Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЭЦСИЙН ӨДРҮҮД ДЭХ ЭЛЭГЛЭН ДООГЛОГЧИД

(II ПЕТР НОМЛОЛ #6)

SCOFFERS IN THE LAST DAYS
(SERMON #6 ON II PETER)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, June 14, 2015

“Юуны өмнө үүнийг мэдэгтүн. Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно. Мөн тэд "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ? Эцэг өвгөдийг унтсан цагаас хойш бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ" хэмээнэ. ” (II Петр 3:3-4).


Христ үүлэн дунд ирэх болно хэмээн библи заадаг. Энэ бол Христийн хоёр дахь ирэлт юм. Гэхдээ элэглэн дооглогчид үүнд итгэхээс татгалздаг.

II Петрийн гуравдугаар бүлэг бол миний хувьд маш чухал хэсэг. Учир нь би энэ бүлгээр хийсэн номлолыг сонсоод дахин төрсөн. Энэ бол 1961 оны 9-р сарын 28-ний өдөр байсан. Тэр үед би Биола дээд сургуулийн (одоо Их Сургууль) оюутан байсан. Тэр долоо хоногт хэдэн цуврал хичээл явагдсан. Бүх оюутнууд үүнд оролцсон. Тэр өдөр би Др Мурпи Лумын дэргэд суусан. Тэр коллежид уулзсан Талбот Сургуульд сурч байсан. Лекц уншисан хүн нь Др Чарльз Вүүдбридж байсан. Тэр хэдэн сарын өмнө Фүллер Сургуулийг орхисон. Түүний хувьд энэ сургууль библийн эрх мэдлийг үгүйсгэдэг – ардчилах үзэл рүү чиглэсэн. Сургуулийн зүгээс түүнийг солиотой хэмээн буруутгаж байсан ч тэдний буруу байсан. Үүнээс хэдхэн жилийн дараах үйл явдал нь түүний хичнээн зөв байсаныг харуулдаг. Өөр факултетийн гишүүд түүнийг дагаад уг сургуулийг орхисон. Эдгээр хүмүүс нь Др Глийсон Арчер, Др Вилбүр М Смит, Др Харолд Линдсел нар юм. Тэд бүгдээрээ сургуульдаа өндрөөр үнэлэгдсэн судлаачид байсан. Тэд Др Вүүдбриджийн зөв байсан нь тодорхой болохыг хараад түүнийг дагах болсон. Энэ сургууль библийн алдаа мадаггүй байдлаас ардчилал болон үл итгэл рүү шилжисэн. Энэ бүлгийн тухай Др Вүүдбриджийн номлолыг сонсоход энэ нь үнэхээр амьдралын асуудлын тухай байсан. Хүн бүр Фүллер сургууль урвалтын зүг явж байгаа тухай ярьж байсан. Элч Петр үүний талаар маш тодорхой хэлсэн.

Энэ эхний ишлэл нь Элчийн хэлсэнээр хоёр дахь захиагаа бичиж байсан үе. Энэ захиа нь Ромын эзэнт гүрэн даяар хаа сайгүй “тархсан” анхны Христэд итгэгч нарт зориулсан захиа байсан. (I Петр 1:1). Тэр энэ хоёр дахь илгээлтийг (эсвэл захиа) тэдний аль эрт мэддэг зарим зүйлсээс үлдсэнийг нь бичсэн. Тэр эцсийн өдрүүд дэх элэгдэн дооглогч нарын талаар бичсэн. Тэр тэдэнд Христийн дахин ирэлтэд итгэдгүй хүмүүсийн талаар хэлсэн. Тэр тэдэнд энэ дэлхийн төгсгөл – хийгээд шинэ дэлхий ирж байгааг хэлсэн.

Энэ бичээст би маш их татагддаг байсан. Др Вүүдбридж үүнийг үнэхээр сайн номлосон! Тэр бол Принстон Теологын Сургуулийн төгсөгч агаа судлаач байсан. Гэхдээ тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж чаддаг библи тайлбарлагч байсан. Би түүнээс илүү өөр нэгнийг санахгүй байна. Би түүнийг бараг 55 жилийн өмнө сонссон ч гэсэн түүний долоо хоног бүрийн миний зүрхэнд хүрч байсан үгнүүд одоо ч гэсэн тодхон санагдаж байна. Түүний найз өөр нэг сайн номлогч байсан. Тэр бол Калифорниа Риверсайд дах пастор Др Руссел Гордон юм. Би саяхан түүнтэй энэ талаар утсаар ярисан. Др Гордон одооч гэсэн Др Вүүдбриджийн хэлсэнээс иш татаж ярьж чадаж байсан. Энэ бол ер бусын, амьралыг минь өөрчилсөн номлол байсан. Мөн миний амьдралын бүхийл зүйл тэр өдөр өөрчлөгдсөн – яагаад гэвэл тэр өдөр би дахин төрсөн юм!

