Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТ – 2015 ХУВИЛБАР

REAL CONVERSION – 2015 EDITION
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн өглөө. 2015 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Morning, January 4, 2015

“Үнэнээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).


Есүс маш тодорхойгоор “Та нар өөрчлөгдөхгүйгээр... тэнгэрийн хаанчлалд орохгүй.” гэжээ. Тиймээс та өөрчлөлтийг өөртөө амсаж үзсэн байх ёстой гэдгийг Тэрээр маш ойлгомжтойгоор хэлсэн. Хэрвээ та өөрчлөлтийг амьдралаараа мэдрээгүй бол та “тэнгэрийн хаанчлалд орохгүй.” гэсэн.

Өнөө өглөө би та нарт хүн жинхэнэ өөрчлөлтийг амьдралаараа мэдэрвэл юу тохиолддог болохыг хэлэх болно. Би “жинхэнэ” өөрчлөлтийн талаар хэлж байгааг анзаараарай. “Нүгэлтний Залбирал”-ыг үйлдсэнээр болон “Decisionism”-ын (Орчуулагч: хүн урагш гарч ирж, гараа өргөөд, итгэлийн залбирал үйлдээд, амлалт өгсөнөөр аврагдана гэсэн итгэл үнэмшил. Өөрөөр хэлбэл хүн өөрөө дотроо шийдвэр гаргаад, тэр нь үйлсээр илэрч байвал аврагдсан гэсэн үзэл.) бусад хэлбэрээр олон сая хүмүүс хуурамч өөрчлөлтийг мэдрээд амьдарч байна.

Сайн мэдээний тодорхой номлолыг сонсоод өөрчлөгдсөн миний эхнэрийг оруулаад цөөн хүмүүс манай чуулганд байдаг. Гэхдээ тэд Сайн мэдээг сонсохоосоо өмнө амьдралын нөхцөл байдлаараа маш сайн бэлтгэгдсэн насанд хүрэгсэд байсан. Тэдний хэн нь ч жаахан хүүхэд байгаагүй. Манай өөрчлөгдсөн хүмүүсийн олонхи нь Сайн мэдээг сонсоод хэдэн сар (бүр хэдэн жил)-ийн дараа Христэд ирсэн залуус их байдаг. Спиржерн ингэж хэлжээ, “Хармагцаа л итгэдэг тиймэрүү зүйл байж болох юм, гэхдээ ихэнхи тохиолдолд бид тодорхой шатуудаар итгэлд хүрдэг.” (C. H. Spurgeon, Орох хаалганы орчимд, Pilgrim Publications, 1992 reprint, х. 57). Энд ихэнхи хүмүүс дамжидаг “үе шатууд” байна.

I. Нэгдүгээрт, та өөрчлөгдөхөөс илүүтэй ямар нэг өөр шалтгаанаар сүмд ирдэг.

Бараг л хүн бүр эхний хэдэн цуглаанд над шиг “буруу” шалтгааны улмаас ирдэг. Манай хөрш айл хамтдаа цуглаанд явахыг урьсан учраас би өсвөр насанд байхдаа анх сүмд ирж байсан. Тиймээс би ганцаардал болон хөрш айлынхаа эелдэг байдлаас шалтгаалаад 1954 оноос сүмд явж эхэлсэн. Энэ бол үнэхээр “зөв” шалтгаан байгаагүй, тийм биш гэж үү? Би анхны номлолын дараа “урагш” гарсан, тэгээд ямарч зөвлөгөө авалгүй, яагаад урагш гарах гэж байгаагаа ч мэдэхгүйгээр зүгээр сонсоод, баптизм хүртсэн. Ингэж би Баптист болсон. Гэхдээ би өөрчлөгдөөгүй. Би аврагдахын төлөөнөө бус, харин хөрш айлынхаа эелдэг байдалд автаад ирсэн. Тиймээс би долоон жил үргэлжилсэн тэмцэл туулсаны эцэст 1961 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Биола Дээд Сургууль (одоо Биола Их Сургууль) дээр Др Чарльз Ж.Вүүдбриджийн номлолыг сонсоод өөрчлөгдсөн. Энэ бол миний Есүст итгэж, өөрийгөө ариусгуулж, гэмээсээ аврагдсан өдөр байсан.

