Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АРИУСГАХ ЦУС

THE CLEANSING BLOOD
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр

A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, October 4, 2015

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ”
(I Иохан 1:7).


Есүс Иоханыг Дагалдагчаар дуудсан үед тэр ердөө өсвөр настай байсан. Гэхдээ тэр бол гайхалтай залуу хүү байсан. Түүний Есүст хичнээн ойр байсан гэдгийг Гетсеманы Цэцэрлэгт байгаа байдлаас мэдэж болно. Есүс гүн харанхуй руу явах үедээ бусад Дагалдагч нараа Цэцэрлэгийн захад орхиод явсан. Тэр Иоханыг өөр хоёртой нь цаашаа авч явсан, “Есүс ихэд зовж, шаналж эхлэв. Есүс тэдэнд -Сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд, сэргэг бай гэв.” (Марк 14:33, 34).

Цэргүүд Есүсийг баривчлахаар ирэхэд бусад дагалдагч нар Түүнийг орхиод зугтан явцгаасан. Харин Иохан л дараах өглөө нь цовдлогдох газар руу Өөрийнхөө Загалмайг үүрээд явж буй Есүсийг дагаад Калвари орох замаар ганцаараа явж байсан. Бусад нь айгаад нуугдаж байхад энэ хүү Загалмай дээр үхэж буй Хүүгээ хараад байж буй Христийн ээжийг хамгаалахаар зөвхөн ганцаараа байсан. Тиймээс тэр өдөр Есүсийг үхэж байхыг харсан цорын ганц Дагалдагч бол Иохан юм. Бусад нь хаалгаа түгжээд нуугдацгааж байсан.

Есүс загалмай дээрээс Иохан болон Өөрийнхөө ээж рүү харсан. Тэр Иоханд ээжийг нь асарч хамгаалж байхыг даалгасан. Тэр Есүс “Би цангаж байна” гэж хэлэхийг сонссон. Тэр Есүс Загалмай дээр үхэх үедээ “энэ нь гүйцэлдлээ” хэмээн хэлэхийг сонссон. Гэвч үүний дараа ч гэсэн зовдлогдсон Аврагчаас өөрийгөө холдуулж чадахгүй байсан. Иохан нэгэн цэрэг жадаараа Христийн хавирга руу хатгахыг харж байсан. Цэргүүдийн нэг нь Түүнийг хажуу уруу нь жадлахад [тэр даруй] цус, ус гоожлоо.” (Иохан 19:34). Дараа нь тэр үүнийг маш няхуур бичсэн, “та нарыг ч мөн итгүүлэхийн тулд” (Иохан 19:35).

Миний ээж өнгөрөхөд би эхнэр хүүхдүүдээ аваад машинараа хамаг байдгаараа хурдлан эмнэлэг рүү явсан. Би хэд алхаад л эмнэлэгийн өрөөнд ороод хэдхэн хоромын дотор түүний өрөвдөмөөр, өнгөрсөн цогцос аль эрт нимгэн пластик уутанд хийгдсэн байсан. Ээж нүцгэн биеэ хүн харчих вий гэж үргэлж ичдэг байсан. Би түүний хөл нь уутнаасаа ил гарсан байхыг хараад хүүхдүүдээ хана руу цааш нь харуулсан. Гэхдээ түүний хөлийг харсан тэр хэдхэн хором миний ой ухаанд үүрд мөнхөд хадгалагдан үлдсэн. Энэ арванайман жилийн өмнө болсон. Би үүнийг өчигдөр болсон маш тод санадаг.

Энэ бол Иоханы хамт байсаныг тайлбарлах арга юм. Тэр Есүсийн хажуу талд үүссэн жадны нүхийг харсан. Тэр шархнаас нь цус олгойдон гарахыг харсан. Тэр үүнийг хэзээч мартаж чадахгүй. Жаран жилийн дараа маш настай эр, хамгийн сүүлчийн Дагалдагч болсон Иохан тэр өдөр харсан Есүсийн Цусны талаар бодсон хэвээр л байсан. Тэр настай хүний салганасан гараараа илгэн цаасан дээр үгүүдийг сараачин бичсэн, “Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” (I Иохан 1:7). Иоханд Есүсийн цус яагаад тийм чухал байсан болоо?