Петр тэдний аль эрт мэддэг байсан тэдгээр зүйлсийг тэдгээр Христэд итгэгчдэд сануулан хэлсэн. Бид бүгдэд дахин дахин сануулж байвал зохилтой зүйл юм. Элч Хуучин гэрээний зөнчдөөр хэлэгдэж байсан эртний тэр зүйлсийг тэдэнд хэлсэн. Тэр өөр Элч нараар тунхаглагдаж байсан зүйлсийг тэдэнд хэлсэн. Эдгээр нь ерөөсөө шинэ зүйл байгаагүй. Энэ бол тэдэнд байнга сануулж байх хэрэгтэй хуучин сургаал юм.

Нэгдүгээрт, Петр тэдэнд ийнхүү хэлсэн, “Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно.” (II Петр 3:3). Эдгээр нь хоёрдугаар бүлэгт “тэдний дунд хуурамч багш нар байх болно” (II Петр 2:1) хэмээн түүний хэлсэн “хуурамч багш нар” болон хуурамч Христэд итгэгчид юм. “Хуурамч багш нар” гэдэгт их дээд сургуулийн багш нар ордог ч гэсэн зөвхөн тэдний тухай хэлсэн гэвэл энэ нь буруу гэж би бодож байна.

Гэхдээ та хүн бүр шашны тухайд мэргэжилтэн гэдгийг анзаардаг уу? Хүн бүр энэ зүйлийн талаар бүгдийг мэднэ гэж боддог. Та бүх зүйлийг тэдэнд хэлж чадахгүй. Чи тэдэнтэй гудманд уулздаг. Чи тэдэнтэй чуулганд тааралддаг.Тэд бол мэргэжилтэнгүүд! Ямарч сургалтанд суухгүйгээр мэргэжилтэн байж болох цорын ганц сэдэв бол шашин юм! Өнөөдрийн үг бидэнд “эцсийн өдрүүдэд” бүр ихээр иймэрхүү хүмүүс гарч ирэх болно гэдгийг хэлж байна. Тэд бол элэглэн дооглогчид юм.

“Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно.” (II Петр 3:3).

“Эцсийн өдрүүд” гэдэг нь юу гэсэн үг вэ? Др Ж.Вернон МсЖий ийнхүү хэлсэн,

“Эцсийн өдрүүд” гэдэг нь Шинэ гэрээнд хэрэглэгдсэн мэргэжлийн нэр томьёо; Энэ нь чуулгануудын эцсийн өдрүүдийг хэлдэг (J. Vernon McGee, Th.D., Thru the Bible, бүлэг 5, Thomas Nelson Publishers, 1983, хуудас. 469; II Петр 3:1 тэмдэглэл).

Бүхийл Христэд итгэгч захиргаанд энэ нь цөөхөн дурьдагддаг. Чи хам сэдвийнх нь нэр томьёог унших хэрэгтэй. II Петр гуравдугаар бүлэгт гарцаагүй Дахин ирэлт болон дэлхийн төгсгөлийн талаар сэдэв. Тиймээс “эцсийн өдрүүд” гэдэг нь энэ цаг үеийн сүүлийн үе буюу Христийн дахин ирэлтийн өмнөх хэдхэн жилийг хэлж байна.

Петр “эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид.. ирэх болно.” Хэмээн хэлсэн. “Элэглэн дооглогчид” гэдэг нь “тохуурхагчид” гэсэн утгатай. Тэд Христийн дахин ирэлтийг үгүйсгэж, үүгээр тоглоом хийн доромжилон гутаадаг. “Ха, Ха! Чи Христ дахин ирнэ гэж боддог хүн! Ямар инээдтэй юм бэ! Энэ бол тэдний үзэл. Тэгээд Элч цааш нь тэд яагаад шоолдог гэдгийг бидэнд хэлсэн. Эдгээр элэглэн дооглогчид нь “өөрсдийн хүсэл тачаалаа даган” ирэх болно гэсэн. Энэ нь “тэд өөрсдийн гэмт хүслээ дагах болно” гэсэн утгатай. Тэд Христийн дахин ирэлтийг шоолж байгаа нь өөрсдийн амиа бодсон гэмт амьдралаа хамгаалахыг хүсч байгаа юм. Петр эдгээр элэглэгчид бол “эцсийн өдрүүд нь бол өнөөдөр гэдэг баримтыг” өгсөн. (The Reformation Study Bible; II Петр 3:4 тэмдэглэл).

