Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 40 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Муслим, Хиндүүчүүд хийгээд Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




УРВАЛТЫН ЦАГ ҮЕД АМЬДРАХ НЬ

LIVING IN A TIME OF APOSTASY
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2015 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, April 26, 2015

“[Бурхан] эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол, хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)” (II Петр 2:5-8).


Элч Петр энэ хэсэгт элч шиг ярьсан. 1-3 дугаар зүйлд тэрээр хуурамч багш нар ирэх бөгөөд гаж сургаалийг авчирах болно хэмээн хэлдэг. Тэр бидэнд тэд Эзэн Есүс Христийг үгүйсгэх болно хэмээн хэлдэг. Тэр олон хүмүүс тэднийг дагана гэдгийг ч хэлсэн. Эцэст нь үнэн библийн дагуух Христ итгэгчид чөтгөр адил хэлэгдэх болно гэсэн. Тэдгээр хуурамч багш нар Бурханы төлөө бус, харин мөнгөний төлөө ажиллана. Энэ бол үнэхээр өнөөгийн бидний дүр төрх байна! Яг одоо бид аймшигтай урвалт, хуурамч сургаалийн цаг үед амьдарч байна – шинэ шашингүй үзэл өсч байна.

Би Карл Ф.Хенритэй (1913-2003) үнэхээр адилхан биш гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр шинэ-евангалист теологич. Гэхдээ тэр өөрийгөө хичнээн “шинжлэх ухаанч” байснаа батлах гэж оролдож байсан юм шиг надад санагддаг. Миний бодлоор тэр үнэнийг тийм хангалттай хүчтэйгээр тунхаглаагүй. Одоохондоо би түүний бичсэн зүйлсээс өнөөдрийн энэ урвалтын талаархи ойлгомжтой тодорхойлолтыг олж уншаагүй байна. Др Хенри ийнхүү хэлсэн,

Бидний үе Бурханы үнэнээс орхигдсон... Энэ орхигдсон байдалд маш их үнэ төлж байгаа бөгөөд маш хурданаар шашингүй байдал руу унацгааж байна. Харгис хэрцгий байдал дахиад л идэвхижиж байна; та эдгээр зүйлийг өнөөгийн цаг үеийн шуугиан хэмнэл дундаас сонсож чадна [Ойрхи дорнод, Хойд Африк, Европ даяар – Муслимчууд айсуй байна. Цагаан ордноос эхлээд доошоохи удирдлага хүртэл төөрөлдөж, сул дорой, бурхангүй байна]...
     Харгис хэрцгий байдал задарч байгаа нийгмийн тоосонд хутгалдаж, аль эрт өөрийгөө хамгаалах чадваргүй Чуулганы сүүдэрт шургалан орсон. (Carl F. H. Henry, Ph.D., Twilight of a Great Civilization: The Drift Toward Neo-Paganism, Crossway Books, 1988; миний тайлбар хашилтанд байгаа).

Алдартай санал асуулга судлаач Жорж Барна бидэнд ийнхүү хэлдэг, үнэндээ бидний чуулганд ямарч ирээдүй алга. Тэрээр манай чуулганы залуусын 80 гаруй хувь нь гучин нас хүрэхээсээ өмнө - “хэзээч буцаж ирэхгүйгээр” явах болно хэмээн хэлсэн. Мөн манай чуулгануудад залуусыг дэлхийхээс гарган аврах ямар нэг төлөвлөгөө байгаа талаар ямар нэг санаа алга! Тэдний хийх боломжтой зүйл нь өөрийнхөө чуулганыг орхиод бидэнтэй хамт яв гэдэг л зүйл болсон. Номлогчид нь Ням гарагийн цуглаанд зангиагаа орхин рок хөгжимыг оруулж ирэн “үнэхээр лаг”, “орчин үеийн” байхаар ямарч хэрэггүй оролдлого хийж байна. Одоо тэд эдгээр нь ямарч нэмэргүй гэдгийг мэдэх хэрэгтэй! Орхигдсон дэлхийнхэн тэднийг хараад шоолон инээдэг! Энэ бол эмгэнэл! Манай чуулгануудын төлөө миний хэрхэн уйлж байгааг Бурхан мэддэг!

