Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ТЭР ЧАМАЙГ БАТЛАН ДААНА!

HE WILL HOLD YOU FAST!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 28, 2015

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).


Энэ амлалт хэзээч үл итгэгч хүмүүст хүргэгдэхгүй хэмээн номлогч хэлж байсаныг би санаж байна. Түүний хэлсэнээр орхигдсон хүмүүс өөрсөддөө хэт бардах учраас гэсэн. Эдгээр нь тэднийг гэм нүгэлд хөтлөн дагуулах болно. Тэд түгшүүртэй байдалд байхаар тогтоогдсон бөгөөд төгсгөл хүртэл “тэсч гарах” боломж хэзээч гарахгүй нь тодорхой. Хэсэг зуур би үүнд итгэсэн. Олон Христэд жинхэнээсээ итгэдэг олон хүмүүс ийм ойлголттой байдагыг би мэддэг.

Гэхдээ бид Христийн үгийг сонссон тэр хүмүүсийг харах хэрэгтэй. 31-р зүйл үзвэл тэд “Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв” гэсэн. (Иохан 10:31). Тэд Христ эдгээр үгийн хэлсэний төлөө үзэн ядсан. Христ энэ үгийг үл итгэгч хүмүүст зориулан хэлсэн. Бидний дунд ч гэсэн иймэрхүү үл итгэгчид байгаа гэж би бодож байна. Цуглаан бүрд бид шургуу хөдөлмөрлөж, залбиралд өөрсдийгөө зориулдаг бөгөөд үл итгэгчид ч байдаг. Есүс эдгээр аврал аваагүй бүлэг хүмүүст хэлсэн шиг зүйлийг би та нарт хэлэх болно,

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

“Би тэдэнд мөнх амийг өгнө.” Энэ хэсэгт гарч буй “тэдэнд” гэдэг нь Христийн хоньдыг хэлж байгаа. “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм.” “Би тэдэнд мөнх амийг өгнө.” Бид хүмүүсийн бодлыг уншаад тэднийг Христийн хонь эсэх талаар тодорхойлж чадахгүй. Жинхэнэ Христэд итгэгч хүмүүсийн тэмдэг бол – тэд Христийг сонсодог, Түүнийг таньдаг, Тэр тэднийг мэддэг, тэд Түүнийг хүндэтгэл дотор дагадаг. Эдгээр нь жинхэнэ Христэд итгэгч хүмүүсийн тэмдэг юм. Энд Есүс тэдний тухай хэлсэн,

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

“Хайраар дамжуулан ажиллаж буй итгэл” (Галат 5:6) нь Христийн жинхэнэ хонины шинж тэмдэг юм. Есүс тэдний талаар ингэж хэлдэг, ““Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” Др Мартин Лойд Жонс ийнхүү хэлсэн, “Христ дотор бид сорилтод байгаа хэрэг биш бөгөөд ивээлээс орхигдох боломжгүй юм.” (Assurance (Ром 5), The Banner of Truth Trust, 1971, хуудас. 236).

Хэн нэг нь “Би Сайнмэдээнд хавчуулагдсан мэт байдаг. Би Христэд очих ёстой гэдгээ мэддэг шиг яг тэр мөчид бас би чадахгүй гэдгээ мэддэг. Би заавал тэгэх ёстой, гэхдээ би чаддаггүй. Би яавал дээр вэ?” хэмээн хэлж магад. Хариулт нь маш энгийн, Христэд бууж өг. Түүн рүү хашгир. Тэр таны бүхийл асуултад хариулах болно. Тэр Сайнмэдээнд хавчигдсан байдлыг алхаар эвдэлж, сүнсийг чинь аварна. Та “би үүнийг ойлгохгүй байна” гэдэг. Мэдээж ойлгохгүй. Энэ бол нууцлаг зүйл юм. Грекээр үүнийг “musterion.” гэдэг бөгөөд энэ нь хүний ухаанаар ойлгогдохгүй зүйл гэсэн утгатай бөгөөд библи үүний талаар хэлсэн. Элч Паул “харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн.” (I Коринт 2:7). Христэд өөрийгөө тушаа. Түүнд итгэ. Бүхийл асуултад чинь Тэр хариулт өгнө. Тэр таныг Өөрийнхөө зөв байдал болон Цусаараа аврах болно. Тэгээд тэр чамайг эцэс хүртэл хамгаалах болно. Тэр бүхийл үеийн турш хамгаалах болно. Та Христийн хоньдын нэг нь болох болно!

