Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




УНАСАН ТЭНГЭРЭЛЧҮҮД –
УНАСАН ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨХ САНУУЛГА

(II ПЕТР НОМЛОЛ #4)

FALLEN ANGELS – A WARNING TO FALLEN MEN
(SERMON #4 ON II PETER)
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, May 17, 2015

“Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,” (II Петр 2:4).


Библи Сатан бол Бурханы эсрэг тэрсэлсэн агуу тэргүүн тэнгэрэлч байсан бөгөөд Тэнгэрийн улсаас газар дэлхий рүү хөөгдсөн гэдгийг хэлдэг. Сатаны энэ уналтын талаар Езекиел 18:11-19 болон Исаиа 14:13-14-д тодорхой дурьдсан. Сатаны энэ бослогод олон тэнгэрэлчүүд нэгдэн орсон. Библид “чөтгөрүүд” хэмээн нэрлэгддэг тэдний зарим нь чөлөөтэй байхаар орхигдсон. Харин тэдний зарим нь Там руу илгээгдсэн. Эдгээр чөтгөрүүдийн талаар өнөөдрийн үг бидэнд хэлж байна. Др Чарльз С.Рирай “Эдгээр чөтгөрүүд бол Эхлэл 6:1-4-д илэрхийлэгдсэн хүний охидтой суух болсоноор аймшигт гэмийг үйлдсэн орхигдсон тэнгэрэлчүүд юм.” хэмээн хэлсэн. (The Ryrie Study Bible, Moody Press, 1978; II Петр 2:4 тэмдэглэл).

Ефес 6:11-17 үзвэл Сатаны хяналтад одоо ч гэсэн хэдэн мянган чөтгөрүүд байгаа – төдийгүй өнөөдөр энэ дэлхийд маш идэвхитэйгээр байдаг гэдгийг харуулдаг. Др Мартин Лойд-Жонес “Энд хэдэн мянган, магадгүй бүр хэдэн сая муу ёрын сүнс байна” хэмээн хэлсэн. (Christian Unity, The Banner of Truth Trust, 1980, хуудас. 58).

Би 1970-д оны үед Хиппи залууст зориулсан сүмийн үүсгэн байгуулагч байсан. Өнөөдөр энэ нь тэр газраа байгаа ч гэсэн одоо Хойд Баптист чуулган болсон. Энэ зүйлээр би чөтгөрийн хүч чадлын талаар маш сайн ойлгох болсон. Би ямар нэг энгийн зүйлээс гарч ирэх боломжгүй зүйлсийг харж, сонсож байсан.

Далласын Теологын сургуулийн Др Меррилл Ф.Ангер Өнөөгийн ертөнц дэх чөтгөрүүд хэмээх алдартай номондоо өнөөдөр чөтгөрийн хүч хэрхэн ажилладаг талаар харуулсан. Энэ номны бүлгүүд нь “Чөтгөрүүд ба Сүнслэг үзлүүд”, “Чөтгөрүүд ба Ид шид”, “Чөтгөрүүд ба Чөтгөрийн эзэгнэл”, “Чөтгөрүүд ба хуурамч шашинууд”, болон өөр бусад бүлгүүд байсан. (Merrill F. Unger, Ph.D., Th.D., Demons in the World Today, Tyndale House Publishers, 1971).

