Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




АВРАГЧИЙН НУЛИМС

THE TEARS OF THE SAVIOUR
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 10 дугаар сарын 4-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, October 4, 2015

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3).


Саяхан би сүмийнхээ гадна байгаа хэсэг гэмтнүүдэд гомдоллож байгаа номлогчийн бичлэгийг үзсэн. Тэр “Та нар Там руу явна!” хэмээн орилсоор байсан. “Та нар Тамын галд үүрд мөнхөд шатах болно!” Би уг бичлэгийг унтраагаад тэгээд би өөртөө маш их шаналалыг мэдэрсэн. Тэнд номлогчоос нэг ч сайхан үг байгаагүй, тэнд орхигдсон хийгээд төөрөгдөлд орсон тэдгээр хүмүүст хандсан нэгч шаналал байгаагүй, тэнд орхигдсон дэлхийд хандсан Есүсийн хайрыг илэрхийлсэн нэг ч зүйл байгаагүй.

Есүс дэлхийн хүмүүст хандан иймэрхүү номлол хийж байсаныг би ерөөсөө санахгүй байна. Тиймээ, Тэр хатуу ширүүн үг хэлж байсан. Тиймээ, Тэр тэднийг там руу явна гэж хэлж байсан. Гэхдээ Тэр эдгээр үгсийг бичээч болон Фарисай нарт зориулан хэлж байсан – Түүний өдрүүд дэх хуурамч шашны удирдагч нарт хандан эдгээрийг хэлдэг байсан. Би номлогч нар Мормон, Католик, Муслим, урвагч нарт, тэдний кампус дахь оюутнуудын эсрэг хандан зэмлэж, буруутгаж байсаныг сонсож байсан. Гэхдээ миний харсан тэр настай хүний номлолууд бол Христийн үлгэр жишээг дагаагүй гэж бодож байна. Миний харсан энэ хүний байдал бол бидний өнөө цагийн шашны удирдагч нарт хандан хүчтэйгээр эсэргүүцэн хэлэх Есүсийн үг байх байсан. Сайн мэдээнээс илүү шашинлаг байдлыг тунхагладаг Фарисай нар шиг тэдгээр хүмүүс, Фүүлэрийн сургууль дээрхи библи руу дайрч буй тэдгээр хүмүүс, мөнгөний төлөө номлол хийдэг тэдгээр хүмүүс, ёс суртахууны хувьд өөрийгөө боловсруулах талаар номлодог тэдгээр хүмүүс, “үүнийг нэрлээд, үүнийг нэхэж ав” хэмээх теологыг номлодог тэдгээр хүмүүс, хурдан баян болж хөгжил цэцэглэлтэд хүргэх үгийг номлогч тэдгээр хүмүүс, аврал нь “гэмтнүүдийн залбирал” нэртэй үгийг давтан хэлсэнээр авч болно хэмээн тунхаглагч тэдгээр хүмүүс. Тиймээ! Хэрвээ Есүс өнөөдөр энд байсан бол Тэр “Та нар там руу явна” хэмээн тунхаглах байсан гэж би бодож байна. Гэхдээ иймэрхүү төрлийн ихэнхи номлолыг Тэр өнөө цагийн номлогчид хийгээд хуурамч багш нарт зориулах байсан! – Ням гарагийн оройн үйлчлэлээ зогсоосон тэдгээр хүмүүст, шашинлаг байдал дотор библи судлалыг ишлэл бүрээр нь хуурай хөндий номлодог тэдгээр хүмүүс – харин – орхигдсон хүмүүс зөвхөн Ням гарагийн өглөө л ирдэг, рок хөгжмийг авчирсан тэдгээр хүмүүс – сайн мэдээний номлолыг шахагчид – өөрийнхөө чуулганаас, Есүсийн Цус устаж үгүй болсон бөгөөд энэ нь цаашид орхигдсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг гэмээс нь цэвэрлэх боломжгүй хэмээн тунхагладаг тэдгээр хүмүүс! Христ тэдний сүмд буй мөнгөний ширээнүүдийг хөмөрч хаяад ийнхүү хэлэх байсан гэж би бодож байна,

“Гэвч хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд та нар золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ордог ч үгүй, орох хүмүүсийг ч оруулдаггүй байна.” (Матай 23:13).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж.” (Матай 23:25).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж.” (Матай 23:27).

“Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” (Матай 23:33).

Тиймээ, Христ өнөө цагийн хуурамч багш нар хийгээд хуурамч номлогч нарт хандан иймэрхүү үг тунхаглах байсан гэж би бодож байна!

Гэхдээ Тэр хэзээч Өөрийг нь сонсохоор ирсэн гэмт олон хүмүүст ийнхүү тунхаглаж байгаагүй. Тэдний хувьд Есүс бол “Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн” Нэгэн байсан. Тэр таван нөхөр сольж, завхайрал дунд амьдарч байсан эмэгтэйтэй уулзах үедээ намуухан дуугаар ярилцсан. Тэр “Тэд зөвхөн [Түүний дээлийнх] нь хормойд гар хүрэхийг л гуйж байв. Тэгээд хүрсэн бүхэн эдгэж байлаа.” (Матай 14:36). Гэсэн тэдгээр өвдөж шаналсан, үхэж үрэгдэж буй хүмүүст хандан намуухан дуугаар ярьж байсан. Завхайрч байгаад баригдан ирсэн эмэгтэйд хандан Тэрээр намуухнаар ийнхүү хэлсэн, “Би ч чамайг шийтгэхгүй. Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд гэлээ.” (Иохан 8:11). Загалмай дээр хажууд нь байсан гэмт хэрэгтэнд хандан Тэрээр “Тэгтэл Есүс түүнд -Үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно гэлээ.” (Лук 23:43). Саа өвчтэй хүнд хандан Тэр “Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан” (Матай 9:2) гэсэн. Хөлийг нь үнсэж буй нүгэлт эмэгтэйд хандан Тэрээр “Чиний нүгэл уучлагдсан” (Лук 7:48) гэсэн.

Есүс хэзээ нэг цагт хөхөрч байсан уу? Тэгсэн байж болох ч Библид ийм зүйл тэмдэглэгдээгүй. Библи хуудас бидэнд “Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3) гэдгийг хэлдэг. Библийн хуудсанд Тэр гурван удаа уйлж байсаныг бидэнд хэлдэг бөгөөд өнөөдрийн бидний үгэнд Түүний зан чанарын нэг хэсгийг хардаг – маш чухал хэсэг. Тайван амгалан Буддаг уйлж буйгаар төсөөлөхөд бэрх – Амар тайван Ромын бурхадыг ийнхүү бодох нь боломжгүй, эсвэл харгис хэрцгий Исламын Аллах нулимс асгаруулж байна гэдэг нь төсөөлөшгүй. Есүсийн нулимс бидэнд хүн төрлөхтөнд хандсан Түүний зүрх сэтгэлийн энэрэл нигүүлсэлийг харуулдаг.

Намайг Винстон Черчиллийг маш их хүндэтгэдэг гэдгийг та нарын ихэнхи нь мэддэг. Гэхдээ та нар Англичууд Дэлхийн Хоёрдугаар Дайны үед таньж мэдсэн гэдгийг мэдэхгүй байж магад.

St. Paul's Cathedral
Гэгээн Паулын дуган. Лондон. Бөмбөгдөлтийн үеэр.

Магад та Юосуф Каршийн авсан ширүүн харцтай хөрөг зургаар нь л түүнийг таньдаг байж болох юм. Гэхдээ Лондон хот Гитлерын бөмбөгдөлтөөр орвонгоороо эргэж, шатаж байх тэдгээр олон саруудад Англи хүмүүс түүнийг өөрөөр хардаг байсан. Бөмбөгдөлтийн дараах шөнө хүмүүс түүнийг нурж сүйрсэн байшин барилга дундуур нулимс асгаруулан шаналан явж байгааг харах болно.

Sir Winston Churchill
Черчилл Лондон хотын бөмбөгдөлтийн үеэр.

