Print Sermon

Энэ вебсайт нь дэлхий даяар буй пастор болон мишионерууд, ялангуяа Теологийн сургууль эсвэл Библийн сургууль тун цөөн байдаг гурав дахь ертөнцийнхэнд зориулан үнэгүйгээр хангаж буй номлолын бичвэр хийгээд видео файлууд юм.

Эдгээр номлолын орчуулга болон видео www.sermonsfortheworld.com . сайтаар дамжин жил бүр дэлхийн 221 гаруй улсын 1,500,000 орчим компьютерт хүрч байна. Хэдэн зуун хүн YouTube-ээр бичлэгийг үзэж байгаа ч тэд удалгүй YouTube-ээ орхиод, манай сайт руу ханддаг болсон. YouTube хүмүүсийг манай сайт руу дагуулж байна. Сар бүр номлолууд 46 улсын хэл дээр орчуулагдан сар бүр 120,000 компьютерт хүргэгдэж буй. Номлолын бичвэрүүд нь зохиогчийн эрхгүй тул номлогчид эдгээрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж болно. Бүх дэлхийд Сайнмэдээ тараах энэ агуу ажилд хэрхэн сар бүрийн хандив өргөснөөр бидэнд туслах зааварчилгааг энд дараад орж үзээрэй.

Та Др Химерст хандах бүрдээ аль улсад амьдардаг талаараа үргэлж дурьдаж байгаарай, эс бөгөөс тэр та бүхэнд хариу бичих боломжгүй юм. Др Химерсын цахим хаяг нь rlhymersjr@sbcglobal.net .




ШИНЭ “ЧӨЛӨӨЛӨГДСӨН НЬ” КИНОН ДАХЬ МИНИЙ ХАРИУЛТ БОЛОН БИБЛИ РҮҮ ДАЙРАЛТ!

MY ANSWER TO THE NEW “EXODUS” MOVIE
AND ITS ATTACK ON THE BIBLE!
(Mongolian)

Доктор Р.Л.Химерс
Dr. R. L. Hymers, Jr.

Лос Анжелос хотын Баптист сүмд заагдсан номлол.
Эзэний өдрийн орой. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
A sermon preached at the Baptist Tabernacle of Los Angeles
Lord’s Day Evening, December 28, 2014

“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.” (Иохан 5:46, 47).


Би арван долоон настай байхдаа чуулганд гарцаагүй дуудагдсанаа мэдэрсэн. Би тэр үед хараахан аврагдаагүй байсан ч гэсэн Бурхан намайг номлогч болгохыг хүсч байгааг мэдсэн. Тэд надад дээд сургуулийн зэрэгтэй болох хэрэгтэй гэж хэлсэн. Би үүний талаар маш удаан бодсон. Би ахлах сургуулиа орхисон тул ямарч дээд сургууль намайг авахгүй байсан. Би ахлах сургуульдаа эргэж орсон. Би энгийн ахлах сургуульд эргэж ороход дэндүү хөгшидсөн учраас “муу хөвгүүдэд” зориулсан тусгай сургуульд явах болсон. Би муу хөвгүүн байгаагүй ч гэсэн намайг авах цорын ганц сургууль нь энэ байсан. Жилийн дараа сургуулиа төгсөөд би дээд сургуулийн талаар бодож эхэлсэн. Энэ үедээ би хятадын анхны агуу мишшионер Жемс Хадсан Тэйлорын тухай номыг уншисан. Тэгээд би “Энэ бол миний хүсэж байгаа зүйл мөн байна. Би хятад хүмүүст үйлчлэх мишшионер болно” гэж бодсон.