Гэхдээ өнөөдрийн үгэнд гарч буй чөтгөрүүд өнөөдөр бидэнтэй тулгарч байгаа нэгнээс хамаагүй илүү зүйлийг хийсэн. Др Жон МакАртур “Тэд эмэгтэйчүүдтэй замбараагүй хамтран амьдарч байгаа тэдгээр эрэгтэйчүүдэд шүглэн орсон” хэмээн маш зөв хэлсэн. (The MacArthur Study Bible, II Петр 2:4 тэмдэглэл). Энэ нь чөтгөрт эзлэгдсэн үй олон хүмүүсийг буй болгосон тул Бурхан тэднийг устгахаар Их үерийг дэлхий рүү илгээсэн. Энэ гэмт хэргийн төлөө эдгээр төрлийн чөтгөрүүдийг Там (Tartarus) руу илгээж – харанхуйд дөнгөлсөн. Др Кеннет Вюст ийнхүү хэлсэн, “Петр Агуу Цагаан Хаан Ширээний өмнөх Шийтгэл хүртэл хоригдсон унасан сүнснүүдийн байгаа үл үзэгдэх ертөнцийн талаар хэлсэн” унасан сүнснүүд галт нуурт хаягдах үед. (Kenneth S. Wuest, Wuest’s Word Studies From the Greek New Testament; бүлэг 2, Eerdmans Publishing Company, 1954, II Петр 2:4 тэмдэглэл).

Др Хенри М.Моррис “Иймэрхүү төрлийн чөтгөрийн тэнгэрэлчүүд... Бурханы эсрэг тэрсэлсэн Сатаныг л зөвхөн дагаад зогсох бус, харин бүх хүн төрөлхтөнийг биемахбодийн хувьд “хүний охидын” эзэмшилд оруулсанаар мөхөөхийг оролддог юм. (Эхлэл 6:1-4; II Петр 2:4). Тэд... эцсийн шийтгэлээ хүлээж буй хэсгийн хамгийн гүн дэх харанхуйд хоригдож байгаа” хэмээн хэлсэн. (Henry M. Morris, Ph.D., The Defender’s Study Bible, World Publishing, 1995; Иуда 6).

“Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,” (II Петр 2:4).

Бурхан эдгээр унасан тэнгэрэлчүүдийг ингэж их шийтгэж байгаад утга учир байгаа, Тэр Есүсээр аврал аваагүй орхигдсон эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг мөн шүүх болно.

I. Нэгдүгээрт, өнөөдрийн үгийн анхааруулгын талаар бод.

 

“Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад,”

Гэм нүгэл дэх энэ шийтгэлийг хар. Шийтгэлд хадгалагдсан тэдэнд хандсан ирээдүйн өшөө авалтыг хар! Гэм нүгэлд унасан эдгээр тэнгэрэлчүүд нэгэн цагт Тэнгэрийн улсын тэнгэрэлчүүд байсан гэдгийг сана! Тэд нэгэн цагт Тэнгэрийн улсад өөрсдөө амьдарч байсан. Тэд хорон муу зүйлтэй огт холбогдоогүй байсан. Тэдний анд нөхдүүд нь яг л тэдэн шиг төгс төгөлдөр байсан. Тэдэнд гэм нүглийг сонгох боломж байсан бөгөөд тэд гэмээ сонгосон. Муу ёрын зүйлс тэдний зүрх сэтгэлийг эзлэн авсан. Атаархал, бардамнал, эсэргүүцэл тэдэнд нэвтрэн орсон бөгөөд дахиж хэзээч чөлөөлөгдөхгүйгээр Тамд хаягдсан.

Магадгүй та бурханлаг эцэг эхийн хүүхэд байж болно. Магадгүй чуулганд өсөж торнисон байж ч болно. Хэдий тийм ч чи орхигдсон гэмтэн хийгээд “харанхуйн гинжинд гавлагдсан, шийтгэлд хадгалагдсан байдалтайгаар амьдралаа дуусгах боломжтой.”

Гитлер сүмд хүлээн зөвшөөрөгдөж, баптизм хийлгэсэн байсан. Тэгээд тэр найрал дуу сурахаар хөгжмийн сургуульд явсан. Мао Це Дун Библийн сургуульд явж байсан. Сталин үйлчлэлийн талаар судлахаар сургуульд явж байсан. Дарвин Библийг судалсан бөгөөд теологын ухаанаар баклаврын зэрэг хамгаалсан. Үнэндээ энэ нь түүнд байсан цорын ганц зэрэг байсан! Хэдий тиймч өнөөдөр өчнөөн мянган ухаалаг хүмүүс теологын ухаанаар баклаврын зэрэг олсон ийм хүний бүдүүлэг хийгээд хачин жигтэй онолуудад итгэдэг! Хүн төрөлхтөнд хийсэн эдгээр хүмүүсийн үгээр хэлшгүй хор хөнөөлийн талаар бодоорой!