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

Энэ эшлэл дэх гурван өгүүлбэрээс Христийн хоньдын мөнхийн аюулгүй байдлын талаар итгэж болох гурван үндэслэл үзье.

I. Нэгдүгээрт, Энэ бол Христийн бэлэг юм.

Аврагч эхлээд ийнхүү хэлсэн, “Би тэдэнд мөнх амийг өгнө.” Мөнх амь нь бидний хүн нэг бүрд бэлэг болон ирдэг. Бид төрөх үедээ мөнх амийг олж авдаггүй. Бид Адамын үр сад болон мэндэлсэн. Бид үхэхээр төрсөн. Бид үүнийг ямар нэг үйлсээр эзэмшидгүй. Бид сайн үйлс хийснээр ч үүнийг олж чадахгүй. Бид библийн эшлэл сайн сурсанаар ч олж чадахгүй. Бид залбирлын үгсийг хэлсэнээр ч олж чадахгүй. Энэ бол бэлэг. Бэлгийг хүчээр эзэмших боломжгүй. Хүн сүнсэндээ мөнх амийг хүлээн авах үед энэ нь үнэгүй бэлэг болдог. Бид үүнийг шагнал болгон авдаггүй. Энэ бол үнэгүй бэлэг.

Бурхан эхлэлээс төгсгөл хүртэл мэддэг. Тэр хүнд мөнх амийг өгөх үедээ хүний уналт болон төгс бус бүхийл зүйлийг нь мэдэж байдаг. Тэр хүн хэрхэн бүдрэхийг урьдаас мэдэж байдаг. Хүний зарим нэг уналтаас болж Бурхан хэзээч мөнх амийг хүнд өгч, тэгээд түүнийгээ буцааж авахгүй байх байсан- Тэр хүнд бэлэг өгөхөөсөө өмнө түүнийг ямар зүйлд бүдрэхийг мэдэж байсан.

Та мөнх амийг аваад, тэгээд дараа нь үхнэ гэдэг нь яаж байж болох юм бэ? Есүс “мөнх” гэсэн зүйлийг хэлэхдээ “мөнх” гэсэн утгыг л хэлсэн. Спержеон ийнхүү хэлсэн, “Миний хувьд ямарч утгаар байсан гэм хийгээд сүнслэг амиа алдана гэдэг нь боломжгүй зүйл юм.” Энэ бол “мөнхийн амь.”

Христ худгийн дэргэд эмэгтэйтэй ярьж байхдаа ийнхүү хэлсэн,

“Харин өөрт нь Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно гэхэд” (Иохан 4:14).

Сайжруулсан библи судлалд, “Хуучин гэрээнд Амийн ус урсана гэдэг нь - [Бурханы] идэвхитэй байдлыг хөдөлмөрлөх гэсэн утгаар илэрхийлдэг.” “Оргилох булаг” гэдэг нь түүний элбэг дэлбэг байдлыг харуулдаг; “мөнх амь” гэдэг нь дуусашгүй бөгөөд үүрд мөнхөд элбэг хангалуунаар урсана гэсэн утгатай! Энэ нь Бурханд итгэсэн хүний жинхэнэ амьдрал юм! Есүс Өөрийн хоньдод Бурханы төгсөшгүй амьдралыг тэдний зүрхэнд хийсэн – үүрд мөнхөд оргилох булаг – хэзээч дуусахгүй – үргэлж урсдаг! Энэ бол бэлэг юм. Бид үүнийг эзэмшиж чадахгүй. Энэ бол Христийн бидэнд өгсөн бэлэг. Тэр өгсөн зүйлээ хэзээч буцаан авдаггүй!