Харин таны хувьд ямар вэ? Та ганцаарсан учраас – эсвэл танай гэр бүлийнхэн таныг хүүхэд шиг дагуулаад ирсэн учраас та сүмд ирсэн үү? Хэрвээ та сүмд өссөн хүүхэд шиг зуршилаа дагаад өнөө өглөө энд байгаа бол энэ нь та өөрчлөгдсөн гэсэн үг биш.Эсвэл та над шиг ганцаардаад, хэн нэгэн урьсан учраас, хүмүүс сайхан хандаж байгаагаас ирсэн үү? Хэрвээ тийм бол энэ нь өөрчлөгдсөн гэсэн үг биш. Намайг буруугаар бүү ойлгоорой. Таныг би энд сүмийн хүүхэд шиг зуршилаараа, эсвэл би арван гурван настай байхдаа ганцаардаад сүмд ирсэний адил байлаач гэсэн – энд байгаад чинь талархалтай байна. Эдгээр нь сүмд ирэхэд ойлгомжтой шалтгаан боловч таныг аврахгүй. Аврагдахын тулд танд зайлшгүй жинхэнэ өөрчлөлт хэрэгтэй. Та Есүсээр аврагдахын тулд чин сэтгэлээр хүсэх ёстой. Энэ бол “зөв” шалтгаан – таныг гэмт амьдралаас тань аврах цорын ганц зүйл байх болно.

Мэдээж энд зуршилаараа эсвэл ганцаардсан учраас ирэх нь муу биш. Харин ердөө л зөв шалтгаан биш юм. Та цуглаанд ирэхэд ямар нэг сайхан мэдрэмж төрдөг учраас зөвхөн бус, харин өөрчлөгдөхийн тулд илүү ямар нэг зүйлийг хүсэх ёстой.

II. Хоёрдугаарт, Та үнэхээр Бурхан байдаг гэдгийг мэдэхээс эхэлдэг.

Магадгүй та сүмд ирэхээсээ өмнө Бурхан оршиж буйг ойлгосон байж болно. Гэхдээ ихэнхи хүмүүс Сайн мэдээтэй нүүр тулахаасаа өмнө Бурханд хандсан бүдэг бадаг, тодорхойгүй итгэлтэй байдаг. Хэрвээ хэн нэгэн таныг энд авчирсан бол та яг л адилхан байж болох юм.

Хэрвээ та сүмд өссөж торнисон бол библийн талаархи ойлголт танд аль эрт суусан байгаа. Та Библиэс тохиромжтой эшлэлийг маш амархан олж чадна. Та авралын төлөвлөгөөг ч сайн мэднэ. Та Библийн маш олон эшлэл болон магтан дууг мэднэ. Гэвч Бурхан таны хувьд одоо ч гэсэн бодит бус, эргэлзээтэй байдаг.

Тэгээд цаашилбал та шинэ хүн, эсвэл сүмд өссөн хүүхэд эсэхээс үл хамааран ямар нэг зүйл тохиолдож эхэлдэг. Та Бурханы талаар зөвхөн ярьдаг бус - Бурхан үнэхээр байдаг гэдгийг ухаарч эхэлдэг. Таны хувьд Бурхан үнэхээр бодит хүн болж эхэлдэг.

Надад жаахан хүүхэд байхаас эхлээд Бурханд хандсан бүдэг бадаг, бодит бус итгэл байсан. Гэхдээ би арван таван нас хүртлээ – хөрш айлынхантайгаа Баптист сүмд явж эхэлсэнээс хойш бараг 2 жилийн хүртэл Библийн “агуу болон аймшигт Бурхан” (Нехемиа 1:5) гэсэн ойлголт надад ерөөс суугаагүй байсан. Манай эмээ нас барсан өдөр би оршуулгын газрын модон дотор тэндээс гүйгээд, маш их амьсгаадаж хөлөрсөн байдалтайгаар газар унасан. Гэнэт Бурхан над дээр айлчлан ирсэн – тэгээд Түүний ариун байдал дотор Тэр бол бодит, хэмжээлшгүй эрх мэдэлтэй, тэр бүү хэл аймшигтай гэдгийг би мэдсэн. Гэхдээ би хараахан өөрчлөгдөөгүй.