Тэр урьд орой нь дөчин хүүхэд хийгээд томчуул амиа алдсан сүйрч нурсан хорогдох байшингийн дэргэд зогссон. Черчилл нүднээсээ урсах нулимсаа арчих үед олон түмэн цуглардаг байсан. Олон хүмүүс “Таныг ирнэ гэж бид бодсон!” хэмээн хэлцгээж байсан. Нэгэн настай эмэгтэй цурхиран уйлж “Та нар хар, тэр үнэхээр санаа зовж уйлж байна” гэсэн. Мөн цугларсан олны дундаас өөр нэгэн хүний хашгирах дуу сонсогдсон “Бид үүнийг давж чадна! Та нар Гитлерт хэл, Бид үүнийг давж чадна!” Гитлер тэдний хотыг бөмбөгдөн гэр орныг нь сүйрүүлсэн ч гэлээ зөвхөн тэдний сүнсийг устгаснаар л тэр тэднийг ялж чадах болно. Өөрийн хүмүүстээ хандан Черчиллийн нулимс асгаруулан хэлсэн эдгээр үгс нь Нацистуудын сүйтгэх машины хүчийг ялахад ямарч зүйлээс илүүгээр нөлөөлсөн. Хүмүүс бялцуухайнууддаа үр тариа худалдан авахаар сүйрсэн гудамжинд оочерлон байгааг тэр хараад уйлсан. Тэр том чулуунд дарагдан үхэж буй хүүхдүүд, гудманд хөглөрөх хүүрнүүдийг хараад уйлсан. Тэр хэзээч айдсаасаа болоод уйлж байгаагүй, харин тэр ард түмэн нь зовж шаналж буйг хараад үргэлж тэгдэг байсан.

Үгүй ээ, Черчилл Христ итгэлийг хоосон ярьдаг хүн байгаагүй. Харин тэр өөрийн настай асрагч хатагтай Еверэстээс Христ итгэгч хүний энэ зан чанарыг өвлөн авсан. Түүний хөрөг зураг түүнийг үхэх хүртэл хананд нь өлгөөтэй байсан. Тиймээс, өнөө цагийн удирдагч гэж миний бодож буй тэднээс илүү Христэд итгэгч хүний зан чанар түүнд байсан. Аяатоллах Али Хаменей, эсвэл Владимир Путин, эсвэл Барак Обама нар өөрийн ард түмний зовлон шаналалын төлөө өрөвдөн уйлж байгааг төсөөлөх ямарч боломжгүй. Өрөвдөх гэдэг бол Христэд итгэгч хүмүүсийн хүч чадал юм – Нэгдүгээр зууны харгис Ромын эзэнт гүрэнд Есүс “Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн.” (Исаиа 53:3) хэмээн тунхаглагдсан.

“Уй гашууны хүн,” ямар гайхалтай нэр вэ,
   Айлчлан ирсэн Бурханы Хүүд зориулсан,
Сүйрсэн гэмтнүүдийг сэргээхээр!
   Халлелүяа! Ямар гайхалтай Аврагч вэ!
(“Халлелүяа! Ямар гайхалтай Аврагч вэ! Philip P. Bliss, 1838-1876).

Гурван удаа бид Есүс уйлсан гэдгийг сонссон.

I. Нэгдүгээрт, Есүс хотыг хараад уйлдаг.

Нэг өглөө Есүс илжиг унаад Иерусалим руу ирсэн. Маш олон хүн Түүнийг дагалдан чангаар “Давидын Хүүд Хосанна! Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ! Хамгийн дээдэд Хосанна!” (Матай 21:9). Үүнийг Дал модны Ням гараг дахь Есүсийн “Ялгуулсан оролт” хэмээн нэрлэгддэг.

The Triumphal Entry
Дал модны Ням гараг дахь Есүсийн “Ялгуулсан оролт”

Гэвч энэ өдөр хэрхэн дууссан талаар бид маш бага сонсдог.

“Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж,” (Лук 19:41).

Др В.А Крисвелл бол миний амьдралдаа сонсож байсан гурван агуу номлогчийн нэг байсан. Тэр Техасын Даллас дахь Нэгдүгээр Баптист Чуулганд пастороор жаран жил үйлчилсэн. Др Крисвелл номлолуудынхаа нэгэнд том хот дахь нэгэн чуулганд саяхан ирсэн номлогчийн талаар өгүүлсэн байдаг.