I. Нэгдүгээрт, Энэ бол Бурханы Хүү Есүс Христийн Цус юм.

Энэ бол чиний мэддэг хэн нэгэн хүний цус төдий зүйл биш. Техасын Даллас дахь Нэгдүгээр баптист чуулганд жаран жил пастор хийсэн Др В.А Крисвелл ийнхүү хэлсэн,

Тэр бол махан биеэр илчлэгдсэн Бурхан байсан. Үйлс 20:28-д Ефесын настангуудад зориулсан хэлсэн Паулын үгнээс өөр ийм чухал ишлэл гэж байхгүй, “Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.” Энд [Жон МакАртур] мэт зарим хүмүүсийн тэмдэглэснээр дургүй хүрмээр, арай хэтэрхий, бүдүүлэг, бодлогогүй тодохойлолтууд байдаг, энэ бол загалмай дээр урссан Бурханы цус байсан. Үнэндээ энэ бол Ариун Сүнсээр удирдагдан бидний төлөөсийг төлөхөөр махбодь болсон Бурхан байсан... хүч чадалтай тиймээс, Христийн цус хийдэг... бидний үхмэл үйлсээс сэтгэл зүрхийг минь ариусган амьд Бурханд үйлчлүүлэхийн төлөөнөө... Өөрийнхөө Мөнхийн Сүнсээ Бурханд өргөсөн Христийн цус нь биднийг ариусгаж, цэвэрлэж, угааж, биднийг бүрэн бүтэн болгодог. (W. A. Criswell, Ph.D., “The Blood of Jesus,” The Compassionate Christ, Crescendo Book Publications, 1976, хуудас. 72).

МакАртур Үйлс 20:28-ийн талаар ийнхүү хэлсэн, “Паул Эцэг болон Эзэн Есүс Христийн нэгдмэл байдалд маш хүчтэйгээр итгэдэг байсан, тэр Бурханы урссан цус шиг Христийн үхэлийг ярьж чадах байсан – бие махбодь үгүй бөгөөд үүнээс цааш цусгүйThe MacArthur Study Bible; Үйлс 20:28 тэмдэглэл). Тиймээс Др МакАртур Бурхан бол “цусгүй” байсан тиймээс Паулын буруу юм гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ нь Гурвалын онолыг нурааж байгаа учраас бол маш аюултай тодорхойлолт юм. Бид МакАртурын тодорхойлолтыг эсэргүүцдэг. Бид Паул болон Др Крисвелл нарын “Энэ бол загалмай дээрхи Бурханы урсгасан цус” (адил.) гэж хэлсэнтэй санал нэг байдаг.

II. Хоёрдугаарт, Энэ бол гэмээс биднийг цэвэрлэдэг Есүсийн Цус.

Элч Иохан ийнхүү хэлсэн,

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7)

.

Др МсЖий ийнхүү хэлсэн, “Цэвэрлэдэг гэдэг үг нь одоо цаг – Христийн цус биднийг бүхийл гэмээс ариусган цэвэр байлгадаг.” (Thru the Bible; I Иохан 1:7). Энэ нь Есүсийн Цус өнөөдөр ч гэсэн оршисоор байгаа. Одоо цаг дээр байгаа “цэвэрлэдэг” гэдэг үг нь яг одоо өнөө цагт Христийн Цус нь биднийг цэвэрлэх боломжтой гэдгийг харуулдаг. МакАртур үүнд итгэдэггүй. Тэр “Христийн өөрийнх нь биемахбодийн цус гэм нүглийг цэвэрлэдгүй.” хмээн хэлсэн. (The MacArthur New Testament Commentary on Hebrews, хуудас. 237). Энэ бол худлаа!

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн,

Бидний сайнмэдээ бол сайнмэдээний цус юм; цус бол үндэс суурь; үүнгүйгээр энэ бол юуч биш. (The Way of Reconciliation, Ефес 2, Banner of Truth Trust, хуудас. 240).

Дахиад Др Лойд Жонс ийнхүү хэлсэн,

Хүн сайнмэдээг үнэнээр тунхаглаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах хамгийн эцсийн зүйл бол тэр “цусан” дээр ач холбогдол өгч анзаарч байна гэдэг нь юм. Загалмай болон үхлийн талаар ярих нь зөвхөн хангалттай биш; шалгуур бол “цус” юм. (адил., хуудас. 331).

Др С.Л Каган бол манай чуулганы хамтран ажиллагч пастор. Др Каган дахин төрөхөөсөө өмнө Жон МакАртурын чуулганд Ням гараг бүр нэг жилийн хугацаатай явсан. Др Каган ийнхүү хэлсэн, “Би дахин төрөхөөсөө өмнө түүний номлолыг сонссод суудаг байсан. Тэр миний пастор байсан. Тэр надад библи заасан... Би тэр өдрүүдийг нэг бүрчлэн бүглийг санаж чадна. Гэхдээ түүний номлолоор би дахин төрөөгүй... Др МакАртурын дешисинизм төрлийн аврал нь үйлсээр гэдэг ноёлол нь над руу ирсэн... Манай сайнмэдээний номлолд буй Христийн Цусны талаар бид маш тодорхой байх ёстой гэдэгт итгэдэг... Хэрвээ Бурхан олон сүнснүүдийг өөрчлөхүйц үнэхээр сайнмэдээний агуу номлол хийхийг хүсч байгаа бол.” (Preaching to a Dying Nation, The Baptist Tabernacle of Los Angeles, 1999, хуудаснууд. 183, 184).