Винцент Ван Гог чуулганы үйлчлэгчийн хүү байсан. Ван Гог өөрөө Спиржеоны хэвлэсэн номлолыг аваад Лондон дахь олон чуулгануудад үүнийг номлосон. Хэдий тийм ч тэр гашуун өвсөнд донтож, хар тамхинаас улбаатай галзууралд орж, амиа хорлоход хүрсэн! Яруу найрагч Емили Дикинсон сэргэн мандалт бүхий сургуульд явж байсан. Тэдний бүхийл найзууд дахин төрж байсан. Гэвч Емили Дикинсон Христэд итгэхээсээ татгалзсан. Тэр өөрийн амьдралаа өрөөндөө даяанчлан, солиорол болон цөхрөл орж амьдралаа дуусгасан. Магадгүй та “ийм зүйл надад тохиолдохгүй” хэмээн хэлж магад. Та үүндээ итгэлтэй байна уу? Библи ийнхүү хэлсэн,

“Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг.” (I Коринт 10:12).

Та хичнээн хүчтэй, хичнээн ухаантай байлаа ч гэсэн болгоомжтой бай! Хэрвээ тэнгэрэлчүүд бүдэрдэг юм бол та нар бол бүр үгүй гэж үү? Үүрийн гялбаа Агуу тэргүүн тэнгэрэлч Лүсифер Сатан болон хувирсан! Тэнгэр улсын тэнгэрэлчүүд гэм нүгэлд унаж, тэдний олонхи нь Үерээс өмнө хүмүүсийг сексээр – хөтлөгддөг хор хөнөөлд учруулсан чөтгөрүүд болсон! Гайхамшиг үйлдэж, чөтгөрүүдийг хөөж байсан элч Иудас Бурханы Христээс урван тэрсэлж “мөхлийн хүү” болсон!

“Тиймээс өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг.”

Энэ номлолыг Спиржеоны яг энэ үгийн дагуух номлолоос авсан. Энэтхэгт ирвэс сургадаг ажилтан байсан. Тэр энэ ирвэсийг зулзага байхаас л тэжээсэн. Тэр яг л муур шиг түүний гэрийн ойр орчинд явж, хүн бүр л түүнтэй тоглодог байсан. Гэхдээ нэг өдөр өнөөх хүн сандал дээрээ суугаад унтсан. Ирвэс түүний гарыг долоосон. Түүний арьсанд шарх байсан болохоор ирвэст цус амтагдсан. Энэ цагаас эхлээд ирвэс гэрт амьдрах боломжгүй болсон. Энэ нь алах аюултай тул ширэнгэн ой руу аваачигдсан. Ирвэс гэрт тэжээгдсэн. Гэхдээ энэ нь ирвэс хэвээрээ л байх болно. Тиймээс хүн Христэд итгэгч мэт санагдаж магад. Гэхдээ түүний зүрх сэтгэл өөрчлөгдөөгүй тул тэр уналтад орсон хүн хэвээр байх болно. Гэмийг амтлах байдал нь түүн доторхи зэрлэг араатныг төд удалгүй сэргээх болно. Өчүүхэн төдий сайн зан чанар нь сорилт ирэх үед сарнин алга болдог. Чи магадгүй сайн хүн шиг харагдаж болох ч дахин төрөхгүй л бол хамгийн ёрын мууг үйлдэх боломжтой байх болно. Чуулганд яваад гайхалтай зарлиг тунхагласан ч хамгийн муухай гэм нүгэл рүү живэн унасан хүмүүсийг би мэддэг. Би нэгэн маш сайн номлогчыг мэднэ. Гэвч хэдэн жилийн дараа тэр хар тамхи хэрэглэж эхэлсэн. Түүний эхнэр түүнийг гэрээсээ хөөснөөр тэр гудманд амьдрах болсон. Нэгэн орой тэр паркт хүнд алуулсан. Тэд түүний орилооныг сонсохуйц байсан! Библи ийнхүү хэлдэг,