     “Түүний номлол хийх цаг нь болсон байтал тэр гарч ирэхгүй байсан. Тэгээд сүмийн нэг үйлчлэгч номлогчийг олж ир гэсэн үүрэг авсан. Өнөөх үйлчлэгч пасторыг өрөөндөө байхад нь олсон бөгөөд тэрээр цонхны дэргэд зогсоод эмх замбараагүй тэлж буй маш том ядуусын хорооллыг хараад зогсож байсан. Өнөөх пастор ядуусын хорооллын орон сууцнуудыг хараад уйлж байсан. Ахлагч түүнд “Эрхэмээ, хүмүүс таныг хүлээгээд байна, таны номлол хийх цаг болсон байна” хэмээн хэлсэн. Пастор хариуд нь ‘Би дөнгөж сая хүмүүсийн уй гашуу, дарамт, шарх, найдвараа алдах байдалд эзэмдүүлсэн. Зүгээр л хар. Зүгээр л хар’ – тэр хот руу гараа сунган чиглүүлэх зуураа ийнхүү хэлсэн. Ахлагч түүнд “Тиймээ, эрхэмээ, Би мэднэ. Гэхдээ та удахгүй энэ байдалтай эвлэрэх болно. Таны тунхаглах цаг болсон байна гэсэн.”

Тэгээд дараа нь Др Крисвелл ийнхүү хэлсэн,

“Энэ бол миний, манай чуулганы, бүх л чуулганы айх ёстой зүйл юм. Бид үүнийг тоохоо больдог. Хүмүүс гээгдэн алдагдасаар байна – энд ямар асуудал байна вэ? Тэдэнд найдвар байдаггүй – ямар асуудал байна вэ? Эцэст нь бид бүгдээрээ үүнийг тоохоо больдог – зүгээр л өнгөрөөдөг. Энэ зүйл дээр бид Христээс ялгаатай. ‘Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж, ’” (W. A. Criswell, Ph.D., The Compassionate Christ, Crescendo Book Publications, 1976, хуудас. 58).

Тэр өдөр Есүс Олив уулан дээр байхдаа Иерусалим хотыг хараад ердөө дөчин жилийн дараа энэ нь үгүй болно хэмээн бодсон уу? Нэг үеийн дараа Ромын легионеруудын генерал Титус хотын хэрмэн хана хийгээд үүд хаалгыг нь нурааж, Бурханы сүмийг галдан шатаана гэж бодож байсан уу? Нэг ч зүйл үлдэхгүй байх хэдийд ч Ариун Сүмийн чулуун ханын нэг хэсэг л үлдэж хоцорсон. “Та нарын гэр орон юуч үгүй сүйрэх болно” Тэгээд тэр уйлсан. Есүс хотын орхигдсон хүмүүсийн төлөө уйлсан.

Хэн нэг нь “Гэхдээ пастораа, бид юу хийж чадах юм бэ?” хэмээн хэлнэ. Бид бүх хүнийг аварч чадахгүй. Тэр байтугай ихэнхи хүмүүсийг бид аварч чадахгүй. Гэхдээ бид хүмүүсийн заримыг аварч чадна. Чи Лхагва, Пүрэв гарагийн орой сайн мэдээ тараахын төлөө ирж болно. Чи Бямба гарагийн орой сайн мэдээний төлөө ирж болно! Чи тэдэн дээр очоод Ням гарагийн үдээс хойш дагуулаад ирж болно! Чи үүнийг хийж чадна! Зарим өдөр та нарын хот тамхины үлдэгдэл хийгээд үхэл цусаар дүүрэн байдаг. Зарим өдөр тэднийг аварахад дэндүү оройтсон байдаг. Яг одоо, энэ цагт, загалмайн цэрэг, Хурганы дагалдагч адил урагшаа яв. Яг одоо орхигдсон гэмтнүүд Христийг олох, уучлал авах, найдвараа олоход ядууст туслах цаг! “Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж”