Би Др Лойд Жонсын “[Христийн] Загалмайн үхлийн талаар ярих нь хангалттай биш... Хүн сайнмэдээг үнэнээр тунхаглаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах хамгийн эцсийн зүйл бол тэр “цусан” дээр ач холбогдол өгч анзаарч байна гэдэг нь юм.” Амен! Др Лойд Жонс ингэж хэлсэнд нь би үнэхээр талархаж байгаа! Би Сайнмэдээг бараг 58 жил тунхаглаж байна. Би өөрийнхөө туршлагаар орхигдсон гэмтнүүдэд бүх гэм нүгэл нь Есүсийн цусаар угаагдаж чадна гэдгийг сонсгох нь чухал гэдгийг мэднэ. Тэд ямар нэг хууль зарчим, Тамын талаар номлол, эсвэл Библийн эш үзүүллэгийн номлол зэргээр авралыг олж чадахгүй – эдгээр нь эхний удаад бол ОК байж болно, гэхдээ бид “ажил хэргийн талаар шаргуу хичээллэх” үед – өөрчлөлтийн талаархи өөрийнх нь ажил хэрэг – энэ тохиолдолд бид Аврагчийн Цусны талаархи номлолыг заавал тунхаглах ёстой.

Цусны талаархи номлолууд нь зөвхөн орхигдсон хүмүүст зориулагдаагүй. Би заримдаа “Өө, Бурхан минь! Таны Хүүгийн Цусгүйгээр би хэрхэн нэг өдөр амьдрах вэ!” хэмээн боддог. Гуниг зовлонтой үед Христ Есүсийн Цуснаас өөр юуч намайг хөгжөөхгүй! Энэ бол миний уй гашуу хийгээд дарамт шахалтын үе дэх миний мах ба ундаа юм.

Ариусгах цусны төлөө Түүнийг би магтана,
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Миний амийг Бурхантай эвлэрүүлсэн;
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Есүс!
   Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Эзэн!

Энэ хуучны дууг олон жилийн турш би дуулаагүй, гэхдээ шөнө энэ дуу миний санаанд орж ирсэн! Би энэ дууг сэтгэл зүрх маань баяр хөөрөөр дүүрэх хүртэл дуулаад л, дуулаад л байсан! Хамтдаа дуулья! Энэ нь дууны номны 7 дугаар хуудсанд байгаа.

Ариусгах цусны төлөө Түүнийг би магтана,
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Миний амийг Бурхантай эвлэрүүлсэн;
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Есүс!
   Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Эзэн!
(“Ямар гайхамшигтай Аврагч вэ!” Elisha A. Hoffman, 1839-1929).

Би энэ дууг өөрийнхөө дууны түүвэрт хайсан боловч олж чадаагүй. Тэгээд би 50 жилийн өмнө Нэгдүгээр Хятадын Баптист Чуулганд хэрэглэгдэж байсан Баптист дууны номны түүврээс хайсан. Тэнд энэ дуу байсан! Энэ нь яг л хуучин найзтайгаа олон жилийн дараа уулзаж буй мэт санагдсан. Уг дууг дуулах үед нулимс маань асгарсан. Одоо хамтдаа намуухнаар дуулья!

Ариусгах цусны төлөө Түүнийг би магтана,
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Миний амийг Бурхантай эвлэрүүлсэн;
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Есүс!
   Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Эзэн!