Хэн нэгэн нь “Гэхдээ хэрвээ би олж авч чадахгүй бол яах вэ? Хэрвээ би бууж өгвөл яах вэ?” гэж хэлдэг. Өө, найз минь, чи яг дундад зууны Католикчууд шиг бодсоор байна! Энэ нь чамаар эзэмшигдэхгүй! Яаж ийм зүйл байх вэ? Та бол “гэм нүгэлдээ үхсэн.” Үхсэн хүн яаж олж авч чадах вэ? Үхсэн хүн аврал олохын тулд юу хийж чадах юм бэ? Бурханд талархаж байна, библи ийнхүү хэлдэг,

“Биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад [Бурхан] Христтэй хамт [амьд болгосон] юм. (Та нар нигүүлслээр аврагдсан билээ;)” (Ефес 2:5).

Мөнхийн амь нь үхсэн сүнсэнд өгөгдсөн. Мөнхийн амь гэдэг бол гэм нүгэлдээ үхсэн эрэгтэй хийгээд эмэгтэй хүмүүст өгөгдсөн бэлэг юм! Энэ бол Сайнмэдээний сайхан зүйл нь юм! Эзэнийг магтацгаая! “Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй” (Иохан 10:28).

Тэр сүнсийн минь гээгдүүлэхгүй, Тэр намайг батлан даана;
   Маш их үнээр Тэр худалдан авсан, Тэр намайг батлан даана.
Тэр намайг батлан даана, Тэр намайг батлан даана;
   Миний Аврагч намайг хайрласаар байдаг, Тэр намайг батлан даана.
(“Тэр намайг батлан даана” Ada R. Habershon, 1861-1918).

Спержеон ийнхүү хэлсэн, “Бид итгэгчдийг эцэс хүртэл тэвчихийг хүсдэг, учир нь Бурханы тэдэнд өгсөн амьдрал нь зайлшгүй орших хүртэл үргэлжлэх, бүхийл саад бэрхшээлийг даван туулах, зайлшгүй боловсорч гүйцэх... зайлшгүй мөнхийн алдарыг авчирах ёстой зүйл юм.” (C. H. Spurgeon, “Perseverance Without Presumption,” MPT, Дугаар 1,055). Энэ нь зайлшгүй! Энэ нь зайлшгүй! Энэ заавал танд мөнхийн алдарыг авчирах ёстой! Энэ бол бэлэг! Энэ бол Есүс Христийн бэлэг! Тэр ингэж хэлдэг, “Би тэдэнд мөнх амийг өгнө.” Түүний ариун нэрийг магтья! Тэр бидэнд мөнхийн амьдрал өгдөг! Бид үүнд ямарч төлбөр төлөөгүй. Есүс Загалмай дээрхи үхлээрээ үүнийг төлсөн! Есүс үхлээс амилсанаар бидэнд үүнийг авчирсан!

Халлелүяа, Энэ нь гүйцэлдсэн! Би Хүүд итгэдэг;
Би цовдлогдсон Нэгэний цусаар аврагдсан!
(“Халлелүяа,‘Энэ нь гүйцэлдсэн” Philip P. Bliss, 1838-1876).

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

Мөнхийн амь гэдэг бол Христийн бэлэг юм.