Би Лос-Анжелсын Анхны Хятад Баптист чуулганд орох үедээ арван есөн настай байсан. Энэ бол Др Тимоти Лин пастор болохоос бараг жилийн өмнө байсан. Тэр жилийн намар би Биола дээд сургуульд (одоо их сургууль) оюутнаар элссэн. Надад гэр бүлээс тусламж болон мөнгө байхгүй учраас би өглөө хичээлдээ явж, үдээс хойш хагас цагийн ажил хийдэг байсан. Мөн машингүй болохоор Лос-Анжелсаас манай дээд сургууль байдаг хотын гаднах Ла Мирада руу автобусаар явах хэрэгтэй болдог байсан. Би хэрхэн сайн сурахаа мэдэхгүй байсан. Автобусаар өглөө эрт маш удаан явах болон үдээс хойшхи урт удаан ажлыг шийдвэрлэхэд надад үнэхээр хэцүү байсан. Би Биолад ихэнхи хичээл дээрээ унаж нэг семистрын дараа сургуулиас гарсан. Гэхдээ Биолад миний амьралыг өөрчлөх нэг зүйл болсон.

Семестер бүрд Биола сургууль долоо хоногийн хугацаатай тусгай номлогч авчираад өглөө бүр цуврал номлол хийлгэдэг байсан. Энэ семестерийн номлогч нь Др Чарльз Ж.Вүүдбридж (1902-1995) байсан. Тэр бол Калифорниагын Пасаденагийн Фүүлэр Теологын Сургуулийг үндэслэгч профессоруудын нэг байсан. Гэхдээ тэр Фүүлэрийн сургууль либерализмыг чухалчилж эхэлсэн учраас хэдэн сарын өмнө ажлаа өгсөн байсан.

Биола дахь энэ үйлчлэлийн үеэр Др Вүүдбридж 2 Петрийг эшлэл бүрээр нь номлол хийсэн. Тэр эцэг эх нь мишшионер байсан учраас Хятадад төрсөн. Тэр нь надад түүнийг маш чухал санагдуулсан. Би урьд өмнө ямарч номлогч нарыг сонсож байгаагүйгээрээ түүнийг маш анхааралтай сонссон. Тэр 2 Петр 2:1-3-д ирэх үед Фүүлэрт шинээр гарч ирсэн либерализмыг маш хүчтэйгээр эсэргүүцэн буруутгасан. Тэр тэнэг хүн байгаагүй. Тэр Принстоны Их Сургуулийг чуулганы түүхэнд докторын зэрэгтэй төгссөн бөгөөд дараа нь Дукын Их Сургуульд судалгааны ажил хийсэн. Др Ж.Грешам Макен түүнийг Пресбитеран Гадаадад Төлөөлөгчдийн удирдах зөвлөлийн бие даасан тэргүүнээр томилж байсан. Түүний номлолыг долоо хоногийн турш сонсоод би дахин төрсөн. Би зөвхөн аврагдаад зогсоогүй Еврей хуучин гэрээ болон Грек Шинэ гэрээний үг бүр нь бүрэн төгс алдаагүй гэсэн библийн зоригжуулалтад итгэсэн. Би Биолад ердөө нэгхэн семистер суусан. Гэхдээ энд Есүс намайг аварсан бөгөөд Ариун библийн үгэнд итгэж найдах талаар би энд сурсан. Нэгдүгээр зууны фарисай нар Хуучин гэрээнд итгэж байснаа хэлдэг байсан ч үнэндээ тэд энд гол зөгнөөд байгаа Христийг эсэргүүцсэн. Тэр тэдний талаар ийнхүү хэлсэн,

“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.” (Иохан 5:46, 47).

Др В.А Крисвелл “Есүсийн дүгнэсэн [тодорхойлолт] нь хамгийн багадаа л үнэндээ Мосэ Судруудыг бичсэн бөгөөд Иудейчүүд Түүний дурдсан тэр хүнийг мэдэж байсан гэсэн.” (The Criswell Study Bible; Иохан 5:45-47 тэмдэглэл). Др Р.С. Х. Ленски ийнхүү хэлсэн, “...Иудейчүүд Мосэгийн хэлсэнд итгэхгүй байгаа, тиймээс Есүсийн хэлдэгт ч бас итгэхгүй байгаа” (The Interpretation of St. John’s Gospel; Иохан 5:46 тэмдэглэл). Мөн Др Чарльз Жон Еликотт “Тэд Мосэд итгээгүй учраас Түүнд ч итгээгүй.” гэсэн. (Ellicott’s Commentary on the Whole Bible; Иохан 5:46 тэмдэглэл).