II. Хоёрдугаарт, Есүс өрөвдөн хайрлаад уйлдаг.

Тэр Өөрийнхөө Дагалдагч нарт, “Бидний анд Лазар... үхсэн.” (Иохан 11:11, 14) Тэрээр “Түүнийг явж сэрээцгээе” хэмээн хэлсэн – энэ нь түүнийг үхлээс амилуулна гэсэн утгатай. Тэгээд тэд Бетан руу Лазарын гэрт очсон. Үл итгэгч нар “шарилын” талаар ярьж байсан. Харин Христэд итгэгчид “нутаглуулах” талаар ярьдаг – энэ нь Грек хэлэндээ үхсэн хүнийг Есүс ирээд сэргээх хүртэл унтуулж байлгадаг газар гэсэн утгатай. Энэ зүйлийг Есүс Лазарт хийж үзүүлэх зорилго юм. Гэхдээ Тэр Өөрт нь хүмүүс итгэхийн төлөөнөө Өөрийнхөө тэнгэрлэг байдал хийгээд хүч чадлаа үзүүлэх гайхамшигаа мэдүүлэхээр дөрвөн өдөр хүлээсэн.

Одоо Есүс Лазарын булшны дэргэд ирсэн. Лазарын эмэгтэй дүү Мариа Түүнийг ойртон ирэх үед нь уулзсан.

“Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж,” (Иохан 11:33).

Грек хэлэндээ энэ нь Есүс тэр чигээрээ сэтгэлээ барьж дийлэхгүй, цээж нь давчидаж, цурхиран уйлах, амьсгаа давчидах, татвалзах (ĕmbrimaŏmai) гэсэн утга агуулдаг – маш гүн догдолж, салхинд булингартан цалгих далайн ус мэт, маш их хямарч, маш их зовсон (tarassō). Чиний үнэхээр ойр дотны хүн чинь өөд болоход иймэрхүү зүйлийг мэдэрч байсан уу? Би тэгж байсан. Би үнэхээр сэтгэлээ барьж чадахгүй, буцалж буй ус мэт үймэрч, маш их хямарсан. Би амьдралдаа иймэрхүү их шаналал болон хүнд ачааг ердөө хэдхэн удаа мэдэрсэн – гэхдээ эдгээр зүйлс нь Есүс юу мэдэрч байсаныг ойлгоход надад хангалттай байсан. Би ийм зүйлийг хайртай Мам Фловерс эмээгээ нас барахад мэдэрсэн. Би үүнийг чөлөөт Хойд Баптист библийн сургуульд байхдаа мэдэрсэн. Би үүнийг ээж Сеселиагаа нас барахад мэдэрсэн. Үүнд ямарч буруу зүйл байхгүй. Бид ч заримдаа уй гашууг мэдэрдэг нь гэм нүгэл биш гэдгийг Есүс Өөрийнхөө уй гашуугаар харуулдаг. Тэр Лазарын үхлээс болоод уйлж буй Мариа, Марта, түүний найз нарын уй гашууг хараад сэтгэл нь өрөвдөн хайрлах сэтгэлээр дүүрсэн.

Есүс хэдхэн хормын дараа нас барсан Лазарыг амилуулна гэдгээ мэдэж байсан. Гэхдээ тэр энэ үхлээс болж сэтгэлээ барьж дийлэхгүй, эмгэнэсэн бөгөөд уй гашууд орсон нь бидэнд илэрхий байдаг. Тэгээд Иохан арван нэгдүгээр бүлгийн хоёр ишлэлийн дараа бүх библид хамгийн цөөхөн үгтэй ишлэлийг би хардаг. Есүс цааш нь ийнхүү хэлсэн, “Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэж асуухад тэд Түүнд -Эзэн, ирээд, үз гэлээ.” Тэгээд дараа нь өнөөх хамгийн богино ишлэл гардаг,

“Есүс уйлав” (Иохан 11:35).

Тэр Лазарыг бас хайрлаж байсан учраас Мариа, Марта нарын уй гашууг хуваалцсан. Мөн Есүс бидний ч гэсэн уй гашуу болон гуниг зовлонг хуваалцдаг. Би та нарын үеийн залуучуудыг өрөвддөг. Маш олон чуулганууд хуучны магтан дуу дуулахаа больсон – зүрх сэтгэлд хүрч, сүнсийг амраах чадалтай. Өнөөгийн хүүхдүүд тэдгээр дууг мэддэггүй, тиймээс тэднийг хүнд цаг үеэс гэтэлгэж чаддаггүй. Гэхдээ хуучны магтан дуунууд миний сүнсийг харанхуйгаас гэтэлгэн гаргах хүч байдаг.