Та иймэрхүү зүйлийг мэдэрч байсан уу? Библид буй Бурхан таны хувьд жинхэнэ хүн үү? Энэ бол хамгаас чухал юм. Библид ийнхүү дурьдсан,

“Итгэлгүйгээр таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурхан уруу ирж буй хүн [Тэр байдаг гэдэгт] … итгэх ёстой.” (Еврей 11:6).

Бурханд итгэнэ гэдэг нь тодорхой хэмжээний итгэлийг шаарддаг – гэвч энэ бол авралын итгэл биш. Энэ бол өөрчлөлт биш. Манай ээж үргэлж “Би үргэлж Бурханд итгэдэг байсан” хэмээн хэлдэг. Би түүний энэ үгэнд ерөөс эргэлзэдгүй. Тэр хүүхэд байхаасаа л Бурханд итгэсэн. Гэхдээ тэр 80 нас хүртлээ өөрчлөгдөөгүй байсан. Тэр Бурханд итгэдэг байсан нь чухал боловч жинхэнээр өөрчлөгдөхөд өөр илүү зүйл хүнд тохиолдох ёстой.

Тиймээс би та нарыг өнөө өглөө Бурханы жинхэнэ байдлыг мэдэхгүйгээр сүмд ирсэн байх хэмээн хэлээд байгаа юм. Тэгээд дараа нь магадгүй их удаанаар, эсвэл их хурданаар Бурхан үнэхээр байгааг ухаарах болдог. Энэ бол хоёр дахь үе шат боловч хараахан аврагдсан гэсэн үг биш.

III. Гуравдугаарт, та гэм нүглээрээ Бурханыг гомдоон уурлуулж байгаагаа ухаардаг.

Библид, “Махан бие дотор байгсад [өөрчлөгдөөгүй хүмүүс] Бурханд таашаагдаж чадахгүй.” (Ром 8:8) гэж айлдсан. Тиймээс өөрчлөгдөөгүй хүн юуч хийсэн Бурханд таалагдаж чадахгүй юм байна гэдгээ ухаарч эхэлдэг. Үнэндээ та өөрийгөө гэмтэн мөн гэдгээ ухаарч эхэлдэг. Өдөр бүр таны гэмшдэггүй зүрх сэтгэл хилэгнэлийг өөр дээрээ хурааж байдаг” (Ром 2:5). Библид ийнхүү хэлсэн,

“Өдөр бүр хилэгнэн уурладаг Бурхан юм.” (Дуулал 7:11).

Та Бурхан үнэхээр байгааг таньж мэдсэний дараа Бурханыг гэм нүглээрээ гомдоож байгаагаа ухаарч эхэлдэг. Мөн та Түүнийг хайрлахгүй байгаа учраас гомдоодог. Тантай холбоотой гэм нүглүүд Бурхан болон Түүний тушаалын эсрэг байсан. Энэ нь үнэн гэдэг нь аяаандаа танд маш тодорхой болох болно. Таны Бурханыг хайрладгүй байдал чинь яг тэр мөчид танд гэм нүгэл хэмээн харагдах болдог. Гэхдээ эдгээрээс илүүтэй таны төрөлх байдал чинь өөрөө ямарч сайн зүйлгүй, таны зүрх сэтгэл чинь гэмээр дүүрэн нүгэлтэн гэдгээ та ухаарч эхэлдэг.

Энэ үеийг Пуританчууд үргэлж “сэхээрлийн” үе хэмээн нэрлэдэг байсан. Гэхдээ гэмийн тодорхой ойлголт болон чин зүрхний өөрийн буруутгал байхгүй бол эдгээр нь сэхээрэл болж чадахгүй. Та Жон Нютон бичиж байх үедээ хийсэн зүйлийг та мэдрэх болно.

Өө Эзэн, би хичнээн бузар, заваан нүгэлтэй юм бэ!
Ийм гэмийн ачаатай би яаж зориглон очих вэ?

Таны оршихуйд бузартсан зүрх байх уу?
Ээ халаг! Хаа сайгүй, багширалдсан хорон муу үйлийг би хардаг!
(“Өө Эзэн, би хичнээн нүгэлтэй юм бэ!” John Newton, 1725-1807).

