуудал” гэсэн утгатай нийцэхгүй. Чиний гэм нүглийн тэмдэглэлийг чиний төрөлхийн гэмт чанар хийгээд ёрын муутай харьцуулашгүй. Чиний төрөлх гэмт байдлаас чиний үйлддэг муу зүйлс гарч байдаг. Есүс ингэж хэлсэн, “Учир нь дотроос, хүмүүсийн зүрхнээс хорон муу бодол, садар самуун, хулгай, аллага, завхайрал, шунахайрал, балмад явдал, мөн заль мэх, тачаангуй байдал, атаархал, гүтгэлэг, бардам зан, мунхаглал нь гардаг. Энэ бүх хорон зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа.” (Марк 7:21-23). “Дотор” гэдэг үг нь “далд дотор талаас” гэсэн утгатай. Энэ зүйл нь чиний дотор буй зүйлсийн талаар хэлж байгаа. Чи зүгээр л муу зүйл хийдэг бус, чи өөрөө угаасаа муу юм. Чи өөрөө муу тул муу зүйлсийг үйлддэг. Чи зүгээр л гэм хийдэг бус, чи өөрөө гэм нүгэл юм. Чи өөрөө гэмтэн учраас чи гэм хийдэг. Чиний уг чанараас гарч байгаа зүйлсийг чи хийдэг юмаа. Энэ зүйл нь биднийг дараагийн сэдэв рүү хөтлөнө.

II. Хоёрдугаарт, бүрэн гажуудал мөн зүйлс.

Бүрэн гажуудал чиний үнэн байгаа байдлыг илэрхийлдэг. Энэ нь чи гэмтэн бөгөөд дотроосоо ялзарсан гэдгийг хэлдэг. Ийм л учраас чи хийдэг зүйлсээс л хийж ирсэн. Энэ нь чиний төрөлх байдлаас гарч ирсэн. Библи биднийг “төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд” (Ефес 2:3) хэмээн хэлдэг. Энэ бол чиний хэн болохыг хэлдэг. Чи энэ төрөлх байдлыг та нарын анхын эцэг болох Адамаас өвлөн авсан. Тэр гэм нүгэлд унаад үүнийгээ бүхийл хүн төрөлхтөнд халдаасан, та нарын аав ээж нарт, тэгээд дараа нь та нарт. Ийм л учраас Дуулал библид “Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.” (Дуулал 51:5). Одоо чи бол гэмтэн. Энэ бол тэр чигээрээ чи. Энэ бол чиний цаашдын ч үнэн байдал чинь. Энэ чиний бүх л байж чадах байдал чинь

Бүрэн гажуудал гэдэг бол чи байнгын гэмтэн бөгөөд чи энэ байдлаасаа гарч чадахгүй байдлыг хэлдэг. Библи үүний талаар чи бол “гэм нүгэлд дотроо үхсэн” (Ефес 2:5) гэж хэлдэг. Чи бол “гэм нүгэл хийгээд хууль бус явдалдаа үхсэн”. Өнөөдрийн үг биднийг “нүгэл дор” (Ром 3:9) байгаа гэсэн. Чи бол гэм нүглийн боол. Есүс ийнхүү хэлсэн, “Нүгэл үйлдэгч бүр нүглийн [Грекээр doulos, боол] боол мөн” (Иохан 8:34). Элч Паул чи бол “гэмийн боол [боолууд]” (Ром 6:20) мөн гэж хэлсэн. Чи бол Бурханы хүүхэд биш. Чи Чөтгөрт харьяалагддаг. Чи бол “диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан” (II Тимот 2:26) байдалд байдаг.

Чиний зүрх сэтгэлийн угаасаа Бурханы дайсан юм. Библи ч мөн үүнийг хэлдэг. Тухайлбал “Махан биеийн [дахин төрөөгүй] бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм.” (Ром 8:7) Ийм л учраас чи амиа хичээсэн байдалтай байдаг. Ийм л учраас Бурханы хийлгэхийг хүсэж буй зүйлийн эсрэг зогсож, дотоод сэтгэлдээ ямар нэг өөр зүйлийг хийхийг хүсэж байдаг. Чи зүрхэндээ Бурханы эсрэг дайсагнаж байдаг тул хэдий чангаар ямар нэг зүйл хэлэхгүй ч дотроо үүнийг нь эсэргүүцэж байдаг. Чи Бурханы эсрэг байдаг.

Чи хичнээн оролдсон ч гэлээ сүнслэг зүйлийг ойлгож чадахгүй. Библи ийнхүү хэлдэг, “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.” (I Коринт 2:14) Ийм л учраас “Би хэрхэн Есүст итгэх вэ?” хэмээн онцлон асуух нь үгүй. Энэ бол таны сурч чаддаг тийм зүйл биш!

Чиний бодол санаа хийгээд төсөөлөл чинь алдаатай байдаг. Библид “Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг.” (Эхлэл 8:21). Чиний бодол санаа чинь мөн л бузар муу. Энэ бол чиний дотор байдаг мөн чанар чинь бөгөөд үүнийг өөрчлөхөөр чи юуг ч хийж чадахгүй.