II. Хоёрдугаарт, энэ бол Христийн амлалт юм.

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй...” Тэр “Би үүнийг хийнэ” гэж хэлдэг. Ямар гайхамшигтай амлалт вэ! “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Түүнийг ингэж хэлсэнд нь би баяртай байдаг. Зарим хүмүүс хүмүүс өөрийн хувийн шийдвэр гаргаад явж болно гэж хэлцгээдэг. Тэд магадгүй Түүнэээс холдохоор шийдэж болно. Гэхдээ энэ эшлэл энэ санааг хэлээгүй - “Тэд хэзээ ч мөхөхгүй.” гэсэн. Энэ нь бүхийл цаг үеийг хамарч байгаа. “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Тэд багахан мэдлэгтэй шинэхэн итгэгчид үү? Тэд дөнгөж өөрчлөгдсөн учраас бага итгэлтэй юу? “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Тэд өтөл болж, амьдралын асуудал анхны итгэлийг нь шахан гаргах үед тэд дэлхийлэг болж итгэлээ алдах уу? “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Хэрвээ дэлхийлэг байдал тэднийг устгаж чаддаг бол тэд устгагдаж болох юм. Хэрвээ чөтгөр тэднийг дахин боолчилвол тэд мөхөж болох ч ийм зүйл хэзээч болохгүй. “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Цаг үе бүрд энэ нь “хэзээч үгүй” хэмээн хашгирдаг. Хэрвээ тэд үнэхээр их сорилтод орвол яах вэ? “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Тэдний хайр хийгээд хичээл зүтгэл нь хөрж, бүр ихээр хүйтэн хөндий болвол юу болох вэ? “Тэд хэзээ ч мөхөхгүй.” Гэм нүгэл хэзээч дахин бүрэн тэднийг хяналтандаа авч чадахгүй. “Тэд хэзээ ч мөхөхгүй.”

Би Христэд итгээд тавин дөрвөн жил болж байна. Надад Бурхан үнэхээр хол байгаа мэт цаг үе байсан. Би бүр өөрийнхөө авралд хүртэл эргэлзэх цаг үе ч байсан. Миний хөл халтирч, би үүрд мөнхөд орхигдох болно хэмээн бодож байсан үе ч байгаа. Гэхдээ Есүс үргэлж намайг энэ цаг үеэр авч гардаг. Есүс үргэлж намайг тэр цөхрөл гутралын үеэс авч гарч байсан. Би бол Христ итгэлт гэр бүлд өсөөгүй. Надад үлгэр болоод дагачих тийм хүн ч байгаагүй. Аймшигт салхи эргэн тойрон үлээж байсан. Би бараг л өнгөрч байсан. Би бусад маань бүдэрч байгааг зөндөө харсан. Би ч гэсэн нэг л өдөр тэдэн шиг газрын хөрснөөс арчигдана хэмээн бодсон. Би цаашид ингэж явахад үнэхээр хүч хүрэхээргүй байсан. Надад яг хаягдсан хүн шиг мэдрэмж төрж байсан. Давид хаан өөрийн дайсан болох Саул хаанаас агуйд нуугдаж байх үеийн тэр мэдрэмж надад төрж байсан.

“Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй” (Дуулал 142:4).

“Хэрэв би "Миний хөл хальтирсан" гэж хэлэх ёстой байсан бол, Өө, ЭЗЭН, Таны хайр энэрэл намайг түших байсан.” (Дуулал 94:18).

Би үүнийг амьдралаас мэддэг. “Би хөл халтирлаа гэж хэлэхэд; Өө Эзэн, Таны өршөөл энэрэл намайг түшин авах байсан.” Би амьдралаас Есүс үнэнийг хэлдэг гэдгийг мэддэг. “Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” Одоо энэ бол надад ердөө онол төдий зүйл биш. Энэ бол Эзэн Есүс Христийн амнаас гарсан - амьд үнэн. “Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй.”

Би хэзээч өөрийгөө тогтоон барьж чадахгүй, Тэр намайг батлан даана;
   Миний хайр нь ихэвчлэн хүйтэн Учир нь , тэр ёстой батлан даана;
Тэр намайг батлан даана, Тэр намайг батлан даана;
   Миний Аврагч намайг хайрласаар байдаг, Тэр намайг батлан даана.