Эдгээр элэглэгчдэд ямар асуудал байна вэ? Нэгдүгээрт, тэд бол матерлистчууд юм. Тэд бол энэ дэлхийн зүйлсийг агуулсан хүмүүс юм. Тэд Христ тэднийг шүүхээр ирж байгаа гэдэгт итгэхийг хүсдэггүй. Петр тэднийг Ноагын өдрүүдийн хүмүүсиэй харьцуулсан. (II Петр 2:5). Бурхан “эртний дэлхийг үлдээлгүй, харин Ноаг аварсан... бурханлаг бус дэлхий дээр үерийг буулгах зөвийг тунхаглагч.” Ноа ирж буй шийтгэлийн талаар тунхагласан. Харин хүмүүс түүнийг сонсохыг хүсээгүй! Христ тэднийг матералист хэмээн өгүүлсэн – тэд “Ноа хөвөгч авдарт орж, үер бууж, тэднийг бүгдийг устгах хүртэл зөвхөн идэж уух, наргиж цэнгэхээр явахад анхаарч байсан” (Лука 17:27) Петр мөн Содом Гоморагын тухай өгүүлсэн – “Содом Гоморра үнсэн товорго болтлоо шийтгэгдсэн” (II Петр 2:6). Дахиад хэлье, тэдний үндсэн гэм нүгэл бол материализм юм. Христ ийнхүү хэлсэн, “Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.” (Лука 17:28-29). Тэгээд Христ ийнхүү хэлсэн,

“Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно” (Лука 17:30).

Тэдний холбогдсон гэмийг анзаар. Альч тохиолдолд – Ноа хийгээд Лотын өдрүүдэд – Христ завхайрлын гэмд анхаарлаа хандуулаагүй. Тэр бүү хэл завхайрлын талаар дурьдаач үгүй! Яагаад тэгсэн юм болоо? Тэдний гэм нүглийн үндэс нь материализмтай холбоотой учраас юм – зөвхөн энэ дэлхийг олохын төлөө л амьдарсан – зөвхөн хөгжилтэй байдлын төлөө амьдрал – зөвхөн хоолны төлөөх амьдрал! Зөвхөн эд материалын төлөөх тааламжит амьдрал. Маш олон Хятад хүмүүс ийнхүү амьдарч байна. Др Чарльз С.Рирай тэдний хувьд үйлдэж буй зүйл нь гэм нүгэл бус. Харин “бэлэн бус байсан хүмүүс” гэсэн. “Христ буцан ирэхэд (Ноа болон Лотын өдрүүд шиг) олон хүмүүс аюулгүй болон бэлтгэлгүй байх болно.” (Ryrie Study Bible; Лука 17:26-30 тэмдэглэл).

Ням гарагт Лас Вегас руу хүн явдаг. Тэр цуглаанд явахаа мартан тэнд буй гэрлүүдийг хардаг. Тэр Ням гарагаас зугтан Сан Франциско явдаг. Өөр хүмүүс видео тоглоом тоглоход хэдэн цаг зарцуулдаг хэдий ч библи унших цаггүй байдаг. Зарим нь хэдэн цагаар порно үзэх хэдийч залбирах цаг байдаггүй. Зарим нь өөрсдийнхөө амьдралын төлөөх мөнгөнд анхаарал хандуулдагч Тэнгэрт эд баялаг хураадаггүй. Материализм таны сүнслэг амьдралыг сүйтгэдэг. Та Бурханыг мэддэггүй. Та Христийг мэддэггүй. Танд буй бүхийл зүйл бол энэ дэлхийн дэмий зүйлс юм. Элч Иохан ийнхүү хэлжээ,

“Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог” (I Иохан 2:16-17).