“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.” (Иохан 5:46, 47).

Др Ленски Есүсийн эдгээр үгнүүд нь “... судлаачид хэмээн нэрийддэг тэднээс хамаагүй илүү ач холбогдолтой бөгөөд энэ нь үргэлж хариултыг өгч, тэдгээр шүүмжлэгч нарыг эсрэг [эсэргүүцэн] зогссоор байна. (Lenski, ibid.). “Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм.” Иохан 5:46).

Саяхан “Чөлөөлөгдсөн нь: Бурхад болон Хаадууд” гэдэг нэртэй, нэг хэсэг нь Ридлей Скотоор найруулагдсан кино гарсаныг бид мэднэ. Википедиад дурьдсанаар 2013 онд Ридлей өөрийгөө бурхангүй үзэлтэй хэмээн тодорхойлсон.” Тийм болохоор бид Алберт Мохлерийн “Энэ киноноос бид ер бусын явдалгүй Мосэг үздэг.” гэсэн үгэнд нь гайхах хэрэггүй. (www.albertmohler.com). Бүү гайх! Хамтран найруулагч болон кино удирдагч нь бурхангүй үзэлтэн! Бурханд итгэдгүй хүн яаж Библийн үнэн түүх болон Эзэн Есүс Христийн гэрчлэл болсон Чөлөөлөгдсөн нь гэсэн киног найруулж чадах юм бэ? Ридлей Скот Бурханыг арван нэгхэн настай нэгэн хүүгээр дүрсэлсэнд гайхах зүйл алга! Тэр “гай гамшиг болон гайхамшигуудыг ер бусын бус байгалийн дагуух үзэгдэл мэтээр харуулсанд” нь гайхах хэрэггүй. (Мохлер, ibid.). Гэхдээ Др Мохлер “Библи Чөлөөлөгдсөнийг түүхэн үйл явдал гэдгийг маш тодорхойгоор харуулдаг бөгөөд Христэд итгэгчдийн түүх энэ түүхэн үйл явдал дээр үндэслэсэн” (ibid.) хэмээн хэлсэн.

Гэхдээ Ридлей Скот “...Мосэ гэж хүн байсан гэдэгт итгэдгэдгүйгээ – Чөлөөлөгдсөн үйл явдал нь түүхэнд жинхэнэ болж байгаагүй зүйл” гэсэн бодлоо тодорхой илэрхийлсэн. Тэрээр Релижиус Ньюс Сервисд “Би шинжлэх ухааны уран зөгнөл үздэг шигээ өөрийнхөө киног үзсэн, учраас би үүнд хэзээч итгээгүй...” хэмээн хэлсэн. (Mohler, ibid.) Тиймээс ноён Скот Эзэн Есүс Христийн хэлсэн зүйлийн эсрэг өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.” (Иохан 5:46, 47).

Los Angeles Times-ын 2001 оны Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн дугаарын эхний хуудсанд (A-1.хуудас) “Чөлөөлөгдсөн нь түүхийн эргэлзээ” гэсэн нэртэй өгүүллэгийг тус сонины шашин хариуцсан сэтгүүлч Тереза Ватанэйб гаргасан. Энэ өгүүллэг Чөлөөлөгдсөн нь библийн эсрэг дайралт байсан бөгөөд “Чөлөөлөгдсөн нь: Бурхад болон Хаадууд” гэсэн кинотой адилхан үнэнийг гажуудуулсан зүйл байсан. Би одоо Таймсын өгүүллэгийн гол санааг уншиж өгөөд дараа нь эдгээрт хариулт өгье.

“Чөлөөлөгдсөн түүхийн эргэлзээ”

Олон эрдэмтэд эцэстээ Мосэгийн түүх хэзээч болж байгаагүй хэмээн дүгнэж байгаа бөгөөд бүр Иудейн санваартнууд хүртэл энэ асуудлыг дэвшүүлэн тавьж байна...