Залуусаа би залуу байж үзсэн бөгөөд одоо бол хөгшин болсон. Есүсийн амлалт үнэн гэдгийг би мэддэг. Энэ нь миний ясанд үнэхээр шим тэжээл болдог үнэнийг би мэддэг! “Би хөл халтирлаа гэж хэлэхэд; Өө Эзэн, Таны өршөөл энэрэл намайг түшин авах байсан.” Есүс үнэнийг хэлсэн гэдгийг би мэддэг,

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.”

Тэр намайг тогтоон барьдаг. Тэр намайг батлан даадаг. Тэр чамайг ч гэсэн ингэнэ гэдгийг би мэддэг! Ийм л учраас би зоригтойгоор миний аврагч Есүст итгээрэй гэж хэлдэг. Би Түүнд олон жилийн өмнө итгэсэн бөгөөд би хэзээч мөхөхгүй. Хэрвээ чи Түүнд итгэвэл, Тэр чамайг хэзээч мөхөхийг зөвшөөрөхгүй! Энэ бол Христийн Өөрийнх нь амлалт юм!

III. Гуравдугаарт, энэ бол Христийн хүч юм.

“Тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” (Иохан 10:28в). Кинг Жемс Хувилбарт “хүн” гэсэн үгээр орсон байдаг. Энэ нь КЖХ орчуулгад “хүн” гэж оруулсан нь – Грек хувилбарт ингэж байдаггүй. Грек хувилбарт энэ нь “дис” гэж орсон байдаг бөгөөд энэ нь “хэн ч” (George Ricker Berry) эсвэл “ямарч хүн эсвэл биет” гэсэн утгатай. Иймээс Грекийн алдартай судлаач А. Т Робертсон энэ эшлэлийн талаар “Чоногүй, дээрэмчингүй, хулгайчгүй, хөлсний ажилчингүй, чөтгөргүй, тэр байтугай чөтгөр хонийг миний гараас булааж [хулгайлах] чадахгүй үед ... Хонь аюулгүй байдлыг мэдэрч магад” хэмээн хэлсэн. (Word Pictures; Иохан 10:28 тэмдэглэл). Др Робертсон Иохан 6:39-өөр тайлбарыг өгсөн,

“Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн” (Иохан 6:39).

Др Робертсон мөн Иохан 17:12-р тайлбар өгсөн, “Би тэдэнтэй хамт байхдаа тэднийг Надад өгсөн Таны нэрээр хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч мөхсөнгүй.” Мөн тэрээр Колоссай 3:3-д “та нарын амь Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан.” Кинг Жемс хувилбарт үүнийг “тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” гэсэн.

Спержеон ийнхүү хэлсэн, “Бидэнд байгаа үгэнд “хүн” гэсэн үг нь оригнал [Грек] үг биш учраас ийм байдлаар унших хэрэггүй... тиймээс бид үүнийг “тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.” гэж унших нь зохистой. Зөвхөн – ямар нэг “хүн” бус, харин ямарч чөтгөр... энэ нь заримдаа бидний хамгийн муу [дайсан] болдог зөвхөн хүмүүсийг хэлээгүй ... энэ нь бас уналтад орсон сүнснүүдийг хэлсэн; гэхдээ хэн ч Түүний гараас биднийг булаах боломжгүй. Ямарч боломжтой хувилбараар, ямарч нарийн схемээр биднийг түүний .... хөрөнгө, түүний хайртай хүүхдүүд, түүний хамгаалагдсан хүүхдүүд байхаас хагацуулж чадахгүй. Өө, ямар гайхалтай амлалт вэ.” (мөн адил.).