Эдгээр номлогч нарын ихэнхи нь Фүллерын сургууль шиг ардчилсан газруудаар ялзралд орсон байдаг. Арай илүү уламжлалт хэсэг нь ямарч хүч чадалгүй байдалд хэрхэн үгийг эрх мэдэлтэй тунхаглах талаар бус, харин Грек үгийг хэрхэн тайлбарлах талаар заалгах байдлаар эргэлдсээр байдаг. Др Майкл Хортон энэ эмгэнэлтэй байдлын талаар өөрийнхөө Христгүй Христэд итгэгчид: Америк Чуулганы Хувирамтгай Сайнмэдээ (Baker Books, 2008) номонд бичсэн. Мүүдийгийн хэвлэлийн газар Ирж буй Евангелистуудын хямрал (1996) хэмээх номыг хэвлэсэн. Энэ ном арван есөн жилийн өмнө бичигдсэн. Одоо энэ хямрал нь энэ газарт ирсэн байна! Чуулганууд одоо биш болсоныг хүн бүр мэддэг болсон! Бараг ихэнхи чуулгануудын Ням гарагийн оройн цугларалт хаагдсан. Энэ бол мөхлийн дохио юм! Залбирлын цуглаанууд олон жилийн өмнөөс бууж өгсөн. Энэ бол мөхлийн дохио! Өнөөдөр бараг л бүх чуулганд сүнсийг- ялах гайхалтай төлөвлөгөөнүүд байдаг. Энэ бол мөхлийн дохио! “Номлол” хэмээх зүйл нь библийг ердөө үг үгээр нь тайлбарласан хуурай байдаг. Энэ бол мөхлийн дохио! Энэ талаар хэн ч гомдоллохгүй байлаа ч – би бол тэгнэ! Хэнч ингэж ярихгүй байсан ч би тэгэх болно. Энэ маш тодорхой чангаар хэлэгдэх ёстой! Бид маш их харгис хэрцгий цаг үед амьдарч байна! Бид яг л II Петр 2:1-3-д дурьдсан шиг тэр цаг үед амьдарч байна!

Та “Яагаад та үүний талаар ярьж байна вэ? Энэ нь өөрсдийнхөө залуусыг төөрөгдөлд оруулна шүү дээ” гэж магад! Дахиад л буруу! Тэдэнд үнэнийг хэлэх нь тэднийг төөрөгдүүлэхгүй! Үнэндээ хэрвээ би тэдэнд эдгээр үнэнийг хэлэхгүй бол тэд жинхэнээсээ төөрөлдөх болно – тэд мөхөж буй шинэ-евангелистууд болон Библи судлалын бүлгээр төөрөгдөлд орно! Хэрвээ тэд бид үл итгэл болон маш их урвалтын цаг үед амьдарч байгаагаа мэдэхгүй бол тэд үнэхээр их төөрөгдөх болно – Өөрчлөлтөөс хойш чуулгануудын туулсан хамгийн муухай урвалт. Сүүлийн 500 жилийн хамгийн аймшигтай! Энэ бол үнэхээр тийм! Бид элч Паулын II Петр 2:1-3-д дурьдсан шиг тэр цаг үед амьдарч байна! Энэ нь Скотфилд Библи судлалын 1318 дугаар хуудсанд байгаа.

“эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол, хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол, (учир нь тэрхүү зөвт хүн тэдний дунд амьдрах зуураа өөрийн харж, сонссон тэдний ёс бус явдлаас болж зөвт сэтгэл нь өдрөөс өдөрт шаналан зовж байлаа)” (II Петр 2:5-8).

Одоо сууцгаана уу.

Өнөөдрийн үгээр энэ урвалт, гэм нүгэл, төөрөгдөлтийн үед хэрхэн амьдрах ёстойг харуулах зорилгоор Бурхан бидэнд өгсөн. Энэ бол өнөөдрийн үгийн гол сэдэв юм. Элч Петр Ноа, Лот гэсэн хоёр хүнийг жишээ болгон бидэнд өгсөн. Тэр эдгээр хүмүүсийн талаар жишээ болгосноор сүнсний төөрөгдөлд орсон Христэд итгэгчид бид энэ сүнсний төөрөгдөлд орсон цаг үед хэрхэн амьдрах ёстойг харуулсан. Ноа, Лот хоёроос сурвал зохих их зүйл байгаа.

