Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЕСҮС ХРИСТИЙН УСТАШГҮЙ ЗОЛИЛТЫН ЦУС

THE INCORRUPTIBLE AND REDEEMING
BLOOD OF JESUS CHRIST
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, September 13, 2015

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн” (1 Петр 1:18-19).


Виллиам Копер (1731-1800) энэ алдартай магтан дууны гайхалтай үгийг бичсэн:

Би итгэлээр голыг харсанаас хойш
Таны шархнаас урсах хангалтыг
Золилтын хайр миний сэдэв юм
Би үхэх хүртэл тийм байх болно.

Энэ бол С. Х Спержеоны (1834-1892) дуртай дуу байсан. Агуу номлогч үүний талаар ийнхүү хэлсэн,

Миний хувьд энэ агуу сэдвээс өөр тийм бодоод, номлоод байх үнэ цэнэтэй зүйл байхгүй юм. (C. H. Spurgeon, "Цусны Асгаралт," Хоёрдугаар сарын 28, 1886, Metropolitan Tabernacle Pulpit, бүлэг. 32, хуудас. 121, дахин хэвлэлт Dr. Bob Ross of Pilgrim Publications, P.O. Box 66, Pasadena, Texas 77501).

Номлогчдын хан хүү Спержеон яагаад ийм хүчтэй тодорхойлолтыг хэлсэн бэ? Тэр яагаад “Миний хувьд Христийн цуснаас өөр тийм бодоод, номлоод байх үнэ цэнэтэй зүйл байхгүй” хэмээн хэлсэн бэ? Metropolitan Tabernacle Pulpit нэртэй хэвлэгдсэн номноос түүний номлосон зуугаад номлолыг уншаад энэ нь үнэн болохыг ойлгох болно. Гэхдээ яагаад? Яагаад англи хэлээр ярьдаг улсуудын агуу номлогч Христийн Цусыг өөрийнхөө хамгийн гол сэдэв болгох болсон юм болоо? Энэ бол маш энгийн учир нь библид үүнээс өөр агуу сэдэв байхгүй юм!

Библи хүн төрлөхтөнд Есүс Христийн Цусгүйгээр аврал гэж үгүй хэмээн бидэнд заадаг. Өнөө орой би та нараас Христийн цусны талаар хоёр зүйлд онцгой анхаарал хандуулайсай хэмээн хүсч байна. Энэ хоёр хоёулаа өнөөдрийн 1Петр 1:18-19 дүгээр зүйлд дурьдагдсан байгаа.


1.Христийн Цус бол усташгүй юм. муудадгүй ялзрахгүй

2.Христийн Цус бол таны авралд хэрэгтэй юм.

I. Нэгдүгээрт, Христийн цус бол ялзрашгүй юм.

Христ дотор Дуулал библид хэлсэн Бурханы үгийн эш үзүүллэг биелсэн болохыг мэдэж болно:

"Учир нь Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй" (Дуулал 16:10).

“Ялзарах” гэсэн үг нь Еврей хэлэндээ “сүйрэл” эсвэл “илжирих” гэсэн утгыг агуулдаг. (Strong's Concordance).

Энэ үг Дуулал библиэс ишлэл болон Шинэ гэрээнд орсон:

"Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй... Христийн амилалтыг угтан харж, "Тэр (Давид) Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй" гэжээ" (Үйлс 2:27, 31).

Өнөө үед зарим нь Христийн Бие бол дахин сэргээгдсэн, гэхдээ Түүний Цус нь Загалмайн ойр хавийн хөрсөнд шингээд алга болсон хэмээн хэлдэг. Гэхдээ библи Христийн Цус ч гэсэн ялзрашгүй гэдгийг өөр эшлэлд илэрхийлж байдаг:

"Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн” (1 Петр 1:18-19).

Энэ ишлэлд буй “устах” гэдэг үг нь “муудах” эсвэл “сөнөөх” гэсэн үгнээс гаралтай. Энэ эшлэл нь Христийн Цус бол муудаж эсвэл устаж үгүй болох боломжгүй гэдгийг харуулдаг. Мөнгө хийгээд алт бол дэлхий дээрхи бодисуудаас бараг л хамгийн бага муудах зүйл боловч Бурханы шийтгэлээр дэлхий шатаагдах үед устаж үгүй болох юм. “Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана... Хэрэв энэ бүхэн тийн устгагдах аваас” (II Петр 3:10-11). Бодис бүр (Грекээр "атом" гэсэн утгатай.) шатаагдах болно. Дэлхийд байгаа бүх л зүйл Бурханы галаар устгагдана. (үнэндээ "сөнөөгдөнө") Үүнд алт, мөнгө ч гэсэн багтана: “энэ бүхэн тийн устгагдах аваас”

Гэхдээ 1Петр 1:18-19 бидэнд бид бол ямар нэг муудах зүйлсээр бус, “харин Христийн цэвэр цусаар” аврагдсан гэдгийг хэлж өгдөг. Энэ эшлэл нь бидэнд Христийн Цус бол ялзрашгүй, муудашгүй, илжрэхгүй (Strong's) гэдгийг харуулдаг!