Бидэнд буй Есүс нь ямар агуу найз вэ,
   Бидний бүхийл гэм нүгэл хийгээд уй гашууг үүрдэг!
Тээсэнээр ямар ач тус байна
   Бүх зүйлс залбирал дахь Бурханд...
Бид ийм итгэмжит найзыг олох уу,
   Хэн бидний бүхийл гуниг зовлонг хуваалцах вэ?
Есүс бидний бүхийл сул доройг мэддэг,
   Түүнийг аваад залбирал дунд Эзэнд өг.
(“Бидэнд буй Есүс нь ямар агуу найз вэ” Joseph Scriven, 1819-1886).

“Есүс уйлав” (Иохан 11:35).

Есүсийн гайхамшигт нулимс. Есүсийн энэрэл хайр. Есүсийн өрөвдөн хайрлах сэтгэлд Бурханд талархаж байна.

Др Хенри М.МсГован намайг бага байхад анх удаа Баптист чуулганд гэр бүлийнхээ хамт дагуулж явсан. Тэр нэг удаа надад намайг яг хүү шиг нь гэж хэлж байсан. Би гэр бүлийнхнийхээ хамт Техас дахь Вернонд буцаж очоод хэд хэдэн удаа түүнтэй уулзсан. Тэдгээр олон айлчлалын нэгэнд нь тэрээр надад нэгэн жижиг цаасан дээр олон утгыг агуулсан шүлгийг надад өгсөн. Үүнийг Мари Стивенсон гэх ердөө 14-хөн настай охин бичсэн.

Нэгэн шөнө би зүүд зүүдэлсэн.
Би ганцаараа Эзэнтэй хамт далайн эргээр алхаж байсан.
Түнэр харанхуй тэнгэрт миний амьдралын хэсэг үзэгдсэн
Хэсэг бүрд элсэн дээр хоёр хүний мөр байгааг би ажигласан.
Нэг нь минийх, нөгөөх нь миний Эзэнийх байсан.

Миний амьдралын сүүлийн хэсэг миний өмнө гарсан,
Би элсэн дээрхи явсан мөрөө эргээд харсан.
Би амьдралынхаа замд олон удаа ганцаар байсаныг мэдсэн,
Ялангуяа хамгийн хэцүү, хамгийн гунигтай цаг үед,
Тэнд ердөө ганц хүний хөлийн мөр л байсан.

Энэ үнэхээр намайг хямраасан тул Эзэнээс үүнийг асуусан.
“Эзэн, би Таныг дагахаар шийдсэн үед нэг удаа ингэж хэлсэн,
Та миний бүхийл замын турш хамт байна гэж хэлсэн.
Гэвч миний амьдралын хамгийн гунигт, зовлонт мөчид би ажигласан
Тэнд ердөө ганцхан хүний мөр л байсан.
Яагаад гэдгийг би мэдэхгүй, Та надад хамгийн хэрэгтэй үед намайг орхисон.”

Тэр шивэгнэн, “Хайрт минь, Би чамд хайртай, чамайг огт орхихгүй.
Чиний хүн хэцүү, сорилт бэрхшээлийн үед ч хэзээч үгүй.
Чи ганцхан хүний мөр байгааг олж харсан тэр үед,
Би чамайг үүрээд явж байсан цаг үе юм.”
   (“Элсэн дээрхи мөр” Mary Stevenson, 1922-1999; 1936 бичигдсэн).

Есүс хотуудыг хараад уйлдаг – гээгдсэн хүмүүс ямар ч найдвар үгүйг хараад. Есүс биднийг өрөвдөн хайрладаг – бид уй гашуу дундуур туулан явах үед.

III. Гуравдугаарт, Есүс бидний гэмийн төлөөсийг төлж байхдаа бидний төлөө уйлдаг.

Еврей 5:7 ийнхүү хэлдэг,

“Тэрээр махан биеийнхээ өдрүүдэд Өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд чанга хашхиран, нулимсаараа залбирал болоод гуйлтуудаа өргөсөн. Тэр сүжигтэй байсан тул Бурхан Түүнийг сонссон билээ.” (Еврей 5:7).