Би Библийн эшлэлээс сунжирсан урт хэсгийг “тайлбарладаг” номлолыг тунхаглах ёстой болдог “мэргэжилтэнгүүд” гэгч хочоор нэрлэгддэг! Гэхдээ би “мэргэжилтэнгүүд”-ийг сонсож чаддаггүй! Магадгүй би тэгэх хэрэгтэй боловч би чаддаггүй! Би нэг эшлэлийн ясан дахь чөмгийг сорох хэрэгтэй байдаг – эсвэл эшлэлийн нэг хэсгийг – яг л манай өвөг дээдэс хийдэг байсан шиг, үүнийг дагадаг Пуританчууд хийгээд агуу евангелистууд – Вайтфилд, Весли, Жон Кенник, Даниел Ровлэнд, Ховел Харрис нар шиг – Бурхан тэр хүнийг ерөөдөг! –Жосеф Паркер болон Номлогчдын хан хүү Спержеон. Тэдэн шиг би нэг юмуу хоёр эшлэлийг л номлох ёстой – эсвэл нэг эшлэлийн хэсгийг. Би номлолоо нэг сэдвээс нөгөө сэдэв рүү тэнүүчлэх маягаар номлохыг зөвшөөрдөггүй. Би махыг хүсдэг, би яснаас нь чөмгийг нь хүсдэг! Энэ бол миний – таны амийг шим тэжээлээр хангадаг юм! Ясан дахь чөмөг!

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Чөтгөр над дээр ирээд ийнхүү шивнэдэг, “Хэрвээ чи ингэж хийвэл тэд чамайг агуу номлогч хэмээн үзэхгүй.” Би зөрүүлээд өөрийнхөө хариултыг шиддэг, - “Тэд намайг “агуу номлогч” гэж үзэх эсэхэд би анхаарал хандуулна гэж үү? Би үүнд огтоос анхаарал тавихгүй.” Миний тэмүүлэл, миний хүсэл мөрөөдөл, миний алдар, миний баяр хөөр бол нэг гэмтэн булаг руу ирээд, Христ Есүсийн гайхамшигт цусаар гэм нүглээсээ ариусгагдан угаагдахыг харах л юм.

Би гээгдсэн хоёр Баптист номлогчдыг мэднэ. Тэдний амьдрал нь тэд огт сэргээгдээгүй, хувираагүй, аврагдаагүй болохыг харуулдаг. Нэг нь миний номлолуудаас уншидаг гэдгийг би мэднэ. Хоёр дахь гээгдсэн номлогч нь хуучны анд Хятад пасторын биеийг “ажиглан” байхыг би харсан. Би түүний биеийг ажигласны дараа өрөөг орхин гарсан. Энэ гээгдсэн номлогчтой нүүр нүүрээрээ уулзахаар би ирсэн. Би түүнийг олон жилийн өмнөөс мэддэг. Энэ өрөвдөлтэй эр өөрийнхөө дарагдашгүй хүсэл тачаалаа өөгшүүлсэнээс бүх зүйлээ алдсан. Би түүнтэй гар барисан. Би түүний эрүүл мэндийн байдлыг асуусан. Тэгээд би түүнд, “Чи миний интернэт дэхь номлолуудыг минь уншаасай гэж би хүсч байна.” гэсэн. Тэр инээгээд ийнхүү хэлсэн, “Та тоглоод байна уу? Би тэдгээрийг долоо хоног бүр вэбсайтаас уншидаг шүү дээ!” Миний зүрх баяр хөөрөөсөө болж булиглаж байсан! Энэ өрөвдөлтэй залуутай би хагас зууны турш найз болоод явж байна! Би түүнийг алдах ёсгүй! Би чамайг алдах ёсгүй! Тэрбайтугай би “агуу номлогч” байх талаар бодох ч ёсгүй. Би түүнийг алдах ёсгүй! Би чамайг алдах ёсгүй! Би гээгдсэн гэмтнүүдэд бүх чиглэлээр хэлэх ёстой,

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Ариусгах цусны төлөө Түүнийг би магтана,
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Миний амийг Бурхантай эвлэрүүлсэн;
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Есүс!
   Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Эзэн!

Гээгдэхэд ямархуу мэдрэмж төрдөг гэдгийг би мэддэг. Би бүр гээгдсэн номлогч байхад ямархуу мэдрэмж төрдөг гэдгийг ч мэднэ – яагаад гэвэл би гээгдсэн номлогчоор гурван жилийн турш амьдарсан, 17 настайдаа “номлоход бууж өгсөн” байдлаас 20 насандаа аврагдсан. Үүн шиг гээгдэх нь үнэхээр муухай мэдрэмж төрүүлдэг. Гээгдсэн байдалтай байх нь дэлхий дээрхи Тамтай адил, Бурхантай харилцах бүх л үүд хаалганууд хаагдаж, ерөөсөө тодорхой бус, огт найдваргүй, үргэлж үхлийн айдас дунд, үргэлж өөрийгөө буруутгаж! Өө, эрхэм найз минь, над руу залгаач. Би чиний амийг салгахгүй байх болно – эсвэл чамаас зайлсхийх ч үгүй байх болно. Над руу залга, би бүх л чадлаараа эвлэрүүлэх замыг өөр байдлаар чамд харуулах болно – цэвэрлэгдэх арга хийгээд шинэ амьдрал – Бурханы Хүү Есүс Христийн Цусны арга зам! Би энэ замаас гурван жилийн турш орхигдсон. Яагаад ийм удаан хүлээнэ вэ? Чамд Христийн Цус байхгүй гэдгийг чи мэднэ. Яг одоо, ирээд үүнд ор. Эш үзүүлэгч уяман өвчтэй Нааманд ийнхүү хэлсэн, “Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно” (Хаадын дэд 5:10, 14). Энэ орой би танд хэлж байна, “Есүсийн Цусанд нэг удаа угаа, Тэгвэл чи үүрд мөнхөд цэвэр болно!”