Гэхдээ эдгээр эрдэмтэдийн нэрсийг тэр дурьдаагүй. Ганцхан Лос-Анжелсийн ойр Вествүүд дэхь синагогын рабби буюу Иудей санваартаны нэрийг л дурьдсан. Гэхдээ өгүүллэгт энэ нь уламжлалт синагог биш гэдгийг хэлээгүй. Рабби нь уламжлалт рабби нар шиг бус харин Хуучин гэрээнд ерөөс нухацтай хандадгүй либерал үзэлтэй гэдгийг огт хэлээгүй. Мөн өгүүлэлд Тринити Эвенгалисал Дивинити Скүүлийн Др Gleason Archer, Талбот Скүүл Теологийн Др Charles L. Feinberg, мөн Тайван дахь Хятадын Евангеликал Семинарын ерөнхийлөгч Др Timothy Lin гэх мэт маш олон Хуучин гэрээний эрдэмтэд байгааг хэлээгүй. Эдгээр хүмүүс Чөлөөлөгдсөн нь библи бол гарцаагүй үнэн хэмээн сургадаг. Энэ Times-д энэ мэт эрдэмтэдийн талаар ерөөс дурьдаагүй. Харин зөвхөн либерал үзэлтэй теологич нарыг л дурьдсан бөгөөд уламжлалт үзэлтэй эрдэмтэд байдаггүй мэт ойлголтыг өгсөн. Уг өгүүлэгт цааш нь ийнхүү хэлсэн,

Архелогчид Израйльчууд Египетэд амьдарч, тэндээ боолчлогдож, Синайн цөлд 40 жилийн турш тэнүүчилж эсвэл Канаан газрыг эзэлсэн гэсэн бодитой нотолгоо ерөөсөө байхгүй хэмээн хэлдэг. (ibid.).

Би үүнийг өөрийн Лесли хүүдээ уншиж өгсөн. Тэр сонин гарч байх үед тэр 17 настай байсан. Намайг хүүдээ уншиж өгөнгүүт хүү маань “Хэрвээ [Чөлөөлөгдсөн нь] дурьдагдсан эдгээр зүйлс Хятад эсвэл Англи гэх мэт хэвийн газар болсон бол тэд олон жилийн өмнө нотолгоог олох байсан нь лавтай. Гэхдээ Дундад ази гэдэг бол “хэвийн” газар биш. Тэнд үргэлж дайн тулаан, зөрчил тэмцэл өрнөж байсан. Чөлөөлөгдсөн нь библи бичигдсэнээс хойш Иудейчүүд хоёр удаа дэлхий даяар тараагдсан. Библи дэхь [Чөлөөлөгдсөн нь] газрууд нь хэдэн мянган жилийн турш тээрэм тонуулд өртөж, бүслэгдэн хоригдож, устгагдан сөнөөгдөж байсан. Энэ бүгдийн эцэст бид шууд дэлгээд тавих баталгааг олно гэдэгт найдах хэрэггүй.” Түүний ингэж хэлэхийг сонсоод би “Арван долоон настай хүү тэдгээр либерал үзэлтэй Библи шүүмжлэгч нараас илүү ухаантай юм байна даа” хэмээн бодсон.

Энэ өгүүлэл гарсан үед Оранж Коунтрийгийн Раббиникал консулын ерөнхийлөгч рабби Давид Елизри өөрийнхөө өгүүлэлд ийнхүү хэлсэн,

Хэдхэн жилийн өмнө Чөлөөлөгдсөн библид эргэлзэж байдаг эдгээр архелогчид бидэнд Давид хаан гэж хүн байгаагүй хэмээн хэлсэн. Энэ үзэл нь Израйлиас олдсон Давид хааны тухай бичээсээр бут [нэргэгдсэн]. (Jewish Journal, 4/20/01, эш татсан. Хуудас 11).

Times-д дээрхи өгүүлэл гарахаас хэдхэн жилийн өмнө Израйльд байдаг миний найз надад архелогчид яг Давидын амьдарч байсан үеийн “Давид хаан” гэсэн бичээстэй вааран эдлэлийн хэлтэрхийг малтаж гаргасныг хэлж байсан.