Өнөөгийнх шиг урвалтын цаг үед ихэнхдээ Христэд итгэгчид үргэлж л дэлхийн сүнсэнд соригдож байдаг. Бид ч гэсэн хэд хэдэн удаа ийнхүү соригдож байгаа. Энэ бол хэцүү сорилт. Хэрвээ бид 18 дугаар зуунд амьдарч байсан Британы арлууд болон Хойд Америкт өрнөж байсан агуу сэргэлтийн нэг хэсэг байх байсан. Тэгвэл энд жинхэнэ номлол, жинхэнэ өөрчлөлт, жинхэнэ залбиралд итгэдэг маш олон итгэгчид энд байх байсан болов уу. Энэ нь 19 дүгээр зуунд ч гэсэн бараг л ийм байх байсан – мөн арай багаар 20-р зууны 70 эсвэл 80 оны эхээр бас л ийм байсан болов уу.

Цаг хугацаа ийнхүү нисэн одож байгаа нь үнэхээр гайхалтай. Чи миний насан дээр байвал 35 жил гэдэг бол богино хугацаа. Ердөө 35-хан жилийн өмнө нөхцөл байдал шал өөр байсан. Ерөнхийлөгч нь Роналд Рейгэн байсан. Вилли Грахам ердөө 60 настай бөгөөд маш олон хүмүүсийг байлдан дагуулсаар байсан. Жерри Поллвелл орой бүр Ням гарагийн шөнийн телевизийн нэвтрүүлэгт орж, хэдэн сая долларыг абортын эсрэг “Олон нийтийн ёс зүй” гэсэн зүйлд зарцуулсан. 1980 оны хавар Др Жон Р.Райс номлолоо хийж л байсан. Др Мартин Лойд Жонс тэр үед амьд сэрүүн байсаар байсан. Мөн Др Францис Шаффер ч гэсэн. Мэдээж нөгөө талаараа энэ бол тийм төгс цаг үе байгаагүй. Гэхдээ үүнийг 2015 онтой харьцуулбал одоогийн Христэд итгэгчдийн байдлаас хамаагүй илүү сайн байсан. Одоо бид үзэн ядагдсан цөөнх юм! Би юу хэлэх гэж байна вэ гэвэл – хүмүүс биднийг үзэн яддаг! Тэд биднээс айдаг мөн үзэн яддаг! Баптист бүр, евангелист бүр, Пентакост бүр, тэр бүү хэл Ромын католик – Христтэй холбоотой бүхийл хүмүүс үүнийг мэдэрдэг. Гаднах ертөнц биднийг үзэн яддаг. Энэ нь итгэлээр амьдрахад хүндрэл болдог бөгөөд энэ нь бусад зуун болон цаг үеэс илүү хүнд хэцүү цаг үе юм.

Ноа энэ сорилтыг мэдэрсэн нь гарцаагүй – сорилтын өмнө ганцаараа зогссон. Өнөөдрийн үгийг үзвэл Бурхан Ноаг оруулаад найман хүнийг аварсан (II Петр 2:5) тухай гардаг. Ноа бол Агуу үерийн өмнө маш аймшигтай ёс зүйн доройтол хийгээд урвалтын тийм цаг үед амьдарч байсан. Энэ цаг үе нь маш их нүгэл хилэнц болон муу ёрын сүнсний үйл ажиллагаа идэвхижисэн байсан. Хүн төрлөхтөн “бузар муу зүйлсийг л тасралтгүй” (Эхлэл 6:5) үйлдэж байсан нь үнэхээр муухай. Бурхан ийнхүү хэлсэн,

“Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно.” (Эхлэл 6:3).

Өнөө үеийн ертөнцийн байдал бараг л хүн аврагдахгүй үнэхээр муухай цаг үе. Бурхан “Ноа тэргүүтэй найман хүнийг л аварсаныг” санацгаа. Энэ бол ердөө Ноа, эхнэр нь – тэгээд гурван хүү болон тэдний эхнэрүүд л байсан. Бүх дэлхийгээс ердөө наймхан хүн аврагдсан! Агуу үерээр шийтгэгдэхээр хүлээгдэж байгаа ийм муухай ёрын амьдрал дунд Ноа хэрхэн амьдарсан талаар бид бодох нь чухал юм.