“Тэдний хувьд "Нохой бөөлжсөө долоодог, гахайг угаасны дараа шаварт буцаж хөлбөрдөг" хэмээх үнэн сургаалт үгийн дагуу тохиолдсон аж.” (II Петр 2:22).

“Тэдний хувьд сүүлчийн байдал нь эхнийхээсээ бүр дордох болно.” (II Петр 2:20).

“Бурхан гэм нүгэл үйлдсэн тэнгэрэлчүүдийг үлдээгээгүй.” Тэр яагаад чам шиг Адамын өөрчлөгдөөгүй хэн нэг хүүхдийг үлдээх ёстой гэж? Христ рүү жинхэнээр өөрчлөгдөөс нааш гэм нүгэл чинь чамайг олзлоно гэдэгт итгэлтэй байж болно. Мөн Бурхан чөтгөр хийгээд тэнгэрэлчүүдэд бэлдсэн айамшигт газар руу чамайг хаях болно. Бурхан гэм нүгэлд дотроо үхсэн тэдгээр хүмүүсийг шийтгэх болно. Бурхан гэмд унасан тэнгэрэлчүүдийг үлдээгээгүй – хэрвээ та жинхэнээр өөрчлөгдөхгүй бол чамайг ч гэсэн Тэр үлдээхгүй. Энэ бол өнөөдрийн үгийн бидэнд сануулж байгаа зүйл юм.

II. Хоёрдугаарт, үгэнд нууцлагдсан найдварын талаар бод.

Гэмд унасан тэнгэрэлчүүд Бурханд хаягдсан. Харин чам шиг орхигдсон хүмүүст аврагдах боломж байдаг. Хэдийгээр тэнгэрэлчүүд унасан ч гэсэн Бурханы ивээлээр аврал авсан эрэгтэй болон эмэгтэй хүмүүс босох болно! Эдгээр гэмт тэнгэрэлчүүдэд тэдний оронд үхэх Аврагч хэзээч байгаагүй. Тэдэнд гэм нүглийг нь илчилж, Есүс рүү хөтлөн дагуулах Ариун Сүнс хэзээч байгаагүй. Түүний Цус тэдний гэм нүглийг цэвэрлэх ямарч боломжгүй. Тэдэнд тунхаглагдах Сайнмэдээ гэж хэзээч байгаагүй. Бурхан сул дорой эрэгтэй болон эмэгтэй хүмүүст уучлал болон авралыг санал болгож байгаа нь намайг үнэхээр гайхшируулдаг. Уналтад орсон тэнгэрэлчүүдэд аврал хэзээч амлагдаж байгаагүй. Тэд тэр даруй хаягдаж, Эцсийн Шийтгэл болон Галт нуурт хаягдах хүртэл харанхуйд гинжлэгдэн хоригдож байгаа. Тэдний гэм нүглийн төлөөх Түүний шийтгэл өнө удаан жил хүлээгдээгүй. Тэд гэм хийсэн даруйдаа бүхийл мөнх байдлаасаа орхигдсон.

Та хир удаан гэм үйлдэн амьдарч байна вэ? Та нарын зарим нь дахин төрөлгүйгээр олон жил болж байгаа. Хэдийгээр энэ индрээс Ням гараг бүр Сайнмэдээ номлогдохыг олонтаа сонссон ч гэлээ чи Христийг удаан хугацаагаар эсэргүүцэж байна! Чамд хандсан Бурханы тэсвэр тэвчээр үнэхээр гайхамшигтай! Тэр гэм үйлдсэн тэнгэрэлчүүдийг үлдээгээгүй боловч чамайг үлдээсэн! Яагаад ингэсэн бэ?