Др В.А Крисвелл бол гайхамшигтай эрдэмтэн байсан. Тэрбээр Луйсвилл дэх Хойд Баптист Теологийн Сургуулиас библийн хэлээр гүн ухааны докторын зэрэг хүртсэн. Тэр маш олон ном зохиосон бөгөөд Библий олон номуудад тайлбар толь гаргасан. Тэр Техасын Даллас Нэгдүгээр баптист чуулганд тавин жил гаруй пастор хийсэн. Тэр Америкийн “Протестант” урсгалын хамгийн том болох Хойд Баптист чуулганы ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон! Др Крисвелл өөрийнхөө “Би яагаад Библи бол Гарцаагүй Үнэн гэдгийг тунхагладаг вэ” (Broadman Press, 1969) хэмээх маш чухал ач холбогдолтой номондоо ийнхүү хэлсэн,

Өмнө нь Мосэ бичиг үсэг зохиогдохоос өмнө амьдарч байсан байж Пентатухыг [Библийн эхний таван ном] бичиж чадсан гэдэг нь итгэмээргүй зүйл байсан. Энэ бол өнөө цагийн [либерал] үзэлтэй хүмүүсийн шүүмилдэг гол нотолгоо болдог байсан. Хэдий тиймч Христээс өмнөх 2000 гаруй жилийн өмнө ойрхи дорнодод бичиг үсэг урлаг болтлоо хөгжсөн байсан нь бидэнд тодорхой болсон. Мосэгийн үед бичиг үсэг байгаагүй гэж байх үед бид Мосэгийн үеэс бүр алс [өмнө], хэдэн зууны өмнө бичиг үсэг урлаг болтлоо хөгжсөн болохыг олж нээсэн. Библийн өөр нэг үнэн баримт бол Еврейчүүд хүнд хэцүү боолчлолын үедээ Египет дэх Хоёрдугаар Рамсесд зориулж барисан Питом хотын эрдэнэсийн сан юм. Энэ хотыг малтлага одооч ядагдаж байгаа бөгөөд Египетээс гарсан нь 5:7-д хэлсэн шиг байшингийн ханануудыг заримыг нь сүрэлтэй, заримыг нь сүрэлгүй наранд хатаасан тоосгоор хийгдсэн болох нь тогтоогдсон. [Либерал] шүүмчлэгч нар инээдтэй тэнэг нотолгоогоо барин шоолж байх зуур дахиад Библийн түүх үнэн болох нь батлагдсаар байна.

Гэхдээ би цаашаа явья. Намайг Голден Гэйт Баптист Теологын сургуульд сурч төгсөж байх үед тэр сургуулийн либерал үзэлтэй шүүмжлэгч багш нар оюутан бид нарт Египетэд Еврейчүүдийн талаар ямарч тэмдэглэл байхгүй байсан гэж хэлсэн. Би Чөлөөлөгдсөн нь тавдугаар бүлэгт гардаг тоосго цохиж байгаа сахалтай хүмүүсийн зургийг тэдэнд авчирсан. Пирамидын хажуунаас авсан тэдгээр зургуудыг би багш нарт үзүүлсэн. Тэгээд тэд шоолж инээгээд намайг Бичээст итгэдэг туйлшрагч хэмээн хэлсэн. Гэхдээ тэдгээр сахалтай хүмүүсийн нэгийнх нь зураг Иудей Хүмүүсийн Түүхэн Атлас хэмээх номонд гарсан байсан. (The Jewish Journal, 4/20/01, хуудас 11). Египетчүүд бүгдээрээ сахлаа маш сайн хуссан байдаг байсан бөгөөд тоосго хийж байгаа сахалтай хүмүүс нь Чөлөөлөгдөх үеийн Египет газарт байсан Еврей хүмүүсийг харуулдаг! Чөлөөлөгдсөн нь библийн талаархи либерал үзэлтэй шүүмжлэгч нарын талаар Times-ын өгүүллэгт Уламжлалт Рабби Давид Элизери ийнхүү хэлсэн,

Тэдний амьдралын хэв маяг болон боловсрол нь Чөлөөлөгдсөний талаархи аливаа нотолгооны эсрэг өөлөх хандлагыг буй болгож байдаг. Тэд зөвхөн ямарч хувилбаргүй болсон үедээ л [Хуучин гэрээний] Торад байгаа зарим зүйлс үнэн байж болох юм гэж хүлээн зөвшөөрдөг. (The Jewish Journal, 4/20/01, хуудас 11).