Энэ бол Гетсемани цэцэрлэгт цовдлогдохоос өмнөх шөнө уйлсан тухай юм. Др Крисвелл ийнхүү хэлсэн,

Гетсемани дахь төлөөс гэдэг нь ямар утгатай вэ? Тэр залбиралдаа Түүний “хөлс нь цусны дусал мэт газарт дусалж байв. (Лук 22:44) гэх хүртэл төлөөсийг төлөхөөр зовж байсан... Эш үзүүлэгч Исаиа ийнхүү хэлсэн, “Бурхан түүний амийг гэмийн төлөө өргөл болгоно.” Тэр цааш нь, “Бурхан түүний сүнсний зовлонг харах болно, тэгээд энэ нь хангагдах болно.” Яаж ийгээд гайхамшиг дунд бидний орж чадахгүй зүйл рүү Бурхан бидний өмнөөс гэмтэн болгосон. Тэгээд ертөнцийн бүхийл гэмийн хүнд ачаа хийгээд дарамтыг үүрч байхдаа Тэрээр чанга дуугаар нулимс асгаруулан ийнхүү орилсон, “Ааваа, хэрвээ боломжтой бол энэ аягыг надаас зайлуулаач.” (адил., хуудас. 60).

Есүс маш ихээр цөхрөн уйлж нулимс асгаруулсан, дараагийн өдөр нь Загалмай дээр өөрийн биеийг бидний гэмийн төлөө өргөхийн тулд Бурхан Гетсемани цэцэрлэгт амийг нь үлдээж өгөөч хэмээн залбирсан. Мөн Тэр загалмай дээр ийнхүү хашгирсан, “Энэ нь гүйцэлдлээ.” (Иохан 19:30) – тэгээд Тэр толгойгоо гудайлган үхсэн. Тэр чангаар орилон нулимс асгаруулан бидний гэмийн бүх төлөөсийг төлөхөөр Загалмай дээр цовдлогдсон.

Калвари уул өөд, нэгэн аймшигт өглөө,
   Миний Аврагч Христ зүдэрч, тамирдан алхаж байсан;
Гэмтнүүдийн төлөө Загалмай дээр үхэлтэй нүүр тулсан,
   Энэ нь биднийг үүрдийн гээгдэлээс авархын тулд юм.
Ерөөлтэй Аврагч! Гайхалтай Аврагч!
   Одоо би Түүнийг Калбарийн модон дээр харж буй мэт;
Гэмтнүүдийг өмгөөлөхийн тулд шархадан цусаа урсгасан –
   Сохор хийгээд хэнэггүй – үхэж буй миний төлөө!
(“Ерөөлтэй Аврагч” Avis Burgeson Christiansen, 1895-1985).

Та нарыг гэм нүгэл хийгээд шийтгэлээс аврахаар Загалмай дээр Өөрийн Цусаа урсгаж, цөхрөн уйлсаар байсан Есүст итгээрэй хэмээн би гуйж байна. Тэр одоо Бурханы баруун гар талд Тэнгэрийн улсад заларч буй. Энгийн итгэлээр Түүнд ирээд, итгээрэй. Түүний ариун Цус чамайг гэмээс чинь цэвэрлэх болно – тэгээд мөнх амийг чамд өгнө. Амен. Др Чан та биднийг төлөөлөн залбирч өгнө үү.


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр
www.sermonsfortheworld.com. сайтаас уншиж болно.
Та “Монгол номлолууд.” цэс рүү хандаарай.

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Лук 22:39-44 уншина.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Ерөөлтэй аврагч” (Avis Burgeson Christiansen, 1895-1985).


үндэс

АВРАГЧИЙН НУЛИМС

THE TEARS OF THE SAVIOUR

Доктор Р.Л.Химерс

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3).

(Матай 23:13, 25, 27, 33; 14:36; Иохан 8:11;
Лук 23:43; Матай 9:2; Лук 7:48)

I.   Нэгдүгээрт, Есүс хотыг хараад уйлдаг, Матай 21:9; Лук 19:41.

II.  Хоёрдугаарт, Есүс өрөвдөн хайрлаад уйлдаг, Иохан 11:11,
Иохан 11:14, 33, 35.

III. Гуравдугаарт, Есүс бидний гэмийн төлөөсийг төлж байхдаа бидний төлөө уйлдаг, Еврей 5:7; Лук 22:44; Иохан 19:30.