Одоо Лотыг авч үзье. Петр бидний уншисан Эхлэл библид гарч байгаа Лотын талаар шал өөрөөр өнөөдрийн үгэнд “зөвт Лот” (II Петр 2:7) гэснийг хараад гайхаж байгаа байх.

Гэхдээ Петр Содом руу нүүсэн Лотын алдааг яриагүй. Элч Петр Лот Содом руу нүүсний дараа юу мэдэрч, юу хийсэн талаар бидэнд хэлсэн. Өнөөдрийн үг тэр “ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан” (2:7б) талаар хэлдэг. Хэрвээ чи Эхлэл 19 бүлэг үзвэл тэр хот нь хичнээн аймар байсаныг мэднэ – завхарсан, бузар булай, ичгүүртэй. Энэ нүгэлт хотод Лот болон түүний гэр бүлийнхэн амьдарч байсан.

Тэр Ноа болон түүний гэр бүлийнхэнтэй адил нөхцөл байдалд байсан. Эхлэл 18 дугаар бүлэг үзвэл Бурхан арван зөвт хүн байвал тэр хотыг устгахгүй байх болно гэдгийг бид мэднэ. Харамсалтай нь тэнд арван зөвт хүн байгаагүй – ердөө л Лот болон түүний хүүхдүүд байсан. Тэд бурханлаг амьдралаар амьдархаар хичээж байсан хүмүүс байсан. Энэ том хотыг бусад бүх хүмүүс бурхангүйгээр бузар гэм нүгэл үйлдсэн амьдарч байсан. Манай хамаатнууд намайг Христэд итгээд амьдрахыг хараад хичнээн их доромжилж, шоолж, тохуурхаж байсаныг би санадаг. Хэрвээ та сургууль, ажил, хичээл, гэртээ ганцаараа итгэгч бол байнга ийнхүү элэг доог эдлэх болно. Хэрвээ чи Христэд итгэж амьдарвал хүмүүс чамайг тэнэг мулгуу гэж бодно. Маш сайн Христэд итгэгч бол дэлхий чамайг бүр ихээр эсэргүүцэх болно. Энэ бол үнэхээр том сорилт. Ихэнхи залуус үүнд унадаг.

Бид Ноа болон Лотоос цөөн тооны Христ итгэгчидын нэг хэсэг байх нь үнэхээр том сорилт гэдгийг харж болно. Христ итгэгч нэг хүн ч гэсэн гэр бүл дотроо итгэлээр амьдрах нь ч үнэхээр хүн зүйл юм. Тэд сургууль эсвэл ажлынхаа “найз нартаа” гарцаагүй бууж өгөх ёстой гэсэн зүйлийг мэдэрдэг. Орхигдсон дэлхийд “бууж өгдөг” эдгээр хүмүүст хоёр зүйл тохиолддог.

1. Хэрвээ тэд аврагдсан бол тэд өөрсдийн баяр хөөрөө алддаг. Чи дэлхийн найз болж чадахгүй бөгөөд Христээс ирдэг баяр хөөрийг эдэлж чадахгүй. Мөн тэд ирж буй Христийн хаанчлалд шагналгүй хоцордог.

2. Хэрвээ тэд орхигдсон дэлхийн дотно найз бол дахин төрөх боломжгүй юм. Библи “Ертөнцийн найз байхыг хүссэн хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм.” (Иакоб 4:4) гэж хэлдэг.


Др Жон Р.Райс ийнхүү хэлсэн, “Та Бурханы төлөө... найзаа алдаж байсан уу? Хэрвээ чиний Христ итгэл хэзээч чамаас золиос ... найз... гаргаагүй бол чи Эзэнд би танд үнэхээр их хайртай гэж хэлж чадах уу? Үнэхээр жинхэнэ Христ итгэгч байна гэдэг нь найз нараа ч орхиход бэлэн байдаг.” (John R. Rice, D.D., What It Costs to Be a Good Christian, Sword of the Lord Publishers, 1952, хуудас. 28). Библид ийнхүү хэлдэг,

“Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээрч зогсодгүй, басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ” (Дуулал 1:1)

.