 

Чи өөрийгөө өөрчлөх хийгээд өөрийгөө сайн болгож чадахгүй. Библи чи ингэж чадахгүй хэмээн хэлдэг! Библи орхигдсон хүнийг “Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй.” (Ром 8:7). Чи сайн байж чадахгүй. Чи ингэж оролдож ирсэн ч гэсэн бүтэлгүйтдэг. Чи дахиад л дахиад л бүтэлгүйтдэг. Мөн чи цаашид ч гэсэн үргэлж бүтэлгүйтэх болно.

Чи өөрийнхөө төрөлх байдлыг өөрчилж чадахгүй – чиний дотор байгаа мөн чанарыг. Библи “Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.” (Иеремиа 13:23) Чи өөрийн арьсаа өөрчилж чадахгүй. Ирвэс өөрийнхөө толбыг арилгаж чадахгүй. Мөн чи өөрийнхөө бузар муу төрөлх байдлаа өөрчилж чадахгүй. Иоб ийнхүү хэлсэн, “Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.” (Иоб 14:4) Чи өөрийгөө бузар муугаас ариун нандин болгож чадахгүй. Оролдоод үз! Хэсэг хугацааны дараа чи тэр чигээрээ бузар муу үлдсэнийг олж мэдэх болно.

Чамайс нэг асуулт асуухыг зөвшөөрнө үү. Чи хүн байхаа зогсоож чадах уу? Чи цаашид хүн оршихуй биш байхаар чи өөрийгөө өөрчилж чадах уу? Мэдээж чи чадахгүй! Гэвч бүх хүмүүс бол гэмтэнүүд юм! Библи ийнхүү хэлдэг, “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,” (Ром 3:23), мөн "Зөвт хүн алга. Ганц ч алга.” (Ром 3:10) Чи хүн байхаа зогсоож чадахгүй тэр цагаас чи гэмтэн байхаач зогсоож чадахгүй болдог. Чи өөрийн гажуудсан төрөлх байдал хийгээд өөрийн гэмт мөн чанараа өөрчилж чадахгүй. Чамд өөрт чинь ямарч найдвар байхгүй.

Чи Бурханд таалагдах юуг ч хийж чадахгүй. Библи үүнийг маш тодорхой хэлдэг. Ром 8:8-д “Махан бие дотор байгсад Бурханд таашаагдаж чадахгүй.” “Махан бие дотор” гэдэг нь энгийнээр орхигдсон хүмүүсийг хэлдэг. Хэрвээ чи орхигдсон нэгэн бол Бурханд таалагдахаар хийх зүйлс нэг ч байхгүй – чамд Түүнийг баярлуулах зүйлс. Хэдий чи сайн үйлс хэмээх аяныг өрнүүлсэн ч эсвэл шашны ямар нэг зан үйл хийгээд ч Бурханд таалагдахгүй. Библид “Бидний бүх зөв үйлс нь бохир хувцас мэт байдаг.” (Исаиа 64:6). Чи өөрийгөө Бурханд таалагдаж чадна, эсвэл тэгж чадна хэмээн бодож байж магад – гэвч Бурхан чамайг чадахгүй хэмээн хэлдэг! Бурхан зөв үү? эсвэл Тэр буруутай юу? Чи сурч чармайснаар Бурханд зөв байхаар эсвэл илүү сайн болохоор хичээгээд Бурхан буруутай хэмээн хэлж байна. Тэгээд чи дахин дахин бүтэлгүйтэх болно. Чи Бурханд таалагдах ямарч зүйлийг хэзээч хийж чадахгүй.

Чи өөрийгөө авархуйц ямарч зүйлийг сурч чадахгүй. Дахиад л, ийм л учраас “Гэвч би хэрхэн Есүст итгэх вэ?” хэмээн асуух онцлох нэгэн байдаггүй. Ямар нэг зүйл сурах нь чамд тус болохгүй. Ямар нэг зүйл сурах нь чиний төрөлх байдлыг өөрчлөхгүй. Есүс чам шиг орхигдсон хүмүүст хандан ийнхүү хэлсэн, “Миний юу хэлж байгааг та нар яагаад ойлгохгүй байна вэ? Яагаад гэвэл та нар Миний үгийг сонсож чадахгүй байна.” (Иохан 8:43). Дахиад Христ ийнхүү хэлсэн, “Бурханы хүн нь Бурханы үгсийг сонсдог. Та нар Бурханых биш учир эдгээрийг сонсдоггүй гэлээ.” (Иохан 8:47).