Frontline сэтгүүлийн нэгэн өгүүллэгт ийнхүү хэлсэн,

Христийн Цус асгарсан үед энэ нь газрын шороонд шингэх юмуу эсвэл бүлэгнээд хатаж хоцроогүй. Энэ нь ямарч боломжгүй юм, Бурханы үг энэ бол усташгүй Цус хэмээн хэлдэг. Калвари уулан дахь элс Бурханы Хурганы Цусыг хуу сорон өөртөө аваагүй. “Усташгүй” гэдэг нь Христийн бие тунхаглагдсанаас хойш дахин амилсан биеийг илэрхийлдэг бөгөөд усташгүй Цус гэдэг нь мөн адил гайхамшигтай үйл явдлаар дамжуулан сэргээгдсэн Христийн Цус гэсэн утгыг илэрхийлэхээс өөр аргагүй. (Frontline magazine, March/April 2001, p. 5).

Есүс үхлээс дахин амилахдаа ийнхүү хэлсэн:

"Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна. Надад гараа хүргээд үз. Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм гэв" (Лук 24:39).

Амилсан Христийг харсан дагалдагч нар маш их гайхсан байсан. Тэд “сүнс харлаа хэмээн бодсон.” (Лук 24:37). Олон хүмүүс өнөөдөр Есүс үхлээс Сүнсээрээ боссон хэмээн боддог. Эдгээр эшлэлүүд нь Сүнс-Христ гэсэн "Docetic" үзлийг залруулдаг. Есүс сүнсээрээ дахин амилаагүй шүү, Тэр махан бие хийгээд ястай бие махбодиороо дахин боссон. Тэр дагалдагч нартаа гар болон хөлөндөө буй шархны сорвийг хараарай хэмээн хэлсэн.

"Тэгээд Тэр Томаст -Хуруугаа нааш нь хүргэ, Миний гарыг үз. Гараа нааш нь хүргэ, Миний хажуу уруу хий. Итгэлгүй бус, харин итгэлтэй бай гэхэд" (Иохан 20:27).

Христ загалмай дээр байхад цэргүүд жадалсанаас үүссэн хавирганы нүх рүү гараа хийж үз хэмээн Томаст хэлсэн.

Миний санаа энэ: Христ дагалдагч нартаа хандаад Түүний хавирга, Түүний хөл, Түүний гаранд буй нүх рүү хар хэмээн хэлсэн. Хэрвээ дахин амилсан Христийн “бие махбодь хийгээд ястай” биед Цус үлдсэн байсан бол цус эдгээр шархнаас урсан гарах байсан. Гэхдээ Түүний биед ямарч цус үлдээгүй. Цус нь аль эрт Бурханы хүчээр дахин сэргээгдсэн.

Магдалений Мариа үхлээс амилсан Есүстэй уулзах үед Есүс түүнд ингэж хэлсэн,

"Есүс -Би дээшээ Эцэгтээ хараахан очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин Миний ах дүү нар уруу очиж, тэдэнд "Би Миний Эцэг ба та нарын Эцэгт, Миний Бурхан ба та нарын Бурханд очно" гэдгийг хэл гэлээ" (Иохан 20:17).

Үүнээс төд удалгүй Дагалдагч нар Түүн дээр “ирээд хөлийг нь тэврээд мэндчилсэн.” (Матай 28:9). Тэр Мариаг өөрт нь хүрэхийг зөвшөөрөөгүй, учир нь Тэр Бурхан руу хараахан өргөгдөөгүй байсан, харин хэсэгхэн хугацааны дараа Тэр дагалдагч нараа хөлд нь хүрэхийг зөвшөөрсөн. Үүний талаар Scofield тайлбарт үүний талаар бичсэн нь надад үнэхээр Библийн дагуух тайлбар гэж бодогдсон:

Есүс Мариатай Тэргүүн Тахилч эвлэрүүлэл гүйцэлдүүлж буй мэт ярисан (Левит 16). Цэцэрлэгт Мариатай уулзсан болон Матай 28:9-д гарсан уулзалт хоёрын хооронд Есүс золиосыг дуусгаад байж байхдаа тэнгэрт ариун цусаа харуулах тэр замдаа явж байсан. Тэр үнэхээр өргөгдсөн бөгөөд буцан ирсэн гэсэн зүйлийн зохицол дунд байсан. (Scofield note on John 20:17).