Хэрвээ та Христ итгэлийн түүхийг үзвэл жинхэнэ Христэд итгэгч эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд дэлхийн найз нараасаа тусгаарлагдсан байхыг олж харна. Жишээлбэл МЭ 160-220 оны хооронд амьдарч байсан Тертулиан гэж агуу итгэгч байна. Тэр Христэд итгэгчид харь үндэстэн Ромчуудаар шийтгэгдэж байгааг харсан. Тэр Христэд итгэгчид тамлагдаж, толгойгоо авахуулж, цэнгэлдэхэд арсланд хаягдан хэдэн хэсэг тастчуулж байгааг харсан. Тэр тэдний эр зоригыг хараад маш сэтгэл нь хөдөлсөн. Тэрээр ийнхүү хэлсэн, “Христэд итгэгчид хүмүүсийг ийм зүйл хийлгэхэд хүргэдэг ямар нэг зүйл гарцаагүй байх ёстой. Тэд бүх зүйл хүлцэнгүй байхаар, тэр бүү хэл өөрийнхөө амийг ч өгөхөд бэлэн байдалд бэлтгэгдсэн байна.” Тэр тэдний бие биенээ хайрлаж байгаа хайрыг нь ч гэсэн хараад үнэхээр сэтгэл нь хөдөлсөн. Тэр ойролцоогоор 35 настай байхдаа тэр гэнэт Христэд итгэгчидтэй шууд ярилцаж үзэхээр шийдсэн. Тэр эдгээр гадуурхагдсан, хохирсон Христэд итгэгч нарыг хамгаалахаар оролдож эхэлсэн. Тэр эртний чуулгануудын эсрэг төрөл бүрийн тэрс үзлийн эсрэг номууд бичсэн. Эцэст нь тэр Католик сүм илүү дэлхийлэг болж байгаа учраас тэндээс гарч явсан. Эхлээд тэр одоогийн Пентокост төрлийн Монтанист чуулганд очсон. Эцэст нь тэр тэндээс явж өөрийнхөө сүмийг байгулсан. Энэ нь түүнийг анхны Протестант болгосон. Тертулианы агуу номлолуудыг судалж байгаад дахин төрсөн Солонгос залууг би мэднэ. Залуусаа та нар Тертулиан яг л Ноа болон Лот шиг байсан шиг бай!

Одоо агуу Петр Валдог бодож үзье. Тэр Францад 1140-с 1205 оны хооронд амьдарч байсан. Тэр баян худалдаачин байсан. Гэтэл нэг өдөр найз нь ширээн дээрээ нас барсан. Энэ зүйл нь түүнийг жинхэнэ Христэд итгэгч болгоход нөлөөлсөн. Тэр номлол хийж эхэлсэн бөгөөд олон дагалдагч нартай болсон. Тэр библи судлал болон сүнснүүдийг авархад анхаарлаа хандуулсан. Түүнийг дагадаг хүмүүсийг Валдогийнхон гэдэг байсан. Тэр Католик сүмээн хөөгдсөн хэдийч гайхалтай нь тэр үхэх хүртлээ Сайнмэдээг тунхагласаар байсан. Ойролцоогоор 300 жилийн дараа Валдогийн дагалдагчид Швецарийн Женев дэх Протестантуудтай нэгдсэн. Залуусаа Петр Валдо Ноа болон Лот шиг байсан шиг та нар ч гэсэн тийм байцгаа!