Та өөрийнхөө зүрх сэтгэл, оюун бодол дахь дотоод гэмт чанарынхаа талаар гүнзгий бодож эхлэх болно. Та “Миний зүрх бузар булай бөгөөд Бурханаас маш хол юм байна.” хэмээн бодно. Эдгээр бодол нь таныг тавгүйтүүлэх болно. Та өөрийнхөө гэмт хүсэл бодол болон Бурханыг хайрладгүй байдлаасаа болоод үнэхээр гутарч тавгүйтэх болно. Энэ үе шатанд таны Бурханд хандсан амьгүй хүйтэн хөндий байдал таныг гүнзгий хямралд оруулдаг. Тэгээд тан шиг зүрх сэтгэл нь гэмээр дүүрэн хүмүүст найдвар байхгүй гэдгийг та ухаарч эхэлнэ. Таныг Бурхан Там руу илгээх нь үнэхээр гарцаагүй зөв гэдгийг та зөвшөөрөх болно – Та Тамд орох нь зохистой учраас юм. Та Бурханыг гомдоож, гэм нүглээрээ Түүнийг хилэгнүүлж байгаагаа ухаарч ойлгох үед эдгээр зүйл тохиолддог. Энэ сэрж ойлгох үе шат бол үнэхээр чухал хэдийч өөрчлөгдсөн гэсэн үг биш. Өөрчлөлт бол зөвхөн гэм нүгэлтэй холбогдсон асуудлаас өшөө хол зүйл.

Магадгүй та гэнэт Бурханд таалагдахгүй байгаагаа ухаарч болно, эсвэл иймэрхүү ойлголт нь онол төдий зүйлээс та Бурханыг үнэхээр гомдоож, Түүнд таалагдадгүй гэсэн бүрэн ойлголт руу өсдөг байж ч болно. Та өөрийгөө гэмтэй бөгөөд бузар булай гэсэн үнэнийг бүрэн ойлгосон үед л зөвхөн та өөрчлөлтийн дөрөв болон тавдугаар “үед шатандаа” бэлэн болох болно.

Чарльз Спиржеон 15 настай байхдаа өөрийнхөө гэм нүглийг хүлээн зөвшөөрсөн. Түүний аав болон өвөө нь хоёулаа номлогч байсан. Тэд орчин цагийн “decisionism” жинхэнэ өөрчлөлтийг бүрхэгдүүлж, ойлгомжгүй болгохоос өмнөх үед амьдарч байсан. Тиймээс түүний аав, өвөө хоёр нь хэлбэр төдий “Христийн төлөөх шийдвэр” гаргуулахаар шахадгүй байсан. Үүний оронд тэд Бурхан өөрчлөлтийн ажлаа түүнд хэрэгжүүлэхийн төлөө хүлээсэн. Тэд зөв байсан гэж би боддог.

Спиржеон 15 настай байхдаа эцэст нь гэм нүглээ чин сэтгэлээр гэмших гэмшилд хүрч ирсэн. Тэрээр өөрийн гэм нүглээ хүлээн зөвшөөрсөн талаараа ийнхүү тайлбарласан,

Энэ бүгд гэнэт болсон, Би Бурханы хуулийг гартаа бариад явж байгаа Мосэтэй уулзсан, тэрээр дүрэлзсэн нүдээрээ намайг нэвт шувт харж байгаа мэт санагдсан. Тэр надад “Бурханы арван үгс” - Арван хуулийг [уншиж өгсөн.] – Тэгээд би тэдгээрийг уншихад Бурханы ариун байдал дотор тэд бүгд хамтдаа намайг буруутгаж, яллаж байгаа мэт санагдсан.

Тэр энэ явдлаар дамжуулан өөрийгөө Бурханы хувьд гэмтэн бөгөөд ямарч “шашин” эсвэл “хишиг буян” түүнийг аварч чадахгүй гэдгийг ухаарсан. Залуу хүү гүн хямралын шатандаа орсон. Тэр Бурхантай эвлэрэхээр өөрийнхөө чадпаар хичээсэн хэдийч Бурхантай эвлэрэх түүний оролдлого бүхэн бүтэлгүйтсэн. Энэ нь биднийг өөрчлөлтөд хүргэх дөрөв дэх үед аваачидаг.