Би өсвөр насанд байхдаа Елизабет гудамд авга ах, эгчтэйгээ амьдардаг байсан. Тэр гудманд маш олон залуучууд байдаг байсан. Тэдний зарим нь пиво худалдан аваад сүүдэрт суун уудаг байсан. Зарим нь хэдэн цагаар шинэ зүйлээр тоглож, машинаа засдаг. Зарим нь Тижуана руу янханы газар руу явдаг. Тэд бүгдээрээ өөрсдийгөө надаас илүү ухаантай хэмээн боддог байсан. Тэд надаар тохуурхан тоглодог байсан. Тэд “Роберт бол – шашин” – Бурханы талаар ийм байгаа нь үнэхээр хачин байсан. Хожим би пастор болсон. Тэд нэг нэгээр хорвоог орхисон. Тэдний хамаатнууд над руу залгаж оршуулах ёслолыг нь гүйцээхийг хүсдэг. Гэвч би ийм үхмэл оршуулган дээр нэг ч найдварын үг хэлж байгаагүй. Нэг ч найдварын үг хэлээгүй! Миний бүх л хийж чадах зүйл бол амьд үлдэгсэдэд Сайнмэдээг тайлбарлах явдал юм. Эдгээр архидаж, машинаар зугаацаж, янхан руу гүйсэн залууст найдвар үгүйг хүн бүр мэддэг байсан. Оршуулган дээр тэдэнд ямарч найдвар үгүй болсоныг хүн бүр мэддэг байсан! Бурханы нигүүлсэлээр би энэ бүгдээс хол амьдарсан. Бурханы ерөөлөөр эртнээс мэддэг эдгээр өрөвдөлтэй, орхигдсон хөвгүүдээс илүүгээр би амьдралаас баяр хөөрийг мэдэрч байгаа.

“Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог” (I Иохан 2:17).

Та зөвхөн энэ дэлхийн төлөө амьдарч байна уу? Та мөнхийн дэлхийн төлөө боддог уу? Та шүүлтэд бэлэн үү?

“Юу гэвээс тэрхүү эцсийн өдрүүдэд элэглэн дооглогчид өөрсдийн хүсэл тачаалаа даган элэглэн дооглосоор ирэх болно” (II Петр 3:3).

Тэдний асуудал нь юу вэ? Нэгдүгээрт, тэд бол материалистууд юм. Гэвч хоёрдугаарт тэд бол сүнсээр сохор юм. Элч Петр үүний талаар хоёрдугаар бүлэгт хэлсэн. Тэр ийнхүү хэлсэн,

“Харин тэдгээр нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө байдаг адгуус болон төрж байдаг ухаангүй адгуус шиг мэддэггүй зүйлээ доромжлон тэдгээр адгууснуудтай адил мөн устгагдана” (II Петр 2:12).

Тэд бол яг адгуус шиг сүнсээрээ сохор юм – тэд бол яг “зөнгөөрөө байдаг адгуус” шиг. Тэд Христ, Түүний Дахин ирэлтийн эсрэг ярьдаг, тэр бүү хэл Загалмай дээрхи Түүний үхлийг ч гэсэн. Тэд Түүний үхлээс дахин амилсаныг элэглэн шоолдог.

Үүнд залуус дуртай байдгийг та нар мэднэ. Есүсийг хэлдэг цорын ганц хэрэглээ бол “Есүс Христ!” хэмээх хараалын үг байдаг. Та тэднийг чуулган руу авчирхаар оролдоход тэд үүнд огт анхаарал хандуулдаггүй. Тэгээд таныг энэ цуглаанд ирэхэд тэд инээж, доромжилж, доош хийдэг. Ээж болон эгчийнхээ түрээсийг төлдөг нэгэн хүүг би мэднэ. Гэсэн ч тэд түүнийг “Чи яагаад энэ цуглаанд яваад байгаа юм бэ?” хэмээн үгэлдэг. Үнэндээ хэрвээ тэр энд ирээгүй байсан бол тэд магадгүй амьдрах байргүй байх байсан. Тэр хаа нэгтээ зугтан явсанаар тэд гудманд гарах байсан! Тэд “өөрсдөө ухаарахгүй чөтгөрийн зүйлсийг ярьдаг.” Тэд бол сүнсээр сохор юм.

Библи биднийг бүгдээрээ гэм нүгэлд төрсөн гэдгийг хэлдэг. Бидний анхын эцэг эх гэм хийсэн – тэгээд бид гэмт байдлыг өвлөн авсан. Бид бол тэднээс өвлөсөн төрөлхийн гэмтэнгүүд. Бид дахин төрөх хүртлээ “төрөлх” эрэгтэйчүүд болон “төрөлх” эмэгтэйчүүд юм. Библи ийнхүү хэлсэн,

“Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” (I Коринт 2:14).