Пастор Вурмбрэндийг санаарай. Магадгүй та намаг яагаад Христийн төлөөх тарчилаан хэмээх түүний номыг дахин дахин уншидаг гэдгийг гайхаж болно. Магадгүй та намайг ийм аймар номыг яагаад уншидаг юм бол гайхаж байж болно. Шалтгаан нь ийм юм. Би үүнийг ямар нэг гаж сонирхол, эсвэл цус болон нөжийг хайрладаг учраас уншидаг биш. Харин эдгээр нь Христ амлалтаа хэрхэн биелүүлж байгаа хүчийг харуулж байгаа нь намайг эдгээр номыг уншихад хүргэдэг. Коммунистууд пастор Вурмбрэндийг сайнмэдээ тунхагласных нь төлөө тарчлаан зовоосон. Тэд түүнийг номлох боломжгүй болтол нь доод шүднүүдийг нь цөм цохисон. Тэр манай чуулганд ирээд үг хэлэхдээ өөрийнхөө хөлний шарх, сорвиноос болоод гутлаа тайлан сандал дээр суух хэрэгтэй болсон. Тэд түүний хөлөнд улаасгасан төмрөөр арван найман гүн том шарх сорви үлдээсэн. Тэд түүний олон цагаар зогсоодог байсан. Тэд түүнийг өлсгөдөг байсан. Тэд түүнийг харх болон бөөс хуурсаар дүүрэн өрөөнд цоожилдог байсан. Тэд түүнийг хэдэн сарын турш нэг ч хүний дуу сонсохгүй гянданд ганцааранг нь хорьдог байсан. Гэсэн ч тэр энэ бүгдийг даван гарсан – тэгээд хэд хэдэн удаа манай чуулганд номлол хийсэн. Та нар “Тэр гарцаагүй төмөр мэт чанга хүн байсан байж таараа” гэж хэлдэг. Үгүй ээ, юуны түрүүн та нарт хэлэхэд тэр маш сул дорой хүн байсан. Тэр энэ бүх хавчилага зовлонг Христийн жинхэнэ амлалтын улмаас л даван гарч чадсан!

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

Би үүнийг үнэн гэдгийг мэддэг, учир нь би ч гэсэн энэ үнэнийг өөрийнхөө амьдралд тохиолдсон багахан бэрхшээлээс туулж мэдсэн. Есүс дотор үлд, чи мөнх амьтай болно. Есүс худал хэлж чадахгүй.

Одоо би агуу Спержеоны үгээс дахин дурьдаад дуусгая, “Би бараг [залуу] байхдаа их л ирээдүйтэй хүүхдүүд амьдралынхаа эхэн үед ёс суртахууны гажуудал [болон гэм нүглээсээ] болж бүрэн сүйрч байхыг харсан. Би сүнсэндээ тэдний холбогдсон гэм нүглийг сонсоод [үзэн ядах] байдлыг мэдэрсэн. Би [өөрийнхөө эцэг эхээрээ] тэднээс хамгаалагдаж болох л байсан. Би эдгээр залуусаын гэм нүгэл намайг эзэмших вий хэмээн айсаар байсан. Миний зүрх сэтгэлийн энэ завхарал нь өөртөө үл итгэх байдал руу хөтөлсөн. Тэгээд би өөрчлөгдөөгүй, дахин төрөөгүй, шинэ амьдрал аваагүй, амар тайван бус байна гэсэн байдалд автагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл би чөтгөрийн өгөөшийг идэж магадгүй байсан. Би тэдгээр хөвгүүдийн зарим нь хийсэн шиг миний мэдэж байгаа зүйлсээс болоод ёс суртахууны хувьд доройтох вий хэмээн айж байсан. Бодол маань намайг айдаст автуулж байсан. Харин Есүс намайг уналтаас хамгаалах болно гэсэн сургаалийг сонсоод зоригжиж, тэр намайг аварч чадна гэсэн найдвар төрсөн. Би “Хэрвээ би Есүс рүү очоод түүнээс шинэ зүрх хийгээд зөв сүнсийг авбал бусдын унаад байгаа гэм нүглээс аврагдаж болох юм байна; би Түүгээр хамгаалагдах юм байна” хэмээн бодсон. Энэ бодол нь намайг Христэд найдахад хүргэсэн. Есүс Өөрт нь холбогдсон хэнийг ч гэсэн найдвартай хамгаалагч болно гэдгийг сонсоод би маш баярласан; Тэр залуусыг аваад өөрийнхөө аргаар цэвэрлээд эцэс хүртэл хамгаалах ажлыг хийж чадах бөгөөд хүсэж байдаг. Залуусаа, Есүс Христэд итгэхээс өөр найдвартай амьдрал гэж байхгүй.” (C. H. Spurgeon, мөн адил, одоогийн хүмүүст зориулж Др Химерс бага зэрэг өөрчлөн найруулсан.).