Одоо Лоттие Мүүн хэмээх агуу эмэгтэйн талаар үзье. Тэрээр 1840-1912 оны хооронд амьдарч байсан бөгөөд 1873 онд Хятад руу Баптист мишионераар явсан. Тэнд очиход Хятад маш аюултай газар байсан. Тэр Хуучин гэрээний багш Кравфорд Тойд хайртай болсон. Тэд гэрлэхээр сүй тавьсан. Гэхдээ Лоттие Мүүн түүнийг Библид тийм сайн итгэдгүйг олж мэдсэн. Тэр үүнээсээ сэтгэлийн шарх авсан ч гэсэн тэр үл итгэгч байсан учраас сүйгээ цуцалсан. Лоттие Мүүн Хятадад амьдрах болсон. Тэр дахиад хэзээч гэрлээгүй. Тэр өөрийн хоол хүнсээ бусад мишионерууд болон Хятад хүмүүст өгсөөр өөрөө өвчтэй болсон. Тэр ердөө 27-хон кг орчим болсон тул АНУ руу буцаагдах замдаа өөд болсон. Тэрээр тэр үеийнхээ Хойд Баптист чуулганы хамгийн их үр жимстэй мишионероор тооцогддог. Тэд одооч гэсэн жил бүрийн Христмас баярын урьд орой - Гадаад мишионеруудад зориулсан “Лоттие Мүүн өргөлийн арга хэмжээ” зохион байгуулах бүрдээ түүний тухай дурсан ярьдаг. Тэд түүнийг сүй тавьсан хүн нь итгэгч бус байсан учраас сүйгээ цуцалсан тухай ярьдаггүй. Гэхдээ Бурхан үүнийг дурсан санадаг! Залуусаа, Лоттие Мүүн шиг байцгаа!

“Эртний ертөнцийг хэлтрүүлэлгүй, харин бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан бол, хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд Содом ба Гоморрагийн хотуудыг үнсэн товрог болгосноор ялласан бол, ёс зарчимгүй хүмүүсийн садар самуун явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,” (II Петр 2:5-7).

Хорьдугаар зууны алдартай Британ номлогч Др Мартин Лойд Жонс 2 Петрийн энэ эшлэлтэй адил зүйлээр номлол хийсэн. Тэрээр номлолоо ийнхүү дуусгасан,

Би номлолоо асуултаар дуусгана. Бид Ноа болон Лоттой адилхан уу? Өнөөгийн дэлхий [тэдний] амьдарч байсан дэлхийтэй үнэхээр адилхан байна. Хүмүүст Христэд итгэдэг гэж хэлэх нь амархан уу? Бид тэднээс ялгаатай байж, түүн дээрээ зогсдог уу? Хүмүүс өөрсдийгөө сүйрэл рүү явуулж байгааг хараад тэдний амийн төлөө санаа зовдог уу? Бид үүний төлөө залбирч, жинхэнэ сэргэлт ирэхийн төлөө бүхийл боломжоо дайчилдаг уу? Энэ бол өнөөгийн Христэд итгэгчдэд Ноа болон Лотоос ирж байгаа сануулга юм. (Martyn Lloyd-Jones, M.D., “The Example of Noah and Lot,” Expository Sermons on 2 Peter, The Banner of Truth Trust, 1983, хуудас. 154).

Одоо босоод дууны номны 6 дугаар дууг чангаар дуулья!

Миний төлөө амиа өгсөн Бурханы Хурга Танд амь, хайраа өгье;
   Өө, би өөрийн Аврагч болон Бурхандаа үүрд итгэхийг хүснэ!
Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрах болно, Тэр намайг хангана!
   Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрана, Миний Аврагч Бурхан!

Миний амийн төлөө үхэхийг зөвшөөрсөн Танд одоо би итгэж байна;
   Одооноос эхлэн би Танд итгэнэ, Миний Аврагч Бурхан!
Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрах болно, Тэр намайг хангана!
   Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрана, Миний Аврагч Бурхан!

Өө, миний амийг аварч чөлөөлхөөр Калварид Та үхсэн,
   Би амьдралаа Танд зориулах болно, Миний Аврагч Бурхан!
Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрах болно, Тэр намайг хангана!
   Миний төлөө амиа өгсөн Түүнд амьдрана, Миний Аврагч Бурхан!
(“Би Түүний төлөө амьдарна” Ralph E. Hudson, 1843-1901;
      Пастороор өөрчлөгдсөн).

Тэнгэрлэг Эцэг минь, өнөө орой хэн нэгэн нь Таны Хүү Есүст итгэх болтугай – Загалмай дээр урсгасан Таны ариун Цусаар бүхийл гэм нүгэл нь угаагдах болтугай. Түүний нэрээр Амен.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Др Крейтон Л.Чан 2 Петр 2:4-9 уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Тэдний үе шиг” (Ruth Caye Jones, 1902-1972).