Чи үнэхээр ухаантай байж болно, гэхдээ чи дахин төрөөгүй бол чи ердөө л “төрөлх” эрэгтэй эсвэл эмэгтэй юм. Скотфилд тайлбарт I Коринт 2:14-ийн талаар ийнхүү хэлдэг: “Бурханы үл үзэгдэх зүйлс бол төрөлх хүнээр нээгдэх боломжгүй.” Тэд Бурханыг олох ямарч боломжгүйгээр харанхуйд тэмтчин явдаг.

Лорд Бертранд Русселл бол хорьдугаар зууны алдартай математикч, философич Англи хүн юм. Намайг залуу байхад тэр бол цэц булаалдаад давашгүй, айдас төрүүлсэн хамгийн нөлөө бүхий үл итгэгч байсан. Түүнд ирсэн бүхийл магтаал хүндэтгэл зэргийг бодож үзвэл тэр үнэхээр жаргалтай хүн байсан гэж бодогдоно. Гэхдээ тэр амьдралд хандахдаа ямарч найдваргүй байсан. Тэр үхэхээсээ өмнө ийнхүү бичсэн,

Гал дөлгүй, эр зориггүй мөн түүнчлэн хүчтэй бодол болон мэдрэмжгүйгээр хүний амьдрал булшны цаана байлгаж чадна... [бүгд] нарны систем дэх асар их сүйрэл рүү мөхөхөд зориулагдсан бөгөөд хүний зүтгэлээр буй болсон сүм бүхэлдээ гарцаагүй сүйрэл дундах дэлхийн балгас болон шатаагдах ёстой. (Lord Bertrand Russell, A Free Man’s Worship).

Тэр бол хорьдугаар зууны агуу хүмүүсийн нэг байсан – хэдийч ирээдүйг харж байгаа байдал нь “дэлхий бол балгас” гэсэн үзэл байсан. Энэ бол “төрөлх хүн”-ий байдал – амьдралынх нь төгсгөлүүд – ямарч найдвар, амар тайван, ирээдүй, Бурхан байхгүй юм. Тэд бол "Түүний ирэх амлалт нь хаана байна вэ?” гэж хэлэн өөрсдийнхөө дур хүслийг дагадаг элэглэн дооглогчид юм.

Өөр нэг хорьдугаар зууны алдартай хүн бол Х.Г Веллс юм. Тэрээр Цаг хугацааны машин, Дэлхийн дайн, Түүхийн товчоо хэмээх номуудыг бичсэн. Ноён Веллс бол философич, түүхч, шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүлэл бичигч юм. Тэр өөрийнхөө амьдралыг Христэд итгэгчдийн эсрэг дайралтад зориулсан. Гэхдээ тэр өтөл болоод ийнхүү хэлсэн, “Би одоо жаран таван нас хүрсэн ч гэсэн амар тайвныг хайсаар байна. Амар тайван гэдэг бол ямарч найвдаргүй хоосон мөрөөдөл юм байна.” Амьдралынхаа төгсгөлд тэрээр хүн төрөлхтөн бол “уруудахаар, зовохоор, үхэхээр хараагдсан” хэмээн хэлсэн.

Та энэ дэлхийн шоологч хийгээд доромжлогчдыг дагагч нараар Христийг хэзээч олж чадахгүй. Та хэрхэн аврагдахыг “ойлгохоор” хичээгээд ч Христийг олж чадахгүй. Та өөртөө итгэж хэрхэвч болохгүй, учир нь

“Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм” (Иеремиа 17:9).

Хэрвээ та “дэлхийн балгасаас” аврагдахыг хүсч байгаа бол хүүхдийн итгэлээр Есүст заавал итгэх хэрэгтэй. Ноён Гриффитын дуулсан магтаал шиг та яг адилхан зүрх сэтгэлдээ эдгээр үгсийг хэлэх хэрэгтэй.

Таны тэнгэр дэх сэнтийнээс ЭЗэн Есүс харж байна,
   Бүрэн золиос хийж надад тусалдаг;
Би өөрийн мэдэж буйбүхэн хийгээд өөрөөсөө татгалзсан;
   Одоо намайг угаагач тэгээд би цаснаас цагаан болно.
Цаснаас цагаан, тиймээ, цаснаас цагаан;
   Одоо намайг угаагач тэгээд би цаснаас цагаан болно.
(“Цаснаас цагаан” James Nicholson, 1828-1876).

Тэгээд та “Өөрийнхөө цусаар гэм нүглийг чинь угаасан” Есүстэй ярих боломжтой болох болно. Таныг Есүст удахгүй итгээрэй хэмээн би залбирч байна. Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Мр Абел Прудхомме 2 Петр 3:1-4 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Цаснаас цагаан” (James Nicholson, 1828-1876).