Чи өөрийнхөө оролдлогоор Христ рүү ирж, эсвэл Түүнд итгэж чадахгүй. Есүс Өөрөө ийнхүү хэлсэн, “Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй.” (Иохан 6:44). Би үүнийг хэлээгүй – Есүс Христ үүнийг хэлсэн! Чи өөрийгөө авруулахаар оролдож чадна – гэвч чи бүтэлгүйтэх болно. Чи зөв үгсийг сурахаар хичээж чадна. Чи энэ мэдрэмж эсвэл тэр мэдрэмжийг эрэн хайж чадна – эсвэл цаашид юуч мэдрэхгүй. Мөн чи хаана ч авч чадахгүй байх болно. Чи аврагдахгүй байх болно – учир нь чи өөрийгөө аварч чадахгүй юм! Чи бол үхдэл. Чиний дотор бузар муу л байдаг. Чи яаж өөрийгөө өөрчилж чадах юм бэ? Чи чадахгүй.

Орхигдсон гэмтэн адил чи бол Бурханы хувьд үхсэн – тэр чигээрээ гэм нүгэлтэн бөгөөд ямарч найдваргүй. Чи аврагдах ямарч боломжгүй. Чи өөрийгөө аврагдах байдалд хүргэж чадахгүй. Чи бол Бурханд үхсэн хүн. Чи бол “гэм нүгэл дотроо үхсэн.” Чи магадгүй өөрийнхөө гэм нүглийн талаар бодохгүйг хичээж болно, гэвч гэм нүгэл чинь байсаар л байх болно. Чиний хүсэж байна уу үгүй юу гэдгээс үл хамаарч Бурхан үүнийг харсаар л байдаг. Бурхан чиний гэм нүгэлд хилэгнэн уурладаг. Бурхан чиний гэм нүгэлд зэвүүцэн уурладаг. Нэгэн охин ийнхүү бичсэн, “Би өөртөө зэвүүцдэг байсан.” Мөн чи ч тийм байх хэрэгтэй. Хэрвээ чи тэгэхгүй байгаа бол энэ нь чи үнэнийг ухаараагүй байна гэсэн утгатай.

Хариулт нь юу вэ? Чиний хувьд энд ямарч хариулт байхгүй бөгөөд цаашид ч хэзээч байхгүй байх болно! “Аврал ЭЗЭНээс ирдэг” (Иона 2:9) Чамд заавал Христ байх ёстой! Зөвхөн Христийн цус л бүхийл гэм нүглээс чинь [чамайг цэвэрлэж] чадна.” (I Иохан 1:7) Чиний эргэлзээ чамайг хаана ч хүргэхгүй – Тамаас өөр. Чиний байцаалтууд чамайг хаана ч хүргэхгүй – Тамаас өөр. Чиний гайхширал хийгээд оролдлого чинь чамайг хаана ч хүргэхгүй – Тамаас өөр. Чамд ямарч найдвар байхгүй.

Чамд заавал Христ байх ёстой! Чамд заавал Түүний Цус байх ёстой! Чамд заавал Христ рүү чамайг хөтлөх Бурханы нигүүлсэл байх ёстой! Чи өөрийгөө аварч чадахгүй. Чамд заавал Христ байх ёстой! Есүс ийнхүү хэлжээ, “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.” Энэ үнэн үү эсвэл үгүй юу? Чи үүнд итгэж байна уу эсвэл үгүй юу? Чи Түүгээр л биш бол Бурханд хүрч чадахгүй гэж Есүс хэлсэн – Христ Өөрөө! Энэ дэлхийд Бурханд хүрэх өөр зам, өөр үнэн, өөр амь гэж байхгүй! Чи бусад зүйлсийг оролдож үзсэн ч бүтэлгүйтсэн. Өөр юуч байхгүй. Чамд Христ байх хэрэгтэй! Христ! Есүс Христ Өөрөө! Христ! Чамд Христийн Цусаар гэм нүглээ уучлуулах зүйл байх хэрэгтэй! Цус! Цус! Цус! Чамд заавал Христ байх ёстой! Христ! Христ! Амен.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.


үндэс

ЧИНИЙ БҮРЭН ГАЖУУДАЛ

YOUR TOTAL DEPRAVITY

Dr. C. L. Cagan

“Бүгд нүгэл дор байдаг.” (Ром 3:9).

(Ефес 2:5, 1; Ром 7:20)

I.        Нэгдүгээрт, бүрэн гажуудал бус зүйлс, I Иохан 3:4;
Гэтлэл 20:16, 15; Матай 22:37; Гэтлэл 20:14; Матай 5:28; Гэтлэл 20:12; Илчлэлт 20:12; 21:8; Марк 7:21-23.

II.       Хоёрдугаарт, бүрэн гажуудал мөн зүйлс, Ефес 2:3; Дуулал 51:5; Ефес 2:5; Ром 3:9; Иохан 8:34; Ром 6:20; II Timothy 2:26;
Ром 8:7; I Коринт 2:14; Эхлэл 8:21; Ром 8:7; Иеремиа 13:23;
Иоб 14:4; Ром 3:23, 10; 8:8; Исаиа 64:6; Иохан 8:43, 47; 6:44; Иона 2:9; I Иохан 5:7; Иохан 14:6.