IV. Дөрөвдүгээрт, та авралаа олохын тулд хичээдэг, эсвэл хэрхэн аврагдахаа сурдаг.

Ухаарсан хүн гэм нүглийг мэдрэх болдог ч хараахан Есүс рүү эргэдгүй. Эш үзүүлэгч Исаиа ийм байдалд байгаа хүмүүсийн талаар ийнхүү тайлбарласан, “Бид нүүрээ Түүнээс нуусан... бид Түүнийг хүндэтгээгүй.” (Исаиа 53:3) Адам гэмтэй гэдгээ мэдсэн боловч Аврагчаас нуугдан, өөрийн гэм нүглийг инжрийн навчаар нуух гэж оролдсонтой бид яг адилхан юм. (Эхлэл 3:7, 8).

Яг Адам шиг гэм нүглээ ухаарсан хүмүүс өөрийгөө гэм нүглээс аврахын тулд ямар нэг зүйл хийхээр оролддог. Тэр хэрхэн аврагдах талаар “сурахыг” хичээдэг. Гэвч тэр “сурах” оролдлого нь түүнд сайн биш болохыг ойлгодог, “Үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээч хүрч ч чадахгүй.” (II Тимот 3:7). Эсвэл тэр Есүсийг Өөрийг нь хайхын оронд “мэдрэмжээ” дагах болдог. Спиржеон гэм нүглээ ухаарсан. Гэвч тэр ердөө Есүст итгэснээр л аврагдаж чадна гэсэн үнэнд итгээгүй. Тэр ингэж өгүүлсэн,

Би Христэд ирэхээс өмнө, өөртөө “Би ердөө Есүст итгэвэл аврагдана гэж үү? Ийм байж ерөөс таарахгүй. Би ямар нэг зүйлийг мэдрэх ёстой; би ямар нэг зүйлийг хийх ёстой” хэмээн хэлж байсан. (өмнө).

Энэ нь таныг тавдугаар үе шатанд хүргэдэг.

V. Тавдугаарт, эцэст нь та Есүс дээр ирээд, зөвхөн Түүнд итгэдэг.

Эцэст нь залуу Спиржеон номлогчийн “Христийг харагтун... өөрөөсөө юм хайгаад ямарч хэрэггүй... Христийг харагтун.” гэсэн үгийг сонссон. Тэр өөрийнхөө бүхийл тэмцэл, дотоод зөрчил, болон өвдөлтийн дараа – эцэст нь Есүс рүү харж, Түүнд итгэсэн. Тэр ийнхүү хэлсэн, “Би [Есүсийн] цусаар аврагдсан! Би гэртээ харих замын турш бүжиглэж чадах болсон.

Эдгээр бүх тэмцэл болон эргэлзээний эцэст тэрээр ямар нэг мэдрэмж, эсвэл өөрөөсөө ямар нэг зүйлийг хайхаа больсон. Тэр ердөө л Есүст итгэсэн – тэгээд Есүс түүнийг тэр даруй аварсан. Тэр мөчид тэрээр Есүс Христийн Цусаар гэм нүглээ угаалгасан! Энэ энгийн бөгөөд одооч гэсэн хүмүүсийн эдэлж чадах хамгийн үндэслэлтэй зүйл юм. Найз минь, энэ бол жинхэнэ өөрчлөлт юм! Библид “Эзэн Есүс Христэд итгэгтүн, чи аврагдах болно” (Үйлс 16:31). Жозеф Харт ийнхүү хэлжээ,

Гэмтэн итгэх тэр мөчид,
   Өөрийн цовдлогдсон Бурхандаа найддаг,
Тэр уучлалаа даруй хүртдэг,
   Түүний цусаар бүрэн чөлөөлөлт ирдэг.
(“Гэмтэн итгэх тэр мөчид” Joseph Hart, 1712-1768).

Дүгнэлт

Есүс ийнхүү хэлсэн,

“Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

Мөргөлчний аялалд дурьдсан үндсэн санаатай адилхан хэлбэр төдий “Христийн төлөөх шийдвэр”-ийг бүү хүлээн зөвшөөр. Үгүй! Үгүй! Хэрвээ та өөрчлөгдөөгүй байгаа бол ”тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3) учраас өөрийнхөө өөрчлөлт үнэн гэдгийг нягтал.

Жинхэнэ өөрчлөлттэй байх нь

1.  Та Бурхан байгаа гэдэгт жинхэнээр итгэдэг газар ирэх ёстой – Жинхэнэ Бурхан гэмтнүүдийг Там руу илгээдэг, мөн аврагдсан хүмүүс үхэхэд Тэнгэрийн улсад оруулдаг.