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

Өөр бодол чам руу ирж магад. Би та нарт хүний дайсан болон чөтгөр ч Аврагчийн гараас чамайг булааж чадахгүй гэж хэлсэн. “Гэхдээ” хэмээн чи хэлдэг, “Хэрвээ би өөрөө Есүсээс эргэвэл яах вэ? Хэрвээ би өөрөө чуулганыг орхин дэлхий рүү явбал яах вэ?” Найз минь, “Би өөрөө” ч гэсэн энэ “хэнч” гэсэн хэсэгт ордог. Жинхэнээсээ өөрчлөгдөөгүй олон хүмүүс орхин дэлхий рүү буцан явдагыг би мэддэг. Гэхдээ миний бас нэг мэдэж буй зүйл бол тэдэнд Христийн хонины шинж тэмдэг хэзээч байгаагүй. Тэд хэзээч Түүний дууг сонсоогүй. Тэд хэзээч Түүнд танигдаагүй. Тэд хэзээч Түүнийг дагаагүй. Тэд зүгээр л ер бусын шийдвэр гаргаад, тэгээд түүнийгээ буцааж авсан. Гэхдээ та нарыг ингээсээ гэж би хүсэхгүй байна. Та нарыг Бурханы Хүү Назарын Есүс рүү ирээч хэмээн хүсэж байна. Та нар Түүнд итгээд, Түүн дотор үлдээсэй хэмээн хүсч байна. Спержеон ийнхүү хэлсэн, “Өө! Гэмтнүүдээ, магадгүй өнөөдөр чи Есүст үлдэхээр хөтлөгдөж болох бөгөөд зөвхөн Есүс дээр үлд, тэгээд үгийг ав. Үүнээс бүү ай - ‘Би тэдэнд мөнх амийг өгнө; Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй.‘” (мөн адил.).

Тэр намайг батлан даана, Тэр намайг батлан даана;
Миний Аврагч намайг хайрласаар байдаг, Тэр намайг батлан даана.

Ааваа, энэ номлолыг сонссон хийгээд уншисан хүмүүс тэдэнд мөнхийн амийг өгөх Есүст итгэснээр амралтыг олоосой хэмээн залбирч байна. Түүний нэрээр, Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө ноён Абэл Прудхомме Иохан 10:22-29 уншина.
Номлолоос өмнө ноён Жек Нганн гоцлол дуулна:
“Тэр намайг батлан даана” (Ada R. Habershon, 1861-1918).


үндэс

ТЭР ЧАМАЙГ БАТЛАН ДААНА!

HE WILL HOLD YOU FAST!

Доктор Р.Л.Химерс

“Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй” (Иохан 10:28).

(Иохан 10:31, 27; Галат 5:6; I Коринт 2:7)

I.   Нэгдүгээрт, Энэ бол Христийн бэлэг юм, Иохан 10:28a; 4:14;
Ефес 2:5.

II.  Хоёрдугаарт, энэ бол Христийн амлалт юм, Иохан 10:28a;
Дуулал 142:4; Дуулал 94:18.

III. Гуравдугаарт, энэ бол Христийн хүч юм. Иохан 10:28b; 6:39; 17:12;
 Колоссай 3:3.