Эдгээр тэнгэрэлчүүдэд ямарч Сайнмэдээ санал болгогдоогүй. Тэд унах үедээ аврагдах ямарч ирээдүйн итгэл найдвар байхгүй болсон. Тэд дахин хэзээч босгон байгуулагдахгүйгээр үүрд мөнхөд унасан. Тэдэнд ямарч золиослол байгаагүй. Тэдний төлөө амиа өгөх Бурханы Хүү байгаагүй. Тэдний гэмийг цэвэрлэх Цус гэж байгаагүй. Тэдэнд Сайнмэдээг тунхаглах номлогч гэж байгаагүй. Ийм л учраас би та нарт гэмшээд Есүст ирээрэй хэмээн олонтаа уриалдаг. Би та нарыг Есүст итгээд мөнх амьтай болоосой хэмээн залбирдаг.

Чөтгөрүүдэд уучлал, итгэл найдвар гэж байхгүй. Тэгсэн ч та нарт уучлал хийгээд итгэл найдвар байгаа. Христ та нарт дахин хэлж байна,

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.” (Матай 11:28).

Есүс чамд “Над уруу ир” хэмээн хэлдэг. Тэр энэ урилгыг хэзээч унасан тэнгэрэлчүүдэд өгч байгаагүй. Гэтэл үүнийг чамд өгдөг, “Над уруу ир. Би та нарыг амраая.” Над уруу ир, Надад итгэ, тэгээд Би бүх гэм нүглийг чинь Өөрийнхөө Цусаар цэвэрлэх болно!

Тэр үүнийг хэзээч унасан тэнгэрэлчүүдэд өгч байгаагүй, харин чамд үүнийг санал болгодог! Энэ бол Веслийн дуулсан шиг үнэхээр гайхамшигт хайр юм,

Гайхамшигт хайр, юутай их хайр
Миний Бурхан Та миний төлөө үхэх гэж үү?
   (“Юутай их хайр вэ?” Charles Wesley, 1707-1788).

Түүнд итгэдэг хэнийг ч гэсэн Есүс аврахад бэлэн байдаг! Чи ямарч гэмд унасан байлаа гэсэн үүнээс үл хамаарч Түүнд итгэх тэр мөчид чамайг Цусаараа цэвэр болгох болно!

Түүнд итгэх нь хир хүнд вэ? Түүнд итгэх нь үнэхээр амархан. Би долоо хоног бүр хэдэн удаа пастор Вурмбрэндийн Христийн төлөө зовогсод номыг уншидаг. Пастор ийнхүү хэлсэн,

Би нэг удаа Румины Ортодокс бошгочтой танилцсан. Тэр өөрийн хоньдийг барьж өгдөг Коммунистуудын нэгэн байсан. Би түүний гарыг бариад гээгдсэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг ярьсан. Энэ бол түүний цэцэрлэгт үдэш болсон явдал. Би “Буцан ирж буй гэмтнийг хүлээн авдаг Бурханы агуу хайрыг хар. Тэр гэмшисэн л бол бошигч байсан ч баяртайгаар хүлээн авдаг” хэмээн хэлсэн. Би түүнтэй Христ итгэлийн дуу дуулсан. Тэгээд тэр хүн дахин төрсөн. (Richard Wurmbrand, Tortured for Christ, Living Sacrifice Books, 1998, хуудас. 90).

Чиний ямар гэм хийсэн эсвэл хийхээр завдсан чинь огтоос хамаагүй, Есүс уучлах болно. Тэр чамайг уучилж, Өөрийнхөө Цусаар гэмийг чинь цэвэрлэх болно. Ортодокс бишопт хийсэн шиг зүйлийг Есүс чамд ч гэсэн хийх болно. Зөвхөн Түүнд итгэ! Тэр чамайг аврах болно. Есүс ийнхүү хэлсэн,

“Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. ” (Иохан 6:37).