Энэ бас Др Жон Р.Райсын итгэл үнэмшилтэй адилхан.

Хуучин гэрээнд Тэргүүн Тахилч цусыг аваад Ариунаас Ариун газар дахь нигүүлсэлийн суудалд үүнийг тахидаг. Тиймээс Христ Мариатай уулзах болон Дагалдагч нартай уулзах хоорондоо Тэнгэр лүү Өөрийнхөө Цусыг авсан:

"Харин Христ ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч болж, үзэгдэхдээ Тэрээр илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ. Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон." (Еврей 9:11-12).

Түүний үгэнд Тэр “ариун газарт нэг удаа” орсон” гэдгийг анхаараарай. Энэ нь Түүний өргөгдөх тэр цагаас өөр тийм цаг байх ёстой байсан, учир нь Библи ийнхүү хэлдэг,

"Ингээд Эзэн Есүс тэдэнд айлдсаны дараа тэнгэр өөд авагдаж, Бурханы баруун гарт залрав" (Марк 16:19).

Шинэ гэрээнд Тэрээр Бурханы баруун гар талд заларсан хэмээх үгийг байнга сонссон бөгөөд энэ нь Тэрээр Дагалдагч нартайгаа урьж Тэнгэр өөд өргөгдсөн даруйдаа тэнд суухаар явсан гэдгийг бидэнд хэлдэг. Тэнгэр дэх “ариун газарт” (Еврей 9:12) эхлээд Түүний цус өргөгдөн байрлуулагдсан гэдгийг бидэнд ойлгомжтой болгодог.

"Ингэхдээ та нар... алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох” (1 Петр 1:18-19).

Христийн Цус одоо Тэнгэрт ивээлийн газарт байгаа. Энэ бол усташгүй юм. Энэ нь муудаж, ялзарах ямарт боломжгүй. Энэ бүгд бол гайхамшигтай юм. Мэдээж! Гайхамшигийг авчихвал Христэд итгэгч гэж байхгүй – зүгээр л ёс суртахуун л үлдэнэ. Гэхдээ энэ бол ид шид биш юм. Та Христийн Цусыг захирч чадахгүй. Ямарч ид шид биш! Цус бол гайхамшигтай, гэхдээ энэ нь ид шид биш юм. “Шийдвэр” гаргах үзэл бол ид шид! Тийм учраас бид үүнийг эсэргүүцдэг. Чамайг Цусаараа ариусгахыг шийддэг хүн нь Бурхан юм.

Др Жон МакАртур энэ хэсэгт итгэхгүй гэдгийг би мэднэ. Тэр Цусны талаарх энэ хуурамч санааг Колонел Р.Б Тиэм гэгч хачин хүнээс авсан гэдгийг нь ч би мэднэ. 1961 оны намар залуу Жон МакАртур Тиэмын Библи Судлалын хичээлд сууж байхад би тааралдсан бөгөөд тэр цагаас эхлээд түүний (Тиэм) зааж байсан зүйлийг тэр заах болсон. Др Мак Артур энэ санаагаа Р.В Тиэмээс хуулбарласан гэдгийг би мэддэг, учир нь тэрээр түүний сургаалийн гол санааг тэмдэглэн авч байгааг харсан. Тиэм “цус” гэдэг бол “үхэл” гэсэн утгатай хэмээн заасан – “зарим цус нь агаарт хаа нэгтээ хөвөөд байгаагүй” Энэ үзэл санаа нь Др МакАртурын номлолд цаг үргэлж илэрхийлэгддэг бөгөөд түүнийг энэ санаагаа Р.В Тиэмээс авсан гэдгээ би хувиараа мэддэг. Энэ бол үнэхээр гамшиг, учир нь Др МакАртур бусад тал дээрээ үнэхээр сайн зүйлийг заадаг. Манай чуулган долоо хоног бүр Христийн Цусны талаарх Р.В Тиэмийн энэ хачин сургаалаас эргэхийн төлөөнөө Др МакАртурын төлөө байнга залбирдаг.

II. Хоёрдугаарт, Христийн Цус таны золилтод хэрэгтэй.

Үг бидэнд бид бол устах зүйлсээр аврагдаагүй, харин Христийн Цусаар аврагдаж болно гэдгийг хэлдэг. 1Петр 1:18-д гарч буй “золилт” гэдэг Грек үг нь “суллах” эсвэл “чөлөөлөх” гэсэн утгатай. (Strong's, Vine's), "чөлөөлөх гэсэн утгатай" гэдгийг (Vine's) илэрхийлсэн.