2.  Та зүрх сэтгэлийн чандад Бурханыг маш ихээр гомдоож байгаа гэмтэн гэдгээ мэдэх ёстой. Та ийм байдалтай их удаан (эсвэл зарим нь их богино хугацаанд) явж болох юм. Бидний хамтран зүтгэгч пастор Др Каган ингэж хэлсэн, “Бурхан надад бодит болох хүртэл би олон сарын турш нойргүйдэлтэйгээ ноцолдсон шөнүүд байсан. Би энэ үе шатыг миний амьдрал дахь оюун санааны тэмцэл байсан хэмээн зөвхөн тайлбарлаж чадна.” (C. L. Cagan, Ph.D, Дарвинаас Загвар хүртэл, Whitaker House, 2006, хуудас. 41).

3.  Та Бурханы уур хилэн болон гомдолыг тайлах ямарч сайн зүйл хийж чадахгүй гэдгээ мэдэх хэрэгтэй. Та юуч хэлсэн, сурсан, хийсэн, мэдэрсэн байлаач танд ямарч тул болохгүй. Эдгээр нь таны оюун ухаан болон зүрх сэтгэлд маш тодорхой болох ёстой.

4.  Та Бурханы Хүү Есүс Христэд заавал ирэх ёстой бөгөөд Түүний цусаар гэм нүглээ цэвэрлүүлэх ёстой. Др Каган ийнхүү хэлсэн, “Би Есүс итгэсэн тэр үед буулт хийсэн тэр хэдхэн хоромд... Би шууд [Есүстэй] нүүр тулсан...Би гарцаагүй Есүс Христийн оршихуйд байсан бөгөөд Тэр надад маш тодорхой болсон. Хэдий Тэр миний төлөө хайраар авралыг санал болгон үргэлж хүлээж байсан ч би олон жилийн турш Түүнээс нүүр буруулсан. Харин тэр шөнө Түүнд итгэх миний цаг ирсэнийг би мэдсэн. Тэгээд би Түүнд ирэх, эсвэл холдон явах эсэхээ шийдэх ёстой болсоноо мэдсэн. Тэр хэдхэн хоромд би Есүст ирсэн. Ингээд миний өөртөө найддаг үл итгэгчийн амьдрал төгсгөл болсон. Би Есүс Христэд найдах болсон. Би Түүнд итгэх болсон. Энэ маш энгийн байсан бөгөөд ... би бүх амьдралын турш зугтаж байсан боловч тэр орой би замаасаа эргэж, тэр даруй шууд Есүс Христ рүү ирсэн үеээ санаж байна.” (C. L. Cagan, хуудас. 19). Энэ бол жинхэнэ өөрчлөлт юм. Энэ бол Христ Есүс рүү өөрчлөгдөхөд зайлшгүй туулах ёстой зам юм! Тэр таныг аврах бөгөөд Загалмай дээр асгаруулсан Цусаараа гэм нүглийг чинь цэвэрлэж өгөх болно! Амен.


(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Ноён Абел Прудхомме залбирна.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Гайхамшигт хайр” (John Newton, 1725-1807).


үндэс

ЖИНХЭНЭ ӨӨРЧЛӨЛТ – 2015 ХУВИЛБАР

Доктор Р.Л.Химерс

“Үнэнээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.” (Матай 18:3).

I.       Нэгдүгээрт, та өөрчлөгдөхөөс илүүтэй ямар нэг өөр шалтгаанаар сүмд ирдэг.

II.      Хоёрдугаарт, Та үнэхээр Бурхан байдаг гэдгийг мэдэхээс эхэлдэг. Нехемиа 1:5; Еврей 11:6.

III.      Гуравдугаарт, та гэм нүглээрээ Бурханыг гомдоон уурлуулж байгаагаа ухаардаг. Ром 8:8; 2:5; Дуулал 7:11.

IV.      Дөрөвдүгээрт, та авралаа олохын тулд хичээдэг, эсвэл хэрхэн аврагдахаа сурдаг. Исаиа 53:3; Эхлэл 3:7, 8; II Тимот 3:7.

V.      Тавдугаарт, эцэст нь та Есүс дээр ирээд, зөвхөн Түүнд итгэдэг. Үйлс 16:31.