Дахиад цааш нь Times-ын өгүүллэг “Чөлөөлөгдсөнийг эсэргүүцэх нөхцөл байдал нь 13 жилийн өмнөөс хэлбэржиж эхэлсэн... Арав гаруйхан жилийн хугацаанд эрдэмтэд юуг мэдэх бол.” гэсэн үгийг хэлэхэд л энэ нь ямар инээдтэй утгагүй буруу болох нь харагдана. Энэ бол тэр чигээрээ худал юм. Библи шүүмжлэгчид иймэрхүү зүйлийг 200 гаруй жилийн турш ярьсаар байгаа! 18 дугаар зуунд Германд энэ библи шүүмжлэлийг Жохан Семлер (1725-1791) эхлүүлсэн. Др Харолд Линдселл ийнхүү хэлсэн,

Тэр 1757 онд Халле дахь теологын сургуулийн тэргүүн [болсон]. Тэрээр Библийн үгчилсэн шүүмжлэлийн үндсийг хөгжүүлсэн нэгэн. Тэр Библийн үгчилсэн байдалд эргэлзэж эхлэх үедээ аавыхаа уламжлалт үзлээс холдон явсан. (Harold Lindsell, Ph.D., Тэнцвэртэй Библи, Zondervan Publishing House, 1979, хуудас. 280).

Times-ын өгүүллэгт эдгээр Чөлөөлөгдсөн нь библи дэх “алдаа” хэмээх зүйлсийг либерал эрдэмтэд мэдээд ердөө хэдхэн жил болж байгааг хэлсэн – өгүүллэг бичигдсэн 2001 онд 10-аас 13 жил л болсон. Энэ нь шүүмжлэгчид Чөлөөлөгдсөнийг 1988 эсвэл 1991 он хүртэл илчилж эхлээгүй гэсэн утгатай. Тэгтэл би 1972 болон 1973 онд Голден Гэйт Сургуульд сурч байхдаа – ойролцоогоор 15 жилийн өмнө яагаад үүнийг сонссон юм болоо? Мөн яагаад Times-ын өгүүллэг гарахаас 50 жилийн өмнө 1951 онд дээрхи асуудлыг Др Хенри М.Морис асуусан юм болоо?

Өнөө цагийн дээд зэргийн шүүмжлэгч нар ажиллах хүртэл ямарч хүн Мосэг бичиг үсэг мэдэхгүй байсан гэсэн өчүүхэн төдий таамаг төрөөгүй байхад ийм юм яригдах болсон юм болоо? (Henry M. Morris, Ph.D., Библи болон Өнөөгийн Шинжлэх ухаан, Chicago: Moody Press, 1951, хуудас. 102).

Хэрвээ Чөлөөлөгдсөн нь библийн эсрэг дайралт зөвхөн хэдхэн жилийн өмнө эхэлсэн юм бол яагаад Винстон Черчилл үүнийг талаар 1932 онд бичсэн юм болоо? 82 жил гаруйн өмнө Черчилл өөрийнхөө цаг үед библийн либерал шүүмчлэгч нараас Мосэ болон Чөлөөлөгдсөн нь библийг өмгөөлж байсан. Тэр ингэж хэлсэн,