Эзэн Есүс чамайг Өөртөө урин дуудаж байна. Есүс гэмтнүүдийг Өөрт нь ирээд итгэхийг гуйж байгааг бодох үедээ би маш их гайхдаг. Уг нь зүй нь гэмтнүүд Есүсээс өөрсдийг нь аварч өгөөч хэмээн гуйвал зохилтой санагддаг! Тэглээ ч гэсэн гэмтнүүдийг Өөртөө ирээч хэмээн гуйдаг нь Есүс юм! Түүн рүү ирээч хэмээн гуйдаг нь чуулган юм! Түүн рүү ирэхийн төлөө залбирдаг хүмүүс нь Христэд итгэгчид юм!

“Сүнс болон сүйт бүсгүй -Ирээрэй гэнэ. Сонсогч нь -Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг.” (Илчлэлт 22:17).

Бид юуны төлөө гуйдаг вэ? Бид чамайг Есүст ирэхийн төлөө гуйдаг! Ариун Сүнсний хийдэг зүйл нь юу вэ? Тэр чамайг Есүс рүү ирээрэй хэмээн дууддаг! Есүсийн хэлдэг зүйл нь юу вэ? Тэр “Над уруу ир!” гэдэг. Есүс бидэнд бүгдэд нь хандан юу хэлдэг вэ? “Хүмүүсийг албадан авчир.” (Лука 14:23) хэмээн хэлдэг. Бид бүгдээрээ чамайг Есүс рүү ирээд аврагдаасай хэмээн хүсдэг. Бид ийм зүйлийг унасан тэнгэрэлчүүдэд хэлдэггүй хэдийч энэ бүгдийг чамд хэлдэг! Ир! Ир! Ир! Есүс ирээд аврал ав! Бүхийл эргэлзээтэйгээ Есүст ир! Бүхийл айдастайгаа Түүнд ир! Бүхийл гэм нүгэлтэйгээ Түүнд ир!

Энд миний төлөө зогсдог Аврагч байгаа,
   Цаашид Өөрийнхөө шархтай гараар барьдаг;
Бурхан бол хайр! Би мэддэг, би мэдэрдэг,
   Есүс одооч гэсэн уйлсаар хайрласаар байна.
(“Гүн хайр” Charles Wesley, 1707-1788).

Ааваа, зарим гэмтнүүд Таны Хүү Есүст ирээд, аврал авахын төлөө би залбирч байна! Түүний нэрээр, Амен.

Хэрвээ энэ номлолоос хайр ивээл авсан бол Др
Химерс рүү емэйл - rlhymersjr@sbcglobal.net (дараад
ор) бичих болон түүнд хэлээрэй. Та Др Химерс рүү
ямарч хэлээр бичиж болох хэдийч аль болох англиар
бичвэл илүү сайн.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Мр Абел Прудхомме II Петр 2:4-9 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Гүн хайр” (Charles Wesley, 1707-1788; “Би бол” дууны аяанд зориулсан).


үндэс

УНАСАН ТЭНГЭРЭЛЧҮҮД –
УНАСАН ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨХ САНУУЛГА

(II ПЕТР НОМЛОЛ #4)
FALLEN ANGELS – A WARNING TO FALLEN MEN
(SERMON #4 ON II PETER)

Доктор Р.Л.Химерс

“Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,” (II Петр 2:4).

(Езекейл 28:11-19; Исаиа 14:13-14; Эхлэл 6:1-4; Ефес 6:11-17)

I.   Нэгдүгээрт, өнөөдрийн үгийн анхааруулгын талаар бод.
II Петр 2:4a; I Коринт 10:12; II Петр 2:22, 20.

II.  Хоёрдугаарт, үгэнд нууцлагдсан найдварын талаар бод Матай 11:28; Иохан 6:37; Илчлэлт 22:17; Лука 14:23.