Та Христийн цусаар “суллагдаж” болон “чөлөөлөгдөх” үгүй бол үүрд мөнхөд дараах байдалд байна

1. “Хуулийн хараал” (Галат 3:13) дор байна. Та хуулийг сахиж чадахгүй учраас хуулийн хараалд байдаг. Та Бурханы төгс бүрэн хуулийн тушаалыг сахих ямарч боломжгүй.Тийм л учраас хууль чамайг хараадаг. Энэ нь чамайг гэмтэн гэдгийг харуулах төдийгүй шийтгэлээс зугтах ямарч гарц өгдөггүй. Юуч байхгүй, гэхдээ Есүсийн Цус чиний гэмийг угааж чадна, тэгсэнээрээ чи Хуулийн хараалаас “суллагдаж” мөн “чөлөөлөгдөж” чадах болдог.

2. Христийн цусаар “суллагдаж” мөн “чөлөөлөгдөх” үгүй бол чи үүрд мөнхөд Сатаны ноёрхол дор байх болно. “Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.” (IIТимот 2:26). Түүний гараас юуч чамайг “суллаж”, эсвэл “чөлөөлж” чадахгүй, гэхдээ Есүс Христийн Цус л чадна!

3. Христийн цусаар “суллагдаж” мөн “чөлөөлөгдөх” үгүй бол чи үүрд мөнхөд Ариун Бурханы шийтгэл хийгээд уур хилэн дор байх болно. Юуч таныг аврахгүй, харин Христийн цус л чамайг Бурханы шийтгэлээс “суллаж”, мөн “чөлөөлж” чадна.


Өө найз минь, чамд заавал Христийн Цус байх хэрэгтэй! Чамайг хуулийн хараалаас суллах, чамайг Сатаны боолчлолоос суллах, Ууртай Бурханы хилэнгээс суллах Христийн Цус чамд байх хэрэгтэй! Үнэхээр чамд зайлшгүй – чамд зайлшгүй уур хилэн, боолчлол, хараалаас гэтэлгэх Есүс Христийн гайхамшигтай Цус хэрэгтэй. Би дахиад хэлье, чамд Христийн Цус заавал хэрэгтэй! Чамайг Есүст удахгүй итгээсэй хэмээн би залбирна!


Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс энэ талаар таны сэтгэгдэлийг сонсмоор байна. ТА ДР ХИМЕРС РҮҮ БИЧИХДЭЭ АЛЬ УЛСААС ХАНДАЖ БАЙГААГАА ЗААВАЛ БИЧЭЭРЭЙ ЭС БӨГӨӨС ТЭР ТАНЫ МЭЙЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ. Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net, (дараад ор) бичих болон түүнд хэлээрэй. Мөн та аль улсаас бичиж байгаагаа хэлж өгөөрэй. Та Др Химерс рүү ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар бичвэл илүү сайн. Хэрвээ та Др Химерс рүү шуудангаар захиа явуулах бол P.O. Box 15308, Los Angeles, CA 90015 гэсэн хаягаар илгээгээрэй. Мөн та (818)352-0452 дугаар луу залгаад түүнтэй ярьж болно.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме залбирна.
Номлолоос өмнө ноён Бенжамин Кинкайд Гриффит гоцлол дуулна:
“Есүс, Таны Цус ба Зөвт байдал”
(Count Nicholas von Zinzendorf, 1700-1760; орчуулсан John Wesley, 1703-1791).


үндэс

ЕСҮС ХРИСТИЙН УСТАШГҮЙ ЗОЛИЛТЫН ЦУС

THE INCORRUPTIBLE AND REDEEMING
BLOOD OF JESUS CHRIST

Доктор Р.Л.Химерс

“Ингэхдээ та нар эцэг өвгөдөөсөө өвлөсөн өөрсдийн утгагүй амьдралаас алт, мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус, харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн” (1 Петр 1:18-19).

I.   Нэгдүгээрт, Христийн цус бол ялзрашгүй юм, Дуулал 16:10;
Үйлс 2:27, 31; I Петр 1:18-19; II Петр 3:10-11; Лук 24:39, 37; Иохан 20:27, 17; Матай 28:9; Еврей 9:11-12; Марк 16:19.

II.  Хоёрдугаарт, Христийн Цус таны золилтод хэрэгтэй,
Галат 3:13; II Тимот 2:26; Дуулал 7:11.