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Ариусгах цусны төлөө Түүнийг би магтана,
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Миний амийг Бурхантай эвлэрүүлсэн;
   Ямар гайхамшигтай Аврагч вэ!
Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Есүс!
   Гайхамшигтай Аврагч бол Есүс, миний Эзэн!

Жон Санг бол Америкт сурахаар ирсэн гайхалтай Хятад залуу юм. Гэвч тэр өөрийгөө бүтэлгүй хэмээн мэдэрсэн. Тэр аавынхаа хүссэн тэр хэмжээнд хүрэхгүй байгаагаа мэдэрсэн. Тэр сургууль дээрээ учирсан охинтой бүтэлгүйтсэн. Тэр амар тайвныг олох байдал дээрээ бүтэлгүйтсэн. Тэр гэм буруугийн зовлонд шаналсан. Тэр жигшүүртэй сүнслэг зөрчилдөөнд байсан. Тэгээд Хоёрдугаар сарын нэгэн орой түүний амьдралын гэм нүгэл нь түүний өмнө өргөжин тэлж байгааг харсан. Анхандаа тэднийг зайлуулах ямарч арга байхгүй бөгөөд тэр гарцаагүй тамд орно гэж санагдсан. Тэрээр гэм нүгэлээ мартахаар хичээсэн, гэвч ерөөсөө болоогүй. Тэд зүрх сэтгэлийн гүнд нь нэвтэрсэн байсан. Тэр өөрийнхөө чемоданыг аваад библиэ гаргасан. Тэгээд Лук 23 дугаар бүлгийн цовдлогдсон Есүсийн хэсгийг гаргасан. Түүний гэмийн төлөө Загалмай дээр үхэж буй Есүсийн байдал маш хүчтэй байсан, тэр Загалмайн дэргэд ариун Цусаар гэм нүглээ угаалган цэвэрлүүлж өгөхийг гуйж байгаа юм шиг санагдсан. Тэр үргэлжлүүлэн уйлж, шөнө дунд хүртэл залбирсан. Тэгээд тэр зүрх сэтгэлдээ “Хүү минь, чиний нүгэл чинь уучлагдсан” гэх дууг сонссон. Түүний мөрөн дээрхи бүх л гэмийн ачаа нэг зэрэг нуран унасан мэт санагдсан. Түүнд маш их дэмжлэг бууж ирсэн мэдрэмж төрсөн бөгөөд тэрээр хөл дээрээ бүжиглэн “Халлелүяа!” хэмээн хашгирсан. Тэр дотуур байрныхаа коридорт гүйж гараад Бурханы авралд талархан хашгирч байсан. (A Biography of John Sung by Leslie T. Lyall Хялбаршуулсан, China Inland Mission Overseas Missionary Fellowship, 1965 дахин хэвлэлт, хуудас. 33, 34). Тэр Хятадад урьд өмнө байгаагүй агуу евангелист номлогч болтлоо замаа үргэлжлүүлсэн!

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ” (I Иохан 1:7).

Чамайг Есүс рүү ирээчээ хэмээн би гуйж байна. Бүх л эргэлзээ хийгээд айдсаа хаяад. Аврагч руугаа ир. Түүний Ариун Цусаар цэвэрлүүл. Амен. Др Чан биднийг төлөөлөн залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 23:39-47 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Ерөөлтэй аврагч” (Avis Burgeson Christiansen, 1895-1985).


үндэс

АРИУСГАХ ЦУС

THE CLEANSING BLOOD

Доктор Р.Л.Химерс

“Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ”
(I Иохан 1:7).

(Марк 14:33, 34; Иохан 19:34, 35)

I.   Нэгдүгээрт, Энэ бол Бурханы Хүү Есүс Христийн Цус юм,
Үйлс 20:28.

II.  Хоёрдугаарт, Энэ бол гэмээс биднийг цэвэрлэдэг Есүсийн Цус юм, I Иохан 1:7.