Мосэ бол зохиомол үлгэр домог байсан гэдгийг бид жигшин эсэргүүцдэг хэдийч янз бүрийн үлгэр домог нь санваартан болон хүмүүс нэн чухал нийгэм, ёс суртахуун, шашны ёслолоо сайхан байдлаар хэтрүүлэн дүрсэлдэг байдлаар илэрдэг. Ихэнхи шинжлэх ухааны үзэл баримтлал, ихэнхи нэн шинэ рационал үзэл Библийн түүхэнд [Чөлөөлөгдсөнд] болон хүн төрөлхтөний түүхэн дэхь агуу хүмүүсийг тодорхойлогч болсон [Мосэ] эрс ялгаран гарч байгаа зүйлс нэг бүрчлэн биелэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид професор Градгрийнд болон Др Хуурай хөндий [Библийн либерал шүүмжлэгчид] нарын [зохиол бүтээлүүдэд] автагдадгүй. Бид [Чөлөөлөгдсөнд] болсон тэдгээр бүх зүйлс нь Ариун бичээст тэмдэглэгдсэнээр илэрхий болсон гэдэгт итгэлтэй байдаг... бид “Хөдлөшгүй хад Ариун библи”-ийн баталгаанд итгэж найддаг.” (Winston S. Churchill, “Мосэ” in Эдгээр шуурган дунд, New York, Scribners, 1932, хуудас. 293).

Черчилл Библийн эрдэмтэн байгаагүй. Гэхдээ тэр түүхч гэдгээрээ Нобелын шагнал (1953) хүртсэн. Тэрээр түүхч хүний хувьд Чөлөөлөгдсөн нь библи домог ярианаас илүү бодит үйл явдалд тулгуурласан байх ёстой гэдгийг мэдэж байсан. Түүхч түүний гярхай байдал нь “Др Хуурай хөндий” эсвэл бусад Библи шүүмжлэгч нараас илүү агуу ойлголтыг түүнд өгдөг байсан. 1930 онд Англи болон Америкийн удирдагчид, Жон Ф. Кеннедийн аав хүртэл Гитлерийг агуу “улстөрч” хэмээн үзэж байх үед Черчиллийн энэ гярхай байдал нь түүнийг аюултай солиотой хүн байна хэмээн дүгнэсэн.

Шүүмжлэгчид болон Чөлөөлөгдсөн нь киноны Ридлэй Скот нартай адил хүмүүсийн жинхэнэ шалтгаан нь тэр сүнсээр сохор учраас Библид итгэдгүй юм. Библи үүний талаар,

“Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.” (I Коринт 2:14).

Бурханлаг зүйлс нь “төрөлх хүнээс” нуугдсан байдаг. Хүн өөрийгөө даруу болгож Христэд итгэх хүртэл Библийн үнэнийг харах сүнсний нүд нь нээгдэдгүй.

“Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж Миний үгэнд итгэх билээ? гэж айлдлаа.” (Иохан 5:46, 47).

Есүс Христ таны гэмийн төлөөсийг төлөхөөр Загалмай дээр үхсэн. Тэр танд амь өгөхөөр үхлээс биеэр дахин амилсан. Христ ийнхүү хэлсэн, “Та заавал дахин төрөх хэрэгтэй.” (Иохан 3:7) Та зөвхөн Бурханы хүчээр л дахин төрсөн үедээ Чөлөөлөгдсөн болон бусад Библийн агуу үнэнийг ойлгох боломжтой болох болно. Амен. Др Чан та төлөөлөн залбирч өгнө үү.

(НОМЛОЛЫН ТӨГСГӨЛ)
Та доктор Химерсийн номлолыг долоо хоног бүр доорхи сайтаас уншиж болно.
www.realconversion.com, эсвэл www.rlhsermons.com.
Дарна уу “Sermon Manuscripts.”

Та rlhymersjr@sbcglobal.net, (Click Here) хаягаар мейл бичих эсвэл (818)352-0452
утсаар түүнтэй холбогдож болно.

Эдгээр бичгэн номлолууд нь зохиогчийн эрх шаардахгүй тул та эдгээр материалыг доктор Нимерсийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болно. Харин түүний бүх видео материалууд зохиогчын эрхийг шаардах тул зөвхөн доктор Химерсийн зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.

Номлолоос өмнө Иохан 5:39-47-г Ноён Абел Прудхомме уншина.
Номлолоос өмнө Бенжамин Кинкайд Гриффип гоцлол дуулна:
“Библи үнэн гэдгийг би мэднэ” (Dr. B. B. McKinney, 1886-1952).